Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 20 өдөр

Дугаар 2025/ШЦТ/57

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Сэлэнгэ аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Баярсайхан даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

 

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга:     Б.Номин

улсын яллагч:                                                  Б.С

шүүгдэгчийн өмгөөлөгч:                                 Л.Ц /цахимаар/

шүүгдэгч:                                                         О.Э******* нарыг оролцуулан

 

Сэлэнгэ аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Х******* овогт О*******-******* Э******* /РД:************/-нд яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр 2025 оны 3 дугаар сарын 19-ний өдөр ирүүлсэн ****************** дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ****оны ** дугаар сарын **-ны өдөр Сэлэнгэ аймаг, З суманд төрсөн, ** настай, эмэгтэй, тусгай дунд боловсролтой, сувилагч мэргэжилтэй, Сэлэнгэ аймгийн З сумын Эрүүл мэндийн төвд сувилагч ажилтай, ам бүл *, нөхөр хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг, Сүхбаатар сум, * дугаар баг, * дугаар хэсэг, *-** тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, Х******* овогт О*******-******* Э******* /РД:**********/

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Яллагдагч О.Э******* нь 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шуурхай удирдлагын газрын жижүүрийн мөрдөгч М.З******* тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, "хүмүүсийг гэр лүү оруулаад байна" гэх шалтгаанаар гар утасныхаа булангаар хохирогч М.З******* баруун хөмсөг рүү цохиж биед баруун хөмсөгт оёдол тавигдсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ.      

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 1. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Хэрэгт цугларч, бэхжүүлсэн нотлох баримтууд нь энэ хэрэгт хамаарал бүхий ач холбогдолтой, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад оролцогчийн хууль ёсны эрхийг хассан, хязгаарласан, зөрчсөн зөрчилгүй, нотолбол зохих байдлуудыг шалгаж тодруулсан, хэргийг хянан шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж шүүх дүгнэв.

 

Шүүгдэгч О.Э******* нь 2025 оны 01 дүгээр сарын 19-ний өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шуурхай удирдлагын газрын жижүүрийн мөрдөгч М.З******* тавьсан хууль ёсны шаардлагыг эсэргүүцэж, "хүмүүсийг гэр лүү оруулаад байна" гэх шалтгаанаар гар утасныхаа булангаар хохирогч М.З******* баруун хөмсөг рүү цохиж биед баруун хөмсөгт оёдол тавигдсан шарх гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэг үйлдсэн болох нь:

- Шүүгдэгч О.Э*******ий мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,

-  Хохирогч М.З******* мэдүүлэг /хх-ийн 13-14 дүгээр хуудас/,

- гэрч Г.Н мэдүүлэг /хх-ийн 20 дугаар хуудас/,

- гэрч Б.Б мэдүүлэг /хх-ийн 24 дүгээр хуудас/,

- Насанд хүрээгүй гэрч М.Б мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

-гэрч Г.А мэдүүлэг /хх-ийн 28 дугаар хуудас/,

-гэрч А.М мэдүүлэг /хх-ийн 30 дугаар хуудас/

-Сэлэнгэ аймаг дахь шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч эмч Д.Дарьсүрэнгийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 66 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 34 дүгээр хуудас/,

-хохирогч М.З******* ажлын үнэмлэхийн хуулбар /хх-ийн 61 дүгээр хуудас/ зэрэг хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч О.Э*******гийн үйлдсэн хэрэг нь нотлогдон тогтоогдож байна.     

Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

 

            Шүүгдэгч О.Э******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ хэргийн улмаас хохирогч нь төлбөр нэхэмжлээгүй тул шүүгдэгчийг төлөх төлбөргүй гэж үзэв.

 

2. Эрүүгийн хариуцлагын талаар:

 

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, З сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаан/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, З сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, З сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаан/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, З сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, З сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосон ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

Иймд шүүгдэгч О.Э*******д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, З сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, З сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэж,

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, З сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, З сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 7 сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, З сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох зүйтэй гэж шүүх дүгнэв.

 

3. Шүүгдэгч О.Э******* нь энэ тогтоолоор бусдад төлөх хохиролгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай асуудал шийдвэрлэгдээгүй, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд 158,852 төгрөг төлсөн болохыг тус тус дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч Х******* овогт О*******-******* Э******* /РД:/-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            2. Х******* овогт О*******-******* Э*******ийг /РД:*********/-нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 /нэг/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, З сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 /зургаа/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, З сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Э*******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, З сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 6 /зургаа/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, З сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн, түүний нийт эдлэх ялыг 7 /долоо/ сарын хугацаагаар Сэлэнгэ аймгийн Сүхбаатар, З сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоосугай.

 

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

            5. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 167 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч О.Э*******д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын биелэлтэд хяналт тавихыг Сэлэнгэ аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

6. Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх хохиролгүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэргийн хамт эд мөрийн баримт болон битүүмжлэгдсэн эд зүйл, иргэний хувийн бичиг баримт ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай асуудал шийдвэрлэгдээгүй, шүүгдэгч нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн банк дахь 100900020080 тоот дансанд 158,852 төгрөг төлсөн болохыг тус тус дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид авсан хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                 Б.БАЯРСАЙХАН