Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 11 сарын 30 өдөр

Дугаар 128/ШШ2022/0895

 

 

 

    2022          11            30                                   128/ШШ2022/0895

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Чанцалням даргалж, шүүх хуралдааны нэгдүгээр танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Л.Б*****, Б.М***, Ш.Ц***, Ц.Т********

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*****, Ц.Т**********

Хариуцагч: ********* дүүргийн Засаг дарга, ********* дүүргийн Газар зохион байгуулалтын алба

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х******, Т.Э******** нарын хоорондын “********* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 0 дүгээр сарын 26-ны өдрийн 1111173 тоот мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч нарын 4 гараашийг буулгахгүй байхыг даалгах шийдвэр гаргуулах, гараашийг буулгасан тохиолдолд гарааш эзэмшигч хүн тус бүр нөхөн төлбөр болох 6120000/ зургаан сая нэг зуун хорин мянга/ төгрөг буюу нийт 24480000 /хорин дөрвөн сая дөрвөн зуун наян мянган/ төгрөгийг нөхөн олговор болгож ********* дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргаж нэхэмжлэгч нарт олгуулах”-ыг хүссэн маргааныг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б*****, Ц.Т**********, тэдний өмгөөлөгч М.Төмөрцэцэг, хариуцагч  ********* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х******, хариуцагч ********* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анармаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагаа “Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 тоот захирамжийн бидний гараашид холбогдох хэсгийг хүчингүй болгуулах, гараашийг буулгасан тохиолдолд гарааш эзэмшигч хүн тус бүр нөхөн төлбөр болох 6120000 /зургаан сая нэг зуун хорин мянга/ төгрөг буюу нийт 24480000 /хорин дөрвөн сая дөрвөн зуун наян мянган/ төгрөгийг нөхөн олговор болгож Нийслэлийн Засаг даргын тамгын газраас гаргуулах” гэж тодорхойлж байгаад “********* дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 0 дүгээр  сарын 26-ны өдрийн 1111173 тоот мэдэгдэх хуудсыг хүчингүй болгуулж, нэхэмжлэгч нарын 4 гараашийг буулгахгүй байхыг даалгах шийдвэр гаргуулах, гараашийг буулгасан тохиолдолд гарааш эзэмшигч хүн тус бүр нөхөн төлбөр болох 6120000/ зургаан сая нэг зуун хорин мянга/ төгрөг буюу нийт 24480000 /хорин дөрвөн сая дөрвөн зуун наян мянган/ төгрөгийг нөхөн олговор болгож ********* дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргаж нэхэмжлэгч нарт олгуулах” гэж өөрчилжээ.

2. Нэхэмжлэгч нар нь маргаан бүхий актыг эс зөвшөөрч 2022 оны 0 дүгээр сарын 26-ны өдөр мэдэж, 2022 оны 5 дугаар сарын 18-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан байна.

3. Нэхэмжлэгч нар нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Маргаан бүхий акт нь дараах үндэслэлээр хууль бус. Үүнд:

1/ Бид ********* дүүргийн 0 дүгээр хорооны нутаг дэвсгэрт 46 дугаар байрны баруун хойд талд СӨХ-ны эзэмшлийн талбайд тус дүүргийн газрын албаар хийлгэж, батлуулсан кадастрын зурагтай, машин замаас хол, явган хүний орц гарц хаагаагүй ногоон байгууламжийн талбайд байрлаагүй, ойр орчмын оршин суугчдад саад болохгүй зөвшөөрөл бүхий гарааш байрладаг газарт 4 гарааш өөрийн хөрөнгөөр барьж зориулалтын дагуу эзэмшиж, ашиглаж байхад гараашийг буулгах ямар ч захирамжгүйгээр дүүргийн Газрын албанаас гараашийг буулгах тухай мэдэгдэх хуудас наасан нь хууль бус гэж,

2/ Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжид бидний гараашийг буулгах асуудал тусгагдаагүй гэж,

3/ Тус захирамжид тусгагдсан 4 гарааш бол манай дүүргийн 50 дүгээр байрны хойно байсан 4 гараашийг буулгах тухай байсан гэж,

4/ Ийм тус дүүргийн газрын албанаас албан тушаалын байдлаа ашиглан дур мэдэн буулгахаар удаа дараа дарамтлан байна гэжээ.

5/ Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Т********* шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:54, 40 дүгээр байрнууд дурдагдаад байгаа. Бид энэ хоёр байрны оршин суугч дөрвөн иргэн. Бид гэрээ байгуулсан. Гэрээ байгуулахын тулд эхлээд чухам хаана барих вэ гэдгийг дүүргийн архитектур н.А*******-р тодорхойлуулж, усны шугам, дулааны шугам, цахилгааны шугамаас хол байх ёстой. Явган хүний болон автомашины хөдөлгөөнд саад болохгүй байх ёстой. СӨХ-ны эзэмшлийн газар дээр байгаа бол болно гэж бид нарт дүүргийн архитектур н.А******* кадастр хийж өгсөн, байшингаасаа 12 метрийн зайтай гэсэн. Дүүргийн Газрын албаны дарга н.П********* түүнийг нь батлаад, мэргэжилтэн н.С******* улаан шугамыг нь тавьж өгсөн. Та дөрөв гараашаа барьж болно гэсэн. Ингээд гэрээ байгуулаад улсын бүртгэлийн 398/03 гэсэн гэрчилгээний дугаар өгсөн. Харамсалтай нь би гэрчилгээгээ авч чадахгүй байгаа, өгөхгүй байна. Ингээд кадастр нь байгаа. Энэ мэдэгдэл өгөх хүртэлх хугацаанд бид газрын төлбөрөө төлөөд явж байсан. Мэдэгдэл өгснөөр газрын төлбөр авахаа байсан. Дүүргийн зүгээс мэдэгдэл өгсөн шалтгаанаа манай гараашийг буулгах шийдвэр Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамж гарсан учраас буулгана гэдэг. Тэгэхээр бидний маргаж байгаа гол асуудал нь 388 дугаар захирамжид орсон газар биш, 388 дугаар захирамж нь 50 дүгээр байрны хойд талд гэж ойлгож байна.

Гэтэл 50 дүгээр байрны хойд талд байгаа 9 гараашийг буулгах тухай захирамжийг дүүргийн зүгээс 2021 онд гаргасан. Ингээд бетон болон төмөр 9 гараашийг захирамжид маш тодорхой заасан. Манайх тоосгон гарааш. Ингээд энэ захирамжаа хэрэгжүүлээд 9 гараашнаас 5 гараашийг буулгаад 4 гарааш байж байгаа. Бетонон болон төмөр гарааш байгаа. 50 дүгээр байрны хойно манай 4 гараашийг Нийслэлийн Засаг даргын захирамжид орсон байна гээд манай гараашийг буулгана гээд байгаа. Гэтэл яагаад Нийслэлийн Засаг даргын 388 дугаар захирамжаар 50 дүгээр байрны хойно орсон бэ гэхээр дүүргийн Засаг даргын буулгах ёстой 9 гараашнаас 4 гарааш үлдсэн. 2022 оны А/388 дугаар захирамж гарахдаа мэдээлэл, судалгаа хийж газар дээр нь явж асуудлыг тогтоох байсан байх. Тэгэхээр буулгах ёстой 9 гараашнаас 4 гарааш нь үлдсэн. Тэгэхээр 388 дугаар захирамж нь энэ 4 гараашийг буулга гэсэн болохоос биш 40 дүгээр байрны ард байгаа манай 4 гараашийг буулга гэсэн үг биш. Нийслэлийн Засаг даргын захирамжийг өөрсдийн үзэмжээр урвуулан буруу ашиглаж, буулгах ёстой гараашаа буулгахгүй, буулгах ёсгүй гараашийг буулгах гэж тэр заалтыг ашиглаж байна гэж үзээд байна. Тийм учраас бидний гараашийг буулгахгүй үлдээж өгнө үү гэсэн хүсэлттэй байна. Хэрвээ үнэхээр энүүгээр зам тавих, байшин барих гээд гай болоод байгаа бол буулгуулъя. Нийслэлийн мастер төлөвлөгөөнд орсон бол буулгуулъя. Гэхдээ бид өөрийн хөрөнгөөр барьсан учраас анхны хөрөнгийг маань нөхөн төлбөр олгож өгнө үү. Бид энэ гараашны үнэлгээг аудитын байгууллагаар хийлгүүлсэн. Энэ гараашны байрлалын талаар фото зургууд байгаа” гэжээ.

6/ Нэхэмжлэгч бөгөөд нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б***** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа: “Би холбооны тэргүүлэгч юм. Түүнийхээ дагуу ********* дүүрэгт холбогдох хүмүүс яадаг талаар судалгаа гаргалаа. Хуульчидтай хамтарч ажиллаа. Улсын их хурлын гишүүд үүн дээр саналаа хэлж байна. Жишээ нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайд н.Б*******: Хүний өмч хөрөнгийг шүүхийн шийдвэргүйгээр амбаар ч байсан буулгаж болохгүй, та нар шүүхийн шийдвэр гаргуул, ингэж болохгүй гэсэн.  Улсын их хурлын гишүүн н.О*******: Тухайн хүмүүс зөрчилтэй байж болно, өнгө үзэмж муутай байж болно, гэхдээ хүний өмч хөрөнгийг ярилцлага хийх, ямар нэгэн шийдвэр гаргахгүйгээр шууд мэдэгдэл бичээд нураах нь туйлын буруу, Монгол Улс, шинэ Засгийн газар хуулийг дээдэлнэ, хуулиар засаглана гэж байгаа. Хувийн өмчийг дээдэлнэ гэж заасан. Үүнтэй зөрчилдөж байна. Шадар сайд С.А**********: Хууль зөрчсөн бол хуулийн дагуу хариуцлага хүлээдэг байх. Хэрвээ хариуцлага хүлээхгүй бол хүний өмчөөр барьсан бол шүүхийн шийдвэргүйгээр юу ч байсан буулгаж болохгүй. Ийм учраас эцсийн эцэст шүүх тодорхойлно. Хүний өмчид шууд халдаж болохгүй. Албан тушаалаа алдаж болохгүй. Захиргаа үүнийг буулгаж байгаа бол энэ нь албан тушаалаа ашиглаж байгаа хэрэг. н.Э**** сайд мэдэгдэл хийхдээ: Монгол Улсын 40 их наяд төгрөгийн нүүрс Монгол Улсын хилээр гарчихлаа. Монгол Улс 40 их наяд төгрөгийн нүүрсийг төлсөн бол улс орон өргүй байх байлаа. Гэтэл энэ 40 их наяд төгрөгийн нүүрсийг хилээр гаргасан. Улсын их хурлын гишүүн н.О******** хэлэхдээ: Хилээр гаргасан мөнгөний 30 хувь Хятад Улсад үлдсэн. 70 хувь нь оффшорт үлдсэн. Үүний дагуу үзэхэд нүүрсний мафи Монгол Улсын хөрөнгийг дуусгачхаад газрын мафитай нийлсэн. Газрын мафи гэдэг нь дүүргүүдийн Засаг дарга. Үүнийг н.Э******* гишүүн хэлсэн. н.Э******* гишүүн хэлэхдээ: Энэ их нүүрсний мөнгө барилгын материал болоод Монгол Улсад орж ирсэн гэсэн. Тийм учраас ингээд эд нартай холбогдоод эхэлсэн.

Ийм учраас үүний дагуу Газрын албаныхан ядарсан, зүдэрсэн, тэтгэвэрт гарсан хүмүүсээ нухчин дарж, Газрын албаныхан уулын аманд байгаа хүмүүсийг яаж ч чадахгүй байна гэнэ. Хамгийн гол нь энд байгаа тэтгэврийн хөгшчүүлийн гараашийг буулгана гэдэг. Энэ нь гэмт хэрэг. Баримттай юмыг баримтгүй гэж Б.Сумъяабазарт мэдүүлээд нураалгаад байгаа юм. Энэ нь хөөрхөн нугалаа гаргаж байгаа юм. Энэ нь мөн авлигын хэрэг юм. Үүний дагуу манай албаныхан сонгууль дөхөөд хүчтэй үзнэ. Хүчтэй үзэхээр барахгүй бид нар амь насаа зориулна гэж байгаа” гэжээ.

7/ Нэхэмжлэгч нарын өмгөөлөгч М.Т******** шүүх хуралдаанд гаргасан нэмэлт тайлбартаа:********* дүүргийн Газрын албаны мэргэжилтэн Нийслэлийн Засаг даргын Тамгын газрын А/388 дугаар захирамжийн дагуу ажлаа хийж байна, энэ захирамжид нэхэмжлэгч нарын гарааш орсон юм, иймд мэдэгдэх хуудас наасан гэж хэлж байна. 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжид нэхэмжлэгч нарын гарааш тусгагдаагүй байна. Орон сууцны 50 дүгээр байрны хойд талд байгаа. Нэхэмжлэгч нарын гарааш нь 46 дугаар байрны ард талд байгаа. Энд огт ороогүй юм. ********* дүүргийн Засаг даргын 2021 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн А/454 дугаар захирамжид нэхэмжлэгч нарын гараашийг буулгахаар тусгагдсан уу гэхэд тусгагдаагүй гэж хэлсэн. Нэхэмжлэгч нарын гараашнууд нь СӨХ-ны эзэмшлийн газарт СӨХ-ны зөвшөөрөлтэй иргэн, аж ахуйн нэгж байгууллагад газар эзэмшүүлэх гэрээтэй, ********* дүүргийн Газрын албанаас баталгаажсан кадастрын зурагтай, газрын төлбөр төлж байсан зөвшөөрөлтэй, зориулалтын дагуу ашиглаж байгаа гараашнууд юм. Тус гараашны байршил нь машины замаас хол, явган хүний гарц гараагүй, ногоон байгууламж байх талбайд байрлаагүй, ойр орчмын оршин суугчдад саад болохгүй гарааш юм. Нийслэлийн Засаг даргын А/388 дугаар захирамж болон дүүргийн Засаг даргын 2021 оны А/450 дүгээр захирамжийн алинд нь ч нэхэмжлэгч нарын гарааш буулгах тухай энэ шийдвэрт тусгагдаагүй байна.

Иймд ********* дүүргийн Газрын албаны мэргэжилтнүүд нягталж шалгахгүйгээр нэхэмжлэгч нарын гараашийг буулгаад, мэдэгдэх хуудас наасан байдаг. Энэ шийдвэр, үйл ажиллагаа, мэдэгдэх хуудас нь хууль бус байна гэж үзэж байна. Газрын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсэгт Нийтийн зориулалттай орон сууцны байшингийн суугчид, өмчлөгчдөд зориулагдсан ногоон зүлэг, мод, бут, сөөг, хүүхдийн тоглоомын талбай, сүүдрэвч, явган хүний болон автомашины зам, машины зогсоол зэрэг барилгын нормын дагуу баригдсан байгууламжийг арчлан хамгаалах зориулалтаар Сууц өмчлөгчдийн холбооны эрх зүйн байдал, нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн эд хөрөнгийн тухай хуулийн 4.1.6-д заасан орчны газрыг сууц өмчлөгчдийн холбоонд ашиглуулж болно гэж заасан. СӨХ-ны эзэмшлийн газар дээр хуульчлагдсан. СӨХ-ны эзэмшлийн газар хариуцагч нарт ямар ч хамаагүй. Захиргааны ерөнхий хуулийн 0 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсэгт Захиргааны үйл ажиллагаанд дараах тусгай зарчмыг баримтална: “хуульд үндэслэх, бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” 20 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсэгт Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно, 24.2 дэх хэсэгт Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ, 24.4 дэх хэсэгт Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргааны байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно, 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно, 29 дүгээр зүйлийн 29.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлаагүй нь хуулийн заалтуудыг хариуцагч нар хэрэглээгүй. Иймд Захиргааны ерөнхий хуулийн 0 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.6, 20 дүгээр зүйлийн 24.1 дэх хэсгийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү. Өөрөөр хэлбэл мэдэгдэх хуудсыг хууль бус болохыг тогтоож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагч ********* дүүргийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х****** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Захиргааны ерөнхий хуулийн холбогдох заалтуудыг ярьж байна. Манай мэдэгдэх хуудас хүчин төгөлдөр байсан гэдгийг хэлж байна. СӨХ-д ашиглуулах тухай гэдэг нь энэ гараашны тухай яриад байна. Тэгэхээр СӨХ-г энэ дөрвөн хүн төлөөлөх үү, ямар учраас СӨХ ингэж ашиглаж болно гэдэг агуулга бүхий юм яриад байна вэ. Тэр нь буруу, яг иргэдэд гэсэн бол өөр зохицуулалт. Гэтэл сая СӨХ-д ашиглуулж болно гэж байна. Тухайн байшингаас 12 метр зайтай гэдэг нь нийтийн эзэмшлийн гудамж, талбайд гарааш байдаг юм байна гэдгийг өөрсдөө ярилаа. Тэгэхээр Газрын тухай хуулийг хэрэгжүүлэхээр газрын зөрчлийг арилгуулахаар ажиллаж байгаа. Тэгэхээр тухайн нийтийн эзэмшлийн гудамж, талбай дээр хаалганаас гараад ирэхээр 12 метр зайтай дөрвөн гарааш байдаг юм байна. Гэхдээ тэнд ногоон байгууламж бусад барилга байх ёстой юм байна гэдгийг сая өмгөөлөгч хэлсэн. Гэтэл СӨХ ногоон байгууламжаа ашиглах боломжтой юман дээр тэдгээр иргэд дөрвөн гарааштай гэдгээ нэхэмжлэгч нар хүлээн зөвшөөрч байна. Мөн сүүлийн тайлбар дээр мэдэгдэх хуудас хуулийн хүчин төгөлдөр юм гэдгийг нэхэмжлэгч хүлээн зөвшөөрч байгаа учраас нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.

5. Хариуцагч ********* дүүргийн Газрын албаны итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Э******** шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай мэдэгдэх хуудас Газрын тухай хуульд заасны дагуу газар эзэмших эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшсэн бол мэдэгдэж байгаа мэдэгдэл юм. Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлд хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно гэж заасан. Мэдэгдэх хуудсыг хүчингүй болгоод ямар байдгийг сайн мэдэхгүй байна. Газар эзэмших хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ, гэрээ, кадастрын зураг хамт байж хүчин төгөлдөр болно гэж заасан. Хэрэгт авагдсан материалд дээрх иргэдэд газар эзэмших хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээ байхгүй. Тэгэхээр Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.3 дахь заалтын дагуу хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй этгээд газар эзэмшихийг хориглоно. Газар эзэмшсэн тохиолдолд Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4 дэх хэсэгт зааснаар дүүргийн Засаг дарга мэдэгдэж, газрыг албадан чөлөөлж, гаргасан хохирлыг буруутай этгээдээр төлүүлнэ гэсний дагуу бид нар мэдэгдэх хуудсаар Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэж байгаа. Энэ хүмүүст гараашийг чинь буулгалаа гэж мэдэгдэж байгаа мэдэгдэл нь Нийслэлийн Засаг даргын захирамжтай эсэхээс үл хамааран бүгдэд очдог мэдэгдэл юм. Захирамжтай эсэхээс үл хамааран зөвшөөрөлгүйгээр газар эзэмшиж байгаа хүн бүхэнд өгдөг хуулийн заалт юм. Түүний дагуу бид нар илтгэх хуудсаа наасан. Учир нь энэ хүмүүс манай мэдээллийн санд ямар ч бүртгэлгүй, газрын гэрчилгээгүй, газрын зураггүй учраас эзэмшигч нь тодорхойгүй. Тийм учраас бид нар мэдэгдэх хуудсаа хүргүүлсэн. Хэрвээ манайд газар эзэмшдэг, манай мэдээллийн санд бүртгэлтэй, нэр, ус, хаяг нь тодорхой байсан бол Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу мэдэгдэх хуудсаа хаягаар нь явуулна.

Гэтэл энэ бүртгэл байхгүй учраас манайх мэдэгдэх хуудас наасан. Энэ хүмүүст өнөөдрийн байдлаар хүчин төгөлдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ байхгүй. Тэгэхээр манай мэдэгдэх хуудас хүчин төгөлдөр. Гаргаж өгье гэсэн ч нэхэмжлэгч нарт баримт байхгүй учраас мэдэгдэх хуудсаа наасан. Тийм учраас манай мэдэгдэх хуудас хүчинтэй гэж үзэж байна. Нийслэлийн Засаг даргын 388 дугаар захирамж 2022 оны 0 дүгээр сард гарсан. Дүүргийн Засаг даргын захирамжаар 50 дүгээр байрны хойд талд зөвхөн 0 дүгээр хорооны цогцолборыг барих газарт 9 гараашийг буулгасан. Уг 9 гарааш нь урагшаа 5, хойшоо 4. Тэр гараашийг буулгаад тухайн дүүргийн хорооны барилгын ажил явагдах гээд газрынх нь холбогдох зураг хийгдэх гээд байсан учраас бид нар 2022 оныг хүлээлгүйгээр яаралтайгаар 2021 онд дүүргийн Засаг даргын захирамжийг гаргасан. Хойшоо харсан гараашийг нэхэмжлэгч нар ойлгохгүй байх шиг байна. Бид нар урд тал руу харсан 4 гараашийг нураасан. Нэхэмжлэгч нарын яриад байгаа үлдсэн байгаа 4 гарааш гэдэг нь Нийслэлийн Засаг даргаас эзэмшүүлсэн иргэний газар дээр байгаа бетонон гарааш байгаа. Бид нар газрын зөвшөөрөлгүй буюу нийтийн эзэмшлийн зам, талбай дээр байгаа газрууд дээр нийслэл даяараа чөлөөлөгдөж байгаа. Тэр гараашнууд бусдын эзэмшил газар дээр байгаа учраас чөлөөлөөгүй. Тэгэхээр одоо юу гэж ойлгох вэ гэхээр 50 дүгээр байрны хойд талд эгнэсэн байгаа гараашнуудаас 4 гарааш зөвшөөрөлгүй. Энэ нь нэхэмжлэгч нарын тоосгон гарааш. Тийм учраас энэ 4 гарааш дээр Нийслэлийн Засаг даргын захирамж гарсан. Нийслэл рүү явуулсан судалгааг тухайн үед мэргэжилтэн н.О******** хариуцдаг байсан. Мэргэжилтэн н.О***** зургаар баталгаажуулаад танилцуулга хийгээд Нийслэл рүү явуулсан. Хэрэгт авагдсан материалд дүүргийн Засаг даргын захирамжаар хорооны цогцолбор барих барилга дээр уг гараашнуудыг тодорхой танилцуулга хийгээд сансрын зураг байгаа. Зургийн дагуу бүх танилцуулгыг хийгээд, дүүрэгт өгөөд, дүүрэг захирамжаа гаргаад дүүргийн Хот тохижилтын хэлтсээс тухайн гараашийг 2021 онд буулгасан. 2022 онд бид нар зөвхөн одоо зөвшөөрөлгүй байгаа гараашинд захирамжаа гаргасан, байршил зөв. Тийм учраас нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

1. Нэхэмжлэгч Л.Б*****, Б.М***, Ш.Ц***, Ц.Т******** нараас ********* дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргад холбогдуулан тус  дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1111173 тоот дугаар бүхий мэдэгдэх хуудаснуудыг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэл гаргаж, нэхэмжлэлийн үндэслэлээ, “...Нийслэлийн Засаг даргын 2022 оны 3 дугаар сарын 14-ний өдрийн А/388 тоот захирамжид орсон гэж тайлбарлаж байгаа боловч манай гараашнуудыг буулгах асуудал уг захирамжид тусгагдаагүй байсан, харин Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжид тусгагдсан 50 дүгээр байрны хойно байсан 4 гараашийг буулгаж, оронд нь барих объектын хашааг барьсан байгаа, захирамжид тусгагдаагүй бидний гараашийг дур мэдэн буулгахаар дарамталсан, 2004 оноос хойш зохих татварыг төлж ирсэн, сонсох ажиллагаа хийлгүйгээр захиргааны акт гаргасан, маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа хууль бусаар газар эзэмшсэн гэсэн нь үндэслэлгүй” гэж тайлбарлан маргажээ.

3. ********* дүүргийн Газрын албаны дарга 2004 оны 12 дугаар сарын 02-ны өдөр иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад газар эзэмшүүлэх гэрээ байгуулж, ********* дүүргийн 0 дүгээр хорооны 50 дүгээр байрны хойно талд 18 м.кв газрыг авто гараашийн зориулалтаар нэхэмжлэгч нарт эзэмшүүлжээ.

4. Тус маргаан бүхий гараашнууд нь ********* дүүргийн Газрын албаар хийлгэж батлуулсан кадастрын зурагтай, дүүргийн Газрын албаны даргатай  байгуулсан газар эзэмших гэрээтэй, улсын бүртгэлийн 398/01, 398/02, 398/03, 398/04 дугаартай, 2015 он хүртэл Газрын төлбөр тодорхойлох тухай акт-аар тогтоосон газрын төлбөрийг жил бүр төлсөн зэрэг нь хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна.

5. Нэхэмжлэгч нараас хүчингүй болгуулахаар шаардаж буй *********  дүүргийн газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1111173 тоот дугаартай мэдэгдэх хуудас нь 2022 оны 5 дугаар сарын 04-ний өдрийн дотор газраа чөлөөлөхийг мэдэгдсэн агуулгын хувьд захиргааны акт болохгүй, харин мэдэгдэлд заасан хугацаа дуусгавар болсноор газрыг албадан чөлөөлөх ажиллагааг эхлүүлэх үндэслэлийг бүрдүүлж байгаагаараа нэхэмжлэгч нарын хувьд сөрөг үр дагавар бүхий захиргааны актад тооцогдоно.

6. Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-д “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ”, 27.4-д “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно” гэж заасан ба мөн хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, нийслэл, сум дүүргийн засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэсэн зохицуулснаас үзвэл, хуулийн энэхүү зохицуулалтын дагуу өгсөн мэдэгдэх хуудас нь уг хуудаст заасан хугацаа хэтэрмэгц гараашийг албадан буулгах эрхийг хариуцагч захиргааны байгууллагад бий болгож байх тул мэдэгдэх хуудас олгосон нь гадагш чиглэсэн, захирамжилсан шинжтэй, мөн нэхэмжлэгч нарт үр дагавар бүхий гэж үзнэ.

 7. Хариуцагч захиргааны байгууллага нь Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтуудыг үндэслэн мэдэгдэх хуудас өгөх хууль зүйн үндэслэлгүй байсан гэж үзэхээр нөхцөл байдал шүүхийн үзлэгээр тогтоогдсон байх бөгөөд нэхэмжлэгч нарт олгосон 1111173 тоот мэдэгдэх хуудас нь бодит байдлаас зөрүүтэй байх тул хариуцагч нь маргаан бүхий актуудыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 0 дүгээр зүйлийн 4.2.1-д “хуульд үндэслэх” гэж, 4.2.5-д “... бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх” гэж заасан захиргааны үйл ажиллагааны зарчмыг хэрэгжүүлээгүй гэж үзнэ.

8. Учир нь шүүхийн үзлэгээр “...Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжид заасан байршилд 4 гарааш буулгахаар заасан бөгөөд тэрхүү 4 гараашийг буулгаад хашаа барьсан, харин нэхэмжлэгч нарын 4 гарааш байршлын хувьд өөр тул уг захирамжид эдгээр гараашнуудыг буулгах тухай тусгаагүй...” гэж үзэхээр нөхцөл байдал тогтоогдсон байна.

9. Мөн бодит байдал дээр Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжид заасан 4 гарааш нь ********* дүүргийн 0 дүгээр хороо, 50 дүгээр байрны хойд талд, харин нэхэмжлэгч нарын гарааш тус хорооны 46 дугаар байрны хойд талд байршилтай болох нь тогтоогдож байх тул хариуцагч нарын “...Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжид орсон...” гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй байна.

10. Харин ********* дүүргээс Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанд 2020 онд хүргүүлсэн Газрын зөрчлийн судалгаанд нэхэмжлэгч нарын 4 гарааш орсон хэдий ч Нийслэлийн Газар зохион байгуулалтын албанаас тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар захирамжийн биелэлтийг хариуцаж, мэдэгдэх хуудсыг нэхэмжлэгч нарт хүргүүлэхийг даалгасан болох нь тогтоогдохгүй байна.

11. Нийслэлийн болон дүүргийн Газар зохион байгуулалтын алба нь газрын талаарх хуульд заасан эрхийг хэрэгжүүлэх эрх бүхий байгууллага хэдий ч тэдний гаргаж байгаа захиргааны актууд нь тодорхой, үндэслэл бүхий, ойлгомжтой байх  байхыг шаардана.

12. Мөн нэхэмжлэгч нарын гарааш зөрчилтэй болохыг тогтоосон бол захиргааны акт гаргахаас өмнө тэдэнд мэдэгдэж, шалтгаан нөхцөлийг тайлбарлах боломж олгож, захиргааны актыг биелүүлэхээр мэдэгдэх хуудас өгч байгаа бол тэрхүү мэдэгдэх хуудсанд ямар захиргааны актыг хэрэгжүүлж байгааг тодорхой заах үүрэгтэй, гэтэл маргаан бүхий мэдэгдэх хуудсанд энэ талаар тусгаагүй болох нь тогтоогдож байна.

13. Хэдийгээр маргаан бүхий мэдэгдэх хуудсыг хууль бус гэж дүгнэж байгаа боловч Нийслэл болон тус дүүргийн Засаг дарга, Газрын албанаас захиргааны акт гаргаж, түүний хэрэгжилтийг хангаж ажиллах эрхийг хөндөөгүй болно.

14. Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлд газрын нэгдмэл санд төрөөс хяналт тавих үйл ажиллагааг журамлан зохицуулсан байх ба 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө” гэж, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна гэж заасныг хамтад нь авч үзвэл, газрыг чөлөөлөх хугацаа тогтоосон мэдэгдэх хуудсыг зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга байгууламж барьсан, дур мэдэн эзэмшсэн буюу ерөөсөө зөвшөөрөл аваагүй байх тохиолдолд газрыг албадан чөлөөлөх” харилцааг зохицуулсан байна.

15. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад тогтоогдож буй нөхцөл байдлуудаас үзвэл, нэхэмжлэгч нар нь зохих зөвшөөрөлгүйгээр гарааш барьсан, газрыг дур мэдэн эзэмшсэн гэж үзэхээргүй байх тул хариуцагч нь маргаан бүхий мэдэгдэх хуудсыг гаргахдаа хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн гэж үзнэ.

16. Өөрөөр хэлбэл, нэхэмжлэгч нар нь маргаан бүхий газарт зохих зөвшөөрөлтэйгөөр баригдсан гараашнуудын газрыг эзэмшиж байсан, эрх бүхий байгууллагаас зөвшөөрсний дагуу газрын төлбөрийг төлж байсан, тухайн газрыг чөлөөлөх харилцаа нь Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-д заасан үндэслэлээр 41.4-д “Энэ хуулийн 41.1-д заасан хугацаанд газраа чөлөөлөөгүй бол тухайн шатны Засаг дарга албадан нүүлгэх ажлыг зохих хууль тогтоомжийн дагуу зохион байгуулна”, Захиргааны ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-т “Захиргааны шийдвэр гаргах ажиллагаа гэж энэ хуулийн 11.1.1,11.1.2-т заасан шийдвэртэй холбогдсон үйл ажиллагааг ойлгоно” гэж заасны дагуу зохицуулагдахаар байхад хариуцагч нь маргаан бүхий мэдэгдэх хуудсыг Газрын тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-д заасан үндэслэлээр гаргасан нь буруу байна.

17. Нэхэмжлэгч нарын 4 гараашийг буулгахгүй байхыг даалгах шийдвэр гаргуулах, гараашийг буулгасан тохиолдолд гарааш эзэмшигч хүн тус бүр нөхөн төлбөр болох 6120000/ зургаан сая нэг зуун хорин мянга/ төгрөг буюу нийт 24480000 /хорин дөрвөн сая дөрвөн зуун наян мянган/ төгрөгийг нөхөн олговор болгож ********* дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргаж нэхэмжлэгч нарт олгуулах”-ыг хүссэн шаардлагын тухайд:

1/ Хариуцагч захиргааны байгууллага, албан тушаалтан Газрын тухай хуулийн 20 дугаар зүйлийн  20.2.2-д “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах”, 20.2.7-д “газар эзэмшүүлэх, ашиглуулахтай холбогдсон доод шатны Засаг даргын хууль бус шийдвэрийг хүчингүй болгох, зөрчлийг арилгах арга хэмжээ авах” бүрэн эрхтэй байх бөгөөд шүүхээс нэхэмжлэгч нарын гараашийг буулгахгүй байхыг хариуцагчид даалгах эрхгүй бөгөөд харин газрын харилцааны талаар бүхэн эрхээ хэрэгжүүлэхдээ холбогдох хууль, журамд заасны дагуу явагдсан эсэхийг шалгах үүрэгтэй байна.

2/ Захиргааны ерөнхий хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-т “Захиргааны байгууллагын нийтийн эрх зүйн харилцаанаас үүссэн хууль бус үйлдэл, эс үйлдэхүйгээс өөрт учирсан хохирлыг арилгуулахаар иргэн, хуулийн этгээд шаардах эрхтэй” гэсэн хэдий ч мөн хуулийн 102 дугаар зүйлийн 102.1-т “...захиргааны актын улмаас  учирсан хохирлыг нэхэмжилж болно” гэснийг тухайн тохиолдолд хэрэглэвэл нэхэмжлэгч нарын гараашийг буулгаагүй байх бөгөөд энэ тохиолдолд нэхэмжлэгч нарын гараашийн нөхөн төлбөрийн асуудлыг хариуцагч захиргааны байгууллагаар шийдвэрлэхийг даалгах хууль эрх зүйн боломжгүй байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр нарын нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3.1, 106.3.13 дахь заалтад заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4, Захиргааны ерөнхий хуулийн 0 дүгээр зүйлийн 4.1, 4.2.5-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Л.Б*****, Ц.Т**********, Ш.Ц****, Б.М******** нараас ********* дүүргийн Засаг дарга, тус дүүргийн Газар зохион байгуулалтын албанд холбогдуулан гаргаснаар *********  дүүргийн Газар зохион байгуулалтын албаны даргын 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 1111173 дугаар мэдэгдэх хуудсыг хүчингүй болгож, үлдэх нэхэмжлэгч нарын 4 гараашийг буулгахгүй байхыг даалгах шийдвэр гаргуулах, гараашийг буулгасан тохиолдолд гарааш эзэмшигч хүн тус бүр нөхөн төлбөр болох 6120000/ зургаан сая нэг зуун хорин мянга/ төгрөг буюу нийт 24480000 /хорин дөрвөн сая дөрвөн зуун наян мянган/ төгрөгийг нөхөн олговор болгож ********* дүүргийн Засаг даргын тамгын газраас гаргаж нэхэмжлэгч нарт олгуулах гэснийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт тус тус зааснаар нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, илүү төлсөн 213790 төгрөгийг нэхэмжлэгч нарт буцаан олгож, хариуцагч нараас 35100 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч нарт олгосугай.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 110 дүгээр зүйлийн 114. 1-д заасны дагуу хэргийн оролцогчид, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нь шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

             ШҮҮГЧ                                  Д.ЧАНЦАЛНЯМ

 

 

 

 

 

 

    

Ч                                  Д.ЧАНЦАЛНЯМ