Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 13 өдөр

Дугаар 314/ШЦТ/57

 

 

 

 

 

 

 

 

2025           03              13                                            2025/ШЦТ/57

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Жамбиймолом,

Улсын яллагч У.Гантуяа,

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* холбогдох 2426004040021 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

                                             

Монгол Улсын иргэн, 1937 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр Өвөрхангай аймгийн Богд суманд төрсөн, 87 настай, эрэгтэй, ам бүл 1 ганцаараа амьдардаг, Өвөрхангай аймгийн Хархорин сумын 1 дүгээр багийн 09-27 тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, улсаас Хөдөлмөрийн гавьяаны одон, Алтангадас одонгоор шагнуулсан, хэрэг хариуцах чадвартай, ******* /ЙР37041677/

 

          Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******* нь ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 76-52 ӨВА улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар баг шинэ цагаан хаалганы наад талд зам тээврийн осол гаргаж хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ.    

 

                                     ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч ******* шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “...Намайг бичиг цаасан дээр 80-н настай гээд байгаа болохоос биш 90 настай хүн. Миний нүдний хараа муу байнга нүдний дусаагуур дусаадаг. Мөн холын хараа муу учраас ийм осол гаргачихлаа гэж үзэж байна. Зүгээр нэг бригадын салаа зам биш 3-50 метрийн зайд тэмдэг тавих ёстой байсан. Ямар ч тэмдэг байгаагүй. Энэ бол хот хоорондын зам. Өмнөговь аймаг руу зам тавих гэж байгаа гээд шороон замаар явж байсан юм байна лээ. Хархориноос хаа байсан 130 км замаар сайхан явж ирээд ийм осол гаргасан. Тэгээд ийм шалгаан нөхцөлийн улмаас осол гаргасан. Хуулийнхаа дагуу надад оногдуулах ялыг хөнгөрүүлж өгнө үү гэж хүсэж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Хохирогч ******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Арвайхээр сум руу хуримд оролцох гээд аав *******, хүү *******, хамаатны нэрийг нь мэдэхгүй нэг залуугийн хамт явсан. Аав *******гийн приус маркийн машинтай явсан. Улсын дугаарыг нь санахгүй байна. Би унтаж явж байсан учраас яг юу болсон гэдгийг нь мэдэхгүй байна. Нэг сэрсэн осол болсон байсан. Аав алсын юм харахгүй намхан шороон дээгүүр үсэрсэн байх. Аав архи дарс уугаагүй эрүүл байсан. Осол болох үед миний аав жолоо барьж явсан. машинаа 2 жилийн өмнө худалдаж авч байсан. Миний 2 хавирга хугарсан өвчүүний толгой гэмтэлтэй зүүн талын аарцаг цуурсан. Би хамгаалах бүс бүсэлж яваад Арвайхээр сум дөхөөд тавгүй санагдаад тайлчихсан бүс зүүгээгүй явсан. Аав хамгаалах бүс бүсэлсэн байсан. Хойно явсан хоёрыг бол мэдэхгүй байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумаас өдөр 12 цагт Арвайхээр сум чиглэлтэй хөдлөөд явж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,

 

Гэрч******* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Би Хархорин суманд ажил хийж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Арвайхээр сум руу явсан. Шороон замаар явж байгаад засмалтай нийлээд би унтсан байсан. Нэг мэдсэн чинь би эмнэлэгт сэрсэн. ******* гэх хүн тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Манай аавын дүү нь *******гийн хамаатны хүнтэй суусан. Миний хувьд харилцаа хамаарал байхгүй. Жолооч *******, *******гийн охин болон зээ хүүгийн хамт явсан. *******гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний толгой хагарч 8 оёдол тавиулсан. ******* аарцгийн яс хугарсан. ******* нь толгой нь хагарсан боосон байсан. Жолооч хүзүү хөшөөд байгаа гэж ярьж байсан. Тухайн үйл явдлын дараа харахад ил харагдах гэмтэл байхгүй байсан. Би арын суудал дээр суусан явж байсан. Миний хувьд хамгаалах бүс зүүгээгүй байсан. Бусад хүмүүсийг хамгаалах бүс зүүсэн эсэхийг хараагүй. Хэдэн км цагийн хурдтай явсан талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. Үүрэглэсэн асуудал байхгүй. Өдөр явж байсан учир замд зогсож унтаж амраагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 801 дугаартай “ ...1. ******* биед зүүн сүүж ясны суудал хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. 4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр хохирол тогтоогдлоо. 5.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 60-62 хуудас/,

 

Техникийн шинжээч ******* 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 89 дугаартай “...1.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.

 2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 28 хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ******* гаргасан “... Шинжилгээнд ирүүлсэн гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэсэн 5373 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-33 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2426004040021 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 114-116 хуудас/,

 

Шүүгдэгч *******гийн хувийн байдлыг тогтоосон иргэний үнэмлэхийн хуулбар, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлтэй эсэх лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 127- 130, 141 хуудас/ зэрэг болно.

 

Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчийн гэм буруугийн талаар “...Шүүгдэгч ******* нь 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 76-52 ӨВА улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5 дугаар баг шинэ цагаан хаалганы наад талд замын хөдөлгөөнд оролцож байх үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг зөрчиж зам тээврийн осол гаргасны улмаас хохирогч ******* эрүүл мэндэд зүүн сүүж хэсгийн хугарал гэмтэл бүхий хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна гэж үзэж байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон прокурорын хяналтын явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчиж оролцогчийн хуулиар хамгаалсан эрхийг хязгаарласан гэж үзэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Хэргийн үйл баримтыг сэргээн бодит байдлыг тогтооход хүрэлцэхүйц нотолбол зохих байдлыг бүрэн шалгасан. Нотлох баримтыг хуульд заасан үндсэн журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн. Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан шинж судалж дүгнэлт хийхэд хохирогч ******* “...2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Арвайхээр сум руу хуримд оролцох гээд аав , хүү *******, хамаатны нэрийг нь мэдэхгүй нэг залуугийн хамт явсан. Аав *******гийн приус маркийн машинтай явсан. Улсын дугаарыг нь санахгүй байна. Би унтаж явж байсан учраас яг юу болсон гэдгийг нь мэдэхгүй байна. Нэг сэрсэн осол болсон байсан. Аав алсын юм харахгүй намхан шороон дээгүүр үсэрсэн байх. Аав архи дарс уугаагүй эрүүл байсан. Осол болох үед миний аав жолоо барьж явсан. машинаа 2 жилийн өмнө худалдаж авч байсан. Миний 2 хавирга хугарсан өвчүүний толгой гэмтэлтэй зүүн талын аарцаг цуурсан. Би хамгаалах бүс бүсэлж яваад Арвайхээр сум дөхөөд тавгүй санагдаад тайлчихсан бүсгүй явсан. Аав хамгаалах бүс бүсэлсэн байсан. Хойно явсан хоёрыг бол мэдэхгүй байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумаас өдөр 12 цагт Арвайхээр сум чиглэлттэй хөдлөөд явж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй...” гэх мэдүүлэг, Гэрч******* “...би Хархорин суманд ажил хийж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Арвайхээр сум руу явсан. Шороон замаар явж байгаад засмалтай нийлээд би унтсан байсан. Нэг мэдсэн чинь би эмнэлэгт сэрсэн. Д. гэх хүн тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Манай аавын дүү нь Д.гийн хамаатны хүнтэй суусан. Миний хувьд харилцаа хамаарал байхгүй. Жолооч , гийн охин болон зээ хүүгийн хамт явсан. Д.гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний толгой хагарч 8 оёдол тавиулсан. ******* аарцгийн яс хугарсан. ******* нь толгой нь хагарсан боосон байсан. Жолооч хүзүү хөшөөд байгаа гэж ярьж байсан. Тухайн үйл явдлын дараа харахад ил харагдах гэмтэл байхгүй байсан. Би арын суудал дээр суусан явж байсан. Миний хувьд хамгаалах бүс зүүгээгүй байсан. Бусад хүмүүсийг хамгаалах бүс зүүсэн эсэхийг хараагүй. Хэдэн км цагийн хурдтай явсан талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. Үүрэглэсэн асуудал байхгүй. Өдөр явж байсан учир замд зогсож унтаж амраагүй...” гэх мэдүүлэг, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр ******* “биед зүүн сүүж ясны суудал хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр хохирол тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт, Техникийн шинжээч ******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Мөн Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна гэсэн 89 дугаартай дүгнэлт, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ******* гаргасан шинжилгээнд ирүүлсэн Д. гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэсэн 53, 73 дугаартай шинжээчийн дүгнэлт зэрэг нотлох баримт цугларсан байна. Мөрдөн шалгах ажиллагаа болон шүүхийн хэлэлцүүлгийн явцад тогтоогдсон нөхцөл байдлыг үгүйлгэсэн няцаасан хэргийн бодит байдалтай нийцэхгүй эргэлзээ төрүүлсэн үйл баримт тогтоогдохгүй. Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлсэн гэм буруугаа хүлээсэн байна. ******* тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж замын хөдөлгөөнд оролцож аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино. Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ аваагүйн улмаас зорчигч эрүүл мэндээрээ хохирсон үйл баримт тогтоогдож байна. Авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал ашиглалтын журам зөрчих гэмт хэргийн жолооч хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны шийдвэрийг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, амь нас хохирох зэрэг хохирол учруулсан. Бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимгийн хэлбэрээр халдсаныг Эрүүгийн хуульд хуульчлан тодорхойлж эрүүгийн хариуцлага оногдуулахаар заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байна. Гэм буруугийн холимог хэлбэрийн тухайд субьектив талын шинжид хамаарах бөгөөд ******* хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны шийдвэр зөрчсөн үйлдэл нь санаатай. Энэхүү үйлдлийн улмаас үүдэн гарах хүний эрүүл мэндэд учирсан хүндэвтэр хохиролд болгоомжгүйгээр халдсан байна. Хохирогч, гэрч нарын өөр хоорондоо зөрүүгүй мэдүүлгийн баримтаар зам тээврийн осол гарсан нөхцөл байдлыг сэргээн дүрсэлсэн бөгөөд шүүх эмнэлгийн тусгай мэдлэг бүхий шинжээчийн 801 дугаартай дүгнэлт техникийн шинжээчийн 89 дугаартай дүгнэлт. Хохирогчийн биед тохиолдсон гэмтлүүд нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ дүгнэлт бөгөөд авто ослын улмаас үүссэн шалтгаант холбоотой гэмтэл гэж үзэх үндэслэлтэй байна. Энэхүү хохирол хор уршиг нь 76-52 ӨВА улсын дугаартай “Тоёота Приус” маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явсан ******* Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн үйлдэлтэй шууд шалтгаант холбоотой гэж дүгнэж байна. *******г Хөдөлгөөний аюулгүй байдлын хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөн үйлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна. Хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэдгээ мэдэгдсэн. Гэмт хэргийн улмаас сэтгэцэд хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэдгээ илэрхийлсэн. Иймд ******* дээрх гэмт хэргийг үйлдсэн нөхцөл байдал тогтоогдож байх тул шүүгдэгч *******г Монгол улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах дүгнэлтийг гаргаж байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

 

Шүүгдэгч ******* гэм буруугийн талаар “...Гэм буруутай гэж үзэж байна” гэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана.” гэж заасан байх тул шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэлээ.

 

           Шүүгдэгч 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр 7652 ӨВА улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино” 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн Өвөрхангай аймгийн Тарагт сумын 5-р баг шинэ цагаан хаалганы наад талд зам тээврийн осол гаргаж ******* эрүүл мэндэд “зүүн сүүж ясны суудал хэсгийн хугарал” бүхий хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.  

 

            Шүүгдэгч ******* нь Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Хохирогч ******* “...2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Арвайхээр сум руу хуримд оролцох гээд аав , хүү *******, хамаатны нэрийг нь мэдэхгүй нэг залуугийн хамт явсан. Аав гийн приус маркийн машинтай явсан. Улсын дугаарыг нь санахгүй байна. Би унтаж явж байсан учраас яг юу болсон гэдгийг нь мэдэхгүй байна. Нэг сэрсэн осол болсон байсан. Аав алсын юм харахгүй намхан шороон дээгүүр үсэрсэн байх. Аав жолоо барьсан. Аав архи дарс уугаагүй эрүүл байсан. Осол болох үед миний аав жолоо барьж явсан. машинаа 2 жилийн өмнө худалдаж авч байсан. Миний 2 хавирга хугарсан өвчүүний толгой гэмтэлтэй зүүн талын аарцаг цуурсан. Би хамгаалах бүс бүсэлж яваад Арвайхээр сум дөхөөд тавгүй санагдаад тайлчихсан бүсгүй явсан. Аав хамгаалах бүс бүсэлсэн байсан. Хойно явсан хоёрыг бол мэдэхгүй байна. Өвөрхангай аймгийн Хархорин сумаас өдөр 12 цагт Арвайхээр сум чиглэлттэй хөдлөөд явж байсан. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/,

 

Гэрч******* “...Би Хархорин суманд ажил хийж байгаад 2024 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр Арвайхээр сум руу явсан. Шороон замаар явж байгаад засмалтай нийлээд би унтсан байсан. Нэг мэдсэн чинь би эмнэлэгт сэрсэн. гэх хүн тухайн тээврийн хэрэгслийг жолоодож явсан. Манай аавын дүү нь гийн хамаатны хүнтэй суусан. Миний хувьд харилцаа хамаарал байхгүй. Жолооч , гийн охин болон зээ хүүгийн хамт явсан. гийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Миний толгой хагарч 8 оёдол тавиулсан. Энхтуяагийн аарцгийн яс хугарсан. ******* нь толгой нь хагарсан боосон байсан. Жолооч хүзүү хөшөөд байгаа гэж ярьж байсан. Тухайн үйл явдлын дараа харахад ил харагдах гэмтэл байхгүй байсан. Би арын суудал дээр суусан явж байсан. Миний хувьд хамгаалах бүс зүүгээгүй байсан. Бусад хүмүүсийг хамгаалах бүс зүүсэн эсэхийг хараагүй. Хэдэн км цагийн хурдтай явсан талаар хараагүй болохоор мэдэхгүй байна. Үүрэглэсэн асуудал байхгүй. Өдөр явж байсан учир замд зогсож унтаж амраагүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23-24 хуудас/,

 

Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээч эмч цагдаагийн дэслэгч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 801 дугаартай “ ...1. ******* биед зүүн сүүж ясны суудал хэсгийн хугарал гэмтэл тогтоодлоо.

 

2. Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

 

3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой.

 

4. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр хохирол тогтоогдлоо.

 

5.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдалт эмчилгээ эдгэрэлтээс хамаарна” гэсэн дүгнэлт /хх-ийн 60-62 хуудас/,

 

Техникийн шинжээч ******* 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн 89 дугаартай “...1.Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино.

 

 2. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгархыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна.” гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн нь зам тээврийн осол гарахад шууд нөлөөлсөн байна” гэсэн дүгнэлт /хх-ийн 28 хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч ******* гаргасан "... Шинжилгээнд ирүүлсэн гэсэн хаягтай цуснаас спиртийн агууламж илрээгүй” гэсэн 5373 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 31-33 хуудас/,

 

Өвөрхангай аймгийн Прокурорын газрын 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 2426004040021 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай” прокурорын тогтоол /хх-ийн 114-116 хуудас/, шүүгдэгч *******гийн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

                                                           

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

          Шүүгдэгч ******* нь монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулсан болно.

 

           Шүүгдэгч ******* нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт  гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч ******* мэдүүлэг, техникийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн №89 дугаартай дүгнэлт, Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн №801 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар давхар нотлогдож байх тул түүний мэдүүлгийг нотлох баримтаар үнэллээ.

     

         Шүүгдэгч ******* нь тухайн гэмт хэргийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдсэн бөгөөд түүний Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1.3-д “Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино”, 12.3-д “Жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг тус тус зөрчсөн үйлдэл болон тухайн үйлдлийн улмаас хохирогч ******* эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь хоорондоо шалтгаант холбоотой байна.

 

            Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн B ангиллын жолоочийн үнэмлэхтэй  Цагдаагийн Ерөнхий газрын нэгдсэн хайлтын системийн лавлагаагаар тогтоогдож байна.

 

           Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1  дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, хэргийн зүйлчлэл зөв байх тул түүнийг тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцлоо.

 

           Шүүгдэгч ******* бусдад төлөх төлбөргүй болох нь хохирогч Б.Энхтуяагаас шүүхэд ирүүлсэн “Надад гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн хүсэлтээр тогтоогдож байна.

 

           Улсын яллагч У.Гантуяа шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар  “Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийг гэм буруугийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцээд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна. Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн. Мөн мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтвортой мэдүүлэг өгснийг эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх нөхцөл байдалд байна гэж дүгнэлээ. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Иймд шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдал, хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэм буруутай үйлдэлд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3-н жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5-н сар хүлтэл хугацаагаар зорчих эрх хязгаарлах ял оногдуулах санал гаргаж байна. Оногдуулсан ялыг Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс гарахыг хязгаарлах саналтай. Шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй. Цагдан хоригдсон хоноггүй. Иргэний нэхэмжлэгчээс нэхэмжлэх зүйл гомдол саналгүй гэдгээ мэдэгдсэн. Шүүгдэгч *******д урьд хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан ба шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна гэв. Хэрэгт эд мөрийн баримтаар хураан авсан битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй. Гэмт хэргийн улмаас хохирогч Б.Энхтуяа нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй. Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэж мэдэгдсэн. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг дурдаж байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгч ******* өөрт оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар  “...Улсын яллагчийн гаргасан ялын саналыг дэмжиж байна гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

            Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд “гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлыг харгалзан үзэх”-ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заажээ.

 

          Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, нийгэмшүүлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

           Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшсэн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар болон тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй гэсэн эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэх нь зүйтэй байна гэж дүгнэлээ.

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1 жил 5 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглож,

 

           Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******д мэдэгдэж,

 

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

           Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг,

 

            Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

           Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж тус тус шийдвэрлэлээ. 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5, 36.10 дугаар зүйлийн 1, 38.1 дүгээр зүйлийн 1, 5 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

                                                  ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч *******ийг Тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жил 5 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах  ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******г 1 жил 5 сарын хугацаагаар өөрийн оршин суух Өвөрхангай аймгийн Хархорин сумын нутаг дэвсгэрээс явахыг хориглосугай

 

           4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүхээс оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол  зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

 

 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хасах ялын хугацааг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс тоолсугай.

           6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180 дугаар зүйлийн 180.1-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрх хасах ялын биелэлтэд хяналт тавихыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

   7. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Б.Энхтуяа нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй, гэмт хэргийн улмаас сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжлэхгүй гэсэн, иргэний нэхэмжлэгч Ч.Батбариул нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт  эд мөрийн баримтаар хураан авсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлын баримт авагдаагүй болохыг тус тус дурдсугай.

 

   8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

   9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

  10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                         Д.МӨНХТУЯА