2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Ариунаа,

улсын яллагч Н.Мөнхцэцэг, 

шүүгдэгч Н.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Налайх, Багахангай дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Мөнхцэцэгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн 2507000000024 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

   Монгол Улсын иргэн, *******-ны өдөр ******* аймагт төрсөн, *******, *******тай, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, “” ХХК-ийн ажилтай, , , хамт , , од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,

******* овогт *******ийн ******* /РД: /.

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Н.******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж амьсгал дахь спиртийн агууламж 2,33 хувьтай байхдаа Налайх дүүргийн , Шинэ Налайх хорооллын урд замд улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Н.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

   Шүүгдэгч Н.******* нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Нэмж ярих зүйл байхгүй, өмнө нь өгсөн мэдүүлэг үнэн зөв. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

            1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Н.******* нь Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 02 цагийн үед согтууруулах ундааны зүйл хэрэглэж амьсгал дахь спиртийн агууламж 2,33 хувьтай байхдаа Налайх дүүргийн , Шинэ Налайх хорооллын урд замд улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгслийг жолоодсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

  • Эрх бүхий албан тушаалтны 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “...2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр тус дүүргийн ны нутаг дэвсгэрт ... улсын дугаартай Тоёота приус-30 маркийн тээврийн хэрэгсэл, жолооч ******* овогтой ******* ... маркийн серийн дугаартай зориулалтын багажийн заалт 2,33%-тай гарсан” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 4-7 дахь тал),

 

  • Эргүүлийн цагдаа, дэд ахлагч О., мөрдөгч, цагдаагийн дэслэгч Т. нарын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн тэмдэглэлүүд, Н.*******ын согтолтын зэрэг хэмжих драгер багажаар хэмжиж үзсэн талаарх гэрэл зургийн үзүүлэлт, тэмдэглэлүүд (хавтаст хэргийн 9-11 дэх тал),

 

  • Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 23-25 дахь тал),

 

  • Гэрч Л.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр орой 23 цагийн орчимд манай эхнэр ******* надтай муудалцаад өөрийн эзэмшлийн улсын дугаартай, улаан өнгийн Тоёота приус 31 маркийн тээврийн хэрэгслээ унаад яваад өгсөн. Үүнээс хойш гэртээ ирэхгүй байгаад байхаар нь 01 дүгээр сарын 07-ны өдөр 19 цагийн орчимд ажлын газрынх нь гэх *******н гэрт очиход машинаа унаад гараад яваад өгсөн. Тэгээд гэх *******тэй утсаар ярьтал Нарлагийн орчимд айлд байна гэхээр нь тухайн газрын ойр орчмоор яваад олоогүй тул шууд гэртээ хариад унтаад өгсөн. Тэгтэл манай найз 01 цагийн орчимд над руу залгаад эхнэрээ ирж ав манай гэрт байна, тэгэхгүй бол машинаа унаад явах гээд байна гэхээр нь би түлхүүрийг нь өгчих гэж хэлээд гэрээсээ гараад өнөөх айлд очтол хөдлөөд явчихсан байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад дуудлага өсгөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 14-15 дахь тал),

 

  • Гэрч Б.ийн мөрөн шалгах ажиллагаанд өгсөн: “2024 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр миний төрсөн өдөр болсон юм. Тэгээд маргааш нь өөрийнхөө найзуудтай гэртээ 1, 2 пиво уугаад сууж байтал гаднаас ******* уучихсан согтуу орж ирсэн. Тэгэхээр нь бид нар хамт нийлээд пиво уугаад сууж байсан чинь ууж байсан пивоо дуусаад ахиж авах гэсэн мөнгөгүй гэхээр нь больсон юм. Гэтэл ******* над руу уурлахаар нь би рүү нь залгаад эхнэр чинь машинаа согтуу барьж явах гээд байна шүү ирээд аваарай гэсэн чинь зүгээрээ түлхүүрийг нь өгөөд явуул явуул гэхээр нь би түлхүүрийг нь өгчихсөн. Тэгээд манай гэрээс машинаа өөрөө унаад яваад өгсөн. ...Манай нь *******ын тэй найзууд тэгээд би тэр *******г таньдаг болсон юм. Орой 19, 20 цагийн орчимд манай гэрт ирсэн санагдаж байна. Гадаа харанхуй болчихсон байсан, тэгээд гаднаас угаасаа уучихсан орж ирсэн болохоор надад бол жаахан согтолттой харагдсан. Манай гэрт ирээд манай найзууд болон надтай хамт 2 том пиво уусан. Тэгээд нэлээн муудахаар нь машин бариулж явуулахгүй гээд түлхүүрийг нь авчихсан чинь над руу агсам тавьж орилоод мөн намайг үсдээд цохисон. Тэгэхээр нь би рүү нь залгасан чинь нь өгөөд явуул гэхээр нь түлхүүрийг нь өгчихсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

 

  • Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 2024/ЗШ/214 дугаартай “зөрчилд холбогдогч Н.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсан” шийтгэвэр (хавтаст хэргийн 26-27 дахь тал),

 

  • Цагдаагийн ерөнхий газрын 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн “******* *******... Эрх хасах: Улаанбаатар, Налайх, 2024.07.30, 2025.07.30, 1 жил, др:1.89%...” гэх жолоочийн лавлагаа, мэдээлэл (хавтаст хэргийн 8, 47 дахь тал),

 

  • Шүүгдэгч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би болох тэй 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр муудалцаад тухайн үедээ гэртээ орж хонолгүй гэрийнхээ гадаа машиндаа хоносон юм. Тэгээд маргааш өглөө нь 01 дүгээр сарын 08-ны өдөр гэр лүүгээ ороход манай байгаагүй ба гэртээ орж жоохон байчхаад өдөр 12 цагийн орчим буцаад гэрээсээ гараад ажлын газрын найзын гэрт очоод Сэнгүр нэртэй том пивоноос нэгийг уусан юм. Тэгээд орой 18 цагийн орчим нөхрийн найз болох гийн гэрт очсон. Тэндээ очоод ахиж нэмж том пиво 2 ширхгийг уугаад тэндээ хэсэг байж байгаад гэр лүүгээ харих замдаа цагдаа нарт баригдаад цагдаагийн хэлтэс дээр ирсэн юм....” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 40-41 дэх тал) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч Н.******* нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

            Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчих” гэмт хэрэг нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэрэг бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийг гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан.

 

            “Согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.

 

            Шүүгдэгч Н.******* өмнө нь согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчлийн улмаас Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400,000 төгрөгөөр торгох шийтгэлээр шийтгэгдсэн болох нь Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 07 дугаар сарын 30-ны өдрийн 214 дугаар шийтгэврээр нотлогдож байх тул түүнийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн гэж үзнэ.

 

            Шүүгдэгч Н.*******ын амьсгал дахь спиртын агууламж 2.33 промиль гарсан болох нь эрх бүхий албан тушаалтны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэргээр тогтоогдож байх тул түүнийг согтууруулах ундаа хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаа дуусаагүй буюу жолоодох эрхгүй байхдаа шүүгдэгч Н.******* нь дахин согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.  

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Н.*******ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

            1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдэл хийснээр гэмт хэргийн шинж бүрэн хангагдаж, бусдад хохирол учирсан байхыг шаардахгүй хэлбэрийн бүрэлдэхүүнтэй тул шүүгдэгч Н.******* нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:

           

            Шүүх хуралдаанд улсын яллагч “шүүгдэгч Н.*******ад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулах” гэсэн дүгнэлтийг гаргасан болно.

 

            Шүүгдэгч Н.******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар Цагдаагийн ерөнхий газрын бүртгэлийн санд бүртгэлгүй байх ба шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

 

Шүүх шүүгдэгч Н.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал (тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан атал 6 сарын дараа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байдал), учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал (эрхэлсэн тодорхой ажилтай, торгох ял биелэгдэх боломжтой) зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, тухайн торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч нь уг хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж, урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

 

            Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 4, 36.6, 36.7, 36.8, 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

  1. ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасаж, 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ад оногдуулсан 3,000 (гурван мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3,000,000 (гурван сая) төгрөгөөр торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.*******ад оногдуулсан тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 2 (хоёр) жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

  1. Шүүгдэгч Н.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                           Э.ЭНХЖАРГАЛ