| Шүүх | Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дүвчингийн Чинзориг |
| Хэргийн индекс | 108/2017/0042/Э |
| Дугаар | 41 |
| Огноо | 2017-04-24 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | С.Энхмаа |
Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2017 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 41
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чинзориг даргалж,
нарийн бичгийн дарга А.Номин-Эрдэнэ,
улсын яллагч С.Энхмаа,
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:
Налайх, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татах тогтоол баталж ирүүлсэн ******* овогт Гантулгын *******ад холбогдох 2016 0108 0518 дугаартай эрүүгийн хэргийг 2017 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
******* улсын иргэн, *******,******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, Нийгмийн ажилтан мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамтаар*******,******* тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй, регистрийн ******* дугаартай, ******* овогт Гантулгын *******.
Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ******* тоотод 2017 оны 02 дугаар сарын 28-ны орой Ө.ийг ахын дүү гэж дуудлаа гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан улмаар нүүр хэсэгт нь цохиж бие махбодид нь хөнгөн зэргийн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судлуулсан болон хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч Г.******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2016 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 00 цагийн орчим Налайх дүүргийн 2 дугаар хороо “”-ны гадна хохирогч Б.ийг “манай найзыг саатуулж хоргоолоо” гэх хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан түүний нүүр хэсэг рүү толгойгоороо мөргөж биед зүүн доод 2 шүдний сулрал ганхалт, дээд доод уруулын шарх, дээд уруулын зөөлөн эдийн няцралт зулгаралт бүхий бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*******ын өгсөн “Би шүүхийн шатанд мэдүүлэг өгөхгүй” гэх мэдүүлэг,
Мөрдөн байцаалтад шүүгдэгч Г.*******ын өгсөн “2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр 20 цаг өнгөрч байхад найз Доржсүрэн, Мөнхбат нарын хамтаар Тайж бар руу орсон. Уг бааранд бид 3 хаатал сууж 2 шил 0,75 литрийн Улаанбаатар нэртэй архи авч хувааж уусан. Тайж баарнаас гараад ны ойролцоо харих гээд явж байтал хохирогч гэх залуу 2-3 найзынхаа хамтаар буланд зогсож байсан бөгөөд Мөнхбатыг дуудсан. Мөнхбат очоод юм ярьсан. Энэ үед Доржсүрэн такси барих гээд зам руу явсан. Би Мөнхбатыг авах гээд очтол “би найзтай чинь хэдэн үг сольё “ гэхээр нь “чи манай найзтай ярих юм байхгүй, наадах чинь согтсон байна гэхэд “чи юун сүртэй юм бэ цаашаа байгаач” гэхээр нь “чи одоо юу яриад байгаа юм бэ, би найзыгаа авч явмаар байна чамд ямар гай болсон юм бэ?” гээд найзыгаа аваад явтал хохирогч хүрч ирээд миний чихний ар руу гараараа цохихоор нь би эргэж хараад гараараа шүд эрүү хавь руу нь цохьсон цусаа гоожуулаад зууралдахаар нь би салгах гээд цааш нь түлхээд нүүр рүү нь нэг удаа өшиглөсөн. Энэ үед Доржсүрэн хүрж ирээд бид хоёрыг салгасан. Цаанаас нь эргүүлийн цагдаа ирж таарсан. Мөн хохирогчтой хамт явсан найз нь бас зодооныг салгасан. Энэ зодоонд хохирогчийн найзууд мөн манай найз огт оролцоогүй юм. Би найзыгаа авах гээд очиход хохирогч хэл амаар доромжлоод найзыгаа аваад явахад араас цохьсоноос болж энэ асуудал үүссэн. Би тэр хоёр найзынхаа хамтаар эрүүлжүүлэхэд хоносон. Маргааш нь хохирогчтой уулзаад хэд хоногоос эмчилгээнийх нь мөнгө болох 3,500,000 төгрөгийг төлсөн. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Хохирогчоос уучлалт гуйсан. Бид хоёр хоорондоо эвлэрсэн.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 54-55 дугаар тал/
Мөрдөн байцаалтад хохирогч Б.ийн өгсөн “2016 оны 10 дугаар сарын сүүлчээр шиг санаж байна. Би одоо өдрийг нь тодорхой санахгүй байна. Найз , Оюунбат нарын хамтаар Тайхар бааранд 22 цагийн үед орж бид 2 нэг 1 шил 0,5 литрийн, 1 шил 0,75 литрийн Хараа нэртэй архийг хувааж уусан. Оюунбат архи уудаггүй юм. бид 2ыг 2 дахь архиа ууж байтал Оюунбатын эхнэр нь дуудаад яваад өгсөн юм. Би нэг мэдсэн тасарчихсан, хүнд зодуулчихсан, зодуулсан хүнээ бариад зогсож байсан. Тэгээд цагдаа дуудсан. Тухайн үед миний дэргэд байсан. Миний дээд, доод уруул сэтэрсэн. 4 шүд унасан, 2 шүд унасан гэмтэл учирсан. ...Надад одоо ямар нэгэн гомдол санал, хүсэлт байхгүй ээ. ” гэх мэдүүлэг,
/хх-ийн 12-13 дугаар тал/
Мөрдөн байцаалтад гэрч Г.ийн өгсөн “ 2016 оны 10 дугаар сарын 28-ны өдөр шиг санаж байна. Найд , Оюунболд нарын хамтаар 21 цагийн үед Тайхар нэртэй бааранд орж 0,75 литрийн 1 шил Соёрхол нэртэй архийг хувааж уусан. Авсан архиа талдаа ороод байж байтал Оюунболдын эхнэр ирээд аваад явсан. бид 2 үлдсэн архиа хувааж уугаад баар хаахад гарсан. Бид хоёр харих санаатай би түрүүлээд зам дээр зогсоод такси барих гээд гараа өргөөд зогсож байтал согтуурхаад цаана явж байсан хар куртиктай жижиг залууг дуудаад шилэн дээр нь гараа тавьчихаад юм яриад байх шиг байсан. Замаар машин явахаар нь гараа өргөтөл ард зодоон болсон. Би яваад очтол ийн анх уулзаж байсан залууг бодвол арай том биетэй махлаг залуу гараараа нүүр рүү нь хэд хэдэн удаа цохьсон. Хамраас нь цус гарсан. Би дундуур нь орж салгаад ийг холдуулсан. Махлаг залууг хамт явсан залуу нь салгаж холдуулсан. Тэгж байтал цагдаа нар ирээд бид нарыг бүгдийг нь аваад явсан.” гэх мэдүүлэг,
/хх-ийн 47-48 дугаар тал/
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн шүүх эмнэлгийн үзлэг хийсэн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн №14920 дугаар:
3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
/хх-ийн 22 дугаар тал/
Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас,
/хх-ийн******* дугаар тал/
Иргэний үнэмлэхийн лавлагаа,
/хх-ийн 25 дугаар тал/
Оршин суугаа хаягийн тодорхойлолт,
/хх-ийн 73 дугаар тал/ зэрэг хэрэгт хамааралтай Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, нотлох баримтуудаар тогтоогдож байна.
Гэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт согтуурал буюу мансуурлын байдалд байхдаа гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхгүй гэж заасан боловч мөн хуулийн 71 дүгээр зүйлийн 71.1, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсгүүдэд хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан нөхцөлд хохирогч нь гэм буруутай этгээдтэй сайн дураараа эвлэрсэн бол хэргийг хэрэгсэхгүй болгохоор зохицуулсан ба Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн эдгээр заалтуудыг хэрэглэхэд эргэлзээ төрүүлж буй тул Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б. нь шүүгдэгч /яллагдагч/ Г.*******ад гомдол саналгүй учир уг хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэсэн хүсэлтээ Нийслэлийн Налайх дүүргийн Цагдаагийн хэлтэст гаргасан нь хууль зөрчөөгүй байх тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иймд шүүгдэгч Г.******* нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн /хх-26/, хохирогч Б.тэй сайн дураараа эвлэрсэн бөгөөд учруулсан хохирлоо бүрэн төлсөн, гэм хорыг арилгасан байх тул түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294-297, 298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. ******* овогт Гантулгын *******ад бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. ******* Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1 дэх хэсэг, ******* Улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан шүүгдэгч Гантулгын *******ад холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1 дэх хэсэгт заасан хэргийг хэрэгсэхгүй болгож, түүнийг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
3. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
4. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.*******ад урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЧИНЗОРИГ