МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Э.Энхжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч М.Сэлэнгэ,
шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар,
шүүгдэгч Г.******* нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Налайх, дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор М.Сэлэнгийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2507000000044 дугаартай хэргийг 2025 оны 0 сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******-ний өдөр ******* аймаг, ******* суманд төрсөн, *******тай, *******, боловсролтой, , , , , , , од оршин суух, урьд ял шийтгэл үгүй,
******* овогт *******ийн ******* /РД: /.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Г.******* нь 2025 оны 0 сарын 10-ны өдөр 14 цагийн үед дүүргийн ны нутаг дэвсгэр, гудамжны од урьд үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж хохирогч Д.ын толгой тус газар нь гараараа 1 удаа цохиж, толгойгоороо мөргөж, биед зулайн хуйханд шарх гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1 дэх тал),
- Хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 0 сарын 10-ны өдөр ... дүүргийн , гэр хороолол гудамж од хашаандаа буюу , , ******* нарын хамт 0.75 литрийн хэмжээтэй архи уусан 10 цагт эхэлсэн байх. Бид юм яриад сууж байгаад ******* ахтайгаа хоёулаа өмнө болсон асуудлаар гомдол тээгээд явж байсан юм байна лээ тэрийгээ ярьж байгаад учраа оллоо гэж бодож байгаад маргалдаж муудалцсан. Би эхлээд ******* ахыг 1 удаа нуруу рүү нь цохисон. Тэгсэн ******* ах миний толгой руу гараараа нэг удаа цохисон. Энэ үед салгасан. гэрийн зүүн орон дээр тасарсан унтаж байсан. ******* ах намайг мөргөсөн, тэгсэн толгойноос цус гараад эхэлсэн. Энэ талаар сайн харсан байх ёстой. ...Би өнгөрсөн намар нэг үрээ хашаа руу нь хөөгөөд оруулж хашсан юм. Ах тэр асуудал дээр надад хэлсэнгүй гэж гомдсон юм байна лээ. “Чи эзэн нь байсаар байхад тэгэж болохгүй ш дээ” гээд гомдоод байсан тэрнээс болж маргалдсан” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-7 дахь тал),
- Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...ын гэрт орж 0.75 литрийн хэмжээтэй нэг шил Эден нэртэй архи задалж уусан. Тэгээд тэр зуур согтоод унтчихсан байсан. Яг тэр зодоон болсон цагийн үеийг нь би бол сайн мэдэхгүй байна. Нэг сэрээд харсан ******* гэрт ороод ирсэн тай муудалцаад барилцаад гэрээс гарсан. Би араас нь гэрээс гараад харсан чинь зодолдоод бие биенээ алнаа гээд дайраад байсан. *******нийн нүүр нь шалбарсан, ын толгойноос цус гарсан байсан. Би дундуур нь орж салгасан. Намайг анх ууж байхад бид хоёр л байсан, унтсаны дараа *******, хоёр орж ирсэн байсан. огт уугаагүй байсан, би *******ийг аваад гэр лүүгээ явсан. хашаандаа үлдсэн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 8-10 дахь тал),
- Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...12 цагийн орчим гэрийн гол хэсэгт ширээ тойроод , ******* ууж байгаад гэнэт л чанга чанга яриад хэрэлдээд эхэлсэн. Морь мал яриад хэрэлдээд байсан. ...Тэгэж хэрэлдэж байгаад гэнэт нь шууд *******ийн нүүрэн тус газар нь нэг удаа цохиод авсан, тэгээд барилцаад гэрийн баруун хаяа руу өнхрөөд унасан. Би тухайн үед энэ хоёрыг салгаад байж байхад миний утас дуугарч би хэсэг утсаар ярьсан, энэ хооронд ******* нь ын толгойг гараараа цохиод авсан, энэ үед ын толгойноос нь жаахан цус дуслаад эхэлсэн. ...Тэгэж байгаад нь эхэлж *******ийн нүүрэнд нь цохиод авсан. Тэр үед би хэсэг хөдөө явах унааны жолоочтой утсаар яриад хаягаа зааж өгөөд анхаарал сарнисан. Тэгээд эргээд хартал ******* нь ын толгой руу гараараа цохиод авсан. Удалгүй ын толгойноос цус гарч байхыг харсан тэгээд салгаад нэгийг нь гэрээс гаргасан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 66-67 дахь тал),
- Нийслэлийн шүүх шинжилгээний газрын Налайх дүүргийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 0 сарын 11-ний өдрийн НАЛ0725/116 дугаартай “Д.ын биед зулайн хуйханд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт (хавтаст хэргийн 20-21 дэх тал)
- 2025 оны 0 сарын 10-ны өдрийн Яаралтай тусламжийн хуудас (хавтаст хэргийн 22 дахь тал),
- Шүүгдэгч Г.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2025 оны 0 сарын 10-ны өглөө хурдан морио ёслох гээд оос лам нар дуудсан байсан. Тэгээд урд хашааны , нарыг дуудаж лам нар ирж байгаа учир хамт морьдоо ёсолчих гэж хэлэх гээд ын гэрт орсон. Тэгсэн , хоёр халамцуу 1 шил 0,75 литрийн Эден нэртэй архи талд нь оруулсан уусан сууж байсан. тэдний гэрт хоносон гээд намайг орж ирсний дараа нойлоос орж ирлээ гээд архи уугаагүй эрүүл орж ирсэн. Би т хамт морьдоо ёсолчих гэж хэлсэн. Тэгсэн надад архи хийж өгсөн, би уухгүй ажил их байна гэж хэлсэн чинь “та зайгаа бариад их ондоо болжээ их зан суугаад зайгаа бариад байгаа шүү” гэж үг хаясан. Тэр үед би юу болов яагаад тэгэж хэлэв гээд ярилцах гэсэн чинь за нэг барьчих гэхээр нь нэг татсан. Тэгээд тай учраа олох санаатай жаахан ярилцаад ууж уусан. Энэ үед согтоод унтаад өгсөн. Би т хандаж “харанхуй шөнө манай хашаанд адуу оруулсан надад хэлээгүй, мөн намайг Өвөрхангай явсан хойгуур чи манай гэрт 2 хоног архи уусан байсан, чи харин их зан сууж” гэж хэлсэн тэгээд маргалдсан. Тэгээд би аас чи намайг буруу ойлгосон байна уучлаарай гээд гар барих гэсэн чинь шууд миний нүүр лүү гараараа 2 удаа цохисон. Тэр үед нь зөрүүлээд нэг удаа ыг мөргөсөн, энэ үед гэрт байсан бид хоёрыг салгасан. Тэгээд дахин над руу дайраад нүүр лүү цохих үед толгой руу нь гараараа нэг удаа дэлссэн. Тэгсэн намайг боль гээд гэрээс гаргасан. Би гэрээс гараад хашааны хаалга руу явж байхад сэрээд гэрээс гарч ирсэн, гэтэл араас гарч ирээд шууд надруу дайрсан, энэ үед ыг бариад авсан. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна, миний буруу” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 60 дахь тал) болон шүүгдэгчийн шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Дээр дурдсан бичгийн нотлох баримтуудаар шүүгдэгч Г.*******ийн гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.
Шүүгдэгч Г.******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Энэ хэргийн улмаас хохирогч Д.ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй, гомдол саналгүй, эвлэрсэн талаар бичгээр хүсэлт гаргаж хэрэгт хавсаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүйд тооцов.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Г.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Шүүхийн шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
- ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******ийг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.*******д оногдуулсан 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, уг хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 (нэг) хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
- Шүүгдэгч Г.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
- Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
- Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
- Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Г.*******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.ЭНХЖАРГАЛ