Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 11 өдөр

Дугаар 2025/ШЦТ/50

 

 

 

 

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,

Нарийн бичгийн дарга  Б.М                                                                         

Улсын яллагч А.Х

Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э

Шүүгдэгч Д.Р  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Д-ийн Р-д холбогдох эрүүгийн ........ дугаартай хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

 Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ....... оны 03 сарын 08-ны өдөр Архангай аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, .... настай, э.эгтэй, ......... боловсролтой, ........ мэргэжилтэй, .......... ажилтай, ам бүл 4, аав, 2 ахын хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..... баг, ...... тоотод оршин суух, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Ш овогт Д-ийн Р /РД: ....../

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Д.Р нь 2024 оны 12 сарын 14-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Анар төвийн хажуугийн Этивон нэртэй баарнаас гарч яваад гудамжинд Г.Н-тэй маргаж муудалцан, улмаар түүний жолоодож явсан ..... улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шил, борооны хаалт, крыло, хаалга, хормойн эмжээр, оройн хажуу дээд хөндөл, капут, гуфер зэргийг тоосгоор цохиж хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас хохирогч Г.Н-т бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.                                              

                                       ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Д.Р  нь 2024 оны 12 сарын 14-ний шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Дорноговь аймгийн Замын-Үүд сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах Анар төвийн хажуугийн Этивон нэртэй баарнаас гарч яваад гудамжинд Г.Н-тэй маргаж муудалцан, улмаар түүний жолоодож явсан ........ улсын дугаартай тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгслийн урд талын салхины шил, борооны хаалт, крыло, хаалга, хормойн эмжээр, оройн хажуу дээд хөндөл, капут, буфер зэргийг тоосгоор цохиж хагалан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас хохирогч Г.Н-т бага хэмжээнээс дээш хохирол учруулсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /хх-ийн 01/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 02/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 05-07/, хохирогч Г.Н-ийн мэдүүлэг /хх-ийн 11-12/, гэрч Б.Ц-ийн мэдүүлэг /хх-ийн 14-15/, гэрч Ц.Б-ын мэдүүлэг /хх-ийн 17-18/, гэрч А.П-ийн мэдүүлэг /хх-ийн 20-21/, гэрч Г.А-ын мэдүүлэг /хх-ийн 23-24/,  Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн шинжээчийн 2024 оны 12 сарын 18-ны өдрийн 1657 дугаартай дүгнэлт /хх-ийн 29-31/, шүүгдэгч Д.Р-ын яллагдагчаар өгсөн мэдүүлэг /хх-ийн 45-46/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хариуцлагын талаар:

Прокурорын санал болгож, шүүгдэгч хүлээн зөвшөөрсөн 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялын санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Р-ыг 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.

Хохирлын хувьд:

Хохирогчид 1,000,000 төгрөгийг төлж барагдуулсан нь хохирогчийн тайлбараар тогтоогдсон, шүүгдэгч нь нэмж 550,000 төгрөгийн хохирлыг 04 сарын 03-ны өдөр хохирогчид шилжүүлсэн гэх боловч хэрэгт энэ талаар авагдсан нотлох баримтгүй байх тул 550,000 төгрөгийг нэмж төлсөн гэж үзэх үндэслэлгүй болно. Иймд хохирлоос үлдэх 672,500 төгрөгийг шүүгдэгчээс Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар гаргуулж хохирогч Г.Н-т олгож шийдвэрлэв.  

Энэ хэрэгт шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Ш овогт Д-ийн Р-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгаж, гэмтээсний улмаас бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д-ийн Р-ыг 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 500,000 /таван зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Р  нь оногдуулсан торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Д.Р-аас 672,500 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Н-т олгосугай.

5. Шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримт болон иргэний бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

7. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Р-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

                                                  ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Э.Б