| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэчимэгийн Энэбиш |
| Хэргийн индекс | 101/2019/00573/И |
| Дугаар | 101/ШШ2020/01530 |
| Огноо | 2020-05-04 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 05 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2020/01530
2020 05 04 101/ШШ2020/01530
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Э.Энэбиш даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ө.М нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Р.О холбогдох,
Орон сууцны хамтран өмчлөгчөөс хариуцагчийг хасуулж 83,360,000 төгрөг гаргуулах үндсэн, 5,000,000 гаргуулах сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би О 2000 онд Солонгос улсад анх танилцаж, 2002 оноос хойш дотно харилцаатай болж хамтран амьдарсан. Гэхдээ 2002-2007 онд О өөрийнхөө бас охиныхоо төлөө, би бас өөрийн ирээдүйн амьдралын төлөө зүтгэж хөдөлмөрлөж данс тус тусдаа байсан бөгөөд, 2007 онд Солонгост байхдаа харилцан ярилцаад Монголд байр захиалья гээд мөнгийг би өөрийн эгч Э, О өөрийн эгч О ад Солонгосоос явуулдаг байсан. Уг мөнгөөр 2014 онд Баянзүрх дүүргийн ....... тоот 90 м.кв талбай бүхий .... дугаар улсын бүртгэлийн гэрчилгээтэй орон сууц, автозогсоол худалдан авсан. Байрандаа Солонгосоос интерьер дизайн орчин үеийн сайн чанартай 2 талын олсон орлогоор худалдан гэрээ тохижуулсан.
2013 оноос Огийн санаачлагаар түүний охин З.Ч 2014 оны TOYOTA үйлдвэрийн RAV 4 загварын шинэ автомашин /үнэ-30.000 ам доллар/ АНУ-аас захиалж авна гэж 2013-2015 оны хооронд бид 2-3 сарын зайтай Монгол руу, О өөрийн гэр бүлийнхэнд шилжүүлдэг байсан. 2015 он хүртэл нийт 30.000 ам доллар шилжүүлсэн. Гэвч надад охин Э.Ч нь уг машиныг захиалсан, төлбөр хийсэн баримт үзүүлээгүй, захиалсан машин ирээгүй.
Бид Монголд 2016 оны 6-р сард ирж амьдарч эхлэхэд бид 2 ямар ч мөнгөгүй болсон тул ээжийн түрээсийн 9.000.000 төгрөг, мөн 4 сая, 2 сая төгрөг бид 2-т ажил төрлөө зүгширтэл хэрэглээд буцааж өгөөрэй гэж нийт 15.000.000+3.500.000 /галын өрөөний тавилга/=18.500.000 төгрөг өгсөн. 2017 оны 5-р сараас Юунин зоог нэртэй газрыг засвар хийн түрээсэлж хамт ажиллуулсан. Энэ үеэс О нь чи энэ зоогийн газар хөрөнгө оруулаагүй гээд өрхийн орлогоо би мэднэ, чамд 500.000 /таван зуун мянган/ төгрөгийн цалин өгнө гэхэд нь гайхаад Би чиний нөхөр биш танай ажилчин юм байна л даа гэж хэлж байсан. Мөн ашиг орлого сайн хийсэн өдрүүдэд ашгаас авахын тулд худлаа үнэн маргаан үүсгэж, үйлчлэгчээр ажиллаж байсан эмэгтэйтэй худлаа хардаж, хэрүүл маргаан байнга хийнэ үйлчилгээний газар болохоор би хүмүүсээс зовоод гараад явсан хойгуур тэр болгонд ашгаас хулгайлж авчихаад, тооцооны дэвтэрт бичихдээ хасаж бичиж байгаад надад хэд хэд удаа баригдаж байсан. Энэ олон жилийн хугацаанд Огийн охинд Америк руу 500, 1000, 2000 $ удаа дараа төрсөн өдөр, байрны мөнгө, хоолны мөнгө мөн монгол руу Оийн эгчийн хүүд эмчилгээний зардал 2.000.000 сая төгрөг гэх мэт олон удаа шилжүүлдэг байсан. Гэтэл одоо О ерөөсөө тус дэм болж байгаагүй гэж хэлж байсан. Энэ үгийг сонсоод надад хэлэх ч үг олдохгүй, үнэхээр их цохилт авсан болно. Ийнхүү ааш араншин нь хувирч, ажил дээр байнга хэрүүл, гэрт ирээд ч хэрүүл, амар тайван амьдрах боломжгүй болж, 2018 оны 3-р сараас хойш тусдаа би аав ээжийн гэрт амьдарч байна. Үүнээс хойш манайд 2 удаа согтуу ирж танхайрч , хувцас хунар урж, 2 ч удаа нүдний шилийг маань хагалж , мөн гар хуруу ураад одоо хүртэл шарх сорив нь үлдсэн байгаа. О сайхан амьдран гэж итгэж найдан, гэр бүлиийнхээ данс тооцоог О өгсөн. Бид 2 хамт байх хугацаандаа О надаас 1 удаа хүүхэд олсон, нөгөө 2 жирэмслэлт нь намайг өөр хотод ажиллаж байхад надтай бэлгийн харьцаанд ороогүй үед олсон хүүхэд байсан. Тэр үед хоёулаа ярилцаж байгаад эмнэлэгт очиж авахуулсан. Энэхүү худал хуурмаг амьдрал, залилан , худлаа гүтгэн хардаж хэрүүл зодоон хийх ханиа гэсэн сэтгэл байхгүй мөн ээжийг маань ор үндэсгүй гүтгэж доромжпох, энэ бүх байдалаас болоод Отэй цаашдаа амьдрах боломжгүй болсон тул 2018 оны 3-р сараас тусдаа амьдарч байна.
Иймд миний бие Отэй 2007 оноос 2018 оны 4-р cap хүртэл хамтын амьдралтай байх хугацаанд худалдаж авсан Баянзүрх дүүргийн ....тоот дундын өмчлөлийн үл хөдлөх хөрөнгө байрыг өөрийн өмчлөлдөө үлдээж, байрны 50 хувийг шинжээчийн үнэлгээгээр тооцон 63,250,000 төгрөгийг О өгөх, Ч машин захиалж шилжүүлсэн 30,000 ам.долларын 50 хувь 15.000 ам доллар буюу 39.420.000 төгрөг, гэрийн тавилгын 50 хувь 18.015.000 төгрөг, ээж Доржийн зээлдүүлсэн мөнгийг О авсан тул 25,925,000 төгрөг буюу нийт 83,360,000 төгрөгийг О ээс гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Р.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.О би 1997 онд БНСУлс руу ажиллахаар явж 2016 оны хүртэл ажиллаж амьдарсан. 2000 онд Ө.М-тай танилцаж, удалгүй хамт амьдрах болсон. Хамт амьдрах хугацаанд гэр бүлийн хэрэгцээний Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, Энхтайваны өргөн чөлөөний 3 өрөө орон сууц, автозогсоол, hyuydai маркын соната-7 суудлын автомашин, гэрийн эд хогшил тавилга хэрэгсэл бий болсон. Орон сууцыг тухайн үед 61,200 ам. доллар, авто зогсоолыг 4,500 ам.доллараар авсан бөгөөд бид тэнцүү хэмжээгээр мөнгийг төлсөн. Би Ө.Мрын тус орон сууц, авто зогсоолын өмчлөгч мөн, биш эсэх дээр маргаагүй бөгөөд орон сууцыг өөрийн өмчлөлд үлдээж, оногдох хэсгийг өгөхөд татгалзах зүйлгүй. Гэрийн эд хогшил, гал тогооны тавилгаас цул мөнгө, зургийн аппарат, майхан өгөхөд татгалзах зүйлгүй.
Тавилга эд зүйлийн 50 хувийг авах шаардлагын тухайд Хавтаст хэргийн 13 дугаар хуудаст эд зүйлийн үнэлгээг гаргаж нэхэмжлэлд Солонгос улсаас худалдан авсан тавилгыг нийт 36,000,000 төгрөгөөр үнэлж, үүний тал хувь буюу 18,000,000 нэхэмжилжээ. Түүний авахаар жагсаасан эд хөрөнгийн жагсаалтын 17 дугаарт миний булган шубыг авахаар нэхэмжлэснийг хараад хамгийн ихээр гайхах сэтгэл төрлөө. Миний өмсөж хэрэглэж байгаа эд зүйлс хувийн, хуваарьт өмч тул хуваарьт эд хөрөнгөд халдаж тал хувийг гаргуулахаар шаардаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна. Эд хөрөнгийн үнэлгээгээр эд хогшлын тал хувийг өгөхийг зөвшөөрч байна.
Ө.Мрын аав Ө, ээж Д нараас 15,000,000 төгрөг зээлсэн гэж, дараа нь 25,925,000 төгрөг болгон нэмэгдүүлжээ. Бид хамт байх хугацаандаа Ө. Мрын аав, ээжээс мөнгө зээлээгүй бөгөөд энэ талаар ямар нэгэн зээлийн гэрээ, холбогдох баримт байхгүй байхад үндэслэлгүйгээр 25,925,000 төгрөг нэхэмжилснийг хүлээн зөвшөөрөхгүй. Охин Чт шилжүүлсэн гэх 30,000,000 ам.доллараас 15,000 ам.доллар гаргуулахаар нэхэмжилсэн байна. Миний бие төрсөн ганц охинтой бөгөөд би охиноо 13 настай байхад Ө.Мт итгэж, түүнтэй 18 жил хамтран амьдарсан. Би охиныхоо төрсөн эхийн хувьд түүнийг тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд энэ үүргээ Ө.Мт хариуцуулж, тэжээн тэтгэх үүргээ түүнээр гүйцэтгүүлж байсан удаа нэг ч байхгүй. Би охиныхоо амьжиргааны зардлыг нь шилжүүлдэг байсан боловч нэхэмжлэлд дурдсанчлан 30,000 ам.долларыг түүний ажиллаж олсон мөнгөөс охиндоо явуулсан явдал байхгүй. Иймээс би охиноо тэжээн, тэтгэх үүргээ биелүүлж, амьжиргааны зардлыг нь шилжүүлдэг байсан явдлыг Ө.М гуйвуулан, түүний ажиллаж олсон орлогоос шилжүүлдэг байсан мэтээр нэхэмжпэлд бичсэнд гомдолтой байна. Миний бие Ө.Мтай хамт амьдарсан амьдраагүй өөрийн төрсөн охиноо тэжээн тэтгэх үүрэгтэй бөгөөд энэхүү үүргээ Ө.Мын олсон орлогоос биелүүлдэггүй, зөвхөн өөрөө ажиллаж хөдөлмөрлөсөн орлогоосоо охиныхоо амьжиргааны зардлыг охин руугаа шилжүүлдэг байсан. Иймд нэхэмжлэлд дурдсанчлан 30,000 ам.долларыг охиндоо шилжүүлсэн гэх зүйл байхгүй бөгөөд энэхүү мөнгөний тал хувь буюу 15,000 ам.доллар гаргуулах тухай шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. иймд энэ нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Р.О шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Р.О миний бие БНСУ-д 1997 оноос 2016 он хүртэл ажиллаж амьдрах явцдаа 2000 онд Ө.Мтай танилцаж 2000 оны 5 дугаар сараас эхлэн бид нэг гэрт хамт амьдрах болсон талаар урьд гаргасан тайлбарт дурдсан байгаа. Нэхэмжпэгч Ө.М ч үүнийг хүлээн зөвшөөрч хамтын амьдралтай байсан хугацаанд бий болсон эд хөрөнгийн оногдох хэсгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан байна. Ө.Мтай хамт амьдарч байх хугацаанд бий болсон автомашиныг бид БНСУ-аас 6,000,000 воноор авч Монгол руу ачуулж байсан бөгөөд HYUYDAI маркын Соната-7 суудлын автомашины гэрчилгээ Ө.Мын нэр дээр бүртгэлтэй байдаг. Автомашины талаар Ө.М дурьдаагүй байгаа тул сөрөг нэхэмжлэл гаргаж байгаа болно. Иймд хамтын амьдралын хугацаанд бий болсон автомашины үнээс өөрт оногдох хэсэг болох 5,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ө.М, хариуцагч Р.От холбогдуулан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ...... тоотод орших улсын бүртгэлийн .....тоот орон сууцны хамтран өмчлөгчөөс хариуцагчийг хасуулж орон сууцны үнийн тал хувь 63,250,000 төгрөгийг хариуцагчид олгох, хариуцагчийн охинд шилжүүлж байсан 30,000 ам.долларын тал үнийг төгрөгөөр тооцон 39,420,000 төгрөг, тавилгын тал үнэ 18,015,000 төгрөг, зээл 25,925,000 төгрөг, нийт 83,385,000 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, хариуцагч, нэхэмжлэгчид холбогдуулан хамтын амьдарлын явцад бий болсон Hyundai Sonata-7 маркийн автомашины тал үнэ 5,000,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ.
Үндсэн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, хариуцагчийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд зохигч эвлэрсэн үндэслэлээр эвлэрлийг баталж, сөрөг нэхэмжлэлд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Зохигч хамтын амьдарлаа дуусгавар болгосонтой холбоотойгоор хамтын амьдарлын явцад бий болсон дундын өмчлөлийн эд хөрөнгийн маргаанаа шүүхээр шийдвэрлүүлж өөрт ногдох хэсгийг гаргуулах, тодорхой эд хөрөнгийг гаргуулахаар шаарджээ. Талууд 2000 оноос 2018 оны 03 дугаар сарын хугацаанд гэр бүлийн харилцаа үүсгэн хамтын амьдралтай байсан талаар маргаагүй, гагцхүү хамтын амьдарлын явцад бий болсон эд хөрөнгөд ямар хөрөнгийг тооцох, хэрхэн хуваах, хэн нь ямар хөрөнгөө авах талаар маргажээ.
Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д Хуульд зааснаар, эсхүл хэлцлийн үндсэн дээр хоёр буюу түүнээс дээш этгээд хөрөнгийг дундаа хэсгээр буюу хамтран өмчилж болно гэж заасан бөгөөд зохигчийн хувьд үндсэн болон сөрөг нэхэмжлэлд дурдсан Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, ..... тоотод орших улсын бүртгэлийн . тоот орон .....сууц, гэрийн тавилга, Hyundai Sonata-7 маркийн автомашиныг тус тус хамтын амьдарлын явцад бий болсон хөрөнгө гэж тайлбарласан, мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад талуудын хүсэлтээр хийгдсэн шинжээчийн тогтоосон үнэлгээний талаар маргаагүй. Шинжээч МөнхОргил трейд ХХК-ийн үнэлгээгээр Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хорооллын .. тоотод орших улсын бүртгэлийн . дугаартай, 90 м.кв талба...й бүхий, 3 өрөө орон сууцыг 126,500,000 төгрөгөөр, 16 нэр төрлийн гэрийн тавилга, эд хогшлыг 10,223,200 төгрөгөөр, Hyundai Sonata-7 маркийн ..... улсын дугаартай суудлын автомашиныг 8,100,000 төгрөгөөр тус тус үнэлжээ.
Нэхэмжлэгч Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, . тоотод орших 3 өрөө орон сууцыг өөрийн өм....члөлд авч, орон сууцны хамтран өмчлөгчөөс хариуцагчийг хасуулж орон сууцны үнийн дүнгийн тал хувь 63,250,000 төгрөгийг төлөхийг, 16 нэр төрлийн 10,223,000 төгрөгөөр үнэлэгдсэн гэрийн тавилга, эд хогшлыг хуваахыг хүссэн ба хэрэгт авагдсан тус орон сууцны улсын бүртгэлийн гэрчилгээ, лавлагаагаар зохигч 2014 оны 12 дугаар сарын 26-ны өдөр маргаж буй орон сууцны өмчлөгчөөр бүртгэгдсэн, гэрийн тавилга нь жагсаалт, үнэлгээнд дурдагдсан байдлаар байгааг зохигч тайлбарлаж байна.
Зохигч хамтын амьдарлаа дуусгавар болгосноор хамтын амьдарлын явцад бий болгосон хөрөнгийг хамтран өмчлөх эрхээ мөн адил дуусгавар болгохоор шаардах эрхтэй тул Иргэний хуулийн 489 дүгээр зүйлийн 489.1-д Дундаа хэсгээр өмчлөгчдийн хэн нь ч дундын өмчийн эрхийг хүчингүй болгохыг шаардах эрхтэй гэж хуульчилжээ. Талуудын хэн аль нь орон сууцыг өөрийн өмчлөлд үлдээх, үнийн тал хувийг нөгөө талдаа өгөх хүсэл зоригийг нэхэмжлэлийн шаардлага, хариуцагчийн татгалзлаар илэрхийлсэн бөгөөд шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд маргааныг шийдвэрлэж, мөн хариуцагч өөр орон сууцтай, сууцаа бусдад хөлслүүлдэг талаар зохигч шүүх хуралдаанд тайлбарласан, нэхэмжлэгч маргаж буй орон сууцнаас өөр амьдрах байргүй, эцэг, эхийн хамт амьдарч байгаа зэрэг нөхцөлийг харгалзан үзлээ. Гэрийн тавилгыг хуваах үнийн талаар зохигч маргаагүй байна.
Иймд маргаж буй орон сууцыг нэхэмжлэгч Ө.Мөнхбаатарын өмчлөлд үлдээж, хариуцагч Р.Оюунчимэгийг Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, .1 тоотод орших улсын бүртгэлийн ......... дугаартай, 90 м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс хасч, хариуцагч Р.Оийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгах нь зүйтэй. Хариуцагчийг маргаж буй орон сууцны хамтран өмчлөгчөөс хасуулах тухай нэхэмжлэгчийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул уг орон сууцны үнийг тал хувь 63,250,000 төгрөгийг нэхэмжлэгчээс гаргуулж хариуцагчид олгох нь зүйтэй.
Зохигч 16 нэр төрлийн 10,223,000 төгрөгөөр үнэлэгдсэн гэрийн тавилга, эд хогшлыг биет байдлаар хуваахыг хүсч хэн, аль хөрөнгө авах талаар маргасан учир шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан талуудын тайлбарыг үндэслэн нэхэмжлэгч Ө.Мт 5,093,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн тавилга: зурагт, буйдан, зургийн аппарат, жижиг ширээ, майхан, бичгийн ширээ, шкаф, гал зуухны тавилгыг, хариуцагч Р.От 5,130,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн тавилга: хөргөгч, цул мөнгө, том ширээ, плитька, уур сорогч, дүүжин сандал, ор, угаалгын машин, зурагтын тавиурыг тус тус хувааж, хариуцагчаас тавилгын зөрүү үнэ 23,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв. Нэхэмжлэгч 3,600,000 төгрөгийн үнэ бүхий булган шубаны үнэ нэхэмжилсэн ба тус шуба нь нэхэмжлэгчийн өмчлөлийн бөгөөд дангаар захиран зарцуулах эд хөрөнгө болохыг шүүхэд нотлоогүй тул хариуцагчаас 3,600,000 төгрөг гаргуулах үндэслэлгүй гэж үзлээ.
Мөн нэхэмжлэгч хариуцагчийн охин Э.Чгээр дамжуулан АНУ-аас автомашин захиалан авчруулахаар шилжүүлсний 30,000 ам.долларын тал хувь 15,000 ам.доллар буюу /төгрөгийн ам.доллартай харьцах ханш 2019.01.31-ны өдрийн байдлаар 2,628.70 төгрөг/ 39,420,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар шаарджээ.
Хэрэгт авагдсан баримтаас үзэхэд зохигч хамтын амьдралын явцдаа 23,120 ам.долларыг бусдад буюу нэхэмжлэгчийн тайлбарласнаар автомашин захиалан авчруулах зорилгоор Э.Чт шилжүүлсэн гэх бөгөөд бусдад шилжүүлжээ.
Хэргийн 2-р хавтаст хэргийн 161 талд иргэн Б.Бгийн 2013 оны 07 дугаар сарын 01-ны өдөр хүлээн авсан гэх 14,620 ам.долларыг, иргэн Ш.О аар дамжуулан 5,000 ам.долларыг Э.Ч шилжүүлсэн тухай 2-р хавтаст хэргийн 101 дахь талд буй баримт, мөн 1-р хавтаст хэргийн 189-190 дэх талд буй 3,500 ам.долларын тухай баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч, уг мөнгийг хариуцагчаас нэхэмжилсэн шалтгаант холбоог нэхэмжлэгч нотолж чадаагүй гэж үзлээ. Э.Ч 1987 оны 06 дугаар сарын 29-ны өдөр төрсөн, 2005 онд 18 насанд хүрснээр Иргэний хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-д зааснаар иргэний эрх зүйн бүрэн чадамжтай болжээ. Нэхэмжлэгч, иргэн Э.Ч шилжүүлсэн гэх мөнгийг хариуцагчаас ямар шалтгаанаар нэхэмжилж байгаа үндэслэл нь тодорхой бус, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэгч шүүхэд үндэслэл бүхий байдлаар шаардлагын үндэслэлээ нотлоогүй гэж үзэж, хариуцагчаас 39,420,000 төгрөг гаргуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгов.
Мөн энэ үндэслэлээр нэхэмжлэгчийн хариуцагчаас нэхэмжилсэн 25,925,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. Учир нь иргэн Ё.Э, Ё.Д, У.Б нар шүүхэд өгсөн гэрчийн мэдүүлэгтээ зохигчид дээрх мөнгийг зээлдүүлсэн тухай дурдсан бөгөөд нэхэмжлэгчийн хувьд хамтын амьдарлын явцад бусдаас зээлсэн мөнгөн хөрөнгийг зөвхөн хариуцагчид холбогдуулан төлүүлэхээр шаардлага гаргасан нь үндэслэл муутай бөгөөд ийнхүү хариуцагч ганцаар хариуцах үндэслэлтэйг шүүхэд тайлбарлаж чадаагүй, түүнчлэн зээлдүүлэгч буюу бусдын нэрийн өмнөөс 25,925,000 төгрөгийг хариуцагчаас шаардаж буй үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас Баянзүрх дүүргийн .. тоотод орших улсын бүртгэлийн ...... тоот орон сууцны хамтран өмчлөгчөөс хариуцагч Р.О ийг хасч, хариуцагч Р.О гийн улсын бүртгэлийн өмчлөх эрхийн бүртгэлийг хүчингүй болгохыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэгчээс орон сууцны үнийн тал хувь /63,250,000+23,000=63,273,000/ 63,273,000 төгрөг гаргуулан хариуцагчид олгохоор, нэхэмжлэгчид 5,093,000 төгрөгийн үнэ бүхий, хариуцагчид 5,130,000 төгрөгийн үнэ бүхий гэрийн тавилгыг тус тус хуваарилан, тавилгын зөрүү үнэ 23,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгохоор, нэхэмжлэлээс /автомашины үнэд шилжүүлсэн 15,000 ам.долларын тал хувь 39,420,000+шубаны үнэ 3,600,000+тавилгын үнийн зөрүү 7,783,000+зээл 25,925,000=76,728,000/ 76,728,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Сөрөг нэхэмжлэлийн тухайд зохигч шүүх хуралдааны явцад харилцан тохиролцож, Hyundai Sonata-7 маркийн ...... улсын дугаартай суудлын автомашиныг хамтын амьдарлын явцад бий болсон хөрөнгө харилцан хүлээн зөвшөөрсөн, шинжээчийн дүгнэлтээр тус автомашиныг 8,100,000 төгрөгөөр үнэлснийг маргаагүй баайна. Шинжээчийн үнэлгээгээр тогтоогдсон үнийн тал үнэ 4,050,000 төгрөгийг нэхэмжлэгч, хариуцагчид төлөхийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэгч тус үнийг хүлээн зөвшөөрч 950,000 төгрөгийн шаардлагаас татгалзжээ. Зохигч сөрөг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд эвлэрсэн нь зохигчийн тайлбар, баримтаар бусад этгээдийн эрх ашгийг зөрчсөн, иргэний хуульд нийцээгүй гэж үзэхээр байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.1-д заасныг баримтлан Баянзүрх дүүргийн ....... тоотод орших улсын бүртгэлийн ... дугаартай, .... м.кв талбай бүхий, 3 өрөө орон сууцны хамтран өмчлөгчөөс хариуцагч Р.Огийг хасч, тус үл хөдлөх эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлээс Р.О гийг хасч өөрчлөлт оруулахыг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэгч Ө.М аас 63,273,000 төгрөг гаргуулан хариуцагч Р.О олгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс 76,728,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгчээс 5,000,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн 950,000 төгрөгөөс хариуцагч татгалзаж, нэхэмжлэгч Ө.М, хариуцагч Р.О 4,050,000 төгрөг төлөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 59 дүгээр зүйлийн 59.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчийн төлсөн 1,142,825 төгрөг, хариуцагчийн төлсөн 244,550 төгрөгөөс 94,950 төгрөгийг тус тус улсын орлогод үлдээж, хариуцагч Р.Огээс 499,850 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ө.Мт, улсын орлогоос хариуцагчийн илүү төлсөн 149,600 төгрөгийг буцаан гаргуулж хариуцагч Р.От тус тус олгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНЭБИШ