| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Баярсайханы Ундраа |
| Хэргийн индекс | 101/2022/01242/И |
| Дугаар | 101/ШШ2022/01502 |
| Огноо | 2022-04-04 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 04 сарын 04 өдөр
Дугаар 101/ШШ2022/01502
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Ундраа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн 2 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө, ******* төвийн 7 давхарт оршин байрлах НЮХЗХ /регистрийн дугаар: /-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүргийн 26 дугаар хороо, Саруул хороолол, ******* тоот хаягт оршин суух, Авга овогт Б*******ы Э-Ээ/регистрийн дугаар: /-д холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 3,011,960 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т*******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Р.Энхзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч НЮХЗХ шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Т******* шүүх хуралдаанд гаргасан тайлбарт: Иргэн Б.Э-Ээ нь манай НЮХЗХ-той 2019 оны 09 сарын 26-ны өдөр ЗГ2019100210728 дугаартай Хэрэглээний зээлийн гэрээг байгуулан 2,879,970 төгрөгийн барааг 30 хоногийн 1.89 хувийн хүү, 0.378 хувийн нэмэгдүүлсэн хүүтэйгээр , зээлэн авсан ба гэрээний хавсралт №1-д заасан графикийн дагуу 24 сарын хугацаанд хувааж хуваарийн дагуу буцаан төлөхөөр зөвшөөрч зээлэн авсан.
Хариуцагч нь зээлийн гэрээний хугацаанд зээлийн төлөлт хийгээгүй бөгөөд өнөөдрийг хүртэл гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчин манай байгууллагыг хохироож байна. Нэхэмжлэгчийн зүгээс хариуцагчид Хэрэглээний зээлийн гэрээ-нд заагдсан үүргээ биелүүлж зээлийн төлбөрийг төлж барагдуулах шаардлагыг удаа дараа тавьсан боловч үр дүнд хүрсэнгүй.
Нэхэмжлэгч нь хариуцагч иргэн Б.Э-Эээс зээлийн гэрээний 2.4, 2.7 болон 4.1.5-т заасны дагуу үндсэн төлбөр дээр хүү болон нэмэгдүүлсэн хүү тооцон авах эрхтэй бөгөөд 2022 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн байдлаар зээлийн үлдэгдэл үндсэн зээл 2,212,319 төгрөг, хуримтлагдсан хүү 699,668 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99,702 төгрөг нийт зээлийн төлбөр 3,011,690 төгрөг байна.
Иймд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээд /цаашид зээлдүүлэгч гэх/ нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүргийг тус тус хүлээнэ мөн 453 дугаар зүйлийн 453.1-д Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч Б.Э-Эээс зээлийн гэрээний үүрэгт 3,011,690 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан гэв.
Хариуцагч Б.Э-Ээ нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.
Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн нэхэмжлэл, зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч НЮХЗХ нь хариуцагч Б.Э-Ээд холбогдуулан, зээлийн гэрээний үүрэгт, үндсэн зээлийн үлдэгдэл 2,212,319 төгрөг, хүү 699,668 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99,702 төгрөг, нийт 3,011,690 төгрөг гаргуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Хариуцагч нь 2022 оны 3 дугаар сарын 04-ний өдөр нэхэмжлэлийн хувийг шүүхээс гардан авч, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох хэргийн оролцогчийн эрх, үүрэгтэй танилцсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл эс зөвшөөрсөн хариу тайлбарыг шүүхэд гаргаагүй.
Мөн түүнчлэн, хариуцагч хэргийг хэлэлцэх шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүхэд хүрэлцэн ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т зааснаар хариуцагчийн эзгүйд хэргийг хэлэлцлээ.
Талууд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр ЗГ2019100210728 дугаартай Хэрэглээний зээлийн гэрээ байгуулж, хоршоо нь өөрийн гишүүн Б.Э-Ээд 2,879,970 төгрөгийг 24 сарын хугацаатай, 30 хоногт 1,89 хувийн хүүтэй, 0,378 хувийн нэмэгдүүлсэн хүүтэй зээлдүүлжээ.
Дээрх гэрээ нь Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.2, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасантай нийцсэн, хүчин төгөлдөр байна.
Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д Банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс зээл олгох гэрээгээр банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх хуулийн этгээд нь мөнгөн хөрөнгийг хуульд заасан үндэслэл, журмын дагуу тодорхой хугацаатайгаар, зээлдэгчид шилжүүлэх, зээлдэгч нь гэрээнд заасан хугацаанд уг мөнгөн хөрөнгө, гэрээнд заасан бол түүний хүүг буцаан төлөх үүрэгтэй,
мөн хуулийн 452 дугаар зүйлийн 452.2-т Зээлдэгч гэрээнд заасан хугацаанд зээлээ эргүүлэн төлөөгүй бол гэрээнд заасны дагуу зээлдүүлэгчийн үндсэн хүүгийн хорин хувиас хэтрэхгүй хэмжээний нэмэгдүүлсэн хүү төлөхөөр гэрээнд зааж болно .,
453 дугаар зүйлийн 453.1-т Зээлдэгч авсан зээлээ хугацаанд нь төлөөгүй бол хэтэрсэн хугацааны хүү, гэрээнд заасан бол нэмэгдүүлсэн хүү төлөх үүрэгтэй гэж заажээ.
Зээлдэгч Ц.Насанбат нь зээлийн гэрээний үүргийг зохих ёсоор гүйцэтгээгүйгээс үндсэн зээлийн үлдэгдэл 2,212,319 төгрөг, хүү 699,668 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 99,702 төгрөг, нийт 3,011,690 төгрөгийн төлбөрийн үлдэгдэлтэй болох нь нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан Зээлдэгчийн зээлийн дансны хуулгаар тогтоогдов.
Дээр дурьдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүлэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1-д тус тус заасныг баримтлан, хариуцагч Б.Э-Эээс 3,011,690 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч НЮХЗХ-нд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д тус тус заасныг баримтлан, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 63,137.04 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Э-Эээс улсын тэмдэгтийн хураамж 63,137.04 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч НЮХЗХ-нд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болох ба зохигч, тэдгээрийн төлөөлөгч нар анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг танилцуулсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.УНДРАА