| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Пагма |
| Хэргийн индекс | 309/2025/0090/э |
| Дугаар | 2025/ШЦТ/102 |
| Огноо | 2025-03-27 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | М.Мэндбаяр |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 27 өдөр
Дугаар 2025/ШЦТ/102
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг
Улсын яллагч М.Мэндбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Энхболд
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар:
Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Аргалчин овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000086 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1971 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 54 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тракторын жолооч мэргэжилтэй, ******* сумын ******* ******* ...... ******* ******* ажилтай, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 7 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, Аргалчин овогт ******* /РД: /.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө 08 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар баг, 24 дүгээр байрны урд талын авто машины зогсоол дээр үл ялих зүйлийн улмаас иргэн маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь уруулын шарх, 24 дүгээр шүдний хугарал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байх тул нэмж ярих зүйлгүй” гэв.
Шүүгдэгч Аргалчин овогт ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр 08 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын 6 дугаар багт байрлах 24 дүгээр байрны урд талын автомашины зогсоол дээр үл ялих зүйлийн улмаас хохирогч маргалдан нүүрэн тус газар нь гараараа цохиж эрүүл мэндэд нь уруулын шарх, 24 дүгээр шүдний хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч *******ийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...тухайн улсын дугаартай, Тоёота маркийн тээврийн хэрэгслийн жолооч болох нь бууж ирээд над руу хандаж “ална шүү пизда минь” гэж хэлсэн ба би түүн рүү хандаж “чи юу гэж хуцаад байгаа юм, урд зогсож байсан машин чинь хөдлөхгүй байхад би яах юм” гэж хэлсэн. Улмаар нь намайг хүзүү хэсгээс минь хоёр гараараа заамдаж зуурах үед нь би түүнийг баруун гараараа нүүр хэсэг рүү нь буюу уруул хэсэг рүү нь нэг удаа цохисон асуудал болсон. Улмаар бид хоёр зууралдаад зогсож байх үед тухайн зогсоол дээрээс таксинд явдаг , хоёр ирж салгасан...” гэх мэдүүлэг /хх-ийн 32-33/,
мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ын “...2025 оны 01 дүгээр сарын 21-ний өглөө би 07 цагийн орчим гэрээсээ гараад хувиараа таксинд явж байгаад 8 цагийн орчим ******* сумын 6 дугаар баг, 24 дүгээр байрны урд талын авто машины буюу таксины зогсоол руу өөрийн эзэмшлийн улсын дугаартай, Тоёота маркийн тээврийн хэрэгсэлтэй 24 дүгээр байрны зүүн талын авто машины замаар орж ирээд таксины зогсоол руу орж зогсох гэтэл миний урд улсын дугаартай, Тоёота маркийн тээврийн хэрэгсэл зогсоод хөдөлгөөнд саад учруулаад байсан тул би тухайн тээврийн хэрэгслийн хажууд нь очиж зогсоод “чи цаашаа зогсоол руу ороод зогсооч ээ” гэж хэлэх үед улсын дугаартай, Тоёота маркийн тээврийн хэрэгслийн жолооч над руу “урд чинь машин байна, яаж орох юм бэ” гэж хэлсэн ба үүнээс болж бид хоёр маргалдаж байх үед урд талын машин хөдлөөд явсан тул бид хоёр хоёулаа авто машины зогсоол руу ороод зогсоод би тээврийн хэрэгслээсээ бууж ирээд тухайн улсын дугаартай, Тоёота маркийн тээврийн хэрэгслийн жолооч дээр очоод ярилцах үед тухайн жолооч ******* нь тээврийн хэрэгслээсээ бууж ирээд баруун гараараа миний нүүр хэсэг рүү 2 удаа цохисон. Үүнээс болж бид хоёр маргалдаж барьцалдаж байгаад би цагдаагийн байгууллага руу очиж гомдол гаргасан. ...Би сэтгэцэд учирсан хор уршиг нэхэмжилдэг талаар сайн ойлгож мэдсэн. Миний сэтгэцэд учирсан хор уршиг байхгүй. ...Тухайн үед намайг нэг удаа цохисон ба миний уруул, шүд өвдөж байсан. Одоо өвдөлт байхгүй зүгээр болсон. ...Би хохирлоо бүрэн барагдуулж авсан. ...Одоо надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй, миний бие зүгээр байна...” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,
иргэний нэхэмжлэгч “...ын эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэх талаар шүүж үзэхэд 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрөөс 01 дүгээр сарын 31-ний өдрийн хооронд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Иргэн нь 224,450 төгрөг зарцуулсан байна. ...хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс иргэн ын биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэх мэдүүлэг /хх-ийн 14-15/,
гэрч Э.ийн “...Тухайн өдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр би 08 цагийн орчим өөрийн эзэмшлийн 17-75 УБЗ улсын дугаартай, Тоёота Приус маркийн тээврийн хэрэгсэлтэй таксинд явж байгаад ******* сумын 6 дугаар баг, 24 дүгээр байрны урд талын таксины буюу авто машины зогсоол дээр ирээд зогсох үйлдэл хийх гэж байх үед хамт таксинд явдаг ах нар болох , нар муудалцаад хэрэлдээд бие биенээ заамдаад зогсож байх үед нь би юу болсон талаар мэдэх гээд машинаасаа буугаад очих үед ах ахыг нүүрэн тус газарт нь гараараа нэг удаа цохисон. Тухайн үед хамт таксинд явдаг ах бид хоёр очиж салгасан. ...Тухайн үед нь ийн урдаас дайраад байсан боловч цохиж гар хүрч чадаагүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/,
Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн ДОР0725/096 тоот “...ын биед уруулын шарх, 24-р шүдний хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг болон түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 24-р шүдний хугарал гэмтэл нь эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-д заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.42.1-д зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонгид алдагдуулна” гэх дүгнэлт /хх-ийн 20-21/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 6/ зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.
Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлж барагдуулсан зэрэг нь хуульд заасан шаардлагыг хангасан байхаас гадна шүүгдэгч ******* нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Т.Энхболд нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэл, оногдуулах эрүүгийн хариуцлагын саналыг тус тус хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй байна.
Прокуророос шүүгдэгчид санал болгож, шүүгдэгчээс хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд шүүгдэгч *******ид прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэлээ.
Тус гэмт хэргийн улмаас хохирогч ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч нь хохирогчид 4,000,000 төгрөгийг төлсөн, хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч ******* нь хохирогчид төлөх төлбөргүй болно. Мөн шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж үйлчилгээний зардалд 224,450 төгрөгийг төлсөн байна.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Аргалчин овогт ******* ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* ид 450 /дөрвөн зуун тавь/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, хохирогч д гэмт хэргийн улмаас учруулсан хохиролд 4,000,000 төгрөгийг, Эрүүл мэндийн даатгалын санд 224,450 төгрөгийг тус тус төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.
5. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ П.ПАГМА