| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 303/2025/0047/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/73 |
| Огноо | 2025-03-10 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Н.Мягмарсүрэн |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 10 өдөр
Дугаар 2025/ШЦТ/73
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж,
Улсын яллагч: Н.Мягмарсүрэн,
Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам,
Хохирогч: *******,
Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Г.Доржготов нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Н.Мягмарсүрэнгээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 234000000242 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 7-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
. Шүүгдэгч, Монгол улсын иргэн, ******* овогт *******гийн /РД:/,
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн нутаг дэвсгэр 08 дугаар байрны тоотод 2024 оны 03 дугаар сарын 0-ны өдөр өөрийг нь байхгүй байхад, зөвшөөрөлгүйгээр гэрт орж, хүүхэдтэй уулзсан гэх шалтгаанаар өөрийн нөхөр *******ийн толгой руу нь гараараа -2 удаа цохиж биед нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
. Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 03 дугаар сарын 0-ний өдөр би том хүүгээ гэртээ үлдээгээд 2 бага хүүхдээ аваад Өлзийт суманд очоод байж байтал том хүү араас залгаад аав гэрт ирчихлээ гэхээр нь би буцаад гарт ирсэн чинь нөхөр Дорждэрэм гэрт ирсэн гэрт тамхи татаад байж байхаар нь би гэрт зөвшөөрөлгүй орж ирлээ гэж хэлсэн чинь гарахгүй явахгүй байхаар нь би яв гээд түлхээд гаргасан, би энэ хэргээ хүлээн зөвшөөрч байна, хялбаршуулсан журмаар түргэн шуурхай шийдүүлэх саналтай байна...гэх мэдүүлэг /хх-ийн 45/,
2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: ******* бид хоёр 0 гаран жилийн хугацаанд хамт амьдарсан бөгөөд энэ хугацаанд ******* нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, намайг зоддог байсан. Бид хоёрын дундаас 3 хүүхэд төрсөн. Гэр бүлийн хүчирхийлэл, гэр бүлээс гадуурх харилцаа, мөн ******* нь мөрийтэй тоглоомны хамааралтай болсны улмаас миний бие гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг 20 онд өгч, дараа нь нэхэмжлэлээсээ татгалзаж, дахин 2023 онд гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийг шүүхэд гаргасан. Тэгээд 2024 оны 2 дугаар сарын 05-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. 2024 оны 03 дугаар сараас хойш ******* нь ажил дээр ирж, гэрт ирж намайг янз бүрийн аргаар байнга дарамталдаг болсон. Үүний улмаас сумын цагдааг олон удаа дуудаж байсан. 2024 оны 02 дугаар сард ******* нь өөрийнхөө гэрийг аваад явсан. Тэгээд би Баянхонгор аймгийн төвд 3 хүүхдийн хамт байр түрээсэлж амьдрахаар болсон. Тэгээд 2024 оны 03 дугаар сарын 09-ний өдөр ******* ирээд намайг дарамтлаад байсан тул цагдаад хандсан. Тэгээд цагдаагийн албан хаагч ирээд *******ийг явуулсан. Маргааш нь буюу 2024 оны 03 дугаар сарын 0-ны өдөр хүү маань над руу яриад “аав гэрт хүрээд ирсэн” гэж хэлсэн. Тэгээд намайг Өлзийт сумаас гэртээ ирэхэд ******* нь гэрт тамхи татсан байдалтай буйдан дээр сууж байсан. Тэгээд “гэрээ аваад явсан байж, яагаад миний зөвшөөрөлгүй миний гэрт орж ирж байгаа юм бэ” гэж хэлэхэд маргаан үүсгэсэн. Тэгээд *******ийг гэрээс гарахгүй байхаар нь цээж хэсэгт нь түлхээд гэрээсээ гаргасан. Түүнээс толгой хэсэгт нь цохиж гэмтээсэн үйлдэл гаргаагүй. Тухайн үед *******ийн зүгээс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлээгүй. Миний бие сумын начин цолтой том биетэй хүнийг гэмтээх боломжгүй. *******ийг зориудаар намайг энэ байдалд оруулсан гэж бодож байна. Миний бие өөрөө эмч мэргэжилтэй, мөн ******* нь адил эмч мэргэжилтэй учир би хувьдаа *******д учирсан гэх гэмтлийг аномын бодит үзлэгээр онош тавигдсан байх гэж үзэж байгаа. Харин багажийн шинжилгээгээр нотлогдоогүй гэж бодож байна гэв.
3. Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би 2024 оны 03 дугаар сарын 0-ны өдөр Өмнөговь аймагт байдаг ажил руугаа явах гээд явахаасаа өмнө хүүхдүүдтэйгээ уулзах гээд том хүү рүүгээ өдөр 5:00 цагийн үед залгасан чинь хүү утсаа авахаар нь “миний хүү юу хийж байна” гэсэн чинь “би гэртээ ганцаараа байна ээж 2 дүүг аваад хөдөө хүн хүргэхээр явсан та хүрээд ирээч” гэхээр нь би яваад очоод “миний хүү гараад ир” гэсэн чинь “гэрийн түлхүүр ээжид байгаа гарахаар гэр цоожлогдоод буцаад орж чадахгүй та ороод ир” гэхээр би яваад орсон чинь миний хүү ганцаараа байсан тэгээд би хүүтэй юм яриад сууж байсан чинь эхнэр гаднаас ороод ирснээ шууд намайг өшиглөөд цохиод эхэлсэн, гар утас аваад шидэхээр нь би босоод ирсэн чинь миний толгой руу 2 цохиод авсан тэгээд миний нүдний шил газар унаад эрмэгээрээ хагараад гар утасны дэлгэц хагарсан байсан түрхэн зуур миний дотор муухай оргиод би буйдан түшээд жаахан сууж байгаад гараад гадаа салхинд 20 орчим минут сууж байгаад эгч ийг дуудаад ах ийн гэрт очсон тэгээд толгой маш их өвдөөд байхаар нь өвдөлт намдаах эм уучхаад хоол идэх гэсэн чинь хий огиод болохгүй байхаар нь орой 20:00 цагийн үед би болсон асуудлыг утсаар ээжид хэлсэн чинь ээж цагдаа дуудсан байсан би, бие эвгүй оргиод байхаар нь 03 дуудаж үзүүлсэн чинь намайг үзсэн эмч араас ирээрэй гэсэн тэгэхээр нь би цагдаа дээр очиж мэдүүлэг өгчхөөд гараад ирсэн чинь дотор дахиад эвгүй оргиод байхаар нь 03 дээр очоод дахиад үзүүлсэн чинь 03-ийн эмч хөдөлж болохгүй өнөөдөр гэр лүү чинь явуулахгүй гээд эмнэлэгт эмчилгээ хийлгэж хонуулсан өглөө нь гэмтлийн эмч намайг үзээд эмнэлэгт хэвтүүлсэн, эмнэлэгт би 7 хоног хэвтээд гарсан. Миний хөл рүү 3 удаа өшиглөөд толгой рүү 3 удаа цохисон. Хамт 2 жил амьдарсан, дундаасаа 3 хүүхэдтэй, гэрлэлтийн баталгаатай. Би зүгээр хүүхдүүдтэйгээ уулзах гэж очсон. Гомдолтой байна нэхэмжлэх зүйл байхгүй....гэх мэдүүлэг /хх-ийн 5-6 /,
.....2024 оны 03 дугаар сарын 0-ны өдөр эхнэрийн амьдарч байсан 08 дугаар байрны үүдний хэсэгт эхнэр миний толгойн дагз хэсэгт гараараа 2 удаа цохисон, намайг эхнэрт цохиулах үед хамт манай том хүү ******* миний хажууд байж байсан. Би тэр өдрөөс өмнө, дараа нь хэн нэгэнтэй маргаж зодоон цохион хийж зодуулж цохиулсан зүйл огт байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн /,
4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: ******* нь гэрлэлт цуцлуулах нэхэмжлэл шүүхэд гаргаснаас хойш намайг 3 хүүхэдтэй минь уулзуулдаггүй. Гэртээ оруулдаггүй болсон. Тэгээд 3 хүүхэдтэйгээ уулзахаар ирэх болгонд намайг зоддог. Энэ талаарх зургийг нотлох баримт болгож авсан байгаа. Тэгээд сүүлдээ аргаа бараад энэ талаар би ээждээ хэлсэн. Гэтэл ээж маань Цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгсөн байсан. Би хэдэн хүүхдийнхээ төлөө л амьдарч байгаа. Хэдэн төгрөг олоод хүүхдүүдийнхээ л хэрэгцээнд зарцуулаг. ******* нь надтай нэг ч удаа сайхан харилцаж байгаагүй. Намайг маш олон удаа сэтгэл санаагаар унагааж, гомдоож байсан. Тэр байтугай 2024 оны цагаан сарын үеэр битүүний өдрийн шөнө эцэг эхтэйгээ нийлээд манай гэрийг буулгасан байсан. Миний бие огт архи хэрэглэдэггүй. 2024 оны 03 дугаар сарын 08-ны өдөр эмэгтэйчүүдийн баяр болж байсан тул миний бие ажлаасаа эхнэр дээрээ ирсэн. Гэтэл намайг ирэхэд ******* нь ажил дээрээ байсан тул би эмнэлгийн үүдэнд шөнийн 3 цаг хүртэл хүлээсэн. Манай хүн согтуу ажлаасаа гарч ирээд автомашинаа бариад явсан. Гэтэл нэг хүн булангаас гарч ирээд машиныг нь унаад явсан. Тэгээд явж байгаад 08 дугаар байрны үүдэнд ирсэн. Тэгээд тухайн хүнтэй шөнөжин машин дотроо байж байгаад өглөө 5 цагийн үед хоёр тийшээ явсан. Тухайн үед би өөрийнхөө нүдээр хараад бичлэг хийж байсан. Тэгээд би тэр хоёр өөрийн хэлэх үгээ хэлсэн. 2024 оны 03 дугаар сарын 0-ны өдөр том хүү маань над руу залгаад “ээж гэртээ байхгүй байна. Та гэрт хүрээд ирээ” гэж хэлсэн. Тэгээд би гэрийнх нь гадаа ирээд “миний хүү гараад ир” гэж хэлтэл “ээж гэрийн түлхүүр аваад явсан. Гэр цоожлох боломжгүй байна та гэрт ороод ир” гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь орж суугаад ярилцаад сууж байтал ******* гэртээ орж ирээд “чи миний гэрт орж ирдэг хэн бэ” гээд миний толгой хэсэгт 2-3 удаа цохисон. Тухайн үед нүдний шил унаж, шилний эрмэг хагарсан. Гар утасны маань дэлгэц хагарсан. Тэгээд 3 дахь цохилт дээр миний толгой хүчтэй доргиж, дотор муухай оргиж, буйдан дээр суун тусаад байж байтал ******* намайг түлхээд гэрээсээ гаргасан. Тэгээд байрны гадаа 20 гаран минут суугаад гайгүй болохоор нь эгчийгээ дуудаад явсан. Тэгээд хоол идээд байж байтал бие эвгүй оргиод бөөлжсөн гэв.
5. Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Би *******ийн Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан ,342,200 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төөлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх зүйл байхгүй...гэх мэдүүлэг /хх-ийн 9-2 /,
6. Насанд хүрээгүй гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Тухайн өдрийн болсон асуудлыг санаж байна. манай ээж 2 дүүг аваад Өлзийт сум руу яваад би гэрт ганцаараа үлдээд байж байсан чинь хаалга тогшихоор нь би ээжийг ирж байгаа юм байх гэж бодоод хаалгаа нээсэн чинь манай аав байсан, тэгээд аав орж ирээд орон дээр сууж байсан чинь удаагүй гаднаас ээж орж ирээд аавыг чи миний гэрт яагаад дураараа орж байгаа юм гээд аавын цээж рүү түлхсэн чинь аав би зүгээр хүүхэдтэйгээ уулзаж байна гэсэн. Тэгсэн чинь ээж аавыг одоо гар гээд цээж рүү нь дахиад түлхээд толгойных нь орой хэсэг рүү гараараа -2 удаа цохисон гэхдээ ээж хүчтэй цохиогүй, тэгсэн чинь аав ээжийг би зүгээр хүүхэдтэйгээ уулзаж байна шүү дээ чи чинь өвчтэй юм уу гээд байсан тэгээд ээж аавыг түлхээд гэрээс гаргасан. Хэсэг хугацааны дараа дахиад манай хаалгыг тогшихоор нь би хаалга нээх гэсэн чинь ээж битгий хаалга нээ аав чинь хаалга цохиж байгаа биз гэсэн. Ээж аавын толгой хэсэг рүү гараараа 2 удаа цохисон гэхдээ их хүчтэй цохиогүй. Аав газарт унаагүй, ээж аавыг түлхсээр байгаад гэрээсээ гаргасан...гэх мэдүүлэг / хх-ийн 28-30 /,
.....Тухайн өдөр ээж Өлзийт сум рүү явсан байхад аав гаднаас орж ирээд орон дээр сууж байхад ээж гаднаас орж ирээд аавыг гар гэсэн чинь аав байж бай л даа гээд тэгээд аав ээж хоёр гэр дотор үүдний хэсэгт хоорондоо маргасан тэр үед би орон дээр сууж байсан. Ээж аавын мөр цээж хэсэгт түлхэж гаргасан зодож, цохисон зүйл бол байхгүй. Ээж аавыг ямар ч байсан түлхээд гаргасан, түлхэхэд аав газар унаагүй мөн ямар нэгэн зүйл мөргөөгүй ээжид түлхэгдээд босоогоороо ухраад гарахад ээж хаалга хаагаад түгжсэн. Урьд өгсөн мэдүүлэгт би ээж аавыг 2 удаа түлхсэн гэж хэлэх гэж байгаад ээж аавыг 2 удаа цохисон гэж мэдүүлэг өгсөн байна лээ, ээж аавыг цохиж зодсон зүйл байхгүй түлхээд гэрээс гаргасан....гэх мэдүүлэг /хх-ийн 99-00/
7. Шүүхийн хэлэлцүүлэгт насанд хүрээгүй гэрч ******* мэдүүлэхдээ: 2024 оны 03 дугаар сарын 0-ны өдөр ээж маань хоёр дүүг Баянхонгор аймгийн Өлзийт суманд байх өвөөгийнд хүргэж өгөхөөр явсан байсан. Тэгээд байж байтал гэрийн хаалга хүн тогшсон. Би тухайн үед ээжийг ирж байгаа юм байх гэж бодоод хаалгаа онгойлгоход аав байсан. Аав бид хоёр сард хэдэн төгрөгийн байрны түрээс төлдөг талаар ярилцаад байж байтал ээж гаднаас ороод ирсэн. Тэгээд аав ээжийн өмнөөс хэрүүл өдөөд байсан тул ээж уурандаа аавыг татаж босгож байгаад “гэрээс гар” гээд түлхэж гаргасан. Тэгээд аавыг гаргаад ээж хаалгаа түгжсэн. Жоохон байж байгаад аав дахиад хаалга тогшсон тул би ээжээс хаалга онгойлгох эсэх талаар асуухад “хаалгаа битгий онгойлго” гэж хэсэн. Аавыг би гэртээ дуудаагүй бөгөөд гар утсаар аавтай яриагүй. Мөн ээжид аавыг гэрт ирсэн талаар утсаар хэлээгүй. 2024 оны 03 дугаар сарын 0-ны өдрийн орой аав над руу эмнэлгээс ярьж байна гээд гар утсаар яриад “аав нь эмнэлэгт байна. Ээж чинь миний толгой руу цохисны улмаас аав нь эмнэлэгт хэвтсэн. Хэрвээ цагдаа асуувал “цохисон” гэж хэлээрэй гэж хэлсэн тул би анх цохисон гэж мэдүүлэг өгсөн. Яг үнэндээ ээж маань аавыг цохиж зодоогүй бөгөөд аавын биед халдаагүй. Ээж аавыг зүгээс түлхээд гэрээс гаргасан гэв.
8. Гэрч ******* мөрдөн байцаалтын шатанд өгсөн:....Би 2024 оны 03 дугаар сарын -ны өдөр үзсэн. Үзэхэд гэмтлийн өгүүлэмжтэй тархи доргилттой толгой хүчтэй өвдөнө гэсэн зовуурьтай байсан тэгээд мэс засал гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзээд эмнэлэгт хэвтүүлсэн хэд хоног хэвтсэнийг нь мэдэхгүй байна. Тархины хаван бууруулах, тархи дэмжих тархины эдийг нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд гарсан. Эмнэлэгт хэвтүүлэх гээд стори нээж байхад эхнэртээ түлхүүлсэн ч гэл үү маргалдсан ч гэл үү яг юу хэлснийг нь санахгүй байна ямар ч байсан гаднын гэмтлийн өгүүлэмж ярьж байсан. Яг тийм оноштой өвчтөн 5-7 хоног эмчилгээ хийлгэдэг тэр хүн тийм л эмчилгээ хийлгэсэн байх...гэх мэдүүлэг /хх-ийн 3-33/,
9. Шинжээч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:.... Мохоо зүйлийн үйлчлэлээр үүсэх боломжтой гэмтэл юм. үзлэг хийхэд нүдний алимны чичирхийлэл зүүн нүдэнд эерэг, дагзны булчингийн хөшингө 3 хуруу байсан зэрэг нь тархины доргилтын шинжүүд учраас тархи доргилттой, гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарч байна. Хүний гараар цохих, цохиулсны дараа унах, ямар нэгэн мохоо зүйлд давхар цохигдсоны улмаас үүсэх боломжтой. Хүний гараар хэр хүчтэй цохисноос шалтгаална. Гараар түлхэх үед бол тархи доргилт үүсэх боломжгүй. Харин түлхсэний улмаас газарт унах, эсхүл ямар нэгэн зүйлд цохигдсоны улмаас тархи доргилт үүсэх боломжтой. Хохирогчийн биед өөр гэмтэл учирсан зүйл байгаагүй. Нэг удаа ч үүсэх боломжтой, олон удаагийн үйлчлэлээр ч үүсэх боломжтой, харин хэр хүчтэй гэдгээсээ шалтгаална.....гэх мэдүүлэг /хх-ийн 94-95/,
0. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 5-ны өдрийн 7 дугаартай шинжээчийн:
. *******ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо.
2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна, дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтэл байна.....гэх дүгнэлт /хх-ийн 49-50 / болон гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 09/, насанд хүрээгүй гэрчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоох тухай мөрдөгчийн тогтоол /хх-ийн 27/, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах саналтай ирүүлсэн хэргийг нэмэлт хэрэг бүртгэлт хийлгэхээр буцаах тухай прокурорын тогтоол /хх-ийн 88/, шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-ийн 6-2/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч хуудас шинэ нотлох баримт гаргаж өгсөн зэрэг нотлох баримтыг шинжлэн судлав.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Номгон багийн нутаг дэвсгэр 08 дугаар байрны тоотод 2024 оны 03 дугаар сарын 0-ны өдөр өөрийг нь байхгүй байхад, зөвшөөрөлгүйгээр гэрт орж, хүүхэдтэй уулзсан гэх шалтгаанаар өөрийн нөхөр *******ийн толгой руу нь гараараа -2 удаа цохиж биед нь тархи доргилт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь хохирогч *******ийн мөрдөн шалгах болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, гэрч , насанд хүрээгүй хохирогч ******* нарын мэдүүлэг, шинжээчийн 7 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон байна гэж дүгнэлээ.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэж Эрүүгийн хуулийн .6 дугаар зүйлийн 2-д зааснаар зүйлчилж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтаас үзэхэд шүүгдэгч *******, хохирогч ******* нар нь 2024 оны 03 дугаар сарын 0-ний өдөр эхнэр нөхрийн харилцаатай буюу гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай байсан бөгөөд гэр бүлээ албан ёсоор салгаагүй байсан байх боловч хувийн таарамжгүй харьцааны улмаас тус тусдаа амьдарч байсан нь нотлогдож байна.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч *******гийн өгсөн “...би гэрт ганцаараа үлдээд байж байсан чинь хаалга тогшихоор нь би ээжийг ирж байгаа юм байх гэж бодоод хаалгаа нээсэн чинь манай аав байсан, тэгээд аав орж ирээд орон дээр сууж байсан чинь удаагүй гаднаас ээж орж ирээд аавыг чи миний гэрт яагаад дураараа орж байгаа юм гээд аавын цээж рүү түлхсэн чинь аав би зүгээр хүүхэдтэйгээ уулзаж байна гэсэн. Тэгсэн чинь ээж аавыг одоо гар гээд цээж рүү нь дахиад түлхээд толгойных нь орой хэсэг рүү гараараа -2 удаа цохисон гэхдээ ээж хүчтэй цохиогүй, тэгсэн чинь аав ээжийг би зүгээр хүүхэдтэйгээ уулзаж байна шүү дээ чи чинь өвчтэй юм уу гээд байсан тэгээд ээж аавыг түлхээд гэрээс гаргасан....” гэх мэдүүлэг зэргээс дүгнэхэд шүүгдэгч ******* нь хохирогч болох *******ийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж түүний эрүүл мэндэд халдаагүй бөгөөд харин өөрийн амьдарч байсан гэрт орж ирсэн түүнийг гаргах шалтгаанаар биед нь түлхэж халдах явцдаа түүний толгой тус газар гараар цохих явцад тархи доргилт буюу эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна гэж дүгнэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулаагүй талаар мэдүүлж байгаа мөн насанд хүрээгүй гэрч ******* нь “Тэгээд аав ээжийн өмнөөс хэрүүл өдөөд байсан тул ээж уурандаа аавыг татаж босгож байгаад “гэрээс гар” гээд түлхэж гаргасан” гэж мэдүүлж байгаа боловч уг мэдүүлэг нь насанд хүрээгүй гэрч *******гийн өөрийнх нь 2024 оны 06 дугаар сарын 2-ний өдөр хууль ёсны төлөөлөгч *******ыг байлцуулан өгсөн “...Тэгсэн чинь ээж аавыг одоо гар гээд цээж рүү нь дахиад түлхээд толгойных нь орой хэсэг рүү гараараа -2 удаа цохисон гэхдээ ээж хүчтэй цохиогүй...” гэх мэдүүлэг,
Гэрч ******* “...Би 2024 оны 03 дугаар сарын -ны өдөр үзсэн. Үзэхэд гэмтлийн өгүүлэмжтэй тархи доргилттой толгой хүчтэй өвдөнө гэсэн зовуурьтай байсан тэгээд мэс засал гэмтлийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх шаардлагатай гэж үзээд эмнэлэгт хэвтүүлсэн хэд хоног хэвтсэнийг нь мэдэхгүй байна. Тархины хаван бууруулах, тархи дэмжих тархины эдийг нөхөн сэргээх эмчилгээ хийлгээд гарсан. Эмнэлэгт хэвтүүлэх гээд стори нээж байхад эхнэртээ түлхүүлсэн ч гэл үү маргалдсан ч гэл үү яг юу хэлснийг нь санахгүй байна ямар ч байсан гаднын гэмтлийн өгүүлэмж ярьж байсан. Яг тийм оноштой өвчтөн 5-7 хоног эмчилгээ хийлгэдэг тэр хүн тийм л эмчилгээ хийлгэсэн байх...” гэх мэдүүлэг,
Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 03 дугаар сарын 5-ны өдрийн 7 дугаартай шинжээчийн:. *******ийн биед тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн “хөнгөн” зэрэгт хамаарна, дээрх гэмтэл нь хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байж болох шинэ гэмтэл байна...” гэх дүгнэлт зэргээр няцаагдаж байгаа тул шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан байна гэж дүгнэлээ.
Мөн хохирогч ******* нь шүүгдэгчид зодуулсаны улмаас эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлж түүний зардлыг Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас .342.200 төгрөг гарсан зардлыг нөхөн төлсөн баримтыг шүүгдэгч ******* нь шүүхэд шинээр гаргаж өгсөн нь түүнийг гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн гэж дүгнэх нэг үндэслэл болсоныг дурдах нь зүйтэй байна.
Гэр бүлийн хүчирхийллийн гол шинж харгис хэрцгий харьцах, догшин авирлах, эдийн засаг бэлгийн хүчирхийлэлд оруулж зодох зэрэг үйлдлээр тодорхойлогдох бөгөөд шүүгдэгч *******гийн үйлдэлд дээрх үндсэн шинжүүд хангагдахгүй байгаа тул зүйлчлэлийг хөнгөрүүлсэн болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад насанд хүрээгүй гэрч *******гийн 2024 оны сарын 07-нд өгсөн мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байх тул уг мэдүүлгийг нотлох баримтаар тооцохгүй байхаар шийдвэрлэв.
Учир нь насанд хүрээгүй гэрч *******гээс хууль ёсны төлөөлөгч *******ыг байлцуулж мэдүүлэг авахдаа хууль ёсны төлөөлөгчид Эрүүгийн хуулийн 2.2 дугаар зүйлд заасныг буюу гэрч хохирогч мөрдөн шалгах ажиллагааны үед зориуд худал мэдүүлэг өгөх заалт нь хууль ёсны төлөөлөгчид хамааралгүй байхад уг хуулийг урьдчилан сануулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзлээ.
Харин насанд хүрээгүй гэрч *******гээс 2024 оны 06 дугаар сарын 2-ний өдөр хууль ёсны төлөөлөгч *******ыг байлцуулж авсан мэдүүлэг нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байгаа тул уг мэдүүлгийг үнэлж шийдвэрлэлээ.
Иймд Баянхонгор аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн болгон хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэх нотлох баримт хүрэлцээтэй байгаа тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* нь гомдол саналгүй нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн тул шүүгдэгч *******г хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ.
Иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын байгууллагаас .342.000 төгрөг нэхэмжлэх талаар илэрхийлсэн бөгөөд шүүгдэгч *******гийн зүгээс шүүхийн хэлэлцүүлэгт .342.000 төгрөг эмчилгээний зардлыг нөхөн төлсөн баримтыг гаргаж өгсөн тул түүнийг Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн .-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-нийг, 6.5 дугаар зүйлийн .2-д заасан “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-нийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдаж эрүүгийн хариуцлага хүлээлгэлээ.
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.4 зүйлийн 2, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.0 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
. Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* овогтой *******гийн д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн 2-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -д болгон хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.
2. Шүүгдэгч ******* овогт *******гийн г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн .6 дугаар зүйлийн -т зааснаар шүүгдэгч ******* овогт *******гийн г дөрвөн зуун тавин / 450 / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу дөрвөн зуун тавин мянган / 450.000 / төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан торгох ялыг шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш дөрвөн сарын дотор хэсэгчлэн төлүүлэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* нь энэ хэрэгт хохирогч болон иргэний нэхэмжлэгч нарт төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн .5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн - д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн .9 зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 4 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ