Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/80

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам

 Улсын яллагч: Н.Мягмарсүрэн

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******од холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2414001960022 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол улсын иргэн, ******* овогт *******ийн *******,  регистрийн дугаартай,

Үйлдсэн хэргийн талаар

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” дэлгүүрт 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр цонхоор нь нэвтэрч 3 ширхэг 0,75 литрийн Ерөөл архийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч, хохирогч *******т 63,000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн

Би 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багт байх ******* хүнсний дэлгүүрт орж архи аваад дэлгүүрт нь уусан. Тэгээд тэндээсээ гараад Есөн-Эрдэнэ зах ороод тэр хавиар архи уудаг хүмүүстэй нийлээд орой болтол 5-6 шил архи уусан. Тэгээд би нэлээн согтсон байсан. Тэндээс хойш юу болсныг санахгүй байна. ...Би хохирогч т 63,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан, ...гэм буруугаа ойлгож харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 151-152/,

Хохирогч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн

“...Би 2024 оны 02 дугаар сарын 14-ний өдөр 18 цагийн үед дэлгүүртээ байсан чинь ******* гэх хүн орж ирээд дэлгүүрт суугаад байхаар нь би сургуулийн хүүхэд авах гэж байна яв гээд явуулаад хүүхдээ авчхаад Баянхонгор сумын 10 дугаар багт байх гэртээ оччихоод 22 цаг өнгөрч байхад тоотод байх дэлгүүртээ ирсэн чинь дотор хаалга онгорхой гутлын тавиур дээр байсан гутал унасан байхаар нь дэлгүүр лүүгээ орсон чинь 3 ширхэг 0.75 литрийн Ерөөл архи байхгүй, галлагааны өрөө рүү ороод харсан чинь цонх онгойсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн...Би дэлгүүрээс гарч явах үедээ дэлгүүрийн хаалга болон цонхнуудаа шалгаж цоожлоод дэлгүүрээс гарахдаа хаалгыг түгжээд явсан байсан, ... намайг ирэх үед дэлгүүрийн лангуун дээрээс 3 ширхэг 0,75 литрийн Ерөөл гэх архи алга болсон байхаар нь цонх, хаалгаа үзэхэд дэлгүүрийн урд талд байх өрөөний цонхыг онгойсон байдалтай байсан... би *******ыг хүүхдээ авах гээд байна гэсэн чинь гарахгүй архи нэхээд байхаар нь би өгч чадахгүй чи яв гэж хэлчхээд цонх хаалгаа түгжээд явсан юм. Яг ч чи өөрөө авчхаарай гэж хэлээгүй. ...******* нь манай урд айлын хашааны айлтай хамаатан садангийн холбоотой манай хавиар байнга яваад байдаг болохоор нь таньдаг болсон юм. Тэгээд 63,000 төгрөгийн хохирол барагдуулсан...гэх мэдүүлэг /хх-ийн 22-25, 29-31, 32-33/,

-Энх-Нахиа ХХК-ны шинжээч Л.Наранцэцэгийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай “

...Үнэлгээ хийж буй эд зүйлийн үнэ цэнэ 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 63,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт, /хх-ийн 39/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн  10/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-14/, Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 14-147/, /, хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 15-16/, зарлан мэдээлэл /хх-ийн 17-20/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/, депозит дансны хуулганууд /хх-ийн 106-122/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн  нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч ******* нь хүн байнга амьдрах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч бусдад 63000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 00 цаг 50 минутад Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн тоотод байх нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” дэлгүүрт цонхоор нь нэвтэрч 3 ширхэг 0,75 литрийн Ерөөл архийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хохирогч *******т 63,000 төгрөгийн хохирол учруулсан учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын.....Би хохирогч т 60,300 төгрөгийн хохирлыг барагдуулсан, ...гэм буруугаа ойлгож харамсаж байна...гэх мэдүүлэг /хх-ийн 151-152/,

Хохирогч *******ийн...гутлын тавиур дээр байсан гутал унасан байхаар нь дэлгүүр лүүгээ орсон чинь 3 ширхэг 0.75 литрийн Ерөөл архи байхгүй, галлагааны өрөө рүү ороод харсан чинь цонх онгойсон байхаар нь цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн,... би дэлгүүрээс гарч явах үедээ дэлгүүрийн хаалга болон цонхнуудаа шалгаж цоожлоод дэлгүүрээс гарахдаа хаалгыг түгжээд явсан ...гэх мэдүүлэг /хх-ийн 22-25, 29-31, 32-33/,

-Энх-Нахиа ХХК-ны шинжээч Л.Наранцэцэгийн 2024 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 48 дугаартай...Үнэлгээ хийж буй эд зүйлийн үнэ цэнэ 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар 63,000 төгрөг болохыг тодорхойлов...” гэх дүгнэлт, /хх-ийн 39/, болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.

Эрүүгийн хуулийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл,  шүүгдэгчийн хулгай хийсэн объект нь үйл ажиллагаа явуулах зориулалттай байшин бөгөөд байшингийн цонхоор орж эд зүйл хулгайлсан нь хэргийн үйл баримтаар тогтоогдсон тул дээрх шүүгдэгчийн үйлдэл үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан “Хулгайлах” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

Шүүгдэгч ******* нь Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн тоотод байх нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “*******” дэлгүүрийн цонхоор нэвтэрсэн нь үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хууль бусаар нэвтэрч орсон гэж үзнэ.

Шүүгдэгч ******* нь хохирогч *******ийн дэлгүүрээс 3 шил 0,75 литрийн Ерөөл архийг авсан үйлдэл нь шунахайн сэдэлтэй, шууд санаатай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан байх тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч ******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүх шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчмыг баримтлав.

Шүүгдэгч ******* нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 6 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн, мөн шийтгэх тогтоолоор оногдуулсан ялыг эдэлж дууссан байна гэж үзэв.

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. 

Уг гэмт хэргийн хохирогч ******* хулгайд алдагдсан гэх 3 шил Ерөөл нэртэй архийг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч ******* нь хохирогч *******т хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирлыг төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, шүүгдэгч өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

Эрүүгийн хариуцлага нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай байна.

Улсын яллагчаас ...шүүгдэгч *******од Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар ...5 жилийн  хугацаагаар хорих ял” оногдуулах... дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэгээс.... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар  ...1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү... гэсэн дүгнэлтийг тус тус  гаргажээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жил, түүнээс дээш хугацаагаар оногдуулахаар тогтоосон гэмт хэргийг хүнд гэмт хэрэг гэж хуульд тодорхойлсон бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэг нь  хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ялтай хүнд гэмт хэрэгт хамаарч байна.

Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрөх гэдгийг мөрдөн байцаалтын шатнаас өөрийн хийсэн үйлдлээ, холбогдсон хэргийн зүйлчлэлээ, уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг бүгдийг хүлээн зөвшөөрсөн байхыг,  мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг ойлгоно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлд...Гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх,...” тухай заасан ба уг зүйлийн 1 дэх хэсэгт ...Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан шүүх дараах байдлаар хорих ялыг хөнгөрүүлж, ялаас чөлөөлж, албадлагын арга хэмжээ хэрэглэж болно.... гэж,

 - 1.3 дах заалтад...энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс  багагүй ял оногдуулахаар хэрэглэж болно...гэж тус тус заажээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүх эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд орших шударга ёсны болоод гэм буруугийн зарчимд нийцүүлэн, шүүх шүүгдэгчийн үйлдсэн хэргийн нь нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн хөнгөрүүлэх байдал, шүүгдэгчийн хувийн байдал буюу үйлдсэн хэрэгтээ гэмшиж буй байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдал, гэмт хэргийн улмаас учирсан хор уршиг буюу хохирогчид хохирлыг төлж барагдуулсан, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн,  ам бүл ганцаараа, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал, түүнд хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагч, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг нэг жил нэг сарын хугацаагаар хорих ял оногдуулж, уг оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих ангид эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******ын 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 20-нй өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 27 хоногийг ялтны эдлэх ялд оруулан тооцож,

Шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, түүний эдлэх ялыг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолж,

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалж,

Шүүгдэгч *******ын эзэмшлийн хөрөнгөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг,  36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус  удирдлага болгон  ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч *******ыг нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4-т зааснаар шүүгдэгч *******од оногдуулсан нэг жил нэг сарын хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ын 2025 оны 02 дугаар сарын 22-ны өдрөөс 2025 оны 03 дүгээр сарын 20-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон нийт 27 хоногийг ялтны эдлэх оруулан тооцсугай.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хадгалсугай

6. Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, хэрэгт битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шүүгдэгч *******од хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг 2024 оны 03 дугаар сарын 20-ний өдрөөс эхлэн тоолсугай.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор   Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

9.  Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******од авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ         Ч.БАЙГАЛМАА