Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 16 өдөр

Дугаар 101/ШШ2021/04256

   2021       12         16                                     101/ШШ2021/04256         

                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Э.Г,

Нэхэмжлэгч: Б.М нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох,

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 105,32 м.кв талбайтай, дөрвөн өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн ”А” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №ҮХХ/821-1475 үнэлгээг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О,

Бие даасан шаардага гаргаагүй гуравдагч этгээд “Б ББСБ” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Хатантуул нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Э.Г, Б.М нар шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн Э.Г, Б.М нар нь 2017 оны 12 дугаар сарын 05-ны өдөр, 2018 оны 01 дүгээр сарын 12-ны өдөр “Б ББСБ”-с 28,000,000 төгрөгийг 4,3 хувийн хүүтэй албан хэрэгцээнд зарцуулан зээлсэн боловч ажил хэрэг удаашран мөн Ковид-19 улмаас ажил зогсож тохирсон хугацаанд төлж чадаагүйн улмаас Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас албадан дуудлага худалдаанд оруулах мэдэгдлийн дагуу үнийн санал авсан ч гадны үнэлгээний байгууллагаар үнэ гаргуулан дуудлага худалдаанд оруулах болсон мэдэгдлийг 2021 оны 07 дугаар сарын 19-ний өдөр шуудангаар хүлээж авсан.

Тус мэдэгдэлд ирүүлсэн үнийг бид хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул үнийн санал болгосон 188,377,662 төгрөгийн үнэлгээг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

/хх-ийн 1 тал/

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Э.Г, Б.М нарын шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцаад дараах тайлбарыг гаргаж байна.

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 00824 дүгээр захирамжаар Э.Г-аас 52,707,183 төгрөгийг гаргуулж “Б ББСБ” ХХК-д олгохоор шийдвэрлэжээ.

Шийдвэр гүйцэтгэх ажиллагаагаа явуулж төлбөр төлөгч Э.Г-ын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан эрхийн улсын бүртгэлийн Ү-0 дугаарт бүртгэлтэй Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж 0 дугаар байрны 0 тоотод байрлах 105,32 м.кв талбайтай 4 өрөө орон сууцыг битүүмжлэн хурааж Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-т заасны дагуу талууд харилцан тохиролцоогүй тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.2.2-т заасны дагуу “А” ХХК-иар үнэлгээ тогтоолгоход 188,377,662 төгрөгөөр зах зээлийн үнэлгээг тогтоосон.

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-т заасны дагуу шинжээчийн үнэлсэн үнэлгээг Э.Г, Б.М нарт 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдрийн 4-187/12669 тоот мэдэгдлийг ирж авахыг мэдэгдэхэд 2 дугаар эмнэлгийн хашаанд ажил хийж байгаа тул ирж авах боломжгүй болохыг утсаар хэлсний дагуу шуудангаар хүргүүлж, энэ талаар тэмдэглэл үйлдсэн.

Иймд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хууль заасны дагуу явагдсан бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасны дагуу нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд “Б ББСБ” ХХК нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ж нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн №101/ШШ2021/00824 тоот шүүгчийн захирамжаар хариуцагч Э.Г-аас нийт 52,707,113.34 төгрөгийг гаргуулж тус ББСБ олгохоор, барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу дуудлага худалдаагаар худалдахаар тус тус шийдвэрлэсэн.

Хариуцагч нь хуулийн дагуу хүлээсэн үүргээ сайн дураараа биелүүлэхгүй байсан тул тус ББСБ-ын зүгээс Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хандаж барьцаа хөрөнгийг албадан борлуулж шүүхээс гаргасан шийдвэрийн биелэлтийг Улсын бүртгэлийн Ү-0 тоот гэрчилгээтэй, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 байр, 0 тоот 102,32 м.кв 4 өрөө орон сууцаар хангуулахаар 2021 оны 05 дугаар сарын 13-ны өдөр 05/13/01 тоот албан бичгийг хүргүүлсэн билээ.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь өөрийн эрх хэмжээний хүрээнд дээрхи барьцаа хөрөнгийг хуульд заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагааг хийж барьцаа хөрөнгийн албадан дуудлага худалдаанд оруулах доод үнийн саналаа төлбөр төлөгчөөс дуудлага худалдааны доод үнийг ирүүлээгүй тул төлбөр авагчийн зүгээс мэргэжлийн байгууллагаар тогтоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийсэн байдаг.

Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар хүлээн авч “Шинжээч томилох тухай” тогтоолыг гаргасан бөгөөд “А” ХХК-ийг хөндлөнгийн шинжээчээр томилсон. Хөрөнгийн үнэлгээг хийсэн бөгөөд хөрөнгийн дүгнэлтээр барьцаа болох Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 байр, 0 тоот 102,32 м.кв 4 өрөө орон сууцыг үнэлж, өнөөгийн зах зээлийн үнэ, цэнийг 188,377,662.007 төгрөг болохыг тодорхойлж ирүүлсэн.

Барьцаа хөрөнгийн өмчлөгч нэхэмжлэгч нарын зүгээс Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрыг хариуцагчаар татаж “А” ХХК-ийн барьцаа хөрөнгийн зах зээлийн бодит үнэлгээ тогтоосон дүгнэлтийг эс зөвшөөрч үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг гаргасан.

 Үнэлгээг Олон улсын үнэлгээний стандарт, Монгол Улсын Хөрөнгө үнэлгээний тухай хуулийн дагуу үнэлгээг хийсэн, тус барьцаа хөрөнгийн үнэлгээг хөрөнгийн зах зээлийн үнэ ханшинд нийцсэн үнэлгээтэй дүгнэлтийг гаргасан гэж үзэж байна. Мөн тухайн барьцаа хөрөнгө үнэлгээг хүлээн зөвшөөрөхгүй байгаа үндэслэл нь тодорхойгүй бөгөөд нэхэмжлэлдээ ямар үндэслэлээр зөвшөөрөхгүй байгаа талаараа огт дурьдаагүй байна.

Иймд нэхэмжлэлийн шаардлага нь хууль зүйн үндэслэлгүй бөгөөд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Э.Г, Б.М нар нь хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 105,32 м.кв талбайтай, дөрвөн өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн ”А” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №ҮХХ/821-1475 үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан.

Хариуцагч “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар” нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан. 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/00824 дугаартай захирамжаар :

Нэхэмжлэгч “Б ББСБ” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч Э.Г-д холбогдох 60,112,689.31 төгрөг гаргуулах, үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах тухай иргэний хэргийг талуудын эвлэрлийг баталж, хэрэгсэхгүй болгож,

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаасаа 7,660,805.03 төгрөгөөс татгалзаж, хариуцагч тал үлдэх 52,461,884.29 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч, 2021 оны 03 дугаар сарын 17-ны өдөр 8,743,600.00 төгрөгийг төлж, 2021 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2021 оны 12 дугаар сарын 20-ны өдөр хүртэл сарын бүрийн 20-ны өдөр 4,371,800.00 төгрөгийг тус тус төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд хариуцагч Э.Г, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М нарын өмчлөлийн Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах 105.32 м.кв талбайтай орон сууцаар үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. 

                           /хх-ийн 10-13, 42-43 тал/

Дээрх шийдвэрийг төлбөр төлөгч Э.Г-ыг сайн дураараа биелүүлээгүй гэж үзсэн төлбөр авагч “Б ББСБ” ХХК-ийн хүсэлтээр тус шүүхийн шүүгчийн 2021 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн 101/ШЗ2021/05621 дугаартай “Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгэх тухай” захирамж, мөн өдрийн 00411 дугаартай гүйцэтгэх хуудас бичигдснийг үндэслэн хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар нь шийдвэр гүйцэтгэх ажиллагаа үүсгэж, шийдвэр гүйцэтгэх ажиллагаа явагдсан болох нь хэрэгт авагдсан баримтууд болон талуудын тайлбараар тогтоогдсон.

/хх-ийн 40-41, 44 тал/

Шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хариуцагч нь төлбөр төлөгч Э.Г-аас үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэрт тусгасан түүний болон бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Б.М нарын өмчлөлийн  

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн, Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах 105.32 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцыг битүүмжилж, хураан авсан, уг ажиллагааны явцад тэмдэглэл үйлдсэн байх ба эдгээр ажиллагааны талаар төлбөр төлөгч гомдол гаргаагүй байгаа нь шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа хуульд нийцсэн, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсгийг зөрчөөгүй гэж үзнэ.

/хх-ийн 51-56 тал/

Төлбөр төлөгч үүргээ хугацаандаа биелүүлээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шийдвэр гүйцэтгэгчээс үл хөдлөх эд хөрөнгийг худалдан борлуулах үнийн саналаа ирүүлэхийг мэдэгдсэнээр төлбөр төлөгч Э.Г нь 200,000,000 төгрөг, хамтран өмчлөгч Б.М нь 300,000,000 төгрөгөөр тус тус үнэлснийг төлбөр авагч “Б ББСБ” ХХК эс зөвшөөрч, шинжээч томилуулан зах зээлийн бодит үнэлгээг тогтоолгох  хүсэлт гаргажээ.

/хх-ийн 59, 85-86 тал/

Нэгэнт талууд хөрөнгийн үнэлгээний талаар тохиролцоогүй тул Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас 2021 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн №7/126 тоот “Шинжээч томилох тухай тогтоол”-оор хөрөнгийн үнэлгээний “А” ХХК-ийг шинжээчээр томилсон нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1, 55 дугаар зүйлийн 55.2.2, Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1-д тус тус заасантай нийцсэн байх ба уг ажиллагааг дээр дурдсан хуулиар тогтоосон журам зөрчсөн гэж үзэх үндэслэл хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсонгүй.

/хх-ийн 60-64 тал/

“А” ХХК нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №ҮХХ/821-1475 тоот үнэлгээний тайлангаар Баянзүрх дүүрэг, 0 дугаар хороо, 0 гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт байрлах 105.32 м.кв талбайтай, дөрвөн өрөө орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг мөн өдрийн  байдлаар зах зээлийн үнэ цэнийг “188,377,662” төгрөг гэж  үнэлжээ.

/хх-ийн 67-81тал/

Хариуцагч нь 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн “А” ХХК-ийн үнэлгээг төлбөр авагч, төлбөр төлөгч нарт 2021 оны 07 дугаар сарын 09-ний өдөр  мэдэгдэж, танилцуулсан, мөн өдөр тэмдэглэл хөтөлсөн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.3-д: “Шийдвэр гүйцэтгэгч хөрөнгийн үнэлгээг шинжээчээр тогтоолгосон бол шинжээчийн дүгнэлтийг хүлээн авснаас хойш ажлын 3 өдрийн дотор талуудад мэдэгдэж, дүгнэлтийг танилцуулж, санал хүсэлтийг авч, тэмдэглэл хөтөлнө” гэж заасантай нийцжээ.

/хх-ийн 82-84 тал/

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ үнийн саналыг зөвшөөрөхгүй гэжээ.

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.3. “Хөрөнгийн үнэлгээний тайланд дараахь зүйлийг тусгана”, 9.3.1.үнэлгээчний нэр, хөрөнгийн үнэлгээ хийх тусгай зөвшөөрөл /цаашид “тусгай зөвшөөрөл” гэх/-ийн дугаар, тусгай зөвшөөрлийн хугацаа, үнэлгээчний хариуцлагын даатгалын талаархи мэдээлэл”, 14 дүгээр зүйлийн 14.1.Үнэлгээчин дараахь үүрэг хүлээнэ”, 14.1.6. “үнэлгээчний хариуцлагын даатгалд даатгуулсан байх” гэж заасан.

“А” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээнд түүний эрхлэх үйл ажиллагааны чиглэлийг “Даатгалын хохирол үнэлэгчийн үйл ажиллагаа, хөрөнгийн үнэлгээ хийх, үнэт цаасны зах зээлд оролцогчид хөрөнгийн үнэлгээний үйлчилгээ” гэж бүртгэсэн, үнэлгээчин Б.Ш нь Сангийн сайдын 2015 оны 344, 2018 оны 284 дүгээр тушаалын дагуу хөрөнгийн үнэлгээ хийх №091100143 дугаар бүхий тусгай зөвшөөрлийн гэрчилгээтэй байна.

/хх-ийн 139-140 тал/

Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4.-т: “Хөрөнгийн үнэлгээ хийхэд Олон улсын үнэлгээний стандартын хорооноос баталсан олон улсын үнэлгээний стандарт, энэ хуулийн 4.5, 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, аргачлалыг удирдлага болгоно”,

8 дугаар зүйлийн 8.1-д: “Хөрөнгийн үнэлгээг тухайн үнэлгээний зүйлийн шинж байдал, онцлог, зориулалтыг харгалзан хөрөнгийн үнэлгээний өртгийн, жишиг үнийн, орлогын аргуудыг хослуулан, олон улсын болон хөрөнгийн үнэлгээний үндэсний стандарт, энэ хуулийн 8.2-т заасан хөрөнгийн үнэлгээний аргачлалд нийцүүлэн тодорхойлно” гэж тус тус заажээ.

Шинжээч нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1.1, Олон Улсын Стандарт /IVS/-2020-105-д заасан зах зээлийн, орлогын, өртгийн хандлагаас өртгийн болон зах зээлийн хандлагыг сонгож үнэлгээг 188,377,662 төгрөг гэж хийсэн талаар үнэлгээний тайланд тусгасан байна.  

Үүнээс үзэхэд шинжээчийн дүгнэлтэд үнэлэх гэж буй орон сууцны байршил,  ашиглалтын байдал зэрэг хөрөнгийн шинж байдлыг тодорхой тусгаж, өртгийн хандлагын арга, зах зээлийн харьцуулалтын аргыг хослуулан хэрэглэж, орлогын хандлагын аргыг хэрэглэх боломжгүй үндэслэлээ тайлбарлаж, улмаар өртгийн хандлагын арга, зах зээлийн харьцуулалтын арга тус бүрээр хэрхэн үнэлснээ тусгаж, эцсийн дүгнэлтийг гаргасан, Шүүхийн шинжилгээний тухай хуулийн 18 дугаар зүйлд зааснаар шинжээчийн дүгнэлтэд тусгавал зохих асуудал болох шинжилгээний объектыг шинжилсэн явц, шинжээчид тавьсан асуулт, түүнд өгсөн хариулт, түүний үндэслэлийг асуулт тус бүрээр тусгасан гэж үзэхээр байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, шинжээч “А” ХХК нь Шүүхийн шинжилгээний тухай хууль, Хөрөнгийн үнэлгээний тухай хуульд заасны дагуу дүгнэлтээ гаргасан болох нь тогтоогдож байх ба харин нэхэмжлэгч нар дээрх үнэлгээг зөвшөөрөхгүй гэх нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тодорхойлоогүй, ийнхүү зөвшөөрөхгүй байгаа талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно. 

Иймд хариуцагч “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-т холбогдох

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2021 оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 101/ШШ2021/00824 дугаартай захирамжийн дагуу явагдаж буй шийдвэр гүйцэтгэлийн ажиллагааны явцад хийгдсэн

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 105,32 м.кв талбайтай, дөрвөн өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн ”А” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №ҮХХ/821-1475 үнэлгээг хүчингүй болгуулах тухай Э.Г, Б.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Э.Г, Б.М нар 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр өөрийгөө бүрэн төлөөлөх итгэмжлэлийг Б.Б-д 2 жилийн хугацаатай олгосон байх ба 2021 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хэргийн баримтуудтай танилцах хүсэлтийг, 

2021 оны 12 дугаар сарын 09-ний өдөр “А” ХХК-иас нотлох баримт гаргуулах хүсэлтийг тус тус хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан байна.

/хх-ийн 110-118, 120-137 тал/

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б нь нэхэмжлэгч нартай  байгуулсан гэрээг цуцалсан талаар тэдэнд мэдэгдсэн тул 2021 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн шүүх хуралдааныг өөрийн эзгүйд хийлгэхийг хүссэн, цаашид хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгч нарыг оролцуулах тухай хүсэлтийг ирүүлсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.2-т тус тус зааснаар нэхэмжлэгчийн төлөөлөгчийг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж, мөн хуулийн 100.4-т зааснаар нэхэмжлэгчийн урьд гаргасан тайлбарыг шүүх хуралдаан дээр гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурдав.

/хх-ийн 137, 145 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116,118, 160 дугаар зүйлийн 160.1.2-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 177 дугаар зүйлийн 177.1, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч “Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар”-т холбогдох

Эрхийн улсын бүртгэлийн Y-0 дугаарт бүртгэгдсэн, Баянзүрх дүүргийн 0 дугаар хороо, 0 гудамж, 0 дугаар байр, 0 тоот хаягт байршилтай, 105,32 м.кв талбайтай, дөрвөн өрөө, Орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг үнэлсэн ”А” ХХК-ийн 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №ҮХХ/821-1475 үнэлгээг хүчингүй болгуулах тухай Э.Г, Б.М нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан нэхэмжлэгч нараас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2-т зааснаар мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд тус шүүхийн шүүгчийн 2021 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 101/ШЗ2021/11869 дугаар захирамжаар авсан “Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах тухай” арга хэмжээ нь хэвээр үйлчлэх болохыг  дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 14 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.ЦОЛМОНГЭРЭЛ