Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/41

 

                                                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Говьсүмбэр аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Н.Ариунжаргал даргалж,

нарийн бичгийн дарга Б.Очирсүрэн,

улсын яллагч Б.Ануужин,

шүүгдэгч ..., түүний өмгөөлөгч Б.Батчимэг нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн хэргийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Говьсүмбэр аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Ануужингаас хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ...овогт ... ...д холбогдох эрүүгийн 2517000000026 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Шүүгдэгч Монгол улсын иргэн, 2006 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Завхан аймгийн Ургамал суманд төрсөн, 18 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, аав, ээж дүү нарын хамт Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумын ............. дугаар баг, Найрамдал хотхоны .............. дугаар байр, ............. тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй ...овогтой ... ..., регистрийн дугаар /.........../,

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

Яллагдагч ... нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ.  

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар: Шүүгдэгч ...овогтой ... ... нь үргэлжилсэн үйлдлээр буюу 2025 оны 01 дүгээр сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө .. аймгийн ..сумын .. дугаар баг, ... хотхоны ...дугаар байрны урд талын машины зогсоолд байрлаж байсан хохирогч ...эзэмшлийн ...улсын дугаартай, сувдан цагаан өнгийн приус-41 маркийн тээврийн хэрэгслийн дөрвөн талын буферийн 4 талын хормойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчийн өмчлөх эрхэд 360,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн 2025 оны 01 дүгээр сарын 22-ноос 23-нд шилжих шөнө Г:.. аймгийн .. сумын.. дугаар баг, .......дүгээр байрны ертөнцийн зүгээр хойд талын машины зогсоолд байрлаж байсан хохирогч ...эзэмшлийн ...улсын дугаартай, сувдан цагаан өнгийн приус-41 маркийн тээврийн хэрэгслийн дөрвөн талын, 2 их гэрлийн ус шүршигчийн тагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчийн өмчлөх эрхэд 480,000 төгрөгийн хохирол, ::: аймгийн ::: сумын ...-р баг, ... дугаар байрны ертөнцийн зүгээр зүүн талын машины зогсоолд байрлаж байсан хохирогч ...эзэмшлийн ...улсын дугаартай, цагаан өнгийн тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийн буферийн 4 талын хормой, 2 их гэрлийн ус шүршигчийн тагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчийн өмчлөх эрхэд 480,000 төгрөгийн хохирол::: аймгийн .. сумын..-р баг, ... 1 дүгээр байрны хажуу талд байрлах “Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар”-ын хажуу талын зогсоолд байрлаж байсан хохирогч ...эзэмшлийн ...улсын дугаартай тоёота приус-41 загварын цагаан өнгийн тоёота приус 41 маркийн тээврийн хэрэгслийн буферийн 4 талын хормой, 2 их гэрлийн ус шүршигчийн тагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчийн өмчлөх эрхэд 480,000 төгрөгийн хохирол, ...аймгийн .. .. 3 дугаар баг, . дугаар байрны урд талын машины зогсоолд байрлаж байсан хохирогч ...эзэмшлийн ...улсын дугаартай, сувдан цагаан өнгийн приус-40 маркийн тээврийн хэрэгслийн дөрвөн талын буферийн 4 талын хормойг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчийн өмчлөх эрхэд 400,000 төгрөгийн хохирол, .. аймгийн .. сумын .. дугаар баг, .. дүгээр байрны урд талын машины зогсоолд байрлаж байсан хохирогч ...эзэмшлийн ...улсын дугаартай, сувдан цагаан өнгийн приус-41 маркийн тээврийн хэрэгслийн дөрвөн талын буферийн 4 талын хормойг 2 их гэрлийн ус шүршигчийн тагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчийн өмчлөх эрхэд 760,000 төгрөгийн хохирол, ...аймгийн ... 3..дугаар баг, .. дугаар байрны урд талын машины зогсоолд байрлаж байсан хохирогч ...эзэмшлийн ...улсын дугаартай, хар өнгийн приус-41 маркийн тээврийн хэрэгслийн дөрвөн талын буферийн 4 талын хормой, 2 их гэрлийн ус шүршигчийн тагийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч хохирогчийн өмчлөх эрхэд 520,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан буюу бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авсны улмаас нийт 3,480,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

1. Шүүгдэгч ... үйлдсэн гэмт хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг /х.х-ийн 73, 75 хуудас/

2. Гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /х.х-ийн 2 хуудас/

3. Хохирогч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр ажил тараад 18 цагийн үед Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхоны 1-р байрны ертөнцийн зүгээр хойд талд байх машины зогсоол дээр өөрийн унаж байсан ...улсын дугаартай сувдан цагаан өнгийн приус-41 маркийн тээврийн хэрэгслээ байрлуулаад гэртээ орж амарсан. Маргааш нь буюу 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн өглөө 07 цаг 40 минутын үед ажил руугаа явах гээд өөрийн тээврийн хэрэгсэл дээрээ очиход тээврийн хэрэгслийн дөрвөн талын гуперний хормой, 2 их гэрлийн ус шүршигчийн тагийг хулгайд алдсан байсан бөгөөд миний тээврийн хэрэгслийн хажуу талд байрлуулсан байсан мөн адил загварын сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийн гуперийн 4 талын хормой, 2 их гэрлийн ус шүршигчийн тагийг хулгайч аваад явсан байхаар нь цагдаагийн байгууллагад гомдол гаргасан......улсын дугаартай сувдан цагаан өнгийн приус 41 маркийн тээврийн хэрэгсэл манай эхнэр нэр дээр байдаг тээврийн хэрэгсэл байгаа юм...Би гомдолтой, хохирлоо барагдуулж авмаар байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 25-27 хуудас/

4. Хохирогч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би өчигдөр орой 21 цаг өнгөрч байхад Чандмань-2 дэлгүүр орж юм авчихаад орой 21 цаг 30 минутын орчим Сүмбэр сумын 3-р багийн нутаг дэвсгэр 6-р байрны ертөнцийн зүгээр зүүн талд нь байрлах зогсоолд ...улсын дугаартай цагаан өнгийн тоёота приус загварын машинаа байрлуулчихаад гэртээ орсон юм. Тэгээд өглөө гэрээсээ гараад ажил дээрээ очоод байж байсан чинь манай ажлын залуу машины чинь хормойны нэмэлт гупер нь алга болчихсон байна гэхээр нь итгэхгүй гараад харсан чинь алга болчихсон байхаар нь цагдаад мэдэгдсэн. Тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг...би гомдолтой байна. Өөрийн алдсан эд зүйлээ буцааж төлүүлмээр байна” гэсэн мэдүүлэг /х.х-ийн 31-32 хуудас/

5. Хохирогч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би сувдан цагаан өнгийн ...улсын дугаартай тоёота приус-41 загварын авто машин ашигладаг юм. Би  өчигдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 22-ны орой гадуур явж байгаад 21 цагийн орчим гэртээ орохдоо Сүмбэр сумын 3-р багийн нутаг дэвсгэр 1-р байрны хажуу талд байрлах “Хүүхэд гэр бүлийн хөгжлийн газар”-ын хажуу талын зогсоолд ертөнцийн зүгээр баруун хэсэгт нь буюу гуравдугаар байр талд нь машинаа ертөнцийн зүгээр баруун тал руу харуулсан байдалтай зогсоолд байрлуулаад гэртээ орсон. Тэгээд өнөөдөр өглөө 08 цагийн орчим гэртээ унтаж байсан чинь манай танил ... гэх залуу над руу залгаад ажилд явах гээд ажлынхаа хүний машинд суусан чинь машины чинь гуперны нэмэлтийг аваад явчихсан байна гэж хэлэхээр нь гэрээс гарч ирээд харсан чинь машины гуперны доод талын нэмэлтийг болон их гэрэлний ус шүршигчний тагийг аваад явсан байсан...тухайн тээврийн хэрэгсэл миний нэр дээр байдаг. Би гомдолтой байна” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36-37 хуудас/

6. Хохирогч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2025 оны 01 дүгээр сарын 14-ний өдрийн өглөө хүү ... миний эзэмшлийн ...улсын дугаартай приус 41 маркийн тээврийн хэрэгслийг авч Улаанбаатар хот орж буцаад тухайн өдрийн шөнө ирээд тээврийн хэрэгслийг Сүмбэр сумын 3 дугаар баг Найрамдал хотхоны 12-р байрны урд талд шороон машины зогсоол дээр байрлуулан тавьсан байсан. Тэгээд би 2025 оны 01 дүгээр сарын 15-ны орой байх цагийг нь санахгүй байна тээврийн хэрэгслээ авах гэж очиход 4 талын гуперний хормой хулгайд алдсан байсан...би гомдолтой, хохирлоо барагдуулж авмаар байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 183-184 хуудас/

7. Хохирогч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн орой 18 цагийн үед Сүмбэр сум 3-р баг, Найрамдал хотхон 10-р байрны урд талд байх тээврийн хэрэгслийн зогсоол дээр өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай приус 40 маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслээ байрлуулсан юм. Маргааш өглөө 10 цагийн үед тээврийн хэрэгслээ унаад явах гэхэд миний ...улсын дугаартай тээврийн хэрэгслийн 4 талын булангийн хормой байхгүй хулгайд алдсан байсан...мөн тухайн гуперийн хормойг татах үед тээврийн хэрэгслийн хойд талын гупер цуурч хагарсан байсан...би гомдолтой, хохирлоо барагдуулж авмаар байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 136-137 хуудас/

8. Хохирогч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2025 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн орой 20 цагийн үед ажил тараад Сүмбэр сумын 3-р баг, Найрамдал хотхоны 1-р байрны ертөнцийн зүгээр урд тал байх шороон зогсоол дээр өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай приус 41 маркийн сувдан цагаан тээврийн хэрэгслээ байрлуулсан юм. Маргааш...цайны цаг болох үед тээврийн хэрэгслээ унаад явах гэхэд миний ...улсын дугаартай приус 41 маркийн тээврийн хэрэгслийн 4 талын хормой, 2 их гэрлийн ус шүршигчийн таг байхгүй хулгайд алдсан байсан...би гомдолтой, хохирлоо барагдуулж авмаар байна гэсэн мэдүүлэг /хх-ийн 232-234 хуудас/

9. Хохирогч Б.Б мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “Би 2025 оны 01 дүгээр сарын 22-ны орой орой 21 цагийн үед Сүмбэр сумын 3-р баг, Найрамдал хотхоны 6-р байрны урд талд байх тээврийн хэрэгслийн зогсоол дээр өөрийн эзэмшлийн ...улсын дугаартай приус 41 маркийн хар өнгийн тээврийн хэрэгслээ байрлуулсан юм. Маргааш өглөө 09 цагийн үед тээврийн хэрэгслээ унаад явах гэхэд миний ...улсын дугаартай приус 41 маркийн тээврийн хэрэгслийн 4 талын хормой, 2 их гэрлийн ус шүршигчийн таг байхгүй хулгайд алдсан байсан...би гомдолтой, хохирлоо барагдуулж авмаар байна гэсэн мэдүүлэг /2-р хх-ийн 37-38 хуудас/

10. Гэрч ...мөрдөн шалгах ажиллагааны шатанд мэдүүлэхдээ: “2025 оны 01 дүгээр сарын дундуур байх приус 40,41 эзэмшигчдийн  группэд өөрийн приус 41 маркийн цагаан өнгийн тээврийн хэрэгслийн 4 талын гуперний хормой /4 талын булангийн хормой/ зарна гэж зар оруулсан байж байхад над руу фэйсбүүк Asura гэх нэртэй хаягнаас шинэ приус 41 маркийн сувдан цагаан өнгийн тээврийн хэрэгслийн 4 талын булангийн хормой худалдаж авах уу гэж чат ирээд мөн зураг нь ирсэн юм...бид хоёр үнэ ханш дээрээ ярилцаад 300,000 төгрөг байснаас 260,000 төгрөгөөр худалдаж авсан. Авахдаа тухайн 4 талын булангийн хормойг Улаанбаатар хот Говьсүмбэр аймаг хооронд явдаг таксинд тавьж над руу явуулсан бөгөөд би Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг Чулуун овоо М март дэлгүүр дээр очиж дайврын зардал гэж 5000 төгрөг өгөөд авсан. Дараа нь өдрийг нь санахгүй байна 7 хоногийн өмнө байх фэйсбүүк Asura гэх хаягаас над руу та приус 41 маркийн тээврийн хэрэгслийн 4 талын булангийн хормой авах уу би урд Эрээнд явж байна гэж чат бичсэн. Тэгээд авья зургийг нь явуул гэж чат бичихэд урд явж байгаа болохоор би маргааш тань руу зургийг нь дараад явуулья гэж чат бичсэн. Тэгээд маргааш нь над руу 24 ширхэг буюу 15 ширхэг цагаан хормой, 9 ширхэг хар хормойний зураг явуулсан. Тухайн хормойнууд нь эвдрэлтэй байсан тул бүгдийг нь нийлүүлээд 100,000 төгрөгөөр худалдан авсан. Авахдаа бол мөн адил...М март дэлгүүр дээр очиж дайврын зардал 10,000 төгрөг өгөөд авсан. Эхэнд авсан 4 ширхэг булангийн хормойг 350,000 төгрөгөөр худалдсан. Харин сүүлд худалдаж авсан 24 ширхэг...хормой надад байгаа. Тухайн фэйсбүүк Asura гэх нэртэй хэрэглэгч би машин задаргаа хийдэг юм гэж өөрийгөө танилцуулсан. Тэгээд би задаргааны эд анги гэж ойлгосон” гэсэн мэдүүлэг /хх-ийн 44-46 хуудас/

11. Хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-н 3-4, 138-139, 185-187, 235-236-р хуудас, 2-р хх-н 39-40-р хуудас),

12. ..., :::, ..., ..., ..., .., ...улсын дугаартай тоёота приус 41 загварын тээврийн хэрэгсэлд тус бүр үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (1-р хх-н 05-06, 11-12, 08-09, 13-14, 16-20, 188-193, 140-145, 237-241, 2-р хх-ийн 41-46 хуудас),

13. “Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн ТХҮ-25/42 дугаартай дүгнэлт (хх-ийн 199-201-р хуудас),

14. “Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ-25-44 дугаартай дүгнэлт (хх-ийн 150-151-р хуудас),

15. “Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн ТХҮ-25/46 дугаартай дүгнэлт (хх-ийн 246-247-р хуудас),

16. “Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-25/38 дугаартай дүгнэлт (2-р хх-ийн 56-57-р хуудас),

17. “Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-25/38 дугаартай дүгнэлт (хх-ийн 56-58-р хуудас),

18. “Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-25/39 дугаартай дүгнэлт (хх-ийн 66-68-р хуудас),

19. “Онцгой үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн ТХҮ-25/40 дугаартай дүгнэлт (хх-ийн 76-78-р хуудас),

20. HUAWEI Nova 11i загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд (хх-ийн 101-105-р хуудас)

21. Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас зэрэг болно /х.х-ийн 110 хуудас/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан байх тул шүүгдэгч ...г дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

Шүүгдэгч ... нь өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж тухайн гэмт хэргийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгдсэн байна.

Прокуророос шүүгдэгч ...ий гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тэдний үйлдэлд тохирсон, шүүгдэгч ... нь шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Батчимэгтэй оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа болон прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг дурдах нь зүйтэй гэж үзлээ.   

Шүүгдэгч ... нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Шүүгдэгч ... нь гэмт хэрэг үйлдэж бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх үүрэгтэй бөгөөд хохирогч ... 360 000 төгрөг, .. 480 000 төгрөг, .. 480 000 төгрөг, .. 480 000 төгрөг, .. 400 000 төгрөг, .. 760 000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсан нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ...г бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.

            Эрүүгийн хариуцлагын  талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч ...гийн хүлээн зөвшөөрсөн хорих ял оногдуулахгүйгээр 1 жил, 1 сарын хугацаагаар тэнссэх албадлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч ... нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч ...д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 1 сарын хугацаагаар тэнссэх албадлагын арга хэмжээ оногдуулж тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч ... нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хураагдаж ирээгүй болохыг тус тус дурдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн приус-41 загварын тээврийн хэрэгслийн 4 талын булангийн хормой 9 ширхэг, цагаан өнгийн приус-41 загварын тээврийн хэрэгслийн 4 талын булангийн хормой 14 ширхгийг тус тус устгахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэлээ.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2 , 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ...овогт ... ...г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар үргэлжилсэн үйлдлээр авсан” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг тус тус  журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...д хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил, 1 /нэг/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-т тус тус зааснаар шүүгдэгч ...д тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ...д тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.        

5. Шүүгдэгч ... нь бусдад төлөх гэм хорын хохирол төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хар өнгийн приус-41 загварын тээврийн хэрэгслийн 4 талын булангийн хормой 9 ширхэг, цагаан өнгийн приус-41 загварын тээврийн хэрэгслийн 4 талын булангийн хормой 14 ширхэг зэргийг тус тус устгахыг Говьсүмбэр аймаг дахь Шүүхийн тамгын газрын Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

8. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, хохирогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

9. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ...д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

         

 

                                                      ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Н.АРИУНЖАРГАЛ