| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/01044/И |
| Дугаар | 101/ШШ2022/00867 |
| Огноо | 2022-02-25 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 101/ШШ2022/00867
2022 02 25 101/ШШ2022/00867
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 115.2.3 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6-д тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасныг баримтлан, Б.А, Б.С нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д заасныг баримтлан, охин А.М эх Б.С ын асрамжид үлдээж, хамтран өмчлөх дундын эд хөрөнгө Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Маршал таун хотхоны Кинг тауэрийн 129 дүгээр байрны 247 тоот дахь 105 м.кв орон сууцыг тухайн үеийн ханшаар худалдан борлуулсан үнийн дүнгийн тал хувийг хариуцагч Б.А аас гаргуулж нэхэмжлэгч Б.С д олгосугай.
3. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.6-д заасныг баримтлан, хүүхдийн эрх ашиг, сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, хэн нэгнийхээ хүүхдээ хүмүүжүүлэхэд эдлэх тэгш эрхийг хязгаарлаж болохгүй бөгөөд эцгийн үүргээ биелүүлэхийг эцэг Б.А д, дээрх эрхээ эдэлж, үүргээ хүлээхэд саад учруулахгүй байхыг эх Б.С д тус тус даалгасугай.
4. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.2-т тус тус заасныг баримтлан, Б.С , Б.А нарын хооронд 2022 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр байгуулагдсан Гэрлэлтийн харилцааг зохицуулах гэрээ-ний 12 дугаар зүйлд тухайлан зааснаар, Б.Сувд А.Мишэллэ нарыг АНУ-д шилжин суурьшсан эхний өдрөөс сар бүрийн 01-ний дотор 1,200 ам. долларын тэтгэлгийг хариуцагч Б.Анандагаас гаргуулж охин А.М эг тэжээн тэтгүүлсүгэй.
5. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 58 дугаар зүйлийн 58.1-д тус тус зааснаар, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.А гаас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.С ад олгосугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА