Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2021 оны 03 сарын 03 өдөр

Дугаар 13

 

О.М-, Ч.М-

 нарт холбогдох эрүүгийн хэргийн тухай

Хэргийн индекс: 166/2020/0427/Э

Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Амаржаргал даргалж, шүүгч Ц.Туяа, ерөнхий шүүгч Б.Манлайбаатар нарын бүрэлдэхүүнтэй

              Шүүх хуралдаанд:          

                      Прокурор                                     Ч.Мядагбадам, Т.Дэлгэрмэнд

Шүүгдэгч                                      Ч.М-

Шүүгдэгчийн өмгөөлөгч              Т.Мөнхтуяа /онлайнаар/

                 Нарийн бичгийн дарга                 Г.Чойном нарыг оролцуулан

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 441дугаар шийтгэх тогтоолтой, О-ийн М-, Ч-ын М- нарт холбогдох, 2108000000003  дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч Ч.М-, түүний өмгөөлөгч Т.Мөнхтуяа нарын гаргасан давж заалдах гомдлыг үндэслэн 2021 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авч, ерөнхий шүүгч Б.Манлайбаатарын илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол Улсын иргэн, урьд нь 2016 онд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар үйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар 2 жил хорих ял шийтгүүлж, 1 жилийн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, ********** регистрийн дугаартай, Б- овогт О-ийн М-,

Монгол Улсын иргэн, урьд нь  2013 оны 06 дугаар сарын 21-ны өдрийн 320 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 147 дугаар зүйлийн 147.2.т зааснаар 5 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан. ********** регистрийн дугаартай, Б- овогт Ч-ын М-.

Шүүгдэгч О.М- нь 2017 онд Г.П-тэй  бүлэглэн  нийт 5 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлж 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан,   ганцаараа 18 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлж 36.056.02 төгрөгийн хохирол учруулсан, мөн шүүгдэгч  Ч.М-тай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр  бусдын эд зүйлийг хулгайлж 32.165.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий  ангийн 2.2 дугаар зүйлийн 3., 3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1.д заасан гэмт хэрэгт,

-шүүгдэгч Ч.М- нь О.М-тэй бүлэглэн 2 удаагийн үйлдлээр  бусдын эд зүйлийг хулгайлсан мөн ганцаараа 2 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлж 32.165.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг мөн хамтран амьдрагч  Б.А-г  зодож биед нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.,  3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.1 дугаар зүйлийн 2.1., 2.4.,  11.6 дугаар зүйлийн 2.д заасан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 441 дугаар шийтгэх тогтоолоор:

Шүүгдэгч Б- овогт О-ийн М-ийг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн,

Шүүгдэгч Б- овогт Ч-ын М-ыг хүн байнга амьдрах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн, мөн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 1эх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.М-д 7 жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ч.М-т 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял,

мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус шийтгэж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэг, 2 дахь хэсгийг 2.2 дахь заалтыг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож нийт 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сарын хугацаагаар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Ч.М-ын нийт эдлэх хорих ялыг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-д оногдуулсан 7 жилийн хорих ял, шүүгдэгч Ч.М-т оногдуулсан 2 жил 4 сарын хугацаагаар хорих ялыг тус тус нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-ийн цагдан хоригдсон 807 хоногийн, шүүгдэгч Ч.М-ын цагдан хоригдсон 280 хоногийн 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож эдлэх ялаас нь хасаж,

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.М-эс нийт 45,836,020 төгрөг гаргуулж, Сонгинохайрхан дүүргийн 9 дүгээр хороо Малчны 2-100 тоотод оршин суух хохирогч Г.Н- **********, утас-88839614, 96862047/-Д 200,000 төгрөг,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо Малчны 2-92 тоотод оршин суух хохирогч Д.Б- /**********, утас-88075118/-Д 140,000 төгрөг,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо БаруунБ--Уулын 2-12а тоотод оршин суух хохирогч М.Н- /**********, утас-86010515, 86010170/-Д 250,000 төгрөг,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 9 дүгээр гудамжны 07 тоотод оршин суух хохирогч Э.У- /**********, утас 86009499/- д 300,000 төгрөг,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хороо ЗүүнБ- цагаан 23-106 тоотод оршин суух хохирогч П.Б- /**********, утас-96679998/-д 225,000 төгрөг,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Одонтын 12-41 тоотод оршин суух хохирогч Б.Б- /**********, утас-88693323/-д 210,000 төгрөг,

Төв аймгийн Алтанбулаг сумын Сумтын 1 дүгээр багийн Өлийн 2-01 тоотод оршин суух хохирогч И.А- /**********, утас-91851975/-д 9,175,000 төгрөг,

Дархан-Уул аймгийн Хонгор сумын 2 дугаар баг “Бэрхийн үүр” гэх газар оршин суух хохирогч Э.Т- /**********, утас-99394740/-д 550,000 төгрөг,

Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт 1 дүгээр баг Зургаан байрны 2 тоотод оршин суух хохирогч Ц.Э- /**********, утас-99241741/-т 450,000 төгрөг, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 25 дугаар хороо Хайрханы 02-210 тоотод оршин суух хохирогч У.А- /**********, утас-99813831, 88633523/-Д 320,720 төгрөг,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 12 дугаар хороо Булгийн 20-1103У тоотод оршин суух хохирогч Б.Ч- /**********, утас-88071587, 89119808/-Д 390.000 төгрөг,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо Сурагчийн 83-999е тоотод эршин суух хохирогч Д.Б- /**********, утас-99889668, 99604160/-Т 500,000 төгрөг,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар багийн Мангиртын 10 дугаар хэсгийн 18-143 тоотод оршин суух хохирогч Д.Л- /**********, утас- 95390859/-Д 890,000 төгрөг,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 23 дугаар хорооллын 3-04 тоотод оршин суух хохирогч Г.Ц- /**********, утас-99994775, 99373853/-Д 10.690.000 төгрөг,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 14 дүгээр баг Бурхантын 8-04 тоотод оршин суух хохирогч З.Д- /**********, утас-99374893, 91168987/-Д 9,000,000 төгрөг,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 23 дугаар хорооллын 5-11 тоотод оршин суух хохирогч Т.А- /**********, утас-99046228, 89460604/-Д 2,260,000 төгрөг,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 15 дугаар баг Хүрээлэнгийн 3-03 тоотод оршин суух хохирогч Б.Г- /**********, утас-99262876/-д 460,000 төгрөг,

Дархан-Уул аймгийн Дархан сумын 10 дугаар баг 8-14 хэсэгт тоотод оршин суух хохирогч Ш.М- /**********, утас-99393310, 99059225/-Д 130,000 төгрөг,

Нийслэлийн Сүхбаатар дүүргийн 20 дугаар хороо Цолмонгийн 6-64 тоотод оршин суух хохирогч Б.Б- /**********, утас-90114272/-Т 8,120,300 төгрөг,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хороо Ногоончулуутын 03-35 тоотод оршин суух хохирогч С.Б-/**********, утас-89758972, 99065240/-Д 250,000 төгрөг,

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн 24 дүгээр хороо Зээлийн 19-ЗЗа тоотод оршин суух хохирогч Э.А- /**********, утас-99295871/-д 230,000 төгрөг,

Сонгинохайрхан дүүргийн 09 дүгээр хороо Малчны 1-28 тоотод оршин суух хохирогч Т.Ж- /**********, утас-88013577/д 225,000 төгрөг,

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо Чулуутын амын 1-01 тоотод оршин суух хохирогч Х.Н- /**********, утас-89247545/-д 270,000 төгрөг,

Нийслэлийн Чингэлтэй дүүргийн 07 дугаар хороо Хувьсгалчдын Б11-315Б тоотод оршин суух хохирогч Б.Б- /**********, утас-91157847/-Т 300,000 төгрөг,

Шүүгдэгч Ч.М-аас нийт 10,045,000 төгрөгийг гаргуулж, Төв аймгийн Алтанбулаг сумын Сумтын 1 дүгээр багийн Өлийн 2-01 тоотод оршин суух хохирогч И.А- /**********, утас-91851975/-д 9,175,000 төгрөг,

Нийслэлийн Хан-Уул дүүргийн 8 дугаар хороо Сонсголонгийн 2-132 тоотод оршин суух хохирогч О.Н- /**********, утас-96617116, 98954545/-Д 420,000 төгрөг,

Төв аймгийн Аптанбулаг сумын Сумт 1 дүгээр баг Зургаан байрны 2 тоотод оршин суух хохирогч Ц.Э- /**********, утас-99241741/-т 450,000 төгрөг тус тус олгож,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч О.М-ийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Г.Батсайханы эзэмшлийн 8769 УБС улсын дугаартай Тоёота Раум маркийн тээврийн хэрэгслийн хувь тэнцүүлсэн үнэ 1,250,000 /нэг сая хоёр зуун тавин мянган/ төгрөг,

шүүгдэгч Ч.М-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн Ц.Г-ын эзэмшлийн 2988 ДАХ улсын дугаартай ОА1НАТ511 ШЕТ-0 маркийн тээврийн хэрэгслийн үнэ 4,500,000 /дөрвөн сая таван зуун мянган/ төгрөгийг тус тус гаргуулж улсын орлогод оруулж,

Шүүгдэгч О.М-д Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн 212 дугаартай шүүгчийн захирамж, шүүгдэгч Ч.М-т Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах таслан сэргийлэх арга хэмжээ авсан 2019 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 41 дугаартай шүүгчийн захирамжийг тус тус хүчингүй болгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8, 1.9 дэх заалтад зааснаар шүүгдэгч О.М-, Ч.М- нар нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураан авсан, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан 1 ширхэг хар өнгийн хос пүүзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч О.М-д буцаан олгож,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5 дахь заалтад зааснаар шүүгдэгч О.М-, Ч.М- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, эдлэх ялыг 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс эхлэн тоолж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч О.М-, Ч.М- нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.

Шүүгдэгч Ч.М- давж заалдах гомдолдоо:

Намайг 5 удаагийн үйлдлээр ялласан бөгөөд би 4-г нь хүлээн зөвшөөрч, 1 үйлдлийг нь зөвшөөрөхгүй байна. Намайг А-ийнхээс О.М-тэй хамт хулгай хийсэн гэх үйлдэлд намайг цуг явсан гэх гэрч болон нотлох баримт байхгүй. Уг хэрэг үйлдэгдэх өдөр буюу 2017.03.22-ны өдөр миний бие Дундговь аймаг Дэлгэрхангай суманд иргэн А-, С- нартай түүхий эд авах ажилд явж байсан бөгөөд намайг хамт явж байсныг А-, С- нар гэрчээр нотолсон. Мөн намайг хавтаст хэргийн материалтай танилцуулаагүй, яллагдагчаар татаж байцаалт аваагүй, шүүх хуралдаанд биечлэн оролцоно гэжээ.

Шүүгдэгч Ч.М-ын өмгөөлөгч Т.Мөнхтуяа давж заалдах гомдолдоо:

Төв аймгийн Алтанбулаг сумын Сумтын 1 дүгээр багийн өлийн 2-01 тоотод оршин суух хохирогч И. А-ийн байнга амьдрах зориулалтай хувийн байшинд нэвтэрч 2017 оны З сарын 22-ны өдрийн түүний өмчлөлийн 18.350000 төгрөгийн эд зүйлсийг хулгайлсан үйлдэлд оролцоогүй бөгөөд энэ цаг хугацаанд өөр орон нутагт явж байсан талаарх мэдүүлгийг авч өгөх талаар өмгөөлөгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Ч.М-ыг оролцоогүй талаар хүсэлт гаргаж байсан болно. Энэ талаар өмгөөлөгчөөс гэрчүүдийг асуулгах талаар хүсэлт гаргаж ирсэн болно.

Мөн эхнэр Б. А-гийн гэрээс 2020 оны 6 дугаар сарын 17-ны өдөр 13 хайрцаг паркетын шал хулгайлсан гэх үйлдлүүдэд хууль зүйн талаас үнэн зөв дүгнэлтийг хийгээгүй гэж үзэж байна

Дээрх үйлдлүүдэд Ч.М-ыг гэмт буруугүйд тооцож мөн хуулийг буруу тайлбарлан хэрэглэж Ч.М-т огт хамааралгүй хохирлыг тооцсон байгааг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.М-ын өмгөөлөгч Т.Мөнхтуяа тайлбартаа:

2017 оны 04 дүгээр сарын 16-ны өдөр О.М-ийг огт таньдаггүй байсан, гэтэл түүнийг н.А-ийн гэрээс 18 сая төгрөгийн зүйлийг хамтарч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэсэн нь үндэслэлгүй шийдвэр болсон. Анхан шатны шүүх хохирлыг үндэслэлгүй тооцож дүгнэсэн. Миний үйлчлүүлэгчид холбогдолгүй хоёр үйлдлийг хэрэгсэхгүй болгож, хэргийг анхан шатны шүүхэд буцааж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч Ч.М- тайлбартаа:

5 удаагийн хулгайн гэмт хэрэгт холбогдсон бөгөөд 4 үйлдлийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч И.А-ийн гэрээс 18 сая төгрөг хулгайлсан гэмт хэрэгт миний бие оролцоогүй тухайн үед Дорноговь аймагт малын түүхий эд цуглуулаад явж байсан. Хэрэг шалгагдаж байх хугацаанд мөрдөн байцаагчид энэ талаар гэрчүүдийг байцааж өгөх талаар хүсэлт гаргаж байсан боловч хангаж өгөөгүй. Тухайн паркетын шалыг миний бие өөрийн мөнгөөр авч гэртээ засвар хийгээд авсан хүндээ буцааж өгсөн. Миний бие хэргийн материалтай танилцаж чадаагүй гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Т.Дэлгэрмэнд, Ч.Мядагбадам дүгнэлтдээ:

Б.А-гийн гэрээс паркетын шалыг авсан нь гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтуудаар хангалттай тогтоогддог. Түүний хувьд хавтаст хэргийн материалтай танилцсан. Иймд шийтгэх тогтоол үндэслэл бүхий гарсан тул шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1., 3.т зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдсан гомдолд дурдсан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзэхэд:

Нийслэлийн Сонгино хайрхан дүүргийн Прокуророос:

Шүүгдэгч О.М-ийг 2017 онд Г.П-тэй  бүлэглэн  нийт 5 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлж 2.550.000 төгрөгийн хохирол учруулсан,   ганцаараа 18 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлж 36.056.02 төгрөгийн хохирол учруулсан,  мөн шүүгдэгч  Ч.М-тай бүлэглэн 2 удаагийн үйлдлээр  бусдын эд зүйлийг хулгайлж  32.165.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3., 3.7 дугаар зүйлийн1.д заасныг журамлан  мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 3.1.д заасан гэмт хэрэгт,

шүүгдэгч Ч.М-ыг О.М-тэй бүлэглэн 2 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлсан, мөн ганцаараа 2 удаагийн үйлдлээр бусдын эд зүйлийг хулгайлж  32.165.000 төгрөгийн хохирол учруулсан хулгайн гэмт хэрэг мөн хамтран амьдрагч  Б.А-г  зодож биед нь хөнгөн хохирол учруулан гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж Эрүүгийн хуулийн  ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3.,  3.7 дугаар зүйлийн 1.д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн  17.1 дугаар зүйлийн 2.1., 2.4.,  11.6 дугаар зүйлийн 2.д заасан гэмт хэрэгт тус тус холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Анхан шатны шүүх шүүгдэгч нарыг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож Эрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  3.1.д  зааснаар шүүгдэгч О.М-д 7 жил хорих ял,  шүүгдэгч Ч.М-т 2 жил 3 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ч.М-т оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож нийт 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 3 сар хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Ч.М-ын нийт эдлэх хорих ялыг 2 жил 4 сарын хугацаагаар тогтоож, шүүгдэгч нарт оногдуулсан ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч О.М-ийн цагдан хоригдсон 807 хоног, шүүгдэгч Ч.М-ын цагдан хоригдсон 280 хоногийг эдлэх ялаас хасаж тооцохоор шийдвэрлэсэн байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болон болсон үйл баримтаас үзвэл шүүгдэгч  О.М-ийн үйлдсэн хэрэг тогтоогдсон, түүний  үйлдлийг зүйлчилсэн хуулийн зүйл, хэсэг зөв,  анхан шатны шүүхийн  түүнд  оногдуулсан ял шүүгдэгчийн гэм буруу, үйлдсэн хэргийн шинж байдал, хир хэмжээнд тохирчээ.

Харин шүүгдэгч Ч.М-т холбогдох үйлдлээс тухайлбал шүүгдэгч Ч.М-, О.М-тэй бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумтын 1 дүгээр багийн Өлийн 2-01 тоотод оршин суух иргэн И.А-ийн гэрээс 18.350.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан  гэдэг нь эргэлзээгүй нотлогдохгүй байгаа бөгөөд анхан шатны шүүх  ...зөвхөн шүүгдэгч О.М- Б- гэх найзтайгаа такси бариад Төв аймгийн Алтанбулаг сумын төв орж улаан хүрэн өнгийн модон хашаатай, ногоон өнгийн төмөр хаалгатай, хашаан дотроо улбар шар өнгийн 1 давхар байшинтай айлын цонхоор нь орж ташуур, хурган дотортой дээл, гаанс, борц, ноолуур зэргийг авч Улаанбаатар руу орж ирээд Хар хорин зах дээр зарсан... гэсэн  /хх-8, 160-р хуудас /, мэдүүлгээр нотлогдсон, Ч. М-ыг “Б-”  гэж дууддаг гэж дүгнэлт хийж түүнийг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон нь үндэслэл муутай байна.

Хэрэгт авагдсан нотлох баримт болох 7 дугаар хавтаст хэргийн 86 дугаар  хуудсанд авагдсан  “... 2017 оны 05 дугаар сарын дундуур сагс тоглож байхад М- намайг дуудаад “Чамайг би хаана харлаа”., Чи хаана байдаг юм” гэж асуусан,   Би  “мэдэхгүй,  хаана харсан юм бол доо,  би Эмээлтэд байдаг... “ гэж хэлсэн. Тэгээд бид 2 ярилцаж байгаад Эмээлтийн бойн дээр ажиллаж байх даа харсан юм байна гэж хоорондоо ярьсан  гэсэн мэдүүлэг,

Мөн “...3 сард Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд иргэн А-, С- нартай малчдаас ноолуур худалдаж авахаар явж байсан… гэсэн мэдүүлгүүд болон хавтаст хэрэгт Ч.М-ын хувийн байдлыг тогтоож түүний найз нөхөд, төрөл төрөгсдөөс авсан мэдүүлгүүдэд “...Ч.М-ыг <Б-> гэж хэлсэн нэг ч мэдүүлэг байхгүй байгаа зэрэг нөхцөл байдалд үнэлэлт дүгнэлт өгөлгүйгээр  шүүгдэгч өөрөө үйлдсэн хэргийн талаар хүлээн мэдүүлэх  албагүй гэсэн хэт нэг талыг барьсан дүгнэлт хийжээ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч  Ч.М-, О.М- нар нь бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр иргэн И.А-ийн гэрээс  эд зүйл хулгайлсан бол түүнээс хойш хоёр сарын дараа тэд уулзахдаа “... Хаана тааралдсанаас санахгүй...” байгаа талаар ярилцаж /хх-7, 86 дугаар хуудас/ байсан нь шүүгдэгч нар 2017 оны 3 дугаар сарын 22-ны өдөр иргэн И.А-ийнхээс эд зүйл хулгайлсан гэдэг нь эргэлзээтэй байна.

Түүнчлэн О.М- “... “Б-” гэгчтэй бүлэглэн иргэн И.А-ийн гэрээс  эд зүйл хулгайлсан., Б-гийн бүтэн нэрийг мэдэхгүй, караокед танилцсан.,” гэж мэдүүлсэн.  /хх-8, 160-р хуудас / бол шүүгдэгч О.М-, Ч. М- нар Эмээлт дэх мал бэлтгэлийн  бойн дээр ажиллаж байх даа “бие биеэ харсан” талаар мэдүүлж, “караокед танилцсан” талаар мэдүүлсэн мэдүүлэг хэрэгт байхгүй байгаа анхаарах ёстой байсан.

-Шүүгдэгч Ч.М- ... 2017 оны 3 сард Дундговь аймгийн Дэлгэрхангай суманд иргэн А-, С- нартай малчдаас түүхий эд цуглуулж явсан. А- утас 98272728, С- утас 88060807.” гэж удаа дараа мэдүүлж байсан байна. /хх-7, 89, хх-12, 65-р хуудас / 

-Гэрч Ц.А- “... Би М-ыг дагуулаад 2017 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрхангай сум орж ноолуур авахаар явж байсан. Тус суманд ноолуур цуглуулж дуустал байж байгаад 2017 оны 5 дугаар сарын 20 үеэр Улаанбаатар хотод ирсэн.” /хх-12, 82”-р хуудас / гэж мэдүүлжээ.

Иймд шүүгдэгч Ч.М-, О.М-тэй бүлэглэн 2017 оны 03 дугаар сарын 22-ны өдөр Төв аймгийн Алтанбулаг сумын Сумтын 1 дүгээр багийн Өлийн 2-01 тоотод оршин суух иргэн И.А-ийн гэрт нэвтрэн орж  18.350.000 төгрөгийн эд зүйл хулгайлсан гэх үйлдэл холбогдол хангалттай нотлогдож тогтоогдоогүй эргэлзээ бүхий байхаас гадна гэмт хэргийг үгүйсгэх  дээрх нөхцөл байдал тогтоогдож байх тул  Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлийн 2 дах хэсэг, мөн хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8.т заасныг тус тус үндэслэн түүний  энэ үйлдлийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй.

          Шүүгдэгч Ч.М-ыг 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дархан сумын 06 дугаар баг Сэргэлэнгийн 10-140 тоотод оршин суух иргэн Б.А-гийн гэрээс нь 580.000 төгрөгийн үнэ бүхий паркет шал хулгайлсан гэм буруутай гэж үзжээ.

- Хэргээс үзвэл шүүгдэгч Ч.М- нь 2016 оноос хойш иргэн Б.А-тай хамтран амьдарсан тэдний дундаас  2018 оны 08 дугаар сарын 26-ны өдөр охин М.Н- төрсөн байна. /11-р хх.хийн  76,  7 –р х.хийн  152 –р хуудас/,

- Шүүгдэгч Ч.М- давж заалдах шатны шүүх хуралдаан дээр “...  А- бид 2 Дарханд амьдрахаар шийдэж байшин худалдаж авч түүнийгээ засаж байсан.” гэж мэдүүлсэн,

- Б.А-гийн “.... Ч.М- бид хоёр нэг гэрт амьдарч байгаад  муудалцаад 2020 оны 6 дугаар сарын 02-ноос хойш тусдаа амьдарч байгаа.” /хх-11, 76-р хуудас / гэсэн мэдүүлгүүд, түүнчлэн шүүгдэгч Ч.М- хувийн байдлын хувьд бага боловсролтой,  тухайн үйлдлийг өөрөө худалдаж авсан паркетаа  худалдаж авсан газарт нь буцааж өгсөн гэж мэдүүлсэн энэ нь тогтоогдсон  зэргээс дүгнэж үзэхэд

Шүүгдэгч Ч.М- “өөрийнхөө юмыг авч байна.” гэж өөрийн ухамсар, мэдлэгийн хэмжээнд бодож паркетыг авч явсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан хулгайн гэмт гэмт хэргийн шинжийг хэлбэрийн төдий агуулсан байх ба шүүгдэгч Ч.М-ын эрх зүйн боловсрол мэдлэг дутмаг байдал, хохирогч А-д учирсан хохирол арилсан байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ч.М- 2020 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Дархан сумын 06 дугаар баг Сэргэлэнгийн 10-140 тоот Б.А-тай хамт амьдарч байсан гэрээсээ 580 000 төгрөгийн үнэ бүхий паркет хулгайлсан” үйлдлийг Эрүүгийн хуулийн 2.1 дүгээр зүйлийн 4-т заасныг үндэслэн гэмт хэрэгт тооцохгүй байх хуулийн  үндэслэлтэй байна.

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч Ч.М-т холбогдох дээрх хоёр үйлдлийг хэрэгсэхгүй болгож байгаатай холбогдуулан түүнд анхан шатны шүүхээс оногдуулсан ял болоод хохирол төлөх заалтад өөрчлөлт оруулж шүүгдэгч Ч.М-ын иргэн Н-гийн “Самсунг галакси” маркийн гар утас хулгайлсан, иргэн Н.Э-ын эзэмшлийн “Даюун” маркийн мотоцикл хулгайлсан, иргэн М.Н-гийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж иргэн Б.А-гийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол учруулсан үйлдлүүдэд ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугийн хэлбэр, шүүгдэгчийн хувийн байдал болон бусад зүйлүүдийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэж энэ талаар шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулах нь  зүйтэй .

Шүүгдэгч нарын үйлдсэн бусад үйлдлүүдийг Цагдаагийн байгууллагаас шалгаж тогтоохдоо Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалт болон шүүхээс хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх зөрчил тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1., 39.9 дүгээр зүйлийн 1.4., 39.9 дүгээр зүйлийн 2.т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

          1.Дархан-Уул аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 441 дугаар шийтгэх тогтоолын 1 тогтоох хэсэгт :  

        ...Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1.8.д заасныг журамлан Прокуророос шүүгдэгч Ч-ын М-т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргээс иргэн И.А-ийн гэрт хууль бусаар нэвтрэн орж эд зүйл хулгайлсан гэх үйлдлийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 4.т заасныг журамлан иргэн Б.А-гийн паркет хулгайлсан гэх үйлдлийг  гэмт хэрэгт тооцохгүй  орхисугай... гэсэн заалт нэмж, 

-тогтоох хэсгийн 1 дүгээр  заалтын Ч.М-т холбогдох хэсэгт “... Шүүгдэгч Б- овогт Ч-ын М-ыг бусдын орон байранд нэвтэрч эд зүйл хулгайлсан  гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т заасан гэмт хэрэгт, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай...  гэж,

-тогтоох хэсгийн 2 дугаар заалтын Ч.М-т холбогдох хэсгийг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн  1.3.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.д зааснаар 1 жил /нэг жил/ хорих ял, мөн хуулийн тусгай  ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар 240 цаг /хоёр зуун дөчин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй...” гэж

-тогтоох хэсгийн 3 дугаар заалтыг “... Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1.2.т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2.т зааснаар оногдуулсан 240 цаг /хоёр зуун дөчин цаг/ нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг хорих ялын нэг хоногоор тооцож нийт 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1.т зааснаар оногдуулсан 1 жил хорих ял дээр нэмж нэгтгэн шүүгдэгч Ч.М-ын нийт эдлэх ялыг 1 жил 1 сарын /нэг жил нэг сар/ хугацаагаар тогтоосугай гэж,

- тогтоох хэсгийн 4 дүгээр заалтын “2 жил 4 сар ” гэснийг ”1 жил 1 сар” гэж,

- тогтоох хэсгийн 6 дугаар заалтын Ч.М-т холбогдох хэсэгт “10,045,000” гэснийг “840 000” гэж тус тус өөрчилсүгэй.

2. Тогтоох хэсгийн 6 дугаар заалтын Ч.М-т холбогдох хэсэгт “...Төв аймгийн Алтанбулаг сумын Сумтын 1 дүгээр багийн Өлийн 2-01 тоотод оршин суух иргэн И.А-д 9 175 000 төгрөг гаргуулж” гэснийг,

- тогтоох хэсгийн 7 дугаар заалтын Ч.М-т холбогдох хэсгийг тус тус хүчингүй болгож, тогтоолын  тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

3. Шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн давж заалдсан гомдлын зарим хэсгийг хүлээн авсугай.

4. Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл хэргийн оролцогчид болон тэдний өмгөөлөгч магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

  

                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ц.АМАРЖАРГАЛ

                                             ШҮҮГЧ                                     Ц.ТУЯА

                                                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     Б.МАНЛАЙБААТАР