Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 10 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ2019/02767

 

 

 

 

 

 

20******* оны 10 сарын 14 өдөр

Дугаар 101/ШШ20*******/02*******6*******

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Ганболд даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Э ХХК -ийн нэхэмжлэлтэй

 

Хариуцагч: Х ХХК /-д холбогдох

 

16,493,8************** төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Н, хариуцагчийн төлөөлөгч Б.М, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар Б.Х нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Э ХХК нь Х ХХК-тай 2013.08.06-ны өдөр Бараа захиалгаар нийлүүлэх гэрээ байгуулж, JINGYUI брэндийн 33,698,*******33 төгрөгийн үнэ бүхий 946 м.кв плита нийлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Х ХХК-аас 2018 оны 08 сарын 21-ний өдөр гэрээний урьдчилгаа төлбөр 20,000,000 төгрөгийг бэлнээр кассад тушаасан байдаг, захиалгын дагуу 2013.08.26-нд барааг нийлүүлсэн байдаг. Гэрээний үлдэгдэл төлбөр болох 10,995,918 төгрөгийг сарын дараа өгч дуусгахаар тохиролцсон боловч ажлын хөлс орж ирээгүй, дусаагүй гэх шалтгаанаар хойшлуулж явсаар Х ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Д******* нь 2014.04.08-ны А\14-46 тоот албан бичгээр 2014.05.08 өдөрт багтаан төлбөр тооцоог хийж дуусгахаар мэдэгдсэн. Уг хугацаанд төлөлт хийгдээгүй, гэрээний үүргээ хангаагүй, хангахаас зориудаар зайлсхийсэн тул манай компанийн зүгээс шүүхээр шийдвэрлүүлэхээс өөр аргагүй байдал хүрч, БЗД-ийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2015 оны 3 сард төлбөр гаргуулах нэхэмжлэл гаргаж, хариуцагч тухайн хаягтаа үйл ажиллагаа явуулдаггүй шалтгаанаар нэхэмжлэлээ татан авсныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгосон. 2015 оны 5 сард эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргаж, 2015.05.******* өдрийн 36******* дугаартай шүүхийн шийдвэрээр Х XXК эрэн сурвалжлуулахыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст даалгасан. Баянзүрх дүүргийн Цагдаагийн хэлтэст эрэн сурвалжлах ажиллагаа хийгдэж, 201*******.03.20 өдрийн 12\5-1831 дугаартай албан бичгээр Э ХХК-ийн үйл ажиллагаа явуулж буй хаягийг шүүхэд мэдэгдсэн байдаг. Тус цагдаагийн хэлтэс манай компанид хаяг тогтоосон албан бичгийг хуучин хаягт шуудангаар илгээсэн бөгөөд 2018.11.12-ны өдөр хаяг тогтоосон албан бичгийг гардан авсан. Цагдаагийн хэлтсээс тогтоосон БЗД-ийн 3-р хороо, ******* ******* ******* ******* оффисийн ******* давхар хаягт Х ХХК нь байрладаг боловч, сүүлийн 1 жил ирж үйл ажиллагаа явуулаагүй, Н.Д******* нь БГД, 5-хороо, 10-р хороолол, Энхтайваны ******* ******* гудамж, ******* ******* байр, ******* тоот хаягт бүртгэлтэй боловч тухайн хаягтаа оршин суудаггүй, 99084*******92, 9408429*******, , утасны дугаарууд холбогдохгүй болсон. Манай компанийн зүгээс 2018 сард Х ХХК-ийн гүйцэтгэх захирал ажилтай Н.Д*******ыг эрэн сурвалжлуулах нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан байдаг ба Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Ичинхорлоо нь 20******* оны 1 дүгээр сарын 08-ны өдөр хаягийг тодруулж, хүсэлт бичиж өгсөн байдаг. Х ХХК-ийн плитаны үнийн үлдэгдэл 10,995,918 төгрөг, гэрээний үүргээ зөрчсөн алданги төлбөр 5,49*******,959 төгрөг, нийт 16,493,8************** төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Н.Н нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч нь хариуцагчид плита нийлүүлсэн. Улмаар тооцоо нийлж хариуцагчийн захирал баталгаа гаргасан байдаг. Улмаар шүүхэд нэхэмжлэл гаргаад хаяг тодорхойгүй гэсэн. 2015 онд хариуцагчийг эрэн сурвалжлуулсан. Улмаар цагдаагийн байгууллага 201******* онд хаягийг тогтоосон. Гэвч нэхэмжлэгч нь 2018.12 сард цагдаагаас бичгийг авсан. Үүнээс хойш тогтоосон хаягаар нэхэмжлэл гаргасан боловч хаяг тодорхойгүй гэсэн. Улмаар бид хариуцагчийн захирлыг эрэн сурвалжлуулсан. Үүний дараа хариуцагчийн төлөөлөгч Ичинхорлоо хаягаа гаргаж өгсөн тул нэхэмжлэлээсээ татгалзсан. Үнийн дүнгийн үлдэгдэл 10 995 918 төгрөг, алданги 5 49******* 959 төгрөг, нийт 16 493 8************** төгрөг нэхнэ. Бид эвлэрнэ гэж бодоод зарим баримтыг өгөөгүй гэв.

 

Хариуцагчийн төлөөлөгч Б.М нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Э ХХК нь 16,493,8************** төгрөгийн нэхэмжлэл гаргасан байна. Шүүхэд нэхэмжлэгчийн өгсөн зарлагын баримтад 440,204,4*******3 төгрөг гэх хэсэгт дутуу мөн 304 гэх мөрөнд 1 хайрцаг хагарсан хэмээн бичигдсэн байна. Тухайн үед Х ХХК-ийн ажилтан Э.Ууганаа плитануудыг хүлээн авсан. Тухайн үед хүлээн авахад 9,900 төгрөгийн үнэтэй дотроо 5 ширхэгтэй 10 хайрцаг бараа дутуу ирсэн. Мөн 3,300 төгрөгийн үнэтэй дотроо 8 ширхэгтэй 1 хайрцаг плита хагархай ирсэн. Нийт 521,400 төгрөгийг нь өгөх боломжгүй. Нэхэмжлэлийн 10,995,918 төгрөгөөс 521,400 төгрөгийг төлөх боломжгүй байна. Иймд шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.

 

Нэхэмжлэлийн шаардлагаас 10 4*******4 518 төгрөгийг зөвшөөрнө. Үлдэгдэл 521 400 төгрөгийг зөвшөөрөхгүй. Учир нь нэхэмжлэлийн нийт зарлагын баримтаар дутуу гэж бичигдсэн байдаг. Мөн нэг хайрцаг нь хагархай байсан. Хариуцагч талаас хүлээн авахдаа нэхэмжлэгч талд мэдэгдсэн боловч хариу өгөөгүй. Алдангийн хувьд захирал И гэж зурсан тул уг хүн нь итгэмжлэлгүй төлөөлөх эрхгүй этгээд хийсэн. Иймд эрхгүй этгээд хийсэн тул алданги төлөх боломжгүй. 38.1-д зааснаар баримтаа өөрөө гаргаж өгөх үүрэгтэй. И нь захирал гэсэн баримтыг гаргаагүй тул гэрээ хүчин төгөлдөр бус, улмаар алданги төлөх үндэслэлгүй гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Э ХХК нь худалдах худалдан авах гэрээний төлбөрт 10,995,918 төгрөг, алдангид 5,49*******,959 төгрөг, нийт 16,493,8************** төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Х ХХК нь худалдах худалдан авах гэрээг байгуулж, зарим барааг хүлээн авсан талаар маргаагүй. Харин зарим бараа дутуу ирсэн, зарим бараа биет байдлын доголдолтой байсан гэх үндэслэлээр 10,4*******4,518 төгрөгийг төлөхийг зөвшөөрч, гэрээ хүчин төгөлдөр бус хэлцэл тул үлдэх төлбөр болон алдангийг төлөхгүй гэж маргаж байна.

 

Шүүх дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Зохигчид 2013 оны 08 дугаар сарын 06-ны өдөр бараа захиалгаар нийлүүлэх гэсэн нэртэй 080*******/04 дугаартай гэрээ байгуулсан байна. /хэргийн 6 дугаар тал/ Гэрээгээр нэхэмжлэгч нь нийт 33,698,*******33 төгрөгний үнэ бүхий эд зүйлийг хүлээлгэн өгөх, хариуцагч холбогдох төлбөрийг төлөхөөр тохиролцжээ.

Хариуцагчийн төлөөлөгч нь гэрээний дагуу нийлүүлсэн зарим эд зүйл биет байдлын доголдолтой, зарим нь эд зүйл дутуу нийлүүлсэн гэж тайлбарласан бол нэхэмжлэгчийн төлөөлөгч энэхүү тайлбарыг үгүйсгэж талууд гэрээг дүгнэж акт үйлдсэн гэж маргаж байна. Хэргийн 10 дугаар талд байгаа зарлагын баримт нь сүүлд гараар засвар хийсэн гэж үзэхээр бөгөөд зохигчийн маргаж буй эд зүйл дутуу, бие байдлын доголдолтой гэх үйл баримтыг эргэлзээгүйгээр нотлохгүй байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болох боломжгүй юм.

 

Улмаар зохигчид 2014 оны 01 дүгээр сарын 2*******-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 10,995,9******* төгрөг, алдангид 1,099,591 төгрөг төлөхөөр тохиролцож, тооцооны үлдэгдлийн баталгааг үйлдсэн байна. /хэргийн 9 дүгээр тал/ Үүний дараа хариуцагч нь 2014 оны 04 дүгээр сарын 08-ны өдрийн А/14-46 дугаар албан тоотоор тооцооны үлдэгдлийг мөн оны 05 дугаар сарын 08-ны өдрийн дотор төлөх талаар хүсэлт гаргаж байжээ. /хэргийн 18 дугаар тал/ Энэ үйл баримтын талаар хэн аль нь маргахгүй байх тул хариуцагч нь гэрээний үндсэн төлбөрт 10,995,9******* төгрөг төлөх үүргээ биелүүлээгүй байсан бөгөөд Иргэний хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1-д зааснаар гэрээний үүрэгтэй холбогдох шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан боловч мөн хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.*******, *******5 дугаар зүйлийн *******5.2.1-д зааснаар 201******* оны 05 дугаар сарын 08-ны өдөр хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч нь 2015 онд хариуцагчийг эрэн сурвалжлуулаад, 201******* онд хаягийг олж тогтоосныг 2018 оны 12 дугаар сард мэдсэн гэж тайлбарлаж байх боловч өөрийн тайлбарыг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй. Үүнийг нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлийг нотлох Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан үүргээ биелүүлээгүй гэж үзнэ. Түүнчлэн нэхэмжлэгч шүүхэд нэхэмжлэл гаргаснаар Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 20******* оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн 00************** дугаар шийдвэрээр хариуцагч болон түүнийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээдийг эрэн сурвалжилсан байх боловч энэ үед дээрх үндэслэлээр гэрээний үүрэгтэй холбогдуулан шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байжээ.

 

Хариуцагчийн төлөөлөгч нь нэхэмжлэгчийг төлөөлөх бүрэн эрхгүй этгээд гэрээ байгуулсанаар энэ нь хүчин төгөлдөр бус хэлцэл тул алданги тооцох үндэслэлгүй гэж маргасан. Нэхэмжлэгчийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбарт хийгдсэн бүртгэлээс үзэхэд зохигчийн маргаж буй 080*******/04 дугаар гэрээг байгуулсан цаг хугацаанд нэхэмжлэгчийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд хэн болох нь тогтоогдохгүй байна. Гэвч нэхэмжлэгч талаас гэрээ байгуулагдсан, хүчин төгөлдөр эсэх талаар маргаагүй, улмаар шүүхэд нэхэмжлэл гаргасан байх тул Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.3-т зааснаар энэхүү гэрээ хүчин төгөлдөр хэлцэл гэж үзэх үндэслэлтэй. Өөрөөр хэлбэл хариуцагчийн төлөөлөгчийн хүчин төгөлдөр бус хэлцэл гэх тайлбар үндэслэлгүй.

 

Нэхэмжлэлийн шаардлага болох гэрээний үүрэгтэй холбогдох алдангийн хувьд гэрээний 5.2-т заасан заалт нь нийлүүлсэн барааны төлбөрийг хугацаандаа төлөөгүй тохиолдлыг биш, харин дутуу бараа нийлсэн бол алданги тооцохоор заажээ. Иймд төлбөртэй холбоотойгоор бичгэн хэлбэрийн гэрээгээр алданги тохиролцоогүй тул Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.3-т зааснаар алданги тооцох үндэслэлгүй.

 

Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн гэрээний дагуу шаардах эрхийн хөөн хэлэлцэх хугацаа дууссан байх тул Иргэний хуулийн 82 дугаар зүйлийн 82.1-д зааснаар хариуцагчид үүрэг гүйцэтгэхээс татгалзах эрх үүссэн.

Гэвч хөөн хэлэлцэх хугацаа нь шаардах эрхэд буюу нэхэмжлэгчид хамаарна. Өөрөөр хэлбэл хариуцагчийн төлбөр төлөх үүргээ биелүүлэхийг хязгаарлахгүй тул хариуцагчийн зөвшөөрсөн хэсэг болох 10,4*******4,518 төгрөгт холбогдох хэсэгт нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 82 дугаар зүйлийн 82.1, 232 дугаар зүйлийн 232.3-д зааснаар хариуцагч Х ХХК-с гэрээний үүрэгт нийт 10,4*******4,518 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч Э ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 6,0*******,*******9 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240,4******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 182,542 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1******* дүгээр зүйлийн 1*******.2, 1*******.4, 1*******.*******-д зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчин төгөлдөр болох бөгөөд шүүх хуралдаанд оролцогч тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг гардан авах үүрэгтэй ба гардан аваагүй нь хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ГАНБОЛД