2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/71

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

шүүгдэгч Т.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

 

, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ий *******эд холбогдох эрүүгийн 2507000000038 дугаартай хэргийг ы 03 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******-ны өдөр, ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, *******, бүрэн дунд боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа аж ахуй эрхэлдэг, ам бүл 6, нөхөр, хүүхдүүдийн хамт дүүргийн хороо, тоотод тоотод оршин суудаг,

дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/131 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ******* овогт *******ий ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Т.******* нь ы 01 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн 3 дугаар хороо, ын гол гэх газарт морины сунгаан дээр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Ө., Т. нарын сууж байсан тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар машины арын гүпэр хагаллаа гэх шалтгаанаар хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, уучлалт гуйж болдоггүй юм уу гэж Т.ыг хэлэхэд эргэж харан нүүрэн тус газар нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд 2 дугаар шүдний булгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Т.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь улсын яллагчийн зүйлчилсэн хуулийн зүйл, заалттай, гэм буруутай маргахгүй, ял шийтгэлийг хөнгөрүүлэх” гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Т.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: ы 01 дүгээр сарын 17-ны өдөр сунгаа болоод морь дагаад явж байхад Приус 20 маркийн машин аваараа асааж явж байгаад миний машины урд ирээд тоормос гишгээд зогсоход би араас нь мөргөсөн. Тэгсэн машинаас гурван залуу бууж ирээд машины гупер төлж өг гэхээр нь машинаа ухраагаад харахад хуучин хагархай байсан тул машинаа хөдөлгөөд яваад морь нь дээрээ очоод байж байхад араас ирээд лам нь гупер төлөөд өг гэхээр нь хагархай гупертэй байсан юм байж гэтэл над руу далайхаар нь би гараараа хамгаалсан. Гэтэл жаахан байж байгаад шүд уначихлаа гэхээр нь хартал ам хамраас нь цус гараагүй байсан. Маргалдаад зогсож байхад манай нөхөр ирээд намайг яв гэхээр нь би цаашаа хөдлөөд явсан. Шүдний хохиролд 1 500 000 төгрөг өгсөн, гэмшиж байна, гэм буруутайгаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Т.******* нь ы 01 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ын гол гэх газарт морины сунгаан дээр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Т.ын тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар арын гупэр хагаллаа гэх шалтгаанаар хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, Т.ын нүүрэн тус газар нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь зүүн дээд 2 дугаар шүдний булгаралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Хохирогч Т.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ы 01 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт болсон морь сунгаан дээр морио дагаж байтал араас Тоёота Приус-30 маркийн тээврийн хэрэгсэлтэй ******* мөргөхөд нь буугаад та яагаад машин мөргөчөхвөө гэхэд машиныг унаж явсан залууг нөгөө ******* хэл амаар доромжилж байгаад зугтахаар нь араас нь очоод манай дүү яагаад машин мөргөөд явж байгаа юм гэсэн чинь манай дүүг доромжлоод байхаар нь би машинаас бууж очоод таны буруу гэхэд тухайн ******* миний нүүр хэсэг рүү гараараа нэг удаа цохиод миний 1 шүдийг хугалаад, үүдэн 2 шүдийг хөдөлгөсөн. Мөн баруун шанаа маань хавдсан. Удалгүй тухайн ******* нөхөр болох Хасаг гэх залуу ирээд эхнэрээ аваад явсан. Би цагдаа дуудна гэхэд нөхөр нь яах юм бэ ах нь хохирлыг нь барагдуулаад өгнө гээд одоог хүртэл барагдуулаагүй байна.

Миний машины арын гүпэр бага зэрэг хагарсан ба ногоон эрээн алаг өмдтэй, бор өнгийн цаа бугын гуталтай 175см өндөртэй ******* бууж ирээд өөрийнхөө машиныг хараад миний машины хажууд ирээд чиний машин зүгээр байна ш дээ гичий минь гээд буцаад машиндаа суугаад яваад өгсөн. Араас нь явж очиход наад гүпэр чинь өмнө нь хагарч байсан байна, би яахаараа чиний машины гүпэр төлдөг юм гичий минь гээд маргаан эхэлсэн. Би тухайн үед машинаас буугаад та одоо болилдоо араас ирж мөргөөд ядаж уучлалт гуйгаад явчхаж болдоггүй юм уу, би энэ гүпэр заавал төлүүлэх гээд байгаа юм биш гээд хэлтэл машин руугаа суух гэж байгаад буцаж гүйж ирээд зүүн гараа далайхад нь би зүүн гарын бариад автал баруун гараараа миний ам хэсэгт хоёр удаа цохиход амнаас цус гарсан. Миний шүдийг унагачихлаа гэхэд гичий минь шүд чинь хаана байна чаддаг юм бол шүдээ олж ирээд надаар төлүүлж аваарай гээд яваад өгсөн. Машины гүпэр дээр гомдол санал байхгүй, шүдээ эмчлүүлж авмаар байна. Би өөрөө шашны хүн тэр *******д гар хүрээгүй, тухайн үед тэр ******* уучлаарай гээд явсан бол би ингэж эрүүл мэндээ хохирохгүй байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 6-7, 10-11 хуудас/,

 

- Гэрч Ө.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би ы 01 дүгээр сарын 17-ны өдөр найз Т.ын хамт дүүргийн 3 дугаар хороо, ын голд морины сунгаан дээр хязаалан морьдын уралдааныг дагаад явж байгаад бариа дөхөөд замаас гараад аваараа татаад зогсоход араас ногоон өнгийн Тоёота Приус 30 маркийн машинтай хүн мөргөсөн. Би машинаас буухад нөгөө машинаас ******* хүн бууж ирээд урдаас холдохгүй яасан юм бэ гээд над руу уурлаж байгаад буцаж машиндаа суугаад хөдлөөд яваад өгөхөөр нь араас бид хоёр давхиж оч зогсоогоод би буугаад та машин мөргөөд яваад өгөх юм яаж байгаа юм бэ гэхэд хажуугаас машин янзалж өг гэтэл хэн чиний машин мөргөсөн юм гээд ыг бариад нүүр хэсэгт нь баруун гараараа 2 удаа цохиход та миний шүдийг унагачихлаа гэх үед тэр ******* унасан шүд чинь хаана байна олоод араас хүрээд ирээрэй гээд машиндаа суугаад хөдлөөд яваад өгсөн. Тэр ******* нь нөхөр болох хасаг гэх хүн ирээд тай ярилцаад машин мөргөсөн ******* дээр очихоор болоод араас явж очоод таны цохиж унагасан шүдийг олоод ирлээ гэх үед би чамайг хэзээ цохисон юм бэ гээд луу дайраад учраа олоогүй байж байтал нөхөр нь тай яриад шүдийг эмчилж өгөхөөр тохиролцоод салсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 14-15 хуудас/,

 

- Гэрч Б.ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би ы 01 дүгээр сарын 17-ны өдөр дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт морь сунгаан дээр хязаалан морь дагаад барианд очоод морины хөлсөө буулгаад байж байхад манай эхнэр машинтай залуучуудтай маргаад зогсож байхаар нь яваад очтол тухайн машины эзэн болох зүс таньдаг залуу байсан. Юу болов яав гэхэд манай эхнэр би машиныг нь мөргөсөн юм гэхэд зүс таних залуу надад ахаа танай эхнэр миний шүдийг цохиод унагаачихлаа гэсэн. Би эхнэрээ яв гээд явуулаад манай эхнэр чиний шүдийг цохиж хугалсан бол шүд чинь энд байгаа гээд бид хоёр хайж байгаад цасан дотроос ын унасан шүдийг олж аваад цагдаа гээд яах бэ, ах нь хохирлын барагдуулж өнгө, хурдан удмын даага санал болгож тохироод орж уулзахаар болсон” гэх мэдүүлэг /х.х-ийн 18-19 хуудас/,

 

- дүүргийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн ы 01 дүгээр сарын 29-ний өдрийн НАЛ0725/102 дугаартай дүгнэлтэд: “Т.ын биед зүүн дээд 2-р шүдний булгарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги 10% алдагдуулна”

Дүгнэлт гаргасан: Шинжээч Д.Дунгаамаа гэжээ. /х.х-ийн 21-22 хуудас/,

 

  • Цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл /х.х-ийн 1 хуудас/ зэрэг болно.

 

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 40-49, 54-56 хуудас/ зэрэг нотлох баримт хэрэгт авагдсаныг дурдлаа.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субьектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгч Т.*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Т.ын эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

Шүүгдэгч Т.*******ийн үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

 

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Т.******* нь ы 01 дүгээр сарын 17-ны өдрийн дүүргийн 3 дугаар хороо, ын гол гэх газарт морины сунгаан дээр тээврийн хэрэгсэл жолоодож явахдаа Ө., Т. нарын сууж байсан тээврийн хэрэгслийн араас мөргөж, улмаар машины арын гүпэр хагаллаа гэх шалтгаанаар хоорондоо хувийн таарамжгүй харилцаа үүсгэн маргалдаж, уучлалт гуйж болдоггүй муу гэж Т.ыг хэлэхэд эргэж харан нүүрэн тус газар нь 2 удаа цохиж эрүүл мэндэд нь “зүүн дээд 2-р шүдний булгаралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Т.******* нь хохирогч Т.ын тээврийн хэрэгслийг мөргөсөн байдал нь нөлөөлсөн байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Т.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Т.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогчид учруулсан хохиролд шүүгдэгч Т.******* нь 1 500 000 төгрөг төлсөн, хохирогч нь гомдолгүй болох нь хохирогчийн шүүхэд гаргаж өгсөн хүсэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч Т.*******ийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Т.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Н.Мөнхцэцэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Т.*******ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хохирол төлсөн болон урьд нь санаатай гэмт хэрэг үйлдээд дахин 6 сарын дараа гэмт хэрэг үйлдэж байгаа нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулж, дүүргийн нутаг дэвсгэрээс гарахгүй байхаар хязгаарлалт тогтоох саналтай байна гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс торгох ял оногдуулж өгнө үү гэсэн хүсэлтийг тавьж байна. Хүсэлтийн үндэслэл нь шүүгдэгч нь бага насны дөрвөн хүүхэдтэй, хамгийн бага нь 2020 онд төрсөн. Зорчих эрх хязгаарлах ял нь шүүгдэгчийн хувийн амьдрал, бага насны хүүхдүүдтэй холбоотойгоор оногдуулах боломжгүй. Торгох ялын саналыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч Т.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч Т.*******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, урьд ял шийтгэлтэй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан улсын яллагчаас гаргасан саналыг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэж шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ий *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******ийг 1 /нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******эд зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан хугацаанд дүүргийн нутаг дэвсгэрээс явахыг хориглох, эрх бүхий байгууллагын зөвшөөрөлтэйгээр оршин суух газраа өөрчлөх, зорчих үүргийг хүлээлгэсүгэй.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.*******эд шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.*******эд урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА