| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0037/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/63 |
| Огноо | 2025-02-20 |
| Зүйл хэсэг | 17.7.1., 27.10.2.1., 27.10.2.2., 27.11.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 02 сарын 20 өдөр
Дугаар 2025/ШЦТ/63
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,
Улсын яллагч: Э.Уламбаяр,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Дуламсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******, регистрийн дугаар *******4,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч ******* нь 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух *******гийн хашаанд байсан ******* улсын дугаартай Hyundai verna маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийг нь унтаж байх хойгуур гэрийн унинд хавчуулсан байсан түлхүүрийг нь авч тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, завших зорилгогүйгээр буюу найзындаа очих зорилгоор авч явсан,
Мөн шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* улсын дугаартай Hyundai verna маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолооч дараах зүйлийг хориглоно,... а/...тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн... үедээ жолоодох, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлийн ...Жолооч хөдөлгөөнд аюул саад гулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...” гэснийг зөрчсөний улмаас Баянхонгор сумын 32 дугаар гудамжны үзүүр дээр байх усны худагт Баянхонгор ХК-ийн эзэмшлийн зөөврийн цэвэр усны улсын дугаартай Dong feng маркийн тээврийн хэрэгсэл нь усаа шахаж байх үед нь шүргэж 600,000 төгрөгийн хохирол учруулж,
мөн тус тээврийн хэрэгслийн жолооч ******* нь тус худгийн гадаа зогсож байхад нь мөргөж биед нь баруун тахилзуур, баруун шилбэ ясны дотор хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан,
мөн ******* нь дээрх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж, улмаар хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
..Прокурорын гаргасан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 172-173/,
Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би албан үүргээ гүйцэтгэж, ус худаг руу хийгээд зогсож байтал хурдтайгаар жижиг тэрэг шарваад ороод ирсэн. Тэгээд автомашины урд талыг мөргөж, би цонх мөргөж ойчиход тухайн жижиг автомашины дөрвөн дугуй нь намайг давж ойчсон. Тэгээд би худгийнхаа хажуу тал руу мөлхөж орсон. Тухайн үед миний хөл хугарсан байсан. Гэтэл автомашинаас нэг хүүхэд гарч ирээд “зугтаарай” гэж хэлсэн. Би “яах гэж зугтах гэж байгаа юм бэ” гэж хэлэхийн завдалгүй нөгөө хүүхэд нь автомашинаас гарч ирээд мөр мулт татчихаад гүйгээд явсан. Тэгээд би түргэн дуудсан гэв.
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би Баянхонгор аймгийн ХК-д жолооч хийдэг. 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн 15 цагийн үед Баянхонгор сумын 32 дугаар гудамжны үзүүр дээр байдаг худаг дээр усаа хийхээр байрлуулчхаад худаг руу 2 шаланкаа хийгээд усаа худаг руу шахаж байсан юм. Тэгээд шахаж байгаад худаг руу орох гээд автомашин зогсдог зогсоолын тэнд буух гээд усны машиныхаа хажуу талд явж байтал гэв гэнэт худгийн арын гудамжаар машин гарч ирээд намайг мөргөсөн. Машин болон би хамт үсрээд л унасан. Тэгээд тэнд хөлөө хугалснаа мэдсэн. Тэнд хоёр хүүхэд байсан бөгөөд эхний гарч ирсэн хүүхэд нь зугтаая гэж хэлээд тэр хоёр хүүхэд зугтаад яваад өгсөн. Би эмнэлэгт эмчид үзүүлэхэд баруун талын хөл хугарсан, баруун талын мөр мултарсан гэмтэл авсан. Одоо бол нэлээн хөндүүртэй байгаа босож алхаж чадахгүй байгаа. Би Баянхонгор аймгийн эмнэлэгт 2024 оны 11 дүгээр сарын 16- ны өдөр ирээд тэр шөнөө Өвөрхангай аймгийн бүсийн оношилгооны төвд очиж 10 гаруй хоног эмчилгээ хийлгэж байгаад 2024 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ирсэн. Би хөдөлмөрийн чадвараа алдсан, ажил хийж чадахгүй байгаа тул ар гэр хэцүү байна. Би гомдолтой байна... миний сэтгэцэд ямар нэгэн хор уршиг, өөрчлөлт учраагүй. Дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй... надад гаргаж өгөх баримт байгаа өгнө. Цагаан шонхор шинжээчийн дүгнэлт гаргуулсан 180,000 төгрөг, Өвөрхангай аймаг руу очсон, ирсэн, бензин, эм тарианы үнийн дүнг нэмэхэд 638.731 төгрөг болж байгаа. Харин Өвөрхангай аймгийн эмнэлэгт хэвтсэн ор хоногийн мөнгө 700,000 төгрөг болсон түүнийг нэхэмжилнэ. Түүний баримт өгөөгүй. Надаас нийт 1,338,731 төгрөг гаргасан байгаа, тухайн зардлыг буруутай хүнээс нэхэмжилнэ..гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26, 28/,
Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2024 оны 11 дүгээр сарын 16-ны өглөө 09 цагийн үед би өөрийнхөө Баянхонгор сумын 7 дугаар баг ******* тоотод хүргэнгийн хамт 3 ширхэг Сэнгүр нэртэй 2,5л хэмжээтэй шар айраг уусан. Тэгээд би ууж байгаад нэлээн муудсан байсан. Хүргэн жолооч дуудаад явлаа гэж байсан. Тэгээд би тасраад унтаад өгсөн байсан. Тэгээд би унтаж байгаад 18 цагийн үед сэрэхэд манай хүргэн гэрт байхгүй миний эзэмшлийн ******* улсын дугаартай верна машин байхгүй байсан. Би машинаа гэрийнхээ хашаан дотор, түлхүүрийг гэртээ гэрийнхээ унинд өлгөөд тавьсан байсан юм. Тэгтэл миний машины түлхүүр байхгүй, миний машин байхгүй байсан. Би ******* болон хүргэн хүү нараас машинаа асуутал хэлэхдээ намайг хашаанаас гараад явж байхад надтай зөрөөд нэг залуу танайд очиж байсан гэж хэлсэн. Тэгээд би тэр өдөр ******* руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Тэгээд хоёр хоногийн дараа ******* залгаад ахаа намайг уучлаарай, би машиныг чинь унаж явж байгаад унагаачихлаа, унтаж байх үед чинь дуудаад сэрэхгүй байсан. Тэгээд би унаад явчихсан юм шүү намайг уучлаарай гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30/,
Иргэний нэхэмжлэгч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2024 оны 11 дүгээр сарын 16- ны өдөр манай байгууллагын эзэмшлийн зөөврийн цэвэр усны улсын дугаартай Dong feng маркийн тээврийн хэрэгсэл нь ******* нь албан үүргээ гүйцэтгэж яваад осолд өртөж улмаар тухайн тээврийн хэрэгслийн урд гүпер чихэгдэж цөмөрч хонхойж, зурагдаж халцарч, баруун их гэрэл болон дохио чихэгдэж хагарч, баруун гишгүүр чихэгдэж нугарч хунирч гулзайж сэвтсэн зэрэг гэмтэл учирсан. Жолооч *******ын биед гэмтэл учирсан байсан бөгөөд би өөрийн биеэр тухайн хэргийн газар очиж үзсэн. Ашид билгүүн ХХК-ийн үнэлгээний байгууллагаар эд зүйлийн үнэлгээг хийлгэхэд 600.000 төгрөгийн үнэлгээ гарсан энэ үнэлгээг манай байгууллагын зүгээс хүлээн зөвшөөрч тухайн үнийн дүнг нэхэмжилнэ...гэх мэдүүлэг, /хх-ийн 36/
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би гэрээсээ гараад ус авах гээд Баянхонгор сумын 3 дугаар баг 32 дугаар гудамжны үзүүр дээр байх худаг дээр очих гээд явж байтал Верна маркийн цагаан өнгөтэй ******* улсын дугаартай машин худгийн ар талын гудамжнаас гарч ирээд худаг руу ус хийж байсан жолоочийн хөл хэсэг рүү мөргөөд усны машины худаг руу ус хийдэг овгор шороон дээгүүр даваад онхолдсон. Тэгээд машин дотроос 17-18 насны 2 хүүхэд гараад шууд гүйгээд зугтаасан. Тэгээд би цагдаа руу дуудлага өгөх үед 15:08 минут болж байсан. Усны машины жолооч ахын хөл рүү мөргөөд тэр ах хөлөө чирээд мөлхөөд худгийн хажуу тал руу очиж байсан. Тэр үйл явц маш хурдан болоод өнгөрсөн...гэх мэдүүлэг, /хх-ийн 41/,
Насанд хүрээгүй гэрчгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн...2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр би дунд зах дээр ээжийн ажил дээр байж байтал ******* над руу чатаар бичиж чатаар залгаад ******* ахынд хүрээд ир гэсэн юм. Би ******* гэж ахыг зүс таньдаг нэрийг нь мэддэг болохоос өөр ямар нэгэн харилцаа холбоо бол байхгүй. Тэгээд би ******* ахын гэрийг мэдэхгүй тул *******аас гэрийг нь асуухад Хөх толгойн “Миний сүлжээ” дэлгүүрийн арын гудамжаар ороод алхаад хүрээд ир өөдөөс чинь гарна гэсэн. Би таксидаад “Миний сүлжээ” дэлгүүрийн хажууд буугаад арын гудамжаар нь ороод алхаж явтал ******* урдаас алхаж ирсэн бид 2 ******* ахын гэр рүү хамт явж очоод гэрт нь ортол ******* ах согтуу унтаж байсан. ******* надад бид нар хамт пиво уусан гэж хэлсэн. Гэр дотор 3-4 ширхэг ногоон өнгөтэй пивоны савнууд байсан. Тэгээд байж байгаад 14-15 цагийн үед л байх ******* утсаар ярьж байгаад хүүхэдтэй уулзахаар болоод ******* ахын машины түлхүүрийг гэрийн унинд хавчуулсан байсныг нь ******* аваад намайг хамт явчхаад ирье гэж хэлсэн.******* нь ******* ахын машиныг унаад би жолоочийн хажуу талын урд суудалд суугаад явсан ******* ахын гэрээс гараад 7,9 дүгээр багийн заалны хажуу талаар гараад Хөх толгойн араар замаар тойрч явсан.Тэгээд саяны осол болсон гудамж руу ороод явж байтал бага зэрэг ширүүн ойролцоогоор 50 км хурдтай явж байсан гудамжны үзүүрээр гарах гэж байтал тоормос гишгээд машины бөгс буюу хойд хэсэг шарваад байсан. Тэгээд тэр гудамжны үзүүр дээр байсан худгийн ар талын авирдаг шороо руу машины баруун талын дугуй гараад тэгсэн чинь тэнд усны машин ус хийгээд зогсож байсан, усны машины хажуу талд усны машины жолооч зогсож байсан, тэр машины жолооч ахыг машины урд хэсгээр шүргэж газар унагаачихсан, нэг мэдсэн чинь л баахан тоос шороо босоод бидний машины 4 дугуй дээшээ хараад уначихсан байсан. Тэгээд миний сууж явсан талын цонх хагарсан, хаалга онгойхгүй байсан. Тэгээд би цонхоор гарч буугаад мөргүүлсэн ахыг хартал газарт өнхрөөд уначихсан байсан. Миний араас ******* машинаас гарч ирээд намайг зугтаарай гэж хэлсэн. Тэгээд бид хоёр тэндээс осол болсон газрын урд талын гудамж руу гүйж ороод хашаа даван урд талын гудамж руу ороод т цагдаатай таараад цагдаагийн машинд суугаад осол болсон газар очсон...гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45/
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 онд би худалдаж аваад 2022 онд танихгүй хүнд зарчихсан. Авсан хүн нь нэрээ шилжүүлье гэж хэлж байсан ч зав гарахгүй байсан шалтгаанаар нэрээ шилжүүлээгүй байгаа. Тэр ******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг миний нэр дээр байдаг хэдий ч би зарчихсан тул надад тэр машин хамааралгүй болсон. Би нэрээ шилжүүлж өгмөөр байна...гэх мэдүүлэг, /хх-ийн 178/
Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1831 дугаартай "... Dong feng улсын дугаартай тээврийн хэрэгслийн Техникийн эвдрэл хохирлын үнэлгээ нийт 600,000 төгрөг” гэх үнэлгээ, /хх-ийн 48-49,
Шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаартай
“....Hyundai verna маркийн тээврийн хэрэгслийн нийт үнэ цэнэ 1,860,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 53-55/,
Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн №79 дугаартай
1.*******ын биед баруун тахилзуур, баруун шилбэ ясны дотор хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй.
3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
4.Дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
5. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.
6. дээрх гэмтэл нь тус бүрдээ эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо...” гэх дүгнэлт, /хх-ийн 106-107/,
Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн № 607 дугаартай
1.Амараагийн биед гэмтэл тогтоогдсонгүй... гэх дүгнэлт / хх-ийн 60-61/
Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн № 608 дугаартай *******ын биед гэмтэл тогтоогдсонгүй... гэх дүгнэлт / хх-ийн 63-64/
Шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 46/103 дугаартай шинжээчийн
1. Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн нэгдүгээр бүлэг Нийтлэг үндэслэл 1.2.17. “зам тээврийн осол” гэж Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийн 3.1.6-д "зам тээврийн осол" гэж зам дээр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнөөс үүдэн хүний амь нас, эрүүл мэнд хохирох, тээврийн хэрэгсэл болон зам, замын байгууламж эвдэрч гэмтэх, ачаа болон бусад эд хөрөнгийн хохирол учрахыг заасан байх тул уг үйл явдлыг зам тээврийн осол мөн гэж үзэж байна.
2. Хэргийн материалтай танилцахад Hyundai verna маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “Жолооч дараах зүйлийг хориглоно... а/тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн... үедээ жолоодох...”, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлийн “...жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна....” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна.
3. Хохирогч *******ыг Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
4. Hyundai verna маркийн ******* улсын дугаартай автомашины жолооч ******* Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7.А, 12.3 дахь заалтыг зөрчсөний улмаас осол гаргасан байх үндэслэлтэй байна...дүгнэлт, /хх-ийн 113-115/,
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 04/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 162-167/,хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 05-11/, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 17/, согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /хх-ийн 22/, өвчний түүх /хх-ийн 71-99/, яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 102-103/, хохирлын баримтууд /хх-ийн 135/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн138/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 140/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 144/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 146/,депозит дансны хуулганууд /хх-ийн 184-186/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч *******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тухайд:
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух *******гийн хашаанд байсан ******* улсын дугаартай Hyundai verna маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигчийг нь унтаж байх хойгуур гэрийн унинд хавчуулсан байсан түлхүүрийг нь авч тухайн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, завших зорилгогүйгээр буюу найзындаа очих зорилгоор авч явсан болох нь
Шүүгдэгч *******ын ...Прокурорын гаргасан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Ямар нэгэн санал хүсэлт байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 172-173/
Хохирогч *******гийн... би өөрийнхөө Баянхонгор сумын 7 дугаар баг ******* тоотод хүргэнгийн хамт 3 ширхэг Сэнгүр нэртэй 2,5л хэмжээтэй шар айраг уусан,....би унтаж байгаад 18 цагийн үед сэрэхэд миний эзэмшлийн 28- 56 БНА улсын дугаартай верна машин байхгүй байсан. Би машинаа гэрийнхээ хашаан дотор, түлхүүрийг гэртээ гэрийнхээ унинд өлгөөд тавьсан байсан,....хоёр хоногийн дараа ******* залгаад ахаа намайг уучлаарай, би машиныг чинь унаж явж байгаад унагаачихлаа, унтаж байх үед чинь дуудаад сэрэхгүй байсан....” гэх мэдүүлэг, /хх-ийн 30/,
Насанд хүрээгүй гэрчгийн .... бид 2 ******* ахын гэр рүү хамт явж очоод гэрт нь ортол ******* ах согтуу унтаж байсан,....14-15 цагийн үед л байх ******* утсаар ярьж байгаад хүүхэдтэй уулзахаар болоод ******* ахын машины түлхүүрийг гэрийн унинд хавчуулсан байсныг нь ******* аваад намайг хамт явчхаад ирье гэж хэлсэн. Ч. ******* нь ******* ахын машиныг унаад би жолоочийн хажуу талын урд суудалд суугаад явсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45/
Гэрч ын...******* улсын дугаартай тээврийн хэрэгслийг 2021 онд би худалдаж аваад 2022 онд танихгүй хүнд зарчихсан,...миний нэр дээр байдаг хэдий ч би зарчихсан тул надад тэр машин хамааралгүй болсон...гэх мэдүүлэг, /хх-ийн 178/
Шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаарта“....Hyundai verna маркийн тээврийн хэрэгслийн нийт үнэ цэнэ 1,860,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 53-55/
Мөрдөгчийн 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдрийн ...*******ын согтолтыг драйгер багажаар шалгахад 0,71 хувийн согтолттой байсан талаар...тэмдэглэл / хх-ийн 18-19/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 7 дугаар баг ******* тоотод оршин суух *******гийн хашаанд байсан ******* улсын дугаартай Hyundai verna маркийн тээврийн хэрэгслийг өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр, завших санаа зорилгогүйгээр, хулгайлах, дээрэмдэх гэмт хэргийн шинжийг агуулалгүйгээр, нэг газраас нөгөө газарт хүрэх зорилгоор, хөдөлгүүрийг асааж шилжүүлсэн буюу автотээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсч үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлдэгдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тооцогдоно.
Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явах гэмт хэрэг нь гэмт хэргийн улмаас хохирол шаардахгүй, шунахай зорилгогүйгээр , унаж тодорхой газар хүрэх зорилгоор хууль бусаар эзэмшсэн бөгөөд мотоциклийг байгаа газраас хөдөлгөсөн үйлдэл хийснээр гэмт хэрэг төгсөнө.
Шүүгдэгч *******ын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, мөн хуулийн 27.11 дүгээр зүйлийн 1-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн тухайд
Шүүгдэгч ******* нь үргэлжилсэн үйлдлээр 2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ ******* улсын дугаартай Hyundai verna маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “...Жолооч дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн... үедээ жолоодох, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлийн Жолооч хөдөлгөөнд аюул саад гулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөний улмаас Баянхонгор сумын 32 дугаар гудамжны үзүүр дээр байх усны худагт Баянхонгор ХК-ийн эзэмшлийн зөөврийн цэвэр усны улсын дугаартай Dong feng маркийн тээврийн хэрэгсэл нь усаа шахаж байх үед нь шүргэж 600,000 төгрөгийн хохирол учруулж, мөн тус тээврийн хэрэгслийн жолооч ******* нь тус худгийн гадаа зогсож байхад нь мөргөж биед нь баруун тахилзуур, баруун шилбэ ясны дотор хавчаар ясны хугарал бүхий хүндэвтэр хохирол учруулсан,
Мөн дээрх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан гэмт хэргийг үйлдэж, улмаар автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг тус тус үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******ын...Прокурорын гаргасан эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 172-173/,
Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн...би албан үүргээ гүйцэтгэж, ус худаг руу хийгээд зогсож байтал хурдтайгаар жижиг тэрэг шарваад ороод ирсэн,... автомашины урд талыг мөргөж, би цонх мөргөж ойчиход тухайн жижиг автомашины дөрвөн дугуй нь намайг давж ойчсон, миний хөл хугарсан байсан... гэх мэдүүлэг Хохирогч *******ын.. гэнэт худгийн арын гудамжаар машин гарч ирээд намайг мөргөсөн. Машин болон би хамт үсрээд л унасан,... тэнд хөлөө хугалснаа мэдсэн...гэх мэдүүлэг, /хх-ийн 25-26, 28/,
Иргэний нэхэмжлэгч гийн...2024 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манай байгууллагын эзэмшлийн зөөврийн цэвэр усны улсын дугаартай Dong feng маркийн тээврийн хэрэгсэл нь ******* нь албан үүргээ гүйцэтгэж яваад осолд өртөж улмаар тухайн тээврийн хэрэгслийн урд гүпер чихэгдэж чихэгдэж цөмөрч хонхойж, зурагдаж халцарч, баруун их гэрэл болон дохио чихэгдэж хагарч, баруун гишгүүр чихэгдэж нугарч хунирч гулзайж сэвтсэн зэрэг гэмтэл учирсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 36/
Гэрч гийн... Верна маркийн цагаан өнгөтэй ******* улсын дугаартай машин худгийн ар талын гудамжнаас гарч ирээд худаг руу ус хийж байсан жолоочийн хөл хэсэг рүү мөргөөд усны машины худаг руу ус хийдэг овгор шороон дээгүүр даваад онхолдсон,...машин дотроос 17-18 насны 2 хүүхэд гараад шууд гүйгээд зугтаасан,...усны машины жолооч ахын хөл рүү мөргөөд тэр ах хөлөө чирээд мөлхөөд худгийн хажуу тал руу очиж байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 41/
Насанд хүрээгүй гэрчгийн...осол болсон гудамж руу ороод явж байтал бага зэрэг ширүүн ойролцоогоор 50 км хурдтай явж байсан гудамжны үзүүрээр гарах гэж байтал тоормос гишгээд машины бөгс буюу хойд хэсэг шарваад байсан. Тэгээд тэр гудамжны үзүүр дээр байсан худгийн ар талын авирдаг шороо руу машины баруун талын дугуй гараад тэгсэн чинь тэнд усны машин ус хийгээд зогсож байсан усны машины хажуу талд усны машины жолооч зогсож байсан,... тэр машины жолооч ахыг машины урд хэсгээр шүргэж газар унагаачихсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 44-45/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 79 дугаартай...*******ын биед баруун тахилзуур, баруун шилбэ ясны дотор хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо... хохирлын хүндэвтэр зэрэгт тогтоогдлоо...” гэх дүгнэлт, /хх-ийн 106-107/,
Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1831 дугаартай "... Dong feng улсын дугаартай тээврийн хэрэгслийн Техникийн эвдрэл хохирлын үнэлгээ нийт 600,000 төгрөг.....” гэх үнэлгээ, /хх-ийн 48-49/,
2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 46/103 дугаартай шинжээчийн..жолооч ******* нь Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7 “Жолооч дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн... үедээ жолоодох, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлийн жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна....дүгнэлт, /хх-ийн 113-115/, болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.
Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих гэмт хэрэг гэдэг нь авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, техник ашиглалтын журам, хүний амьд явах эрх, эрүүл мэндийн халдашгүй байдал, бусдын өмчлөх эрхэд гэм буруугийн холимог хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл, эс үйлдэхгүй юм.
Мөн хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэж авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсныг ойлгоно.
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 79 дугаартай шинжээчийн /хх-ийн 106-107/, дүгнэлтээр хохирогч *******ын биед учирсан гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын хүндэвтэр зэрэгт хамаар байгаа,
Шинжээчийн 2024 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн 46/103 дугаартай шинжээчийн...шүүгдэгч *******-г Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 3.7-т заасан “...Жолооч дараах зүйлийг хориглоно а/тухайн ангиллын тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй, эсхүл согтууруулах, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн... үедээ жолоодох, мөн дүрмийн 12.3 дугаар зүйлийн.... жолооч хөдөлгөөнд аюул саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна...гэсэн заалтыг зөрчсөн талаар тус тус дурдсан байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Шүүгдэгч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалт зөрчсөн үйлдэл нь хууль бус бөгөөд тэрээр үйлдлийнхээ хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хохирол, хор уршиг учрах боломжтойг мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдад хохирол, хор уршиг учирсан байх тул түүний хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйлдлийг гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, харин гэмт хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл тул гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Шүүгдэгч ******* нь Замын хөдөлгөөний дүрмийн заалтуудыг зөрчиж хохирогч *******ыг мөргөсөн үйлдлийн улмаас хохирогчийн биед баруун тахилзуур, баруун шилбэ ясны дотор хавчаар ясны хугарал гэмтэл бүхий хүндэвтэр гэмтэл учруулсан байх ба үйлдэл хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой.
Замын хөдөлгөөнд оролцож буй аливаа этгээд нь Замын Хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнтэй нийцүүлэн гаргасан Замын хөдөлгөөний дүрмийг сахин биелүүлэх үүрэгтэй.
Эрүүгийн хуулиaн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “... нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж хуульчилсан.
Шүүгдэгч *******ыг согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, Автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийг шинжийг хэд хэдэн удаагийн үйлдлээр хангасан буюу үргэлжилсэн үйлдэл бүхий нэг гэмт хэрэг үйлдсэн гэж үзэхээр байна.
Аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 27.11 дүгээр зүйлийн 1, 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчилж байгаа нь хэргийн бодит байдалд нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн байх тул шүүхээс *******ыг үргэлжилсэн үйлдээр согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан, автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Хохирогч *******ын шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1338731 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага, холбогдох нотлох баримтуудыг гаргаж өгсөн ба шүүхээс нэхэмжлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, зарим хэсгийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Хохирогч *******ын гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1338731 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас Өвөрханагай аймаг хэвтэж эмчлүүлсэн 700000 төгрөгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж, түүний хоол хүнсэнд хэрэглэсэн 106331 төгрөгийг баримт хэрэгт авагдсан боловч уг зүйл нь өөрийн хэрэгцээнд зарцуулах ёстой зардал бөгөөд гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцохгүй тул нийт 806331 төгрөгийг хэрэгсэхгүй болгож,
харин нэхэмжлэлээс эм тариа, бензины зардал нийт 532400 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, хохирогч *******д олгож, цаашид эмчилгээний болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдлаа.
Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 11 дүгээр сарын 20-ны өдрийн 1831 дугаартай "... Dong feng улсын дугаартай тээврийн хэрэгслийн Техникийн эвдрэл хохирлын үнэлгээ нийт 600,000 төгрөг.....” гэх үнэлгээ, /хх-ийн 48-49/,
Шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 02 дугаарта“....Hyundai verna маркийн тээврийн хэрэгслийн нийт үнэ цэнэ 1,860,000 төгрөг...” гэх дүгнэлт /хх-ийн 53-55/ хэрэгт авагдсан тул шүүгдэгч *******аас шинжээчийн дүгнэлтээр тогтоодсон машины техникийн эвдрэл хохирлын үнэлгээ нийт 2460000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч д 60000 төгрөг, хохирогч *******д 1850000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т.... хохирогч...., .....шинжээч,......төлөх зардал...ыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцохоор хуульчилсан тул хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд нийт 384000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, хохирогч *******д 150000 төгрөг, хохирогч *******д 180000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Лхавгасүрэнд 54000 төгрөгийг тус тус олгож шийдвэрлэлээ.
Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т заасан энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдал тооцсон болно.
Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 1 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдөр дуусгавар болсон талаар Баянхонгор аймаг дахь ШШГГ-ын 2024 оны 10 дугаар сарын 01-ны өдрийн албан бичиг хэрэгт авагдсан /хх-ийн 198-199/ байна.
Гэм буруугийн талаар улсын яллагчаас ******* нь авто тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулахаар гаргасан санал дүгнэлт нь хуулийн үндэслэлтэй байх бөгөөд энэ талаар шүүгдэгч, түүний өмгөөлөгч нар маргаагүй хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 2 жилийн хугацаагаар хорих ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 сарын хгуацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2-т зааснаар нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 жил 4 сарын хугацгаараа хорих ялаар тогтоох ...гэх дүгнэлтийг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Дуламсүрэнгийн...шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж, түүнд оногдуулсан ялуудыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох...гэх дүгнэлтийг шүүхэд гаргажээ.
Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгүүлж байгаагүй, ялтай байдал байхгүй болсон, хувийн байдалтай байна.
Шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэж заасан эрүүгийн хариуцлагын зорилгын хүрээнд,
мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан Шударга ёсны зарчмыг удирдлага болголоо.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна“..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэрэгт ял шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасныг баримтлан нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.
Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал / 18 настай/ насны байдал, ар гэрийн байдал буюу хүүхдийн зан төлөвт нөлөөлөх нөлөөлөл буюу амьдарч буй орчин, эцэг, эхийн зүгээс хүүхдэд тавих хараа хяналт муу зэргээс хамаарч гэмт хэрэгт холбогдсон нөхцөл байдал, шүүгдэгчийн .... би ажил хийж хохирлыг төлж барагдуулан, миний буруу....гэх тайлбар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал болон түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх шүүхэд хуралдаанд гаргасан улсын яллагчийн болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн дүгнэлт зэргийг тал бүрээс нь нягтлан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг тус тус оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Шүүдэгч *******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж газар болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн тоотоос шүүхээс тогтоосон чиглэл буюу эмнэлэг, эмийн сан, ажил хөдөлмөр эрхэлдэг газар, хүнсний дэлгүүр гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж,
Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан тул ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолж,
Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Харин хохирогч *******гийн... осолд орсон засвар авах боломжгүй болосн машин янзлуулж авахгүй, мөнгийг нь нэхэмжилж байна...гэх мэдүүлэг / хх-ийн 30-31/, хэрэг эд мөрийн баримтаар хураагдсан ******* улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгсэл хураан авсан, Баянхонгор аймгийн Цагдаагийн газар тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд түр саатуулагдсан байх бөгөөд уг машиныг хохирогч авахгүй талаар мэдүүлсэн тул шүүгдэгч *******д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт *******ыг үргэлжилсэн үйлдлээр автотээврийн хэрэгслийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан, согтуурсан, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан, автотээврийн гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2,2-т зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Мөн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,
Мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2, 2.3-т зааснаар шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3-т зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг,
Мөн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1-т зааснаар оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн түүний эдлэх ялыг 1 жил 4 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч *******ын эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүхээс тогтоосон чиглэлээр зорчихоор буюу өөрийн оршин сууж газар болох Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 9 дүгээр багийн тоотоос шүүхээс тогтоосон чиглэл буюу эмнэлэг, эмийн сан, ажил хөдөлмөр эрхэлдэг газар, хүнсний дэлгүүр гэсэн чиглэлээр зорчихоор даалгаж, уг ялыг эдлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3, 5.6 дугаар зүйлийн 9-т зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч *******аас нийт 2992400 төгрөгийг гаргуулж, хохирогч *******д 532400 төгрөг, хохирогч *******д 1860000 төгрөг, иргэний нэхэмжлэгч д 600000 төгрөгийг тус тус олгосугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг зорчих эрхийг хязгаарлах ял дээр нэмж оногдуулсан тул ял оногдуулсан үеэс эхлэн хугацааг тоолсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал болох шинжээчийн зардал нийт нийт 384000 төгрөгийг шүүгдэгч *******аас гаргуулж, хохирогч *******д 150000 төгрөг, хохирогч *******д 180000 төгрөг, иргэний нэхэмжлэгч С.Лхавгасүрэнд 54000 төгрөгийг тус тус олгосугай.
9. Хохирогч *******ын гэмт хэргийн улмаас учирсан хохиролд нийт 1338731 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас хоол хүнсэнд хэрэглэсэн 106331 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Өвөрханагай аймагт хэвтэж эмчлүүлсэн 700000 төгрөгийн нотлох баримт хэрэгт авагдаагүй тул хэлэлцэхгүй орхиж, цаашид эмчилгээний болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байгаа улсын дугаартай Верна маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******д олгосугай.
11. Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
12. Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдсугай.
13. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
14. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.