Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 12 сарын 01 өдөр

Дугаар 112/ШШ2022/0035

 

Эвлэрэн хэлэлцсэнийг баталж,  хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Говь-Алтай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Э.Золбадрах  би Говь-Алтай аймгийн ******* сумын иргэн Ж овогт Н Б-ийн нэхэмжлэлтэй, тус аймгийн ******* сумын *******ийн иргэдийн Нийтийн Хурлын дарга Д.С, ******* сумын ******* А.А нарт холбогдох Говь-Алтай аймгийн ******* сумын *******ийн Засаг даргыг сонгох сонгууль, санал хураалт хууль бус явагдсаныг тогтоолгох, дахин сонгууль явуулахыг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлийг хүлээн авч, захиргааны хэрэг үүсгэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Хэргийн оролцогчид шүүхэд байгуулсан эвлэрлийн гэрээндээ: Нэхэмжлэгч Н.Б миний бие нь хариуцагч нар болон гуравдагч этгээдтэй харилцан тохиролцсон тул ******* сумын *******ийн Засаг даргыг сонгох сонгууль, санал хураалт хууль бус явагдсаныг тогтоолгох, дахин сонгууль явуулахыг даалгах шаардлагаа харилцан тохиролцож шүүхээр шийдвэрлүүлэхгүйгээр дуусгавар болгож байна. Иймд захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1 зааснаар эвлэрлийг батлаж, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Ж.Маас нэхэмжлэгч Н.Бд төлөхөөр харилцан тохиролцов.

Гуравдагч этгээд Ж.М миний тухайд цаашид төлөөлөгч Н.Бтэй хамтран ажиллаж, дараагийн сонгуулийн үйл ажиллагаанд багийн нийт иргэдийн нэрсийн жагсаалтыг урьдчилан гаргаж нэр, регистрийн дугаартай тулгалт хийж сонгуулийн үйл ажиллагаанд хамтран хяналт тавьж ажиллах болно гэжээ.

Хариуцагч Д.С  миний бие эвлэрлийн гэрээг хүлээн зөвшөөрч, эвлэрч байна гэв.

ҮНДЭСЛЭХ нь :

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.1 дэх хэсэгт ...хариуцагчтай эвлэрэх эрхтэй, 21 дүгээр зүйлийн 21.1.1 дэх хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, нэхэмжлэгчтэй эвлэрэх, мөн хуулийн 68 дугаар зүйлийн 68.1-т “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно”, 68.2-т “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна” гэж тус тус заажээ.

Үүний дагуу нэхэмжлэгч Н.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, хариуцагч Д.С, гуравдагч этгээд Ж.М нар нь харилцан тохиролцож 2022 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож, талууд гарын үсгээ зурсан байна.

Иймд нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нар эвлэрч, эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4-т “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж зааснаар эвлэрлийг баталж, холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Мөн ******* сумын ******* А.Ааас өөрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т-д 2022 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 1/464 дүгээр итгэмжлэл олгохдоо: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай 28 дугаар зүйлд заасан эрх үүрэг буюу...нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, эвлэрэх...эрхүүдийг 1 жилийн хугацаатай олгосон болохыг дурдах нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний үр дагаврыг танилцуулж, баримтыг хэрэгт хавсарган, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй талаар тайлбарлав.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 111-р зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд нарын эвлэрэн хэлэлцсэнийг баталж, ******* сумын *******ийн Засаг даргыг сонгох сонгууль, санал хураалт хууль бус явагдсаныг тогтоолгох, дахин сонгууль явуулахыг даалгах  шаардлага бүхий  захиргааны  хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 47 дугаар зүйлийн 47.4 дэх хэсэгт заасныг баримтлан эвлэрлийн гэрээнд тусгасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, гуравдагч этгээд Ж.Маас 70200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Н.Бд олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт заасны дагуу талуудын эвлэрлийг баталсан шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлдэг болохыг дурдсугай.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                Э.ЗОЛБАДРАХ