2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 08 өдөр

Дугаар 2025/ШЦТ/67

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

            нарийн бичгийн дарга Ц.Ариунаа,

улсын яллагч Н.Мөнхцэцэг,

хохирогч С.*******,

шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Б.Халиунаа нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

 

, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2407000000306 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******ы ******* сарын ******* өдөр ******* төрсөн, *******тай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эх, хүүхдүүдийн хамт амьдардаг, дүүргийн хороо, тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, дүүргийн хороо, тоотод оршин суудаг,

урьд Багахангай дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 02 дугаар сарын 07-ны өдрийн 0тай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн, ******* овогт *******ийн ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч О.******* нь ы 11 дүгээр сарын 01-ний өдөр дүүргийн хороо, од оршин суух С.*******ийн эзэмшлийн байшингийн цонхыг хагалж, хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч гагнуурын аппарат, мөн хашаан дотор байрлах контейнер буюу тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гар тастагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 276 000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

            Шүүх хуралдаанд улсын яллагч Н.Мөнхцэцэг шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Халиунаа шүүгдэгч О.*******ийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би авсан юмаа хаана авч очсон, хаясан эсвэл зарсан үгүйгээ мэдэхгүй байна. Би тухайн өдөр танихгүй 2 залуутай 2 шил архи уугаад цаашаа юу болсныг сайн санахгүй байгаа. Энэ айл хаана байдгийг ч мэдэхгүй. Яллагдагчаар өгсөн мэдүүлэг үнэн зөв. Яллагдагчаар мэдүүлэг авахад ямар нэгэн байдлаар цагдаагийн албан хаагч нар дарамталж, сүрдүүлж байгаад өөрсдөө зохиож бичиж гарын үсэг зуруулсан зүйл байхгүй. Тастагч, гагнуурын аппаратыг улаан өнгөтэй юм болов уу гэж бодоод мэдүүлсэн. Миний буруу, уучлаарай гэв.

 

Хохирогч С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ы 10 дугаар сарын 28-нд ОХУ руу ажлаар явахдаа камераа байнга шалгадаг байсан. ы 11 дүгээр сарын 02-ны өдөр камер ажиллагаагүй болж юм харагдахгүй байсан. Би ы 11 дүгээр сарын 05-ны орой 17 цагийн гэртээ ирэхэд камеруудыг гозойлгоод заримыг нь хугалаад доош нь унагаасан, ганцхан алсаас байшингийн араас хардаг камер л харагдаж байсан. Үүдний таамбарын шилийг хагалаад дотор нь байсан гагнуурын аппаратыг, контейнерын цоожийг эвдээд контейнер дотроос таслагчийг авсан байсан. Би цагдаа дуудаж үзлэг хийлгээд камерын бүх бичлэгүүдийг шүүхэд энэ хүний зургийг гарч ирсэн. Хулгайд алдсан тастагч нь улаан өнгөтэй, гагнуурын аппарат нь цэнхэр өнгөтэй байсан. Би хохирол нэхэмжлэхгүй. Энэ хүн боломж муутай, 3 хүүхэдтэйгээ амьдардаг гэдгийг мэдсэн. Цаашдаа битгий хулгай хийгээрэй, уучиллаа гэж хэлэхээс өөр хэлэх үг алга. Тухайн газрыг 2019 оноос хойш эзэмшиж байгаа ба эхнэрийн нэр дээр байдаг. Бид 2 гэр бүлийн баталгаатай учраас эзэмшигч нь нэг гэсэн үг. 278 000 төгрөгийг хохирол авсан гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч О.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ы 11 дүгээр сарын 01-ний өдрийн 13 цагийн орчимд дүүргийн хороо, од байрлах С.*******ийн эзэмшлийн байшингийн таамбар хэсгийн цонхыг хагалж, байшинд нэвтэрч гагнуурын аппарат, мөн хашаан дотор байрлах контейнерын цоожийг эвдэн нэвтэрч гар тастагч зэргийг хулгайлан авч  276 000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Хохирогч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Манайх дүүргийн хороо, од газар байшинтай. ы 11 дүгээр сарын 04-ний өдөр ОХУ-д явж байсан болохоор газар, байшинд тавьсан камер харагдахгүй сүлжээ болохгүй байсан. Урьд шөнө Монгол орж ирээд камераа харахад ганц камер харагдаад бусад нь болохгүй байхаар нь өнөөдөр 17 цагийн үед газар, байшин дээрээ ирээд үзэхэд камер эргүүлсэн байшингийн таамбарын шилэн ханыг хагалан дотроос нь олон үйлдэлт гагнуурын аппарат, контейнерын хаалгыг нээж дотроос нь Кен брендийн гар тастагч алдагдсан байсан. ы 11 дүгээр сарын 01-ний өдөр хулгайч орсон нь хяналтын камерт буусан байсан. Гагнуурын аппаратыг сарын өмнө БНХАУ-аас 500-700 юаниар, тастагчийг 40 000 орчим төгрөгөөр 2 жилийн өмнө барилгын зах дээрээс авч байсан. Тухайн үед байшин, контейнер цоожтой байсан ба байшингийн үүдний хэсгийн цонхыг хагалж, контейнерын цоожийг эвдсэн байсан. Би цонхны шил 130 000 төгрөгөөр, 2 ширхэг шинэ цоож 50 000 төгрөгөөр тус тус худалдаж авсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 8, 11-12 хуудас/,

 

- Шүүгдэгч О.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би яг хэдэнд гэдгийг санахгүй байна, тухайн үед Городокоор архи уугаад явж байгаад хаягийг нь мэдэхгүй нэг хашаанд давж ороод хашаан дотор байсан байшингийн цонхыг хагалж гагнуурын аппарат, хажууд нь байсан контейнер дотроос тастагч хулгайлж авсан. Би тухайн үед согтуу архи 2 хоног уусан байсан болохоор зарим зүйлийг санахгүй байна. Би тухайн багажийг “” дэлгүүрийн ойролцоо том ачааны машин зогсож байхаар нь нэг жолоочид 25 000-30 000 төгрөгөөр зарсан. Би тухайн машины жолоочийг огт санахгүй байна. Тухайн үед гудамжинд гэх нэг танихгүй согтуу залуутай тааралдаад “” дэлгүүрийн хажуу талын дэлгүүрээс архи, тамхи, ундаа аваад буудлын хажууд уугаад руу алхаж яваад орцонд хоносон. Улаан өнгийн гагнуурын аппарат, улаан өнгийн тастагч байсан. Би хохирлоо нөхөн төлнө. Би өөрийн гэм буруугаа ойлгож байна” гэх мэдүүлэг /х.х-ийн 49-50 хуудас/,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /х.х-ийн 1, 2-6 хуудас/,

 

- “Дамно” ХХК-ийн ы 11 дүгээр сарын 12-ны өдрийн хөрөнгийн үнэлгээний шинжээчийн: “Хятад 2 үйлдэлтэй гагнуурын аппарат 225 000 төгрөг, тастагч 51 000 төгрөг, шил 174 150 төгрөг, цоож 12 000 төгрөг, нийт 462 150 төгрөгөөр үнэлэгдэв” гэх дүгнэлт /х.х-ийн 18-20 хуудас/,

 

- Дүрс бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /х.х-ийн 35-36, 37 хуудас/ зэрэг болно.

 

- Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой АСАП сангийн мэдээлэл, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, оршин суугаа газрын бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 25-30, 53, 56-61, 63-67 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “Хулгайлах” гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл байх ба бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, уг хөрөнгийг захиран зарцуулснаар буюу захиран зарцуулах боломж бүрдүүлснээр хангагддаг материаллаг бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг юм.

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч” үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заасан бөгөөд хэргийн үйл баримтаар шүүгдэгч О.******* нь хохирогч С.*******ийн эзэмшлийн байшингийн таамбарын шилийг хагалж, хүн байнга амьдрах зориулалттай орон байрт нэвтэрч гагнуурын аппарат, мөн хашаан дотор байрлах контейнерын цоожийг эвдэн тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч гар тастагч зэрэг эд зүйлсийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 276 000 төгрөгийн хохирол учруулсан байх тул хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч “шүүгдэгч О.******* нь орон байранд орсон боловч эд зүйл авсан үйл баримт болсон нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдохгүй байх тул бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан гэмт хэрэг үйлдсэн” гэж дүгнэлт гаргасныг шүүх хянаж үзлээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 13.6 дугаар зүйлд заасан “бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох” гэмт хэрэг нь хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийн эсрэг гэмт хэрэг бөгөөд оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйлдлийг ойлгодог.

Харин шүүгдэгч О.******* нь бусдын хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад хууль бусаар буюу шилийг хагалж, цоожийг эвдэн нэвтэрч гагнуурын аппарат, гар тастагч зэргийг авч бусдад зарсан үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг хангаж байх тул шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлтийг шүүх хүлээн авах боломжгүй.  

 

            Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

            Шүүгдэгч О.*******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч С.*******д хулгайд алдсан эд зүйл нийт 276 000 төгрөг, хагалсан шил, эвдэрсэн цоожны 186 150 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь шүүхийн шатанд 278 000  төгрөгийг хохирогчид төлсөн, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй болохоо шүүх хуралдаанд мэдүүлсэн тул шүүгдэгч О.*******ийг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзэв.

 

ХОЁР. Шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

            Улсын яллагч Н.Мөнхцэцэг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч О.******* нь энэ төрлийн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, хохирогчоос уучлалт гуйж гэмшсэн, хохирол төлбөрөө төлсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанаас оргон зайлсан, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тус тус харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 3 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх гэсэн дүгнэлтийг,

   шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Халиунаа эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Улсын яллагчаас санал болгож байгаа хорих ялыг шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаа, ар гэр амьдрал ахуйн хувьд 10, 13, 15 насны насанд хүрээгүй 3 хүүхэдтэй, эхнэр нь 5 жилийн өмнө хүүхдүүдээ хаяад явсан ба О.*******ийн ээж /71 настай/ хүүхдүүдийг нь харж хандаж байгаа зэрэг нөхцөл байдлуудыг тус тус харгалзан үзэж 1 жилийн хорих ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

 

Шүүгдэгч О.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6. зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

Түүнчлэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэх заасны дагуу “...гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал, улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас гаргасан санал хүсэлт” зэргийг харгалзан шүүгдэгч О.*******т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, хорих ялыг нээлтэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

            Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийн цагдан хоригдсон нийт 8 хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцохоор тогтоолоо.

 

            Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн СD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалж, шүүгдэгч О.******* нь бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.5, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “Хулгайлах гэмт хэргийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч үйлдсэн” гэм буруутайд тооцсугай.

 

            2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч О.*******ийг 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан 1 /нэг/ жил, 2 /хоёр/ сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийн цагдан хоригдсон нийт 8 /найм/ хоногийг хорих ял эдэлсэн хугацаанд нь оруулан тооцсугай.

 

            5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-т зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн цагаан өнгийн СD-г уг хэргийн хадгалах хугацаа дуустал хавтаст хэрэгт хадгалсугай.

 

            6. Шүүгдэгч О.******* нь бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

            7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

            8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2025 оны ******* сарын 08-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА