Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 226

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Мөнхзул даргалж, шүүгч Т.Алтантуяа, Л.Баатар нарын бүрэлдэхүүнтэй,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Мөнхням,

улсын яллагч О.Пүрэвсүрэн,

иргэдийн төлөөлөгч О.Түмэндэлгэр,

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвэлмаа, түүний өмгөөлөгч Г.Тунгалаг (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0474),

шүүгдэгч О.Дарам, түүний өмгөөлөгч  Э.Ганбат (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 0362),

шүүгдэгч Ю.Саясүх, түүний өмгөөлөгч Б.Солонго (шүүхэд төлөөлөх эрхийн үнэмлэхийн дугаар 1769) нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А-1 танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас Хиад боржигон овогт Очиржанцангийн Дарамыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15, Боржигон овогт Юндэнгийн Саясүхийг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 201526012610 дугаартай 3 хавтас хэргийг 2017 оны 5 дугаар сарын 26-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

Хиад боржигон овогт Очиржанцангийн Дарам, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 1953 оны 10 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 63 настай, эрэгтэй, халх, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй, өндөр настаны тэтгэвэрт, ам бүл 1, Баянзүрх дүүргийн 16 дугаар хороолол, 16 дугаар байрны 01 тоотод байнгын, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хороолол 48Б байрны 80 тоотод түр оршин суух, хэрэг хариуцах чадвартай, регистрийн дугаар УУ53102512, урьд

Армийн тусгай Шүүхийн (хуучнаар) 1986 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 200А дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор БНМАУ-ын (1986 оны) Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн Б, 213 дугаар зүйлийн А-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж, БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн өршөөл үзүүлэх комиссын 1987 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн 64 дүгээр тогтоолоор БНМАУ-ын Ардын Их Хурлын тэргүүлэгчдийн 1987 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 146 дугаар зарлигийн 5 дугаар зүйлийн Б-д заасныг баримтлан түүний эдлээгүй үлдсэн ялаас 11 жил 17 хоногийг өршөөн хасч, Улаанбаатар хотын шүүхийн 1987 оны 12 дугаар сарын 12-ны өдрийн 490 дүгээр магадлалаар 1 жил 9 сар 28 хоногийн хорих ялыг хөдөлмөрт татан оруулахаар тэнсэн сулласан.

Боржигон овогт Юндэнгийн Саясүх, Монгол Улсын иргэн, Баянхонгор аймгийн Эрдэнэцогт суманд 1963 оны 6 дугаар сарын 26-ны өдөр төрсөн, 53 настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хан-Уул дүүргийн 10 дугаар хороо, Аэродромын 1-1 тоотод байнгын оршин суух бүртгэлтэй боловч тодорхой оршин суух хаяггүй, хэрэг хариуцах чадвартай, ял шийтгэлгүй, регистрийн дугаар ЧМ63062617.

 

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр)

Яллагдагч О.Дарам нь согтуурсан үедээ 2015 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын 48-Б байрны 80 тоотод төрсөн дүү О.Ламжавтай дэрэн доороос тамхи авах гэлээ гэх шалтгаанаар маргалдан дүү О.Ламжавыг тахир дутуугийн 70 хувийн групптэй хөгжлийн бэрхшээлтэй, биеийн хөгжил сул, биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж зодож санаатай алсан,

Яллагдагч Ю.Саясүх нь 2015 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын 48-Б байрны 80 тоотод О.Дарам, О.Ламжав нарыг хоорондоо зодолдоод салахгүй болохоор нь О.Ламжавыг баруун гарнаас нь угз татаж, нүүрэнд нь 2 удаа гараараа цохиж, дарж хэвтсэнээс болж хохирогч О.Ламжавын биед цээжний баруун талд 4, 5, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, цээж баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвууд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

                                                                       

                                                      ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нар болон хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлсэн мэдүүлэг:

Шүүгдэгч О.Дарам шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр шүүгдэгч Ю.Саясүх манай гэрт ирсэн. Саясүх бид хоёр нэг нутгийн хүмүүс байгаа юм. Шүүгдэгч Ю.Саясүх нь ажил хийгээгүй удсан учраас хоол, тамхины мөнгө өгөөч гэж хэлсэн. Би хоолны мөнгө, тамхины мөнгө өгч чадахгүй, гэхдээ хоолыг чинь даана, чиний дуртай шар будааг аваад хөрөгчинд хийсэн байгаа, чи хоол хийж ид гэж хэлсэн. Тэгээд талийгаачийг түмбүүшикнээс нэг тамхи аваад өгчих гээд Саясүхэд тамхи авч өгсөн чинь Саясүх би гадуур ажилтай байна гээд буцаад явсан. Тухайн үед манай талийгаач эхнэр Герман Улс руу эмчилгээнд явсан байсан. Тэгээд 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр хэдэн хүнтэй уулзах ёстой байсан учраас өглөө гэрт гэрээсээ...гарахаасаа өмнө талийгаачид дэлгүүрээс бууз авч жингэж өгчихөөд явсан. Тэгээд уулзах гэж очсон 2-3 хүн байхгүй байсан учраас гадуур явсаар өдөр 14 цаг болох гэж байхад гэртээ ирсэн. Тэгээд гэртээ ирээд талийгаачаас ах нь гадуур яваад маш их ядарлаа, орой хоол хийж чадахгүй юм шиг байна, өглөөний чанасан бууз байна уу гэхэд талийгаач байгаа гээд буузыг гаргаж ирсэн. Тэгэхээр нь буузыг халааж идчихээд талийгаачаас Саясүх ирээгүй юм уу гэж асуухад талийгаач намайг та дандаа Саясүх гээд байх юм, гэрт ирэх юм бол дахин гэрээс хулгай хийчихнэ гэж хэлсэн. Би талийгаачийг тийм өнгөрсөн зүйл битгий яриад бай гэж хэлсэн. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 16 цагийн үед манай гэрийн хаалга цохисон...Саясүх байсан. ...Саясүхийг ирсний дараа яс буцалгаж байгаад шөлөн дээр нь шар будаа хийж идэх гэж байтал гаднаас Эрдэнэбаатар орж ирсэн. Эрдэнэбаатар нь тухайн үед надад 40.000 төгрөгний өртөй байсан...надаас дахин 5000 төгрөг гуйхаар нь би 5000 төгрөгийг Эрдэнэбаатарт өгсөн. Гэтэл Эрдэнэбаатар нь манай гэрт орж ирээд таниас авсан 5000 төгрөгөөрөө нэг шил архи авч уух гэсэн юм гэж хэлсэн. Гэтэл талийгаач нь би архи аваад явъя гэж хэлээд архинд явсан. ...Би талийгаачид жижиг хундагаар 2 удаа архи хийж өгсөн. ...Тухайн үед архинаас нь би 2 хундага, Саясүх 2 хундага архи уусан. Үлдсэн архийг нь Эрдэнэбаатар уусан. Би Эрдэнэбаатарыг архины шилээ гаргаж хаяарай гэж хэлж байсан. Талийгаач нь 13 дугаар хороололд байхдаа шил, лааз цуглуулж тушаадаг байсан. Үүнийгээ мартахгүй шил, лааз цуглуулж ирээд байна гэж хэлэхэд Эрдэнэбаатар архины шилээ аваад гараад явсан. ...Талийгаач нь зурагт эвдээд удаж байсан. Тэгээд би Саясүхэд Ламжав зурагт эвдээд хаясан гэж хэлэхэд Саясүх зурагтыг задалж үзэж байсан. Тэгээд хоёр дөрвөлжин хар зүйлийн нэг нь шатсан байна, та засварын газраас олоод аваад ир, тэгвэл би тавиад өгье гэж байсан. Тэгээд гэрт үзэж харах зүйлгүй учраас бид нар эрт унтсан. Бид матраасан дээр...талийгаач нь миний хажуу талаар 3 давхар гудас дэвсээд, Саясүх талийгаачийн цаад талаар нь түмбүүшикний хажууд 2 давхар гудас дэвсээд унтсан. Тэгээд Саясүхэд зуны хөнжил гээд ягаан торгон хөнжлийг өгсөн. Тэгээд Саясүх бие засах гээд нойл орох үед талийгаач нь би түмбүүшикний хажууд унтъя, таныг тэтгэвэрт гарах үед чинь өгсөн мөнгөн аяга байгаа, түүнийг Саясүх хулгайлчихна гэж хэлсэн. Тэгэхээр нь битгий тэгээ, Саясүхийн биеэр нь юм гардаг гэсэн. Тэр зүйл нь халдаж магадгүй, миний хажуугаар унт гэж хэлсэн. ...2015 оны 12 дугаар сарын 15-ны өглөө намайг унтаж байхад нэг хүн хөлнөөс татсан. Тэгээд босоод ирсэн чинь Саясүх Дарам ахаа босоод ирээч, дүүгийн чинь хоолой хачин болоод, сонин дуугараад байна гэж хэлсэн. Тэгээд босож ирээд талийгаачийг харахад хамар нь 3 удаа шалбарсан байхаар нь энэ яасан юм бэ гэхэд Саясүх Ламжав шөнө гаднаас орж ирэхдээ унасан гэж хэлсэн. Тэгэхээр нь би талийгаачийн хөлийг барьж үзсэн чинь хүйтэн байсан. Харин гэдэсийг нь барьж үзэхэд бүлээн байсан. Тэгэхээр нь тамхи асаагаад хамар руу нь үлээж үзэхэд талийгаачийн амьсгал мэдэгдэхгүй байсан. ...Тэгээд түргэн тусламж дуудсан чинь түргэн тусламжийн эмч ирээд Ламжавыг нас барсан гэж хэлсэн. Тухайн үед шөнө зодоон цохион болсныг мэдээгүй, хэрэг болдог өдөр миний мэдсэн зүйл үүнээс өөр зүйл байхгүй. Саясүхийн нэг мэдүүлэгт пүл, пүл хийгээд зодолдоод байсан гэж мэдүүлсэн байгаа. Энэ мэдүүлгийг үзэхэд усанд гараа дүрж байгаа юм шиг санагдаж байна. Шүүгдэгч Саясүх нь мэдүүлэг өгөхдөө Дарам, Ламжав хоёр матрасан дээр сууж байгаад Дарам нь гутлаараа толгой руу нь цохиод байсан гэж мэдүүлсэн байна. Тухайн үед ийм зодоон болоогүй. Намайг унтаж байгаад сэрсэн чинь талийгаач нас барсан байсан. Талийгаач нас барсны дараа анх удаа би Цэвэлмаа руу утсаар залгаж Ламжав нас барсан гэдгийг хэлсэн. Надад өөр мэдэх зүйл байхгүй гэв.               

Шүүгдэгч Ю.Саясүх шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Би 2015 оны 12 дугаар сарын 05, 06-ны үед Дарам ахын гэрт ирсэн. Тэгээд Дарам ахад ажилд ортол танай гэрт байж байя гэж хэлсэн. 2015 оны 12 дугаар сарын 14-ний өглөө 09 цаг өнгөрч байхад Дарам ах, Ламжав бид гурав боссон. Тэгээд Ламжав босоод цай чанахаар нь бид нар цайгаа уучихаад Дарам ах шартсан байдалтай байсан учраас талийгаачид мөнгө өгч гаргаад дэлгүүрээс 1 шил архи авч ирүүлсэн. Талийгаачийн авч ирсэн архинаас би маргааш ажилд орох юм чинь архи уухгүй гээд 2 хундага архи уусан. 14-15 цагийн үед Дарам ах талийгаачийг дахин 1 шил архинд явуулсан. Дарам, Ламжав хоёр сүүлд авч ирсэн архийг хоёулаа уусан. Харин би гартаа тос түрхээд сууж байсан. 17 цагийн үед Дарам ахын байранд байдаг Эрдэнэбаатар гэдэг залуу орж ирэхэд Дарам ах нь талийгаачид дахин 5000 төгрөгийг өгч явуулж 1 шил авахуулсан. Тэгээд намайг уух уу гэхээр нь би 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар менжемент ХХК-нд ажилд орох юм чинь архи уухгүй гэж хэлсэн. Тухайн үед Дарам, Ламжав бид гурав хүзүүний мах шулаад шар будаатай хоол хийсэн байсныг идээд Эрдэнэбаатар нь 18 цагийн үед Дарам ахын гэрээс гарч явсан. Тухайн үед Ламжав нь зурагтаа эвдэлсэн, үзэх зүйл байхгүй байсан учраас 2015 оны 12 дугаар сарын 13-ны 21 цагийн үед унтсан. Тэгээд унтаж байсан чинь гэрийн хаалга дуугарахаар нь сэрээд харсан чинь талийгаач Ламжав гаднаас орж ирж байхаар нь Ламжавыг гарчихаад орж ирж байгааг нь харчихаад буцаад унтаад өгсөн. Гэтэл удаагүй пид, пад гэх чимээ гараад өндийгөөр харсан чинь О.Дарам ах пизда чинь зүгээр унтуулахгүй байна гээд босч гэрлээ асаагаад талийгаачийг хөөгөөд гаргасан. Тэгэхээр нь би харанхуй болсон байхад яагаад дандаа ингэж байдаг юм гэж хэлсэн. Тухайн үед талийгаач нь дотуур хувцастай байсан...би талийгаачийг оруулъя гэхэд О.Дарам ах пиздаг жаахан айлгаж байгаад оруулъя гээд тамхиа татаад суугаад байсан. Тэгэхээр нь би хаалга онгойлгоод талийгаачийг одоо унтаж амар гэж хэлчихээд хаалга цоожлох гээд зогсож байхад талийгаач нь шууд О.Дарам пизда гээд О.Дарам руу дайрч зодоон болсон. Тэгэхээр нь би хаалгаа цоожилчихоод О.Дарам, талийгаач хоёрын зодооныг салгах гэсэн чинь талийгаач нь миний үгэнд орохгүй О.Дарам ах руу улам дайраад байсан. Намайг хаалга түгжээд эргэх хооронд энэ хоёр матрасан дээр зууралдчихсан, Дарам ах гэр өмсдөг гутлаараа талийгаачийг цохид байсан. Урд нь талийгаач Дарам ахад цохиулах юм бол авраарай гээд миний ардуур ордог байсан. Тухайн өдөр талийгаачийг боль гэж хэлэхэд миний үгэнд орохгүй улам дайраад байхаар нь талийгаачийн гараас нь татаж байгаад нүүр рүү нь хоёр удаа цохиод гудас нь дээр дарж унтуулсан. Би шөнө маш их хөлөрдөг болохоор үүрээр хөлс хайраад байхаар нь сэрээд хэвтэж байсан чинь талийгаачийн хоолой нэг сонин болоод байхаар нь Батаа чи бөөлжсөндөө хахаж байгаа юм уу гэж хэлээд хажуу тал руу нь эргүүлж тавьчихаад утасны цагаа харахад өглөөний 06 цаг болж байсан. Тэгэхээр нь жаахан унтаж байгаад ажил руугаа явъя гэж бодоод унтаж чадахгүй хэвтэж байгаад 2015 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 07 цаг 30 минутын үед босож усанд орчихоод гараад ирсэн чинь талийгаач нэг сонин хэвтээд байхаар нь талийгаачийг дуудсан чинь хариу үйлдэл үзүүлэхгүй байхаар нь Дарам ахыг дуудаж сэрээсэн. Тэгээд Дарам ах талийгаачийн хөл, гэдсийг нь барьж үзсэнээ бүлээн байна гээд тамхи үлээж үзсэнээ их сул амьсгалж байна гэж хэлэхээр нь би яаралтай түргэн тусламж дуудъя гэж хэлсэн. ...хэд хэдэн удаа хэлж байгаад Дарам ахаар түргэн тусламж дуудуулсан. Тэгээд түргэний эмч ирээд үзчихээд нас барсан байна гэж хэлсэн. Тухайн үед Дарам ах цагдаа нар ирнэ, дүүгээ зодож дарамталдаг гэж хэлж болохгүй шүү гэж хэлж байсан. ...Тэгээд нэг цагдаа нь талийгаачийн өвчний картыг канондуулаад ир гэж явуулсан. Тэгээд буцаад ирсэн чинь цагдаа нар намайг аваад цагдаагийн газарт авч ирээд байцаалт авсны дараа явуулсан. Тэгээд буцаад Дарам ахын гэрт ирэхэд Цэвэлмаа, Цэцэгмаа нар ирсэн байна. Тэгээд болсон зүйлийг ярьж өгсөн... гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвэлмаа шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Өмнөх шүүх хуралдаан дээр нилээн дэлгэрэнгүй тайлбарыг өгсөн байгаа. Дарам нь Саясүхийг 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ирсэн гэж байгаа боловч шүүгдэгч Саясүх өөрөө 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдөр ирсэн гэдэг талаар мэдүүлсэн. Тэгэхээр миний зүгээс шүүгдэгч Саясүхийн мэдүүлэг үндэслэлтэй байж магадгүй гэдгийг тодотгож хэлье гэж бодож байна. Хавтаст хэрэгт гэрчийн мэдүүлэг өгсөн эгч Цэцэгмаа надад хэлэхдээ Саясүх Дарамын гэрт ирээд маш их удаж байгаа хүн юм шиг байна, хоол хийх гээд аяга тавгийг нь олохгүй байсан чинь Саясүх тэнд байгаа гэж хэлээд гаргаж ирж байна. Дарам ахаас илүү гэрт байгаа зүйлийг нь мэдэж байна. Мөн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өглөө 10 цагийн үед Буян ХХК-аас үйлчилгээ авахын тулд талийгаачийн бичиг баримтыг авах гээд Дарам ахын гэрт ирэхэд Дарам ах дөнгөж босож байсан. Тэгээд талийгаачийн бичиг баримтыг хайсан чинь олохгүй байсан. Тэгээд Саясүх рүү залгаад талийгаачийн бичиг баримт хаана байна гэж асуухад Саясүх диполмат цүнхэнд байгаа гэж хэлсэн. Тийм учраас шүүгдэгч Саясүхийн мэдүүлэг нь үндэслэлтэй байна. Мөн шүүгдэгч Дарам нь 12 жилийн турш талийгаачийг асрамжиндаа байлгаж харж хандаж байсан. Харин эгч дүү хоёр нь өөрсдийнхөө амийг бодсон хүмүүс байдаг талаар өмнөх шүүх хурлууд дээр хэлж байсан. Өнөөдрийн шүүх хурал дээр хүртэл энэ талаар ярьж байна. Дарам нь өнөөдөр талийгаачийг сайн дураараа өөрийнхөө асрамжинд аваагүй. 2007 онд ээж минь, 2012 онд эцэг минь нас барсан. Харин Дарам нь 2005 оноос хойш эхнэрээсээ тусдаа амьдраад аавын гэрт ирсэн. Аавын гэрт байж байх хугацаанд 2006 онд ээж минь гадаа явж байгаад түнхний ясаа гэмтээж хэвтэрт орсон. Миний хувьд нөхөр минь группэд байдаг, оюутан хүүхэдтэй, нэг багштайгаа хамт Нисэхэд хуулийн зөвлөх хийдэг, мөн сургуульд багшилж байсан. Дарам нь өдрийн цагаар ээжийг хардаг, намайг орой ажлаасаа ирэхэд Дарам гараад явчихдаг байсан. Тэгээд бид ээжийгээ унтуулчихаад шөнийг 00 цагийн үед гэр рүүгээ явдаг байсан. Манай гэр аавын гэр хоёр нэг байрны зайтай ойрхон байсан. Дарам нь намайг гарч явсны дараа гэрт согтуу орж ирдэг байсан. Энэ талаар ээж минь надад хүртэл хэлж байсан. Намайг хэвтэрт байхад Дарам аавыг чинь зодоод, талийгаачийг зодоод байна, хэвтэрт байгаа би яах юм бэ гээд нулимс дуслуулан хэлдэг байсан. Энэ талаар хавтаст хэрэгт мэдүүлэг өгсөн Цэцэгмаа, Чулуунбат нарын мэдүүлгээр нотлогдож байгаа. Дарам нь өнөөдөр архи уудаггүй, дүүгээ зодож байгаагүй талаар ярьж байна. Дарам нь өнөөдөр дүүгээ хайрлаж хамгаалдаг байсан бол би хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гээд зогсож байхгүй байсан. 2005 онд аавын гэрт ирснээс хойш архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ аавыг болон талийгаачийг байнга зоддог байсан. Харин хэвтэрт байгаа ээжийг зодож байгаагүй гэдэг гэрчийн мэдүүлгээр нотлогдож байгаа. Дарам нь орох оронгүй болсон учраас аавын гэрт байлгахаас өөр арга байхгүй байсан. 2012 онд аав минь нас барсны дараа...13 дугаар хорооллын байрыг зараад талийгаачтай хамт байлгасан. Би Дарам, Ламжав хоёрт нэг л зүйлийг захидаг байсан. Энэ юу гэхээр Дарам, Ламжав хоёр хоёулаа тэтгэвэр авч байна, авсан тэтгэврийн мөнгөөрөө битгий архи уу гэж хэлдэг байсан. Гэтэл Дарам нь талийгаачийг хайрлаж чадсангүй, сүүлд нь амь насанд хүрч байна. Манай эгч нь өөрийгөө аваад явдаг хүн байгаа. Харин би өдөр болгон очиж байгаагүй ч байнга утсаар яриад мөнгө хэрэгтэй үед нь дансаар нь 10.000-20.000 төгрөгийг шилжүүлдэг байсан. Дарам нь тархиндаа гэмтэл аваад тахир дутуугийн группэд байдаг хүнийг архинд оруулснаас өөр зүйл байхгүй. Би талийгаачийг яагаад архи уугаад байдаг юм гэхээр Дарам ах намайг архи уухгүй болохоор зодоод байдаг. Харин архи уух юм бол бага зоддог гэж надад хэлж байсан. Дарам нь ийм байдалтай талийгаачийг асарч байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байгаа. 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шүүх хурал болж шүүгдэгч нарын гэм буруутайг нь шүүхээр тогтоосон. Тэгээд шүүх бүрэлдэхүүн гараад явсны дараа шүүгдэгч Дарам нь намайг заналхийлсэн...заналхийлэл нь биелдэг байгаа. Дарам нь Цэвэлмаа чи наашаа хар, чиний сэтгэл ханаж байна уу гэж хэлж байсан. Энэ үеэс хойш миний сэтгэл маш их айдастай байна. Талийгаачийг алдснаас хойш 2 жилийн турш маш их сэтгэлийн дарамттай явж байна. Нэг хэрэг нь эцэслэн шийдэгдээгүй байхад дараагийн хүн би, миний гэр бүл, ах дүү төрөл садан байж болзошгүй байна. Энэ хэрэгт мөрдөн байцаалтын ажиллагаа бүрэн хийгдсэн. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан бүхий л ажиллагааг хийж дууссан учраас дараагийн хүний амь нас хохирохоос өмнө хэргийг эцэслэн шийдэж өгнө үү. Хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаагаад дахин шалгах ажиллагаа байхгүй. Талийгаач нь Жаргалтайн сангийн аж ахуйд инженерээр ажиллаж байхдаа хүнд зодуулсан байгаа. Тухай үед Дарам нь прокурор хийж байсан учраас эрүүл мэндийн яаманд хандаж онгоцоор авчирч 3 дугаар эмнэлэгт хагалгаанд оруулж байсан. Дарам нь талийгаачид чамайг нэг удаа аварч байсан юм чинь алахад яадаг юм гэж хэлж байсан үгийг тоог нь мэдэхгүй олон удаа сонсож байсан. Өнөөдөр Дарам нь өөрийнхөө гэм бурууг хүлээхгүй байна. Дарам нь архи уухгүй том ахынхаа үүргийг гүйцэтгээд байж байсан бол нэг нь хохирогч, нэг нь шүүгдэгч гэж явахгүй байсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа түргэн шуурхай явагдсан. Харин шүүх дээр хэрэг маш их удааширч байна. 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдөр шүүх бүрэлдэхүүн хэргийг шийдэхэд Давж заалдах шатны шүүх дээр эцэслэн шийдэх боломжтой байтал нь шүүгдэгчийн туслахын буруутай байдлаас болж хэргийг шийдэж чадаагүй. Энэ хэргийг эцэслэн шийдэж өгнө үү гэсэн саналтай байна. Шүүгдэгч Саясүх нь хохирлоо төлсөн байгаа. Шүүгдэгч Дарамаас оршуулгын зардал, өмгөөлөгчийн хөлсөө нэхэмжилж байна гэв.

  

Хоёр. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан нотлох баримтууд:

1. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвэлмаагийн (амь хохирогчийн төрсөн дүү) мөрдөн байцаалтад;

- 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 09 цаг өнгөрч байхад манай том ах О.Дарам нь миний утас руу залгаад О.Ламжав нас барлаа гэж хэлсэн. ...Би сонсмогцоо...хамгийн түрүүнд хамаатны дүү лам Ганзориг, эгч Цэцэгмаад утсаар хэлсэн. ...Би үдээс хойш 16 цаг өнгөрөөж очсон. Тэгэхэд Цэцэгмаа эгч, Дарам ах, үл таних (Саясүх) гэх залуу гурвуулаа байсан. Урд өдөр нь Дарам ах над руу 16 цагийн үед утсаар ярьсан...тэгэхэд архи уучихсан согтуу байсан, яасан юм бэ гэхэд Дарам ах архи уусан гэдгээ тодорхой хэлэхгүй байсан. Тэгээд О.Ламжав гэртээ байж байгаад 21 цагийн үед гараад шөнө 12 цагийн үед орж ирээд хэвтсэн, 06 цагийн үед дуудахад сэрэхгүй байхаар нь түргэн дуудсан. Түргэн ирээд нас барсан байна гэсэн. Тэгээд цагдаа дуудсан. Цагдаагийн бүрэлдэхүүн ирээд шүүх эмнэлэг цогцосыг нь аваад явсан гэж хэлсэн. Дарам ах О.Ламжавт задлан хийлгэхгүй гэхээр...нь та мэддэг юм уу, хуулийн байгууллага мэднэ гэж хэлсэн. Би хамт байсан залуугаас та нар цуг архи уусан байж яагаад зохицуулж чадаагүй юм бэ, юу болсон юм бэ гэхэд тэр би архи уугаагүй, миний гараар юм гардаг учраас архи уугаагүй байсан гэж хэлсэн. ...Би гадны хүнд зодуулсан, цохиулсан гэж бодохгүй байна. Учир нь манай талийгаач ах О.Ламжав нь 70 хувийн группт байдаг...ганцхан л хүн түүнийг хайрлахгүй зоддог, тэр нь том ах Дарам байсан. Дарам ах түүнийг зоддог байсныг надаас гадна миний эгч Цэцэгмаа, ээжийн хамаатны эгч Алтанцэцэг, хүргэн ах Цолмон болон хавь ойрынхон бүгд л хэлнэ. О.Дарам, О.Ламжав хоёр Алтанцэцэг эгчийн хашаанд гэр бариад 3-4 сар орчим амьдарч байсан. Энэ хугацаанд О.Дарам талийгаачийг зодоод цус нөжтэй нь хольдог байсан гэж Алтанцэцэг эгч хэлж байсан. ...Яг хэдийд гэхэд хэцүү хааяа нэг очиход энд тэндээ хөхөрсөн, няцарсан байдаг байсан. Би яачихсан юм бэ гэхэд хэлдэггүй байсан. Ламжав ах 6 сарын өмнө утастай байх үедээ над руу хэд хэдэн удаа залгаад О.Дарам ах намайг шар хаданд өгнө, асрамжинд өгнө гээд байна, би энэ байрыг зарна гээд байна гэж ярьж байсан. Тэгэхэд нь би чи санаа зовоод хэрэггүй, чамайг асрамжинд аваачихын тулд ах, дүү, төрөл саднаас нь зөвшөөрөл авдаг юм, байрны хувьд миний нэр дээр байдаг учраас санаа зоволтгүй, наадах чинь зарж чадахгүй гэж хэлж байсан. Тэр хоёр сүүлийн 2-3 жил цуг амьдарч байна. Дарам ахын эхнэр нь жилийн өмнө албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан. Гэхдээ 10 гаран жилийн өмнөөс тусдаа амьдарсан. ...Тэд Залуус хороололд ирсэнээс хойш байнгын архидалттай байсан. ...Түүнийг Дарам ахаас өөр зодох хүн байхгүй… гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 28-30 дахь тал),

- 2016 оны 3 дугаар сарын 03-ны өдөр өгсөн: ...О.Дарам, Ю.Саясүх нараас оршуулгын зардалд гаргасан баримттай 983.600 (есөн зуун наян гурван мянга зургаан зуун) төгрөгийг нэхэмжилж байна...  гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн  32 дахь тал),

- 2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: ...Шинжилгээ хийлгүүлэхгүй гээд байгаа шалтгаан нь Нэгд: миний хувьд талийгаачийг нутаглуулах ажилд газар дээр нь очоогүй. Тийм болохоор газрыг нь зааж мэдэхгүй байна. Хоёрт: ...манай талын ойрын хамаатнаас төрсөн эгч Цэцэгмаа, холын хамаатан лам Ганзориг нар явсан...хаагуур яаж явсанаа санахгүй байна гээд байгаа... Мөнгө төгрөгний бололцоо муу байсан болохоор шарилын чулуу, хөшөө ч аваагүй болохоор тэнд, энд гэж заах ямар ч боломжгүй байна. Гуравт: цогцост анхны үзлэг задлан шинжилгээ хийсэн шинжээч эмч М.Золжаргал дүгнэлтийг хангалттай зөв гаргаж үхлийн шалтгааныг тогтоосон гэж үзэж байгаа. Тийм болохоор цогцосыг дахин гаргах шаардлагагүй гэж үзэж байгаа. ...Нэгэнт л Буян компаниас газрыг нь заагаад өгдөг юм бол, шүүх прокуророос тэр ажиллагааг заавал хий гээд байгаа юм бол надад эсэргүүцэх юм алга... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 146-147 дахь тал),

2. Гэрч О.Цэцэгмаагийн (амь хохирогчийн төрсөн эгч) мөрдөн байцаалтад

- 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ...О.Ламжав нь ах О.Дарамтай Залуус хороололд 4 дэх жилдээ хамт амьдарч байгаад нас барсан. ...О.Ламжав нь 30-аад жилийн өмнө Сэлэнгэ аймгийн Бургалтайн сангийн аж ахуйд инженерээр очиж ажиллаж байгаад хүнд зодуулж тархиндаа гэмтэл аван толгойн баруун талын яс нь цөмөрсөн бэртэлтэй болоод группэд байж байсан. ...тархи толгой муутай, баруун гар, хөл нь саажилттай болоод даялж явдаг...зан аашийн хувьд их зөөлхөн талдаа, хагалгаа хийлгэсэн цагаасаа хойш жоохон ууртай болчихсон. ...Би О.Дарам ахтай 1971 оноос хойш хамт амьдраагүй. Эхнэр аваад тусдаа гарсан. Эхнэр, хүүхдээсээ салаад удаж байгаа 3 хүүхэдтэй, эхнэр нь Германд амьдардаг хүнд өвчтэй хүн байдаг гэж сонссон... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 43-45 дахь тал),

- 2016 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр өгсөн: ...Залуус хороололд манай дүү Цэвэлмаа байр авч өгөөд тэр хоёр цугтаа амьдрах болсон. ...эхний хоёр жилдээ Ламжав манайхаар ирдэг байсан. Ирэх үедээ нүд ам нь хөхөрчихсөн, хөх няц болсон ирдэг байсан. Асуухаар уначихсан гэж хэлдэг байсан. ...Сүүлдээ надад Дарам ахад зодуулсан гэж үнэнээ хэлдэг болсон. Энэ жилийн хувьд 6 сард манайд ирэхэд мөн л нүд, ам нь хөхөрчихсөн явж байсан. Яасан гэхэд Дарам ах намайг асрамжинд өгнө гэж зодоод байдаг...манай гэрт тэр хавийн архичдыг цуглуулаад архи уугаад байдаг...гээд уйлж байсан. ...2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр 11 цагийн орчим манай дүү Цэвэлмаа над руу утасдаад Ламжав өнгөрчихөж гэнээ гэж хэлсэн. Тэгээд би гэрт нь 13 цагийн үед очиход Дарам ах ганцаараа байж байсан. Би юу болсон бэ гэхэд юу ч ярихгүй байсан. Тэгээд байж байхад гаднаас нэг залуу орж ирсэн. Би юун хүн юм бэ гэхэд хөдөөнөөс ирээд энд байгаа юмаа гэж хэлсэн. ...тэр хүнээс (Саясүх) юу болчихов оо, та нар архи уусан юм уу яасан юм бэ, зодоон нүдээн болсон юм уу гэхэд би ерөөсөө амсаагүй, маргааш ажилд орно гээд уугаагүй, Дарам ах талийгаач хоёр хүмүүстэй ууцгаасан, 21 цаг өнгөрч байхад хүмүүс явчихсан, бид гурав ярьж байгаад унтсан. 24 цагийн үед Ламжав гаднаас орж ирээд шууд дэвсгэр дээр өнхөрөөд ойчсон, би тэгэхэд хажуу тийш нь болгоод гудсан дээр нь унтуулсан. Өглөө 06 цагийн үед хоолой нь хачин дуугарсан...бөөлжих гэж байгаа юм болов уу гээд хажуу тийш нь харуулсан. ...Эргэж хэвтэж байгаад 08 цагийн үед сонин болчихсон байхаар нь Дарам ахад хачин байна, та бос доо гэж дуудсан. Тэгэхэд бие нь хөрчихсөн байсан гэж ярьсан. ...тэгээд сууж байхад гаднаас Эрдэнэбаатар гэх залуу орж ирсэн. Тэр залуу хэлэхдээ өчигдөр цуг уусан юмаа, 18 цаг өнгөрч байхад би гараад явсан. Танай дүү Ламжавыг энэ хавийнхан бүгд мэднэ, түүнийг энд зодох хүн нэг ч байхгүй, сонин юм даа гээд гараад явсан. Ламжавын хувьд их даруухан, ноён нуруутай хүн байгаа юм...Залуус хороололд очсоноос хойш архи уучихдаг болсон юм шиг байна лээ. Над дээр нэг удаа ирэхээр нь та хоёр нийлж архи уулаа гэж хэлэхэд Дарам ах цуг уухаар зоддоггүй юм, хааяа цуг уучихаад байгаа гэж хэлж байсан. ...Дарам ах нь хүнийг хайрлаж энэрэх юм байхгүй, юу ч хийхээс буцахгүй зальтай хүн. Үнэн юм ярина гэж байхгүй, яаж ийгээд л худлаа ярьж хүнийг залилна. Намайг ирчихсэн Дарам ах, Саясүх нартай ярьж байхад Дарам ах зүгээр яриад байсан...байж надтай солиотой юм шиг болж жүжиглээд яриад байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46-48 дахь тал),

- 2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: ...би ганц эмэгтэй дүү Цэвэлмаатай ажил явдлыг өнгөрүүлсэн. ...Дүү Цэвэлмаа...гадуур ажлыг нь би хөөцөлдье, та буян номын ажил, газрынх нь асуудлыг зохицуул гэсэн. Тухайн үед газрыг нь авах гэж хариу бүрийд нэг очсон. Дараа нь нутаглуулахдаа харанхуйд очсон. Тэнд газар ухахдаа манай нөхөр 2 хүн хөлсөлж ухуулсан гэсэн. Яг нутаглуулахдаа юу болсныг ёстой санахгүй байна. Очихдоо ч төөрч байж очсон. ...нарангийн оршуулгын газарт л оршуулсан гэхээс өөр хэлэх юм алга. Одоо санаж байхад газар олдохгүй, 2 шарилын хооронд арай чүү л газарт оршуулсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 148 дахь тал),

3. Гэрч Т.Ганзоригийн (амь хохирогчийн хамаатан, оршуулах зан үйлд оролцсон лам) мөрдөн байцаалтад өгсөн: ...Ламжавыг хөдөөлүүлэх буяны ажилд би оролцсон. Өвөл үүрээр харанхуйд л шүүх эмнэлгээс шарилаа аваад баруун тийшээ, Нарангийн оршуулгын газар луу явсан. Одоо яг газрын баримжаа зааж хэлж мэдэхгүй байна. Очихдоо төөрч будилж очиж байсан. ...Үнэндээ яг тэнд гэж хэлчихэж чадахгүй байна. Одоо явсан ч зааж хэлж өгч чадахгүй, санахгүй байна... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн149 дэх тал),

4. Гэрч Д.Эрдэнэбаатарын (Залуус хорооллын оршин суугч) мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 14-ний орой 17 цаг 20 минутын орчим Сонгинохайрхан дүүргийн 18-р хороо, 48Б-80 тоотод оршин суух Ламжавынд орсон. Тэгэхэд тэднийд төрсөн ах Дарам, тэдний хамаатан Саясүх нар байсан. Би ороход Дарам ах 5000 төгрөг гаргаж талийгаач Ламжавт өгөөд архинд гаргасан. Ламжав ах орж ирэхдээ 0,5 л Бурхан Халдун архи авчирсан...би 2 хундага уучихаад сайхан амраарай гээд гарсан. ...Тэр үед Дарам ах бага зэрэг уусан бололтой, Ламжав ах нэлээд халамцуу, Саясүх ах архи уугаагүй бололтой байсан. ...Маргааш нь 09 цаг өнгөрөөгөөд гэрээсээ гараад ирэхэд манай байрны хүн Дарам ахын дүү нь нас барсан юм шиг байна гэхээр нь орцных нь үүдэнд очиход цагдаа байсан бөгөөд би тэр цагдаагаас манай энд 80 тоотод нэг өвгөн ах байдаг юмаа, тэр нас барсан гэнэ үү гэж асуухад харин тийм юм шиг байна гэсэн. ...Талийгаач хар хөх өнгийн зузаан биеийн тамирын өмдтэй, дээгүүрээ хар ногоондуу судалтай нимгэвтэр ноосон цамцтай байж байсан. Түүний нүүр болон биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн шарх байгаагүй. Би тэднийхээс 18 цаг 40 минутын орчим гарсан...Би Залуус хороололд 2013 оны 4 сарын сүүлээр нүүж ирэхэд Ламжав ах харагддаг байсан. 2015 оны хавраас Ламжав ахыг таньдаг болоод гэр орноор нь ордог болсон. Тэгэхэд Дарам ах цугтаа л байдаг байсан. Саясүх ахын хувьд 10 гаран хоногийн өмнөөс л ирсэн гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь),

- ...2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр намайг Дарамын гэрт ороход талийгаач Ламжавын биеийн байдал зүгээр ярьж хөөрөөд өмнө ямар байсан тэр байдгаараа л байсан. Бие нь өвдсөн, хавирга нь гэмтсэн, биедээ гэмтэл авсан шинж байгаагүй. ...талийгаач Ламжав, Дарам, Саясүх нар хоорондоо гайгүй харьцаатай. Дарам ах Ламжав хоёр тамхинаас болж маргалддаг, талийгаач тамхины иш түүж татаад загнуулдаг. Дарам ах бас тамхийг нь хямгадаад дэрэн доогуураа хийчихдэг байсан. Тамхины иш түүхээр нь Дарам ах хүний шүлстэй юм татаад сүрьеэ тусаж үхэх гэж байгаа юм гэдэг байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 236 дахь тал),

5. Гэрч Н.Батмөнхийн (Залуус хорооллын оршин суугч) мөрдөн байцаалтад өгсөн: ...би 2015 оны 12 дугаар сарын 14-ний орой...23 цаг 50 минутын орчим 80 тоотын хөл муутай хөгшин дээгүүрээ цамцтай, доогуураа бараан өнгийн дотуур өмдтэй хаалгаа 10 минут орчим хол хол зайтай нүдээд зогсож байхаар шагайж харчихаад буцаад орсон. Тэр үед ормоор байна гэж хашгирч байсан. Цаана нь хүн байсан л байх, юм дуулдаагүй. …хөл муутай хөгшинийг харж байсан, нэрийг нь мэдэхгүй, байнга л архины шил гаргаж хаядаг айл... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 53-54 дэх тал),

- ...2015 оны 12 дугаар сарын 14-ний орой 23 цаг 50 минутын орчим талийгаач ямар ч байсан доогуураа шалдан өмдгүй, дотуур өмдтэй (турсик) байж байсан. ...гэртээ ормоор байна л гэж хашгирч байсан. Талийгаач хаалга нүдэж байхдаа ормоор байна л гэж байсан, өөрөөр юм мэдрэгдээгүй... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 237 дахь тал),

6. Гэрч Б.Өлзийжаргалын (Залуус хорооллын оршин суугч) мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 14-ний 23 цаг өнгөрч байхад 80 тоотын хаалгыг согтуу хүн нүдээд би гэртээ орьё гээд 5 орчим минут нүдээд байсан. Дараа нь хаалга онгойх чимээ гараад, дотогш ороод миний эцэг, эхийн буян гэж орилж байгаад тэгс хийгээд чимээгүй болсон. Сөрж нээх хүн орилж хашгирах, чимээ гараагүй түг, түг хийх чимээ гараад чимээгүй болсон. ...дотор нь хэдэн хүн байсныг мэдэхгүй, үе үе хүмүүс цуглараад согтуу хүмүүс чанга чанга яриад дуулаад байдаг... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 55-56 дахь тал),

7. Гэрч Э.Баттогтохын (Залуус хорооллын оршин суугч) мөрдөн байцаалтад өгсөн: ...Залуус хороололд...оршин суудаг Ламжав гэдэг хүнийг тэр хавийнхан бүгд таньдаг. ...Ламжавтай нэг их дотно харьцаатай байгаагүй. Эрдэнэбаатарыг дагаж гэр лүү нь орж байсан. Тэгэхэд Дарам гээд төрсөн ах нь гээд хүн байсан. ...Ламжав ахын хувьд өглөө эрт тамхины иш түүгээд явж байгаа харагддаг...архи уугаад явж байгааг нь нэг их хараагүй. Гэр орондоо уучихдаг л юм байна лээ...2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 16 цаг өнгөрч байхад БОСА дэлгүүрээс гараад гэр лүүгээ орж байгаа харагдсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 58  дахь тал),

8. Гэрч Г.Цэцэгээгийн (садангийн хүн) мөрдөн байцаалтад өгсөн: ...манай хамаатнууд намайг Алтанцэцэг гэж дууддаг. Албан ёсоор Цэцэгээ гэдэг нэртэй. ...Ламжав, Дарам хоёр манай хашаанд 3 жилийн өмнө гэрээ бариад сууж байсан. Тэр үед Дарам ажил хийдэг бөгөөд өдөр болгон шахуу согтуу орж ирдэг, харин Ламжав архи дарс уугаад байдаггүй байсан. Манай хашаанд 3-4 сар орчим болсон. ...манай хашаанд байх үедээ нэг удаа Дарам согтуу ирчихээд...Ламжавтайгаа маргалдаад байх шиг байхаар нь ороход Ламжавын толгойноос цус гарчихсан байсан. Би яасан юм бэ гэхэд Дарам наадах чинь шууд ор луу ойччихлоо гэхээр нь гэр лүүгээ дагуулж орон толгойг нь угааж өгөөд гэртээ хонуулсан. Маргааш нь хоёр цагдаа ирээд тэднийд орж уулзчихаад гарч ирээд бие муутай хүн зодуулсан байна, сая бидэнд хэллээ гэж...байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дэх тал),

9. Гэрч Д.Чулуунбатын (амь хохирогчийн хуучин оршин сууж байсан байрны оршин суугч) мөрдөн байцаалтад өгсөн: ...2010 билүү 2009 онд...нэг орой Ламжавын аав манай хаалгыг хүчтэй нүдээд Энэ Дарам Ламжавыг зодох гээд байна. Салгаад өгөөч, болохоо байлаа гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би Дарамд хөгшин настай хүнийг яагаад байдаг юм бэ гэхэд Дарамманай гэр бүлийн асуудал чамд ямар хамаатай юм гээд хаалгаа хаасан. Ер нь Дарам эцэг, эх, дүү Ламжавыгаа их дарамталдаг, архины мөнгө нэхдэг тийм л хүн байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 166 дахь тал),

10. Гэрч Ю.Гансүхийн (шүүгдэгч Ю.Саясүхийн төрсөн дүү) мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 06, 07-ны орчим Саясүх ахтай ярихад гар хуруу овоо гайгүй, Дарам ахынд байна, дулаан байранд амар юм байна гэсэн. 2015 оны 12 дугаар сарын 15-ны өглөө 08 цаг 50 минутын орчим...би ажилдаа явах гээд яараад л байж байхад Саясүх ах орж ирсэн. Манай эхнэр Цогзолмаа цай чанаад, хоол хийчихсэн байсан бөгөөд ах бид хоёр цай хоол идсэн. Эхнэр нүүрс оруулах гээд гарах хооронд Саясүх ах балай юм болоод байна гэсэн. Тэгэхээр нь яасан бэ гэхэд Дарам ахын дүү нас барчихаад байна...миний утас болохгүй байгаа, Дарам ахын утас руу залгаарай гээд цаасан дээр утас бичиж өгөөд бүх мэдээллийг Дарам ахаас аваарай гэсэн. ...Тэгээд манай эхнэр гаднаас ороод ирэхэд... Саясүх ах дуугүй болсон. Дахин юм яриагүй... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 63-65 дахь тал),

11. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар актын дүгнэлтэд:

...Цогцосны гадна үзлэгээр тогтоогдсон гэмтэл, эмгэг өөрчлөлтүүд, содон тэмдэг: Хамрын нуруунд 0.5*0.4см, 0.5*0.3см, 0.4*0.3см хүрэн улаан өнгийн зулгаралтуудтай. Баруун, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралтуудтай. Цээжний баруун хэсэгт 2.5*3.0см, 2.0*2.5см, баруун бугалга гадна хэсэгт 2.0*2.0см, баруун бугуйнд 2.5*2.0см, баруун сарвууны ар хэсэгт 4.0*3.0см, зүүн сарвууны ар хэсэгт 3.0*2.5см, 4.0*3.0см хүрэн улаан өнгийн цус хуралтуудтай. Баруун чамархайд тах хэлбэрийн хуучин цайвар өнгийн соривтой.

Дотор эрхтнүүдийн шинжилгээ:

- Толгойн хуйхны дотор гадаргуу: Баруун, зүүн чамархай хэсгийн хуйхан доор тархмал хар хүрэн өнгийн цус хуралттай. Баруун, зүүн чамархайн булчинд цус хуралттай,

- гавлын орой яс: Баруун чамархай яс хуучин цооног үүсгэсэн ясны дефекттэй. Баруун чамархай дунд хонхорын хэсэгт 2.0*0.4см цөмөрсөн хугаралтай. Уг хугарлаас арагш дээш трепенаци руу чиглэсэн шугаман хугаралтай. Хатуу хальс бүтэн, чинэрсэн, тархины хатуу хальсыг авахад баруун тал бөмбөлгийг хамарсан 200 гр орчим хар хүрэн өнгийн хагас бүлэгнэсэн цустай, тархины эдээ дарсан байдалтай...баруун чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доор голомтлог цус харвалттай. Баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны хэсгийн тархины эдүүд няцралтай...

- тархин дахь голомтот гэмтэл, эмгэг өөрчлөлт: Баруун чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доор голомтлог цус харвалттай. Баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны хэсгийн тархины эдүүд няцралтай.

- Суурь яс: Баруун чамархайн дунд хонхорын суурь хэсгээс баруун чамархайн чиглэсэн шугаман хугаралтай.

Цээж, хэвлийн хөндийн эрхтнүүдийг нээж шалгахад...Цээжний баруун, зүүн хавирганы булчинд цус хуралттай...

Их биеийн ясны өөрчлөлт:

- Дээд мөч: Цээжний баруун талд өвчүүний ойролцоох шугамаар 4, 5-р хавирга, баруун талд суганы урд шугамаар 6, 7-р хавирга шугаман хугаралтай...

Нэмэлт шинжилгээний хариу:

1. Шүүх биологийн шинжилгээний 43 тоот хариунд: О.Ламжав-н гэх цус нь В/III/ бүлгийн харъяалалтай байна...

2. Шүүх химийн шинжилгээний 42 тоот хариунд: 1/ Шинжилгээнд ирүүлсэн О.Ламжав-н гэх цусанд 2.1 промилли, ходоодны шингэнд 3.0 промилли, шээсэнд 3.5 промилли спиртийн агууламж илрэв...

ШИНЖЭЭЧИЙН ДҮГНЭЛТ:

1. Талийгаачийн биед баруун чамархайн дунд хонхорын суурь хэсгээс баруун чамархайн чиглэсэн шугаман хугарал, баруун чамархай ясны урд хэсгийн цөмөрсөн хугарал, цээжний баруун талд 4, 5, 6, 7-р хавирганы далд хугарал, зүүн чамархайн хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархайн булчин, баруун чамархайн хэсгийн хуйхан доорх цус хуралт, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Талийгаачид үхэлд нөлөөлөхөөр архаг хууч өвчин тогтоогдсонгүй.

3. Талийгаач О.Ламжав нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаачийн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна.

4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх шинжээч эмч М.Золжаргалын дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 70-72 дахь тал),

12. Шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...талийгаачид учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь баруун чамархайн дунд хонхорын суурь хэсгээс баруун чамархай чиглэсэн шугаман хугарал, баруун чамархайн ясны урд хэсгийн цөмөрсөн хугарал, зүүн чамархайн хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцралын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан. Харин цээжний баруун талд 4, 5, 6, 7-р хавирганы далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна. Мөн хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр баруун чамархайн яс хуучин цооног үүсгэсэн ясны дефекттэй байсан ба энэ гэмтэл нь талийгаачийг нас барахад нөлөөлөхгүй ба шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн гавал ясанд шинээр баруун чамархайн хугарал гэмтэл тогтоогдсон. Шинэ хугарлын харалдаа хуйхан доор цус хуралт гэмтэл тогтоогдсон нь шинэ гэмтэл болохыг нотолж байгаа юм. Талийгаачийн биед учирсан гавал тархины гэмтэл нь унах үед үүсэх боломжгүй... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 102-103 дахь тал),

- ...талийгаачийн биед учирсан баруун чамархайн дунд хонхорын суурь хэсгээс баруун чамархайн чиглэсэн шугаман хугарал, баруун чамархай ясны урд хэсгийн цөмөрсөн хугарал нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цөмөрсөн ясны хэлтэрхийг эд эсийн шинжилгээнд авч архивладаггүй ба хэрэгт хавсаргахгүй. ...талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр баруун чамархайн яс хуучин цооног үүсгэсэн ясны дефекттэй байсан ба энэ гэмтэл нь үхэлд нөлөөлөөгүй. Задлан шинжилгээгээр талийгаачийн гавал ясанд шинээр баруун чамархайн хугарал гэмтэл тогтоогдож нас барсан. Шинэ хугаралын харалдаа хуйхан доор цус хуралт гэмтэл тогтоогдсон нь шинэ гэмтэл болохыг нотолж байгаа... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 90 дэх тал),

13. Шинжээч эмч Ш.Цэцэгмаагийн (цогцост үзлэг хийсэн эмч) мөрдөн байцаалтад өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 15 цаг 25 минутад цогцост гадна  үзлэг хийхэд нас бараад ойролцоогоор 7-9 цаг буюу 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн өглөө 06 цаг 25 минутаас 08 цаг 25 минутын хооронд нас барсан байх боломжтой байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 241 дэх тал),

14. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 1239 тоот шинжээчийн дүгнэлтэд:

...ЭМЯ ГСС Мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, ГССҮТөвийн ТННТасгийн эрхлэгч Б.Батцолмон, ТННТасгийн их эмч Н.Содбилэг нарын хавтаст хэрэгтэй танилцан асуултанд хариулсан санал:

1. Талийгаач О.Ламжавын биед Гавал тархинд: баруун чамархай дунд хонхорт цөмөрсөн хугаралтай, хугаралаас арагш шугаман хугаралтай, баруун чамархай, зулай, дух, дагз хэсгийн субдураль зайд цусан хураатай, субарахнойдоль зайд цус харвалттай, баруун тал бөмбөлгийн дух чамархайн хэсгийн тархины эд няцралтай, 4 дүгээр ховдол цустай, баруун чамархай дунд хонхорын суурь хэсгээс чамархай руу чиглэсэн шугаман хугаралтай. Цээжинд: баруун талд өвчүүний ойролцоох шугамаар 4, 5-р хавирга, суганы урд шугамаар 6, 7-р хавирга хугаралттай. Нүүрний хэсэг: 2 нүдний эргэн тойронд хөхөрсөн няцарсан, хамар орчмын зөөлөн эд зулгарсан.

2. Учирсан гэмтэл нь хэд хэдэн удаагийн хүнд цохилтоор үүсэн байх магадлалтай.

3. Талийгаач О.Ламжав тухайн гэмтлийг авснаас хойш ухамсарт үйлдэл, чөлөөтэй хөдөлгөөн, өөрийн үйлдлийг хянах, биеэ хамгаалах боломжгүй.

4. Хэргийн 1-р хавтасны 73-р хуудаст буй 4, 5, 6-р зургууд өмнөх мэс ажилбарын үед үүсгэгдсэн нүх болно.

5. Хоёр нүхийг холбосон зураас нь гэмтэл биш мэс заслын дараах ясны бороо үүсэн хэсэг болно.

6. Хатуу хальсан дор үүссэн 200гр хар хүрэн цус нь гэмтлийн гаралтай үүссэн, хугацааг тодорхойлох боломжгүй.

7. Дээрх гурван гэмтэл нь нэг өдөр үүссэн байх магадлалтай.

8. Талийгаач О.Ламжавын тархинд учирсан баруун чамархай дунд хонхорын суурь хэсгээс баруун чамархай руу чиглэсэн шугаман хугарал нь шинэ гэмтэл, цөмөрсөн гэж үзэж байгаа гэмтэл нь хуучин хагалгааны үлдэц.

9. 2016.01.13-ны өдөр хийсэн шинжээч эмчийн дүгнэлтийг үндэстэй гэж үзэж байна.

10. Талийгаач О.Ламжавын биед үүссэн гэмтлүүд нь шууд үхэлд хүргэх гэмтэл учраас /ялангуяа тархины гэмтэл нь/ тухайн өдөр үүсгэгдсэн байх магадлалтай.

11. Цөмөрсөн хугарал нь шинээр үүсгэгдээгүй хуучин мэс заслын үлдэц гэжээ. ДҮГНЭЛТ:

1. Талийгаачийн О.Ламжавын биед гавал тархины битүү гэмтэл, гавлын хөндийн дунд хонхор буюу баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал, уг хугарлаас дээш баруун чамархайн ясны ар дээд хэсэг рүү буюу хуучин хагалгааны цооног руу чиглэсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун чамархайн аалзан бүрхүүл доорх цус хуралт, баруун тал бөмбөлөгийн дух, чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархайн булчин болон баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт, баруун 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал тархины битүү гэмтэл, гавлын хөндийн дунд хонхор буюу баруун чамархайн ясны суурь хэсэгт цөмөрсөн хугарал, уг хугарлаас дээш баруун чамархайн ясны ар дээд хэсэг рүү буюу хуучин хагалгааны цооног руу чиглэсэн шугаман хугарал, тархины баруун тал бамбөлөгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун чамархайн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун тал бөмбөлөгийн дух, чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархайн булчин болон баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт нь гэмтлийн хүнд зэрэгт, баруун 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвуунд цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

3. Дунд зэргийн согтолттой, тархины баруун чамархайн яс хуучин цооног үүсгэсэн ясны дефекттэй, 70 хувийн групптэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн дээрх дүгнэлтэнд дурдагдсан гэмтлүүдийг авсанаас хойш тархины хатуу бүрхүүл дор үүссэн цусан хураанд тархи дарагдах хүртэлх хугацаанд ямар нэгэн ухамсарт үйлдэл, хөдөлгөөн хийх, өөрийн үйлдлээ хянах, тодорхой үйлдэл хийж биеэ хамгаалах чадвартай байна.

4. Хэргийн 1 дүгээр хавтасны 73 дугаар хуудаст байгаа фото зургийн 4, 5, 6 дугаар зургууд дахь баруун чамархай дахь нүх буюу цөмөрсөн хугарал нь гэмтлийн улмаас үүсгэгдсэн баруун чамархайн ясны шинээр үүссэн цөмөрсөн хугарал байх ба уг цөмөрсөн хугарлаас дээш шугаман хугарал хуучин хагалгааны цооног руу үргэлжилсэн байна.

5. Дээрх фото зургаар харагдах 2 нүхийг холбосон зураас мэт зүйл нь баруун чамархайн ясны цөмөрсөн хугарлаас дээш хуучин хагалгааны цооног руу үргэлжилсэн шугаман хугарал байна. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

6. Тархины баруун тал бөмбөлөгийг хамарсан 200гр орчим хар хүрэн өнгийн хагас бүлэгнэсэн цустай гэсэн нь гэмтлийн улмаас үүссэн тархины баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа байна. Уг цусан хураа нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл болно.

7. Тархины баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун чамархайн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун тал бөмбөлөгийн дух, чамарай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал гэмтлүүд нь нэг цаг хугацаанд, нэг хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

8. Талийгаач О.Ламжавын тархинд учирсан баруун чамархайн дунд хонхорын суурь хэсгээс баруун чамархайн чиглэсэн шугаман хугарал, баруун чамархайн ясны урд хэсгийн цөмөрсөн хугарал нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цөмөрсөн яс гэх зүйлийг эд, эсийн шинжилгээнд авах шаардлагагүй болно. 02 тоот задлан шинжилгээний актаас үзэхэд баруун чамархайн яс 2.0*0.4см цөмөрсөн хугаралтай байна гэжээ.

9. 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн шүүх эмнэлгийн 02 дугаар хавтаст хэргийн материалаар шинжилгээ хийсэн 2016 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 969 дугаар дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

-Талийгаач О.Ламжавын тархинд учирсан баруун чамархайн дунд хонхорын суурь хэсгээс баруун чамархайг чиглэсэн шугаман хугарал, баруун чамархайн ясны урд хэсгийн цөмөрсөн хугарал, цээжний баруун талд 4, 5, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, зүүн чамархай хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл болно.

-Талийгаач О.Ламжавын баруун чамархайн ясанд шинээр цөмөрсөн хугарал үүссэн байх ба уг цөмөрсөн хугарлаас дээш хуучин хагалгааны цооног руу шугаман хугарал үргэлжилсэн байна. 02 тоот задлан шинжилгээний актаас үзэхэд баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал нь 2.0*0.4см хэмжээтэй байна гэжээ. Уг цөмөрсөн хугарал нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Баруун чамархай ясны цөмөрсөн хугарал нь хуучин хагалгааны цооногоос урагш, доод талд нь шинээр үүссэн байна гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 172-175 дахь тал),

15. Шинжээч эмч Б.Батцолмонгийн мөрдөн байцаалтад өгсөн: ...амь хохирогч нь бараг 20 гаран жилийн өмнө тархиндаа харвалтын улмаас мэс ажилбар хийгдэж байсан. Тэр мэс ажилбарын үлдэц буюу тухайн мэс ажилбарыг хийхдээ 3-4 цооног гаргаж, түүнийгээ хооронд нь утсан хөрөөгөөр холбож хөрөөдөөд гавлын ясыг авч мэс ажилбар хийсний дараа буцаан тавих технек/аргачлал/-аар хийгддэг. Түүний нэг цооног нь зурган дээр ил харагдаж байгаа. Миний харснаар зурган дээр байгаа дүрс хэлбэр нь 5, 6 дугаар зурган дээр 2 нүх нь хоёулаа харагдаж байна. 5 дугаар зурган дээр задлан хийх үед гавлын ясыг хөрөөдсөн, дараа нь цооног /терпинаци/ нь хөрөөний ир мөрөнд ороод тал харагдаж байна. 6 дугаар зурганд хөрөөдөж авсан гавлын ясыг эвлүүлж байрлуулсан, дараа нь цооногтой /терпинаци/-ийн нүх, жижиг нүх нь бас харагдаж байна. 4 дүгээр зураг дээр ч гэсэн хуйхны хуулсан дараа, цооногийн нүхнүүд илт харагдаж байна. 6 дугаар зурагт харагдаж байгаа том цооног нүх нь мэс ажилбар хийхэд гаргасан нүх учраас онгорхой л байна... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 186-188 дахь тал),

16. Шинжээч эмч Н.Содбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Хохирогчийн хамрын нуруунд зулгаралтууд, баруун зүүн нүдний дээд доод зовхинд үүссэн цус хуралт бүхий гэмтлүүд нь гараар цохих, гутлын өсгийгөөр цохих аль алинд нь үүсэх боломжтой. Эдгээр гэмтлүүдийг юу юугаар цохисоныг нь ялгах боломжгүй байна. Хохирогчийн дээрээс цээж хэсэгт нь хүчтэй дарж хэвтсэн нь уг хавирганы гэмтлийг үүсгэх боломжтой. Ийм хавирганы гэмтэл авсан үедээ хохирогчид цээж, гарны хөдөлгөөн хязгаарлагдаж зовиуртай байна. Бусдаар босох, хэвтэх, явах зэрэг энгийн хөдөлгөөн хийх боломжтой. Цогцост хийсэн задлан шинжилгээний үед гарсан тархины хатуу хальсан доорхи том хэмжээний цусан хураа үүссэн үед ямар нэг ухамсарт болон идэвхтэй хөдөлгөөн хийх маш бага, ухаангүй, унтсан байдалтай, тодорхой хугацааг буюу нас барах хүртэлх хугацаанд амьд байх боломжтой. Өмнөх мэс заслын хуучин дефект нь шинээр авсан гэмтэлтэй холбоогүй, үхэлд хүрэх шалтгаанд нөлөөлөхгүй... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 189 дэх тал),

17. Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ...талийгаачийн толгойн баруун чамархайн яснаас хугарал эхэлсэн байгаа тул дээрх гавал тархины гэмтлүүд нь толгойн баруун чамархай хэсэгт хүч үйлчлэх үед үүсэх боломжтой. Энэ нь гараар цохих, гутлаар цохих, өшиглөх аль ч үйлдлийн үед үүсэх боломжтой. Нүүрэнд цохих үед баруун чамархайд хугарал үүсэхгүй. Талийгаачийн цээжинд 4, 5-р хавиргууд өвчүүний ойролцоо шугамаар, 6, 7-р хавирга суганы урд шугамаар шугаман хугаралтай байсан байна. Зурагнаас харахад эдгээр 4 хавирга нь цээжний баруун талд зэргэлдээ 2 шугамаар ташуудуу хугарсан байсан. Энэ хугарал нь хүчтэй дарах, өвдөглөх, дэвсэх үед ихэвчлэн үүсэх боломжтой байдаг. Талийгаач өмнө нь тархины хагалгаанд орсон цооногтой байсан нь үхэлд нөлөөлөхгүй. Уг цооногоос өөр газарт шинэ хагарал үүсэж үүнээс болж үхэлд хүргэсэн. Талийгаач тархиндаа авсан гэмтлийн улмаас тодорхой хугацаанд буюу тархи дарагдах хүртэл идэвхтэй үйлдэл хийх боломжтой... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 201-202 дахь тал),

18. Шинжээч эмч Ц.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: ...талийгаачид баруун зулай чамархайд шугаман хугарал үүссэн байсан. Мөн цөмөрсөн хугарал байсан. Эдгээр нь хүч үйлчилсэн газраа үүсдэг тул толгойд цохиход өөрөөр хэлбэл хүч үйлчилсэн газартаа л үүсдэг. Иймээс нүүрэнд эгц урдаас гараар цохиход үүсэхгүй. Талийгаачийн баруун талын 4, 5, 6, 7-р хавирганы хугаралууд нь өөр өөр шугамаар хоёр хоёроороо хугарсан байна. Энэ нь шууд хүч үйлчлэхэд үүснэ. Дарах, өвдөглөх, цохих, хөлөөр өшиглөхөд үүсэх боломжтой байдаг. Талийгаачид гавал ясны хугарал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины няцрал зэрэг гэмтлүүд үүссэн, мөн баруун талын дөрвөн хавирга хугарсан зэргээс үзэхэд идэвхитэй үйлдэл хийгээд яваад байх боломж багатай. Харин ганц тархины цусан хураа үүссэн бол цусан хураа тархийг дарах хүртэл үйлдэл хийх боломжтой байдаг. Яг энэ тохиолдолд амь хохирогчид дөрвөөс багагүй гэмтэл, тархи хавиргандаа авсан  гэмтлүүдээс харахад идэвхитэй үйлдэл хийх боломж бага. Хатуу хальсан доорх цусан хураа эд эсийн шинжилгээ хийхэд фибрингүй, шинэ улаан эсийн масс харагдана гэсэн байсан. Энэ хугацаагаар нь авч үзвэл 4-6 цагийн өмнө үүссэн байна... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 203-204 дэх тал),

 

19. Мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд О.Дарамын;

- Сэжигтэнээр 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...Би ямар гэмт хэрэгт сэрдэгдэж байгаагаа мэдлээ, үүнийг зөвшөөрөхгүй. Учир нь хэрэг хийгээгүй. Манай дүү Ламжав нь амьд байгаа. Би уулзсан. Одоо миний ээжийн дүүгийн охин болох Алтанцэцэгийнд байгаа. Би 3 дахь өдөр оршуулганд нь очсон чинь миний 2 эмэгтэй болон хамаатны лам дүү нар байсан бөгөөд нүх нь арай багадаад томосгож нүхийг нь ухаж байтал амьд байна, хөдөлж байна гэж нэг хүүхэд хэлээд л бид нар оршуулахаа болиод Залуус хороолол руу буцааж авчираад байгаа. Ламжавын нас барсан гэх өдрийн өмнөх орой нь бид нар хоолоо идчихээд хоёр хоёр аяга сүүтэй цай уучихаад тамхи татаад хоёулаа жаахан суух уу гэхэд яах юм бэ унтъя гээд 22 цагийн орчим унтахаар хэвтсэн...манайд өөр хүн байгаагүй. ...Ламжавыг нас барсан гэх үед Саясүх байгаагүй. Ламжав нас бараагүй гээд байхад Монгол хүн байж муу ёрын юм яриад байх юм... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 125-126 дахь тал),

- Яллагдагчаар 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...Би дүүгээ алах нь байтугай, хар элэгийн хүнтэй ч хэрэлддэггүй хүн. ...Ламжавыг нас барсан гэх өдөр хамт хүн байгаагүй. Өглөө босоод цайгаа чанаж халуун савандаа хийчихээд Ламжав миний дүү урд өдрийн хийсэн буузаа халаах уу, эсвэл шинээр хоол хийх үү гээд асуусан чинь дуугарахгүй байхаар нь харсан чинь нүүр нь цэлдэн хөх болчихсон, бариад үзсэн чинь хүйтэн байхаар нь отгон дүү Цэвэлмаа руу утсаар залгахад эгч Цэвэлмаагаа дагуулаад ирсэн...  гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 128-129 дахь тал),

- Ял өөрчлөн сонсгон дахин 2016 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ...Би ямар нэгэн хүн амины хэрэг үйлдээгүй. Манай дүү Ламжав өөрөө галзуураад шар хадны эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаад нас барсан шүү дээ. ...Шар хадны эмнэлэгт Өлзийнаран гэх сувилагч мэднэ. ...хэрэг гарсан гээд байгаа өдөр чинь талийгаач Ламжав бид хоёроос өөр хүн байгаагүй шүү дээ манайд. Тэгээд манай дүү Готовын Цэцэгээ гэх манай дүүгийн гэр лүү явсан. Тэгээд тэнд байж байгаад 2 хоногийн дараа галзуураад шар хадны эмнэлэгт очоод нас барсан байна лээ... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 132 дахь тал),

- Шүүхийн хэлэлцүүлэгт 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр...орой Саясүх манай гэрт ирээд, маргааш ажилд орох гэж байгаа танай гэрт усанд ороод, хоночихоод ажил руугаа явъя гэхээр нь би тэг тэг гэж хэлсэн. ...манай хөргөгчинд тал шил архи байсныг гаргаж ирээд бид гурав нэг нэг хундага уусан. Саясүх миний гар дээр юм туурч гардаг, архи уухгүй бол зүгээр болж байгаа гээд уугаагүй. Тэгээд Эрдэнэбаатар гэдэг манай танил архи барьж орж ирээд уучихаад гараад явсан. Би архи 3 хундагаас илүү уудаггүй. Тэгээд би 21 цаг өнгөрөөд матрасан дээр унтсан. ...би талийгаачийг зодох нь битгий хэл загнадаггүй...миний дүүг хэн зодсоныг мэдэхгүй, Саясүх бид хоёр талийгаачийг зодоогүй. ...миний төрсөн хоёр эмэгтэй дүү миний талаар худал мэдүүлсэн. ...Манай хөргөгчинд байсан архинаас би 4-5 хундага уусан...би талийгаач дүүтэйгээ 8 жил амьдарч байна. Дүү маань 31 жилийн өмнө тархи толгойн гэмтэл авсан.  Тэрээр надтай цуг амьдардаг байхдаа миний дэргэд архи ууж байгаагүй, тухайн өдөр 2 хундага архи уусан. Талийгаачийн ой тогтоолт сүүлийн жилүүдэд их муудсан, зүүн талын хөлөөрөө муу гишгэдэг, зүүн гар нь хүнд юм өргөж чаддаггүй байсан. ...Цэвэлмаа Залуус хороололд байдаг байранд шунаж байгаа учраас Цэцэгмааг ятгаж миний эсрэг мэдүүлэг өгүүлсэн... гэх шүүх хуралдааны тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 47-60 дахь тал),

Ял нэмж сонсгон дахин 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...би талийгаачийг гутлаар цохьсон асуудал огт байхгүй. ...манай дүү намайг хэзээ ч пизда гэж хэлж байгаагүй...мөн орой 20 цагаас хойш гэрээс огт гардаггүй. ...Саясүхэд их дургүй байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 105-106 дахь тал),

20. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 56 дугаар дүгнэлт:

...Болсон хэргийн талаар өөрийнх нь үгээр: Өдрөө сайн санахгүй байна. Амралтын өдөр л байсан. Хамт амьдардаг дүү Ламжавтайгаа оройн хоолоо хийж идээд 22 цагийн үед хоёулаа амарсан. Зэрэгцээд матрасан дээр унтацгаасан. Маргааш өглөө нь 5 цаг өнгөрөөд босч цайгаа чанаад дүүгээ дуудаад юм асуутал дуугарахгүй байсан. Хөнжлийг нь сөхөөд хартал царай нь хөхөрсөн хүйтэн болсон байсан. Тэгээд отгон хүү рүүгээ залгаад дуудсан. Тэгтэл том эгчийгээ дагуулаад ирсэн, ирээд түргэн дуудах гээд байж байтал хоёр цагдаа ирээд намайг баривчлан авч явсан гэж ярина. Би төрсөн дүүгээ 30 жил асарч халамжилсан, хөргөгч юмтай бол би гэрээс гардаг ч үгүй гэж ярина.

Хамтарсан үзлэг: Би архи уудаггүй. Би хэрэг хийгээгүй гэж бодож байна. Миний араар худлаа гүтгэсэн хүн бол архичин, биеэ үнэлэгч хүүхэн байгаа юм. Тэрийг л тэгж хэлсэн гэж бодож байна. Цуг явж байгаа энэ залуу бол хөөрхий манай хамаатан байгаа юм. Хөдөөнөөс ирсэн, хэдхэн хонож байтал дүүг зодсон гээд барьчихаад байгаа юм. Энэ юугаараа хүн зодох вэ дээ гэнэ. Хэсэг байснаа миний дүү амьд шүү дээ. Танай эмнэлэгт хэвтэх гэж байгаа биз дээ гэж хэнэггүй ярьж байв.

Үзлэгт: дуудсанаар 60 гаран насны хувцасаа зөв өмссөн, өөртөө арчаатай, цонхигор, туранхай, эрэгтэй, асуултанд дэлгэрэнгүй нуршин хариулна. Ярьж байх үедээ байн байн гүн санаа алдаж байв...

Оношийн үндэслэл

1. Хорт зуршлын асуумжаас өөрийн үгээр: 43 наснаас анх архи ууж эхэлсэн.

Дүү Цэцэгмаагийн үгээр: Төрсөн ах 10-д жилийн өмнөөс эхнэрээсээ салсанаас хойш архи их уудаг болсон. Зан аашийн хувьд харгис ширүүн зантай, хүнийг хайрлаж энэрэх юм байхгүй. Юу ч хийхээс буцахгүй зальтай, үнэн юм ярина гэж байхгүй, яаж ийгээд л худлаа ярина, хүнийг залилна.

Гэрч Цэцэгээгийн үгээр: Дарам хашаанд байх үедээ өдөр бүр архи уудаг, дүүгээ зодож толгойг нь хагалчихаад ор луу унасан гэж худал хэлж байсан.

Төрсөн дүү Цэвэлмаагийн үгээр: Манай талийгаачийг эрүүл ухаантай хүн зодоод байхааргүй. Түүнийг ганцхан хүн л хайрлахгүй зоддог, тэр нь том ах Дарам юм. Дарам ах би Ламжавт задлан шинжилгээ хийлгэхгүй гэж хэлсэн. Тэгэхээр нь би та мэддэг юм уу, хуулийн байгууллага мэднэ гэж хэлсэн.

Эдгээрээс үндэслэн онош:

Сэтгэцийн онош: Архины шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэг

ДҮГНЭЛТ:

1. О.Дарам нь Архины шалтгаант бие хүний ба төрх үйлийн эмгэгтэй байна.

2. О.Дарам нь гэмт хэрэг үйлдэхийн өмнө болон хойно хэрэг хариуцах чадвартай байсан байна.

3. О.Дарам нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна... гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 82-83 дахь тал),

 

21. Мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд Ю.Саясүх;

- Сэжигтнээр 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 02-03-ны орчим Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хороолол 45б байрны 80 тоотод байх Дарам ахынд очсон. Би бисроз өвчтэй бөгөөд дулаан газар биеэ эмчлүүлэнгээ хэд хоноё гэж очсон. Тэгж байсаар 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 11 цагийн орчим Дарам ах, төрсөн дүү Ламжавд мөнгө өгч дэлгүүр гаргаж 0.75 л Бурхан Халдун архи авчруулсан. Түүнийг нь Ламжав, Дарам ах бид гурав уусан. Гэхдээ би маргааш нь ажилд орно гэж байсан болохоор 2 хундагаас илүү уугаагүй. Түүнийг уучихаад Дарам ах дахин мөнгө өгч Ламжаваар архи авчруулж уусан. Дахин архи авахад мөнгө дутахаар нь би 2000 төгрөг нэмэрлэж өгсөн. ...би түүнээс ганц л хундага уусан. Авсан архиа тэр хоёр ууж байхад гаднаас Эрдэнэбаатар гэдэг залуу орж ирээд...тэр гурав нийлж түүнийгээ ууж дуусгаад Дарам ах дахин 5000 төгрөг өгч Ламжавыг архинд явуулсан. Ламжав дэлгүүрээс 0.5 л Бурхан Халдун архи авчирсан ба би түүнээс нь уугаагүй, тэр гурав хувааж уусан. Орой 19 цагийн орчим Эрдэнэбаатар гараад явсан. Бид гурав жаахан юм ярьж сууж байгаад 21 цаг өнгөрөөгөөд орондоо орцгоосон. Би хамгийн баруун талд...гол хэсэгт Ламжав, хамгийн хойд хэсэгт матрас дээр Дарам ах унтсан. Намайг унтаж байхад 22 цаг өнгөрөөгөөд түс тас хийх чимээ гарахад Ламжав Дарам пизда гээд орилоод байсан. Тэгэхэд өрөөний гэрэл унтраалттай, гаднаас тусах гэрэлд...Ламжав, Дарам хоёр барьцалдаад матрас дээр ноцолдож байсан. Дарам ах цаад талдаа, Ламжав наад талд нь...ноцолдож байсан. Би салгах гээд наад талаас нь очиход Ламжав үгэнд орохгүй дайрч давшлаад байхаар нь татаж авчраад нүүр лүү нь 2 удаа цохиод гараас нь шувт татаад өөрийнх нь гудсан дээр авчраад хэвтүүлэн дээрээс нь хөнжлийг нь хаяад...цээжин дээр нь дараад жаахан хэвтсэн чинь гайгүй болсон. Би ч буцаад унтсан. Нэг хэсэг унтаж байгаад хаалга онгойх чимээ гарахаар нь дээшээ өнгийж харахад Ламжав гаднаас орж ирж байгаа харагдсан. ...би буцаад хэвтэж байхад миний хөлийн орчим өмд, тавчикаа тайлж ор луугаа хэвтэх гээд явж байгаад пүд хийгээд унах чимээ гарахаар нь харахад матрасын өнцөг рүү толгойгоороо мөргөөд унасан байсан...тэгэхээр нь би...гудас руу нь татаж гаргаад хөнжлөөр нь хучиж орхисон. Тэр үед 00 цаг 10 минут болж байсан. Үүрээр...сэрэхэд Ламжавын хоолой бөөлжих гэж байгаа юм шиг дуу чимээ гаргасан. Тэгэхээр нь...хажуулдуулаад...Дарам ахыг сэрээхэд...гайгүй биз дээ гэж хэлсэн. Тэр үед 06 цаг болж байсан. ...би 07 цаг 30 минутад босоод...15 минут орчим усанд орчихоод гарч ирэхэд Ламжав нэг л сонин амьсгалахгүй байгаа юм шиг харагдаад байхаар нь Дарам ахыг дуудаад...хэлсэн. ...Дарам ах босч ирээд хөлийг нь барьж үзээд хөл ч жаахан хүйтэн байна, гэдсийг нь барьж үзээд гэдэс нь бүлээн байна гээд хамрынх нь орчим гараа явуулж үзээд тамхи асаагаад утааг нь ам, хамар луу нь ойртуулсан. Тэгэхэд амьсгалахгүй байгаа юм шиг байсан. ...Тэгэхэд Дарам ах жаахан хараадахъя гээд 09 цагийн үед түргэнийг өөрийнхөө утсаар дуудсан. ...Би Ламжавыг матрас дээр Дарам ахтай ноцолдоод байхаар нь баруун гар талаас нь чирч нааш нь өндийлгөөд нүүр лүү нь 2 удаа баруун зангидсан гараараа цохиод, чирээд гудсан дээр нь хэвтүүлсэн. Түүний нүүрний дух, нүдний орчим цохьсон байх. ...Ламжав хааяа гадагшаа гарч тамхины иш, архины шилний үлдэгдэл зэргийг орцноос хайгаад явчихдаг. ...тамхины иш түүгээд явдгийг нь тэр хавийнхан бүгд мэднэ. ...Ламжав эрүүл байхдаа ахынхаа өмнөөс юм хэлдэггүй...хааяа Дарам ах ганц хоёр хундага өгөөд одоо боль...гэхээр уурлаад нойл орчихдог, эсхүл гараад явчихдаг. Тэгж байгаад л эргэж ирээд гэнэт уурлаад Дарам пизда гээд дайрдаг. Тэр үед нь Дарам ах тэлээгээр ганц нэг ороолгоход авраарай Саяа гээд л намайг тэврээд авдаг. Ийм асуудал хэд хэдэн удаа болж байсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 137-138 дахь тал),

- яллагдагчаар 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...би яах аргагүй 2 цохьсон нь үнэн. ...22 цагийн үед зодолдож байхад нь сэрэхэд Дарам пизда, пизда Дарам гээд Ламжав бархирч байхад нь сэрээд харахад матрас дээр хажуу тийшээ хоёулаа харчихсан барьцалдсан...пис пас хийгээд хоорондоо зодолдож байсан. Тэр үед гэрэл асаагаагүй, гаднаас цонхоор орж ирж байгаа гэрэлд өөд өөдөөсөө цохилцоод зодолдож байсан. Хөл гараараа савчаад л цохилцоод байсан. Хэн нь хэнийгээ хаана цохиж байгааг нарийн хэлж мэдэхгүй байна. Гаднаас орж ирж байгаа бүдэг гэрэлд л тийм дүр зураг харагдсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 141-142 дахь тал),

- Ял өөрчлөн сонсгон дахин 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: ...тас түс хийх чимээ гараад...Дарам пизда гээд Ламжав орилоод байсан өндийгөөд харахад матрасан дээр Ламжав, Дарам хоёр өөд өөдөөсөө өвдөгөөрөө хагас суусан байдалтай зодолдож байсан. Ламжавыг харахад уурандаа улайраад дайрч давшилсан байдалтай байхаар нь хамгаалж салгаж авах зорилгоор түүний баруун гарнаас угз татаад цочироо өгөх санаатай нүүрэн тус газар нь 2 удаа...цохисон. Тэгээд гудсан дээр хэвтүүлээд хөнжлөөр хучаад цээжин дээр нь дарж тайвшруулсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 139-140 дэх тал),

- Шүүхийн хэлэлцүүлэгт 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ...Би Дарам ахынд 2015 оны 12 дугаар сарын 05, 06-нд очоод 10 гаран хонож байсан. 2015 оны 12 дугаар сарын 14-ний Даваа гарагт сэрээд Дарам ах талийгаачаар 0.5 л архи авчруулж тэр хоёр хувааж уусан. Би тэр архинаас нь 2 хундагаас илүү уугаагүй. Гаднаас Эрдэнэбаатар гэх залуу орж ирэхэд Дарам ах 5000 төгрөг талийгаачид өгч дахин архинд гаргасан. Би сүүлд авч ирсэн архинаас уугаагүй хоол хийж байсан. Эрдэнэбаатарыг явсаны дараа бид гурав юм ярьж сууж байгаад 21 цагийн үед унтацгаасан. Унтаж байхад төмөр хаалга дуугараад, би өндийгөөд харахад талийгаач гаднаас орж ирсэн. Гаднаас орж ирж байгаа нь орцны гэрэлд харагдсан. Тэгээд би эргээд хэвтсэн. Миний хөлд таавчиг өмдөө тайлаад, Дарам ахын унтаж байсан матрасны урдуур пид гээд унасан. Тэр үед нь би наашаа гудсан дээрээ унт гээд татаж хэвтүүлээд унтсан. Унтаж байхад тас гэх чимээ гараад би сэрэхэд талийгаач Дарам ахын дэрэн доороос тамхи авах гэж очоод тэр хоёр маргалдаад зодолдсон. Дарам ах талийгаачийг гэрээс хөөж гаргаад хаалгаа түгжсэн. Би санаа зовоод жаахан байж байгаад хаалга онгойлгоод оруулсан. Намайг хаалга түгжих хооронд талийгаач Дарам пизда гээд дайрахад Дарам ах гэрт өмсдөг хатуу шахмал өсгийтэй зуны гутлаараа цохиод зодолдоод эхэлсэн. Тэр үед Дарам ах орондоо ороогүй матрас дээр сууж байсан. Тэгэхээр нь би очоод талийгаач, Дарам ах нарыг түлхээд, талийгаач зогсохгүй дайраад байхаар нь салгах гээд гараас нь татаж байгаад нүүр рүү нь 2 цохиод, гудас руу нь түлхээд унтуулсан. Дарам ах талийгаач хоёр тамхинаас болж маргалддаг байсан. Дарам ах өмнө нь 3-4 удаа талийгаачийг зодож байсан. Дарам ах надад дүүгээ зоддог гэж хэлж болохгүй шүү гэж хэлж байсан. Мөн намайг Дарам ахынд ирж амьдрахаас өмнө гэрээр нь орж гарахад тамхи булаацалдах асуудал байгаагүй. Харин Залуус хорооллын байранд амьдрахаар ирэхэд Дарам ах тамхиа нуудаг болсон байсан. Бид гурав хамт байхад Дарам ах талийгаачид тамхи нэгийг өгдөг. Шөнө унтахдаа тамхиа дэрэн доороо хийгээд унтдаг байсан... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 47-60 дахь тал),

- Ял нэмж сонсгон дахин 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 14-ний шөнө талийгаач Ламжавын толгой, тархи, бие болон бусад хэсэгт Дарам ах гэртээ өмсдөг, 3см өндөртэй шахмал өсгийтэй, зуны, үдээстэй, шар ногоондуу өнгийн, урд хэсгээрээ нарийссан хоншоортой өрөөсөн гутлаар гэрлээ асааж байгаад зодож балбасан. Гутлынхаа хоншоор хэсгээс бариад өсгий хэсгээр нь балбаад байсан. Тэгэхээр нь энэ гутлаар зодсон үйлдлээс болоод талийгаачийн биед гэмтэл учирч тархи нь цоорч, хавирга нь хугарсан гэж бодож байна. Би Дарам, Ламжав нарыг хоорондоо зодолдоод байхаар нь дундуур нь орж салгахдаа талийгаачийн нүүрэнд нь...2 удаа цохисон юм... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 103 дахь тал),

- Яллагдагчаар дахин 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: ...Би анхнаасаа эхлээд тэнд болж өнгөрсөн үйл явдлуудыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Харин болсон үйл явдлуудын дэс дарааллыг хойно урд нь оруулсан байхыг үгүйсгэхгүй. Хэрэг гараад цагдаа хэргийн газарт ирэхээс өмнө Дарам надад дүүгээ зодож дарамталдаг гэж ерөөсөө хэлж болохгүй шүү гэж хэлсэн. Анх өгсөн мэдүүлэгтээ энэ талаар хэлээгүй. Миний өмнө өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв. ...бид гурав...21 цаг өнгөрөөгөөд унтахаар хэвтсэн. Энэ хооронд Ламжав гараад явсан юм билээ. Би мэдэхгүй. Хаалга дуугарахаар сэрэхэд Ламжав гаднаас орж ирж байсан. Тэгээд гурвуулаа дахиад унтахаар хэвтсэн. Тэгсэн пид пад гэх чимээ гараад Дарам босож гэрэл асаасан. Тэгсэн Дарам энэ пизда зүгээр унтахгүй байна, гадаа гарч унт гээд Ламжавыг цохиж нүдээд хаалга онгойлгож хөөж гаргаад түгжсэн. Ламжав хаалга нүдээд байсан. Тэгэхэд Дарам муу пиздаг жаахан айлгаж байгаад оруулъя гэж байсан. Тэгээд хаалга нүдээд байхаар нь би босож хаалга тайлж өгсөн. Тэгсэн Ламжав орж ирээд Дарам пизда гээд барьцалдаад Ламжав, Дарам хоёр зодолдоод эхэлсэн. Энэ үед Дарам Ламжавыг толгой тархигүй гэрт өмсдөг гутлаа гартаа барьчихаад цохиж байсан. Намайг харахад Дарам босоод зогсчихсон...Ламжав өвдөглөөд суучихсан байсан. Би тэр хоёрыг салгахдаа Ламжавын нүүр рүү баруун гараараа 2 удаа цохьсон. ...Миний өгсөн мэдүүлэгүүдээс энэ удаа өгч байгаа мэдүүлэг...үйлдэл дэс дарааллын хувьд үнэн зөв... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 206-208 дахь тал),

22. Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн 2016 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн Шүүх сэтгэц эмгэг судлалын 40 дүгээр дүгнэлт:

...Болсон хэргийн талаар өөрийн үгээр 2015 оны 12 дугаар сарын 14-ний Даваа гарагт орой 5 цаг өнгөрч байхад Баатар гэдэг залуу Дарам ахынд орж ирсэн. Тэр үед би Дарам ахынд байсан. Хүйтний үед харшил өвчин хөдлөөд дулаан газар байх зорилгоор Дарам ах, талийгаач бид гурав байсан. Бид 3 архи уусан. 0.75 гр архийг гурвуулаа ууж байхад Баатар гэгч залуу орж ирээд тэр 3 нэмээд 0.5 гр архи авч уусан. Би нэмж уугаагүй. Баатар 18 цаг өнгөрөөгөөд Дарам ахынхаас гарсан. Би хоол хийсэн. Бид гурав...21 цаг өнгөрөөгөөд унтсан, унтаж байсан чинь чимээ гараад Дарам пизда гээд орилоод байхаар нь би сэрээд Дарам ах, талийгаач хоёр ноцолдож байхаар нь талийгаачийг гарнаас нь татаад 2 цохьсон /нүүр лүү нь/. Тайвширахаар нь гудсан дээр хэвтүүлээд хөнжлийг нь нөмрүүлээд унтаад өгсөн...

Одоогийн сэтгэцийн байдал: 50 орчим насны дунд зэргийн нуруутай, туранхайвтар, 2 гартаа гавтай, өөртөө арчаагаар дунд зэргийн эрэгтэй асуултад зөв, дэлгэрэнгүй хариулт өгч ярина. Орон зай, цаг хугацаа, өөрийн баримжаалал хэвийн. Хий үзэгдэл, дэмийрлийн шинж үгүй...

Хамтарсан үзлэг: ...Тэр өдөр би нэг их уугаагүй маргааш нь ажилд орно гээд бас писрозтой болохоор 1-2 хундага л архи уусан байх. Тэр хүн агсам тавиад цамнаад байсан. Тэгэхэд нь 2 удаа цохьсон өөр зүйлгүй гэх. ДҮГНЭЛТ:

1. Ю.Саясүх нь сэтгэцийн ямар нэгэн өвчнөөр өвчилж байсан гэх баримт мэдээлэл байхгүй байна.

2. Ю.Саясүх нь гэмт хэргийн өмнө болон хойно хэрэг хариуцах чадвартай байсан байна.

3. Ю.Саясүх нь үнэн зөв мэдүүлэг өгөх чадвартай байна... гэх дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 79-80 дахь тал),

 

23. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг (1 хавтаст хэргийн 8-12), цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 15-17), эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл (1 хавтаст хэргийн 14, 2 хавтаст хэргийн 85, 86), гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 87, 88) эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (1 хавтаст хэргийн 25, 26, 2 хавтаст хэргийн 84), Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт (1 хавтаст хэргийн 74, 75, 77, 85) эд зүйл бичиг баримтад үзлэг хийсэн тэмдэглэл (1 хавтаст хэргийн 188), амь хохирогчийн эрүүл мэндийн дэвтэр болон хөдөлмөрийн чадвар алдалтын хувь тогтоосон баримтын хуулбар (1 хавтаст хэргийн 189-213), мэдүүлгийг газар дээр нь шалгах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зураг (1 хавтаст хэргийн 18-24, 2 хавтаст хэргийн 154-156), таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зураг (2 хавтаст хэргийн 243-249),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 31), хохирол нэхэмжилсэн баримтууд (1 хавтаст хэргийн 33-41), амь хохирогчийн иргэний үнэмлэхийн лавлагаа болон эрүүл мэнд, тэтгэвэрийн дэвтрийн хуулбар (1 хавтаст хэргийн 186, 215-217), нас барсны гэрчилгээний хуулбар (1 хавтаст хэргийн 214), үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх эрхийн гэрчилгээ, гэрээ (3 хавтаст хэргийн 12-16),

- Шүүгдэгч О.Дарамын иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 155), оршин сууж байсан гэх хорооны тодорхойлолт (1 хавтаст хэргийн 147), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 143), таслан шийдвэрлэх болон өршөөл үзүүлэх комиссын тогтоол, суллагдсан хүмүүст олгох справка, тодорхойлолтын хуулбарууд (1 хавтаст хэргийн 150-154), ажилд томилогдож, чөлөөлөгдөж байсан тушаалын хуулбарууд (1 хавтаст хэргийн 162, 163, 165, 230-235), шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (1 хавтаст хэргийн 169-172), цагдаагийн байгууллагын бүртгэл мэдээллийн цахим санд бүртгэгдэж байсан талаарх мэдээлэл (1 хавтаст хэргийн 173),

- Шүүгдэгч Ю.Саясүхийн иргэний үнэмлэхийн лавлагаа (1 хавтаст хэргийн 175), оршин сууж байсан гэх хорооны тодорхойлолт (1 хавтаст хэргийн 174), ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас (1 хавтаст хэргийн 176), ажилд томилогдож, чөлөөлөгдөж байсан тушаалын хуулбарууд (1 хавтаст хэргийн 160, 161, 167), шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд (1 хавтаст хэргийн 182-184) дахь талууд болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судалж эд мөрийн баримтад үзлэг хийсэн болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай. Мөн шүүгдэгчийг сэжигтэн, яллагдагчаар, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч болон гэрч, шинжээч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, шүүх эмнэлгийн болон шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлтүүдийг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага, туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг дүгнэхэд

НЭГ. Шүүгдэгч  О.Дарам нь согтуурсан үедээ 2015 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, Залуус хорооллын 48Б байрны 80 тоотод төрсөн дүү О.Ламжавтай дэрэн доороос тамхи авах гэлээ гэх шалтгаанаар маргалдан түүнийг тахир дутуугийн 70 хувийн групптэй, хөгжлийн бэрхшээлтэй биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж зодож санаатай алсан болох нь:

1. Шүүгдэгч Ю.Саясүхийн сэжигтэн яллагдагчаар өгсөн 7 удаагийн тогтвортой доорхи мэдүүлгүүдээр

- 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр...21 цаг өнгөрөөгөөд орондоо орцгоосон...Намайг унтаж байхад 22 цаг өнгөрөөгөөд түс тас хийх чимээ гарахад Ламжав Дарам пизда гээд орилоод байсан. ...Ламжав, Дарам хоёр барьцалдаад матрас дээр ноцолдож байсан. Дарам ах цаад талдаа Ламжав наад талд нь...ноцолдож байсан... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 137, 138),

- 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...22 цагийн үед зодолдож байхад нь сэрэхэд Дарам пизда, пизда Дарам гээд Ламжав бархирч байхад нь сэрээд харахад матрас дээр хажуу тийшээ хоёулаа харчихсан барьцалдсан...пис пас хийгээд хоорондоо зодолдож байсан. Тэр үед гэрэл асаагаагүй, гаднаас цонхоор орж ирж байгаа гэрэлд өөд өөдөөсөө цохилцоод зодолдож байсан. Хөл гараараа савчаад л цохилцоод байсан. Хэн нь хэнийгээ хаана цохиж байгааг нарийн хэлж мэдэхгүй байна... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 141, 142),

- 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: ...тас түс хийх чимээ гараад...Дарам пизда гээд Ламжав орилоод байсан өндийгөөд харахад матрасан дээр Ламжав, Дарам хоёр өөд өөдөөсөө өвдөгөөрөө хагас суусан байдалтай зодолдож байсан... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 139, 140),

- 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ...Унтаж байхад тас гэх чимээ гараад би сэрэхэд талийгаач Дарам ахын дэрэн доороос тамхи авах гэж очоод тэр хоёр маргалдаад зодолдсон. Дарам ах талийгаачийг гэрээс хөөж гаргаад хаалгаа түгжсэн. Би санаа зовоод жаахан байж байгаад хаалга онгойлгоод оруулсан. Намайг хаалга түгжих хооронд талийгаач Дарам пизда гээд дайрахад Дарам ах гэрт өмсдөг хатуу шахмал өсгийтэй зуны гутлаараа цохиод зодолдоод эхэлсэн... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 47-60),

- 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...2015 оны 12 дугаар сарын 14-ний шөнө талийгаач Ламжавын толгой, тархи бие болон бусад хэсэгт Дарам ах гэртээ өмсдөг, 3см өндөртэй шахмал өсгийтэй, зуны, үдээстэй, шар ногоондуу өнгийн, урд хэсгээрээ нарийссан хоншоортой өрөөсөн гутлаар гэрлээ асааж байгаад зодож балбасан. Гутлынхаа хоншоор хэсгээс бариад өсгий хэсгээр нь балбаад байсан... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 103),

- 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: ...Би анхнаасаа эхлээд тэнд болж өнгөрсөн үйл явдлуудыг үнэн зөвөөр мэдүүлсэн. Харин болсон үйл явдлуудын дэс дарааллыг хойно урд нь оруулсан байхыг үгүйсгэхгүй. Хэрэг гараад цагдаа хэргийн газарт ирэхээс өмнө Дарам надад Дүүгээ зодож дарамталдаг гэж ерөөсөө хэлж болохгүй шүү гэж хэлсэн. ...Миний өмнө өгсөн мэдүүлгүүд бүгд үнэн зөв. ...бид гурав...21 цаг өнгөрөөгөөд унтахаар хэвсэн....Тэгсэн пид пад гэх чимээ гараад Дарам босож гэрэл асаасан. Тэгсэн Дарам энэ пизда зүгээр унтахгүй байна, гадаа гарч унт гээд Ламжавыг цохиж нүдээд хаалга онгойлгож хөөж гаргаад түгжсэн. Ламжав хаалга нүдээд байсан. Тэгэхэд Дарам муу пиздаг жаахан айлгаж байгаад оруулъя гэж байсан. Тэгээд хаалга нүдээд байхаар нь би босож хаалга тайлж өгсөн. Тэгсэн Ламжав орж ирээд Дарам пизда гээд барьцалдаад Ламжав, Дарам хоёр зодолдоод эхэлсэн. Энэ үед Дарам Ламжавыг толгой тархигүй гэрт өмсдөг гутлаа гартаа барьчихаад цохиж байсан... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 206-208),

2. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар актын дүгнэлтэд:

1. Талийгаачийн биед баруун чамархайн дунд хонхорын суурь хэсгээс баруун чамархайн чиглэсэн шугаман хугарал, баруун чамархай ясны урд хэсгийн цөмөрсөн хугарал...зүүн чамархайн хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархайн булчин, баруун чамархайн хэсгийн хуйхан доорх цус хуралт...гэмтэл тогтоогдлоо...

4. Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэх шинжээч эмч М.Золжаргалын дүгнэлт (1 хавтаст хэргийн 70-72),

- Шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...талийгаачид учирсан гэмтэл нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Талийгаачийг үхэлд хүргэсэн гэмтэл нь баруун чамархайн дунд хонхорын суурь хэсгээс баруун чамархай чиглэсэн шугаман хугарал, баруун чамархайн ясны урд хэсгийн цөмөрсөн хугарал, зүүн чамархайн хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцралын улмаас амьсгал зүрх судасны дутагдалд орж нас барсан. ...Талийгаачийн цогцост хийсэн задлан шинжилгээгээр баруун чамархайн яс хуучин цооног үүсгэсэн ясны дефекттэй байсан ба энэ гэмтэл нь талийгаачийг нас барахад нөлөөлөхгүй ба шүүх эмнэлгийн задлан шинжилгээгээр талийгаачийн гавал ясанд шинээр баруун чамархайн хугарал гэмтэл тогтоогдсон. Шинэ хугарлын харалдаа хуйхан доор цус хуралт гэмтэл тогтоогдсон нь шинэ гэмтэл болохыг нотолж байгаа юм... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 102, 103),

- ...Задлан шинжилгээгээр талийгаачийн гавал ясанд шинээр баруун чамархайн хугарал гэмтэл тогтоогдож нас барсан... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 90),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 1239 тоот шинжээчийн дүгнэлтэд:

...1. Талийгаач О.Ламжавын биед гавал тархины битүү гэмтэл, гавлын хөндийн дунд хонхор буюу баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал, уг хугарлаас дээш баруун чамархайн ясны ар дээд хэсэг рүү буюу хуучин хагалгааны цооног руу чиглэсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун чамархайн аалзан бүрхүүл доорх цус хуралт, баруун тал бөмбөлөгийн дух, чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархайн булчин болон баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт...гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Гавал тархины битүү гэмтэл, гавлын хөндийн дунд хонхор буюу баруун чамархайн ясны суурь хэсэгт цөмөрсөн хугарал, уг хугарлаас дээш баруун чамархайн ясны ар дээд хэсэг рүү буюу хуучин хагалгааны цооног руу чиглэсэн шугаман хугарал, тархины баруун тал бамбөлөгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун чамархайн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун тал бөмбөлөгийн дух, чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархайн булчин болон баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт нь гэмтлийн хүнд зэрэгт...хамаарна.

3. ...тархины баруун чамархайн яс хуучин цооног үүсгэсэн ясны дефекттэй, 70 хувийн групптэй, хөгжлийн бэрхшээлтэй хүн дээрх дүгнэлтэнд дурдагдсан гэмтлүүдийг авсанаас хойш тархины хатуу бүрхүүл дор үүссэн цусан хураанд тархи дарагдах хүртэлх хугацаанд ямар нэгэн ухамсарт үйлдэл, хөдөлгөөн хийх, өөрийн үйлдлээ хянах, тодорхой үйлдэл хийж биеэ хамгаалах чадвартай байна.

4. Хэргийн 1 дүгээр хавтасны 73 дугаар хуудаст байгаа фото зургийн 4, 5, 6 дугаар зургууд дахь баруун чамархай дахь нүх буюу цөмөрсөн хугарал нь гэмтлийн улмаас үүсгэгдсэн баруун чамархайн ясны шинээр үүссэн цөмөрсөн хугарал байх ба уг цөмөрсөн хугарлаас дээш шугаман хугарал хуучин хагалгааны цооног руу үргэлжилсэн байна.

5. Дээрх фото зургаар харагдах 2 нүхийг холбосон зураас мэт зүйл нь баруун чамархайн ясны цөмөрсөн хугарлаас дээш хуучин хагалгааны цооног руу үргэлжилсэн шугаман хугарал байна. Гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

6. Тархины баруун тал бөмбөлгийг хамарсан 200 гр орчим хар хүрэн өнгийн хагас бүлэгнэсэн цустай гэсэн нь гэмтлийн улмаас үүссэн тархины баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа байна. Уг цусан хураа нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл болно.

7. Тархины баруун тал бөмбөлгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун чамархайн хэсгийн аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, чамарай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал гэмтлүүд нь нэг цаг хугацаанд, нэг хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.

8. Талийгаач О.Ламжавын тархинд учирсан баруун чамархайн дунд хонхорын суурь хэсгээс баруун чамархайн чиглэсэн шугаман хугарал, баруун чамархайн ясны урд хэсгийн цөмөрсөн хугарал нь хатуу мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой... гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 172-175),

- Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ...талийгаачийн толгойн баруун чамархайн яснаас хугарал эхэлсэн байгаа тул дээрх гавал тархины гэмтлүүд нь толгойн баруун чамархай хэсэгт хүч үйлчлэх үед үүсэх боломжтой. Энэ нь гараар цохих, гутлаар цохих, өшиглөх аль ч үйлдлийн үед үүсэх боломжтой. Нүүрэнд цохих үед баруун чамархайд хугарал үүсэхгүй. ...Талийгаач өмнө нь тархины хагалгаанд орсон цооногтой байсан нь үхэлд нөлөөлөхгүй. Уг цооногоос өөр газарт шинэ хагарал үүсч үүнээс болж үхэлд хүргэсэн. Талийгаач тархиндаа авсан гэмтлийн улмаас тодорхой хугацаанд буюу тархи дарагдах хүртэл идэвхтэй үйлдэл хийх боломжтой... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 201, 202),

- Шинжээч эмч Ц.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: ...талийгаачид баруун зулай чамархайд шугаман хугарал үүссэн байсан. Мөн цөмөрсөн хугарал байсан. Эдгээр нь хүч үйлчилсэн газраа үүсдэг тул толгойд цохиход өөрөөр хэлбэл хүч үйлчилсэн газартаа л үүсдэг. Иймээс нүүрэнд эгц урдаас гараар цохиход үүсэхгүй. ...Талийгаачид гавал ясны хугарал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, тархины няцрал зэрэг гэмтлүүд үүссэн...Хатуу хальсан доорх цусан хураа эд эсийн шинжилгээ хийхэд фибрингүй, шинэ улаан эсийн масс харагдана гэсэн байсан. Энэ хугацаагаар нь авч үзвэл 4-6 цагийн өмнө үүссэн байна... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 203, 204),

4. Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хэргийн газрын схем зураг (1 хавтаст хэргийн 8-12), эд зүйл хураан авсан тогтоол, тэмдэглэл (2 хавтаст хэргийн 85, 86), гэрэл зургийн үзүүлэлт (2 хавтаст хэргийн 87, 88) эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол (2 хавтаст хэргийн 84) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

ХОЁР. Шүүгдэгч Ю.Саясүх нь 2015 оны 12 дугаар сарын 14-15-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Залуус хорооллын 48Б байрны 80 тоотод О.Дарам, О.Ламжав нарыг хоорондоо зодолдоод салахгүй болохоор нь О.Ламжавын баруун гарнаас нь татаж, нүүрэнд нь 2 удаа гараараа цохиж, түүнийг цээжийг дарсанаас хохирогчийн биеийн цээжний баруун талд 4, 5, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, баруун зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвууд цус хуралт бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан болох нь:

 1. Түүний мөрдөн байцаалт болон шүүх хуралдаанд өгсөн доорхи мэдүүлгээр

- 2015 оны 12 дугаар сарын 17-ны өдөр өгсөн: ...Би салгах гээд наад талаас нь очиход Ламжав үгэнд орохгүй дайрч давшлаад байхаар нь татаж авчираад нүүр лүү нь 2 удаа цохиод гараас нь шувт татаад өөрийнх нь гудсан дээр авчраад хэвтүүлэн дээрээс нь хөнжлийг нь хаяад...цээжин дээр нь дараад жаахан хэвтсэн... Түүний нүүрний дух, нүдний орчим цохьсон байх... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 137, 138),

- 2015 оны 12 дугаар сарын 28-ны өдөр өгсөн: ...би яах аргаггүй 2 цохьсон нь үнэн... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 141, 142),

- 2016 оны 02 дугаар сарын 04-ний өдөр өгсөн: ...Ламжавыг харахад уурандаа улайраад дайрч давшилсан байдалтай байхаар нь хамгаалж салгаж авах зорилгоор түүний баруун гарнаас угз татаад цочироо өгөх санаатай нүүрэн тус газар нь 2 удаа...цохисон. Тэгээд гудсан дээр хэвтүүлээд хөнжлөөр хучаад цээжин дээр нь дарж тайвшруулсан... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 139, 140),

- 2016 оны 5 дугаар сарын 16-ны өдөр өгсөн: ...талийгаач, Дарам ах нарыг түлхээд, талийгаач зогсохгүй дайраад байхаар салгах гээд гараас нь татаж байгаад нүүр рүү нь 2 цохиод, гудас руу нь түлхээд унтуулсан... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 47-60),

- 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдөр өгсөн: ...Дарам ах...гутлынхаа хоншоор хэсгээс бариад өсгий хэсгээр нь балбаад байсан. Тэгэхээр нь энэ гутлаар зодсон үйлдлээс болоод талийгаачийн биед гэмтэл учирч тархи нь цоорч, хавирга нь хугарсан гэж бодож байна. Би Дарам, Ламжав нарыг хоорондоо зодолдоод байхаар нь дундуур нь орж салгахдаа талийгаачийн нүүрэнд нь...2 удаа цохисон юм... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 103),

- 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр өгсөн: ...Би анхнаасаа эхлээд тэнд болж өнгөрсөн үйл явдлуудыг үнэн зөвөөр мэдүүлсэн. ...Би тэр хоёрыг салгахдаа Ламжавын нүүр рүү баруун гараараа 2 удаа цохьсон. ...Миний өгсөн мэдүүлгүүдээс энэ удаа өгч байгаа мэдүүлэг...үйлдэл дэс дарааллын хувьд үнэн зөв... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 206-208),

2. Хэрэг учрал болсон газар үзлэг хийсэн тэмдэглэлд ...Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороо, 48б 80 тоот хаягт талийгаач О.Ламжавын оршин сууж байсан гэх 1 өрөө орон сууцны үүдэнд хогийн тосгуур дээр байсан Атар гэсэн бичигтэй мяндсан уутыг нээж шалан дээр доторхи эд зүйлсийг асгаж үзэхэд: ...цус мэт зүйлээр бохирлогдсон цагаан өнгийн базаж хаясан 00...цаасыг шинжилгээнд хүргүүлэхээр хураан авав... гэжээ (1 хавтаст хэргийн 13),

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийн Тусгай шинжилгээний хэлтсийн шинжээчийн 51 дүгээр дүгнэлт:

...1. Шинжилгээнд ирүүлсэн 2 ширхэг 00-ийн цаасан дээр цус илэрсэн. Энэ нь АВО системээр В/III/ бүлгийн харъяалалтай байна... гэх биологийн шинжээч Ц.Бямбадоржийн дүгнэлт (1 хавтаст хэргийн 77),

3. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Шүүх эмнэлгийн задлан шинжилгээ хийсэн 2016 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 02 дугаар актын дүгнэлтэд:

...ДҮГНЭЛТ:

1. Талийгаачийн биед...цээжний баруун талд 4, 5, 6, 7-р хавирганы далд хугарал...хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо...

3. Талийгаач О.Ламжав нь нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. Талийгаачийн цус нь В/III/ бүлгийн харьяалалтай байна... гэсэн шинжээч эмч М.Золжаргалын дүгнэлт (1 хавтаст хэргийн 70-72),

- Шинжээч эмч М.Золжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: ...талийгаачид учирсан...цээжний баруун талд 4, 5, 6, 7-р хавирганы далд хугарал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хүндэвтэр гэмтэлд хамаарна. Мөн хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1 дэх хэсэгт зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна... гэх мэдүүлэг (1 хавтаст хэргийн 102, 103),

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн Шүүх эмнэлгийн хавтаст хэргийн материалын 1239 тоот шинжээчийн дүгнэлтэд:

...ДҮГНЭЛТ:

1. Талийгаачийн О.Ламжавын биед...баруун 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвуунд цус хуралт гэмтэл учирчээ.

2. Дээрх гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. ...баруун 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, хамрын нуруунд зулгаралт, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээж, баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвуунд цус хуралт нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

-Талийгаач О.Ламжавын...цээжний баруун талд 4, 5, 6, 7 дугаар хавирганы далд хугарал, зүүн чамархайх хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт гэмтлүүд нь тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл болно... гэх дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 172-175),

- Шинжээч эмч Н.Содбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн: Хохирогчийн хамрын нуруунд зулгаралтууд, баруун зүүн нүдний дээд доод зовхинд үүссэн цус хуралт бүхий гэмтлүүд нь гараар цохих, гутлын өсгийгөөр цохих аль алинд нь үүсэх боломжтой. Эдгээр гэмтлүүдийг юу юугаар цохисоныг нь ялгах боломжгүй байна. Хохирогчийн дээрээс цээж хэсэгт нь хүчтэй дарж хэвтсэн нь уг хавирганы гэмтлийг үүсгэх боломжтой. Ийм хавирганы гэмтэл авсан үедээ хохирогчид цээж, гарны хөдөлгөөн хязгаарлагдаж зовиуртай байна. Бусдаар босох, хэвтэх, явах зэрэг энгийн хөдөлгөөн хийх боломжтой... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 189),

- Шинжээч эмч Г.Энхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн: ...Талийгаачийн цээжинд 4, 5-р хавиргууд өвчүүний ойролцоо шугамаар, 6, 7-р хавирга суганы урд шугамаар шугаман хугаралтай байсан байна. Зурагнаас харахад эдгээр 4 хавирга нь цээжний баруун талд зэргэлдээ 2 шугамаар ташуудуу хугарсан байсан. Энэ хугарал нь хүчтэй дарах, өвдөглөх дэвсэх үед ихэвчлэн үүсэх боломжтой байдаг... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 201-202),

- Шинжээч эмч Ц.Ганболдын мөрдөн байцаалтад өгсөн: ...Талийгаачийн баруун талын 4, 5, 6, 7-р хавирганы хугаралууд нь өөр өөр шугамаар хоёр хоёроороо хугарсан байна. Энэ нь шууд хүч үйлчлэхэд үүснэ. Дарах, өвдөглөх, цохих, хөлөөр өшиглөхөд үүсэх боломжтой байдаг... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 203-204),

5. Гэрч Д.Эрдэнэбаатарын (Залуус хорооллын оршин суугч) мөрдөн байцаалтад өгсөн: ...Түүний нүүр болон биеийн ил харагдах хэсэгт ямар нэгэн шарх байгаагүй. Би тэднийхээс 18 цаг 40 минутын орчим гарсан... гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 59-60 дахь),

- ...2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр намайг Дарамын гэрт ороход талийгаач Ламжавын биеийн байдал зүгээр ярьж хөөрөөд өмнө ямар байсан тэр байдгаараа л байсан. Бие нь өвдсөн, хавирга нь гэмтсэн, биедээ гэмтэл авсан шинж байгаагүй... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 236 дахь тал),

6. Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (1 хавтаст хэргийн 15-17) болон хэрэгт цугларсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

ГУРАВ. Шүүх хуралдаанд;

1. Шүүгдэгчийн Ю.Саясүхийн өмгөөлөгч Б.Солонгоос ...Ю.Саясүхийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх боломжгүй. Талийгаачийн биед учирсан хавирганы хугарлыг Ю.Саясүх учруулсан гэдгийг шинжээч эмч хангалттай нотолж чадаагүй, эргэлзээтэй байдлаар шүүхийн хэлэлцүүлэгт тайлбарласан. Мөн талийгаач нь унаснаас болж энэхүү гэмтлийг авсан байж болзошгүй байгаа тул шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар хөнгөрүүлэх боломжтой. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэг үйлдээд 6 сар өнгөрсөн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө гэж заасан. Энэ хэрэг бол 2015 оны 12 дугаар сарын 15-ны өдөр үйлдэгдсэн, жил гарангийн хугацаа өнгөрсөн учир хөөн хэлэлцэх хугацаа дууссан байна. Иймд Эрүүгийн бацйаан шийтгэх хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1.2, 248 дугаар зүйлийн 248.1.1-д зааснаар хэргийг хэрэгсэхгүй болгож шүүх хуралдаанаас суллаж өгнө үү гэж мэтгэлцсэн.

Шүүх хэрэгт цугларсан баримтыг үзвэл шүүгдэгч Ю.Саясүх нь О.Ламжавыг шүүгдэгч О.Дарамаас салгахдаа нүүрэн тус газар нь 2 удаа цохиж улмаар түүний цээжин тус газар дарсаны улмаас амь хохирогчийн бие махбодид хүндэвтэр буюу цээжний дөрвөн хавирганы хугарал гэмтэл учруулсан болох нь түүний мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн Саясүхийн удаа дараагийн тогтвортой мэдүүлэг болон шинжээчийн 2016 оны 02 болон 1239 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон. Мөн шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмч Н.Содбилэг, Г.Энхбаатар, Ц.Ганболд, С.Чулуунсүх нар амь хохирогчийн цээжний баруун талын дөрвөн хавирганы хугарал нь хүчтэй дарах, өвдөглөх үед үүсэх боломжтой гэх мэдүүлгээр давхар нотлогдон тогтоогдсон.

Мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ю.Саясүхээс ...талийгаачид гэмтэл учруулах санаа зорилго надад байгаагүй... гэсэн агуулга бүхий мэдүүлгийг удаа дараа гаргаж байсан байна.

Эрүүгийн хуулийн 26 дугаар зүйлд гэмт хэрэг санаатай үйлдэх талаар хууль тогтоогч хуульчлахдаа гэмт хэрэг нь шууд болон шууд бус санаатай хэлбэрээр үйлдэгддэг гэж тодорхойлсон.

Хэрэгт цугларсан нотлох баримтаас үзвэл шүүгдэгч Ю.Саясүх нь амь хохирогчийн бие махбодид болгоомжгүйгээр гэмтэл учруулсан мэт байгаа хэдий ч түүний үйлдэл нь шууд санаатай үйлдэл байна. Тодруулбал шүүгдэгч Ю.Саясүх нь талийгаачид хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулахаар урьдчилж сэдэж бодол санаандаа тээж яваагүй боловч түүний үйлдсэн хэрэг нь О.Дарам, О.Ламжав хоёрын гэнэт зодолдсоноос болж түүний гэмт санаа нь үүссэн буюу энэ санаа бодлоо нэн даруй хэрэгжүүлж, О.Ламжавын нүүрэн тус газар цохиж, цээжин дээр нь дарсаны улмаас түүний бие махбодид хүндэвтэр гэмтлийг өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгээр санаатай учруулсан байна.

Түүнчлэн хэдийгээр шүүгдэгч Ю.Саясүх хэрэг гарахаас 2-3 хоногийн өмнө О.Дарам амь хохирогчийг цээж, толгой хэсэгт цохиж байсан талаар мэдүүлсэн, түүний өмгөөлөгчөөс амь хохирогч гэмт хэрэг гарах өдөр унасанаас болж хавирганы гэмтэл үүссэн байх боломжтой гэх боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдоогүй, гэрч Эрдэнэбаатарын мэдүүлгээр амь хохирогч 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдөр ямар нэгэн өвчтэй, зовиуртай гэх шинж байхгүй, нүүрэнд нь ил харагдах гэмтэлгүй байсан гэх мэдүүлэг тус тус өгсөн байх тул түүний өмгөөлөгчийн гаргасан саналыг шүүх хүлээн авах боломжгүй байна.

2. Шүүгдэгч О.Дарамын өмгөөлөгч Э.Ганбатаас Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг бүрэн тогтоогоогүй, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 1239 тоот шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй хуулийн шаардлага хангаагүй. Учир нь шинжээчийн дүгнэлт гаргасан шинжээч эмч нарын дүгнэлт болон дүгнэлтээ тайлбарласан мэдүүлгүүд нь хоорондоо эрс зөрүүтэй. Тиймээс амь хохирогчийн гавал тархинд үүссэн гэмтлийн механизмийг тодруулах шаардлагатай байгаа тул хэргийг нэмэлт  мөрдөн байцаалтад буцааж өгнө үү. Түүнчлэн шинжээчийн 1239 тоот дүгнэлт Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 14 дүгээр зүйлийн шаардлагыг хангаагүй гэсэн буюу хугарал гэмтлийг фото зурган дээр үндэслэж гаргасан гэж, мөн шарилыг дахин шинжлүүлж дүгнэлт гаргуулж өгнө үү гэж мэтгэлцсэн.

Хэрэгт авагдсан нотлох баримт буюу Шинжээчийн 2016 оны 02 болон 1239 тоот дүгнэлтэд амь хохирогчид учирсан үхлийн гэмтэл нь талийгаачийн биед баруун чамархайн дунд хонхорын суурь хэсгээс баруун чамархайн чиглэсэн шугаман хугарал, баруун чамархай ясны урд хэсгийн цөмөрсөн хугарал...зүүн чамархайн хэсгийн зөөлөн бүрхүүл доорх цус харвалт, баруун тал бөмбөлгийн дух, чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархайн булчин, баруун чамархайн хэсгийн хуйхан доорх цус хуралт гэмтэл тогтоогдлоо... Талийгаач нь гавал тархины битүү гэмтлийн улмаас амьсгал, зүрх судасны дутагдалд орж нас баржээ гэсэн дүгнэлт болон ...ЭМЯ ГСС Мэргэжлийн салбар зөвлөлийн гишүүн, ГССҮТөвийн ТННТасгийн эрхлэгч Б.Батцолмон, ТННТасгийн их эмч Н.Содбилэг нарын хавтаст хэрэгтэй танилцан асуултанд хариулсан саналд 1. Талийгаач О.Ламжавын биед Гавал тархинд: баруун чамархай дунд хонхорт цөмөрсөн хугаралтай, хугарлаас арагш шугаман хугаралтай, баруун чамархай, зулай, дух, дагз хэсгийн субдураль зайд цусан хураатай, субарахнойдоль зайд цус харвалттай, баруун тал бөмбөлгийн дух чамархайн хэсгийн тархины эд няцралтай, 4 дүгээр ховдол цустай, баруун чамархай дунд хонхорын суурь хэсгээс чамархай руу чиглэсэн шугаман хугаралтай... 10. Талийгаач О.Ламжавын биед үүссэн гэмтлүүд нь шууд үхэлд хүргэх гэмтэл учраас /ялангуяа тархины гэмтэл нь/ тухайн өдөр үүсгэгдсэн байх магадлалтай гэсэн зэргээс үзэхэд дахин шинжээч томилж гавал тархинд үүссэн гэмтлийн механизм буюу цөмөрсөн хугарал байсан эсэхийг дахин тогтоох шаардлагагүй. Өөрөөр хэлбэл амь хохирогч нь дан ганц тархины цөмөрсөн хугарлын улмаас амь хохироогүй болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэж үзэв.

Нөгөө талаас амь хохирогчийн гэр бүлийнхэн талийгаачийг хаана нутаглуулсанаа санахгүй байгаа талаар:

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвэлмаагийн (амь хохирогчийн төрсөн дүү) мөрдөн байцаалтад:

2016 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр өгсөн: ...талийгаачийг нутаглуулах ажилд газар дээр нь очоогүй. Тийм болохоор газрыг нь зааж мэдэхгүй байна. ...Мөнгө төгрөгний бололцоо муу байсан болохоор шарилын чулуу, хөшөө ч аваагүй болохоор тэнд энд гэж заах ямар ч боломжгүй байна... гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 146-147),

- Гэрч О.Цэцэгмаагийн (амь хохирогчийн төрсөн эгч) мөрдөн байцаалтад:

2016 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр өгсөн: ...Тухайн үед талийгаачийг нутаглуулах газрыг нь авах гэж хариу бүрийд нэг очсон. Дараа нь нутаглуулахдаа харанхуйд очсон...Яг нутаглуулахдаа юу болсоныг ёстой санахгүй байна. Очихдоо ч төөрч байж очсон. ...нарангийн оршуулгын газарт л оршуулсан гэхээс өөр хэлэх юм алга. Одоо санаж байхад газар олдохгүй, 2 шарилын хооронд арай чүү л газарт оршуулсан... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн 148),

- Гэрч Т.Ганзоригийн (амь хохирогчийн хамаатан, оршуулах зан үйлд оролцсон лам) мөрдөн байцаалтад өгсөн: ...Ламжавыг хөдөөлүүлэх буяны ажилд би оролцсон. Өвөл үүрээр харанхуйд л шүүх эмнэлгээс шарилаа аваад баруун тийшээ, Нарангийн оршуулгын газар луу явсан. Одоо яг газрын баримжаа зааж хэлж мэдэхгүй байна. Очихдоо лав төөрч будилж очиж байсан. ...Үнэндээ яг тэнд гэж хэлчихэж чадахгүй байна. Одоо явсан ч зааж хэлж өгч чадахгүй, санахгүй байна... гэх мэдүүлэг (2 хавтаст хэргийн149) байх тул хэргийг шүүгдэгч О.Дарамын өмгөөлөгчийн гаргасан үндэслэлээр дахин мөрдөн байцаалтад буцааж шинжээчийн дүгнэлтийг дахин гаргах шаардлагагүй байна.

Шүүгдэгч О.Дарам мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугийн талаар маргаж дүү О.Ламжавыг зодож алаагүй, Ю.Саясүх манайд 2015 оны 12 дугаар сарын 13-ны өдөр ирсэн, би архи уудаггүй, уусан ч гурван хундагаас хэтрүүлж ууж үзээгүй, би төрсөн дүүдээ гар хүрч зодож байгаагүй, надад тийм ухамсар ухаан ёс зүй байхгүй, миний төрсөн хоёр эмэгтэй дүү нар худал мэдүүлэг өгсөн, дүү нартай минь нүүрэлдүүлэн байцааж өгнө үү гэх зэрэг мэдүүлэг гаргах боловч энэ нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байна.

Мөрдөн байцаалтад гэрч О.Цэвэлмаагийн ...Яг хэдийд гэхэд хэцүү хааяа нэг очиход энд тэндээ хөхөрсөн, няцарсан байдаг байсан. Би яачихсан юм бэ гэхэд хэлдэггүй байсан гэх мэдүүлэг, гэрч О.Цэцэгмаагийн ...эхний хоёр жилдээ Ламжав манайхаар ирдэг байсан. Ирэх үедээ нүд ам нь хөхөрчихсөн, хөх няц болсон ирдэг байсан. Асуухаар уначихсан гэж хэлдэг байсан. ...Сүүлдээ надад Дарам ахад зодуулсан гэж үнэнээ хэлдэг болсон. Энэ жилийн хувьд 6 сард манайд ирэхэд мөн л нүд, ам нь хөхөрчихсөн явж байсан. Яасан гэхэд Дарам ах намайг асрамжинд өгнө гэж зодоод байдаг...манай гэрт тэр хавийн архичдыг цуглуулаад архи уугаад байдаг...гээд уйлж байсан. ...Дарам ах цуг уухаар зоддоггүй юм, хааяа цуг уучихаад байгаа гэж хэлж байсан. гэх мэдүүлэг, гэрч Г.Цэцэгээгийн ...Дарам ажил хийдэг бөгөөд өдөр болгон шахуу согтуу орж ирдэг, харин Ламжав архи дарс уугаад байдаггүй байсан. Манай хашаанд 3-4 сар орчим болсон. ...манай хашаанд байх үедээ нэг удаа Дарам согтуу ирчихээд...Ламжавтайгаа маргалдаад байх шиг байхаар нь ороход Ламжавын толгойноос цус гарчихсан байсан. Би яасан юм бэ гэхэд Дарам наадах чинь шууд ор луу ойччихлоо гэхээр нь гэр лүүгээ дагуулж орон толгойг нь угааж өгөөд гэртээ хонуулсан. Маргааш нь хоёр цагдаа ирээд тэднийд орж уулзчихаад гарч ирээд бие муутай хүн зодуулсан байна, сая бидэнд хэллээ гэж ...байсан... гэх мэдүүлэг, гэрч Д.Чулуунбатын ...2010 билүү 2009 онд...нэг орой Ламжавын аав манай хаалгыг хүчтэй нүдээд энэ Дарам Ламжавыг зодох гээд байна. Салгаад өгөөч, болохоо байлаа гээд ороод ирсэн. Тэгэхээр нь би Дарамд хөгшин настай хүнийг яагаад байдаг юм бэ гэхэд Дарам манай гэр бүлийн асуудал чамд ямар хамаатай юм гээд хаалгаа хаасан. Ер нь Дарам эцэг, эх, дүү Ламжавыгаа их дарамталдаг, архины мөнгө нэхдэг тийм л хүн байсан... гэх мэдүүлэг зэргээр шүүгдэгч О.Дарамын мэдүүлэг няцаагдаж байна.

Түүнчлэн амь хохирогч О.Ламжав нь 1984 онд хүнд зодуулж тархины мэс засалд орсоны улмаас байнгын асаргаанд байж биеийн ерөнхий хөгжил илтэд сул дорой байсан талаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх ба амь хохирогч нь 2015 оны 11 дүгээр сарын 21-ний өдрөөс 2016 оны 5 дугаар сарын 21-ний өдрийг хүртэл хөдөлмөрийн чадвар алдалтыг 70 хувиар тогтоолгож байсан болох нь хэрэгт авагдсан баримтаар нотлогдон тогтоогдсон.

 

Иймд Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч

- О.Дарам нь О.Ламжавыг биеэ хамгаалж чадахгүй буюу хөдөлмөрийн чадвар алдалтын 70 хувьтай, өвчин эмгэгийн улмаас группэд байдаг гэдгийг мэдсээр байж зодсоны улмаас түүний бие махбодид гавал тархины битүү гэмтэл, гавлын хөндийн дунд хонхор буюу баруун чамархайн ясны цөмөрсөн хугарал, уг хугарлаас дээш баруун чамархайн ясны ар дээд хэсэг рүү буюу хуучин хагалгааны цооног руу чиглэсэн шугаман хугарал, тархины баруун тал бөмбөлөгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, баруун чамархайн аалзан бүрхүүл доорх цус хуралт, баруун тал бөмбөлөгийн дух, чамархай, дагзны хэсгийн тархины эдийн няцрал, баруун, зүүн чамархайн булчин болон баруун, зүүн чамархайн хуйханд цус хуралт бүхий хүнд гэмтлүүдийг учруулж хүнийг санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн,

- Ю.Саясүхийг  амь хохирогчийг баруун гарнаас нь татаж нүүрэнд нь цохих, цээжин тус газар дарах зэргээр зодсоны улмаас түүний бие махбодид баруун бугалга, бугуй, баруун, зүүн сарвуу, баруун, зүүн нүдний дээд, доод зовхи, цээжинд цус хуралт, баруун 4, 5, 6, 7 дугаар хавирганы хугарал бүхий хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, Эрүүгийн хуульд заасан хариуцлага хүлээлгэх үндэстэй байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлын талаар:

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвэлмаагаас гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу талийгаачийн буяны ажилд нийт 983.600 төгрөг (1 хавтаст хэргийн 33) болон хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээний (3 хавтаст хэргийн 43) дагуу өмгөөлөгч Г.Тунгалагт 4.000.000 төгрөг төлсөн гэж нийт 4.983.000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилсэн байна.

Шүүхийн шатанд шүүгдэгч Ю.Саясүхийн ар гэрээс хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвэлмаад 492.000 төгрөгийг 2017 оны 3 дугаар сарын 17-ны өдөр Хаан банкны дансаар (3 хавтаст хэргийн 119), түүний өмгөөлөгч Г.Тунгалагт 2.000.000 төгрөгийг 2017 оны 2 дугаар сарын 10-ны өдөр Хаан банкны дансаар  (3 хавтаст хэргийн 118) тус тус шилжүүлсэн байх тул шүүгдэгч Ю.Саясүхийг энэ тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.

Харин хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс нийт нэхэмжилсэн 4.983.000 төгрөгнөөс үлдэх 2.491. 500 төгрөгийг шүүгдэгч О.Дарамаас гаргуулж өгнө үү гэх хүсэлтийг шүүх хүлээн авч шүүгдэгч О.Дарамаас дээрх төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй байна.

 

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар:

1. Шүүгдэгч О.Дарам нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаагаар Цагдаагийн Ерөнхий Газрын МСТТ-ийн лавлагааны санд урьд 1986 онд Армийн тусгай Шүүхийн 200А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 63 дугаар зүйлийн Б, 213 дугаар зүйлийн А-д зааснаар 6 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан байх боловч 1986 оны Эрүүгийн хуулийн 54 дүгээр зүйлийн 1-ийн ж-д зааснаар тэрээр үндсэн болон нэмэгдэл ялаа эдэлж дууссаны дараа дахин гэмт хэрэг үйлдээгүй байх тул түүнийг хуульд зааснаар ял шийтгэлгүйд тооцно.

Тиймээс шүүгдэгч О.Дарамыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй. Шүүхээс шүүгдэгч О.Дарамд ял оногдуулахад хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба харин согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцов.

2. Шүүгдэгч Ю.Саясүх нь ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан лавлагаагаар Цагдаагийн Ерөнхий Газрын МСТТ-ийн лавлагааны санд бүртгэгдээгүй буюу ял шийтгэлгүй байна. 

Шүүхээс шүүгдэгч Ю.Саясүхэд ял оногдуулахдаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдэж учруулсан хохирлоо сайн дураараа буюу гэм хорын хохиролд 2.492.000 төгрөгийг нөхөн төлсөн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд, согтуурсан үедээ гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов. 

 

Шүүгдэгч О.Дарам, Ю.Саясүх нар нь 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс (1 хавтаст хэргийн 107, 117) 2017 оны 3 дугаар сарын 23-ны өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 536 хоногийг тус тус тэдний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч Ю.Саясүхийн цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногтой тэнцүүлж, түүний хорих ялын хугацаанд оруулан тооцож, шүүх хуралдааны танхимаас нэн даруй суллахаар шийдвэрлэв. 

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүйг дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн амь хохирогч О.Ламжав болон шүүгдэгч О.Дарам нарын хэрэглэж байсан гэх 6 хос 12 ширхэг гутал, амь хохирогч О.Ламжавын өмсөж байсан гэх ногоон эрээн шоотой цамц, саарал футболк, хар эрээн турсик, саарал ноосон цамц, хар өнгийн хуучин даавуун өмд, хар өнгийн даавуун халаастай өмд, хар ногоон өнгийн юүдэнтэй куртик, хүрэн өнгийн сүлжмэл тэлээ, хөх өнгийн куртикийг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж, амь хохирогч О.Ламжавын эмнэлэгт үзүүлж байсан гэх 167 хуудас өвчний түүх бичсэн дэвтрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээхээр шийдвэрлэв.

 

Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 296.2, 296.4, 297 дугаар зүйлийн 297.1.1, 297.1.2, 297.1.3, 297.1.4, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Хиад боржигон овогт Очиржанцангийн Дарамыг хохирогчийг бие хамгаалж чадахгүйг мэдсээр байж санаатай алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

- Шүүгдэгч Боржигон овогт Юндэнгийн Саясүхийг бусдын бие махбодид хүндэвтэр гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.3 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.2.15 дахь заалтад зааснаар О.Дарамыг 15 (арван тав) жилийн хугацаагаар хорих ял,

- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1 дэх хэсэгт зааснаар Ю.Саясүхийг 1 (нэг) жил 5 (тав) сар 21 (хорин нэг) хоногийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дахь хэсэгт зааснаар О.Дарамд оногдуулсан 15 (арван тав) жилийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид,

- Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5 дахь хэсэгт зааснаар Ю.Саясүхэд оногдуулсан 1 (нэг) жил 5 (тав) сар 21 (хорин нэг) хоногийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид тус тус эдлүүлсүгэй.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Дарамын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 536 (таван зуун гучин зургаа) хоногийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 59 дүгээр зүйлийн 59.1, 59.2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч Ю.Саясүхийн 2015 оны 12 дугаар сарын 16-ны өдрөөс энэ өдрийг хүртэл цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авагдсан 536 хонгийг түүний ял эдэлсэн хугацаанд оруулан тооцож, цагдан хоригдсон 1 (нэг) хоногийг хорих ялын 1 (нэг) хоногтой тэнцүүлж, түүнд оногдуулсан 1 (нэг) жил 5 (тав) сар 21 (хорин нэг) хоногийн хорих ялыг эдэлсэнд тооцсугай.

 

6. Энэ хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгө үгүй, шүүгдэгч нарын иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, Ю.Саясүх энэ тогтоолоор хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч О.Дарамаас 2.491.500 (хоёр сая дөрвөн зуун ерэн нэгэн мянга таван зуу) төгрөг гаргуулж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч О.Цэвэлмаад олгосугай.

 

8. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.3, 88.1.7 дахь хэсэгт тус тус зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн

- амь хохирогч О.Ламжавын өмсөж байсан гэх ногоон эрээн шоотой цамц, саарал футболк, хар эрээн турсик, саарал ноосон цамц, хар өнгийн хуучин даавуун өмд, хар өнгийн даавуун халаастай өмд, хар ногоон өнгийн юүдэнтэй куртик, хүрэн өнгийн сүлжмэл тэлээ, хөх өнгийн куртикийг болон амь хохирогч О.Ламжав болон шүүгдэгч О.Дарам нарын хэрэглэж байсан гэх 6 хос 12 ширхэг гутлыг устгахыг эд мөрийн баримт устгах комисст даалгаж,

- амь хохирогч О.Ламжавын эмнэлэгт үзүүлж байсан гэх 167 хуудас өвчний түүх бичсэн дэвтэрийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт үлдээсүгэй.

 

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Ю.Саясүхэд урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч О.Дарамын эдлэх ялыг 2017 оны 6 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

 

10. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж  заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 306 дугаар зүйлийн 306.1 дэх хэсэгт зааснаар давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол О.Дарамд урьд авсан цагдан хорих, Ю.Саясүхэд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

                

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.МӨНХЗУЛ              

 

           

                        ШҮҮГЧИД                                           Т.АЛТАНТУЯА

 

           

                                                                                    Л.БААТАР