Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 2025/ШЦТ/89

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч С.Ариунаа

Хохирогчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ө.Батболд

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Харгана овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000066 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, “******* ******* *******” ХХК-ийн ******* сумын салбарт *******ны хийдэг, ам бүл 7, нөхөр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Харгана овогт ******* /РД: /.

Шүүгдэгч ******* нь Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр баг “” гэх газарт 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн орчимд улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Би 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр гэр бүлийнхэнтэйгээ хамт автомашинаар зорчиж явахдаа осол гаргасан. Ослын улмаас биеийн байдал муу байсан учраас Улаанбаатар хот руу эмчилгээ хийлгэхээр явсан. Би хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Миний сонор сэрэмжгүй байдлын улмаас ийм хэрэг гарсан нь үнэн” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ******* сумаас аймгийн төв рүү охин шүдийг эмчлүүлэх зорилготой явахаар болсон. Ингээд тус сумын харьяат иргэн гийн машинд нь дайгдаж явахаар болж өдрийн 12 цагийн орчимд сумын төвөөс хөдөлсөн. ...бидэнтэй хамт олон хүн явж байсан. ...Ямартай ч сумын төвөөс гараад явж байхдаа үдийн хойно Сэргэлэн сумаас хойш ойрхон явж байхад миний сууж явсан машин онхолдсон...” гэжээ. /хх-ийн 16-19/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...сумаас гараад нэлээн явж Сэргэлэн сум дөхөж байхад сууж явсан машин маань дайвалзаж байгаа мэт болсон бөгөөд би тухайн үед нүдээ нээхэд машин маань замын хажуу тал руу бүтэн эргэх шиг болсон учир би айгаад нүдээ буцааж аньсан. Машин хоромхон зуур түжигнэх чимээ гарч зогсох шиг болсон. Би тэрхэн зуур хэсэг ухаан балартаж юу болоод байгааг мэдэхээ байсан. Гэнэт ухаан ороход машинд явж байсан хүмүүсийн зарим нь машинаас буучихсан байсан бөгөөд гэх охин машинаас унаж ухаангүй байдалтай байсан...” гэжээ. /хх-ийн 34-35/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 82 тоот дүгнэлтэд:

1. биед дух яс, зулай ясны заадас болон баруун зулай ясны хугарал, тархины 2 тал бөмбөлгийн духны хэсгийн тархины няцрал, тархины дух, зулай, falx хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт, тархины хаван, хуйхны зүүн зулайн төвгөр хэсгийн зөөлөн эдийн няцрал, нүүрний баруун тал болон зүүн чихний урд хэсгийн зөөлөн эдийн няцрал, духны баруун тал, баруун шанаа, эрүү, хамрын нуруу, 2 талын нүдний дээд, доод зовхи, зүүн чихний урд тал, баруун тохойн цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна.

3. Дээрх гэмтлүүд нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2, 4.1.3, 4.1.4-т зааснаар хохирлын хүнд зэрэг тогтоогдлоо. Дух яс, зулай ясны заадас болон баруун зулай ясны хугарал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг, тархины дух, зулай, falx хэсгийн аалзан хальсан доорх цус харвалт гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.3-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг, тархины 2 тал бөмбөлгийн духны хэсгийн тархины няцрал гэмтэл нь амь насанд аюултай тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 4.1.4-т зааснаар гэмтлийн хүнд зэрэг, бусад гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлтийн байдлаас хамаарна” гэжээ. /хх-ийн 50-52/

“Хөдөлгөөний соёл” Төрийн бус байгууллагын авто инженер, шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот “...******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна”, мөн 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарсныг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалт зөрчсөн. Тухайн зам нь бага зэрэг тойруу, ховилтой байсан ба тухайн нөхцөлд зорчихдоо анхаарал болгоомжгүй, хурдаа тохируулаагүй, жолоочийн ур чадвараас шалтгаалан самбаачлах хугацаанд зөв шийдвэр гаргаагүйгээс замын ховилд цохигдон онхолдох зам тээврийн осол гарах шалтгаан болжээ...” гэх дүгнэлт /хх-ийн 58-59/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ******* сумаас аймгийн төв сум руу машинтай явахаар болсон бөгөөд өдрийн 12 цагийн орчимд төрсөн ээж , охин , хүү болон ******* сумын иргэд болох , , , , түүний охин нарын хамтаар хөдөлсөн. Ингээд замдаа явж байхдаа 15 цагийн орчимд болж байсан шиг санаж байна. Тухайн үед Сэргэлэн сумаас хойд зүгт 7 орчим километр зайд явж байхад гэнэт миний унаж явсан машины жолооны руль салганаж эхэлсэн бөгөөд миний хувьд сандарч юу хийхээ мэдэхээ болиход л машин онхолдсон...” гэжээ. /хх-ийн 68-69/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 7-8, 12-14/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт /хх-ийн 9-10/

Зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 11/

Иргэний нэхэмжлэгч мэдүүлэг /хх-ийн 23-24/

Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /хх-ийн 21/

ЭМДС-аас авсан тусламж үйлчилгээний зардлын тооцоо /хх-ийн 25/

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 27-29/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-32/

Гэрч ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34-35/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 36-37/

Насанд хүрээгүй гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 42-43/

Гэрч ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 44-45/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 46-47/

улсын дугаартай, -R70 маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /хх-ийн 38/

*******гийн автотээврийн хэрэгсэл жолоодох эрхийн лавлагаа /хх-ийн 70/

Хохирогч ос хохиролтой *******той гаргаж өгсөн баримтууд /хх-ийн 87-96/

*******д холбогдох улсын бүртгэлийн лавлагаанууд /хх-ийн 71-73/

*******гийн хүүхдүүдийн төрсний гэрчилгээний хуулбарууд /хх-ийн 75-79/

Дорнод аймгийн ******* сумын 4-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 74/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/ болон шүүх хуралдаанд хохирогчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн хохирогч шүүхэд гаргасан өргөдөл /1 хуудас/, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс шинээр гаргаж өгсөн шүүгдэгч *******гийн нийгмийн даатгалын шимтгэл төлсөн талаарх улсын бүртгэлийн лавлагаа /3 хуудас/, Эрүүл мэндийн даатгалын санд 7,095,422.40 төгрөгийг төлсөн талаарх банкны мөнгөн шилжүүлгийн баримт /2 хуудас/, хохирогч д 2,366,100 төгрөгийг шилжүүлсэн талаарх дансны хуулга /6 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг бүрэн шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Шүүгдэгч Харгана овогт ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн орчимд Дорнод аймгийн Сэргэлэн сумын 1 дүгээр багийн нутаг “” гэх газарт улсын дугаартай, -R70 маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцох үедээ Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.1-д “Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна” гэж, 12.3-т “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэж заасныг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж, хохирогч эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр Дорнод аймгийн ******* сумаас сум руу машинтай явахаар болж 12 цагийн орчимд төрсөн ээж Цэрэнханд, охин , хүү болон ******* сумын иргэн , , , , түүний охин нарын хамт хөдөлсөн. ...Сэргэлэн сумаас хойд зүгт 7 орчим километр зайд явж байхад гэнэт миний унаж явсан машины жолооны руль салганаж эхэлсэн бөгөөд миний хувьд сандарч юу хийхээ мэдэхээ болиход л машин онхолдсон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...гийн машинд нь дайгдаж өдрийн 12 цагийн орчимд сумын төвөөс хөдөлсөн. ...сумын төвөөс гараад явж байхдаа үдийн хойно Сэргэлэн сумаас хойш ойрхон явж байхад миний сууж явсан машин онхолдсон...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн гэрч ийн “...сумаас гараад нэлээн явж Сэргэлэн сум дөхөж байхад сууж явсан машин дайвалзаж байгаа мэт болсон бөгөөд би тухайн үед нүдээ нээхэд машин маань замын хажуу тал руу бүтэн эргэх шиг болсон учир би айгаад нүдээ буцааж аньсан. Машин хоромхон зуур түжигнэх чимээ гарч зогсох шиг болсон. Би тэрхэн зуур хэсэг ухаан балартаж юу болоод байгааг мэдэхээ байсан. Гэнэт ухаан ороход машинд явж байсан хүмүүсийн зарим нь машинаас буучихсан байсан бөгөөд гэх охин машинаас унаж ухаангүй байдалтай байсан...” гэх мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, зам тээврийн осол дээр тогтоосон акт, зам тээврийн осолд холбогдсон тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 82 тоот дүгнэлт, “Хөдөлгөөний соёл” Төрийн бус байгууллагын авто инженер, шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдэл, эс үйлдэхүйн нийгмийн аюулын шинж чанарыг ухамсарлаж, түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх ёстой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлдэгджээ.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан болох нь “Хөдөлгөөний соёл” Төрийн бус байгууллагын авто инженер, шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 01 тоот дүгнэлт, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 82 тоот дүгнэлт зэргээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг хийж гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлж шийдвэрлэв.

Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч *******гийн хувийн байдлын тухайд тэрээр 42 настай, эмэгтэй, дээд боловсролтой, “******* ******* *******” ХХК-ийн ******* сумын салбарт *******ны хийдэг, ам бүл 7, нөхөр, 4-14 насны таван хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 4 дүгээр багийн нутаг “” гэх газарт амьдардаг, улсад 20 гаруй жил ажиллаж байгаа, урьд өмнө ял шийтгүүлж байгаагүй болно.

Шүүхээс гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, шүүгдэгч *******гийн тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа болгоомжгүй хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрт нийт 9,461,522 төгрөгийг төлсөн, хохирогчид цаашид гарах зардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн хувийн байдал, бусдад төлөх төлбөргүй, хохирогч “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул ялыг хөнгөрүүлж өгнө үү” гэх санал хүсэлт зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд амь насанд аюултай хүнд хохирол учирсан байх бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд хохирогчид гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд 2,366,100 төгрөгийг төлж, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байна. Харин хохирогч эрүүл мэндэд учирсан гэмтлийн зэрэг, хохирол хор уршиг учирсан нөхцөл байдлыг харгалзан үзэж хохирогчийн цаашид хийлгэх эмчилгээний зардлыг холбогдох нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******гаас нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ. Шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд тусламж үйлчилгээний зардалд 7,095,422.40 төгрөгийг төлсөн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харгана овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасан тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар шүүгдэгч ******* гийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д тэнссэн 1 жил 6 сарын хугацаанд оршин суугаа газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг шүүгдэгч *******д мэдэгдэж, үүрэг хүлээлгэсэн этгээдэд хяналт тавихыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жил 1 сарын хугацаагаар хасах ялыг албадлагын арга хэмжээ авсан үеэс тоолсугай.

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч нь цаашид хийлгэх эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд *******гаас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

7. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учруулсан гэм хорын хохиролд хохирогч д 2,366,100 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 7,095,422.40 төгрөгийг тус тус төлсөн, цагдан хоригдоогүй болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА