Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2028/ШЦТ/38

 

 

                                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн,

улсын яллагч Т.Нансалмаа,

шүүгдэгч А.Б түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,

Говьсүмбэр аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б овогт Агийн Бт холбогдох эрүүгийн 2517000000024 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн 2000 оны 02 дугаар сарын 17-ны өдөр, Говьсүмбэр аймгийн Сүмбэр суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Энх-Өргөө” блокны үйлдвэрт жолооч ажилтай, ам бүл 6, /эцэг, эх, дүү нарын хамт/, Улаанбаатар хот, Баянгол дүүргийн ....... дүгээр хороо, ......... дугаар хороолол, ........ дугаар байрны ................. тоотод оршин суух бүртгэлтэй боловч Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын .................р баг, Төмөр замын оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай,урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй,Б овогт Агийн Б /РД:............

                                                                                              Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Агийн Б /РД:ЕЙ00221717/ нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цахиуртын 3-5 тоотод тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, насанд хүрээгүй хохирогч Ж.Чий нүүрэн тус газарт нь цохиж, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                                    ТОДОРХОЙЛОХ нь:

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу мөрдөн шалгах ажиллагааны явцад нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагаа хийгдэж хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанд талуудын хүсэлтээр дараах нотлох баримтуудаар хэлэлцэв. Үүнд:

  1. Шүүгдэгч А.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ч манай

байрны дүү, жоохон байхаас нь таньдаг байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхаар нь маргалдсан. Би бас жоохон согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

2. Насанд хүрээгүй хохирогч Ж.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2025 оны 02 дугаар сарын 02-ны орой 18 цагийн үед манай найз Д намайг Зөгийхөн биллиардад дуудсан. Би очоод Дтэй цуг тоглоод байж байсан чинь манай таньдаг ах Ч над руу залгаад завтай байна уулзах уу гэсэн. Тэгэхээр нь манай найзын төрсөн өдөр болж байна би Зөгийхөн гээд биллиардад байна гэж хэлсэн. Тэгээд Дтэй миний тусаар Ч яриад төрсөн өдөр чинь болж байгаа бол юм ууя гэсэн. Тэгээд Д бид 2-ыг Ч машинтай ирж авсан. Тэгээд Дэлгэрэх дэлгүүрээс Д өөрийнхөө мөнгөөр 2 ширхэг том пиво авсан. Тэгээд хаягийг нь сайн мэдэхгүй Мынх гээд айлд очсон. Очоод Ч, Д, М бид 4 хөзөр тоглоод байж байсан Б ах гаднаас орж ирсэн. Тэгээд бид хэд хөзөр тоглоод байж байсан Б намайг 2 уулаа барилдъя гэхээр тэгье гээд гадаа гарч барилдсан. Тэгээд барилдаад би Б ахыг унагаасан чинь босож ирээд уурлаад ахиж барилдана гээд дахиж барилдаад дахиад би унагаасан. Тэгсэн Б ах босож ирээд миний толгойны ар хэсэгт гараараа 1 удаа цохисон тэр нь сайн оноогүй толгойны ар хэсгийг шүргээд өнгөрсөн. Тэгээд гэрт орсон чинь Д, Ч, М 3 пиво уугаад байж байсан. Тэгээд бид 2 ороод гэрийн 2 талд суусан. Тэгээд бид 2-т пиво хийж өгөөд бид 2 нэг нэг аягыг уусан. Тэгсэн Б над руу чи ямар том болсон юм бэ гээд дайраад байсан. Тэгэж байгаад гайгүй эвлэрсэн. Тэгээд Б ах намайг дуудаад ахын дүү хүрээд ир 2-уулаа юм яръя гэсэн тэгээд би очоод зүүн гар талд нь суусан. Тэгээд сууж байсан чинь юм хэлэлгүй миний нүүр хэсэгт баруун гараараа 1 удаа цохисон. Тэгээд би хойшоо хэвтээд босоод ирсэн чинь миний хамраас цус гарсан. Тэгээд би цусаа тогтоогоод нэг утас байхаар нь гэрлийн доор очиж зогсоод хамраа харж байсан чинь Б ирээд миний нүүр хэсэгт гараараа 1 удаа цохисон. Тэгээд би тэнд байж байгаад ах Б гэх хүнийг дуудсан. Тэгээд манай ах ирээд намайг эмнэлэг хүргэж өгсөн. Миний нүдний дээд хэсэгт бага зэрэг урагдсан байсан. Хамарын таславч яс уг хэсгээрээ хугарсан. Шүүх эмнэлэгт үзүүлнэ. Би сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 10-11 хуудас/

3. Гэрч Т.Ч мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: Би 2025 оны 02 дугаар сарын 02-ны орой 17 цагийн үед Ч гэх манай хуурай дүү мессеж бичээд найзын төрсөн өдөр болж байгаа юм аа надад 2 пивоны мөнгө байна уух газар байна уу гэж асуусан. Би уух газар байгаа гээд Сүмбэр сум 2 дугаар баг Цахиурт 3-5 тоот болох Мынд Ч, Д бид 3 Чандмань-2 дэлгүүрээс Сэнгүүр нэртэй 2,5 литрийн савлагаатай 2 ширхэг пиво авч очсон. Очиход М гэртэй ганцаараа байсан. Тэгээд тухайн авсан пивоо бид 4 ууж байгаад Быг дуудсан чинь удалгүй хүрээд ирсэн. Тэгээд ирээд тухайн авсан пиво ууж дуусаад дахиж Чандмань-2 дэлгүүрээс би Тийн хамт явж Сэнгүүр нэртэй 2,5 литрийн савлагаатай 2 ширхэг пиво авсан. Тэгээд тэрийг Мынд очоод М, Б, Ч, Д нартай цуг уусан. Тэгээд ууж байхад Б, Ч нар зүүн талын орон дээр сууж байгаад хоорондоо маргалдаад Б нь Чий нүүр хэсэгт баруун гараараа 1 удаа цохисон. Би тэгэхээр нь очиж салгасан....” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 23-24 хуудас/

4. Гэрч Г мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр Чтэй уулзаад Зөгийхөн нэртэй биллиардад очиж тоглосон. Тэгээд тэндээс гараад Чээ манай ахтай уулзъя гээд Сүмбэр сум Цахиуртын 3-5 тоотод очсон. Тэгээд тэр айлд Б, Чээ, Ч, тэр айлын эзэн бид нар юм ярьж байгаад Б, Чээ 2 гадаа гарж барилдахаар болсон. Гадаа гарч барилдаад Чээ Б гэх хүнийг 2 удаа унагаасан. Тэгээд гэрт ороод байж байсан Б гэх хүн Чээд хандаж чи бүр том болчиж гээд байсан. Тэгээд Б гэх хүн Чээгийн гар луу цохиод байсан. Тэгсэн Б гэх хүн гэрийн баруун талын орон дээр сууж байгаад Чээг хажууд суу юм ярья гэсэн. Тэр 2 сууж байсан удалгүй Б гэх хүн Чээгийн нүүр хэсэгт гараараа 1 удаа цохисон гэх мэдүүлэг. /хх-ийн 26-27 дугаар хуудас/

5. Шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 07ы өдрийн 68 дугаар дүгнэлтэнд:

  1.  Ж.Чий биед хамрын ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
  2. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлийн улмаас хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
  3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

      4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй болно. Дүгнэлт гаргасан: Тэргүүлэх зэргийн шинжээч эмч, Л.Жаргалтогтох гэжээ. /х.х-ийн 30-31 хуудас/

6. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, /х.х-ийн 46 хуудас/

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь тухайн хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, хуульд заасан журмын дагуу хэрэгт бэхжүүлэгдсэн нотлох баримтууд байх тул дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнээд

НЭГ. Гэм буруугийн талаарх дүгнэлт:

Улсын яллагчаас гэм буруугийн шүүх хуралдаанд “Шүүгдэгч А.Б нь 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 18 цагийн орчимд Говьсүмбэр аймгийн нутаг дэвсгэр Сүмбэр сумын 2 дугаар багт Цахиурын 3-5 тоотод насанд хүрээгүй 17 настай Ж.Чтэй хувийн таарамжгүй байдлын улмаас маргалдаж Ж.Чий нүүрэн тус газар цохиж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн үйл баримт болсон байна. Эрүүл мэндэд нь хохирол учруулахдаа хамар ясны хугарал бүхий гэмтлийг учруулсан. Шүүгдэгч А.Бын өнөөдрийн шүүх хуралдаанд гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч над руу янз янзын юм ярихаар нь би нүүр хэсэгт 1 удаа цохисон гэж гэм буруугаа хүлээсэн мэдүүлэг болон хохирогчийн цагдаагийн байгууллагад гаргаж өгсөн гомдол, мэдээлэл түүнд үндэслэж хохирогчоор авсан мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч Ц-ийн мэдүүлэг болон гэрч Ч, Д нарын мэдүүлэг, шинжээчийн 68 дугаартай дүгнэлтээр насанд хүрээгүй хохирогч Ж.Чд хөнгөн зэргийн гэмтэл тогтоогдсон гэх дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Гэмт хэргийн улмаас хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэл тогтоогдсон. Насанд хүрээгүй хохирогч сэтгэцэд учирсан хохирлоо нэхэмжилж байгаа нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон. Гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогчийн биед хөнгөн хохирол учирч, эрүүл мэндийн даатгалаас эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлэхэд 66 769 төгрөгийн эмчилгээ хийгдсэн бөгөөд энэ хохирлыг шүүхийн явцад шүүгдэгч А.Б төлсөн. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дахь хэсэгт өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан. А.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг санаатай хэлбэрээр үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Гэмт хэрэг үйлдэх болсон шалтгаан нөхцөл нь А.Б согтууруулах ундааны зүйл хэрэглэснээс хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэж үзэж байна. Хууль зүйн хувьд Эрүүгийн хуульд нийгэмд аюултай гэмт хэргийг гэмт хэрэгт тооцно гэж хуульчилсан. Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 11 дүгээр бүлэгт заасан хүний халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг хуульчилж өгсөн. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн үндсэн шинж нь гэм буруутай этгээдийн үйлдэл, эс үйлдэхүйн улмаас бусдын эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учирсан байхыг шаарддаг. А.Бын гэм буруутай, хууль бус үйлдлээс хохирогч Ж.Чий эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байхыг энэ гэмт хэрэгт зааж өгсөн байдаг. Гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан гэж улсын яллагчийн зүгээс үзэж байна. Иймд насанд хүрээгүй хохирогч Ж.Чий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэл тогтоогдсон, эрүүл мэндийн даатгалын санд 66 769 төгрөгийн хохирол учруулсан зэрэг хохирол тогтоогдсон. Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 66 769 төгрөгийг төлж барагдуулсан. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоогдсон учир шүүхээс сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Энхжаргал ”Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэхэд хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдсон Агийн Бын хүсэлтээр, түүний хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор өмгөөлөгчөөр оролцож байна. Хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргахгүй. Шүүгдэгч Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон. Гэм буруугийн хувьд тухайн гэмт хэргийг үйлдсэн талаараа анхнаасаа үнэн зөвөөр мэдүүлж, сайн дураараа гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг, шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүдээс тодорхой харагддаг. Хохирол төлбөрийн тухайд гэвэл насанд хүрээгүй хохирогч Ж.Ч нь эмчилгээний зардлын талаар хэрэгт авагдсан баримт байхгүй учир бусдад төлөх төлбөргүй гэж үзэж байна. Эрүүл мэндийн даатгалын санд 67 000 төгрөг төлсөн. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг 2 дугаар зэрэглэл гэж хүснэгтээр тогтоосон. Энэ хохирлыг шүүхээс гаргуулах боломжгүй. Яагаад гэвэл заавал шинжээчийн дүгнэлт гаргуулах шаардлагатай. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох хүснэгтийг үндэслэж, сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулах боломжгүй. Шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй учраас боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргаж байна” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч А.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдөр 18 цагийн орчим Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын 2 дугаар баг, Цахиуртын 3-5 тоотод тухайн үед үүссэн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж, насанд хүрээгүй хохирогч Ж.Чий нүүрэн тус газарт нь цохиж, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон байна.

Шүүхээс хэргийн үйл баримтад дүгнэлт хийвэл шүүгдэгч А.Б нь насанд хүрээгүй хохирогч Ж.Чий эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ төрлийн гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан аливаа үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

Түүнчлэн шүүгдэгч А.Б нь насанд хүрээгүй хохирогч Ж.Чий нүүрэн тус газарт нь цохиж, улмаар эрүүл мэндэд нь хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь насанд хүрээгүй хохирогч Ж.Чий мэдүүлэг, Говьсүмбэр аймгийн Шүүх шинжилгээний хэлтэсийн шинжээчийн 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 68 дугаартай дүгнэлт, хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүхээс үзлээ. 

Прокурорын яллах дүгнэлтэд шүүгдэгч А.Бын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь үндэслэлтэй байна.

Шүүгдэгч А.Б нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул уг гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Шүүгдэгч А.Б болон түүний өмгөөлөгч Г.Энхжаргал нар нь гэмт хэргийн зүйлчлэл болон гэм буруугийн талаар маргаагүй болно.

Иймд шүүгдэгч А.Быг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүхээс үзлээ.

Хохирол, хор уршгийн талаарх дүгнэлт:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно. гэж заасан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4, 1.13 дугаар зүйлд зааснаар сэжигтэн, яллагдагч, шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчийг оруулж тайлбарласан.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.2 дугаар зүйлийн 1, 27.11 дүгээр зүйлийн 5-д зааснаар шинжээч томилуулах эрхийг дурдсан байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.11 дүгээр зүйлд магадлагааг гаргах үндэслэл журмыг тодорхойлсон байна. Дээрх хуулиар хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг мөрдөгч тогтоох талаар хуульчлаагүй бөгөөд 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Шүүх шинжилгээний тухай хуулийн 40.1, 40.3, Эрүүл мэндийн сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 тушаалаар батлагдсан журмын 21.1-21.5 дугаар нэрлэн заасан гэмт хэргийн хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийнэ гэж хуульчилсан болно. Иймд насанд хүрээгүй хохирогч Ж.Чий сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг Шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгож жич нэхэмжлэх эрхтэйг дурдав.

Насанд хүрээгүй хохирогч Ж.Чий эмчилгээний зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 66769 /жаран зургаан мянга долоон зуун жаран есөн/ төгрөг гарсаныг шүүгдэгч А.Б нь төлж барагдуулсан байна.

ХОЁР. Эрүүгийн хариуцлагын талаар:

Улсын яллагчаас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд “Шүүгдэгч А овогтой Бын үйлдсэн гэмт хэргийн гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага нь ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлд эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино гэж хуульчилж өгсөн. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх үйл баримт нь нийгэмд аюултай үйлдэл байдаг учраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд заасан шударга ёсны зарчимд эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх ёстой. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан шүүгдэгч А.Бын гэмт хэргийн хувьд хуульд эрүүгийн хариуцлагыг 450-1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох эсхүл 240 цагаас 720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх эсхүл 1 сараас 3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах гэсэн ялын төрлийг хуульчилж өгсөн. Шүүгдэгч А.Бын хувьд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан үзэж улсын яллагчаас А.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 800 000 төгрөгөөр торгох саналыг Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргаж байна. Гэмт хэргийн улмаас хохирол, хор уршгийн хувьд А.Б нийгмийн даатгалын санд учруулсан хохирлыг төлсөн. Ж.Чд учруулсан эрүүл мэндийн хохирол болон сэтгэцэд учирсан хор уршгийн 2 дугаар зэрэглэлийг иргэний журмаар шийдвэрлүүлэхээр шүүхээс шийдсэн учраас хохирол байхгүй байна гэж дүгнэж байна. Шүүгдэгч А.Б 2025 оны 02 дугаар сарын 23-ны өдрөөс хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан, энэ хэрэгтээ цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд хөрөнгө болон бичиг баримт байхгүй. Шүүгдэгч А.Быг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлгэх саналтай байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.2 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасны дагуу хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус эрхийн шилжилт хөДд хязгаарлалт тогтоох, шүүгдэгчид авах албадлагын арга хэмжээ үгүй болно гэсэн дүгнэлтийг шүүхэд гаргаж байна” гэх дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Шүүгдэгч А.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ анх удаа гэмт хэрэг үйлдсэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол хор уршгийн шинж чанар, хувийн байдал, хохирол төлбөргүй зэрэг байдлыг харгалзан үзэж, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэлд нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 800 000 төгрөгөөр торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүхээс шүүгдэгч А.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэв.

Шүүгдэгч А.Бын үйлдсэн гэмт хэрэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл, 6.6 дугаар зүйлүүдэд заасан хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

                                                                                                     ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б овогт Агийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг 05 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар сэтгэцэд учирсан гэм хорын төлбөрийг насанд хүрээгүй хохирогч Ж.Ч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болхыг дурдсугай.

6. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

            

 

                                              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

1. Шүүгдэгч Боржигон овогт Агийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч А.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ......... /........./ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .........../............/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Бт оногдуулсан ........... /........... / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .................. /........./ төгрөгөөр торгох ялыг .......... /........../ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх

хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогч Ж.Ч нь цаашид гарах эмчилгээний зардлаа Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

            6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч А.Баас 66769 /жаран зургаан мянга долоон зуун жаран есөн/ төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Говьсүмбэр аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн төрийн сангийн 100900020080 тоот дансанд олгосугай.

 

7. Шүүгдэгч А.Б нь цагдан хоригдоогүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Говьсүмбэр аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд гомдол, эсэргүүцэл гарсан бол тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

            

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Н.АРИУНЖАРГАЛ