| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чинзоригтын Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 305/2025/0062/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/75 |
| Огноо | 2025-03-24 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Ө.М |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/75
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Мөнхтуяа даргалж
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Орчлон
Улсын яллагч Ө.М
Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Говь-Алтай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Б.Б-д холбогдох 2516000000056 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, *** оны *** сарын ***-ны өдөр **** аймгийн **** суманд төрсөн, ****настай, эрэгтэй, ****боловсролтой, **** мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл ****, **** хамт **** аймгийн *** сумын *** тоотод оршин суух хаягтай, урьд Говь-Алтай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ оногдуулж шийдвэрлэсэн, улсаас авсан гавьяа шагналгүй, ***** регистрийн дугаартай ******ургийн овгийн Б.Б.
Холбогдсон хэргийн талаар: Говь-Алтай аймгийн Прокурорын газраас шүүгдэгч Б.Б-г ****** аймгийн ***** сумын төв, **** багийн нутаг дэвсгэр ***** захын засмал замд ****** улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шөнийн 22 цагийн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон хэмээн үзэж яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шөнийн 22 цагийн үед **** аймгийн ***** сумын төв, ***** багийн нутаг дэвсгэр ***** захын засмал замд приус-20 маркийн тээврийн хэрэгслийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдож байна.
1.Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Тухайн гэмт хэрэгт шүүгдэгч Б.Б гэм буруутай болох нь:
Шүүгдэгч Б.Б-н шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхийг зөвшөөрч байна гээд мэдүүлсэн “...Би тамхи аваад явж байсан. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь үнэн. Захын дээд талын зам дээр цагдаатай таарсан...” гэх мэдүүлэг /шүүх хуралдааны тэмдэглэлээс/,
Гэрч О.Д-н “...2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагаас 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 цаг хүртэл нийтийн хэв журам сахиулахаар батлагдсан хуваарийн дагуу цагдаа дэд ахлагч Д, цагдаагийн ахлагч Ч.С, олон нийтийн цагдаа С нарын хамт ажилласан. Орой 22 цагийн үед ахлагч Ч.С олон нийтийн цагдаа С нар нь **** багийн 4 замын уулзвар дээр тээврийн хэрэгсэл зогсоож шалгаж байгаад тухайн тээврийн хэрэгслийн жолоочийг шалгах гээд цагдаагийн эрүүлжүүлэх саатуулах байр руу явсан хойгуур ***** багийн 4 замын уулзвар дээр дэд ахлагч Д-н хамт үүрэг гүйцэтгэж байхад саарал өнгийн ***** улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгах гэхэд тухайн тээврийн хэрэгсэл зогсолгүй явахаар нь би дэд ахлагч Д-н хамт албаны машинтай хойноос нь очиж ***** захын дээд талын 4 замын уулзвар хэсэгт зогсоож шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. ***** улсын дугаартай приүс-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б-г цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд авчирч 6810 маркийн драгер үлээлгэхэд 0.89%-н согтолтой байхаар нь тээврийн хэрэгслийг саатуулж ажилласан. Тухайн хүнтэй садан төрлийн холбоо байхгүй. Би Б.Б гэх хүнийг танихгүй. Эргүүлийн цагдаа дэд ахлагч Д, цагдаагийн ахлагч Ч.С, олон нийтийн цагдаа С нарын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Б.Б нь ганцаараа явж байсан. Ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй буюу ***** багийн хойд засмалаар хөдөлгөөнд оролцож байсан...” гэх мэдүүлэг...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-р тал/,
Гэрч Г.Д-н “....2025 оны 02 дугаар сарын 20-ны өдрийн 22 цагаас 02 дугаар сарын 21-ний өдрийн 06 цаг хүртэл нийтийн хэв журам сахиулахаар батлагдсан хувиарийн дагуу цагдаа дэд ахлагч Д, цагдаагийн ахлагч Ч.С, олон нийтийн цагдаа С нарын хамт ажилласан. Орой 22 цагийн үед ахлагч Ч.С ОНЦагдаа С нар тээврийн хэрэгслийн жолоочийг шалгах гээд цагдаагийн эрүүлжүүлэх саатуулах байр руу явсан хойгуур **** багийн 4 замын уулзвар дээр дэд ахлагч Д-н хамт үүрэг гүйцэтгэж байхад саарал өнгийн ****** улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгах гэхэд тухайн тээврийн хэрэгсэл зогсолгүй явахаар нь албаны машинтай хойноос нь очиж ***** захын дээд талын 4 замын уулзвар хэсэгт зогсоож дээр дэд ахлагч Д шалгахад тухайн тээврийн хэрэгслийн жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. ***** улсын дугаартай приус-20 маркийн тээврийн хэрэгслийн жолооч Б.Б-г цагдаагийн газрын эрүүлжүүлэх саатуулах байранд авчирч 6810 маркийн драгер үлээлгэхэд 0.89%-н согтолтой байхаар нь тээврийн хэрэгслийг саатуулж ажилласан. Тухайн хүнтэй садан төрлийн холбоо байхгүй. Би Б.Б гэх хүнийг танихгүй. Эргүүлийн цагдаа дэд ахлагч Д цагдаагийн ахлагч Ч.С, олон нийтийн цагдаа С нарын хамт үүрэг гүйцэтгэж байсан. Б.Б нь ганцаараа явж байсан. Ертөнцийн зүгээр баруунаас зүүн чиглэлтэй буюу **** багийн хойд засмалаар хөдөлгөөнд оролцож байсан. Б.Б-г драгер багаж үлээлгэхэд 0.89%-н согтолтой байсан Б.Б-г драгер үлээлгэсэн үеийн зураг дэд ахлагч О.Д-т байгаа...” гэх мэдүүлэг, /хх-ийн 12-р тал/ зэрэг хавтаст хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, бэхжигдсэн шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна гэж шүүх дүгнэлээ.
“Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль илэрснийг ойлгоно гэж заасан бөгөөд шүүгдэгч Б.Б-г драгер 6820 маркийн амьсгал дахь спиртийн агууламж тогтоогч багажаар шалгаж үзэхэд 0.89% спиртийн зүйл илэрсэн болох нь драгер үлээлгэсэн эрх бүхий албан тушаалтын тэмдэглэлээр тогтоогдож байна.
“Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Б.Б нь Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дах хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан болох нь тус шийтгэх тогтоолын хуулбараар тогтоогдож байна.
2023 оны 12 дугаар сарын 07-ний өдрийн Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулиар Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан байна.
Иймд шүүгдэгч Б.Б-г ******** аймгийн ******сумын төв, **** багийн нутаг дэвсгэр ***** захын засмал замд приус-20 маркийн тээврийн хэрэгслийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр шөнийн 22 цагийн үед тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар жолоодож замын хөдөлгөөнд оролцсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох нь зүйтэй байна. Уг гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зүйлчлэгдэнэ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар оролцогч нараас шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг явуулах болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 35.7 дугаар зүйлд заасны дагуу шүүхийн хэлэлцүүлэг явуулах дараалал тогтооход талуудаас шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах талаар оролцогч нар ямар нэгэн хүсэлт гаргаагүй болно.
2. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг дүгнэхэд шүүгдэгч Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч Б.Б урд нь “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэмт хэргийг үйлдэж түүний тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 6 сарын хугацаагаар тэнсэж, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Тэнссэн хугацаанд энэ хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, энэ хуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулна гэж заасан байх тул Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Шүүгдэгч нь нэг төрлийн гэмт хэргийг давтан үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийдвэрлэлээ.
Шүүх шүүгдэгч Б.Б-д ял оногдуулахдаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал болон эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзсэн болно.
Энэ хэрэгт шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн нотлох баримт нь шүүх хуралдааны тэмдэглэлд тусгагдсан бөгөөд хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдах нь зүйтэй байна.
1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2025/ШЦТ/06 дугаартай шийтгэх тогтоолын 2 дахь заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч У ургийн овгийн Б.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг тогтоосугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б-н тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 6 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ялтан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн 1 хоногийг 1 хоногийн хорих ялаар солих болохыг шүүдэгч Б.Б-д мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй
7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгчээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт цагдан хоригдоогүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардаж авсан өдрөөс хойш эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш Говь-Алтай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг тайлбарласугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч Б.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.МӨНХТУЯА