Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 23 өдөр

Дугаар 2021/ДШМ/290

 

  

 

 

 

 

     2021            3             23                                       2021/ДШМ/290                                 

                                                                                                            

 

 

                               Б.Н, Б.Мнарт холбогдох

                                                эрүүгийн хэргийн тухай

Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Д.Мягмаржав даргалж, шүүгч Л.Дарьсүрэн, О.Чулуунцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:        

прокурор С.Батгэрэл,

шүүгдэгч, хохирогч Б.Н,  түүний өмгөөлөгч Ш.Оюумаа

шүүгдэгч, хохирогч Б.Мийн  өмгөөлөгч Б.Билгүүн

нарийн бичгийн дарга Э.Бүрэнбэх нарыг оролцуулан,

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Далайхүү даргалж хийсэн шүүх хуралдааны 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч шүүгдэгч Б.Мын өмгөөлөгч Б.Билгүүний гаргасан давж заалдах гомдлоор түүнд холбогдох эрүүгийн 2005023081631 дугаартай хэргийг 2021 оны 3 дугаар сарын 9-ний өдөр хүлээн авч, шүүгч О.Чулуунцэцэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.  

            1. Гал овогт Б.Н, 1999 оны 7 дугаар сарын 11-ний өдөр, Архангай аймгийн Эрдэнэбулган суманд төрсөн, 21 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Санхүү эдийн засгийн их сургуулийн маркетингийн ангийн 4 дүгээр курст суралцдаг, ам бүл 3,

            2. Галбаахан овогт Б.М, 1997 оны 12 дугаар сарын 26-ны өдөр, Оросын Холбооны Улсын Улаан-Удэ хотод төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “Уян шил” ХХК-д туслах ажилчнаар ажилладаг, ам бүл 5,

            ШүүгдэгчБ.Ннь 2020 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны орчим хохирогч Б.Мийг зодож эрүүний хугарал, хамрын ясны хугарал, тархины доргилт, хоёр нүдний зовхи, эрүү, зүүн нүдний алим, хүзүүнд цус хуралт, хүзүү, бүсэлхийд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

            Шүүгдэгч Б.М нь 2020 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны орчим хохирогч Б.Ныг зодож баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний зовхинд цус хуралт, дух, баруун шанаа, баруун хацар, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн баруун даланд цус хуралт, баруун бугалга шуу, баруун зүүн тохой, зүүн шуунд зулгаралт,баруун зүүн шуунд цус хуралт, баруун өвдөг,  шилбэнд зулгаралт, тархи доргилт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.

Баянгол дүүргийн прокурорын газраас: Б.Н үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Б.Мийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.

            Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Гал овогт Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч Б.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ныг 1500 /мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 /нэг сая таван зуун мянган/ төгрөгөөр торгох ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Мийг 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ял тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчБ.Н, Б.Мнарт оногдуулсан торгох ялыг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш хуульд заасан 90 хоногийн хугацаанд тус бүр хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгчБ.Н, Б.Мнар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг тэдэнд мэдэгдэж, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Наас 172.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Мт олгож, шүүгдэгч Б.Маас 613.192 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Нт олгож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Б.М нь цалин хөлс болон цаашид энэ гэмт хэргийн улмаас өөрт учирсан гэмтэлтэй холбоотой бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх  эрхтэйг дурдаж, хэрэгт битүүмжлэгдсэн болон эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч Б.М,Б.Ннар нь цагдан хоригдсон хоноггүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгчБ.Н, Б.Мнарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэв.

            Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Б.Билгүүн давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Уг шүүхийн шийдвэрт Б.Мийг Б.Н биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Тус хэрэгт Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн-ийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8002 дугаартай шинжээчийн дүгнэлтээр “Б.Н биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний зовхинд цус хуралт, дух, баруун шанаа, баруун хацар, эрүү,  хүзүүнд  зулгаралт, зүүн баруун даланд цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, баруун зүүн шуунд цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдож байна.” гэжээ. Эдгээр олон төрлийн гэмтэл нь гагцхүү Б.Мийн үйлдлийн улмаас учирсан эсэх нь хэрэг авагдсан нотлох баримтын хүрээнд эргэлзээтэй байна. Тухайлбал, хэрэгт авагдсан Б.Мийн “....Н “Төгөлдөр та нар яадаг болчихсон юм бэ" гээд над руу дайраад миний зүүн нүдний дээд, доод хэсэгт 2 удаа гараараа цохихоор нь би Ныг цохих гэсэн боловч оноогүй, тэгээд би Нт “чи яагаад байгаа юм, одоо боль” гэхэд Н миний толгойнд  духаа наагаад “чи хэн болчихсон юм” гээд дайраад би хоёр гараа дээш өргөөд “одоо Наа болно” гэхэд намайг Н 2 гараараа боогоод миний ухаан балартаад доошоо унахад дээрээс чээж рүү 3-4 удаа дэвсэхээр нь би хоёр хөлийг нь гараараа барьж гэдэс рүү нь жийж унагаад босож ирсэн.... Н эрүү рүү 1 удаа цохисон. Би газар унасан байхад Н миний дээр гарч толгой руу гараараа маш олон удаа цохиод байсан. Би эхэндээ 2 гараараа нүүрээ хамгаалж байсан боловч сүүлдээ толгой эргээд бие сулраад хамгаалж чадахгүй хэвтэж байсан.” гэх мэдүүлэг, гэрч М.Б “...М ах араас нь очоод яагаад дохисон талаар асуух гээд бас эвлэрэх гээд очиход М ахын зүүн шанаа руу 2 удаа  гараараа цохисон. ..Н ах М ахын толгойны дагз хэсэг рүү нэлээд хэдэн удаа гараараа цохисон. М ах болиулах гээд Н ахыг тэврээд газар унагасан, гараас нь барьчихсан одоо болно гэхэд Н ах газраас босож ирээд чи намайг унагаадаг овоо гар вэ гээд М зүүн шанаа руу 3-4 удаа цохисон. М ах Наа чи ямар муухай юм бэ гэхэд Н ах үгийн зөрүүгүй Мөнгөхутаг ахын зүүн хацар руу 2 удаа гараараа алгадсан... М ахын дээр гарч суучхаад зүүн шанааны эрүү орчим нэлээн олон удаа гараараа цохиод мөн нүүрээ 2 гараараа халхалсан байхад М ахын эрүү рүү нь цохиод байсан...” М ах Нын нүүр лүү цохих гээд оноогүй...” гэх мэдүүлэг /хх 38-39/, гэрч Х.Э “...М ах Н ахын баруун хацар хэсэгт нэг удаа цохисон...” гэх мэдүүлгүүдээс үзвэл Б.М нь Б.Ныг цохиж зодох ямар санаа зорилгоор нэгэн үйлдэл хийгээгүй, өөрийгөө хамгаалах үйлдэл хийсэн болох нь харагддаг. Хэрэгт авагдсан гэрч, хохирогч, шүүгдэгч нарын мэдүүлгээр Б.М нь Б.Н биед хөнгөн гэмтэл учруулсан эсэх нь эргэлзээтэй, Б.Нт гэмтэл учруулах хэмжээний үйлдэл хийгээгүй, үйлдэл хийх санаа зорилгогүй, Б.Н биед халдан довтлох, маргаан өрнүүлэх, өдөөн хатгах санаагүй байсанг тухайн үйл явдлыг хажуугаас харж байсан гэрч Х.Энх-Амгалан, М.Билэгт-Очир нарын мэдүүлгээс харж болно. Гэрчүүдийн мэдүүлсэн Б.Мийн Нын баруун хацар хэсэгт 1 удаа гараараа цохисон, тэвэрч унагаасан үйлдлүүд нь Б.Нямбарын олон удаа довтолсон, гараа өргөчихсөн байхад боож унагаасан, дээрээс дэвссэн зэрэг үйлдлүүдийг хамгаалах зорилгоор хийсэн үйлдэл гэж үзэж байна. ХохирогчБ.Ннь Б.Мийн үйлдлийн талаар өөр өөрөөр мэдүүлдэг, яллагдагчаар татагдахдаа л 2-3 удаа Б.М цохисон гэж мэдүүлж байгаа нь тухайн үйл явдлыгБ.Ннь бүрэн дүүрэн мэдэж байсан эсэх нь эргэлзээтэй. Мөн шүүх хуралдааны явцад шүүгдэгчБ.Ннь хэрэг болохоос өмнө манай ах намайг цээж хэсэгт цохиж, 1 удаа алгадсан талаар мэдүүлдэг тул Б.Мийн учруулсан гэх гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанаас ялимгүй өмнө үүссэн байх вий гэх хардлагыг төрүүлж байгаа болно. Хэрэгт Б.Маас 613.192 төгрөг гаргуулж Б.Нт олгуулахаар шийдвэрлэсэн боловч гаргаж өгсөн эмийн баримтуудад эмчийн заавар, зөвлөгөө бичигдсэн эсэх, Б.Н гэмтлийг анагаахад ач холбогдолтой байсан эсэх тодорхойгүй байхад хохирол гаргуулахаар шийдвэрлэсэн нь үндэслэлгүй байна. Иймд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дугаартай шийтгэх тогтоолын Б.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Б.Н, түүний өмгөөлөгч Ш.Оюумаа тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Хавтас хэрэгт авагдсан нотлох баримт болон шинжээчийн дүгнэлт, Б.Н, Бат-Эрдэнэ, Энх-Амгалан нарын мэдүүлгүүдээр цохиж, зодсон гэдэг нь хангалттай нотлогдон тогтоогддог. Давж заалдах гомдолд дурдсан Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн асуудал байхгүй байгаа учир анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж өгнө үү. ...” гэв.

Шүүгдэгч, хохирогч Б.Нтус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна. Миний биед учирсан гэмтэл нь тухайн үйл явдал учирсан өдөр үүссэн гэмтэл. Миний зүгээс хүсэлт гарган 2 удаа шинжээчийн дүгнэлт гарсан бөгөөд шинжээчийн дүгнэлтээр надад хөнгөн зэргийн гэмтэл учирсан. ...” гэв.

Прокурор С.Батгэрэл тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Мөрдөн байцаалтын шатанд буюу Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 7991 дугаартай шинжээчийн дүгнэлт гарсан. ХаринБ.Нуг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна дахин шинжээч томилж өгнө үү гэсэн хүсэлтийн дагуу дахин шинжээч томилоход Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1190 дугаартай дүгнэлтээр баруун нүдний ухархайн дотор ханы хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол бүхий гэмтэл нь хэрэг гарсан гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Уг гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна гэсэн дүгнэлтийг гаргасан. Мөрдөн байцаалтын шатанд хохирогчБ.Ннь яллагдагчаар өгсөн мэдүүлэгтээ “Б.М нь миний шанаа хэсэгт 2-3 удаа цохисон гэж мэдүүлдэг боловч анхан шатны шүүх хуралдааны шүүхийн хэлэлцүүлэгт тухайн өдөр миний төрсөн өдөр байсан. Тухайн үед маргалдаад шилэн хүзүүн дээр нь дараад цаашаа түлхтэл Б.М шанаа руу 2-3 удаа цохисон гэж мэдүүлсэн. Энэ талаар Б.М шүүх хуралдааны явцад мэдүүлэг өгөөгүй. Харин хохирогчийн байр сууринаас мэдүүлэг өгч, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нэхэмжилсэн талаараа мэдүүлэг өгсний дурдаж байна. Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү. ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан зөрчил тогтоогдсонгүй.

            Шүүгдэгч Б.Ннь 2020 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны орчим хохирогч Б.Мийг зодож эрүүний хугарал, хамрын ясны хугарал, тархины доргилт, хоёр нүдний зовхи, эрүү, зүүн нүдний алим, хүзүүнд цус хуралт, хүзүү, бүсэлхийд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

Шүүгдэгч Б.М нь 2020 оны 7 дугаар сарын 9-нөөс 10-нд шилжих шөнө 01 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 31 дүгээр байрны орчим хохирогч Б.Ныг зодож баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний зовхинд цус хуралт, дух, баруун шанаа, баруун хацар, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн баруун даланд цус хуралт, баруун бугалга шуу, баруун зүүн тохой, зүүн шуунд зулгаралт,баруун зүүн шуунд цус хуралт, баруун өвдөг,  шилбэнд зулгаралт, тархи доргилт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь:

            хохирогч Б.Мийн: “...Н, Төгөлдөр хоёр “Симплэ" пабын гадаа муудалцаад байхаар нь би дундуур нь ороод болиулсан. Гэхдээ зодолдоогүй бие бие рүүгээ хэл амаар дайраад байсан. Гэтэл миний баруун нүдний хөмсөг орчим Н 1 удаа гараараа цохиход тэнд байсан найзууд болох Мөнхбат, Төгөлдөр, Буянаа нар салгаад намайг Баян бүрд дахь түр оршин сууж байгаа хаяг руу дөхүүлж өгсөн, бусад нь гэр гэр рүүгээ салаад явцгаасан. Би Нын 88787777 дугаарын утас руу нь залгахад Баянгол дүүргийн 15 дугаар хороо 23 дугаар байрны гадаа байна гэхээр нь ойрхон байсан учраас би Мөнхбатын машинаас буугаад алхаад Наас “намайг яагаад цохисон талаар асуух” гэж байгаа газар нь буюу 26 дугаар байрны хажууд очиход Н манай найз Буяаа, Билгээ, Энхээ гэсэн дүүтэй хамт 26 дугаар байрны хажуу талын саравчны гадаа зогсож байсан. Би Нт хандаж “би чамайг яасан юм бэ” гэхэд Н “Төгөлдөр та нар яадаг болчихсон юм бэ” гээд над руу дайраад миний зүүн нүдний дээд доод хэсэгт 2 удаа гараараа цохихоор нь би Ныг цохих гэсэн боловч оноогүй, тэгээд би Нт “чи яагаад байгаа юм, одоо боль” гэхэд Н миний толгойнд духаа наагаад “чи хэн болчихсон юм" гээд дайраад би хоёр гараа дээшээ өргөөд “одоо Наа болно” гэхэд намайг Н 2 гараараа боогоод миний ухаан балартаад доошоо унахад дээрээс цээж орчим 3-4 удаа дэвсэхээр нь би хоёр хөлийг нь гараараа барьж гэдэс рүү нь жийж унагаад би босож ирсэн. Н газар унасан, тэгээд би одоо больё гээд орхисон. Тэгээд би тамхи асаах гээд Буянаа, Энхээ хоёрын аль нэг рүү нь очоод галаа өгч бай гэхэд Н миний эрүү рүү 1 удаа цохисон. Би газар унасан байхад Н миний дээр гарч толгой руу гараараа маш олон удаа цохиод байсан. Би эхэндээ 2 гараараа нүүрээ хамгаалж байсан боловч сүүлдээ толгой эргээд бие сулраад хамгаалж чадахгүй хэвтэж байсан. Намайг Н зодож байхад байрны дүү Буяаа, Энхээ хоёр Н ахаа одоо болиоч ээ гэхэд Н Энхээ, Буяаа хоёрын толгой хэсэг рүү цохиж харагдсан. Тэгээд үргэлжлүүлээд Н миний толгой руу гараараа цохиод байсан. Тэгсэн Сашка /Шихихутаг/ ирчихсэн Ныг боль гээд хувцаснаас нь татсан чинь тоохгүй намайг цохиод байсан, тэгсэн Сашка Нын толгой билүү цээж рүү нь гараараа 2 цохиж харагдсан. Тэгсэн Н нөлөөлөхгүй байна гээд хоорондоо барьцалдаж аваад далан руу өнхөрсөн. Ээж Идэрмаа ирчихсэн байсан ба намайг босож ирэхэд Н машины хажууд суучихсан байсан. Би Нын хоёр хөлнөөс барьж гэдэсний доошоо хөлөөрөө жийж мэх хэрэглэж унагасан. Н бөгсөөрөө суугаад хойшоо жаахан гэдийгээд гараараа тулаад босож ирсэн, өөр байдлаар биед нь халдаагүй. Нтай дөнгөж уулзаад би утсаар яриад байж байтал миний утсыг аваад газар шидсэн. Миний гар утасны хүрээ, дэлгэц 2 нь эвдэрсэн. Засварын мөнгө нэхэмжлэх хүсэлтэй байна. Нт зодуулсны улмаас 2020 оны 7 дугаар сарын 09-ний өдрөөс хойш одоог хүртэл ажлаа хийж чадахгүй байгаа тул энэ хугацааны цалингаа нэхэмжлэх хүсэлтэй байна. Мөн эрүү, хамрын ясны хугарлаас болж миний эрүүл мэнд гоо сайханд ноцтой хүнд хохирол учирсан учраас одоо гарсан болон цаашид гарах эмчилгээний зардлыг төлүүлнэ. Гадагшаа эмчлүүлэх талаар судалж байна. ...” /хх 15-17/,

            хохирогч Б.Н: “...М миний нүүрний баруун талын нүдэн тус газар гараараа 2-3 удаа цохиж байсан санагдаж байна. Тэгээд нэг сэргэхэд Мын ихэр Шихихутаг ирчихсэн би Мын дэргэд юм яриад шороон дээр явган сууж байхад Шихихутаг ирчихсэн миний нүүрний баруун тал руу гараараа нэлээн олон удаа цохиж байсан. Одоо миний баруун нүд тойрсон яс байнга хатгаж өвдөж байна. Мөн толгой байнга хатгаж өвддөг болсон. Хоёр ихрийн ээж Идэрмаа эгч надад чамайг болихгүй байхаар нь би чамайг алгадаж цохисон шүү дээ гэж хэлсэн. Гэвч би тухайн үйл явдлыг санахгүй байна. Миний биеийн байдал муу байгаа учраас шинжээчийн дүгнэлтийг дахин гаргуулах хүсэлтэй байна. Хоёр ихрийн ар гэрээс манай гэр бүлд асар их дарамт шахалт өгч байна. Намайг шоронд явуулна, чиний шорон бэлэн байгаа гэх мэтээр бас байнга мөнгө нэхдэг. Архи ууснаас болоод зодоон цохионд холбогдоод хүн гэмтээгээд өөрөө ч гэмтсэндээ гэмшиж байна, дахин ийм гэмт хэрэг үйлдэхгүй. Гэмтлүүдийг надад М, Шихихутаг, Идэрмаа нар учруулсан. Сэргэж тасраад байсан учраас яг бүрэн санахгүй байна. Мөнгөнгүүр, 1 дүгээр эмнэлэг, “Интермэд” эмнэлэгт үзүүлж байгаа. Томографын зураг авхуулсан. Эмчид үзүүлж эмчийн жорын дагуу эмчилгээ хийлгэж байна. ...” /хх 20-21/,

            насанд хүрээгүй гэрч М.Б: “...М ах араас нь очоод яагаад цохисон талаар асуух гээд бас эвлэрэх гээд очиход М ахын зүүн шанаа руу 2 удаа гараараа цохисон. М ах 2 гараа алдлаад цохиулж байснаа одоо боль гэхэд Н ах М ахын толгойны дагз хэсэг рүү нэлээн хэдэн удаа гараараа цохисон. М ах болиулах гээд Н ахыг тэврээд газар унагасан, гараас нь барьчихсан одоо болно гэхэд Н ах газраас босож ирээд чи намайг унагаадаг овоо гар вэ гээд М ахын зүүн шанаа руу 3-4 удаа дахиад цохисон. М ах Наа чи ямар муухай юм бэ гэхэд Н ах үгийн зөрүүгүй М ахын зүүн хацар руу 2 удаа гараараа алгадсан. М ах Н ахын нүүр рүү цохих гээд оноогүй тэгсэн чинь Н ах зүүн шанаа руу нь 1 удаа цохиж газар унагаагаад М ахын дээр нь гарч суучхаад зүүн шанааны эрүү орчим нэлээн олон удаа гараараа цохиод мөн нүүрээ 2 гараараа халхалсан байхад М ахын эрүү рүү нь цохиод байсан. М ахын I phone 6 маркийн гар утас зүүн талын өмдний халаасных нь харалдаа унасан байхаар нь би авах гэсэн боловч Н ах утсыг түрүүлж аваад газар руу шидчихсэн. М ахыг явтал Н ах араас ирээд чи ямар овоо юм бэ гээд шанаа орчим нь 1 удаа цохиж газар унагаагаад дахиад дээр нь нүүр орчим руу нь цохисон. Тэр үед М ахын ихэр Шихихутаг ах ирээд Н ахын зүүн гар талаас татаад болиулах гэж оролдсон боловч Н ах М ахыг үргэлжлүүлээд цохиод байсан маш олон удаа М ахыг цохиж байсан. М ах Н ахад зодуулсны дараа нүүрний зүүн хэсэг битүү хавдар, шүд нь далийсан, эрүү нь далийсан харагдаж байсан. Амаа ангайж чадахгүй, бас зүүн нүд нь цус хурсан байсан. ...” /хх 38-39/,

            насанд хүрээгүй гэрч Н.Е: “...М ах араас нь очоод яагаад цохисон талаар асуух гээд бас эвлэрлэх гээд очиход Н ах Төгөлдөр танай найз над руу орилсон гэсэн чинь М ах энэ талаар Төгөлдөрт өөрт нь хэл гэхэд Н ах юу гэнээ гээд Мөнгөнөхутаг ахын зүүн шанаа руу 2 удаа гараараа цохисон. М ах 2 гараа алдлаад цохиулж байснаа одоо боль гэхэд Н ах М ахын толгойн дагз хэсэг рүү нэлээн хэдэн удаа гараараа цохисон. ...намайг унагаадаг овоо гар вэ гээд М ахын зүүн шанаа руу 3-4 удаа дахиад цохисон. ..хацар руу нь 2 гараараа алгадсан. Тэгэхэд нь М ах Нын нүүр рүү цохих гээд оноогүй. Тэгсэн Н ах М ахын зүүн шанаа руу 1 удаа цохиж газар унагаагаад М ахын дээрх нь гарч суучхаад зүүн шанаа эрүү орчим нь нилээн олон удаа гараараа цохиод байсан. ...” /хх 38-39/,

            гэрч Б.Ш: “...2020 оны 7 дугаар сарын 10-ны шөнө 01 цагийн орчимд манай ээж Идэрмаа надад хандан “ихрийгээ хаана байгааг олоод дууд” гэхээр нь Баянгол дүүргийн 15 дугаар хороонд байдаг Энхээ рүү фейсбүүкээр чат бичсэн чинь “М, Н ах хоёр хоорондоо зодолдоод байна” гээд байгаа газрынхаа бичлэгийг нь явуулахаар нь ээжийн хамт такси барьж Баянгол дүүргийн 15 дугаар хороо, 31 дүгээр байрны хажууд буугаад шууд гүйгээд очсон чинь Н Мийн дээр гарчихсан зодож байхаар нь Ныг болиулах гээд түлхсэн чинь Н холдохгүй Мийг ахиад цохихоор нь би боогоод босгосон чинь Н гэнэт над руу дайрахаар нь би баруун гараараа Н руу савахад гар мултарчихсан, тэгэхээр нь би зүүн гараараа Ныг гэдсээр нь тэврээд хамт унаад өнхөрч явж байгаад далан руу дахин өнхрөөд Нын дээр гарах үед манай ээж ирээд салгаад цагдаа ирсэн. Байрны хажуу талын далан руу Н баруун гараа миний мөрөн дээгүүр давуулсан байдалтай би Нын бэлхүүсээр тэвэрч тонгойсон байдалтай эхэндээ далан руу  босоогоор гулгаж байгаад бид 2 өвдөг цээжээрээ далан руу гулсаад доошоо шороон дээр буусан. Шороон дээр буух үед хөл шороон дээр бид хоёрын цээжин хэсэг далан дээр хэвтээ байдалтай байсан. Бос больё гэхэд Н болихгүй бид 2 зууралдаад байж байхад ээж ирээд салгасан. ...” /хх 25-26/,

гэрч Б.И: “...Шихихутаг надад М Баянгол дүүргийн 15-р хороо 23-р байрны гадаа байна гэсэн. 20-30 минутын дараа хүү Шихихутаг нь Энхээ гэдэг хүүхэдтэй холбогдоод М, Н хоёр зодолдоод байна гэсэн гэхээр нь Шихихутаг бид хоёр такси барьж Баянгол дүүргийн 15-р хороо 31-р байрны гадаа очиход шууд Шихихутаг буугаад гүйгээд явчихсан. 30-р байрны далан руу очиход Шихихутаг, Н нар дээр доороо орчихсон ноцолдож байхаар нь цагдаа дуудсан. Би далан РУУ буугаад Ныг босгох гэсэн чинь дийлдэхгүй үгэнд орохгүй муу сайн пизданууд, би та нарыг тэжээж байсан шүү дээ гэх зэргээр орилоод байхаар нь би зүүн хацар руу нь 2 удаа алгадсан чинь Н босож ирээд зогсчихсон. Тэгээд Шихихутаг босож ирээд би цагдаа дуудсан. Тухайн үед Нын гаранд нь зулгаралт шалбархай уруулын дотор талд шалбарсан харагдаж байсан. Н нэлээн согтуу намайг алгадахад ухаан ороод та яаж байгаа юм бэ гэж байсан. ...” /хх 28-29/,

            гэрч Х.Э: “...Тэгээд хоёр бие биенийгээ түлхээд Н ах М ахын нүүр рүү 2 удаа алгадсан. М ах Н ахын баруун хацар руу 1 удаа гараараа цохисон. Тэгээд тэр хоёр ноцолдоод Н ах Мын дээр гараад нүүр хэсэг рүү нь цохисон. Хэдэн удаа нүүрний яг аль хэсэг рүү цохисныг анзаараагүй. Тэгээд М ах Н ахын дээр гараад боль би чамтай зодолдох гэж ирээгүй, ярилцах гэж ирсэн юм гэхэд Н ах дахиад дээр нь гараад толгой, нүүр хэсэг рүү нь гараараа цохиод байсан. Билэгт-Очир, Буяндэлгэр, бид гурав салгах гэж оролдсон боловч дийлэхгүй байсан. Тэгээд байж байтал Шихихутаг ах ээжийн хамт ирсэн. Тэр үед М ахын дээр Н ах суучихсан зодоон болоогүй байж байсан. Тэгээд Шихихутаг ах ирээд Н ахыг боль хөөе бос гэхэд Н ах босохгүй байсан ба Шихихутаг ах Н ахын нүүр рүү гараараа 2 удаа цохисон. Тэгээд Н ах босож ирээд Шихихутаг ахыг барьж аваад тэр 2 далан руу унасан. Н доор нь орчихсон, Шихихутаг дээр нь гарчихсан байсан. Тэгээд ээж нь цагдаа дуудсан, далан руу унахад би дээрээс нь хараад зогсож байсан Шихихутаг, Н хоёрын хооронд ямар нэгэн зодоон болоогүй, Идэрмаа эгч Н ахын биед халдаагүй. ...” /хх 35/,

            гэрч Б.Б: “...2020 оны 7 дугаар сарын 4-ний үед шиг санагдаж байна ээжийн эзэмшлийн Аллион загварын автомашиныг Н унаж яваад гэртээ ирээгүй. Тэгээд би өглөө нь залгахад лагер дээр байна гэхээр нь би лагер дээр очиход машин байхгүй архи үнэртүүлчихсэн байсан. Тэгсэн Н машинаар замын голын тусгаарлагч хайлс мөргөсөн журмын хашаанд байгаа гэсэн тэгэхээр нь машин унаж явчхаад архи дарс уучхаад машин битгий барьж бай, дуудлагын жолооч дуудаад бариулчихад яадаг юм гэж загнасан. ...” /хх 37/,

            гэрч Н.Б: “...Гарч тамхи татчихаад ороод ирсэн чинь М Нын хажууд сууж байсан. Уул нь ороход зүгээр байсан. Тэгээд гараад ирэхэд уур амьсгал сонин болсон байсан. М Нт “Чи хэн ч биш би Мөөгийг илүү хүндэлж үздэг" гэж энэ үгийг маш олон удаа хэлсэн. Н хариуд нь “Мөөгийтэйгээ зайлаарай” гэж хэлсэн. Энэ хэрүүл удаан үргэлжилж байгаад бид нар гарсан. М Нт гадаа гараад чи миний үзэл бодлыг өөрчилж чадахгүй гэж хэлсэн. Хариуд нь Н би чиний үзэл бодлыг өөрчлөх гэсэн бодол алга гэж хэлсэн. Зодоон хийх гээд Нын шарыг хөдөлгөх гээд байсан. Тэгээд би Ныг машиндаа суулгаад гэр лүү нь хүргэж өгөх гээд явж байсан. Н луу М залгаад одоо байран дээр хүрээд ир зүгээр ярилцъя гэж дуудсан. Тэгээд би өөрөө яарч байсан болохоор 23 дугаар байрны Тансаг гээд дэлгүүрийн урд буулгасан. Тэгээд маргааш өглөө нь над руу Тэлмэн залгаж эрүүлжүүлэхээс Ныг авчих гэж хэлсэн. Тухайн үед Н М нар хоорондоо зодолдсон зүйл байхгүй. ...” /хх 33-34/,

            шүүгдэгч Б.Н яллагдагчаар өгсөн: “...М нь миний баруун шанаа руу 2-3 удаа дарааллаад шууд гараа атгаж байгаад цохисон. ...”  /хх 118/,

            шүүгдэгч Б.Мын яллагдагчаар өгсөн: “...Б.Н нь өөрийгөө “би найзууд дундаа толгойлогч” гээд яриад байсан ба Төгөлдөр гэх залуутай эхлээд муудалцаад байхаар нь би дундуур нь орж салгасан чинь Н намайг “чи хэзээ ийм болчихсон юм” гээд нэг удаа баруун нүдний орчим цохиод машинд суугаад явсан. Дахин Сашка та нар яадаг болчихсон юм гээд орилж байгаад намайг 2-3 удаа алгадаж цохисон. ...” /хх 126-130/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 7991 дугаартай: “...Б.Мын биед эрүүний хугарал, хамар ясны хугарал, тархи доргилт, хоёр нүдний зовхи, эрүү, зүүн нүдний алим, хүзүүнд цус хуралт, хүзүү, бүсэлхийд зулгаралт бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой бөгөөд дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх 45/,

            Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8002 дугаартай: “...Б.Н биед баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний зовхинд цус хуралт, дух, баруун шанаа, баруун хацар, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн баруун даланд цус хуралт, баруун бугалга шуу, баруун зүүн тохой, зүүн шуунд зулгаралт, баруун зүүн шуунд цус хуралт, баруун өвдөг, шилбэнд зулгаралт, тархи доргилт бүхий гэмтэл тогтоогдож, дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ...” /хх 48-49/,

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1190 дугаартай “...Б.Н биед тогтоогдсон баруун нүдний ухархайн хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол гэмтэл нь хэрэг гарсан цаг хугацаанд үүссэн байх боломжтой, Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 96/,  “Ашид билгүүн” ХХК-ийн үнэлгээний дүгнэлт /хх 140-143/ зэрэг хуульд заасан журмаар хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогджээ.

Хавтас хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлэгдсэн, хоорондоо зөрүүгүй, гэмт хэргийн үйл баримтыг нотолж чадсан байх ба анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэж заасны дагуу шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох эрх бүхий яллах болон өмгөөлөх үүргийг хэрэгжүүлэгч субьектүүдийг оролцуулан, тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан бичгийн нотлох баримтуудад үндэслэн хууль зүйн дүгнэлт хийж, шүүгдэгч Б.Ныг “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,  шүүгдэгч Б.Мийг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон нь хэргийн бодит байдалтай нийцжээ.

            Шүүгдэгч Б.Н хохирогч Б.Мийг зодож эрүүний хугарал, хамрын ясны хугарал, тархины доргилт, хоёр нүдний зовхи, эрүү, зүүн нүдний алим, хүзүүнд цус хуралт, хүзүү, бүсэлхийд зулгаралт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,

            Шүүгдэгч Б.М нь хохирогч Б.Ныг зодож баруун нүдний ухархайн дотор ханын хугарал, баруун чихний хэнгэргэн хальсны цоорол, баруун нүдний зовхинд цус хуралт, дух, баруун шанаа, баруун хацар, эрүү, хүзүүнд зулгаралт, зүүн баруун даланд цус хуралт, баруун бугалга шуу, баруун зүүн тохой, зүүн шуунд зулгаралт,баруун зүүн шуунд цус хуралт, баруун өвдөг,  шилбэнд зулгаралт, тархи доргилт бүхий гэмтэл үүсгэж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.

Шүүгдэгч Б.Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1500 /мянга таван зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.500.000 төгрөгөөр торгох, шүүгдэгч Б.Мыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 /долоон зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсэн нь тэдгээрийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан үзэж, тэдэнд тухайн зүйлд заасан торгох ял оногдуулсан нь тэдгээрийн гэм бурууд тохирсон төдийгүй эрүүгийн хариуцлагын зорилгыг хангасан, хууль ёсны бөгөөд шударга ёсны зарчимд нийцсэн байна.

            Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Б.Билгүүн “... шүүгдэгчБ.Ннь хэрэг болохоос өмнө манай ах намайг цээж хэсэгт цохиж, 1 удаа алгадсан талаар мэдүүлдэг тул Б.Мийн учруулсан гэх гэмтлүүд нь хэрэг болох цаг хугацаанаас ялимгүй өмнө үүссэн байх вий гэх хардлагыг төрүүлж байгаа болно. М нь Б.Ныг цохих зодох зорилгоор үйлдэл хийгээгүй, өөрийгөө хамгаалах зорилгоор хийсэн Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын  Б.Мт холбогдох хэсгийг хүчингүй болгож өгнө үү. ...” гэсэн агуулга бүхий давж заалдах гомдол гаргажээ.

            Давж заалдах гомдлын тухайд:

            Хэрэгт байгаа гэрч Х.Э: “...Тэгээд хоёр бие биенийгээ түлхээд Н ах М ахын нүүр рүү 2 удаа алгадсан. М ах Н ахын баруун хацар руу 1 удаа гараараа цохисон. Тэгээд тэр хоёр ноцолдоод Н ах Мийн дээр гараад нүүр хэсэг рүү нь цохисон ...” /хх 35/,

            гэрч Н.Б: “...М Нт “чи хэн ч биш би Мөөгийг илүү хүндэлж үздэг" гэж энэ үгийг маш олон удаа хэлсэн. М зодоон хийх гээд Нын шарыг хөдөлгөх гээд байсан. Тэгээд би Ныг машиндаа суулгаад гэр лүү нь хүргэж өгөх гээд явж байсан. Н луу М залгаад одоо байран дээр хүрээд ир зүгээр ярилцъя гэж дуудсан. Тэгээд би өөрөө яарч байсан болохоор 23 дугаар байрны Тансаг гээд дэлгүүрийн урд буулгасан. Тэгээд маргааш өглөө нь над руу Тэлмэн залгаж эрүүлжүүлэхээс Ныг авчих гэж хэлсэн. Тухайн үед Н М нар хоорондоо зодолдсон зүйл байхгүй. ...” /хх 33-34/,

            шүүгдэгч Б.Н “...М нь миний баруун шанаа руу 2-3 удаа дараалаад шууд гараа атгаж байгаад цохисон. ...”  /хх 118/,

            шүүгдэгч Б.Мийн “...Б.Н нь өөрийгөө “би найзууд дундаа толгойлогч” гээд яриад байсан ба Төгөлдөр гэх залуутай эхлээд муудалцаад байхаар нь би дундуур нь орж салгасан чинь Н намайг “чи хэзээ ийм болчихсон юм” гээд нэг удаа баруун нүдний орчим цохичхоод машинд суугаад явсан. Дахин Сашка та нар яадаг болчихсон юм гээд орилж байгаад намайг 2-3 удаа алгадаж цохисон. ...” /хх 126-130/ гэх мэдүүлгүүдээс үзэхэд шүүгдэгчБ.Н, Б.Мнар нь архидан согтуурсан үедээ хоорондоо хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаар харилцан зодолдсон байх бөгөөд тэдний үйлдэлд аргагүй хамгаалалтын шинж байхгүй байна.

             Шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Б.Билгүүн нь Б.Мийг Б.Н  эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдлийг эргэлзээтэй гэж үзэж байгаа боловч тухайн гэмт хэрэг гарсан нэн даруй шүүгдэгч Б.Мийн ээж болох Б.Идэрмаа цагдаад дуудлага өгч хэргийг шалгуулсан, мөн  Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2020 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 8002, 2020 оны 10 дугаар сарын 9-ний өдрийн 1190 дугаартай дүгнэлтүүдээр “...Б.Н биед Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. ...” /хх 48-49, 96/ гэсэн дүгнэлт гарсан байх бөгөөд шүүгдэгч Б.М нь Б.Н биед хөнгөн зэргийн гэмтэл учруулсан нь   хэрэгт авагдсан баримтуудаар эргэлзээгүй нотлогдож байх бөгөөд гэрч, хохирогчийн мэдүүлгүүд тогтвортой, утга агуулгын хувьд ноцтой зөрүүгүй байна.

            Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Б.Билгүүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүхийн шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 89 дугаартай Шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч Б.Мийн өмгөөлөгч Б.Билгүүний гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсхүл дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                             Д.МЯГМАРЖАВ

           

ШҮҮГЧ                                                Л.ДАРЬСҮРЭН

 

                        ШҮҮГЧ                                                О.ЧУЛУУНЦЭЦЭГ