Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 24 өдөр

Дугаар 101/ШШ2021/03841

 

 

 

 

 

 

 

 

2021 11 24 101/ШШ2021/03841

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Т.Болормаа даргалж,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг,  тоотод оршин суух, РД:, Ж:Б-ны нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 0 хаягт байрлах, РД: С ХХК-д холбогдох Баянзүрх дүүрэг, давхарт байрлах 100 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэхийг хүссэн нэхэмжлэлийг 2021 оны 01-р сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Үүрийнцолмон нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл, итгэмжлэгдсэн төлөөлөгч У.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ж.Б би Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг оффисын зориулалттай барилгын 5 давхарт байрлах 100 м.кв талбайг өмчилдөг. 2018 оны 10 дугаар сараас 2019 оны 01 дүгээр сарыг хүртэл хугацаанд хөдөө орон нутагт явсан байсан. Улаанбаатар хотод ирсний дараа өөрийн оффисын хөрөнгөд очиход тасалгаа хийгээд нэг компани орчихсон байсан. Намайг хөдөө явахаас өмнө Н.М ах ...өөрийн танил хүмүүст оффис хэрэг болж магадгүй болсон. Чиний оффист байлгачих уу..." гэж ярьж байсан. Тийм болохоор н.М ахын хүмүүс юм байна гэж ойлгоод хэсэг явсан. Гэтэл 2019 оны 02 дугаар сарын орчимд ахаас тодруулахад ... би хүмүүс оруулаагүй ээ танихгүй. Чамайг хүнд түрээсэлсэн юм байна... гэж бодсон гэж надад хэлсэн. Ингээд юун хүмүүс юу болоод миний хөрөнгөд ороод суучихав гээд орж асуухад ...худалдаж авсан... гэж надад хэлсэн. Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөлийг надгүйгээр шилжүүлэх боломжгүй байтал худалдаж авсан гэхээр нь бүр гайхаад улсын лавлагаа авахад миний нэр дээр гарч байсан (Миний зүгээс уг эд хөрөнгийг зарсан, борлуулсан зүйл байхгүй) Тэгээд буцаж очоод С ХХК-ийн хүмүүсийг ...тайлбайг чөлөөлж өг... гэх шаардлагыг тавьсан боловч хүлээн аваагүй. Улсын бүртгэлд бүртгэгдсэнээр 5 давхрын 10 тоот гэж явдаг, гэхдээ тухайн барилга нь 6 давхарт гэж тооцогдохуйц давхарт байрладаг. Учир нь Улсын бүртгэлд 2 давхрыг хоёр удаа бүртгэсэн буюу 2 давхрын 2.1, 2.2 гэж бүртгэсэн. Өөрөөр хэлбэл 1 давхар нь 1.1, 2 давхар нь 2.1, 3 давхар нь 2.2 гэсэн бүртгэлтэй явдаг. Ийм учраас 3 дугаар давхар нь 4 давхар, 5 дугаар давхар нь 6 давхар гэж явдаг. Тэгэхээр 5 давхарт байрладаг буюу бодит байдал дээр 6 давхарт байрлах 100 м.кв-ийг өмчилдөг. Энэ хүмүүс нь ямар нэгэн байдлаар гэрээ байгуулсан зүйл байхгүй, эзэмшиж, ашиглах талаар зөвшөөрөл олгосон зүйл байхгүй. Урьд нь Г ХХК-тай хамтран ажиллах зориулалтаар ажлын хөлсөнд тооцож өгнө гэдэг нэрийдлээр гэрээ байгуулсан. Гэхдээ үүнийг барилгын ажил гүйцэтгэж өгсний дараа өгнө, тэр хүртэлх хугацаанд оффисын зориулалттай барилгын 5 давхарт байрлах хэсгийг Г тай хамтран өмчлөлөөр гаргаад тухайн өмчлөлийн гэрчилгээг Г барьцаална гэж гаргаж байсан. С ХХК-тай ямар нэгэн байдлаар үл хөдлөх хөрөнгөнд оруулна гэсэн тохиролцоо байхгүй. 2018 оны 10 сарын 25-ны өдөр М.Гд олгосон итгэмжлэл нь зөвхөн банкнаас зээл авах зорилгоор олгогдсон байсан, зээлээ ч авсан байгаа. Иймд Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, давхарт байрлах 100 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг албадан чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч С ХХК шүүхэд гаргасан хариу тайлбар, итгэмжлэгдсэн төлөөлөгч Ө.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай компани О ХХК-тай Хан-Уул дүүргийн  блок барилгын 2018 оны 08-р сарын 06-ны өдөр 12/04 тоот гэрээ- Дотор инженерийн шугам сүлжээний ажлыг 388,000,000 төгрөгийн гэрээ, 2018 оны 08-р сарын 28-ны өдөр 18/09 тоот гэрээ байгуулан дотор засал, дээвэр, тантны өрлөг, дотор шавар, фасад, эмульс сантехникийн тоноглол зэрэг ажлуудын 863,773,700 төгрөгийн гэрээг 2018 оны 12-р сарын 31-ны дотор хийж гүйцэтгэхээр гэрээг байгуулсан. 12/04 тоот гэрээнд Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг  6-р давхарын 100м2 талбайг О ХХК-ийн гүйцэтгэх захирал иргэн Ж.Б болон Г ХХК-ийн захирал М.Г нар хамтран нэрийг оруулж, ажил гүйцэтгэл дууссан тохиолдолд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гаргахаар тохиролцсон. Үл хөдлөх хөрөнгийн нэрийг манай компанийн нэр рүү шилжүүлэх тухай бид удаа дараа хандсан боловч шийдвэрлэхгүй өдийг хүрлээ. Тухайн үед тухайн талбайг манай компани үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гарсан өдрөөс эхлэн ашиглахаар харилцан тохирсон. Дээрх хоёр гэрээт ажлыг манай компани дийлэнхийг гүйцэтгэсэн бөгөөд захиалагч талын материал нийлүүлэлтээс шалтгаалан 100% дуусгах боломжгүй нөхцөл үүсч, гэрээг дуусгавар болгосон. Бид дээрх 2 гэрээний үүргийн биелэлт 900 гаруй сая төгрөгөөр гүйцэтгэсэн бөгөөд өнөөдрийг хүртэл нэг ч төгрөгийн гүйцэтгэл авч чадаагүй байгаа. Г ХХК-ийн захирал Г гэж хүнийг гуравдагч этгээдээр татан оруулсан байна, нэхэмжлэгч Ж.Б өөрөөО ХХК-ийн захирал гэдгээ баримтаар гаргаж өгсөн, үүн дээр талууд маргадаггүй. Нэхэмжлэл гаргахдаа энэ харилцааны цаана ямар иргэн, хуулийн этгээдийн хооронд энэ харилцаа үүссэн бэ гэдгийг огт дурдаагүй. 2018 оны 08 сарын 06-ны өдрийн 1804 дугаартай барилгын ажил гүйцэтгэх гэрээгО ХХК буюу түүнийг төлөөлж Ж.Б, Г ХХК-ийг төлөөлж Г нар байгуулсан. Энэ гэрээний дагуу нэхэмжлэгчийн чөлөөлүүлэх гээд байгаа үл хөдлөх хөрөнгө С ХХК-д ирсэн. Тухайн үед энэ үл хөдлөх хөрөнгө улсын бүртгэлд бүртгэгдээгүй буюуО ХХК-ийн өмч байсан. Энэ гэрээндээ 388,000,000 төгрөгийн ажлыг гүйцэтгэнэ, мөн энэ хөрөнгийг дурдаад 100 м.кв талбайг өгнө гэж дурдсан. Г ХХК-ийн захирал Г , захиалагч буюуО ХХК-ийн захирал Ж.Б нарын хамтран өмчлөлөөр бүртгүүлж гаргана гээд 10 сарын 05-ны өдөр анхны үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээ энэ хоёр хүний нэр дээр гарсан байдаг. Гэрээ ёсоор ажлыг гүйцэтгэж дууссаны дараа Г ХХК-ийн өмч болгоно гэсэн тохиролцоо байсан. Цаг хугацааны хувьд 08 сарын 06-ны өдөр гэрээг байгуулсан, гэрээний дагуу буюу дотор цахилгаан, сан салхивчны зэрэг ажлыг хийсэн учир 2018 оны 10 сарын 25-ны өдөр Ж.Б нөгөө өмчлөгч М.Гдаа хөрөнгийн бүх эрхийг өгсөн. Энэ итгэмжлэл хэрэгт авагдсан, үүн дээр нэхэмжлэгч тал маргадаггүй. Энэ итгэмжлэл маш тодорхой байгаа, арилжих, захиран зарцуулах, барьцаалах, зээлийн барьцаанд тавих, үүргийн гүйцэтгэлийг хангуулах, бусдад худалдах, түрээслүүлэх гэх мэт бүх эрхийг өгсөн. Үүнээс юуг харах вэ гэхээр Ж.Б гэх хүний өмчлөлөөр өнөөдрийг хүртэл бүртгэлтэй байсан, гэхдээ тухайн үед энэ хүний бүртгэлд оруулсан шалтгаан нь Гурван бугат ХХК тухайн барилгын ажлыг хийж дуусгаагүй дөнгөж эхэлж байгаа учир Ж.Б гэж хүн бүртгэл дээр байна, дууссаны дараа өмчлөгчөөс хасагдах байдлаар өмчлөлийг Г гэж хүнд үлдээгээд асуудлыг дуусгана гэдэг харилцан тохиролцоо байсан. С ХХК 2 жил эзэмшиж, ашигласан байна. Анхнаасаа энэ зөвшөөрөл байхгүй, Г дураараа С ХХК-д ашиглуулсан бол 2019 оны 01 сараас эхлээд яагаад дураараа ийм хүмүүс орж ирсэн бэ гэж ярих боломжтой байсан. Нэхэмжлэгчийн хүсэл зориг тухайн үед энэ хөрөнгийн өмчлөгчөөр бүртгэлтэй байсан ч итгэмжлэлээр энэ хөрөнгийн эзэмших, ашиглах үйл ажиллагаанд оролцохгүй гэдгээ илэрхийлсэн. Тэр итгэмжлэлийг авсан хүнтэй нь С ХХК-ийн үүсгэн байгуулагч Мөнхдорж гэж хүн холбогдох гэрээ хэлэлцээрийг байгуулаад өнөөдрийг хүртэл энэ талбайг эзэмшиж, ашиглаж байгаа нь хууль тогтоомжтой харшилсан зүйл байхгүй. Гэтэл зөвшөөрөл өгчхөөд бусдад эзэмшиж, ашиглуулсны дараа би мэдэхгүй ингэсэн байна гэж ярьж байгаа нь гэрээний шударга ёсны зарчимд нийцэхгүй гэж үзэж байгаа. Тэр агуулгаараа нэхэмжлэгчийг шаардах эрхгүй гэж үзэж байна. С ХХК тухайн эд хөрөнгийг шударгаар эзэмшээд явж байгаа үйл баримт байгаа. Хууль зүйн үндэслэлийн тухайд Иргэний хуулийн 108 дугаар зүйлийн 108.2 дах хэсэгт дундаа өмчлөгч тус бүр бусад өмчлөгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд харшлахгүйгээр гуравдагч этгээдийн эзэмшлээс өмчлөлийн зүйлээ бүхэлд нь шаардах эрхтэй гэж заасан ба зөвшөөрөл өгөөгүй байсан ч энэ заалтаас харахад нөгөө өмчлөгчдөө өөрөө зөвшөөрөл өгчхөөд нөгөө өмчлөгч нь гуравдагч этгээдэд шилжүүлсэн байхад гуравдагч этгээдээс шаардаж болохгүй гэдэг заалт байна. Яагаад гэхээр Г-ын эрх, ашиг сонирхолд харшилна. Г С ХХК-тай тохироод гэрээ хэлцэл хийсэн байхад нь би чамд өгөхгүй гэдэг байдал гаргаж болохгүй. Дээр дурдсан заалтаар шаардах эрхгүй харагдаж байна. Мөн бүх зөвшөөрлөө өгөөд хүсэл зоригоо илэрхийлсэн байгаа учир шаардах эрхгүй гэж харагдаж байгаа. Иймээс нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Г ХХК нь "О ХХК-тай 2018 оны 8-р сарын 6-ны өдөр барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, барилгын дотор сантехник, салхивч, цахилгаан холбоо дохиоллын багц ажлыг хийхээр болсон. Энэхүү ажлын төлбөр болох 388,000,000 төгрөгийн төлбөрт О барилгын 6 дугаар давхарын 100 м.кв талбайтай оффиссын өрөөг шилжүүлж авахаар тохиролцсон. Гэрээ ёсоор буюу тус гэрээний 3.2.2 дахь заалтын дагуу барилгын ажил эхлэх үед Г ХХК-ийн захирал М.Г болон О ХХК-ийн захирал Ж.Б нарын нэр дээр хамтран өмчлөлөөр улсын бүртгэлд бүртгүүлж, харин ажил дууссаны дараа хамтран өмчлөгчөөр Ж.Б хасагдах байдлаар тухайн өмчийг Г ХХК-ийн захирал М.Г өмчлөлдөө авч үлдэхээр тохиролцсон. Манай компани гэрээнд заасан ажлыг хүлээлцэхээс өмнө шатны гүйцэтгэлтэй явж байсан, мөн 2 компанийн хооронд 2018 оны 8-р сарын 28-ны өдөр дахин барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулж, нийт 863,773,700 төгрөгийн ажлын хөлстэй ажлыг манайх өөрийн зардал материалаар гүйцэтгэж байсан тул 2018 оны 10-р сарын 25-ны өдөр О ХХК-ийн захирал Ж.Б-н зүгээс танай талбайг шилжүүлье би хамтран өмчлөгчөөс хасагдъя гэж хэлж захиран зарцуулах, өмчлөлдөө шилжүүлэх боломж олгоод итгэмжлэл хийж өгье гэж М.Г-д тухайн талбайг барьцаанд тавих, бусдад худалдах, бэлэглэх, түрээслүүлэх, эд хөрөнгийн бүртгэлийн газарт мэдүүлэг гарган шилжүүлэх зэрэг бүхий л эрхийг олгосон. Энэхүү эрхийн дагуу М.Г С ХХК-ийн захирал Н.М-той гэрээ байгуулан, түүний эзэмшил ашиглалтад шилжүүлсэн тул ямар нэгэн хууль тогтоомж зөрчсөн, зөвшөөрөлгүй дураараа бусдын эзэмшил ашиглалтад шилжүүлсэн асуудал байхгүй. Бүр итгэмжлэлээр бусдад зарж борлуулах эрхийг олгосон тул жишээ нь бусдад зарсан байвал, Ж.Б нь миний хөрөнгийг дураараа зарсан байна гээд, худалдаж авсан хүнээс талбайг нэхэх байсан уу гэсэн логик гарна. Иймд Ж.Б-ны нэхэмжлэл хууль зүйн болон ёс зүйн, логикийн ямар ч үндэслэлгүй гэв.

 

Шүүх зохигчдын шүүхэд, шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хавтас хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б нь С ХХК-д холбогдуулан Баянзүрх дүүрэг,  давхарт байрлах 100 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг С ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч С ХХК нь хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэх тайлбарыг гаргасан.

Нэхэмжлэгч Ж.Б-ны Баянзүрх дүүрэг,  байрлах 100 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг С ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Учир нь: Баянзүрх дүүрэг,  давхарт байрлах 100 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгө нь Монгол улсын иргэн РД:, Х овгийн Ж.Б, РД:, М.Г нарын хоёр иргэний өмч болох нь улсын бүртгэлийн Ү-0 дугаартай гэрчилгээгээр нотлогдож байна. Үүн дээр зохигч маргаагүй. /хх-ийн 4, 21 тал/

Барилгын ажил гүйцэтгэх 2018 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн 18/04 гэрээнд захиалагчО ХХК, гүйцэтгэгчээр Г ХХК нь гэрээний 2.3-т заасан А хотхоны С блок 12 давхар барилгын дотор сантехник, салхивч, цахилгаан, холбоо дохиоллын дараах багц ажлыг хийж гүйцэтгэх, гэрээний 3 дугаарт төлбөр, түүний хугацаа, нөхцөл хэлбэрийг тусгажээ. Гэрээний 3.2.1-т гэрээний үнэд тооцогдох үл хөдлөх хөрөнгө нь Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 04 дүгээр хороо,  давхарт байрлах 100 м.кв талбай бүхий оффис өрөө байхаар тохиролцжээ. /хх-ийн 16 тал/

Зохигч О оффисын 6 давхарт байрлах 100 м.кв талбай нь Баянзүрх дүүрэг, 04 дүгээр хороо, 5 давхарт байрлах 100 м.кв талбайтай улсын бүртгэлд бүртгэгдсэн Ү-0 гэрчилгээтэй эд хөрөнгө болох дээр маргаагүй, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Улсын бүртгэлийн Ерөнхий газраас 2021-06-23-ны өдрийн 3/ албан бичгээр ирүүлсэн баримтуудаар тогтоогдож байна. /1 хх-ийн 157 хуудас, 2, 3, 4-р хх-ийн 1-124 тал/

Баянзүрх дүүрэг, О оффисын 5 давхарт байрлах 100 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгч Ж.Б нь нөгөө өмчлөгч М.Гд 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр үйлчилгээний зориулалттай дээрхи үл хөлдлөх эд хөрөнгийг зээлийн барьцаанд тавих, зээл барьцааны гэрээ, барьцаалбарт төлөөлж гарын үсэг зурах, нотариатаар гэрчлүүлэх, зээл барьцааны гэрээ, барьцаалбарыг Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт бүртгүүлэх, хүлээн авах, лавлагаа авах, үүргийн гйүцэтгэлийг хангуулах, зээлийн барьцаанаас чөлөөлүүлэх, гэрчилгээ хүлээн авах, мөн бусдад худалдах, бэлэглэх, түрээслэх, арилжих, захиран зарцуулах, холбогдох гэрээ хэлцэлд төлөөлж гарын үсэг зурах, Эд хөрөнгийн эрхийн бүртгэлийн газарт хүсэлт мэдүүлэг гаргах, төлбөр тооцоог хүлээн авах, төлөөлөх итгэмжлэлийг 6 сарын хугацаатай олгожээ. /хх-ийн 50 тал/

Уг итгэмжлэлийн хугацаанд, итгэмжлэлээр олгогдсон эрхийн хүрээнд С ХХКомпани нь Баянзүрх дүүрэг, О оффисын 5 давхарт байрлах 100 м.кв талбайг ашиглаж үйл ажиллагааг явуулж байсныг нэхэмжлэгч тал 2019 оны 1 дүгээр сард мэдсэн, үйл ажиллагааг явуулсаны ашиглалтын төлбөрийгО ХХК-д төлж байжээ. /хх-ийн 84-89 тал/

Олд констаршн ХХК-ийн итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Ж.Б байх бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Хуулийн этгээдийн улсын бүртгэлд бүртгүүлжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь 2018 оны 10 дугаар сарын 25-ны өдөр Ж.Баас М.Гд олгосон итгэмжлэл нь зөвхөн банкнаас зээл авах зорилготой байсан гэж тайлбарлаж байх боловч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.2-т зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй.

Иргэний хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт зааснаар ...Хүсэл зоригийн агуулгыг тайлбарлахдаа үгийн шууд утгыг анхаарна... гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б-аас 2018 оны 10-р сарын 25-ны өдөр олгогдсон итгэмжлэлийн хүрээнд хариуцагч С ХХКомпани нь М.Г-тай хийсэн хэлцлийн үндсэн дээр 2019 оны 01 дүгээр сараас үл хөдлөх эд хөрөнгийг ашиглаж үйл ажиллагаа явуулах эрх үүссэн гэж үзнэ.

Иймд дээрх үндэслэлүүдээр нэхэмжлэгч Ж.Бы Баянзүрх дүүрэг,  О оффисын 5 давхарт байрлах 100 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг хариуцагч С ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох зүйтэй гэж дүгнэлээ.

Нэхэмжлэгч Ж.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.3, 116, 118-р зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1 дэх хэсэгт заасныг баримтлан Баянзүрх дүүрэг, О оффисын 5 давхарт байрлах 100 м.кв талбайтай үл хөдлөх эд хөрөнгийг С ХХК-ийн хууль бус эзэмшлээс албадан чөлөөлүүлэх Ж.Б-ны нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар Ж.Б-аас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА