| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Нацагдоржийн Нямдаваа |
| Хэргийн индекс | 195/2025/0108/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/245 |
| Огноо | 2025-01-22 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Ц.Цэрэнбалжир |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 01 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/245
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Ганбаатар,
улсын яллагч Ц.Цэрэнбалжир,
насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* (цахимаар),
иргэний нэхэмжлэгч, хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч *******,
шүүгдэгч ******* (өөрийгөө өмгөөлөн) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Д” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2403000001035 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 16-нд Улаанбаатар хотод төрсөн, 51 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, өрлөгчин мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “*******” ХХК-д жолооч ажилтай байсан, одоо эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, гурван хүүхдийн хамт Сүхбаатар дүүргийн ******* дугаар хороо, ******* дугаар гудамжны ******* тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* овогт ******* (Регистрийн дугаар: ).
Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 15 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Е Мартын урд замд Hiace маркийн 37 04 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино, 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас унадаг дугуйтай зорчигч ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт тус тус заасан “өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах” эрхээсээ сайн дураараа татгалзаж, өөрт холбогдох эрүүгийн хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагаанд “өмгөөлөгчгүй оролцох” хүсэлтийг бичгээр гаргасан тул шүүгдэгчийн “өөрийгөө өмгөөлж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох” эрхийг нь хангасан болохыг тэмдэглэж байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:
Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 8-13 дугаар хуудас),
Шүүгдэгч *******ийг согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл (хавтаст хэргийн 14 дүгээр хуудас),
Жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 73 дугаар хуудас),
Насанд хүрээгүй хохирогч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 13 цагийн үед найз Эрхэмгэрэл нь манай гэрт өөрийн унадаг дугуйтайгаа ирээд бид хоёр Хүннү-2222 хороолол орж нэг найзтайгаа уулзахаар гарсан. Манай байрны гаднаас Эрхэмгэрэл нь Табо маркийн скүүтэр түрээсэлж унаад би Эрхэмгэрэлийн унадаг дугуйг унаад явсан. И мартын замын урд талын явган хүний гарцаар би эхэлж дугуйтай гараад явж байтал замын баруун талаас чиглэлтэй 2 дугаар эгнээний машин зогсохоор нь би дугуйтайгаа хойноос урагш чиглэлтэй гарч байтал замын нэгдүгээр эгнээнээс нэг машин хүчтэй ирээд миний унаж явсан унадаг дугуйны урд талаас тээврийн хэрэгслийнхээ зүүн урд талаар мөргөөд урагшаа болсон. Би унадаг дугуйтайгаа чирэгдээд тээврийн хэрэгслийн зүүн хойд дугуйны орчим унасан. Унахдаа баруун гараараа газар зам дээр дарж унаад гар эвгүй болсон, мөн миний хамраас цус гараад байсан. Жолооч нь гарч ирээд намайг түшээд замын хажуу тал руу гаргасан. Яаралтай түргэн тусламж ирж үзээд зөөлөн эдийн гэмтэлтэй байж магадгүй гэмтлийн эмнэлэгт очиж үзүүлээрэй гээд явсан. Дараа нь замын цагдаагаас цагдаа нар ирээд хэмжилт хийгээд явсан. Нөгөө машины жолооч болон ээжийн хамт 11 дүгээр хорооллын гэмтлийн эмнэлэг дээр очиж үзүүлэхэд баруун гарын бугуйн хоёр савхан яс хугарсан байна гэсэн. Орой нь КТГ зураг авхуулсан бөгөөд дагз хэсэгт зөөлөн эдэд бага зэрэг хавантай, хамрын таславч баруун тийш мурийлттай гэж байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 18 дугаар хуудас),
Насанд хүрээгүй гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр 14 цагийн орчим найз Мөнхсүлдийн Элизабет хотхонд байдаг гэрт нь өөрийн эзэмшлийн ВМХ маркийн унадаг дугуйгаа унаад очсон. Мөнхсүлд бид хоёр Хүннү-2222 хороололд найз Эрхэстэй уулзахаар болоод би Санто хотхоны урд талаас Табо скүүтэрийг түрээсэлж унаад харин манай найз Мөнхсүлд миний унадаг дугуйг унаад явсан. И мартын урд талын явган хүний гарцаар урагшаа би скүүтэрээ унаад гарах гэж байтал баруунаас зүүн чиглэлтэй явж байсан тээврийн хэрэгслүүд гарцын өмнө зогсчихсон байсан. Тэр үед миний хажуугаар Мөнхсүлд унадаг дугуйгаа унаад эхлээд гарцаар гарах гэж байтал замын нэгдүгээр эгнээнд зогсож байсан цагаан өнгийн машин гэнэт урагшаа хөдлөөд Мөнхсүлдийг машиныхаа зүүн урд булан хэсгээр мөргөөд унадаг дугуй нь тэр машины доор орчихсон. Манай найз Мөнхсүлд дугуйтайгаа хажуу тийшээ болоод уначихсан. Машины жолооч бууж ирээд ахын дүү зүгээр үү гэж хэлээд Мөнхсүлдийг босгоод замын хажуу талд гаргасан. Дараа нь яаралтай түргэн тусламж ирээд Мөнхсүлдийн гарыг үзэж байгаад явсан. Мөнхсүлд унадаг дугуйгаа унаад явган хүний гарцаар гарсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 27 дугаар хуудас),
Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болсон зам тээврийн ослын талаар мэдэхгүй, осол болсны дараа хүү Эрхэмгэрэлээс сонссон. Миний хүү осол болдог өдөр өөрийн эзэмшлийн Кирка нэртэй спорт унадаг дугуйг найз болох Мөнхсүлдэд унуулж байгаад осолд орсон байна лээ. Тухайн дугуйг би хүү Эрхэмгэрэлд 2024 оны 06 дугаар сард Парк ВИВ төвийн 1 давхрын унадаг дугуйны төрөлжсөн дэлгүүрээс 1,570,000 төгрөгөөр худалдан авч өгч байсан. Унадаг дугуйны урд, хойд 2 дугуй сэнсэрч ашиглагдаж засварлагдаж болохоо байсан, ерөнхий рам нь гажилт өгсөн байна лээ. Унадаг дугуйныхаа эвдрэл хохирлыг нэхэмжилнэ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24 дүгээр хуудас),
Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 14188 дугаартай: “...ийн биед баруун гарын шуу, богтос ясны зөрүүгүй далд хугарал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн мөргөгдөх, цохигдох, унах үйлчлэлээр, 2024.10.27-ны өдөр үүссэн байх боломжтой гэмтэл байна. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-д зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),
“Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 915425 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 49-52 дугаар хуудас),
“” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн ТХҮ-924/11301 дугаартай: “...King BMX маркийн унадаг дугуйнд учирсан хохирлын зах зээлийн үнэ цэнийг 2024 оны 11 дүгээр сарын байдлаар 482,000 төгрөгөөр үнэлэв” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 61-63 дугаар хуудас),
Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч ы гаргасан: “...Жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3. “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1. “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөл болсон гэх үндэслэлтэй байна. Дугуйтай зорчигч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 25.6. “Унадаг дугуй, мопедыг жолоодож явган хүний гарцаар зам хөндлөн гарах, мөн тухайн чигт хоёр буюу түүнээс олон эгнээгээр зорчдог замаас зүүн гар тийш буюу буцаж эргэхийг хориглоно. Энэ тохиолдолд тээврийн хэрэгслээсээ бууж хөтлөн явган зорчигчийн үүргээр зам хөндлөн гарна” гэсэн заалтыг зөрчсөн нь осол гарах шалтгаан нөхцөлийг нэмэгдүүлсэн гэх үндэслэлтэй байна” гэсэн магадалгаа (хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас),
“Toyota Hiace” загварын 37 04 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 71 дүгээр хуудас),
Иргэний нэхэмжлэгч, хариуцагч “*******” ХХК-ийн төлөөлөгч *******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр болсон зам тээврийн ослын талаар мэдэхгүй, сүүлд нь сонссон. Намайг 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдөр Т.Ганзориг нь дуудаж Тээврийн цагдаагаас тээврийн хэрэгсэлтэй холбоотой албан бичиг ирсэн байна. Компанийг төлөөлж миний бие *******ыг оролцуулах болсныг мэдэгдсэнээр мэдэж авсан. ******* нь манай байгууллагад 3 дахь жилдээ жолоочийн албан тушаалд ажиллаж байгаа. Ослоос болж тээврийн хэрэгсэлд учирсан эвдрэл гэмтэл байхгүй, гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. ...Би хохирол нөхөн төлөхтэй холбоотой асуудлыг мэдэхгүй байна, жолооч өөрөө хариуцна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 97, 100 дугаар хуудас),
Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...гэмт хэргийн улмаас хохирогч нь 269,300 төгрөгийн эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас 269,300 төгрөгийн зардал гарсан болох нь албан бичиг, баримтаар тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг *******аас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 106 дугаар хуудас),
Хохирогч ийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл (хавтаст хэргийн 103 дугаар хуудас),
Шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “...Би Ариг сүлжээ хоолны газар хүргэлтийн жолоочоор ажилладаг бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдөр компанийн нэр дээр байдаг Toyota Hiace маркийн 37-04 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Хан-Уул дүүргийн Тотен дэлгүүрийн Ариг салбараас Баянзүрх дүүргийн Ариг салбар орж салбарын бараа хүргэхээр явсан. Хурд хорооллын урд талын эсрэг урсгалтай 4 эгнээ замын баруунаас зүүн чиглэлтэй замын 1 дүгээр эгнээгээр ойролцоогоор 10 км/цагийн хурдтай явж байтал явган хүний гарц дээр хойноос урагш чиглэлтэй унадаг дугуйтай хүүхэд гэнэт тээврийн хэрэгслийн зүүн талаас гарч ирээд машины зүүн урд талын дугуйг мөргөөд унасан. Би тээврийн хэрэгслээ зогсоогоод буугаад машины урд тойроод хартал машины зүүн хойд талын дугуйны орчим нэг эрэгтэй хүүхэд дугуйтайгаа уначихсан, 2 гараараа газар тулсан байдалтай байж байсан. Мөн миний жолоодож явсан тээврийн хэрэгслийн зүүн урд талын дугуй хагараад хий нь гарсан байсан. Нөгөө хүүхдээс бие нь гайгүй юу гэж асуутал баруун гар өвдөөд байна гэхээр нь түшиж босгоод замын хажуу талд гаргасан. Тухайн хүүхэдтэй хамт тусдаа скүүтэртэй явж байсан хүүхэд цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан, харин би эмнэлгийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн. Түргэн тусламж ирж хүүхдийг үзээд гэмтлийн эмнэлэг дээр очиж зургийг нь авхуулаарай гэсэн. Дараа нь замын цагдаагийн бүрэлдэхүүн ирж хэмжилт хийгээд драгер үлээлгээд явсан. Хүүхдийн ээж ирэхээр нь хүүхдийг аваад 11 дүгээр хорооллын гэмтлийн эмнэлэг дээр очиж зураг авхуулахад баруун гарын бугуй хэсгээр хугарсан байна гэсэн. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, маргах зүйл байхгүй, гэмшиж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 91-92 дугаар хуудас),
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд: Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 72 дугаар хуудас), гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 76 дугаар хуудас), эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн *******9 дүгээр хуудас), иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 75 дугаар хуудас), эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 77 дугаар хуудас) зэрэг болно.
Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Улсын яллагч “шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргасан ба шүүгдэгч гэм буруугийн талаар маргаагүй болно.
Шүүгдэгч ******* нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 14 цаг 15 минутын үед Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, “Emart” дэлгүүрийн урд талын замд баруунаас зүүн чиглэлд “Toyota Hiace” загварын 37 04 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-т заасан “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 16.1-д заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас унадаг дугуй жолоодон явган хүний гарцаар гарч байсан насанд хүрээгүй ийг мөргөж, эрүүл мэндэд нь баруун гарын шуу, богтос ясны зөрүүгүй далд хугарал, дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт насанд хүрээгүй хохирогч , насанд хүрээгүй гэрч нарын мэдүүлэг, зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 14188 дугаартай дүгнэлт, “” ХХК-ийн шинжээчийн ТХҮ-924/11301 дугаартай дүгнэлт, мөрдөгчийн 1892 дугаартай магадалгаа, шүүгдэгч *******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас бусдын эрүүл мэндэд “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-д заасан хүндэвтэр зэргийн хохирол учруулсан үйлдэл байдаг бөгөөд үйлдэл, хохирол хоёрын хооронд шалтгаант холбоотой байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг онцлогтой.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар насанд хүрээгүй хохирогч ийн эрүүл мэндэд учирсан, шинжээчийн дүгнэлтэд нэрлэн заасан гэмтэл бүхий хүндэвтэр хохирол нь шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, тээврийн хэрэгслээр мөргөсний улмаас үүссэн шалтгаант холбоо тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа зам тээврийн ослоос урьдчилан сэргийлэх, хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүргээ биелүүлээгүй, түүний үйлдлийн улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсаар атал Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, зам тээврийн осол гарган хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй байна.
Иймд шүүгдэгч *******ийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын журам зөрчсөний улмаас унадаг дугуй жолоодон явган хүний гарцаар гарч байсан насанд хүрээгүй ийг мөргөж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгчийн гэм буруугийн талаарх улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, дээрх зүйл, хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.
Энэ гэмт хэргийн улмаас насанд хүрээгүй хохирогч ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *******ийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа гарган нэхэмжилсэн *******,893 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан байна.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь шүүх хуралдаанд “...манай хүүхэд эрүүл мэндийн шалтгааны улмаас хичээлдээ явж чадаагүй тул хоцрогдол арилгах зорилгоор зуны сургалтад хамруулахад шаардагдах 3,200,000 төгрөг, мөн цаашид эмчилгээ, оношилгоонд хамрагдах болон миний цалингүй авах чөлөөний цалинд 1,000,000 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөр” зэргийг нэхэмжилж буй талаараа мэдүүлсэн болно.
Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн “зуны сургалтад хамруулахад шаардагдах 3,200,000 төгрөг, цаашид эмчилгээ, оношилгоонд хамрагдах болон цалингүй авах чөлөөний цалин гэж нэхэмжилсэн 1,000,000 төгрөг”-ийн талаар хавтаст хэрэгт ямар нэгэн баримт байхгүй бөгөөд ирээдүйд гарч болзошгүй зардалтай холбоотой асуудлыг энэ шүүх хуралдаанаар шийдвэрлэх боломжгүй учир хэлэлцэхгүй орхиж, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбоотой баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдах нь зүйтэй.
Иргэний хуульд зааснаар хүний сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээдэг.
Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт “Шинжилгээний байгууллага ...Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйл /Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих/-д ...заасан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоож, дүгнэлт гаргана” гэж заасан.
Өөрөөр хэлбэл, дээрх зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийн зэрэглэлийг тогтоох шинжилгээг зөвхөн шинжилгээний байгууллага хийхээр хуульчлан зохицуулсан байна.
Тусгай мэдлэг шаардлагатай сэтгэцийн шинжилгээний дүгнэлтийг шинжилгээний байгууллага хийхээр дээр дурдсан хуульд заасан бөгөөд насанд хүрээгүй хохирогч ийн сэтгэцэд хор уршиг учирсан эсэх, хор уршиг учирсан бол ямар зэрэглэлд хамаарахыг шинжээч тогтоогоогүй буюу шинжээчээр дүгнэлт гаргуулаагүй байх тул сэтгэцэд учирсан хор уршигтай холбоотой асуудлыг шийдвэрлэх хууль зүйн үндэслэлгүй байна. Иймд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нь сэтгэцэд учирсан хор уршгийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Иргэний нэхэмжлэгч нь унадаг дугуйны төлбөрт 1,570,000 төгрөгийг нэхэмжилж байх боловч мөрдөн шалгах ажиллагааны явцад “” ХХК-ийн шинжээч уг дугуйнд учирсан эвдрэл, гэмтлийн үнэлгээг хийж, солих эд анги болон ажлын хөлсний үнэлгээг 482,000 төгрөгөөр тогтоосон байх ба уг төлбөрийг шүүгдэгч ******* шүүх хуралдааны явцад нөхөн төлсөн болно.
Мөн насанд хүрээгүй хохирогч ийн эрүүл мэндэд дээрх ослын улмаас хүндэвтэр хохирол учирч эмнэлгийн тусламж, үйлчилгээ авч эмчлүүлсний төлбөрт 296,300 төгрөгийн зардал Эрүүл мэндийн даатгалын сангаас гарсныг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч ******* уг зардлыг нөхөн төлсөн болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар
Шүүгдэгч ******* “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүгдэгч *******т оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлт, шүүгдэгч ******* “нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү, ажилгүй тул торгох ялыг төлөх боломжгүй байна” гэсэн санал тус тус гаргасан болно.
Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрч үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн баримтаар нэхэмжилсэн хохирол, хор уршгийг нөхөн төлсөн болон ажил хөдөлмөр эрхлээгүй байгаа хувийн байдал, шүүгдэгчийн “нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгнө үү” гэсэн хүсэлт, дээр дурдсан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь түүний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.
Шүүгдэгч *******т оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхээр тогтоож, уг ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэх нь зүйтэй.
Бусад асуудлаар
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******т тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 320 (гурван зуун хорь) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******т оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
5.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг, сэтгэцэд учирсан гэм хорын хохирлоо холбогдох баримтаа бүрдүүлэн шүүгдэгч *******аас иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрх нээлттэй болохыг дурдсугай.
6.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч ******* нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Н.НЯМДАВАА