Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 26 өдөр

Дугаар 2025/ШЦТ/84

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

хонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн  шүүгч Ч.Байгалмаа даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Цэрэнлхам

Улсын яллагч: Э.Уламбаяр

Шүүгдэгч: *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2414003180037 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт

Монгол Улсын иргэн, ******* овогт *******гийн *******, регистрийн дугаар ,

Үйлдсэн хэргийн талаар

      Шүүгдэгч З.******* нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “ “ зочид буудлын 110 тоот өрөөнд иргэн *******той согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар *******ыг унтсан байх хойгуур “infinix” гэх гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар  авч 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

 Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:      

Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

.... 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр гэх газар ороод 129,000 төгрөгийн архи уух юм авсан байсан. Өрөөндөө өөрийнхөө гар утсыг үлдээсэн байж байгаад ******* гэх хүний гар утсыг “”  зочид буудлаас хулгайлж гараад өөрийнхөө барьцаанд тавьсан утсаараа сольсон нь үнэн. Миний буруутай үйлдэл болсон. “”  караокений эзэн *******т үлдэгдэл 70,000 төгрөгийг өгсөн байгаа... Хийсэн үйлдэлдээ харамсаж байна. Хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/,

Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

“..2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр 14 цагийн үед хонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулж байгаа “” караокед ороход үл таних 25-27 насны эрэгтэй хүн сууж байснаа намайг сайн таньдаг мэт над дээр ирээд  ахаа ажил төрөл сайн уу” гэж мэнд мэдээд өөрийгөө ******* гэж танилцуулж байсан. Би тэнд орсноос хойш 10 орчим минутын дараа гарсан. Тэгээд гарахдаа тэр залууд  “” зочид буудалд 110 тоот өрөөнд байгаа гэж хэлчихсэн. Би тэндээс гараад дэлгүүр ороод зочид буудал руугаа ороход нөгөө залуу зогсож байсан. Би тэр залууг дагуулаад өрөөндөө ороод нэг архи задлаад хуваагаад ууж байсан. Тэгээд миний ухаан тасарсан байсан. Би тэр өдрийн орой 18 цагийн үед сэртэл нөгөө залуу байхгүй, миний гар утас байхгүй байсан. Иймд ******* гэх залууг хардаж байгаа бөгөөд энэ талаараа цагдаад хандаж байна. Миний гар утас инфиникс загварын хар саарал өнгөтэй, ямар нэг гэмтэлгүй утас байсан...гэх мэдүүлэг, /хх-ийн 13/,

Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Нэг өдөр******* манай ажил дээр согтуу орж ирсэн. Манай ажил дээр хэсэг байж байгаад “Буянт богд “төвийн ард байрлах худалдааны гэсэн дэлгүүр лүү ороод эд зүйл худалдаж аваад утсаараа тооцоо хийсэн. Тэрнээс гараад би*******ыг “” буудалд хүргэж өгөөд гараад ирсэн. Намайг гарахад ******* гэх залуу орж ирсэн. Түүнээс хойш тэнд юу болсон талаар мэдэхгүй. Тэр өдрөөс хойш 2 хоногийн дараа******* над руу залгаад гар утас алга болсон байна гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 20/,

Иргэний нэхэмжлэгч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: ...2024 оны 05 дугаар сарын 17-18-ны үед хонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулж байгаа “” караокед ороод түүний эзэн ээс зарах утас байна уу гэж асуусан чинь 4 ширхэг гар утас гаргаж ирээд эд нар барьцаанд аваад эздүүд нь ирж авахгүй байгаа болохоор мөнгөө олж авахын тулд зарах гэж байна” гэж хэлсэн. Тэгээд би тэр гар утаснуудаас өнгөгүй кейстэй хар саарал өнгийн утсыг сонгоод 150,000 төгрөг өгсөн. Би 50,000 төгрөгийг өөрийн тоот данснаас шилжүүлээд 100,000 төгрөгийг нь хүүхдийн мөнгөний төрийн банкны данснаас шилжүүлсэн. Тэгээд би дугаарыг хийж ашигласан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 23/,

Гэрч *******ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...******* нь 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдөр манай караокед үйлчлүүлээд тооцооны 129,000 төгрөг төлөх мөнгө байхгүй гээд өөрийнхөө хүрэн өнгийн кейстэй Самсунг А-12 загварын гар утсыг үлдээсэн. Маргааш нь би 12 цаг өнгөрөөгөөд караокед очиход ******* нь араас орж ирээд “би гар утсаа аваад оронд нь энэ гар утсыг үлдээчихье гээд өнгөгүй гэртэй, хар саарал өнгийн утсыг гаргаж ирэхээр нь би гар утсыг сольж өгсөн. ******* тэр гар утсаа эргэж орж ирээд авъя гээд эргэж орж ирээгүй... гар утсаа ирж авахгүй болохоор нь 2024 оны 05 дугаар сарын 13-ны өдөр манайд өмнө нь ажиллаж байсан Буянтогтох орж ирээд зарах утас байна уу гэхээр нь 3 ширхэг утас гаргаж ирээд үзүүлсэн чинь З. ******* ахын үлдээсэн гар утсыг 150,000 худалдаж авсан...гэх мэдүүлэг, / хх-ийн 26/,

Гэрч ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...манай нөхөр ******* хүний гар утас аваад караокед өгсөн гэж надад хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 63/,

2024 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 95 дугаартай шинжээчийн..”.infinix” загварын гар утас 480.000 төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт, / хх-ийн 39/,

- Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн  08-09/, UNITEL ХХК-ийн гар утсанд ашигласан дугаарын эзэмшигчийн мэдээлэл /хх-ийн 16-17/, эд зүйл хүлээлгэсэн өгсөн тэмдэглэл / хх-ийн 29-30/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 34-35/, эд мөрийн баримтаар тооцох тогтоол / хх-ийн 42-43/,  шийтгэх тогтоолын хуулбарууд / хх-ийн 86-106/,  Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай прокурорын тогтоол /хх-ийн 49-52/, сууоь боловсролын гэрчилгээний хуулбар / хх-ийн 78-79/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 81-82/, шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 82-83/,үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 68-69/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 69-70/, иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 70-71/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 71-72/, депозит дансны хуулганууд /хх-ийн 72-73/, зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.

 Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.

Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.

Шүүгдэгч З.******* нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлын 110 тоот өрөөнд  иргэн *******той согтууруулах ундааны зүйл хэрэглэж улмаар *******ыг унтсан байх хойгуур түүний эзэмшлийн “infinix” гэх гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, эзэмшигчид нь мэдэгдэлгүйгээр нууцаар авч, 480.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь

Шүүгдэгч *******ын...******* гэх хүний гар утсыг “” зочид буудлаас хулгайлж гараад өөрийнхөө барьцаанд тавьсан утсаараа сольсон нь үнэн,... хийсэн үйлдэлдээ харамсаж байна, хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 59-60/,

Хохирогч *******ын... тэр залууд согтсондоо “ ” зочид буудалд 110 тоот өрөөнд байгаа гэж хэлчихсэн, ...тэндээс гараад дэлгүүр ороод зочид буудал руугаа ороход нөгөө залуу зогсож байсан, тэр залууг дагуулаад өрөөндөө ороод нэг архи задлаад хуваагаад уусан, миний ухаан тасарсан байсан,... тэр өдрийн орой 18 цагийн үед сэртэл нөгөө залуу байхгүй, миний гар утас байхгүй байсан....гэх мэдүүлэг, /хх-ийн 13-14/,

Гэрч ...******* над руу залгаад гар утас алга болсон гэж хэлсэн...гэх мэдүүлэг / хх-ийн 20-21/,

Иргэний нэхэмжлэгч ын... тэр гар утаснуудаас өнгөгүй кейстэй хар саарал өнгийн утсыг сонгоод 150,000 төгрөг өгсөн,... 50,000 төгрөгийг өөрийн тоот данснаас шилжүүлээд, 100,000 төгрөгийг нь хүүхдийн мөнгөний төрийн банкны данснаас шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/,

Гэрч *******ийн...Маргааш нь 12 цаг өнгөрөөгөөд караокед очиход ******* нь орж ирээд би гар утсаа аваад оронд нь энэ гар утсыг үлдээчихье гээд өнгөгүй гэртэй, хар саарал өнгийн утсыг гаргаж ирсэн,  би гар утсыг сольж өгсөн,...******* тэр гар утсаа авъя гээд эргэж орж ирээгүй, үлдээсэн гар утсыг 150,000 худалдаж авсан...гэх мэдүүлэг, / хх-ийн 26-27/,

Гэрч ийн...манай нөхөр ******* хүний гар утас аваад караокед өгсөн гэж  хэлсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 63-64/,

2024 оны 05 дугаар сарын 31-ны өдрийн 95 дүгаартай шинжээчийн..”.infinix” загварын гар утас 480.000 төгрөг болохыг тодорхойлов... гэх дүгнэлт, / хх-ийн 39/,  болон хэрэгт цугларсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүгдэгч ******* нь 2024 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хонгор сумын 1 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг “” зочид буудлын 110 тоот өрөөнд байсан иргэн *******ын эзэмшлийн “infinix”  гэх гар гар утсыг хулгайлан авч, 480,000 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлд заасан “хулгайлах” гэдэгт өөртөө амар хялбар аргаар орлого олох санаа зорилготой, орлого олохыг хүсэж үйлддэг идэвхтэй үйлдлээр үйлддэг, бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахай сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, үнэ төлбөргүйгээр өөрийн өмчийн адил захиран зарцуулсан буюу захиран зарцуулах бодит боломж бүрдүүлсэн санаатай үйлдлийг ойлгох бөгөөд шүүгдэгч *******ын үйлдэл нь хулгайлах гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан, төгссөн гэмт хэрэг байна.

 Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүй болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заажээ.

 Шүүгдэгч ******* нь амар хялбар аргаар мөнгөтэй болж өөрийн хэрэгцээ шаардлагыг хангах зорилгоор, шунахайн сэдэлттэйгээр, шууд санаатайгаар үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал бусдын өмчлөх эрхэд халдсан,  бусдын эд хөрөнгийг хэн нэгэн хүнд хүч хэрэглэлгүй өмчийн эзэн нь түүнд дээрх хөрөнгийг авах зөвшөөрөл өгөөгүй байхад бусдын өмчлөх эрхэд халдаж бусдад эд хөрөнгийн хохирол учруулсан тул түүнийг энэ гэмт хэргийг санаатай үйлдсэн гэм буруутайд тооцно.

Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авсан, хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Уг гэмт хэргийн хохирогч *******ын гар утсыг үнэлсэн эд зүйлийн үнэлгээ хийсэн баримт хэрэгт авагдсан ба уг үнэлгээний талаар хохирогч, шүүгдэгч нарын хэн аль нь маргаагүй, хүлээн зөвшөөрсөн бөгөөд шүүгдэгч  нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гар утсыг хохирогч *******од биет байдлаар хүлээлгэн өгсөн /хх-ийн28 / байх тул шүүгдэгч *******ыг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Харин иргэний нэхэмжлэгч нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч *******ын эзэмшлийн  infinix маркийн гар утсыг биед байдлаар буцааж өгсөн байх  тул түүний гар утсыг худалдан авсан  үнэ болох 150,000 төгрөгийг шүүгдэгч *******оос гаргуулж, иргэний нэхэмжлэгч од олгож шийдвэрлэх зүйтэй байна.

Шүүгдэгч ******* нь Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд 4 удаагийн ял шийтгэлтэй талаар бүртгэгдсэн бөгөөд 2017 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн 2015 оны шинэчлэн найруулсан Эрүүгийн хуульд “ялтай байдал” байхгүй болсон тул анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэв.

 Шүүгдэгч ******* нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлж барагдуулсныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч *******, түүний өмгөөлөгч Д.Уранчимэг нар нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.

            Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******ын үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулах бөгөөд Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.

Шүүгдэгч *******ыг хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн ерөнхий ангийн 6.3 дугаар зүйлд заасан хэрэг хариуцах чадвартай тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч ...шүүгдэгч *******т  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах... дүгнэлтийг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Уранчимэгээс ...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ...нийтэд тустай ажил хийлгэх ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү...гэх дүгнэлтийг тус тус гаргажээ. 

Эрүүгийн хулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 5-т заасан …Нийтэд тустай ажил хийлгэх ялыг хөдөлмөрийн чадвараа бүрэн алдсан хүнд, биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц нийтэд тустай ажил хийлгэх ялыг жирэмсэн эмэгтэй, тавин таваас дээш насны эмэгтэй, жараас дээш насны эрэгтэй хүнд оногдуулахгүй...гэж хуульчилсан бөгөөд шүүгдэгч *******т нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахад саад болохуйц нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.1 дүгээр зүйлийн 2-т...Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ...гэж  заасныг баримтлан шүүгдэгч *******ын  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол буюу  хохирогчийн хохирлын нөхөн төлсөн / хх-ийн 28-29/, шүүгдэгчийн хувийн болон эрүүл мэндийн байдал, эрхэлсэн тодорхой ажилгүй, өмнө шүүхээр ял шийтгүүлж байсан, шүүхийн хэлэлцүүлэгт... шүүгдэгч  ******* нь 2024 оны 11 сард арьс харшлын өвчний улмаас учир группид байдаг, сарын 600000 төгрөгийн тэтгэмж авдаг ... гэж мэдүүлж байгаа боловч энэ талаар холбогдох баримт хэрэгт авагдаагүй буюу гаргаж өгөөгүй, түүний биеийн эрүүл мэндэд шууд нөлөөлөхүйц өвчтэй гэж үзэх боломжгүй, иргэний нэхэмжлэгч ын 150,000 төгрөгийн хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурор, шүүгдэгчийн өмгөөлөгч нарын дүгнэлт зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж  Эрүүгийн хуулийн тусгай ангийн  17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан 400 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх зүйтэй байна.

Тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/269 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн болно.

 Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс  2025 оны 03 дугаар сарын 26-ний өдрийг хүртэл нийт 1 хоног цагдан хоригдсон бөгөөд түүний цагдан хоригдсон нэг хоногийг  нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасаж тооцов.

Шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,

Уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалж,

Шүүгдэгч *******ын эзэмшлийн хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдав.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 дэх хэсэг,  36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус  удирдлага болгонТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар хууль бусаар авч хулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******ыг дөрвөн зуун цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4-т зааснаар шүүгдэгч *******т шүүхээс оногдуулсан дөрвөн цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******ын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс  2025 оны 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар тооцож эдлэх ялаас хасаж тооцож эдлэх ялаас хассугай.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-т шүүгдэгч *******оос 150,000 төгрөг гаргуулж, иргэний нэхэмжлэгч од олгосугай.

6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхэгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хамт хадгалсугай.

7. Шүүгдэгч *******ын эзэмшлийн хөрөнгөнөөс битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

8. Шүүгдэгч *******т хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор хонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******т хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ           Ч.БАЙГАЛМАА