Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/112

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

Дорнод аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч П.Пагма даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.******* 

Улсын яллагч Э.Хилчинбаатар

Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяа

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Боржигон овогт ******* ******* холбогдох эрүүгийн 2521000000089 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1985 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Дорнод аймгийн ******* суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* ******* тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн 2023/ШЦТ/350 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, Боржигон овогт ******* ******* /РД: *******/.

Шүүгдэгч ******* ******* нь Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* ******* тоотод 2025 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө согтуугаар эхнэр эсрэг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, хэл амаар доромжилж, гэрээсээ гарч зугтахад нь араас нь хөөж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, эрүүл мэндэд нь зүүн нүдний зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэд бичсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “Өмнө өгсөн мэдүүлэг үнэн зөв тул нэмж ярих зүйлгүй” гэв.

Хохирогч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* ******* тоотод нөхөр 4 хүүхдийн хамт амьдардаг. Өнөөдөр буюу 2025 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр би гэртээ 2 хүүхдийн хамт унтах гээд хэвтэж байтал 00 цагийн орчимд нөхөр ******* гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу орж ирээд том өрөөний тавиур дээр байсан дарсыг аваад уусан. Би тухайн үед “чи ууж байгаа бол би адилхан ууна” гэж хэлээд тухайн дарснаас нэг балгах үед ******* “аваад ир пизда минь, чи уухгүй би ууна” гэж хэлээд надаас булааж авсан. Улмаар над руу дайраад “одоо чамайг ална, лалар минь” гэх зэргээр хэл амаар доромжлох үед нь би гэрээсээ гараад машинаа унаад зугтаах гэсэн боловч араас хөөж гарч ирээд машины хажууд ирэх үед нь би машинаасаа буугаад зугтаасан. Удалгүй гэртээ орсон байх гэж бодоод буцаж очоод машинаа авах үед ******* над руу дайраад “одоо чамайг ална муу гичий” гэж хэл амаар доромжлоод миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон ба улмаар би цагдаагийн байгууллагад хандсан асуудал болсон. ...намайг нөхөр ******* зодсон. Тухайн үед толгой жоохон өвдөж байсан одоо учирсан гэмтэл зовуурь гээд байх зүйлгүй байна. Тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байсан тул ухаан санаагаа алдаад тийм зүйл хийсэн байх гэж бодож байна. Одоо надад нэхэмжлэх зүйл, санал гомдол байхгүй ба миний бие зүгээр байна. Тухайн өдөр болсон асуудал дээр би өөрөө ч буруутай гэж бодож байна...” гэжээ. /хх-ийн 9-13/

Иргэний нэхэмжлэгч мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “... эмчилгээнд эрүүл мэндийн даатгалын сангаас зардал зарцуулсан эсэхийг шүүж үзэхэд 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн хоорондох хугацаанд эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авсан байна. Иргэн ид 244,959 төгрөг зарцуулсан байна. Иймд Монгол Улсын Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэндэд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад төлүүлнэ гэсэн хуулийн заалтыг бүрэн хэрэгжүүлэх үүднээс иргэн биед гэмтэл учирсан хэрэгт буруутай этгээдээс уг зардлыг нэхэмжлэх болно...” гэжээ. /хх-ийн 16-17/

Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ДОР/0725/114 тоот дүгнэлтэд:

1. биед зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна.

3. Дээрх тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Цаашид энгийн хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэжээ. /хх-ийн 20-21/

******* мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Тэгээд шөнийн 00 цагийн орчим би гэр рүүгээ буюу ******* сумын 3 дугаар баг, ******* ******* тоот руу орох үед эхнэр хүүхдүүд унтаж байсан ба ороод том өрөөний тавиур дээр байсан дарсыг аваад ууж байх үед манай эхнэр болох нь босож ирээд “яах гэж ингэж их архи уугаад байгаа юм, чи ууж байгаа бол би ч гэсэн ууна” гэж хэлээд тухайн дарснаас аваад уух үед нь би “аваад ир пизда минь чи уухгүй, би ууна” гэж хэлээд тухайн дарсыг булааж аваад уусан ба улмаар маш их согтож эхнэр рүүгээ дайрсан. Эхнэр надаас айгаад гараад зугтах үед араас нь гараад эхнэр нүүр хэсэг рүү нэг удаа цохисон...” гэжээ. /хх-ийн 34-35/

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /хх-ийн 7/

Яаралтай тусламжийн хуудас /хх-ийн 22/

*******ээс Эрүүл мэндийн даатгалын санд 244,959 төгрөгийг төлсөн талаарх мөнгөн шилжүүлгийн баримт /хх-ийн 40/

*******эд холбогдох улсын бүртгэлийн лавлагаанууд /хх-ийн 41-42/

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 36/ зэрэг тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч *******эд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

Мөрдөн шалгах ажиллагааны шатанд нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон, хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хязгаарлах замаар эсхүл бусад хэлбэрээр шүүхээс хэргийг бүх талаар хэлэлцэхэд саад болж, хууль ёсны ба үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн шаардлагыг ноцтой зөрчөөгүй байна.

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

Шүүгдэгч Боржигон овогт ******* ******* нь Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар баг, ******* ******* тоотод байх гэртээ 2025 оны 02 дугаар сарын 27-ноос 28-нд шилжих шөнө согтуугаар эхнэр тай “дарс ууна, уухгүй” гэх шалтгааны улмаас маргаж улмаар хэл амаар доромжилж, нүүрэн тус газарт нь гараараа цохиж, түүний эрүүл мэндэд зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч *******ийн “...орох үед эхнэр хүүхдүүд унтаж байсан ба ороод том өрөөний тавиур дээр байсан дарсыг аваад ууж байх үед манай эхнэр нь босож ирээд “яах гэж ингэж их архи уугаад байгаа юм, чи ууж байгаа бол би ч гэсэн ууна” гэж хэлээд тухайн дарснаас аваад уух үед нь би “аваад ир пизда минь чи уухгүй, би ууна” гэж хэлээд тухайн дарсыг булааж аваад уусан ба улмаар маш их согтож эхнэр рүүгээ дайрсан. Эхнэр надаас айгаад гараад зугтах үед араас нь гараад эхнэр нүүр хэсэг рүү нэг удаа цохисон...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн хохирогч “...нөхөр ******* гаднаас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай согтуу орж ирээд том өрөөний тавиур дээр байсан дарсыг аваад уусан. Би тухайн үед “чи ууж байгаа бол би адилхан ууна” гэж хэлээд тухайн дарснаас нэг балгах үед ******* “аваад ир пизда минь, чи уухгүй би ууна” гэж хэлээд надаас булааж авсан. Улмаар над руу дайраад “одоо чамайг ална, лалар минь” гэх зэргээр хэл амаар доромжлох үед нь би гэрээсээ гараад машинаа унаад зугтаах гэсэн боловч араас хөөж гарч ирээд машины хажууд ирэх үед нь би машинаасаа буугаад зугтаасан. Удалгүй гэртээ орсон байх гэж бодоод буцаж очоод машинаа авах үед ******* над руу дайраад “одоо чамайг ална муу гичий” гэж хэл амаар доромжлоод миний нүүр хэсэг рүү нэг удаа цохисон...гэх мэдүүлэг, Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ДОР/0725/114 тоот “ биед зүүн нүдний зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тогтоогдсон гэмтэл нь мохоо зүйлийн 1-2 удаагийн үйлчлэлээр хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх тогтоогдсон гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, яаралтай тусламжийн хуудас болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч *******ийн үйлдлийг “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчилсэн нь үндэслэлгүй байна гэж үзлээ. Учир нь: Гэр бүлийн хамааралтай хүмүүсийн таарамжгүй харилцаанаас үүссэн гэмт хэрэг нэг бүрийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэж хүндрүүлэн зүйлчлэх нь учир дутагдалтай бөгөөд энэ тохиолдолд тухайн этгээдийн үйлдэлд гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдаж гэр бүлийн гишүүний тэгш эрхийн зарчмыг зөрчсөн, улмаар уг үйлдэл, эс үйлдэхүй нь гэр бүлийн хамтын амьдралын хугацаанд дадал зуршил болсон байх шинж, сэдэлт, санаа зорилго байгаа эсэхийг шалгаж  тогтоосон байна.

Шүүгдэгч *******ийн үйлдэлд гэр бүлийн гишүүдийн тэгш эрхийн зарчмыг хөндсөн, улмаар хамтын амьдралын хугацаанд гэр бүлийн гишүүний сэтгэл санаа, бие махбодод халдаж байсан дадал зуршил болсон шинж, сэдэлт, санаа зорилго эрүүгийн 2521000000089 дугаартай хавтаст хэрэгт цугларч шүүх хуралдаанд шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байхаас гадна тухайн гэмт үйлдэл нь хүмүүс хоорондын харилцаа, нийгэмд тогтсон зан заншил, ёс суртахууны нийтлэг хэм хэмжээг зөрчсөн тохиолдлын шинжтэй гэнэт үүссэн нөхцөл байдлын улмаас үйлдэгдсэн болох нь хохирогч “...2005 оноос хойш хамт амьдарч байна, намайг өмнө хэл амаар доромжилж л байсан болохоос биш гар хүрч байсан удаа байхгүй, ...нөхөр ******* тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн тул ухаан санаагаа алдаад тийм зүйл хийсэн байх, миний бие тухайн өдөр болсон асуудалд дээр би өөрөө ч буруутай гэж бодож байна...” гэх мэдүүлэг,  шүүгдэгч *******ийн “...би тухайн үед бүтэн өдрийн турш архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байснаас ухаан санаагаа хянах чадваргүй, архинд солиорсноос тийм үйлдэл гаргасан байх, ...би өмнө нь эхнэртээ гар хүрч байгаагүй...” гэх мэдүүлэг зэргээр нотлогдож байх тул шүүгдэгчийн өмгөөлөгч М.Энхтуяагийн “*******ийн үйлдлийг хөнгөрүүлэн зүйлчилж өгнө үү” гэх хүсэлтийг хүлээн авч, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******эд холбогдох хэргийн зүйлчлэлийг өөрчилж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Түүнчлэн шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн xохирол учирсан болох нь Дорнод аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн шинжээчийн хүний биед хийсэн 2025 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн ДОР/0725/114 тоот дүгнэлтээр тогтоогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Шүүгдэгч *******эд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүгдэгч ******* нь хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, бусдад төлөх төлбөргүй хувийн байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, хохирогч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэх зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх бөгөөд хохирогч нь шүүгдэгчид гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч *******ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв. Мөн шүүгдэгч ******* нь Эрүүл мэндийн даатгалын санд тусламж үйлчилгээний зардалд 244,959 төгрөгийг төлсөн байна.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Дорнод аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос шүүгдэгч Боржигон овогт ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн ирүүлснийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг баримтлан өөрчилж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн зүйлчилсүгэй.

2. Шүүгдэгч ******* *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******эд 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч ******* нь цагдан хоригдоогүй, Эрүүл мэндийн даатгалын санд тусламж үйлчилгээний зардалд 244,959 төгрөгийг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааны хуулбарыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Дорнод аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******эд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                П.ПАГМА