Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/82

 

 

 

   

                                

 2025             03            26                                                    17

 

                                                                   

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

                                         

         Дорноговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Адъяасүрэн даргалж

         нарийн бичгийн дарга Г.Хосбаяр

         улсын яллагчаар хяналтын прокурор  Б.Дашням

         шүүгдэгч Б.С, түүний өмгөөлөгч С.Шинэбаяр нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2519000000076 дугаартай хэргийг 2025 оны 03 сарын 26-ны өдөр хүлээн авч 2025 оны 03 сарын 26-ны өдөр хянан хэлэлцэв. 

      

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн, Б.С

 

Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч Б.С нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 11-нээс  26-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Б.Эын эзэмшлийн ......... буюу ...... аппликейшн ..........., ........... хууль бусаар нэвтэрч, бүртгэлтэй мэдээллүүдийг засварлан зээл авсан, мөн дээрх цаг хугацаа газарт Б.С нь үргэлжилсэн үйлдлээр Б.Эод мэдэгдэлгүйгэр түүний зөвшөөрөлгүйгээр түүний нэр дээрх .....буюу .....аппликейшн, ..... аппликейшн, Соно аппликейшнүүдээс нийт 5,800,000 төгрөгийг хууль бусаар авсан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүгдэгчийн холбогдсон гэмт хэргийн гэм буруугийн талаар: Шүүгдэгч Б.С нь Дорноговь аймгийн Сайншанд сумын нутаг дэвсгэрт байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 11-нээс  26-ны өдрийг хүртэлх хугацаанд үргэлжилсэн үйлдлээр Б.Эын эзэмшлийн .....буюу .....аппликейшн ..... аппликейшн, .....хууль бусаар халдаж, бүртгэлтэй мэдээллүүдийг засварласан, мөн Б.Эод мэдэгдэлгүйгээр түүний зөвшөөрөлгүйгээр түүний нэр дээрх .....буюу .....аппликейшн, ..... аппликейшн, .... аппликейшнүүдээс хууль бусаар нийт 5,800,000 төгрөгийг авсан болох нь хохирогч Б.Эын мэдүүлэг (хх 09-11), хохирогч Б.Эын зээлийн мэдээллийн лавлагаа (хх 4), .....банк бус санхүүгийн байгууллагын 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдрийн 42/051 дугаартай албан бичиг түүний хавсралт (хх 20-22),  ..... 2025 оны 02 дугаар сарын 11-ний өдрийн 01/78 дугаартай албан бичиг, түүний хавсралт (хх 23-25), Б.Сын Хаан банкны ..... дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (хх 28-35) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

 

  Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд “Хулгайлах” гэмт хэргийг тусган хуульчилж, энэ зүйлийн 1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан...” гэж уг гэмт хэргийн үндсэн шинжийг тодорхойлсон байна.

 

“Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинж нь бусдын өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч Б.Сын үйлдэл нь хохирогч Б.Эын эзэмшлийн .....буюу .....аппликейшн, ..... аппликейшн, .... аппликейшнүүдыг ашиглан мөнгө авах зорилгоор санаатайгаар хариу төлбөргүйгээр, нууц аргаар буюу өөрт нь мэдэгдэлгүй шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр авсан үйлдэл нь хууль бусаар өмчлөх эрхэд халдсан гэж үзэх бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4.3 дахь хэсэгт зааснаар “бусдад бага хэмжээнээс дээш хохирол учруулсан” гэж үзэх  гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байна.

 Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь  бодит хохирол үл шаардах хэлбэрийн бүрэлдэхүүнтэй бөгөөд гэмт этгээд нь санаатайгаар цахим төхөөрөмж, мэдээллийн сүлжээнд хууль бусаар халдаж системд нэвтэрсэн, мэдээллийг устгасан, гэмтээсэн, өөрчилсөн, засварласан, хуулбарлаж авсан, мэдээлэл нэмж оруулсан, программ хангамж сүлжээг ашиглах боломжгүй болгосон, хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан, компьютерын сүлжээнд халдсан аливаа идэвхтэй үйлдлээр уг гэмт хэрэг үйлдэгддэг.

Өөрөөр хэлбэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон хэргийн үйл баримтад хууль зүйн дүгнэлт хийвэл шүүгдэгч Б.С нь хохирогч  Б.Эыг найзын харилцаагаа ашиглан тэдний эзэмшлийн .....буюу .....аппликейшн, ..... аппликейшн, .....цахим орчинд хууль бусаар халдаж, нууц кодыг мэдэж авснаар уг аппликейшинд нэвтрэн данс үүсгэн мэдэгдлүүдийг зөвхөн өөрөө мэдэж мэдэээлэл оруулсан, хохирогчид мэдэгдэлгүйгээр нийт 5,800,000 төгрөгийн зээл авч өөрийн хувийн хэрэгцээндээ зарцуулсан үйлдэл нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Сыг цахим хэрэгсэл ашиглан хууль бусаар хохирогчийн дугаараар кодыг мэдэж авч утсанд ирэх мэдэгдлүүдийг зөвхөн өөрийн утсанд  ирүүлэхээр засварласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлд заасан, харин хохирогч Б.Эын эзэмшлийн .....буюу .....аппликейшн ..... аппликейшн, ..... аппликейшнүүдаас өөрт нь мэдэгдэлгүйгээр,хууль бусаар нийт 5,800,000 төгрөгийн зээл авч өөртөө хэрэглэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан буюу хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангасан бөгөөд нэг удаагийн үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Б.С нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нөхцөл байдал бүрэн хангагдсан гэж дүгнэлээ.

            Иймд шүүгдэгч Б.Сад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах” гэмт хэрэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдаж мэдээллийг засварласан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд  тооцож,  хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 Хохирол төлбөрийн талаар: Шүүгдэгч Б.С нь Б.Эын эд хөрөнгөд нийт 5,800,000 төгрөгийн хохирол учруулсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирол төлбөрийг төлж барагдуулсан, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй, гомдол саналгүй гэсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Б.Сад прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

 

Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашням нь шүүгдэгч Б.Сад холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.

Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 5,400,000 төгрөгөөр торгох, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Бусад асуудлаар: Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б.Сыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах”, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Цахим мэдээлэлд хууль бусаар халдаж мэдээллийг засварласан” гэмт хэрэг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Шүүгдэгч Б.Сад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5,400,000 төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сад оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ял, торгох ялыг тус тусад нь эдлүүлсүгэй.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Сад оногдуулсан торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

 

6.Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч Б.Сад оногдуулсан торгох болон нийтэд тустай ажил хийлгэх ялын  биелэлтэд хяналт тавихыг Дорноговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

7 Энэ хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тус тус дурдсугай.

 

 8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Сад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9.Шийтгэх тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

    ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Д.АДЪЯАСҮРЭН