Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/87

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Д.Батцэнгэл даргалж

Улсын яллагч: Б.Байгаль,

Нарийн бичгийн дарга: Д.Чимэдцэрэн,

Хохирогч: ******* /онлайн/,

Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Байгалиас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох 251400000009 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

1. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт *******ийн /РД: /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах дугаар багийн 5-25 тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас иргэн *******тэй маргалдаж түүнийг зүүн гараараа үсдэж, баруун гараараа 2 удаа зүүн талын хацар руу нь цохих, өшиглөх зэргээр биед халдсаны улмаас эрүүл мэндэд зүүн доод зовхи, зүүн бугалга, баруун шууны цус хуралт, толгойн оройн зулгаралт, дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэргийг үйлдсэн гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж,  хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:

1. Шүүгдэгч Ц. мөрдөн байцаалтын шатанд өгсөн:...Надад эрх үүрэгтэй холбогдуулан асууж тодруулах зүйл байхгүй. Монгол Улсын Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч авахгүй. Урьд нь болсон зүйлийн талаар мэдүүлэг өгсөн энэ удаа мэдүүлэг өгөхгүй би гаргасан асуудалдаа гэмшиж дүгнэлт хийж байна хэргээ түргэн шуурхай хялбаршуулсан журмаар шийдүүлмээр байна...гэх мэдүүлэг, / хх-ийн 51-52 /,

2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй, гэм бурууг хүлээж байна. Би хохирогчийн нэхэмжилсэн 0.000 төгрөгийн төлөхөө илэрхийлж байна гэв.

. Хохирогч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... Би 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдөр гадуур явж байгаад хамтран амьдрагч гийн хамт “Хараа” нэртэй 0,75 граммтай архи 1 ширхэг, “Сэнгүр” нэртэй 2,5 литртэй пиво 1 ширхгийг аваад ******* найзындаа очсон. Тэгээд бид хэд авсан архи пиво хувааж уусан. Тэгээд би согтоод гэр лүүгээ орсон, удаагүй ******* над руу залгаад манайд ороо ирээ найз агсам тавиад байна гэж хэлсэн. Тэгээд би гэр лүү нь ороод а чи миний интернэт банкны нууц үгийг сольсон байна яаж байгаа юм бэ гэсэн чинь, над руу миний утсыг авч шидээд зүүн гараараа намайг үсдээд өшиглөөд баруун гараараа миний зүүн талын хацар руу 1 удаа цохисон тэгээд би цагдаад дуудлага өгсөн. Тухайн үед *******, , *******ийн ээж Бямбаа эгч бид 4 байсан, өөр хүн байгаагүй. Миний зүүн талын нүдний доор хөхөрсөн. нь 202 онд ойчсон байсан шүд хөдөлсөн. 2024 оны 12 дугаар сарын 22-ний шөнө зүүн гараараа намайг үсдээд өшиглөөд баруун гараараа миний зүүн талын хацар руу 1 удаа цохисон. Би тухайн үед биед халдаж, цохиж зодсон зүйл байхгүй...гэх мэдүүлэг / хх-ийн 8-10 /,

... Би 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс хойш эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ аваагүй. нь надад бэлнээр 100,000 төгрөг өгсөн. Би хөдөлсөн шүдээ янзлуулмаар байна. 0,000 төгрөгийг нэхэмжилж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 1-14/,

4. Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч ******* мэдүүлэхдээ: г Би гэртээ байж байтал ******* над руу залгасан. Тэгтэл намайг ороод ирээд намайг зодоод байна гэж чат бичсэн. Би ороод чи яагаад эмэгтэй хүн зодож байгаа юм бэ гэсэн чинь намайг үсдэж авч өшигчөөд миний утсыг шидээд дэлгэцгүй болгосон. Утасны дэлгэцийн үнэ 200,000 төгрөг авсан. Өөр мөнгө төгрөг аваагүй. Одоо шүдний үнэ 0.000 төгрөг нэхэмжилж байна гэв.

5. Гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:... 2024 оны 12 дугаар сарын 22-ны шөнө би гэртээ унтаж байхад манай охин *******ийн гэрт хүмүүс шуугилдаад зодоон хийгээд байсан. Тэгээд би гэрт нь орсон чинь манай хүргэн , гэх эмэгтэйтэй барилцаад авсан, зодоон хийгээд байсан. Тэгээд би очоод салгасан, удаагүй чи миний утсыг өг гээд дайраад, дахиад барилцаж аваад зодолдоод байсан. Тэгээд манай хүргэн зүүн гараараа үсдээд, баруун гараараа 2 удаа зүүн талын хацар руу нь цохисон, 2 удаа хацар хэсэг рүү нь өшиглөөд байсан, тэгээд би ахиад салгасан, удаагүй цагдаа нар ирсэн. Намайг унтахаас өмнө манай хүргэн архи уугаагүй эрүүл байсан, гэдэг эмэгтэй архи авчир ч ирээд тэр хэд манай охины гэрт уусан, намайг гэрт нь ороход бүгд л согтсон байсан, боль гээд байхад л орилоод дайраад байсан. гийн нүүрний шанаа хэсэгт нь баруун гараараа 2 удаа цохисон, 2 удаа хацар хэсэг рүү нь өшиглөөд байсан. Манай охин *******, хүргэн , бид 4 байсан. Өөр хүн байгаагүй. гийн биед манай хүргэн ас өөр хүн халдаж цохисон зүйл болоогүй...гэх мэдүүлэг /хх-ийн 24-25 /,

6. Баянхонгор аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн:......1. *******гийн биед зүүн доод зовхи, зүүн бугалга, баруун шууны цус хуралт, толгойн оройн зулгаралт, дээд үүдэн баруун 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, -4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

. Дээрх дээд үүдэн баруун 1-р шүдний сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг, бусад гэмтлүүд нь 2.7.-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....гэх дүгнэлт / хх-ийн 5-6/ болон шүүгдэгч Ц. эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 70/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд зааснаар нотолбол зохих байдлыг нотолсон байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2024 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2-нд шилжих шөнө Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах дугаар багийн 5-25 тухайн тохиолдолд үүссэн таарамжгүй харилцааны улмаас иргэн *******тэй маргалдаж түүнийг зүүн гараараа үсдэж, баруун гараараа 2 удаа зүүн талын хацар руу нь цохих, өшиглөх зэргээр биед халдсаны улмаас эрүүл мэндэд зүүн доод зовхи, зүүн бугалга, баруун шууны цус хуралт, толгойн оройн зулгаралт, дээд үүдэн баруун 1 дүгээр шүдний сулрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт болсон нь гэрч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 12 дугаар сарын 22-ны шөнө би гэртээ унтаж байхад манай охин *******ийн гэрт хүмүүс шуугилдаад зодоон хийгээд байсан. Тэгээд би гэрт нь орсон чинь манай хүргэн , гэх эмэгтэйтэй барилцаад авсан, зодоон хийгээд байсан. Тэгээд би очоод салгасан, удаагүй чи миний утсыг өг гээд дайраад, дахиад барилцаж аваад зодолдоод байсан. Тэгээд манай хүргэн зүүн гараараа үсдээд, баруун гараараа 2 удаа зүүн талын хацар руу нь цохисон, 2 удаа хацар хэсэг рүү нь өшиглөөд байсан, тэгээд би ахиад салгасан, удаагүй цагдаа нар ирсэн. Намайг унтахаас өмнө манай хүргэн архи уугаагүй эрүүл байсан, гэдэг эмэгтэй архи авчир ч ирээд тэр хэд манай охины гэрт уусан, намайг гэрт нь ороход бүгд л согтсон байсан, боль гээд байхад л орилоод дайраад байсан. гийн нүүрний шанаа хэсэгт нь баруун гараараа 2 удаа цохисон, 2 удаа хацар хэсэг рүү нь өшиглөөд байсан. Манай охин *******, хүргэн , бид 4 байсан. Өөр хүн байгаагүй.....” гэх мэдүүлэг  Баянхонгор аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн 2024 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 92 дугаартай шинжээчийн: 1. *******гийн биед зүүн доод зовхи, зүүн бугалга, баруун шууны цус хуралт, толгойн оройн зулгаралт, дээд үүдэн баруун 1-р шүдний сулрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, -4 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. . Дээрх дээд үүдэн баруун 1-р шүдний сулрал гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг, бусад гэмтлүүд нь 2.7.-д зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй........гэх дүгнэлт зэргээр нотлогдсон байна гэж үзлээ.

Энэ үйл баримтад эрх зүйн дүгнэлт хийхэд хохирогч ******* нь 2024 оны 12 дугаар сарын 22-ний өдөр шүүгдэгч Ц. хамтран амьдрагч Б.*******ийн  амьдардаг гэх Баянхонгор аймгийн Баянхонгор сумын дугаар багийн 5.25 гэрт нь очиж улмаар  шүүгдэгч *******, болон Б.******* нартай архидан согтуурч улмаар хохирогч *******тэй шүүгдэгч ******* нь маргалдаж түүнийг  нь  зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан байна  гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Ц.******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцоход нотлох баримт хүрэлцээтэй байх тул түүнийг Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож  шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт  хохирогч ******* нь зодуулсаны улмаас шүд хөдөлсөн түүний эмчилгээний үнэ 0.000 төгрөг  нэхэмжлэх  талаар илэрхийлсэн бөгөөд шүүгдэгч ******* нь нөхөн төлөхөө шүүхийн хэлэлцүүлэгт илэрхийлсэн тул шүүгдэгч *******ас 0.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгалаа.

Шүүх шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэлээ.

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир  цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг  дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.2, 6.6, 6.7, 6.8, 6.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн ******* хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт *******ийн ******* дөрвөн зуун  / 400 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар  шийтгэсүгэй.

. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2-д зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан  дөрвөн зуун  / 400 / цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй цагаар хийлгэхийг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-д зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг дурдсугай.

6. Шүүгдэгч ******* нь энэ хэргийн учир  цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д зааснаар шүүгдэгч *******ас 0.000 төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохыг Баянхонгор аймаг дахь Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 6.10 дугаар зүйлийн 4-д зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1- д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргааны ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж, эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш шийдвэрийг эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэй болохыг дурдсугай.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.1 дугаар зүйлийн 2-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ,  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Д.БАТЦЭНГЭЛ