2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 24 өдөр

Дугаар 2024/ШЦТ/818

 

 Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Мөнх-Эрдэнэ даргалж,       

 шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Өлзийдүүрэн,

улсын яллагч Г.Энэрэл,   

шүүгдэгч М.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,    

 

Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Г********т овогт М**************н С******************д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэгсийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2405021231065 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   

 

Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ний өдөр ******** аймгийн *********** суманд төрсөн, *** настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эцэг, эх, дүү нарын хамт, ********** дүүрэг ******** хороо, *** байр, **** тоотод оршин суудаг, урьд:

********** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн ******** оны 10 дугаар сарын 09-ний өдрийн шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Мөн шүүхийн ***** оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 813 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэн,

*************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн 318 дугаартай шийтгэх тогтоолоор ************** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 813 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тэнссэнийг хүчингүй болгож, 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялын хэмжээг 2 жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосон,

 

Мөн шүүхийн **** оны ** дугаар сарын **-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан, мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх хорих ялын хэмжээг 1 жилийн хугацаагаар тогтоосон,

********** дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн **** оны 6 дугаар сарын 13-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж хяналт тогтоосон, Г*****д овогт М****************н С************, /РД:************/.

 

Холбогдсон хэргийн талаар

 

            Шүүгдэгч М.С нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 06 цаг 10 минутад ********* дүүргийн ** дугаар хороо, **************** хотхоны жимс ногооны дэлгүүрийн ойролцоо хохирогч Д.Б********************ы эзэмшлийн **************** загварын гар утсанд суулгасан Хаан банкны интернэт банканд хууль бусаар халдаж, нэвтрэх нууц үг болох мэдээллийг өөрчилсөн,

Мөн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03 цагийн орчим ***************** дүүргийн ** дугаар хороо, ************* хотхоны жимс ногооны дэлгүүрт байхдаа Д.Б***********ы эзэмшлийн ****************** загварын гар утсыг нууцаар авч, улмаар үргэлжилсэн үйлдлээр интернэт банканд нь нэвтэрч, Д.Б*************ы эзэмшлийн 175,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хаан банкны 5721****** дугаартай данснаас 500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5087*********** дугаартай дансаар хууль бусаар шилжүүлэн авсны улмаас бусдад нийт 675,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

  Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаарх дүгнэлт: 

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлав. Үүнд:   

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С мэдүүлэхдээ: “...мэдүүлэг өгөхгүй...” гэжээ. /шүүх хуралдааны тэмдэглэл/,

 

мөрдөн байцаалтад хохирогч Д.Бы өгсөн:

"...Би 2024 оны 5 дугаар сарын 14-ний өдрөөс 15-ны өдөр шилжих шөнө 03:00 цагийн үед би ************* дүүргийн ** дугаар хороо ************ хотхонд гэрээсээ гараад явж байгаад миний бие өвдөөд толгой эргээд хаашаа явж байгаа зүг чигээ мэдэхгүй байж байтал нэг залуу гарч ирэхээр нь би энэ ** дугаар хороолол орох уу гээд асуусан та ************** чиглэлтэй яваад байна би таныг дөхүүлээд өгий гээд тэгээд хамт түц орж тамхи аваад цаашаа яваад манай дэлгүүр дээр ирээд нөгөө залуу надтай яриад суугаад байхаар нь би ах нь жоохон амарч байгаад өглөө бараандаа явна гээд би өөрөө ариун цэврийн өрөөндөө орсон миний хойно хаалга дуугарсан тэгсэн нөгөө залуу байхгүй байсан за за явчхаж байгаа юм байна гэж бодсон тэгээд удалгүй гар утсаа хайсан байгаагүй тэгээд би орж ирээд камер шүүгээд үзсэн чинь миний утсыг намайг хүргэж ирсэн залуу аваад гарсан байсан тэгсэн данснаас 500.000 төгрөг гарсан байсан тэгээд цагдаад хандахаар болсон. Хаан банкны 5087****** тоот М***********н С*********** гэх нэртэй данс руу 500.000 мянган төгрөг 05-р сарын 15-ний өглөөний 06:10 цагт гарсан байсан. **************** загварын гар утас байсан 2024 оны 04-р сард 250.000 мянган төгрөгөөр хүнээс авч байсан хуучин гар утас байгаа. Тухайн хүнийг олж тогтоон хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

                                  

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-23 дугаар хуудас/,

Ашид билгүүн ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №БГ2-24-983 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/,

Хаан банкны 5721603913 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/,

 

            Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:

 

            -иргэний үнэмлэхийн лавлагаа /хавтаст хэргийн 90 дүгээр хуудас/,

            -эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/ зэрэг хэрэгт цуглуулж бэхжүүлж авсан нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно. 

 

            Хэрэгт авагдсан яллагдагч, хохирогч нарын мэдүүлгийг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журам шаардлагыг зөрчөөгүй, нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай хуульд заасан үндэслэл журмын дагуу байх тул шүүх эдгээр баримтыг хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж хууль ёсны гэж үзэж үнэлж дүгнэлээ.

 

          Дээрх нотлох баримтуудаас дүгнэхэд шүүгдэгч М.С нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 06 цаг 10 минутад ***************** дүүргийн ** дугаар хороо, ************** хотхоны жимс ногооны дэлгүүрийн ойролцоо хохирогч Д.Бы эзэмшлийн *********** загварын гар утсанд суулгасан Хаан банкны интернэт банканд хууль бусаар халдаж, нэвтрэх нууц үг болох мэдээллийг өөрчилсөн,

Мөн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03 цагийн орчим ************ дүүргийн *** дугаар хороо, *************** хотхоны жимс ногооны дэлгүүрт байхдаа Д.Б************ы эзэмшлийн ************ загварын гар утсыг нууцаар авч, улмаар үргэлжилсэн үйлдлээр интернэт банканд нь нэвтэрч, Д.Б**********ы эзэмшлийн 175,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хаан банкны 5721******** дугаартай данснаас 500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5087********** дугаартай дансаар хууль бусаар шилжүүлэн авсны улмаас бусдад нийт 675,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.   

 

Хэргийн зүйлчлэл болон нотлох баримтын талаарх хууль зүйн дүгнэлт

 

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: “...шүүгдэгч М.С**********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулах саналыг гаргаж байна. Шүүгдэгчээс 675,000 төгрөг гаргуулж хохирогч Д.Б*****************д олгуулах саналыг гаргаж байна...” гэх дүгнэлтийг гаргав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг харьцуулан шалгаж, нотлох баримтын эх сурвалжийг магадлах аргаар шалгаж үнэлэхэд:

Шүүгдэгч М.С нь 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдөр 06 цаг 10 минутад Баянгол дүүргийн 5 дугаар хороо, Тэмүүлэл хотхоны жимс ногооны дэлгүүрийн ойролцоо хохирогч Д.Б**********ы эзэмшлийн ****************** загварын гар утсанд суулгасан Хаан банкны интернэт банканд хууль бусаар халдаж, нэвтрэх нууц үг болох мэдээллийг өөрчилсөн,

Мөн 2024 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 03 цагийн орчим *************** дүүргийн ** дугаар хороо, *********** хотхоны жимс ногооны дэлгүүрт байхдаа Д.Бы эзэмшлийн ************** загварын гар утсыг нууцаар авч, улмаар үргэлжилсэн үйлдлээр интернэт банканд нь нэвтэрч, Д.Бы эзэмшлийн 175,000 төгрөгийн үнэлгээ бүхий Хаан банкны 5721********* дугаартай данснаас 500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5087********** дугаартай дансаар хууль бусаар шилжүүлэн авсны улмаас бусдад нийт 675,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

мөрдөн байцаалтад хохирогч Д.Бы өгсөн:

"... тэгээд удалгүй гар утсаа хайсан байгаагүй тэгээд би орж ирээд камер шүүгээд үзсэн чинь миний утсыг намайг хүргэж ирсэн залуу аваад гарсан байсан тэгсэн данснаас 500.000 төгрөг гарсан байсан тэгээд цагдаад хандахаар болсон. Хаан банкны 5087******** тоот М****************н С гэх нэртэй данс руу 500.000 мянган төгрөг 05-р сарын 15-ний өглөөний 06:10 цагт гарсан байсан. ****************** загварын гар утас байсан 2024 оны 04-р сард 250.000 мянган төгрөгөөр хүнээс авч байсан хуучин гар утас байгаа. Тухайн хүнийг олж тогтоон хохирлоо барагдуулах хүсэлтэй байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11-12 дугаар хуудас/,

                                  

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хавтаст хэргийн 16-23 дугаар хуудас/,

Дамно ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №БГ2-24-983 дугаартай хохирлын үнэлгээний тайлан /хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/,

Хаан банкны 5721603913 тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хавтаст хэргийн 50 дугаар хуудас/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч М.С нь бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар хууль бусаар авсан идэвхтэй үйлдэл хийсэн байна. Хохирогчийн өмчлөх эрхэд бага хэмжээнээс дээш хэмжээний хохирол учруулж, бусдын эд хөрөнгийг захиран зарцуулах боломж бүрдүүлсэн буюу захиран зарцуулснаар объектив талын үндсэн шинж хангагдаж байна. Гэм буруугийн санаатай хэлбэрээр өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, хүсэж үйлдсэн нь хулгайлах гэмт хэргийн субьектив талын шинжийг хангаж байна.

Улмаар хохирогчийн ************* загварын гар утсыг нууцаар авч, үргэлжилсэн үйлдлээр интернэт банканд нь нэвтэрч, хаан банкны 5721****** дугаартай данснаас 500,000 төгрөгийг өөрийн Хаан банкны 5087****** дугаартай дансаар хууль бусаар шилжүүлэн авсан үйлдэл нь цахим системд хууль бусаар нэвтэрснээр төгсдөг хэлбэрийн шинжтэй гэмт хэрэг юм. Шүүгдэгч нь гэм буруугийн санаатай хэлбэрээр хүсэж үйлдсэн үйлдэл нь уг гэмт хэргийн субьектив болон объектив талын шинжүүдийг хангаж байна.

 

Иймд ************** дүүргийн прокурорын газраас шүүгдэгч М.Сд холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн гэмт хэргийн зүйлчлэл тохирсон хэргийн үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг устгасан гэмт хэргүүдийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн хангасан байх тул гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч М.С нь гэмт хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй бөгөөд гэм буруугаа сайн дураар хүлээн зөвшөөрсөн болно.  

 

Хохирлын талаар

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Б***********д Дамно ХХК-ийн 2024 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн №БГ2-24-983 дугаартай хохирлын үнэлгээний тайлангаар 175,000 төгрөгийн хохирол учирсан.у /хавтаст хэргийн 24-27 дугаар хуудас/,  

Хаан банкны 5721*********** тоот дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэлээр 500,000 төгрөгийн зарлага гарсан байна. /хавтаст хэргийн 47-48 дугаар хуудас/,

Хавтаст хэрэгт авагдсан баримтуудаар нийт 675,200 төгрөгийн хохирол учирсан бөгөөд төлөгдөөгүй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С************с 675,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Бд олгуулахаар шийдвэрлэлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлага оногдуулах талаарх шүүхийн дүгнэлт:

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй. 

 

            Улсын яллагч: “...шүүгдэгч М.С***********г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял, 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 517 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ял оногдуулахгүйгээр 3 жилийн хугацаагаар тэнсэж хяналт тогтоосон шийдвэрийг хүчингүй болгож 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан нэмж нэгтгэн нийт 5 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах...” гэх санал, дүгнэлтийг гаргаж оролцлоо.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршиг мөн хохирлыг төлж барагдуулаагүй байдал, хор уршгийн шинж чанар, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан

Шүүгдэгч М.С***********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/517 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 2 /хоёр жилийн хугацаагаар хорих ял оногдуулж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэг, 6.9 дүгээр 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.С**********д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/517 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, нэмж нэгтгэн шүүгдэгч М.С***********н нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан М.Сын эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй болохыг дурдав. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон  

 

 

ТОГТООХ нь:

           

1. Шүүгдэгч Г*******т овогт М****************н С***************г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар кибер орчинд хууль бусаар халдаж мэдээллийг өөрчилсөн гэмт хэргийг үйлдсэн,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч М.С**********д 1 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.   

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг баримтлан Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/517 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч М.С-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 26.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар хорих ялыг Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 2024/ШЦТ/517 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч М.С**********н нийт биечлэн эдлэх хорих ялыг 3 /гурав/ жил, 6 /зургаа/ сарын хугацаагаар тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсгүүдэд заасныг баримтлан М.С*************н эдлэх ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.С-н цагдан хоригдсон 22 хоногийг түүний эдлэх ялд оруулан тоолсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С**********с 675,000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.Б*********д олгосугай.

 

7. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй болохыг дурдсугай.

 

8. Шүүгдэгч М.С**********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, түүний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С**********д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

   

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                               Ц.МӨНХ-ЭРДЭНЭ