Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 128/ШШ2022/0938

 

 

 

                                                             

 

      2022            12             12                                             128/ШШ2022/0938

 

 

      Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсаныг

         баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Чанцалням би, Д.Б************** нэхэмжлэлтэй, ************дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох “************дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилд шилжүүлэх тухай тушаалыг эс зөвшөөрч, хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Д.Б************ шүүхэд бичгээр ирүүлсэн татгалзалдаа: “...Хариуцагч нь ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг олгож, эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийсэн тул миний бие хэлэлцэн тохиролцож, шилжүүлсэн ажил буюу ************дүүргийн боловсролын хэлтэст ажиллахаар болсон. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1-д заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагаас бүхэлд нь татгалзаж байна” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

            Тус захиргааны хэргийн нэхэмжлэгч Д.Б********** нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзаж буй тайлбараа бичгээр ирүүлжээ.  

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт “Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ бүхэлд нь, эсхүл хэсэгчлэн татгалзаж болно” гэж заасны дагуу нэхэмжлэгч Д.Б**********оос ************дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “************дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргын ажилд шилжүүлэх тухай тушаалыг эс зөвшөөрч, хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн шаардлага бүхий нэхэмжлэлээсээ бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна.   

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүйг тайлбарлах нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Б**********оос ************дүүргийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдуулан гаргасан “************дүүргийн Засаг даргын тамгын газрын даргын ажилд шилжүүлэх тухай тушаалыг эс зөвшөөрч, хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эгүүлэн тогтоолгох”-ыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагаасаа бүхэлд нь татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.   

2. Шүүгчийн захирамжийн хувийг хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарт мэдэгдэж, гардуулахыг шүүгчийн туслах Б.Төгөлдөрт даалгасугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 66 дугаар зүйлийн 66.4, 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар нэхэмжлэгч нь энэ шаардлагаар дахин нэхэмжлэл гаргах болон энэ захирамжид гомдол гаргах эрхгүй.

 

 

 

ШҮҮГЧ                                 Д.ЧАНЦАЛНЯМ