| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Д.Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 314/2025/0034/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/56 |
| Огноо | 2025-03-13 |
| Зүйл хэсэг | 27.10.2.3., |
| Улсын яллагч | А.Алтангэрэл |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/56
2025 03 13 2025/ШЦТ/56
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,
Улсын яллагч А.Алтангэрэл,
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч *******,
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох 2426004830024 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1975 оны 02 дугаар сарын 20-ны өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 50 настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Бүрдэнэ булаг Констракшин ХХК-д армотурчин ажилтай, ам бүл 4: эх, 2 ахын хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар баг 8-5 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Хиад овгийн Дондовцоодолын Отгон /ЙЮ75022001/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Хүнс бараан захын баруун талын уулзвар дээр 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн орчимд 38-27 УКС улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, явган зорчигч *******,******* нарыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Мэдүүлэг өгөхгүй гэв.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “... 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 16 цаг өнгөрч байхад хүнс бараан захын баруун талд хүүхэдтэйгээ хамт явж байсан. Тэгээд ийм зүйл болсон. Нэхэмжлэх зүйл байхгүй гэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Хохирогч *******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн“... Би 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 16 цаг өнгөрч байхад том хүү 4 настай*******г аваад ажил руу буюу Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Ариунсанаа эмнэлэг рүү явсан. Тэгээд 16 цаг 50 минутын орчим хүнс бараан захын баруун талд байх уулзвар гарах гээд явган хүний замаас гараад төв зам руу ороод ганц хоёр л алхаж байтал урдаасаа ертөнцийн зүгээр баруун тийшээ буюу Эко заал руу чиглэлтэй цайвар цэнхэр өнгийн приус-30 маркийн машин хүү бид хоёрыг эгц урдаас маш хүчтэй мөргөсөн. Би хойшоогоо хүчтэй шидэгдсэн. Тэгээд юу болоод байгааг тэрүүхэн хоромд мэдээгүй. Миний дэргэд нэг эрэгтэй хүн ирээд “утас чинь хаана байна хүүхдийг нь ээжид нь битгий харуулаарай” гээд байх шиг байсан. Тэгээд эмнэлэг ирээд хүү*******гийн хамт БОЭТ-д хүргэгдсэн. Миний зүүн хөлний шилбэний яс цууралттай, шагай мултарсан гээд гипс хийлгээд өнөөдөр эмнэлгээс гарч байна. Би 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлээд өнөөдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 22-ны гарсан. Манай том хүүгийн баруун хөлний сарвуу хэсгээс хойхнуур тасарсан шөрмөсөн дээрээ тогтож байсан гэж эмч нар ярьж байсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд үхжилт явагдсан байна гэж үзээд баруун хөлний 5 сарвууг тэр чигээр нь тайрсан. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бас хөлний хагалгаанд орно гэж байсан. Би явган хүний гарцаас 50 см орчим зайтай төв зам руу хөл тавих гээд байж байтал гэнэт машин ороод ирсэн. Тэр машины жолооч эмэгтэй хүн байсан. Утсаараа яриад явж байсан байх. Хүмүүс утсаараа ярихаа болиод наад 2 хүнээ авраач гээд орилоод байсан нь сонсогдож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн "... Би 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ээж Цэвээнсүрэнтэй хамт гэрээс гараад ээжийнхээ ажил руу явж байгаад захын тэнд зам гарах гээд явж байтал нэг машин өмнөөс ирээд ээж бид хоёрыг мөргөсөн. Тэр машин ээжийг хойш нь түрээд явсан. Би хажууд нь газар унасан. Тэгээд би босох гэсэн чинь босож чадахгүй байсан. Миний баруун хөлний гутал байхгүй хөлнөөс цус гараад байсан. Тэгээд цагдаа бас эмч нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-13 хуудас/,
Хэрэг гарсан газрын замын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч ******* 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 дугаартай “... 1. Үзүүлэгч *******гийн биед зүүн шагайн хавчаар ясны хугарал, холбоосын суналт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хүндэвтэр хохирол тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-38 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч ******* 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 65 дугаартай “... 1. Үзүүлэгч*******гийн биед баруун шилбэ ясны хугарал, тавхайн яс 1, 3 үений ил хугарал, 3-р үеэр бүрэн тайрагдалт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги алдагдсан тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.105.2-т зааснаар хүнд хохирол тогтоогдлоо.
4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги одоогийн байдлаар 35 хувь алдагдсан байна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх- ийн 70-72 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн Авто механикийн багш, Мэргэшсэн инженер ******* 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 120 дугаартай “... Уг үйлдэл нь зам тээврийн осол мөн. Замын Хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хуульд: 3.1.6 "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг; гэж заасан байдаг. 3827-УКС улсын дугаартай Приус- 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна. Үүнд: МУ-ын ЗХД-ын 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. МУ-ын ЗХД-ын 12.3-д Жолооч хөдөлгөөнт аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. МУ-ын ЗХД-ын 16.1-д Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. Явган зорчигч *******,******* нар нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна...” гэсэн дүгнэлт /хх-ийн 57-58 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Иргэн ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 577,250 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн, насанд хүрээгүй хохирогч******* нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэс засалд орж Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,847,873 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, нийтдээ 3,830,389 төгрөгийн зардал гарсан тул уг мөнгөн дүнг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/,
Яллагдагч *******ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “... Би тоормос гишгэх гэж байгаад сандраад хааз дээр гишгээд нэг мэдсэн би машинтайгаа явган хүний зам дээр гараад ирсэн байсан би гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Нийтдээ би 15,788,000 төгрөгийг хохиролд өгсөн. Би цаашдаа үүгээр хязгаарлахгүйгээр эмчилгээний зардлыг мөнгийг өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-85 хуудас/,
Шүүгдэгч *******ы хувийн байдлыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 7 дугаар багийн Засаг даргын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 74 дугаартай тодорхойлолт, төрөл садангийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл /хх-ийн 88, 90-95 хуудас/ зэрэг болно.
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Хүнс бараан захын баруун талын уулзвар дээр 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн орчимд 38-27 УКС улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж явган зорчигч *******,******* нарыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулсан гэмт хэргийг үйлдсэн. Түүний гэмт хэрэг үйлдсэн байдал нь дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл согтуурал шалгасан тухай тэмдэглэл осол болсон газарт хийсэн хэмжилтийн бүдүүвч зураг, гэрэл зургийн үзүүлэлтүүд хэргийн газрын замын хяналтын камерын бичлэгт хийсэн тэмдэглэл болон хохирогч *******гийн мэдүүлэг, насанд хүрээгүй хохирогч*******гийн мэдүүлэг Өвөрхангай аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний шинжээч эмч ******* 7, 66 дугаартай дүгнэлт мэргэшсэн инженер ******* 120 дугаартай дүгнэлт иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн бусад мэдүүлэг шүүх хуралдааны явцад бусад шинжлэн судалсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдсон гэж дүгнэж байна. Ингээд шүүгдэгчийг замын хөдөлгөөний дүрмүүдийг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж бусдын эрүүл мэндэд хүндэвтэр, хүнд хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуульд эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан гэмт хэрийн шинжтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн үйлдсэн гэм буруутайд тооцуулах санал дүгнэлт гаргаж байна.” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж гэм буруугийн талаар “...Байхгүй. ” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэсэн болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ******* нь жолоодох эрхийн В ангиллын үнэмлэхтэй болох нь Цагдаагийн Ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн “******* нь №746121 дугаартай В ангиллын хүчинтэй үнэмлэхтэй” гэсэн жолоочийн лавлагаагаар /хх-ийн 95 хуудас/ тогтоогдож байна.
Шүүгдэгч ******* нь Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Хүнс бараан захын баруун талын уулзвар дээр 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 17 цагийн орчимд 38-27 УКС улсын дугаартай “Приус-30” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож явах үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна”, 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтуудыг тус тус зөрчиж, явган зорчигч *******,******* нарыг мөргөж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, хохирогч*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:
Хохирогч *******гийн “... Би 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр 16 цаг өнгөрч байхад том хүү 4 настай*******г аваад ажил руу буюу Арвайхээр сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Ариунсанаа эмнэлэг рүү явсан. Тэгээд 16 цаг 50 минутын орчим хүнс бараан захын баруун талд байх уулзвар гарах гээд явган хүний замаас гараад төв зам руу ороод ганц хоёр л алхаж байтал урдаасаа ертөнцийн зүгээр баруун тийшээ буюу Эко заал руу чиглэлтэй цайвар цэнхэр өнгийн приус-30 маркийн машин хүү бид хоёрыг эгц урдаас маш хүчтэй мөргөсөн. Би хойшоогоо хүчтэй шидэгдсэн. Тэгээд юу болоод байгааг тэрүүхэн хоромд мэдээгүй. Миний дэргэд нэг эрэгтэй хүн ирээд “утас чинь хаана байна хүүхдийг нь ээжид нь битгий харуулаарай” гээд байх шиг байсан. Тэгээд эмнэлэг ирээд хүү*******гийн хамт БОЭТ-д хүргэгдсэн. Миний зүүн хөлний шилбэний яс цууралттай, шагай мултарсан гээд гипс хийлгээд өнөөдөр эмнэлгээс гарч байна. Би 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр аймгийн бүсийн оношилгоо эмчилгээний төвд хэвтэн эмчлүүлээд өнөөдөр буюу энэ оны 11 дүгээр сарын 22-ны гарсан. Манай том хүүгийн баруун хөлний сарвуу хэсгээс хойхнуур тасарсан шөрмөсөн дээрээ тогтож байсан гэж эмч нар ярьж байсан. Тэгээд эмнэлэг дээр ирээд үхжилт явагдсан байна гэж үзээд баруун хөлний 5 сарвууг тэр чигээр нь тайрсан. Тэгээд 2024 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр бас хөлний хагалгаанд орно гэж байсан. Би явган хүний гарцаас 50 см орчим зайтай төв зам руу хөл тавих гээд байж байтал гэнэт машин ороод ирсэн. Тэр машины жолооч эмэгтэй хүн байсан. Утсаараа яриад явж байсан байх. Хүмүүс утсаараа ярихаа болиод наад 2 хүнээ авраач гээд орилоод байсан нь сонсогдож байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,
Насанд хүрээгүй хохирогч*******гийн "... Би 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр ээж Цэвээнсүрэнтэй хамт гэрээс гараад ээжийнхээ ажил руу явж байгаад захын тэнд зам гарах гээд явж байтал нэг машин өмнөөс ирээд ээж бид хоёрыг мөргөсөн. Тэр машин ээжийг хойш нь түрээд явсан. Би хажууд нь газар унасан. Тэгээд би босох гэсэн чинь босож чадахгүй байсан. Миний баруун хөлний гутал байхгүй хөлнөөс цус гараад байсан. Тэгээд цагдаа бас эмч нар ирсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 27 хуудас/,
Хэргийн газарт үзлэг хийсэн тухай эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, согтуурал шалгасан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 4-13 хуудас/,
Хэрэг гарсан газрын замын хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 14-17 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч, цагдаагийн дэслэгч ******* 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн №07 дугаартай “... 1. Үзүүлэгч *******гийн биед зүүн шагайн хавчаар ясны хугарал, холбоосын суналт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.
4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хүндэвтэр хохирол тогтоогдлоо...” гэсэн дүгнэлт /хх-ийн 36-38 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч ******* 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 65 дугаартай “... 1. Үзүүлэгч*******гийн биед баруун шилбэ ясны хугарал, тавхайн яс 1, 3 үений ил хугарал, 3-р үеэр бүрэн тайрагдалт гэмтлүүд тогтоогдлоо.
2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.
3. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой, ерөнхий хөдөлмөрийн чадвар их хэмжээгээр тогтонги алдагдсан тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.105.2-т зааснаар хүнд хохирол тогтоогдлоо.
4. Дээрх гэмтлүүд нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги одоогийн байдлаар 35 хувь алдагдсан байна.
5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ, эдгэрэлтээс хамаарна...” гэсэн дүгнэлт /хх- ийн 70-72 хуудас/,
Өвөрхангай аймаг дахь Политехник коллежийн Авто механикийн багш, Мэргэшсэн инженер ******* 2024 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 120 дугаартай "... Уг үйлдэл нь зам тээврийн осол мөн. Замын Хөдөлгөөний Аюулгүй байдлын тухай хуульд: 3.1.6 "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг; гэж заасан байдаг. 3827-УКС улсын дугаартай Приус- 30 маркийн тээврийн хэрэгслийн жолооч ******* нь замын хөдөлгөөний дүрмийн дараах заалтуудыг зөрчсөний улмаас уг зам тээврийн осол гарсан байна. Үүнд: МУ-ын ЗХД-ын 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. МУ-ын ЗХД-ын 12.3-д Жолооч хөдөлгөөнт аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна. МУ-ын ЗХД-ын 16.1-д Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн байна. Энэ нь зам тээврийн осол гарахад нөлөөлсөн байна. Явган зорчигч *******,******* нар нь замын хөдөлгөөний дүрмийг зөрчөөгүй байна..." гэсэн дүгнэлт /хх-ийн 57-58 хуудас/,
Иргэний нэхэмжлэгч “... Иргэн ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 577,250 төгрөгийн хөнгөлөлт эдэлсэн, насанд хүрээгүй хохирогч******* нь 2024 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр мэс засалд орж Эрүүл мэндийн даатгалын сангаас 2,847,873 төгрөгийн хөнгөлөлт эдэлж, нийтдээ 3,830,389 төгрөгийн зардал гарсан тул уг мөнгөн дүнг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 хуудас/,
Яллагдагч *******ы “... Би тоормос гишгэх гэж байгаад сандраад хааз дээр гишгээд нэг мэдсэн би машинтайгаа явган хүний зам дээр гараад ирсэн байсан би гэмт буруугаа хүлээн зөвшөөрч байна. Гаргасан үйлдэлдээ маш их гэмшиж байна. Нийтдээ би 15,788,000 төгрөгийг хохиролд өгсөн. Би цаашдаа үүгээр хязгаарлахгүйгээр эмчилгээний зардлыг мөнгийг өгнө...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 83-85 хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.
Шүүгдэгч *******ы үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч, гэрч нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт зэргээр давхар нотлогдсон, шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэл, хохирол, хор уршгийн хувьд маргаагүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт” тус тус тооцохоор зохицуулжээ.
Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч ******* нь “...Хохиролд 15788000 төгрөгийг барагдуулсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Мөн цаашид гарах эмчилгээний зардлаа нэхэмжилж байна” гэжээ.
Мөн иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэлмаа нь “... Шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан 3830389 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэжээ.
Шүүгдэгч ******* нь насанд хүрээгүй хохирогч*******, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч ******* нарт хохиролд 15788000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 3830389 төгрөгийг тус тус төлсөн болох нь шүүгдэгч *******, насанд хүрээгүй хохирогч*******, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч ******* нарын мэдүүлэг, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч хүсэлт зэргээр тогтоогдож байх тул түүнийг хавтаст хэрэгт авагдсан баримтын хүрээнд бусдад төлөх төлбөргүй байна гэж үзлээ.
Улсын яллагч А.Алтангэрэл шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар “...Шүүгдэгч *******д холбогдох хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагын хүндрүүлэх нөхцөл тогтоогдсонгүй. Харин шүүгдэгч *******ы гэмт хэрэг үйлдсэн байдал гэмт хэргийн нийгмийн хор аюулын шинж чанар тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа тухайн төрлийн гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 4-н жилийн хугацаагаар хасаж 1 жилийн хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж уг ялыг шүүгдэгчийн оршин суугаа газрын дагуу Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын нутаг дэвсгэрээс гарахгүй байх саналыг гаргаж байна. Энэ гэмт хэргийн улмаас хохирогч *******гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, насанд хүрээгүй хохирогч*******гийн эрүүл мэндэд хүнд хохирол учирсан. Шүүгдэгч ******* нь 15.788.000 төгрөгийн хохирол төлж барагдуулсан. Мөн цаашид гарах эмчилгээний зардлыг төлж барагдуулахаа илэрхийлсэн. Түүнчлэн гэмт хэргийн улмаас хохирогч нар нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй тухай хүсэлт гаргасныг мөрдөгч мөрдөн шалгах ажиллагааны явцад хүлээн авч шийдвэрлэсэн байна. Мөн иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч нэхэмжилсэн 3830389 төгрөгийг шүүхэд шилжүүлснээс хойш төлж барагдуулсан байгаа учраас шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэхээр байна. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйл битүүмжилсэн хөрөнгөгүй. Шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй. Урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсаныг шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол уг таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх саналтай байна” гэсэн дүгнэлтийг,
Шүүгдэгч ******* өөрөө өөрийгөө өмгөөлж өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар “...Би хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хүүхдийнхээ цаашид гарах эмчилгээний зардлыг төлнө. Надад ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү. Би Улаанбаатар явж ажил хийдэг. Цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхийн тулд ажил хийх шаардлагатай...” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж хуульчилсан.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны, гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж хуульчилсан.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-Т заасан гэмт хэрэгт “тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг гурван жилээс дээш таван жил хүртэл хугацаагаар хасаж нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс гурван жил хүртэл хугацаагаар хорих ял” шийтгэхээр хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар уг гэмт хэрэг нь хөнгөн гэмт хэргийн ангилалд багтаж байна.
Шүүгдэгч ******* эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн, цаашид гарах эмчилгээний зардлыг төлөхөө илэрхийлсэн зэрэг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, чин санаанаасаа гэмшсэн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хохирол, хор уршгийн шинж чанар, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн хүсэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзлээ.
Шүүгдэгч ******* нь хөнгөн ангиллын гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо нөхөн төлсөн байх тул түүнд хуульд заасан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй байна гэж үзлээ.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******ыг тэнссэн хугацаанд болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Шүүгдэгч *******д оногдуулсан 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах ялыг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс хугацааг тоолж, тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг шүүгдэгчид мэдэгдэж,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт хураагдаж ирсэн бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдаж,
Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр хоёр жилийн хугацаагаар тэнссүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******ыг тэнссэн хугацаанд оршин суух газар, ажлаа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагадаа урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг авсугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ыг тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулах болохыг мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг гурван жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.
6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч *******ыг тэнссэн хугацаанд, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээний болон тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, насанд хүрээгүй хохирогч*******, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч ******* нарт 15788000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын санд 3830389 төгрөгийг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ******* нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, сэтгэцэд учирсан хор уршгийн нөхөн төлбөр нэхэмжлэхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Г.Гэрэлмаа нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, хохирогч ******* нь цаашид гарах эмчилгээтэй холбоотой зардлаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гаргах эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн хяналтын камерын бичлэг бүхий DVD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.МӨНХТУЯА