Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2019/03545

 

 

 

 

2019 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 101/ШШ2019/03545

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Золзаяа даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Н х э г-н нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Ө х хзх-д холбогдох,

 

Зээлийн гэрээний үүрэгт 20.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Ичинхорлоо нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Н х э г , түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Давааням нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа: ... Нийслэлийн иргэдийн ******* эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17/16 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр-ийг, 2 дугаар хавсралтаар уг хөтөлбөрийг хэрэгжүүлэх Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан-г байгуулж тус сангийн журмыг, Бичил бизнесийг дэмжих зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээг 3 дугаар хавсралтаар тус тус баталсан. Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 83 дугаар тогтоолоор Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан-гийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталж, зөвлөлийн даргаар Нийслэлийн Засаг даргын ******* эрхлэлт, нийгмийн хамгааллын асуудал хариуцсан орлогч Ц.Б*******г томилж, 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдөр 201 дүгээр тогтоолоор Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан-гийн журамд өөрчлөлт оруулсан. Харин Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1044 дугаартай захирамжааар дээр уг хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр хадгаламж зээлийн хоршоодтой гэрээ байгуулах эрхийг сангийн зөвлөлийн дарга Ц.Б*******д шилжүүлж, зээл олголт түүний эргэн төлөлтийг хариуцан ажиллахыг Нийслэлийн *******ийн *******т тус тус даалгасан. Мөн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр 01 дүгээр тогтоолоор Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан-ийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж, тус сангийн зөвлөлийн даргаар ядуурлыг бууруулах, ******* ******* асуудал хариуцсан төслүүдийн удирдагч, Нийслэлийн засаг даргын орлогч Д.Э*******ийг томилсон ба 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн 25 дугаар тогтоолоор дээрх хөтөлбөрийн журамд нэмэлт өөрчлөлт оруулсан. Харин Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 94 дүгээр тогтоолоор сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг шинэчлэн баталж даргаар нь Нийслэлийн Засаг даргын Хөгжлийн бодлогын асуудал хариуцсан нэгдүгээр орлогч Ж.Батбаясгаланг томилсон. Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн зөвлөлийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 02 дугаар тогтоолоор тус сангийн зөвлөлөөс Н х э г тай Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах асуудлыг Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн хуралд танилцуулахаар тогтоосон ба уг тогтоолын дагуу Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 135 дугаар тогтоолоор Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас хадгаламж зээлийн хоршоодод олгосон зээлийн авлагатай холбоотой Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын буюу сангийн шаардах эрхийг Н х э г т шилжүүлэхээр шийдвэрлэсэн. Үүний дагуу Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан нь 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдрийн 01 дугаартай Шаардах эрх шилжүүлэх гэрээг Н х э г тай байгуулсан ба энэхүү гэрээний 1 дүгээр хавсралтад дурдсан шилжүүлсэн авлагын жагсаалтын 120 дугаарт Ө х хадгаламж зээлийн хоршоо багтсан. Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан нь хариуцагч Ө х хадгаламж зээлийн хоршоотой 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдөр 20.000.000 төгрөгийг жилийн 1 хувийн хүүтэй, 2 жилийн хугацаатай олгохоор харилцан тохиролцсоны дагуу 010 дугаартай Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ буюу Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээг бичгээр байгуулж, гэрээний дагуу 20.000.000 төгрөгийг 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Худалдаа хөгжлийн банкин дахь хариуцагчийн ******* тоот дансаар олгосон. Гэвч хариуцагч Ө х хадгаламж зээлийн хоршоо нь гэрээний 4.5 дахь хэсэгт заасан хүү төлөх болон гэрээний 4.6 дахь хэсэгт Сангийн хөрөнгөөр олгогдсон зээлийн ашиглалт, эргэн төлөлтийн тайланг сар бүр дараа сарын 10-ны дотор гэрээний хэрэгжилтийн мэдээг улирал бүр дараа улирлын эхний сарын 10-ны дотор тогтсон маягтын дагуу гаргаж хүргүүлнэ гэж заасан үүргээ огт биелүүлээгүй тул гэрээг цуцлах тухай мэдэгдэж, сангийн хөрөнгө буюу зээлийг буцаан төлөхийг удаа дараа шаардсан боловч хариуцагч нь өнөөдрийг хүртэл сангийн мөнгийг огт буцаан төлөөгүй. Иймд Ө х хадгаламж зээлийн хоршооноос гэрээний үүрэгт 20.000.000 төгрөг гаргуулж өгнө үү гэв.

  

Шүүх хуралдаанаар зохигчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хэлэлцээд

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Н х э г нь хариуцагч Ө х хадгаламж зээлийн хоршоонд холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 20.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч Ө х х з х нь нэхэмжлэлийн хувийг 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр гардан авсан боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2 дахь хэсэгт заасны дагуу шүүхэд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа гаргах үүргээ биелүүлээгүй.

 

Мөн хариуцагч шүүх хуралдааны товыг мэдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй тул дээрх хуулийн 72.3 дахь хэсэгт хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэхээр заасны дагуу хэргийг хянан шийдвэрлэх үндэстэй.

 

Хэрэгт 2016 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 010 дугаар бүхий Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас зээл олгоход хамтран ажиллах гэрээ авагдсан байх бөгөөд Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас бичил бизнесийг дэмжих зээлийн эх үүсвэрт ашиглах зориулалттай, буцаан төлөх нөхцөлтэй 20.000.000 төгрөгийг Ө х х з х-д зээлдүүлэхээр харилцан тохиролцжээ /хх-39-43/.

 

Мөн хариуцагчийн Худалдаа хөгжлийн банкин дахь тоот дансанд 2016 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 20.000.000 төгрөгийн зээл шилжүүлсэн төлбөрийн баримт авагдсан /хх-69/.

 

Дээрх баримтуудаас үзэхэд Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан болон хариуцагч Ө х хадгаламж зээлийн хоршооны хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээ байгуулагдсан байх ба зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ.

 

Нэхэмжлэгч Н х э г нь дор дурдсан үндэслэлээр зээлдэгчээс зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах зээлдүүлэгчийн эрхийг шилжүүлэн авсан тул нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй гэж тайлбарласныг шүүх үндэслэл бүхий байна гэж дүгнэв.

 

Нийслэлийн иргэдийн ******* эрхлэлтийг дэмжих, амьжиргааг дээшлүүлэх зорилгоор Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын 2014 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 17/16 дугаар тогтоолоор Бичил бизнесийг дэмжих нийслэлийн санг байгуулж, Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах нийслэлийн хөтөлбөр, Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журам, бичил бизнесийг дэмжих зээл, зээлийн хүүгийн дээд хэмжээ, хугацааг тус тус баталжээ /хх-6-17/,

 

Түүнчлэн Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн журамд Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 201 дүгээр, 2017 оны 02 дугаар сарын 23-ны өдрийн дугаар тогтоолуудаар холбогдох өөрчлөлт оруулсан байна /хх-20-21, 25-27/.

 

Мөн Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангийн зөвлөлийн бүрэлдэхүүнийг батлах талаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 83 дугаар, 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 01 дүгээр, 2019 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 94 дүгээр тогтоолууд, Нийслэлийн Засаг даргын санхүү, эдийн засгийн асуудал хариуцсан орлогчийн 2014 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/1044 дүгээр захирамж тус тус гарчээ /хх-18-19, 22, 23-24, 28-29/.

 

Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2019 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 135 дугаар тогтоолоор Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас хадгаламж зээлийн хоршоодод олгосон зээлийн авлагыг шаардах эрхийг Н х э г т шилжүүлсэн байх /хх-31/ ба тус шийдвэрийг үндэслэн Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сан болон Нийслэлийн ******* ******* газрын хооронд 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 01 тоот шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулагдсан, түүнчлэн гэрээний хавсралтаар батлагдсан авлагын жагсаалтын 120 дугаарт Ө х хадгаламж зээлийн хоршоо бичигдсэн байна /32-38/.

 

Дээрх баримтуудаар Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1.7 дахь хэсэгт заасан нутаг дэвсгэрийн эдийн засаг, нийгмийн амьдралын тулгамдсан асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх бүрэн эрхийн хүрээнд Төсвийн тухай хуулийн 18 дугаар зүйлийн 18.1, 18.2, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн 18 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт төрийн зарим чиг үүргийг хэрэгжүүлэх үйл ажиллагааг орон нутгийн тусгай сангаар дамжуулан гүйцэтгэх, нийслэл нь хотын аж ахуйг өргөтгөх, хот байгуулалт, түүний дэд бүтцийг хөгжүүлэх, хүн амын хангамж, үйлчилгээг сайжруулах, байгаль орчныг хамгаалах зорилгоор Засгийн газраас тогтоосон тусгай зориулалтын сантай байж болохоор тус тус заасны дагуу Бичил бизнесийг дэмжих нийслэлийн санг байгуулсан болох нь тогтоогдож байна.

 

Түүнчлэн Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн шийдвэрээр Бичил бизнесийг дэмжих нийслэлийн сангаас хадгаламж зээлийн хоршоодод олгосон зээлийн авлагыг шаардах эрхийг нэхэмжлэгч Н х э г т шилжүүлсэн байх ба энэхүү үйлдэл нь Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт хууль, гэрээ буюу үүргийн мөн чанарт харшлахгүй бол шаардах эрх эзэмшигч нь гуравдагч этгээдтэй байгуулсан гэрээний үндсэн дээр үүрэг гүйцэтгэгчийн зөвшөөрөлгүйгээр шаардах эрхээ шилжүүлж болно гэж заасантай нийцжээ.

 

Иймд нэхэмжлэгч Н х э г нь хариуцагч Ө х х з х-ноос зээлийн гэрээний үүргийн биелэлтийг шаардах эрхтэй байна.

 

Талуудын байгуулсан зээлийн гэрээний 2.9-д сангаас хоршоонд олгогдох хөнгөлөлттэй зээл эргэн төлөгдөх нөхцөлтэй, хүүтэй байх, 2.10-д сангаас хоршоонд олгох зээлийн хүүгийн хэмжээ жилийн 1 хувийн хүүтэй байх, 2.11-д хоршооны гишүүдэд олгох хөнгөлөлттэй зээл жилийн 14.4% хүртэл хүүтэй, зээлийн хугацаа 24 сар хүртэл, нэг зээлдэгчид олгох зээлийн дээд хэмжээ 5.000.000 төгрөг хүртэл байхаар тус тус заасан байх боловч хариуцагч зээл буцаан төлөх үүргээ биелүүлээгүй, гишүүддээ бичил бизнесийг дэмжих зээлийг хэрхэн олгосон нь тодорхойгүйн дээр нэхэмжлэлд дурдсанаар сангийн хөрөнгөөр олгогдсон зээлийн ашиглалт, эргэн төлөлтийн тайланг сар бүр дараа сарын 10-ны дотор, гэрээний хэрэгжилтийн мэдээг улирал бүр дараа улирлын эхний сарын 10-ны дотор тогтсон маягтын дагуу гаргаж хүргүүлэх үүргээ биелүүлээгүй байна.

 

Хариуцагч нь Баянзүрх дүүргийн татварын хэлтэст гаргасан гэх санхүүжилтгүйн улмаас үйл ажиллагаа явуулах боломжгүй үндэслэлээр татан буулгах тухай 2018 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 19 тоот хүсэлт, мөн үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг 3 сарын хугацаагаар түдгэлзүүлсэн Санхүүгийн зохицуулах хорооны 2017 оны 06 дугаар сарын 22-ны өдрийн 127 дугаар тогтоолыг тус тус шүүхэд ирүүлсэн /хх-71, 72/ байх боловч Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт зааснаар хуулийн этгээдийн иргэний эрх зүйн чадвар улсын бүртгэлд бүртгүүлснээр үүсч, хуульд заасан журмын дагуу татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдсанаар дуусгавар болно. Өөрөөр хэлбэл, хариуцагч Ө х х з х татан буугдаж, улсын бүртгэлээс хасагдаагүй болох нь хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээ болон дүрмээр нотлогдож байх тул түүнийг зээлийн гэрээний хариуцлагаас чөлөөлөх үндэслэлгүй болно /хх-53, 57-63/.

 

Дээр дурдсаныг шүүх нэгтгэн дүгнээд хариуцагч Ө х х з х-оос зээлийн гэрээний үүрэгт зээл 20.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н х э г т олгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ө х х з х-оос 20.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Н х э г т олгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, хариуцагч Ө х хадгаламж зээлийн хоршооноос улсын тэмдэгтийн хураамжид 257.950 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

3. Хариуцагч Ө х хадгаламж зээлийн хоршоо шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд албадан гүйцэтгэж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу шийдвэр гүйцэтгэх ажиллагааг явуулахыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх *******т зөвшөөрсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.ЗОЛЗАЯА