Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 2025/ШЦТ/79

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Саранчимэг 

Улсын яллагч Э.Хилчинбаатар

Хохирогч “*******” ХХК-ийн төлөөлөгч *******, иргэний нэхэмжлэгч ******* нарын өмгөөлөгч Б.Солонго

Шүүгдэгч *******, иргэний хариуцагч ******* нарын өмгөөлөгч Ө.Батболд

Хохирогч “*******” ХХК-ийн төлөөлөгч *******

Иргэний хариуцагч “*******” *******-ийн хууль ёсны төлөөлөгч

Иргэний хариуцагч *******

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5, 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт тус тус заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Хүйслэг овогт д холбогдох эрүүгийн 2421003430513 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1965 оны 07 дугаар сарын 03-ны өдөр Дорнод аймгийн суманд төрсөн, 60 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, трактор комбайнчин мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн сумын 5 дугаар баг, тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 70 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйлийн 551.1-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.1-д зааснаар 3 жил 5 сарын хорих ялаар шийтгүүлж байсан, Хүйслэг овогт /РД: /.

Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ буюу 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн үед согтуугаар Дорнод аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн *******гийн өмчлөлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцсон,

мөн 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн үед согтуугаар иргэн *******гийн өмчлөлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явах үедээ Дорнод аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг " " ХХК-ийн “" мини маркет дэлгүүрийн урд байрлах цахилгааны утсыг болгоомжгүйгээр дайрч гэмтээсний улмаас " " ХХК-д 389,755,999 /гурван зуун наян есөн сая долоон зуун тавин таван мянга есөн зуун ерэн ес/ төгрөгийн их хэмжээний хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон тгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Миний өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Иргэний хариуцагч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Ярих зүйлгүй” гэв.

Иргэний хариуцагч “Дорнод ” /цаашид “*******” ******* гэх/-ийн хууль ёсны төлөөлөгч шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Мөрдөгч манай байгууллагыг иргэний хариуцагчаар татсан тухай мэдэгдсэн. Ингээд тухайн цахилгааны шугам нь ДБЭХС” *******-ийн өмч мөн болохыг тодруулахаар 1 удаа мэдүүлэг авсан. Мэдүүлэгтэй холбоотойгоор газрын 2021 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн А5/1716 тоот тушаал,  “*******” *******-ийн 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1/975 тоот албан бичиг, “*******” *******-ийн өмч хамгаалах байнгын зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн хурлын тэмдэглэл /5 хуудас/, болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах асуудлыг шийдвэрлэх журам /5 хуудас/ зэргийг хавсаргаж өгсөн. Орон нутгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 366 дугаартай албан бичигт дурдсанаар , газрын 2021 оны тогтоолыг үндэслэн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах цахилгааны шугамыг “*******” *******-ийн өмчид хамааруулсан. Гэтэл газрын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 441 дугаартай тогтоолд үндсэн хөрөнгөд бүртгэх зөвшөөрөл олгох хуваарь ирсэн байдаг. Үүнд: сумын өмчөөс 21 нэр төрлийн 858,261,810 төгрөгийн үнэлгээ бүхий 152,362,200 төгрөгийн хуримтлагдсан элэгдэлтэй эд зүйлийг “*******” *******-ийн нэр дээр шилжүүлэх тухай зөвшөөрөл ирсэн. Үүнийг үндэслэн дээрх эд хөрөнгийг “*******” *******-ийн эд хөрөнгө гэж үзэж болохгүй. “*******” *******-ийн дээрх 21 нэр төрлийн эд зүйлийг хүлээн авахаар ажлын хэсэг гарган суманд ажилласан. данснаас хасах, шилжүүлэх журмын дагуу бичиг баримтын бүрдэл хангасан 573,775,886 төгрөгийн үнэтэй, 29,183,826 төгрөгийн хуримтлагдсан элэгдэлтэй хөрөнгүүдийг баланс гаргаж бүртгэх, тухайн журмын 2.1.4, 2.1.3, 5.6, 7.1-д заасныг хангаагүй, анхан шатны баримтгүй, 14,426,000 төгрөгийн балансын үнэтэй сумын төвийн доторх цахилгаан дамжуулах агаарын шугамыг хүлээн авахгүй талаар шийдвэрлэсэн байдаг. Иймд бүрдэл дутуу, хүлээн авах боломжгүй хөрөнгөд эрүүгийн хэрэгт үүсгэн шалгаж байна. Энэ талаар зохицуулалтын газрын 2021 оны 431 тоот тогтоолын 2.3-т заасан арга хэмжээг 2021 оны 4 дүгээр улиралд багтаан ирүүлэх талаар заасны дагуу 2021 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1975 тоот албан бичгээр хурлаас гарсан шийдвэрийн дагуу хариу ирүүлсэн. Иймд сумын 5 дугаар багийн нутагт дэвсгэрт байрлах 0.4 Сип-ийн цахилгааны шугам манай й өмчид бүртгэлгүй байгаа тул хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж өгнө үү...” гэв.

Хохирогч “*******” Хязгаарлагдмал хариуцлагатай /цаашид ХХК гэх/-ийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...Тухайн өдөр би нөхрийн хамт Хэнтий аймагт байсан. 11 цагийн орчимд хүү маань утсаар яриад “манай дэлгүүрийн баруун урд хэсэгт утаа гараад байна” гэхээр нь би “миний хүү пускатлаа буулгаарай” гэж хэлээд гэрлийн байцаагчдаа дээрх байдлыг утсаар хэлэхэд “Танай урд талд байдаг гэрлийн шонгийн цахилгаан дамжуулдаг утсыг автомашин таслаад цахилгаан дамжуулдаг утас дэлгүүрийн чинь дээвэр дээр буусны улмаас гал гарсан байна” гэж хэлсэн. Манайх төвийн шугамд холбогдсон бөгөөд хуучин хэрэглэж байсан пускатлаа сольсон. Нөхөр бид хоёр гал гарсан даруй шууд л Хэнтий аймгаас сум руу явсан. Ингээд 22 цагийн орчимд ирэхэд гал бүрэн шатаж дууссан байсан. Нөхөр бид хоёр 2023 оны 12 дугаар сард дэлгүүртээ өргөтгөл хийсэн. Хэрэгт нийт хохирлын хэмжээг нарийвчлан гаргасан байгаа. Дамно үнэлгээ” ХХК-ийн үнэлгээ гаргасны хөлс 1,169,268 төгрөг, шатсан дэлгүүрийнхээ үнс, нурмыг цэвэрлэх, хог хаягдлыг зөөж тээвэрлэх, ажилчдын хоол хүнс, ундаа, ус зэрэг зардалд нийт 2,085,812 төгрөг, дэлгүүрийн барилга дахин барихад “Хас банк”-наас зээл авсан 30,000,000 төгрөг /1 сарын зээлийн төлөлт 3,400,000 төгрөг/, Эрээн хот руу явж барилгын материал авсан зардал 41,853,501 төгрөг, дэлгүүрийн барилга бариулахаар гэрээ байгуулж ажлын хөлсөнд төлсөн 42,750,000 төгрөг, 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нийт 188 хоногоор тооцож нийт олох ёстой байсан /өдөрт 2,000,000-3,000,000 төгрөгийн орлого олдог гэж тооцож/ орлогод 160,607,754 төгрөг, ХААН банкинд төлсөн зээлийн хүү болох 29,386,009 төгрөг нийт 307,852,344 төгрөг дээр шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон хохирол 389,755,999 төгрөгийг нэмээд бүгд 697,608,343 төгрөгийг буруутай этгээдээс гаргуулах хүсэлтэй байна” гэв.

Хохирогч “*******” ХХК-ийн төлөөлөгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “ Аят” ХХК-ийн “” мини маркетын захирал байгаа юм. ...2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 11 цаг өнгөрч байхад манай хүү над руу залгаад “манай дэлгүүрийн баруун урд өнцгөөс утаа гарч байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрлийн байцаагч руу залгаад “Манай дэлгүүрийн баруун урд өнцгөөс гал гарч байна гэнээ, чи яваад оч доо” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа над руу утсаар яриад “Танай дэлгүүрийн урд талын цахилгааны утсыг машин дайраад утас нь тасарч дэлгүүрийн чинь дээвэрт наалдаад гал гарсан байна” гэж хэлсэн. ...ы чатаар явуулсан камерын бичлэгийг үзэхэд нь 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн орчимд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах манай дэлгүүрийн гадна талд эзэмшлийн улсын дугаартай өнгийн маркийн тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа дэлгүүрийн маань урд байрлах цахилгааны утсыг тасалж, цахилгааны утаснаас гал гарч байгаа нь бичигдсэн байна...” гэжээ. /1-р хх-ийн 43-46/

Иргэний нэхэмжлэгч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулах “ ” ХХК-ийн “” дэлгүүрийн захирал ажилтай. ...2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 13 цагийн үеэр манай сумын иргэн гэх хүн над руу залгаад “ дэлгүүр шатаад танайх руу гал нь үргэлжлээд орж байна” гэж хэлсэн. ...тухайн өдрийн орой 18 цаг өнгөрч байхад ирж, хэргийн нөхцөл байдалтай танилцахад манай урд талын “” дэлгүүр тэр чигтээ шатаж, манай дэлгүүрийн урд хана дээврийн хэсэг, 2 давхрын шал зэрэг галд автсан байсан...” гэжээ. /1-р хх-ийн 49-50/

Гэрч Н. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний хувьд 2009 оноос хойш “*******” *******-ийн сумыг хариуцсан диспетчер, монтёр буюу цахилгаанчнаар 15 дахь жилдээ ажиллаж байна. Миний санаж байгаагаар 2024 оны 07 дугаар сарын 01-ний өдөр үдээс хойш 14 цагийн үед сумын төвөөр явж байхад тус сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “” дэлгүүрийн урд талын МТП-139 дугаартай цахилгааны шугамын баруун гаргалгын сиф шугамын цахилгааны утас нь ямар нэгэн байдлаар доош унжаагүй хэвийн байсан. Тэгээд би 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр гэртээ байж байхад буюу 11 цаг 33 минутад ... дугаарын утаснаас сумын иргэн гэх хүн над руу залгаад “ ахын дэлгүүр шатаж байна” гэж хэлсэн. Тэгээд би тухайн дэлгүүр лүү явж байх үед тухайн дэлгүүрийн захирал над руу залгаад “манай дэлгүүрийн дээврийн баруун урд булангаас гал уугиад байна гэнээ” гэхээр нь “очиж байна” гэж хэлээд утсаа тасалсан. Тэгээд хэргийн газар дээр 11 цаг 39 минутын үед ирэхэд “” дэлгүүрийн дээврийн баруун урд булангаас утаа гараад байхаар нь тухайн дэлгүүрийн автомат унтраалгуудыг бүгдийг нь унтрааж амжсан. Мөн “” дэлгүүрийн урд талын МТП-139 дугаартай цахилгааны шугамын баруун гаргалгын сиф шугамын 50 метр урттай цахилгааны утас нь тасарч, шонгийн мод нь унасан байсан. Улмаар тухайн дэлгүүрийн ойр орчмын тог цахилгааныг шалгаж, шаардлагатай арга хэмжээнүүдийг авч байхдаа сумын цагдаа хамтаар хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд “11 цагийн үед өнгийн бүхээгтэй тээврийн хэрэгсэл “” дэлгүүрийн гадна талаас хөдөлж явахдаа тус дэлгүүрийн урд талын цахилгааны утсыг бүхээгнийхээ дээд хэсгээр татаж, тэр чигтээ яваад цахилгааны утсыг тасалж, тасарсан утас нь “” дэлгүүрийн баруун урд хэсэгт наалдаж тухайн хэсгээс гал гарч байгаа нь харагдаж байсан...” гэжээ. /1-р хх-ийн 66-67/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн үед манай дэлгүүрийн тог тасрахаар нь яаралтай гадагшаа гараад харахад дэлгүүрийн урд хэсгээр өнгийн бүхээгтэй машин явж байсан бөгөөд цахилгааны утсыг дайраад гарсан бололтой ард талд нь цахилгааны кабель утас үлдсэн харагдсан. Гэтэл “” дэлгүүрийн дээд хэсгээс нь гал уугиж утаа гарч хүмүүс бужигнаж эхэлсэн. Улмаар маш хурдан гал гараад тухайн дэлгүүр бүхэлдээ шатаж дууссан...” гэжээ. /1-р хх-ийн 70-71/

Насанд хүрээгүй гэрч Д. мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...хяналтын камерын бичлэгийг үзэхэд өнгийн бүхээгтэй ахын машин манай урд талын цахилгааны утсыг бүхээгээрээ дайрч гараад тасарсан утас нь байшингийн дээвэрт наалдаж гал гарсан байгааг харсан...” гэжээ. /1-р хх-ийн 74-75/

Гэрч Г.дарь мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 30 минутын үед намайг дэлгүүр дээрээ 2 туслахтайгаа хамт байж байхад манай дэлгүүрийн тог нь тасалдаад байсан бөгөөд хэлгүй хүн орж ирээд дохиогоор урд зүг рүү заагаад сандраад байсан. Тэгэхээр нь би гараад харахад манай дэлгүүрийн баруун талд байх шонгийн модны утас тасарчихсан байсан. Тэгээд “” дэлгүүр лүү харахад тухайн дэлгүүрийн баруун урд хэсгээс нь гал гарч эхэлсэн. Улмаар хэсэг хугацааны дараа манай дэлгүүр лүү гал нь авалцаж 2 давхрын 4 цонх хагарсан. Тухайн хэсгийн дээвэр нь галд автаж, дээвэр хэсгийг нь цөмлөж ороод хүмүүс тухайн галыг унтраасан. Мөн 1 давхрын 1 цонх цуурч, тухайн цонхны гадна талд байсан агаар цэвэршүүлэгч төхөөрөмж шатаж гэмтсэн байна...” гэжээ. /1-р хх-ийн 82-83/

Зүүн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 068/02 дугаар дүгнэлтэд:

1. Гэрчээс мэдүүлэг авсан тэмдэглэлээс авч үзэхэд сэжигтэн *******ы жолоодож явсан гэрч *******гийн эзэмшлийн маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслээр гэрлийн утсыг дайрч тасалсны улмаас “” мини маркетын дээврийн баруун урд хэсэгт наалдаж цахилгааны масс өгч гал түймэр гарах шалтгаан нөхцөл үүссэн байна.

2. Хяналтын камерын бичлэгээс харахад “” мини маркетын дээвэр дээр наалдсан утас буюу дэлгүүрийн баруун урд хэсгээс гал түймэр эхэлсэн байна.

3. Сэжигтэн ******* нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цахилгааны утас тасалснаас болж гал түймэр гарах шалтгаан нөхцөл бүрдсэн байна.

4. Гэрч *******гийн эзэмшлийн улсын дугаартай өнгийн маркийн тээврийн хэрэгсэл нь галын аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, дүрэм, журам зөрчөөгүй” гэжээ. /1-р хх-ийн 94-95/

Эрчим хяналтын улсын ахлах байцаагч, шинжээч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11-22-02/23-01 дугаар дүгнэлтэд “...Эрчим тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.8 дахь заалт “хэрэглэгч нь өөрийн эзэмшлийн шугам сүлжээ, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн, аюулгүй байдал, засвар үйлчилгээ, баталгаажуулалтыг бүрэн хариуцах” гэж заасан тул тухайн цахилгаан дамжуулах агаарын шугамын бетон хөлтэй модон тулгуур хэний эзэмшилд байхаас хамааран ашиглагч байгууллага, орон нутгийн өмч бол өмчлөгч байгууллага, хэрэглэгч шон цахилгаан шугамыг хариуцан гүйцэтгүүлсэн бол өөрөө хариуцана. Хэрэг болох үед тасарсан гэх цахилгааны утас буюу СИП кабель нь Цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-03-ын 2.1.26 дахь заалт ”дамжуулах утас нь галын гарц, ачаа тээвэрлэх төрөл бүрийн зам огтлон гарч байвал нэвтрэн гарах хэсгээс газрын гадарга хүртэлх зай нь 6 метрээс багагүй, гарцгүй газарт 3,5 метрээс багагүй байх ёстой” гэж заасан байдаг тул дүрэм журам стандартыг зөрчсөн. Анхааруулах тэмдэг тавих шаардлагагүй. Аж ахуйн нэгжүүдээс уг цахилгааны шугам нь Цахилгаан байгууламжийн дүрэм БД 43-101-03-ын 2.5.76 дахь заалт 10 кВ цахилгаан дамжуулах агаарын шугам байшин барилга хүртэл 2 метрийн зайтай байж болно. Эрчим тухай хуулийн 30.1.8 дугаар заалтын дагуу цахилгааны шон, цахилгааны утсыг өмчлөгч байгууллага ашиглалт, аюулгүй ажиллагаа, норм, дүрмийн хэрэгжилтийг хангуулах, бүрэн бүтэн байдлыг хариуцана. Уг тасарсан цахилгааны утас, шонгийн мод нь төрийн өмч бол “*******” *******, орон нутгийн өмч бол сумын ЗДТГ, хэрэглэгч өөрөө хувийн журмаар тавьсан бол тухайн байгууллага хариуцана. Төмөр бетон хөлтэй модон тулгуур, СИП кабель буюу цахилгаан дамжуулах утасны өмчлөгчийг тодорхойлоход эзэн холбогдогч гарч ирнэ...” гэжээ. /1-р хх-ийн 98-99/

Иргэний хариуцагч ******* мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 09 цагийн үед сэрээд машинтайгаа ы гэр рүү очсон. Тэдний гэрт очиход ах ганцаараа унтаж байсан. Тэгээд бид хоёр тэдний гэрт 1 шил виски хувааж уугаад тасарсан. Үүнээс хойш юу болсноо сайн санахгүй байна. Хэсэг хугацааны дараа намайг аагийнд унтаж байхад цагдаа ирээд “гэрлийн утсыг танай машин мөргөснөөс болоод гал гарсан” гэж хэлж камерын бичлэг үзүүлэхээр нь болсон асуудлын талаар анх мэдсэн...” гэжээ. /1-р хх-ийн 62-63, 2-р хх-ийн 9-10/

Иргэний хариуцагч “*******” *******-ийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...миний хувьд уг асуудлын талаар сайн мэдэхгүй байгаа. Ж.Энхээ байцаагчийн гаргасан дүгнэлтийн зарим заалтуудад эргэлзэж байна. Тухайн цахилгаан дамжуулах агаарын шугам нь 1 кВ буюу 0,4 кВ-ийн шугам байсан. Уг цахилгааны шугам нь газрын түвшин хүртэл  5 метр хүртэл хэмжээтэй, барилга байгууламж хүртэл 0,6 метр хүртэлх хэмжээтэй байдаг гэж санаж байна. Гэхдээ тухайн хэмжээсүүдийг дахин нэг харъя. Тухайн цахилгааны шугамын өмчлөгч манай байгууллага гэдэгт эргэлзэж байна. Энэ талаар нягталж харъя...” гэжээ. /2-р хх-ийн 5-6/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Миний хувьд уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. ...2024 оны 07 дугаар сарын 02-ны өдөр өглөө 8-9 цагийн үед намайг гэртээ унтаж байхад найз нь хүрэн өнгөтэй виски бариад архи уучихсан, халамцуу байдалтай орж ирсэн. Бид хоёр тухайн архийг хувааж уусан. Ингээд бид хоёр дахин архи уухаар болж 11 цагийн үед манай гэрээс гараад эзэмшлийн машиныг би жолоодож, хажуудаа түүнийг суулгаад сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн дэлгүүрийн гадаа ирсэн юм. дэлгүүрээс архи авах гэсэн чинь өгөөгүй бөгөөд нь урд талын дэлгүүр рүү ороод Хараа нэртэй, 0,5 литрийн савлагаатай архи худалдан авч ирсэн. Тэгээд би тухайн тээврийн хэрэгслийг жолоодон хамт аа гэх айл руу явсан. Тэр айлд байж байхад манай хүүхдүүд над руу залгаад “сумын цагдаа таныг асуугаад байна” гэхээр нь би хэсгийн цагдаа уулзаж болсон асуудлын талаар мэдсэн. Хэсгийн цагдаа Эрдэнэмөнх нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг хэмждэг багажаар бид хоёрыг шалгахад нь 2,15%, харин би 1,40% хэмжээний согтолттой байсан нь тогтоогдсон. Миний хувьд дэлгүүрийн урд талын төвийн шугамны цахилгааны утсыг тухайн үедээ анзаараагүй дайрч гарсны улмаас тухайн утас тасарч дэлгүүрийн дээвэр хэсэгт наалдаж гал гарч хүний эд хөрөнгөд хохирол учирсан байна. ... дэлгүүрийн эзэн т 1,000,000 төгрөгийн хохирлыг барагдуулсан. Харин дэлгүүрийн эзэн 8,750,400 төгрөгийн хохирлыг нөхөн төлсөн...” гэжээ. /2-р хх-ийн 17-18/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 16/

Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 17-21/

Тээврийн хэрэгсэлд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 22-23/

Теле камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 24-26/

Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл /1-р хх-ийн 27-30/

*******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2024.04.03 - 2025.04.03 хүртэл 1 жилээр хасагдсан тухай улсын бүртгэлийн лавлагаа /2-р хх-ийн 30/

Прокурорын 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 31 тоот “Хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай” зөвшөөрөл /1-р хх-ийн 31-32/

Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтсийн 2024 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 19/648 тоот албан бичиг /1-р хх-ийн 34/

Прокурорын 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14 тоот “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоол /1-р хх-ийн 37/

улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар /1-р хх-ийн 40/

“*******” *******-ийн 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 01/967 тоот “иргэний нэхэмжлэгчээр оролцох төлөөлөгч томилсон” албан бичиг /1-р хх-ийн 52/

Иргэний нэхэмжлэгч “*******” *******-ийн хууль ёсны төлөөлөгч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 54-55/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 58-59/

Гэрч Ц.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 78-79/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 85/

Гэрч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 86-87/

Шинжээч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 101-102/

“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн РЦ-24-184 тоот цахилгааны утас үнэлсэн дүгнэлт /1-р хх-ийн 104-109/

“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 14-ний өдрийн РЦ-24-206 тоот тээврийн хэрэгсэл үнэлсэн дүгнэлт /1-р хх-ийн 111-118/  

“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн РЦ-24-193 тоот иргэний нэхэмжлэгч *******ийн хөрөнгийг 10,965,230 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1-р хх-ийн 122-130/

“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн РЦ-24-298 тоот хохирогч “*******” ХХК-ийн хөдлөх хөрөнгө, дэлгүүрийн барилга, өргөтгөлийн барилгыг нийт 389,755,999 төгрөгөөр үнэлсэн дүгнэлт /1-р хх-ийн 160-234/

Дорнод аймгийн Орон нутгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 366 тоот “ сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах 0,4 Сип цахилгааны шугам нь төрийн өмч буюу “*******” *******-д хамаарна” гэх албан бичиг /2-р хх-ийн 42/

, газрын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 431 тоот “Үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай” тогтоол, хавсралтын хамт /2-р хх-ийн 43-44/

“*******” *******-ийн 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 01/1087 тоот “ийг төлөөлөгчөөр томилсон” албан бичиг /2-р хх-ийн 3/

“*******” *******-ийн үйл ажиллагааны журнал /2-р хх-ийн 230-235/

Иргэний нэхэмжлэгч *******ийн хохирол нэхэмжилсэн тэмдэглэл, хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд /2-р хх-ийн 56-81/

Хохирогч “*******” ХХК-ийн төлөөлөгч *******аас хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд /2-р хх-ийн 82-138, 139-223, 224-229/

*******гээс хохирогч *******т хохиролд 1,000,000 төгрөг шилжүүлсэн тухай банкны шилжүүлгийн мэдээлэл /2-р хх-ийн 46/

*******аас иргэний нэхэмжлэгч *******т хохиролд 1,000,000 төгрөг шилжүүлсэн тухай банкны мөнгөн шилжүүлгийн баримт /2-р хх-ийн 48/

*******аас хохирогч *******т хохиролд 8,750,400 төгрөг шилжүүлсэн тухай банкны мөнгөн шилжүүлгийн баримт /2-р хх-ийн 49, 51, 53/

*******д холбогдох улсын бүртгэлийн лавлагааны хуулбарууд /2-р хх-ийн 35-40/

*******ы мал тооллогын 2023 оны баримт /2-р хх-ийн 27-28/

*******д холбогдох улсын бүртгэлийн лавлагааны хуулбарууд /2-р хх-ийн 29-34/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 19/

Иргэний хариуцагч “*******” *******-ийн хууль ёсны төлөөлөгч ээс шүүхэд гаргасан тайлбар, түүнд хавсаргасан баримтууд /13 хуудас/

“*******” ХХК-ийн 2025 оны 02 дугаар сарын 04-ний өдрийн 13 тоот “Хохирол хор уршгийн тооцоо хүргүүлэх тухай” албан бичиг, түүнд хавсаргасан баримтууд /48 хуудас/ болон шүүх хуралдаанд өмгөөлөгч Б.Солонгоос шинээр гаргаж өгсөн иргэний нэхэмжлэгч *******ийн нэхэмжилж буй хохирол төлбөртэй холбоотойгоор “ ” ХХК-ийн нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөгчийн тайлан /7 хуудас/, өмгөөлөгчийн хөлс 1,000,000 төгрөг, шинжээчийн ажлын хөлс 118,000 төгрөгийг шилжүүлсэн баримт /2 хуудас/, иргэний хариуцагч “*******” *******-ийн хууль ёсны төлөөлөгч ээс шинээр гаргаж өгсөн , газрын тогтоолын дагуу үндсэн хөрөнгө бүртгэсэн “*******” *******-ийн жагсаалт /1 хуудас/, мөн йн цахилгаан шугам сүлжээ цехийн бүртгэлтэй хөрөнгийн жагсаалт /7 хуудас/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно. Шүүх хуралдаанд эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 2 ширхэг сидид буулгасан камерын бичлэгийг шинжлэн судалсанд тооцов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******д холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай, болгоомжгүй үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Хүйслэг овогт нь Дорнод аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн орчимд *******гийн өмчлөлийн улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэн жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг "*******" ХХК-ийн “" мини маркет дэлгүүрийн урд байрлах цахилгааны утсыг болгоомжгүйгээр дайрч гэмтээсний улмаас "*******" ХХК-д 389,755,999 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ы “...11 цагийн үед манай гэрээс гараад эзэмшлийн машиныг би жолоодож, хажуудаа түүнийг суулгаад сумын 5 дугаар багийн нутагт үйл ажиллагаа явуулдаг “*******” ХХК-ийн дэлгүүрийн гадаа ирсэн юм. дэлгүүрээс архи авах гэсэн чинь өгөөгүй бөгөөд нь урд талын дэлгүүр рүү ороод Хараа нэртэй, 0,5 литрийн савлагаатай архи худалдан авч ирсэн. Тэгээд би тухайн тээврийн хэрэгслийг жолоодон хамт аа гэх айл руу явсан. ... дэлгүүрийн урд талын төвийн шугамны цахилгааны утсыг тухайн үедээ анзаараагүй дайрч гарсны улмаас тухайн утас тасарч дэлгүүрийн дээвэр хэсэгт наалдаж гал гарч хүний эд хөрөнгөд хохирол учирсан байна...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажилагаанд болон шүүх хуралдаанд мэдүүлсэн хохирогч “*******” ХХК-ийн төлөөлөгч *******ийн “...11 цаг өнгөрч байхад манай хүү над руу залгаад “манай дэлгүүрийн баруун урд өнцгөөс утаа гарч байна” гэж хэлсэн. Тэгээд би гэрлийн байцаагч руу залгаад “Манай дэлгүүрийн баруун урд өнцгөөс гал гарч байна гэнээ, чи яваад оч доо” гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа над руу утсаар яриад “Танай дэлгүүрийн урд талын цахилгааны утсыг машин дайраад утас нь тасарч дэлгүүрийн чинь дээвэрт наалдаад гал гарсан байна” гэж хэлсэн...” гэх мэдүүлэг, иргэний нэхэмжлэгч *******ийн “...манай урд талын “” дэлгүүр тэр чигтээ шатаж, манай дэлгүүрийн урд хана дээврийн хэсэг, 2 давхрын шал зэрэг галд автсан байсан...” гэх мэдүүлэг,

тэдгээрийн мэдүүлгийг нотолсон мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Н.ы “...хэргийн газар дээр 11 цаг 39 минутын үед ирэхэд “” дэлгүүрийн дээврийн баруун урд булангаас утаа гараад байхаар нь тухайн дэлгүүрийн автомат унтраалгуудыг бүгдийг нь унтрааж амжсан. Мөн “” дэлгүүрийн урд талын МТП-139 дугаартай цахилгааны шугамын баруун гаргалгын сиф шугамын 50 метр урттай цахилгааны утас нь тасарч, шонгийн мод нь унасан байсан. ...хяналтын камерын бичлэгийг шүүж үзэхэд “11 цагийн үед өнгийн бүхээгтэй тээврийн хэрэгсэл “” дэлгүүрийн гадна талаас хөдөлж явахдаа тус дэлгүүрийн урд талын цахилгааны утсыг бүхээгнийхээ дээд хэсгээр татаж, тэр чигтээ яваад цахилгааны утсыг тасалж, тасарсан утас нь “” дэлгүүрийн баруун урд хэсэгт наалдаж тухайн хэсгээс гал гарч байгаа нь харагдаж байсан...” гэх мэдүүлэг,

гэрч ий “... дэлгүүрийн урд хэсгээр өнгийн бүхээгтэй машин явж байсан бөгөөд цахилгааны утсыг дайраад гарсан бололтой ард талд нь цахилгааны кабель утас үлдсэн харагдсан...” гэх мэдүүлэг,

насанд хүрээгүй гэрч Д.ын “... ахын өнгийн бүхээгтэй машин манай урд талын цахилгааны утсыг бүхээгээрээ дайрч гараад тасарсан утас нь байшингийн дээвэрт наалдаж гал гарсан байгааг харсан...” гэх мэдүүлэг,

гэрч Г.дарийн “...манай дэлгүүрийн баруун талд байх шонгийн модны утас тасарчихсан байсан. Тэгээд “” дэлгүүр лүү харахад тухайн дэлгүүрийн баруун урд хэсгээс нь гал гарч эхэлсэн...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч Н.Энхтунгалаг, Ц., иргэний хариуцагч ******* нарын мэдүүлэг, Зүүн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 068/02 дугаар дүгнэлт, Эрчим хяналтын улсын ахлах байцаагч, шинжээч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11-22-02/23-01 дугаар дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулж өгсөн шинжээч мэдүүлэг, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, тээврийн хэрэгсэлд хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, теле камерт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгасан тэмдэглэл, *******ы тээврийн хэрэгсэл жолоодох эрх 2024.04.03-2025.04.03 хүртэл 1 жилээр хасагдсан тухай улсын бүртгэлийн лавлагаа, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 26-ны өдрийн РЦ-24-193 тоот “иргэний нэхэмжлэгч *******ийн хөрөнгийг 10,965,230 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн РЦ-24-298 тоот “хохирогч “*******” ХХК-ийн хөдлөх хөрөнгө, дэлгүүрийн барилга, өргөтгөлийн барилгыг нийт 389,755,999 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрөөс 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийг хүртэл 1 жилээр хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 11 цагийн орчимд согтуурсан үедээ *******гийн өмчлөлийн улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож, улмаар Дорнод аймгийн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж байсан “" мини маркет дэлгүүрийн урд байрлах цахилгааны утсыг болгоомжгүйгээр дайрч гэмтээсний улмаас "*******" ХХК-д 389,755,999 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан нэг удаагийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг хангаж байх тул Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ы үйлдлийг зүйлчлэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамласан нь үндэслэлтэй байна. 

Шүүгдэгч ******* нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус болохыг ухамсарлаж түүний улмаас хохирол, хор уршиг учрах боломжтойг урьдчилан мэдэх боломжтой байсан боловч мэдэлгүй үйлдсэний улмаас бусдын эд хөрөнгөд их хэмжээний хохирол учруулсан үйл баримт нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, төгссөн гэмт хэргийг шинжийг бүрэн хангажээ.

Түүнчлэн шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Ө.Батболд нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй болно.

Шүүгдэгч *******ы болгоомжгүй үйлдлийн улмаас "*******" ХХК-д 389,755,999 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учирсан болох нь Зүүн төв Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Гал түймрийн улсын хяналтын байцаагч, шинжээчийн 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 068/02 дугаар дүгнэлт, Эрчим хяналтын улсын ахлах байцаагч, шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11-22-02/23-01 дугаар дүгнэлт, “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2024 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн РЦ-24-298 тоот “хохирогч “*******” ХХК-ийн хөдлөх хөрөнгө, дэлгүүрийн барилга, өргөтгөлийн барилгыг нийт 389,755,999 төгрөгөөр үнэлсэн” дүгнэлтүүдээр тус тус нотлогдон тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлтүүд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээнүүдийг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

Шүүгдэгч *******д холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх, үнэлэх шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчөөгүй, Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр 389,755,999 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Шүүгдэгч *******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй. Шүүгдэгчийн хувийн байдлын тухайд тэрээр 60 настай, эхнэр, хүүхдийн хамт Дорнод аймгийн суманд дугуй засварын газар ажиллуулж амьдардаг, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг цаашид нөхөн төлөхөө илэрхийлсэн болно.

Шүүгдэгч *******ы нэг удаагийн болгоомжгүй үйлдлээр хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, хохирол төлбөрт нийт 9,750,400 төгрөгийг төлсөн хувийн байдал, учруулсан хохирлын хэр хэмжээ, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 480 цагийн хугацаагаар тогтоож, тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс тоолохоор тогтоож шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч “*******” ХХК, иргэний нэхэмжлэгч *******, “*******” ******* нарын эд хөрөнгөд хохирол учирсан байхаас гадна тус хэрэгт мөрдөн шалгах ажиллагааны шатанд шүүгдэгч *******ы жолоодож явсан тээврийн хэрэгслийн өмчлөгч болох ******* болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг хууль ёсоор хариуцвал зохих хуулийн этгээд болох “*******” *******-ийг тус тус иргэний хариуцагчаар татан оролцуулсан байх бөгөөд шүүх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн хэмжээг тогтоож гаргуулах асуудлыг дараах байдлаар шийдвэрлэв. Үүнд:

Тус хэрэгт шүүгдэгч *******ы жолоодож явсан улсын дугаартай, маркийн тээврийн хэрэгслийн өмчлөгч *******г мөрдөн шалгах ажиллагаанд иргэний хариуцагчаар татан оролцуулсан нь зүйтэй байх бөгөөд ******* нь тухайн цаг хугацаанд архидан согтуурч улмаар өөрийн тээврийн хэрэгслийг жолоодох эрхээ хасуулсан шүүгдэгч *******д шилжүүлсэн нөхцөл байдал нь гэмт хэрэг гарах шалтгаан нөхцөл болсон байна.

Мөн тус хэрэгт “*******” *******-ийг иргэний хариуцагчаар татан оролцуулсан байх бөгөөд тус йн хууль ёсны төлөөлөгчөөр томилогдсон шүүх хуралдаанд “Тус йг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлгүй, тухайн цахилгаан дамжуулах 0.4 Сип-ийн цахилгааны шугам манай йн өмч биш” гэж маргасан. Гэвч хавтаст хэрэгт авагдсан Дорнод аймгийн Орон нутгийн газрын 2024 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 366 тоот “ сумын 5-р багийн нутаг дэвсгэрт байрлах 0,4 Сип цахилгааны шугам нь төрийн өмч буюу “*******” *******-д хамаарна” гэх албан бичиг, , газрын 2021 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 431 тоот “Үндсэн хөрөнгө бүртгэх зөвшөөрөл олгох тухай” тогтоол, Эрчим хяналтын улсын ахлах байцаагч, шинжээч 2024 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 11-22-02/23-01 дугаар дүгнэлт, дүгнэлттэй холбогдуулан шинжээч мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, гэрч Н.ы мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар цахилгаан дамжуулах үүрэгтэй МТП-139 дугаартай цахилгааны шугамын баруун гаргалгын 0.4 Сип кабель буюу цахилгаан дамжуулах агаарын шугам нь “*******” *******-ийн өмч болох нь тогтоогдож байхаас гадна тухайн цахилгааны кабель утсыг агаараар явуулах үүрэгтэй бетон хөлтэй модон тулгуур буюу цахилгааны шонг тус ашиглаж, цахилгаан, хүчээр хангах үйлчилгээгээ явуулдаг учир “*******” *******-ийг тус эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар татаж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулсан нь зүйтэй байна. Мөн түүнчлэн цахилгаан дамжуулах агаарын шугамын 0.4 Сип кабель буюу цахилгааны утас нь хэт доош унжиж, журам стандартыг зөрчсөнөөс тээврийн хэрэгслийн хэвийн зорчих хөдөлгөөнд татагдан тасарч, улмаар гал гарах үндсэн шалтгаан нөхцөл болсон байх бөгөөд кабель утсаар дамжиж байгаа цахилгаан хүч нь орчин тойрондоо аюултай эд зүйл учир түүний бүрэн бүтэн, аюулгүй ажиллагаа, хэвийн байдлыг хангах үүрэгтэй “*******” *******-ийн мэргэжлийн ажилтан тус суманд байрлаж ажилладаг зэргээс үзвэл “*******” *******-ийг иргэний хариуцагчаар татсаныг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд тухайн гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохирлыг Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 499 дүгээр зүйлийн 499.4, 502 дугаар зүйлийн 502.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар шүүгдэгч *******, иргэний хариуцагч *******, “*******” ******* нар хариуцан арилгах үүрэгтэй байх тул гэм хорын хохирлын 50 хувийг иргэний хариуцагч “*******” *******-аас, 25 хувийг шүүгдэгч *******аас, 25 хувийг иргэний хариуцагч *******гээс тус тус гаргуулахаар шийдвэрлэлээ.

Хохирогч “*******” ХХК-ийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн РЦ-24-298 тоот дүгнэлтээр тогтоосон хөдлөх хөрөнгө, дэлгүүрийн барилга, өргөтгөлийн барилгын үнэ 389,755,999 төгрөг дээр нэмжДамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн ажлын хөлс 1,169,268 төгрөг, шатсан барилгын үлдэгдлийг зайлуулах, цэвэрлэхэд гарсан зардал 2,085,812 төгрөг, Хас банкнаас пос машин барьцаалж авсан зээл 30,000,000 төгрөг, 2024.07.02-2024.12.31 хүртэл хугацаанд дэлгүүрийн олох ёстой байсан орлого 160,607,754 төгрөг, барилга барихад гарсан зардал 41,853,501 төгрөг, барилга барих ажлын хөлс 42,750,000 төгрөг, ХААН банкнаас авсан зээлийн хүү 29,386,009 төгрөг нийт 697,608,343 төгрөгийг нэхэмжилсэн ба түүнд шүүгдэгч ******* 8,750,400 төгрөг, иргэний хариуцагч ******* 1,000,000 төгрөгийг тус тус төлсөн байна. Шүүх дээрх хохирогчийн хохирол төлбөртэй холбоотой нотлох баримтуудыг шинжлэн судлаад “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоосон хохирол 389,755,999 төгрөг, болон дээрх үнэлгээг гаргасан шинжээчийн ажлын хөлс 1,169,268 төгрөг, шатсан барилгын үлдэгдлийг зайлуулах, цэвэрлэхэд гарсан зардал 2,085,812 төгрөгөөс баримт /2-р хх-ийн 107-д байгаа 6 ширхэг баримт/-аар тогтоогдсон зардал 511,812 төгрөг, 2024.07.02-2024.12.31 хүртэл хугацаанд дэлгүүрийн олох ёстой байсан орлого /хохирогч олох ёстой байсан орлогоо тооцохдоо йн нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөгчийн тайланд тусгасан орлогыг тухайн хугацаанд ажилласан өдөрт хувааж нэг өдөрт олох орлогыг тогтоож, ажиллаагүй өдрөөр тооцсон/ 160,607,754 төгрөг, барилга барихад гарсан зардал 41,853,501 төгрөгөөс барилгын материал хилээр оруулж ирэхэд гаалийн татвар /хилээр нэвтрүүлэх барааны мэдүүлэг 3 ширхэг/-т төлсөн 13,632,106 төгрөг, хоёр давхар барилга барих ажил гүйцэтгэх гэрээ /2-р хх-ийн 225-229/-гээр ажлын хөлс 42,750,000 төгрөг төлсөн байх бөгөөд шатсан дэлгүүрийн барилгыг 2 давхар болгож барьсан тул ажлын хөлсний 50 хувь буюу 21,375,000 төгрөгийг бүгд 587,051,939 төгрөгийг гаргуулж, гэмт хэргийг улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй Хас банкнаас пос машин барьцаалж авсан зээл 30,000,000 төгрөг, хоёр давхар барилга барих ажил гүйцэтгэх гэрээний ажлын хөлс 42,750,000 төгрөгийн үлдэгдэл 50 хувь буюу 21,375,000 төгрөг, ХААН банкнаас авсан зээлийн хүү 29,386,009 төгрөг нийт 80,761,009 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, холбогдох нотлох баримтаа гаргаж өгөөгүй боловч гаргуулбал зохих зардал гэж үзсэн шатсан барилгын үлдэгдлийг зайлуулах, цэвэрлэхэд гарсан зардал 2,085,812 төгрөгийн үлдэгдэл 1,574,000 төгрөг, барилга барихад гарсан зардал 41,853,501 төгрөгөөс гаалийн татварт төлсөн 13,632,106 төгрөгийг хасаад үлдэгдэл 28,221,395 төгрөг нийт 29,795,395 төгрөгийн нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв. Иймд гаргуулбал зохих 587,051,939 төгрөгийн 50 хувь буюу 293,525,969 төгрөгийг иргэний хариуцагч “*******” *******-аас, 25 хувь буюу 146,762,985 төгрөгөөс төлсөн 1,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 145,762,985 төгрөгийг иргэний хариуцагч *******гээс, 25 хувь буюу 146,762,985 төгрөгөөс төлсөн 8,750,400 төгрөгийг хасаад үлдэгдэл 138,012,585 төгрөгийг шүүгдэгч *******аас тус тус гаргуулж, хохирогч “*******” ХХК-ийн захирал *******т олгохоор тогтоолоо.   

Иргэний нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлийг түүний өмгөөлөгч Б.Солонго шүүх хуралдаанд танилцуулахдаа: “Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн РЦ-24-193 тоот дүгнэлтээр тогтоосон хохирол 10,965,230 төгрөг, болон дээрх үнэлгээг гаргасан шинжээчийн ажлын хөлс 118,000 төгрөг, ажиллаагүй 5 өдрийн хугацаанд дэлгүүрийн олох ёстой байсан орлого /иргэний нэхэмжлэгч олох байсан орлогыг тооцохдоо йн нэмэгдсэн өртөгийн албан татвар төлөгчийн тайланд тусгасан орлогыг тухайн хугацаанд ажилласан өдөрт хувааж нэг өдөрт олох орлогыг тогтоож, ажиллаагүй 5 өдрөөр тооцсон/  11,361,050 төгрөг, өмгөөллийн хөлс 2,000,000 төгрөг нийт 24,444,280 төгрөгийг нэхэмжилж, гал унтраах, цэвэрлэхэд гарсан зардал 3,637,000 төгрөг, тээврийн зардал 1,200,000 төгрөг, засварын зардал 2,500,000 нийт 7,337,000 төгрөгийг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгөхийг хүссэн бөгөөд түүнд шүүгдэгч ******* 1,000,000 төгрөгийг хохиролд төлсөн байна. Шүүх иргэний нэхэмжлэгчийн шаардлага, холбогдох нотлох баримтуудыг шинжлэн судлаад 24,444,280 төгрөгийг нэхэмжилснээс өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол гэж үзэх үндэслэлгүй тул хэрэгсэхгүй болгож, үлдэгдэл 22,444,280 төгрөгийг гаргуулж, 7,337,000 төгрөгийн нэхэмжлэлийг баримтаа бүрдүүлээд нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж хэлэлцэхгүй орхиж шийдвэрлэлээ. Иймд гаргуулбал зохих 22,444,280 төгрөгийн 50 хувь буюу 11,222,140 төгрөгийг иргэний хариуцагч “*******” *******-аас, 25 хувь буюу 5,611,070 төгрөгийг иргэний хариуцагч *******гээс, 25 хувь буюу 5,611,070 төгрөгөөс төлсөн 1,000,000 төгрөгийг хасаад үлдэгдэл 4,611,070 төгрөгийг шүүгдэгч *******аас тус тус гаргуулж, иргэний нэхэмжлэгч “ ” ХХК-ийн захирал *******т олгохоор тогтоолоо.

Харин тус гэмт хэргийн улмаас “*******” *******-ийн өмч МТП-139 дугаартай цахилгааны шугамын баруун гаргалгын 0.4 Сип кабель тасарч, шинжээчийн дүгнэлтээр 204,000 төгрөгийн хохирол учирсан байх боловч тус йн иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр томилогдсон нь нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлж, шүүх хуралдаанаас чөлөөлж өгөх хүсэлт гаргасан болно. Мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д зааснаар иргэний хариуцагч “*******” ******* нь гэм буруутай иргэн, хуулийн этгээдээс төлсөн төлбөрөө буцаан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй байна.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 14 тоот тогтоол, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 31 тоот зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Хүйслэг овогт ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусдын эд хөрөнгөд болгоомжгүйгээр 389,755,999 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял дээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.11 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх нийтэд тустай ажил хийлгэх ялыг 480 /дөрвөн зуун ная/ цагийн хугацаагаар тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 480 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт наймаас дээшгүй р хийлгэхээр тогтоосугай.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ы тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасах ялыг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан үеэс тоолсугай.

7. Иргэний хуулийн 229 дүгээр зүйлийн 229.1, 497 дугаар зүйлийн 497.1, 497.3, 499 дүгээр зүйлийн 499.4, 502 дугаар зүйлийн 502.1, 510 дугаар зүйлийн 510.1-д тус тус зааснаар гэмт хэргийн улмаас учирсан гэм хорын хохиролд;

шүүгдэгч *******аас 138,012,585 төгрөгийг гаргуулж хохирогч “*******” ХХК-ийн захирал , 4,611,070 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “ ” ХХК-ийн захирал т,

иргэний хариуцагч Шарайд овогт гээс 145,762,985 төгрөгийг гаргуулж хохирогч “*******” ХХК-ийн захирал , 5,611,070 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “ ” ХХК-ийн захирал т,

иргэний хариуцагч “Дорнод ” *******-аас 293,525,969 төгрөгийг гаргуулж хохирогч “*******” ХХК-ийн захирал , 11,222,140 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “ ” ХХК-ийн захирал т тус тус олгохоор тогтоосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 1, 36.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч “*******” ХХК-ийн төлөөлөгч *******ийн нэхэмжлэлээс пос машин барьцаалсан зээл 30,000,000 төгрөг, барилга барих ажлын хөлс 21,375,000 төгрөг, ХААН банкнаас авсан зээлийн хүү 29,386,009 төгрөг нийт 80,761,009 төгрөгийн нэхэмжлэлийг, иргэний нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлээс өмгөөлөгчийн хөлс 2,000,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хохирогч “*******” ХХК-ийн төлөөлөгч *******ийн нэхэмжлэлээс шатсан барилгын үлдэгдлийг зайлуулах, цэвэрлэхэд гарсан зардал 1,574,000 төгрөг, барилга барихад гарсан зардал 28,221,395 төгрөг нийт 29,795,395 төгрөгийн нэхэмжлэлийг, иргэний нэхэмжлэгч *******ийн нэхэмжлэлээс гал унтраах, цэвэрлэхэд гарсан зардал 3,637,000 төгрөг, тээврийн зардал 1,200,000 төгрөг, засварын зардал 2,500,000 төгрөг нийт 7,337,000 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхиж, хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч *******, иргэний хариуцагч *******, иргэний хариуцагч “Дорнод ” ******* нараас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

10. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д зааснаар иргэний хариуцагч “Дорнод ” ******* нь гэм буруутай иргэн, хуулийн этгээдээс төлсөн төлбөрөө буцаан нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

11. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц прокурорын эд хөрөнгө битүүмжилсэн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 14 тоот тогтоол, хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарласан 2024 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 31 тоот зөвшөөрлийг тус тус хүчингүй болгож, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн бичлэг бүхий 2 ширхэг сидиг хэрэгт хавсарган хадгалж, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулбал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний нэхэмжлэгч “*******” *******-ийн төлөөлөгч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

12. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА