| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Байгалмаа |
| Хэргийн индекс | 303/2025/0062/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/85 |
| Огноо | 2025-03-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Э.Уламбаяр |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/85
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянхонгор аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Байгалмаа даргалж,
Улсын яллагч: Э.Уламбаяр
Нарийн бичгийн дарга: Н.Бүжинлхам
Шүүгдэгч: ******* нарыг оролцуулан тус шүүхийн хурлын танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Аймгийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн 2514000000054 дугаартай хэргийг 2025 оны 03 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт
Монгол Улсын иргэн, ******* овогт *******ын *******, регистрийн дугаар *******,
Үйлдсэн хэргийн талаар
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор сумын Дуурсах 3 дугаар багийн ******* тоотод *******ыг миний урдаас агсарсан гэх шалтгаанаар дух хэсэгт нь нэг удаа мөргөсний улмаас духанд шарх, зүүн, баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /яллах дүгнэлтэнд бичигдсэнээр /
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Талуудын хүсэлтээр хэрэгт авагдсан яллах болон хөнгөрүүлэх, цагаатгах талын нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв. Үүнд:
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...Яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би гаргасан асуудалдаа гэмшиж дүгнэлт хийж байна..гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/,
Хохирогч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Би 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн орой 21 цагийн үед гурван найзтай Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах “Хишиг Монгол” караоке ороод “Сэнгүр” нэртэй лаазтай пиво найман ширхгийг захиалж ууж дуусгаад ногоон Экс нэртэй 0.75 граммтай архи авсан. Манай хоёр эмэгтэй найз жоохон муудаад гэр лүүгээ явсан. Би ******* найзтайгаа авсан архиа уучхаад караокеноос гарсан чинь гадаа нь манай найз дүүтэйгээ ирсэн байсан. Би караокеноос Сэнгүр нэртэй 2.5 литртэй том пиво 1 ширхгийг аваад Дуурсах 3- ******* тоотод хүргүүлээд буух гэсэн чинь машин барьж явсан дүү тай би маргалдсан. Намайг машинаас буух гэж байсан чинь машин дотор намайг татаж аваад миний зүүн талын хөмсөг рүү 1 удаа мөргөсөн. Би гэртээ орсон чинь манай найз цагдаад дуудлага өгсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/,
Иргэний нэхэмжлэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...Хохирогч *******ын талаарх мэдээллийг шүүж үзэхэд Эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны 12 дугаар сарын 30-ны өдрөөс хойш нийт 62552 төгрөгийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан байсан. Би *******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 62.552 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна. Энэ төлбөр төлөгдчихвөл надад өөр ямар нэгэн санал гомдол, нэхэмжлэх байхгүй байна. Одоогоор энэ төлбөр төлөгдөөгүй байна...гэх мэдүүлэг. / хх-ийн 15-16/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
...орой гэдэг найзындаа байх үед манай дүү ******* над руу залгаад намайг ирээд аваадах гэсэн. Би дүүгээ очиж аваад төв рүү ороод найзтайгаа уулзана гээд явсан. Манай дүү ******* явъя ах гээд яараад байсан. Би уухгүй та наад пивоо гэр лүүгээ аваад ор гэж хэлсэн. Тэгээд машинаас буухгүй болохоор нь манай найз , манай дүү ******* хоёр гэр рүү нь өргөөд оруулсан. Удаагүй манай дүү би агсараад байхаар нь ахын дух хэсэг рүү нь 1 удаа мөргөчихлөө гээд машинд ороод ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Гэрч мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...орой гэртээтай байх үед дүү ******* нь утсаар залгаад намайг ирээд аваадах гэсэн. Бид 2 манай гэрээс гараад дүүг нь эмнэлгийн урд талаас очиж аваад гэдэг хүнтэй таарсан. Орд караокены гадаа хүмүүстэй маргалдаад байхаар нь бид 2 очиж салгаад гэрт чинь хүргээд өгье суучих гээд машиндаа суулгаад Дуурсах 3-******* тоотод хүргүүлсэн. Тэгээд гэрийн чинь гадаа ирлээ буугаарай гэсэн чинь тэр найз нь машинаас буухгүй байхаар нь би дүү *******тай цуг гэр рүү нь өргөөд оруулсан чинь гэртээ ороод ******* руу агсараад байхаар нь гэдэг ахын дух хэсэг рүү нь ******* ах 1 удаа мөргөсөн. Тухайн үед *******ын дух хэсгийн зүүн хөмсөгний голд нь шарх үүссэн, цус гарсан байсан...гэх мэдүүлэг, / хх-ийн 21-22/,
Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:
.. оройн 21 цагийн үед гурван найзтайгаа Баянхонгор сумын Номгон 1 дүгээр багт байрлах Орд караоке ороод Сэнгүр нэртэй лаазтай пиво 8 ширхэгийг захиалж уусан. Би согтоод байхаар нь түрүүлээд ганцаараа гэр рүүгээ явсан. , ******* 2 дуулаад үлдсэн. Тэгээд шөнийн 03 цагийн үед гэртээ унтаж байгаад сэрсэн чинь манай хамтран амьдрагч хүнд зодуулсан, хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай газар хэвтэж байсан. Тухайн үед гэртээ унтаж байсан болохоор хараагүй, шөнө сэрсэн чинь хүнд зодуулсан байсан. Хамтран амьдрагч аас асуусан чинь ******* гэдэг залуу миний хөмсөг рүү мөргөсөн гэж хэлсэн. ын дух хэсгийн хөмсөгний голд нь шарх үүссэн, цус гарсан байсан...гэх мэдүүлэг, / хх-ийн 24-25/,
Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн
...******* гэдэг найзтайгаа авсан архиа уучхаад караокеноос гарсан чинь гадаа нь гэдэг залуу дүүтэйгээ ирсэн байсан. *******ыг гэрт нь хүргэж өгөхөөр машинд суугаад Дуурсах 3-******* тоотод *******ын гэрт нь хүргүүлсэн. Гэрийн үүдэнд нь очоод машинаас нь буухгүй, гэртээ орохгүй байсан. Хэсэг юм ярьж байгаад буухгүй болохоор нь , ******* бид 3 гэр рүү нь өргөөд оруулсан чинь гэртээ ороод ******* гэдэг залуутай маргалдаад *******ын дух хэсэг рүү нь ******* 1 удаа мөргөсөн тэгээд гэрээс нь гараад явсан...” гэсэн мэдүүлэг, / хх-ийн 27-28/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 106 дугаартай
1.*******ын биед духанд шарх, зүүн, баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо.
2.Дээрх гэмтэл нь амь насанд аюулгүй хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой.
3.Дээрх гэмтэл нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй.
4.Дээрх гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой. Шинэ гэмтэл байна.
5.Дээрх гэмтлүүд тус бүрдээ эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт, /хх-ийн 38-39/
- Гэмт хэргийн талаархи гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл / хх-ийн 02-03/, Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоол / хх-ийн 61-64/, шүүгдэгч шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 43-44/, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-ийн 44-45/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 45-46/, суурь боловсролын гэрчилгээний тодорхойлолт / хх-ийн 47-48/, оршин суугаа газрын засаг даргын тодорхойлолт /хх-ийн 48-49/, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа /хх-ийн 49-50/, хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар /хх-ийн 50-51/, депозит дансны хуулгууд /хх-ийн 52-56/, шүүгдэгч *******гийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 57-58/, шүүгдэгчээс шүүхэд гаргаж өгсөн нас барсны гэрчилгээний / 0273 дугаар/ хуулбар зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларч бэхжүүлсэн, шүүгдэгч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамаарал бүхий талаас нь үнэлж прокурорын шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгчийн гэм буруугийн талаар дүгнэлт хийж холбогдох хэргийг хянан шийдвэрлэх боломжтой.
Хавтаст хэрэгт авагдсан баримтуудад тулгуурлан хэргийн газар болсон гэх үйл баримтад дүгнэлт хийхэд гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг гарах болсон шалтгаан, хэн үйлдсэн, гэмт хэргийн сэдэлт, гэм буруугийн хэлбэр зэргийг хангалттай тогтоож ирүүлсэн гэж үзэж хэргийг шийдвэрлэлээ.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд” хянан хэлэлцлээ.
Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянхонгор сумын Дуурсах 3-******* тоотод иргэн *******ыг миний урдаас агсарсан гэх шалтгаанаар дух хэсэгт нь нэг удаа мөргөсний улмаас духанд шарх, зүүн, баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь
Шүүгдэгч *******гийн...яллагдагчаар татсан тогтоолыг хүлээн зөвшөөрч байна...гэх мэдүүлэг /хх-ийн 68-69/,
Хохирогч *******ын...Ннмайг машинаас буух гэж байсан чинь машин дотор намайг татаж аваад миний зүүн талын хөмсөг рүү 1 удаа мөргөсөн...гэх мэдүүлэг /хх-ийн 6-8/,
Иргэний нэхэмжлэгч *******ын..*******ын Эрүүл мэндийн даатгалын сангийн хөнгөлөлт чөлөөлөлтөд хамрагдсан 62.552 төгрөгийг буруутай этгээдээс нэхэмжилж байна...гэх мэдүүлэг. / хх-ийн 15-16/,
Гэрч .. манай дүү би агсараад байхаар нь ахын дух хэсэг рүү нь 1 удаа мөргөчихлөө гээд машинд ороод ирсэн...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19/,
Гэрч ...******* руу агсараад байхаар нь гэдэг ахын дух хэсэг рүү нь ******* ах 1 удаа мөргөсөн...гэх мэдүүлэг, / хх-ийн 21-22/,
Гэрч гийн... хүнд зодуулсан, хөмсөгнөөс нь цус гарсан байдалтай газар хэвтэж байсан...гэх мэдүүлэг, / хх-ийн 24-25/,
Гэрч ын...******* гэдэг залуутай маргалдаад *******ын дух хэсэг рүү нь ******* 1 удаа мөргөсөн ...гэх мэдүүлэг, / хх-ийн 27-28/,
Баянхонгор аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн дугаар 106 дугаартай...*******ын биед духанд шарх, зүүн, баруун нүдний дээд зовхины цус хуралт гэмтэл тогтоогдлоо...хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...гэх дүгнэлт, /хх-ийн 38-39/, болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Аймгийн Прокурорын газраас шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүхээс шүүгдэгч *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийг 1-д заасныг баримтлан, мөн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх зарчимд тулгуурлан, хуульд заасан хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын биед духанд шарх, зүүн, баруун нүдний дээд зовхины цус хуралт...гэх дүгнэлт /хх-ийн 38-39/ талд авагдсан шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон, өөрөөр хэлбэл хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтэл, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёр шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ******* нь хохирогч *******ын бие эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан нь тухайн гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар буюу гэмт хэргийн хохирол болох бөгөөд учирсан гэмтлийн улмаас эмчилгээ үйлчилгээ хийлгэх зэрэг болон бусад зайлшгүй зардал нь гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн дагавар буюу хор уршигт тооцогдох юм.
Хэрэг учрал болсон өдөр шүүгдэгч ******* нь хохирогч ******* нарын хоорондын таарамжгүй харилцааны улмаас маргалдсан, улмаар шүүгдэгч нь хохирогчийн дух хэсэг рүү мөргөсөн үйл баримт талуудын хүсэлтээр хэргээс шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар хангалттай тогтоогджээ
Шүүгдэгч ******* нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.
Шүүгдэгч ******* нь хэргийн нөхцөл байдал гэм буруугийн талаар маргаагүй, өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрсөн болохыг тус тус тэмдэглэх нь зүйтэй.
Шүүгдэгч ******* нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлыг улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д зааснаар хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6-д заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Хохирогч ******* нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гэмт хэргийн улмаас учирсан хохиролд шүүгдэгч *******гаас нотлох баримтаар бүхий мөнгөн дүнгээр илэрхийлсэн нэхэмжлэл, шаардлага гаргаагүй, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн / хх-ийн 7-8/ байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д хэсэгт… гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллаг хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн хаатгалын байгууллагад нөхөн төлүүлэх..гэж хуульчилжээ.
Хохирогч ******* нь эмнэлгийн тусламж үйлчилгээ авч, нийт 62552 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт, чөлөөлтөд хамрагдсан бөгөөд шүүгдэгч ******* нь нөхөн төлж барагдуулахаа илэрхийлсэн байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “... Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн1 -т зааснаар шүүгдэгч *******д таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан уг торгох ялаас чөлөөлөх.. дүгнэлтийг гаргажээ.
Эрүүгийн хариуцлага ******* нь эрүүгийн хуульд заасан ял, албадлагын арга хэмжээнээс бүрддэг ба шүүгдэгч нь эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, хувийн байдалтай байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.2 дугаар зүйлийн 1-т заасан “… гэмт хэрэг түүнд хүлээлгэх хариуцлагыг энэ хуулиар тодорхойлно…” мөн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлийн 1-т заасан “… Эрүүгийн хариуцлага нь тухайн хүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ гэм буруугийн хэлбэрт тохирсон байна…” гэсэн хууль ёсны болон шударга ёсны зарчмуудыг баримталж, шүүхээс шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн нөхцөл байдлыг харгалзан хэргийн хэмжээний дотор ял шийтгэлийг оногдуулна., “..Монгол Улсын Үндсэн хуулийн 47 дугаар зүйлд ... Монгол Улсад шүүх эрх мэдлийг гагцхүү шүүх хэрэгжүүлнэ...” гэж заасныг үндэслэл болгов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан ... шүүх гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдлыг зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас ялаас чөлөөлж болно... гэж
Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан.... энэ хуулийн тусгай ангид хорих ял оногдуулахаар заагаагүй, эсхүл хорих ялын дээд хэмжээг гурван жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол хорих ялыг хөнгөрүүлэх, эсхүл хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх; тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол хорихоос өөр төрлийн ялыг сонгон оногдуулах, эсхүл хорих ял оногдуулахгүйгээр гурван жил хүртэл хугацаагаар тэнсэж үүрэг хүлээлгэх, эрх хязгаарлах албадлагын арга хэмжээ хэрэглэх… гэж хуульчилсан.
Шүүхээс эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүгдэгч *******д нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч мэдүүлсэн, шүүгдэгчийн хувийн болон арын гэрийн байдал / ам бүл 3, 2 хүүхдийн хамт амьдардаг, Дорноговь аймгийн ХХК-д зам ангид ажилладаг, сарын 3000000 төгрөгийн цалинтай, улирлын чанартай ажил хийдэг, 2024 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр түүний эхнэр нь авто ослын улмаас нас барсан, түүний асрамжинд бага насны 2 хүүхэд байдаг, ганц бие эцэг/, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал буюу хохирогчийн буруутай үйл ажиллагаанаас нөлөөлж тухайн гэмт хэрэг гаргах болсон, хохирогч нэхэмжлэх зүйлгүй талаар илэрхийлсэн / хх-ийн 07-08/, учирсан хохирол хор уршгийн шинж чанар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1-т заасан шаардлагыг хангаж байгаа, шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан прокурорын дүгнэлт зэргийн харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх зүйэй гэж үзлээ.
Тус шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 2025/ШЗ/271 дугаартай шүүгчийн захирамжаар шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч шийдвэрлэсэн болно.
Шүүгдэгч ******* нь 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрөөс 2025 оны 03 дугаар сарын 26-ний өдрийг хүртэл цагдан хоригдсон тав хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 75,0000 төгрөгөөр тооцож эдлэх ялаас хасаж тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар түүнд уг оногдуулсан дөрвөн зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4250000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлж шийдвэрлэв.
Шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож,
Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1,2,3,4 , 36.6, 36.7 дугаар зүйлийн 2.1, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3.1, 36.8, 36.10-д заасныг удирдлага болгонТОГТООХ нь:
1.Шүүгдэгч овогт *******ын *******г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******г таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2-т зааснаар шүүгдэгч *******гийн цагдан хоригдсон тав хоногийн нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 75,0000 төгрөгөөр тооцож эдлэх ялаас хассугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан дөрвөн зуун хорин таван нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 4250000 төгрөгөөр торгох ялаас чөлөөлсүгэй.
5. Шүүгдэгч *******д хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
7.Шүүгдэгч ******* нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй, түүний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас буюу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч *******д хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.БАЙГАЛМАА