Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 12 өдөр

Дугаар 156/ШШ2020/00125

 

 

 

 

 

 

 

 

 

      2020 оны 02 сарын 12 өдөр

         Дугаар 156/ШШ2020/00125

                Хэрлэн сум

        

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

156/2020/00062/И

 

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Бадрах даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар: 

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, ........., .............. хаягт байрлах, ............. ХХК /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын ... дүгээр баг, ........... тоот хаягт оршин суух, Ш овогт Ө М /РД:/-т холбогдох,

1 480 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд:

            нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.С,

            шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.М нар оролцов.

 

                                                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ө.М 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн ЗУ-3147 тоот барьцаат зээлийн гэрээ байгуулан 2 000 000 төгрөгийг сарын 7 хувийн хүүтэй 12 сарын хугацаатайгаар зээлж авсан. Уг зээлийн барьцаанд 41-63 ХЭҮ улсын дугаартай мөнгөлөг өнгийн NCP550022988 арлын дугаартай Toyota Succeed маркийн автомашиныг барьцаалан унаж явах нөхцөлтэйгөөр уг зээлийг авсан.  Иймд гэрээний хугацаа дууссан, 2019 оны 8-р сараас хойш ямарч төтөлт хийгээгүй учир зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэл болох үндсэн зээл 727 700 төгрөг, хүү 43 600 төгрөг, 2019 оны 4-р сарын 22-ноос 2020 оны 1-р сарын 5-ны өдөр хүртэл бодсон алданги 709 500 төгрөг, нийт 1 480 800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

Хариуцагч Ө.М нь нэхэмжлэлийн хувийг гардаж аваад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэлийн талаарх хариу тайлбараа шүүхэд ирүүлээгүй, мэтгэлцээний эсрэг байр суурь илэрхийлээгүй болно.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

                                                                                                              ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Заг капитал ХХК нь хариуцагч Ө.М үндсэн зээл 727 700 төгрөг, хүү 43 600 төгрөг, алданги 709 500 төгрөг, нийт 1 480 800 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Мэтгэлцээний байр суурийн хувьд хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 480 000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхийг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан талаар тайлбарыг гаргаагүй болно.  

Шүүхийн зүгээс нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

 

Талуудын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан, үүний дагуу Ө.М нь 2 000 000 төгрөгийг хүлээж авсан болох нь 2017 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 3147 “Барьцаат зээлийн гэрээ”, нэхэмжлэгч талын тайлбар, хариуцагчийн маргаагүй байдлаар тогтоогдсон байна.

Хариуцагч Ө.М нь нэхэмжлэлийн хувийг гардаж авсанаас хойш 14 хоногийн дотор хариу тайлбар /нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан, үндэслэл түүнийг нотлох баримт/-ыг шүүхэд ирүүлэх үүрэг хүлээсэн боловч уг үүргээ биелүүлээгүй, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу товыг мэдэгдсэн байхад шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 100 дугаар зүйлийн 100.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож, түүний эзгүйд хэргийг шийдвэрлэж байна.

Гэхдээ Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй, 232.6 Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж заасан байдаг. Иймд 2019 оны 4-р сарын 22-ноос 2020 оны 1-р сарын 5-ны өдөр хүртэл бодсон алданги 709 500 төгрөг нь гүйцэтгээгүй үүрэг болох 727 700 төгрөгийн 50 хувиас хэтэрсэн байгаа учир алданги 345 650 төгрөгийг хуульд нийцүүлэн хасч хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Өгсөн дүгнэлтийн хүрээнд талууд хооронд үүргийн харилцаа үүссэн, хариуцагчийн маргаагүй байдал, дурдсан хуулийн зохицуулалтын дагуу хариуцагчаас үндсэн зээл 727 700 төгрөг, хүү 43 600 төгрөг, алданги 363 850 төгрөг, нийт 1 135 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагын 345 650 төгрөг гаргуулах хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон 

       ТОГТООХ нь:

 

   1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1,  232 дугаар зүйлийн 232.4, 232.6  дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө.М 1 135 150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Заг капитал ХХК-д олгож,

нэхэмжлэлийн шаардлагаас 345 650 төгрөг гаргуулах тухай хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид төлсөн 38 643 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагчаас 31 793 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, төлөөлөгч, өмгөлөөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                          ДАРГАЛАГЧ  ШҮҮГЧ                                   Т.БАДРАХ