| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Хажекберийн Талгат |
| Хэргийн индекс | 241300**30059 |
| Дугаар | 2025/ШЦТ/64 |
| Огноо | 2025-02-28 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Цагаатгах тогтоол
2025 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 2025/ШЦТ/64
2025 02 28 2025/ШЦТ/64
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Б-Ө аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Х.Т даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,
улсын яллагч: Б-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Д,
шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, өмгөөлөгч Х.З,
шүүгдэгч Д.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Б-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Я.Дгаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ш овогт Дийн Бт холбогдох эрүүгийн 241300**30059 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Ш овогт Дийн Б, **** оны 2 дугаар сарын **-ний өдөр Б-Ө аймгийн Толбо суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт амьдардаг гэх, Б-Ө аймгийн Ө сумын 3 дугаар багийн 14-** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй, урьд нь Сум дундын 2 дугаар шүүхийн 2013 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн 01 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаартай дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 4 сарын хугацаагаар баривчлах ялаар, мөн хуулийн тусгай ангийн 223 дугаар зүйлийн 223.1 дэх хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар баривчлах ял, Сум дундын 2 дугаар шүүхийн 2014 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 62/А дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жилийн хугацаагаар хорих ял, Б-Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 05-ны өдрийн 51 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял, Б-Ө аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 86 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, 8 сарын хугацаагаар хорих ял, 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, РД:**********.
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д. Б нь: (1) 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагаас шөнийн 00 цагийн хооронд Б-Ө аймгийн Ө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох хохирогч А. Ггийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогч А.Ггийн эзэмшил, өмчлөлийн монетэн ээмэг 1 хос, хуримын мөнгөн бөгж 1 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, Голомт банкны виза карт 1 ширхэг, “Самсунг А10с” загварын гар утас 1 ширхэг, “LM” гэсэн бичиглэл бүхий тамхи 10 хайрцаг, “Bond” гэсэн бичиглэл бүхий тамхи 13 хайрцаг, шинэ жилээр хүүхдэд өгөхөөр бэлтгэсэн бэлэг 3 уут, Б-Ө аймгийн Ө сумын 21 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн өмчлөлийн хохирогч А. Ггийн эзэмшиж байсан “Асег” загварын нөүтбүүк 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,157,700 төгрөгийн хохирол,
(2) 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөрт шилжих шөнө Б-Ө аймгийн Улаахус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр болох хохирогч Р.Зийн эзэмшлийн “Султан” гэх нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч “найман гишүүн” цай 12 ширхэг, “Савана” цай 20 ширхэг, “Алпен голд” шоколад 12 ширхэг, “Bulok” шоколад 10 ширхэг, “Эко” ариун цэврийн цаас 50 ширхэг, “РС” шүдний оо 5 ширхэг, “Омо” том хэмжээтэй нунтаг саван 18 ширхэг, “Омо” жижиг хэмжээтэй нунтаг саван 18 ширхэг, “Камей” нүүр гарын саван 19 ширхэг, ажлын бээлий 20 ширхэг, “Ментос” бохь 140 ширхэг, “Русский” нэртэй сахар 15 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор хулгайлсан эд зүйлсийг 84-** БӨТ улсын дугаартай “Toyota vitz” загварын тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөж хохирогч Р.Зд 721,000 төгрөгийн хохирол,
(3) 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 19 цагаас 22 цаг 40 минутын хооронд Б-Ө аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох хохирогч Д.Жы өмчлөлийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, “Samsung А-23” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350,000 төгрөгийн хохирол тус тус учруулж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчээс гаргасан мэдүүлэг.
1.Шүүгдэгч Д.Б мэдүүлэхдээ: “...Би 3 төрлийн гэмт хэрэгт холбогдсон. Хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа. Намайг яллаж байгаа гэмт хэргээс өөр гэмт хэрэг үйлдээгүй. Тэр миний хамгийн сүүлийн хийсэн хэрэг маань байгаа. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Тиймээс хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэв.
2. Эрүүгийн 241300**30059 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: иргэн А.Ггаас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн **-09 дэх тал/, хохирогч А. Ггийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 11-12 дахь тал/, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Сжаны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал/, гэрч Т.Кийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 30 дахь тал/, гэрч А.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 27-28 дахь тал/, гэрч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 110 дахь тал/, яллагдагч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 100 дахь тал/, хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 34-37 дахь тал/, эд зүйл /эд мөрийн баримт/-ийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 41-43 дахь тал/, шинжээч “А Б” ХХК-ний 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн БӨА-24-0012 дугаартай үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 63-67 дахь тал/, шинжээч “А Б” ХХК-ний 2024 оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн БӨА-24-0013 дугаартай үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 71-75 дахь тал/, иргэн Р.Зээс 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 124 дэх тал/, хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 127-131 дэх тал/, иргэн М.Дийн эзэмшлийн “Toyota vitz” загварын 84-** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 133-138 дахь тал/, “Тасты Б” Шатахуун түгээх станцын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 139-142 дахь тал/, мөрдөгчөөс эд мөрийн баримтаар хураан авч, хохирогч Р.Зд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 152-153 дахь тал/, хохирогч Р.Зийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 215-217 дахь тал/, гэрч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 223 дахь тал/, гэрч М.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 234-236 дахь тал/, шинжээч “А Б” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн БӨА-24-**** дугаартай үнлэгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 06-10 дахь тал/, шинжээч “А Б” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн БӨА-24-**** дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 16-20 дахь тал/, шинжээч “А Б” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн БӨА-24-**** дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 26-30 дахь тал/, яллагдагч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 65-66 дахь тал/, иргэн Д.Жаас 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 107 дахь тал/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 108-109 дэх тал/, гар утсанд үзлэг хийсэн, иргэн Д.Жд уг гар утсыг хүлээлгэж өгсөн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 110 дахь тал/, хохирогч Д.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 114, 116 дахь тал/, гэрч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 119-120 дахь тал/, шинжээч “А Б” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн БӨА-**-**** дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 126-1** дэх тал/, яллагдагч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 206-207 дахь тал/, иргэний нэхэмжлэгч Х.Сийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 237 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтуудыг тус тус яллах, өмгөөлөх талын эрх тэгш мэтгэлцээний үндсэн дээр шинжлэн судлав.
3. Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Д.Бийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
4. Хэргийн үйл баримт.
Шүүгдэгч Д. Б нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагаас шөнийн 00 цагийн хооронд Б-Ө аймгийн Ө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох хохирогч А. Ггийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогч А.Ггийн эзэмшил, өмчлөлийн монетэн ээмэг 1 хос, хуримын мөнгөн бөгж 1 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, Голомт банкны виза карт 1 ширхэг, “Самсунг А10с” загварын гар утас 1 ширхэг, “LM” гэсэн бичиглэл бүхий тамхи 10 хайрцаг, “Bond” гэсэн бичиглэл бүхий тамхи 13 хайрцаг, шинэ жилээр хүүхдэд өгөхөөр бэлтгэсэн бэлэг 3 уут, Б-Ө аймгийн Ө сумын 21 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн өмчлөлийн хохирогч А. Ггийн эзэмшиж байсан “Асег” загварын нөүтбүүк 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,157,700 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
4.1. Иргэн А.Ггаас 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 03 дахь тал/,
4.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн **-09 дэх тал/,
4.3. Хохирогч А.Ггийн мөрдөн шаалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Ө сумын 3 дугаар багт нөхөр 2 хүүхдийн хамтаар оршин суудаг юм, өчигдөр буюу 2023 оны 12 дугаар сарын 30-ны шөнийн 01 цагийн үед байх би ажлын цүнхнээсээ юм авах гэхэд цүнхээ олоогүй, тухайн үед хулгайч орсон байна гэдгийг мэдсэн. Бид нар харахад унтлагийн өрөөний жижиг цонхыг түлхэж тухайн газраас орсон байна. Бид нар гэрийн эд зүйлийг харахад хар өнгийн нөүтбүүкийн цүнх, түүний дотор байсан “Асеr” загварын саарал өнгийн нөүтбүүк /2021 онд цэцэрлэгээс надад шинээр өгч байсан/, цэнэглэгч нь, миний Хаан банкны болон Голомт банкны виза карт алдагдсан. Мөн миний түрийвч дотор байсан монетон ээмэг хулгайд алдагдсан байна.
...би тухайн монетон ээмэгийг өчигдөр Бес-А барьцаалан зээлдүүлэх төвөөс 161,000 төгрөгөөр гаргаж авсан байсан. Уг ээмэгээ өмнө 150,000 төгрөгөөр барьцаалсан байсан юм. Үүнээс гадна миний мөнгөн хуримын бөгж, нөхрийн Самсунг А10 загварын хуучин улаан өнгийн гар утас, мөн нөхрийн гэрт байсан LM гэх загварын тамхинаас 10 хайрцаг, Bond тамхинаас 3 хайрцаг өчигдөр хамаатны хүүхдүүдэд өгнө хэмээн бэлдсэн байсан 3 ширхэг ууттай бэлгийг мөн аваад явсан байна. Алдагдсан нөүтбүүкийг 2021 онд шинээр надад цэцэрлэгээс өгч байсан. Надад өгөхдөө 2,500,000 төгрөгийн нөүтбүүк гэж байсан. Алдагдсан монетэн ээмэгийг би ** жилийн өмнө тухайн үеийн ханшаар **,000 төгрөгт авч байсан, 1 сарын өмнө Бес-А барьцаалан зээлдүүлэх төвд барьцаалахад 160,000-170,000 төгрөгт авна гэж байсан, би харин 150,000 төгрөгт барьцаалсан. Мөнгөн хуримын бөгжийг аваад 20 гаруй жил болж байна. Алдагдсан ууттай бэлгийг өчигдөр 27,000 төгрөгөөр авсан байсан. Тамхийг бол хэдэн төгрөг болохыг би сайн мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 11-12 дахь тал/,
4.4. Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Сжаны мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тухайн “Асег” загварын нөүтбүүкийг 2022 оны 2 дугаар сарын 15-ны өдөр “Чарж” ХХК-иас 2,095,000 төгрөгөөр шинээр авч байсан. Улмаар тухайн нөүтбүүкийг багш А.Гд хэрэглүүлэхээр өгсөн. Харин 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдөр тухайн ажилтны гэрт хулгай орж, уг нөүтбүүк алдагдсан байна. Бидэнд тухайн нөүтбүүкийг олж өгнө үү. Тухайн нөүтбүүк нь цэнэглэгчтэй, цүнх, жижиг маустэй хамт ирсэн. Бүгд нийлээд дээрх мэдүүлэгтээ хэлсэн 2,095,000 төгрөгөөр ирсэн” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 22 дахь тал/,
4.5. Гэрч Т.Кийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...тиймээ. Би 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Ө сумын 5 дугаар багт байрлах салбарт байсан. Уг этгээд нь манай ломбарданд урьд өмнө 2-3 удаа гар утас барьцаалан буцааж авч байсан, нэрийг нь Дийн Б гэж хүн байсан. Манайд урьд өмнө гар утас барьцаалсан байсан. Тухайн этгээд манай ломбарданд ирээд хэсэг байж байгаад “алт” авах уу гэж асуусан. Би тухайн үед авна гэж хэлсэн бөгөөд Б халааснаасаа гадна талдаа “Г” гэх бичигтэй бидний бичиж өгсөн кодтой монет ээмэг гаргаж өгсөн. Тухайн цаасанд байсан кодоор нь шүүж үзэхэд Арых овогтой Г гэх хүн манайд өмнө барьцаанд тавьж байсан мэдээлэл гарч ирсэн. Би тухайн үед уг этгээдээс “энэ хэнийх юм бэ, Арых Г гэх хүнийх юм байна” гэж хэлэхэд “миний эгч байгаа юм” гэж хэлсэн. Би тухайн үед “эгч чинь юм бол өөрийг нь дагуулж ирээд барьцаанд тавиарай” гэхэд уг ээмэгийг аваад гарч явсан” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 30 дахь тал/,
4.6. Хяналтын камерийн бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 34-37 дахь тал/,
4.7. Гэрч А.Дийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.Б бид хоёр 2023 оны 3 дугаар сараас эхлэн Ержан гэх хүний блокны үйлдвэрт хамт ажилладаг байсан. Тэр цагаас хойш найз нөхдийн харилцаатай байдаг байсан. Надтай хамт манай гэрт ирдэг байсан. 2023 оны 12 дугаар сараас эхлэн гэрийнхэн нь Казахстан улс руу явсан гээд манай гэрт ирээд хонож явдаг байсан. Д.Б нь 2023 оны 12 дугаар сарын 30-ны орой 21 цагийн үед манай гэрт ирсэн. Ирэхдээ 3 ширхэг “шинэ жил”-ийн ууттай бэлэг авчирч манай хүүхдүүдэд өгсөн. Мөн тухайн үед улаан өнгийн Самсунг А10 загварын хуучин гар утас худалдаж авлаа хэмээн бариад суугаад байсан. Харин 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдөр гэрээс гарахдаа хүнд ажил хийхээр боллоо гэж хэлсэн. Харин гарахдаа тухайн улаан өнгийн А10 загварын гар утсыг манай гэрт үлдээсэн байна лээ. Тухайн утсыг эхнэрийн төрсөн дүү Н Казахстан улс руу явахдаа түр бариад явсан байна. Ирэх долоо хоногт ирнэ. Тухайн үед би аваад ирэх болно.
... Д.Б нь 2023 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөс хойш манай гэрт ирээгүй. Тэр одоо хаана явж байгааг нь би мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 27-28 дахь тал/,
4.8. Гэрч А.Дээс гаргаж өгсөн “Galaxy A10c” загварын гар утасыг хураан авсан мэдэглэл /1 дэх хавтаст хэргийн 41-43 дахь тал/,
4.9. “Galaxy A10c” загварын гар утсыг хохирогч А.Гд хүлээлгэж өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 116 дахь тал/,
4.10. Яллагдагч Д.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "...прокурорын тогтоолтой танилцлаа, тогтоолыг хүлээн зөвшөөрч байна, үйлдсэн хэргээ хүлээж байна, зөөврийн компьютер Ховд аймагт ажил хийдэг А /утас: ********/ гэдэг хүнд түр хадгалуулсан байгаа, удахгүй наашаа авхуулаад бүрэн бүтэн хүлээлгэж өгнө. Хос ээмэгийг найзынхаа эхнэр Мд хадгалуулсан байгаа үүнийг бас бүрэн бүтэн хүлээлгэж өгнө. 13 хайрцаг тамхийг хувьдаа хэрэглэсэн учраас мөнгөн дүнгээр барагдуулж өгнө. Мөн улаан өнгийн Самсунг А10С загварын гар утас 1 ширхгийг найз Нд өгсөн байсан бөгөөд уг утсыг цагдаагийн мөрдөгч хурааж аваад эзэнд нь хүлээлгэж өгсөн. Шинэ жилд зориулж бэлдсэн ууттай бэлгийг хүүхдүүдэд тараагаад өгсөн. Би ууттай бэлгийн хохирол 27,000 төгрөгийг төлж өгнө гэдгээ илэрхийлж байна. Миний бие хийсэн хэрэгтээ, харамсаж, гэмшиж, уучлалт хүсэж байна, хувийн байдлыг минь ар гэрийн байдлыг минь харгалзаж үзэж хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 100 дахь тал/,
4.11. Шинжээч “А Б” ХХК-ны 20** оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн БӨА-**-0012 дугаартай үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 63-67 дахь тал/,
4.12. Шинжээч “А Б” ХХК-ны 20** оны 1 дүгээр сарын 11-ний өдрийн БӨА-**-0013 дугаартай үнэлгээний дүгнэлт /1 дэх хавтаст хэргийн 71-75 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,
5. Хэргийн үйл баримт.
Шүүгдэгч Д.Б нь 20** оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 20** оны 2 дугаар сарын 27-ны өдөрт шилжих шөнө Б-Ө аймгийн Улаахус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр болох хохирогч Р.Зийн эзэмшлийн “Султан” гэх нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч “найман гишүүн” цай 12 ширхэг, “Савана” цай 20 ширхэг, “Алпен голд” шоколад 12 ширхэг, “Bulok” шоколад 10 ширхэг, “Эко” ариун цэврийн цаас 50 ширхэг, “РС” шүдний оо 5 ширхэг, “Омо” том хэмжээтэй нунтаг саван 18 ширхэг, “Омо” жижиг хэмжээтэй нунтаг саван 18 ширхэг, “Камей” нүүр гарын саван 19 ширхэг, ажлын бээлий 20 ширхэг, “Ментос” бохь 140 ширхэг, “Русский” нэртэй сахар 15 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор хулгайлсан эд зүйлсийг 84-** БӨТ улсын дугаартай “Toyota vitz” загварын тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөж хохирогч Р.Зд 721,000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт, хэргийн нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
5.1. Иргэн Р.Зээс 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдөр гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 124 дэх тал/,
5.2. Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 127-131 дэх тал/,
5.3. Иргэн М.Дийн эзэмшлийн “Toyota vitz” загварын 84-** БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1 дэх хавтаст хэргийн 133-138 дахь тал/,
5.4. “Тасты Б” шатахуун түгээх станцын хяналтын камерт үзлэг хийсэн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 139-142 дахь тал/,
5.5. Иргэн А.Ааас эд зүйл хураан авч, хохирогч Р.Зд хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1 дэх хавтаст хэргийн 148-149, 152-153, 194-195 дахь тал/,
5.6. Хохирогч Р.Зийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манай дэлгүүрээс “Найман гишүүн” цай 12 ширхэг, “Ак ман” болон "Савана" нэртэй цай 20 ширхэг, “Алпэн голд” нэртэй шоколад 12 ширхэг, “Bulok” нэртэй шоколад томоос нь 10 ширхэг, жижигээс 10 ширхэг, “Эко” нэртэй 00-ын цаас 50 ширхаг, “РС” нэртэй шүдний оо 5 ширхэг, “Омо” нэртэй нунтаг саван том нь буюу 0,800 грамаас нь 8 ширхэг, 0,400 грамм буюу жижигээс нь 8 ширхэг, “Катеу” нэртэй нүүр гарын саван 19 ширхэг, ажлын даавуун бээлий 20 ширхэг, “Ментос” нэртэй бохь 40 ширхэг, “Русский" нэртэй сахар 5 ширхэг эд зүйлс хулгайд алдагдсан болно. Миний тооцоолж үзсэнээр хөдөө орон нутгийн үнэ ханшаар тухайн үед бараг 1,000,000 төгрөгийг хохирол учирсан байна. Эдгээр хулгайд алдагдсан гэх эд зүйлсийг аймгийн төвд худалдаа наймаа хийдэг Б.С гэдэг хүнээс 2023 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс хойш хулгай орох хүртэл буюу 2024 оны 2 дугаар сарын 25-ны өдөр хүртэл таталт хийсэн бараанууд юм. Яг тийм өдөр тийм бараа ирсэн гэж хэлж чадахгүй ба тэдгээртэй холбоотой ямар нэгэн бичиг баримт байхгүй болно. Миний бие шинжээчийн гаргасан дүгнэлттэй танилцлаа уг дүгнэлттэй холбоотой ямар нэгэн гомдол санал байхгүй болно. Миний хулгайд алдагдсан эд зүйлсээс “Омо” нэртэй нунтаг саваны 0,800 грамм буюу том 4 ширхэг, жижиг 6 ширхэг, цай 5 ширхэг, “Ак ман” нэртэй цай 1 ширхэг, “Эко” нэртэй 00 цаас 37 ширхэг, “Катау” нэртэй саван 4 ширхгийг тус тус хүлээн авсан болно. Үлдэгдэл эд зүйлсээ нэхэмжилж байна. Мөн хулгайд алдагдсан эд зүйлийн үнэлгээг тогтооход үнэлгээний компани надаас 30,000 төгрөг авсан ба уг 30,000 төгрөгийг нэхэмжлэх болно. Мөн аймгийн төвд цагдаа нар дуудах үед ирж буцах зардал 20,000 төгрөгийг нэхэмжлэх болно. Миний гаргасан энэхүү гомдлыг хуулийн хүрээнд шалгаж шийдвэрлэж өгнө үү.
...надад учирсан бодит хохирол 602,360 төгрөгийг төлж өгвөл болно” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 215-217, 219 дэх тал/,
5.7. Гэрч Б.Сын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...миний бие Б-Ө аймгийн Улаанхус сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт эхнэр хүүхдийн хамт амьдардаг. Одоогоор тус сумын 7 дугаар багт оршин суудаг. Манай хашаанд өөрийн эзэмшлийн “Султан” нэртэй дэлгүүрийг эхнэр Р.З ажиллуулдаг байсан. Тухайн өдөр миний бие аймгаас дэлгүүрт хүнсний бараа авч ирж дэлгүүрт оруулж тавьчихаад гэртээ ирсэн. Тэр үед 00 цагийн үед байсан. Тэгээд маргааш нь буюу 2024 оны 2 дугаар сарын 26-ний өглөө эхнэр мань “дэлгүүрт хулгай орсон байна” гэж надад мэдэгдсэн. Тэгээд миний бие тус сумын цагдаагийн хэсэгт дуудлага өгсөн.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 223 дахь тал/,
5.8. Гэрч М.Бы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн “...Д. Б нь урд хулгайн хэргээр ял эдэлж ирсэнийг би сонсож байсан ба 2024 оны 2 дугаар сарын 27-ны юм уу, 28-ны өдөр Ө сумын 11 дүгээр багт байдаг баз болох А.А нь над руу залгаж “миний найз залуу Д.Б нь том хэмжээтэй ногоон өнгийн үүргэвчинд дүүрэн эд зүйлс авч ирлээ, одоо яах уу" гэж хэлсэн. Тухайн үед би А.Аад хандан “Д.Бийн аавд нь хэл” гэж хэлсэн болно. Тэгээд хэсэг хугацааны дараа А.А над руу залгаж “та манай гэрт ирээч” гэхээр нь би Аын гэрт яваад очсон юм. Намайг Аын гэрт яваад очих үед А нь Д. Бт хандаж “чи хулгай хийгээд аваад ирсэн эд зүйлсээ гэрт оруулахгүй шүү” гэж байсан ба Д.Б нь “би хулгай хийгээгүй, Ховд аймаг руу таксинд явсан ба уг таксинд авсан хүн мөнгө төлж чадаагүй ба мөнгөний оронд эдгээр зүйлсийг өгсөн” гэж хэлсэн байсан юм. Тэгээд өчигдөр буюу 2024 оны 3 дугаар сарын 01-ний өдөр Ц сум руу очих үед Д.Б нь Ц суманд байдаг миний дүү болох Т овогтой Жд хандан “цай болон нунтаг саван байгаа, худалдаж авах уу” гэж машиныхаа хойд талаас баахан эд зүйл гаргаад ирсэн гэсэн. Тухайн үед манай дүү Ж нь 2 ширхэг хатуу цай болон 2 ширхэг нунтаг саван худалдаж авсан болно.” гэх мэдүүлэг /1 дэх хавтаст хэргийн 234-236 дахь тал/,
5.9. шинжээч “А Б” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 02-ны өдрийн БӨА-24-**** дугаартай үнлэгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 06-10 дахь тал/,
5.10. Шинжээч “А Б” ХХК-ийн 2024 оны 3 дугаар сарын 12-ны өдрийн БӨА-24-**** дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 16-20 дахь тал/,
5.11. Шинжээч “А Б” ХХК-ийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн БӨА-24-**** дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 26-30 дахь тал/ зэрэг нотлох баримтуудаар,
6. Үйл баримт.
Шүүгдэгч Д.Б нь 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 19 цагаас 22 цаг 40 минутын хооронд Б-Ө аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох хохирогч Д.Жы өмчлөлийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, “Samsung А-23” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350,000 төгрөгийн хохирол учруулсан хэргийн үйл баримт, нөхцөл байдал хавтаст хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
6.1. Иргэн Д.Жаас 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдөр гаргасан гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 107 дахь тал/,
6.2. Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 108-109 дэх тал/,
6.3. “Samsung galaxy А23” загварын гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл, хохирогч Д.Жд хүлээлгэж өгсөн тэмдэглэл /2 дахь хавтаст хэргийн 110 дахь тал/,
6.4. Хохирогч Д.Жы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдөр миний төрсөн өдөр ба 60 нас хүрч байгаа учраас манай ахын хүүхдүүд намайг гэрт ирж цай уугаарай гэж дуудсан бөгөөд би эхнэр, бэр, ач нараа дагуулаад гэрээ цоожлоод 19 цагт гарч явсан. Тэгээд Ө сумын 1 дүгээр багт дүү Д.Жын гэрт очиж хоол, цай идэж уугаад 22 цаг 40 минутын үед гэртээ ирээд хаалга онгойлгоод гэрт ороход гал тогооны өрөөнд нэг жижиг хар өнгийн гар утас байсан. Эхнэр бид хоёрын унтаж амардаг унтлагын өрөөний цонхны жижиг салхивч онгорхой байсан учраас тэрүүгээр хүүхэд орж ирсэн юм байна л даа гэж бодоод уг утсыг үзэж хадгалсан дугааруудаас “Ата” буюу өвөө гэж хадгалсан дугаар руу залгаад “энэ хэний утас бэ, энэ утас манай гэрт үлдсэн байна, эзэн нь манайд хулгайгаар орсон юм байна” гэхэд тэр хүн нь “манайд хүрээд ир, би хулгай хийсэн хүнтэй нь уулзуулна” гэхээр нь гэрт нь очихоор болсон.
Тэгээд гэр дотроос хулгайд алдагдсан зүйл байгаа эсэхийг шалгахад эхнэр бид хоёрын унтлагын өрөөнд байдаг тольтой шүүгээний шургуулганд байсан Самсунг А23 загварын гар утас байхгүй байсан. Тэгээд нөгөө залгасан дугаар руу ярьж гэрийг нь заалгаж аваад тэдний гэрт ярилцаад байж байхад танихгүй нэг эмэгтэй хүрч ирээд манай гэрээс хулгайлагдсан Самсунг А23 загварын гар утсыг өгөөд та энэ утсаа аваад нөгөө танай гэрт байсан жижиг хар утсыг та надад өгчих гэхээр нь би түүнийг чи манай гэр рүү хулгайгаар орсон юм уу гэхэд үгүй би биш гэж хэлчихээд яваад өгсөн. Анх утсаар ярьсан өвгөн би наад хулгай хийсэн хүнийг чинь мэднэ тэрийг Дийн Б гэдэг юм, энэ саяны эмэгтэйтэй танилцаад хамт амьдарч байгаа энэ эмэгтэй миний хадам дүү юм гэж хэлсэн..." гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 114, 116 дахь тал/,
6.5. Гэрч А.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2024 оны 4 дүгээр сарын 21-нээс 22-нд шилжих шөнө гэрт амарч байхад шөнийн 00 цаг өнгөрсөн үед Д.Б өөрөө ганцаараа гаднаас орж ирсэн. Тэр үед би Д.Бт “чи хаанаас ирж байгаа юм бэ, би чам руу хэдэн удаа залгасан байна, яагаад утсаа авахгүй байгаа юм бэ” гэж загнаж хэрүүл маргаан гаргаж эхлэхэд Д.Б надад “чи над руу залгаагүй шүү дээ” гэхээр нь би “чи юу яриад байгаа юм бэ, ер нь чиний утас хаана байгаа юм бэ” гэж өөрийн 94278987 дугаартай утсаар Д.Бийн 99423360 дугаартай утас руу залгахад нэг эрэгтэй хүн манай нөхрийн утсыг авсан. Тэр хүн надад хэлэхдээ “энэ утасны эзэн манай гэрт хууль бусаар нэвтэрч гар утас хулгайлсан байна, чиний нөхрийн утас манайд үлдсэн байна, хурдан ирээд миний гар утсыг буцааж өгөөд энэ утсаа аваарай, хэрэв ирэхгүй бол бид нар цагдаа дуудах болно” гэж хэлсэн. Би тэр доор нь Д.Бийн авч ирсэн гар утсыг аваад тухайн айлд очсон үед цагдаа нар ирсэн байсан. Тэгээд Д.Бийн хулгайлж авч ирсэн утсыг эзэнд нь буцааж өгөөд явсан.
... тус өдөр манай нөхөр бусдын гэрт орж, хавтгай дэлгэцтэй гар утас хулгайлсан байсан” гэх мэдүүлэг /2 дахь хавтаст хэргийн 119-120 дахь тал/,
6.6. “А Б” ХХК-ны 2024 оны 4 дүгээр сарын 23-ны өдрийн БӨА-24-**** дугаартай үнэлгээний дүгнэлт /2 дахь хавтаст хэргийн 126-1** дэх тал/ зэрэг нотлох баримтуудаар тус тус тогтоогдсон байна.
7. Гэм буруугийн шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгч Д.Бийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах тухай дүгнэлтийг гаргасан байх ба шүүгдэгч Д.Бээс “гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэх тайлбарыг, шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “шүүгдэгч нь хулгайн үйлдэл холбогдлыг бүрэн хүлээн зөвшөөрч, гэмшиж байгаагаа илэрхийлж байгаа. Улсын яллагчийн санал болгож байгаа, шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох санал үндэслэлтэй гэсэн байр сууринаас хандаж байна” гэх дүгнэлтийг гаргаж, шүүгдэгчийн гэм буруугийн талаар мэтгэлцээгүй болно.
8. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
Эрх зүйн дүгнэлт.
9. “Хулгайлах” гэмт хэргийн үндсэн шинжийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан”-аар, хүндрүүлэх шинжийг мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1. “хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрсэн;”, мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4. “учрах саадыг арилгах зорилгоор зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл хэрэглэж, машин механизм ашиглаж”-аар... тодорхойлжээ.
10. Бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэрэг нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг гэмт этгээд хувийн ашиг олох, шунахай сэдэлт, зорилгоор хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар бусдын эзэмшлээс нууцаар авахыг хэлнэ. Өөрөөр хэлбэл бусдын эд хөрөнгийг нууц далд аргаар авч, өөрийн эзэмшил болгохыг ойлгоно.
11. Хүн амьдрах орон байр, хамгаалсан байр, агуулах нь шүүгдэгчийн хувьд нэвтрэхийг зөвшөөрөгдөөгүй, эсвэл тухайн цаг хугацаанд нэвтрэхийг хориглосон орон зай байх ба хуулиар хамгаалагдсан эд хөрөнгийн хувьд эзэмшигч, өмчлөгчийн зөвшөөрлөөр нэвтрэхээс бусад тохиолдолд орсон бол хууль бус нэвтрэлт гэж үзэж, хохирлын хэмжээг үл харгалзан гэмт хэргийн энэхүү шинжээр хүндрүүлэн зүйлчлэхээр тогтоожээ.
12. Мөн “машин механизм” гэдэгт хүн, ачаа тээвэрлэхэд зориулсан бүх төрлийн автомашин, мотоцикл, трактор, өөрөө явагч бусад машин болон өргөх, буулгах, ухах, малтах, түрэх, цоолох, зүсэх зэрэг зориулалттай машин механизмуудыг хамааруулан ойлгоно.
13. “Учрах саадыг арилгах зорилгоор” гэдэгт гэмт үйлдлээ түргэсгэх, хууль бусаар олж авсан эд зүйлсээ зөөж тээвэрлэх, хэргийн газраас богино хугацаанд холдох, удааширвал гэмт хэргээ төгсгөж чадахгүйд хүрэхийг ойлгоно.
14. Хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон үйл баримтаас дүгнэж үзэхэд шүүгдэгч Д. Б нь: (1) 2023 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 17 цагаас шөнийн 00 цагийн хооронд Б-Ө аймгийн Ө сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох хохирогч А.Ггийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, хохирогч А.Ггийн эзэмшил, өмчлөлийн монетэн ээмэг 1 хос, хуримын мөнгөн бөгж 1 ширхэг, Хаан банкны виза карт 1 ширхэг, Голомт банкны виза карт 1 ширхэг, “Самсунг А10с” загварын гар утас 1 ширхэг, “LM” гэсэн бичиглэл бүхий тамхи 10 хайрцаг, “Bond” гэсэн бичиглэл бүхий тамхи 13 хайрцаг, шинэ жилээр хүүхдэд өгөхөөр бэлтгэсэн бэлэг 3 уут, Б-Ө аймгийн Ө сумын 21 дүгээр хүүхдийн цэцэрлэгийн өмчлөлийн хохирогч А.Ггийн эзэмшиж байсан “Асег” загварын нөүтбүүк 1 ширхэг зэрэг эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 2,157,700 төгрөгийн хохирол, (2) 2024 оны 2 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 2 дугаар сарын 27-ны өдөрт шилжих шөнө Б-Ө аймгийн Улаахус сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэр, хүн байнга үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байр болох хохирогч Р.Зийн эзэмшлийн “Султан” гэх нэртэй хүнсний дэлгүүрт хууль бусаар нэвтэрч “найман гишүүн” цай 12 ширхэг, “Савана” цай 20 ширхэг, “Алпен голд” шоколад 12 ширхэг, “Bulok” шоколад 10 ширхэг, “Эко” ариун цэврийн цаас 50 ширхэг, “РС” шүдний оо 5 ширхэг, “Омо” том хэмжээтэй нунтаг саван 18 ширхэг, “Омо” жижиг хэмжээтэй нунтаг саван 18 ширхэг, “Камей” нүүр гарын саван 19 ширхэг, ажлын бээлий 20 ширхэг, “Ментос” бохь 140 ширхэг, “Русский” нэртэй сахар 15 ширхэг зэргийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, учрах саадыг арилгах зорилгоор хулгайлсан эд зүйлсийг 84-** БӨТ улсын дугаартай “Toyota vitz” загварын тээврийн хэрэгсэл ашиглан зөөвөрлөж хохирогч Р.Зд 721,000 төгрөгийн хохирол, (3) 2024 оны 4 дүгээр сарын 21-ний өдрийн 19 цагаас 22 цаг 40 минутын хооронд Б-Ө аймгийн Ө сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах хүн байнга амьдрах зориулалттай орон байр болох хохирогч Д.Жы өмчлөлийн өвлийн байшинд хууль бусаар нэвтэрч, “Samsung А-23” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, 350,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдэх гэмт хэргийн шинжийг тус тус агуулжээ.
15. Иймд улсын яллагчийн гэм буруугийн шүүх хуралдаанд гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлтэй тул хүлээн авч, шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
16. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Д.Бийн хувийн байдал, амар хялбар аргаар хөрөнгөтэй болох гэсэн зорилго, гэм буруугийн санаатай хэлбэр, шунахайн сэдэлт нөлөөлсөн гэж үзэх үндэслэлтэй.
Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар.
17. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно.”, 2. “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно.” гэж хуульчилжээ.
18. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1. “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй.”, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1. “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө.” гэж заасан.
19. Шүүгдэгч Д.Бийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Г, тус аймгийн Ө сумын 21 дүгээр хүүхдийн цэцэрлэгт нийт 2,157,700 төгрөгийн, хохирогч Р.Зд 721,000 төгрөгийн, хохирогч Д.Жд 350,000 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудын хүрээнд тогтоогдсон байна.
20. Мөрдөн шалгах ажиллагааны үед хохирогч А.Г, Р.З нар нь гэмт хэргийн улмаас хулгайд алдсан эд зүйлсийн зарим хэсгийг хүлээж авсан, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Сжан, хохирогч Д.Ж нар нь хулгайд алдсан нөүтбүүк болон гар утсаа бүрэн бүтэн хүлээж авсан болох нь тогтоогдож байна.
21. Гэм буруугийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Д.Бийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар тооцож, шүүгдэгч Д.Бээс гэмт хэргийн хохиролд 427,700 төгрөг гаргуулан хохирогч А.Гд, гэмт хэргийн хохирол, хор уршигт 602,360 төгрөг гаргуулан хохирогч Р.Зд, гэмт хэргийн хор уршигт 130,000 төгрөг гаргуулан иргэний нэхэмжлэгч Х.Ст олгохоор тус тус шийдвэрлэсэн байна.
22. Шүүгдэгч Д.Бийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэсний дараа шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Заас хохирогч нарт шүүхээс гаргуулахаар шийдвэрлэсэн хохирлыг төлөхөөр ажлын 5 хоногийн завсарлагаа авсан ба хохирогч А.Г, Р.З, иргэний нэхэмжлэгч Х.С нар шүүхийн шатанд хулгайд алдсан эд зүйлсийн хохирол, мөн хор уршгийг бэлнээр төлүүлж авсан тухай баримтаа ирүүлсэн тул энэ тухай шийтгэх тогтоолд дурдаж шийдвэрлэв.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
23. Эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд улсын яллагчаас “шүүгдэгчийг шүүхээс гэм буруутайд тооцож, түүний өмгөөлөгчөөс гаргасан хүсэлтийн дагуу эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаан завсарласан. Шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтаар тухайн шүүх хуралдааныг завсарлуулсан үндэслэл бүрэн биелэгдсэн. Өөрөөр хэлбэл хохирогч, иргэний нэхэмжлэгч нарт учирсан хохирол, хор уршгийг арилгасан баримтыг шүүгдэгчийн өмгөөлөгчөөс гаргаж өгсөн. Шүүгдэгчийн хувьд өмнө нь хулгайлах гэмт хэрэг, өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг, үүн дотроо орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэг үйлдэх, бусдын малын хулгайлах гэмт хэрэг гээд нийт шүүхээс ял шийтгүүлж 5 удаагийн ял шийтгүүлж байсан.
...Энэ нөхцөл байдлыг харахад тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг төлсөн нөхцөл байдал шүүхэд гаргаж өгсөн баримтаар тогтоогдож байна. Иймд шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг эрүүгийн хариуцлагын зорилго, мөн хуулийн 6.1 дүгээр зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл, мөн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, энэ удаагийн үйлдэл дээрээ нийт 3 удаа гэмт хэрэгт холбогдож, гэм буруутайд тооцогдсон энэ нөхцөл байдлыг харгалзаад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дах хэсгийн 2.1, 2.4 заалтад дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт 3 жил 10 сарын хугацаагаар хорих ял оногдуулах саналыг шүүхэд гаргаж байгаа. Тухайн оногдуулах 3 жил 10 сарын хугацааны хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх саналыг шүүхэд гаргаж байна.
Шүүгдэгчийн хувьд энэ гэмт хэрэгт холбогдон шалгагдаж байх хугацаанд буюу 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэлх хугацаанд нийт 125 хоногийн цагдан хоригдсон байгаа. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1,2 дахь хэсэгт заасныг баримтлан тухайн нийт цагдан хоригдсон 125 хоногийг түүний эдлэх ялд нь оруулж тооцох саналыг шүүхэд гаргаж байгаа” дүгнэлтийг,
24. Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Заас “...шүүгдэгчийн хохирлоо нөхөн төлсөн байдал, үйлдсэн гэмт хэрэгт үнэн санаанаасаа гэмшиж байгаа явдал, хувийн амьдралын нөхцөл байдлуудыг харгалзан байж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д “энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах” гэж зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгөхийг хүсэж байна” дүгнэлтийг тус тус гаргаж эрүүгийн хариуцлагын талаар мэтгэлцэв.
25. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1. “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Д.Бийн үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй байна.
26. Мөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 2. “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг гэж заасныг тус тус удирдлага болгов.
27. Шүүгдэгч Д.Бт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн”-ийг эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй гэж дүгнэв.
28. Шүүгдэгч Д.Бийн хувийн байдлыг тодорхойлсон нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч нь **** онд төрсөн, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт амьдардаг, урьд нь таван удаа эрүүгийн хариуцлага хүлээж байсан нөхцөл байдал тогтоогдож байна.
**. Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирол нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн этгээдийг нийгэмшүүлэх зорилготой.
30. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн хүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулж гэмт хэргийг нотлоход дэмжлэг үзүүлсэн байдлыг харгалзан дараах байдлаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлж, эсхүл эрүүгийн хариуцлагаас чөлөөлж болно: ...1.3.энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээс дээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээс хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулах;” гэж заасан байх ба шүүгдэгчийн өмгөөлөгчийн дээрх хуулийн хэм хэмжээг журамлан шүүгдэгч Д.Бт хорих ял оногдуулах дүгнэлтийг шүүхээс хэсэгчлэн хүлээн авах нь үндэслэлтэй гэж дүгнэлээ.
31. Шүүгдэгч Д.Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал, учруулсан хохирлыг төлсөн, эрүүгийн хариуцлага хөнгөрүүлэх нөхцөл байдалтай, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал зэрэгт нотлох баримтуудын хүрээнд дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бт 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэж шийдвэрлэв.
32. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4. “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж заасан байх ба шүүхээс шүүгдэгч Д.Бийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанарт хэрэгт авагдсан нотлох баримтуудад тулгуурлан дүгнэлт өгсний үндсэн дээр шүүгдэгч Д.Бт оногдуулсан 1 жил 7 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх нь зүйтэй гэж үзлээ.
33. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1.”Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно.”, 2. “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна.” гэж заасныг үндэслэн шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон 125 хоногийг эдлэх хорих ялаас хасаж тооцох нь зүйтэй.
34. Шүүгдэгч Д.Бээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө үгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдав.
35. Хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 2 ширхэгийг эрүүгийн 241300**30059 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалав.
36. Б-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолоор шүүгдэгч Д.Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох 84-** БӨТ улсын дугаартай, “Toyota vitz” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн боловч эрүүгийн 2 дахь хавтаст хэргийн 201 дэх талд авагдсан 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн “Худалдах, худалдан авах” гэрээгээр дээрх тээврийн хэрэгслийг иргэн М.Д нь иргэн М.Елтайгаас худалдан авсан нөхцөл байдал тогтоогдож байна.
37. Дээрх тээврийн хэрэгсэл нь бусдын өмчлөлд шүүгдэгч Д.Б хулгайн гэмт хэрэг үйлдэхээс өмнө иргэд хооронд хуулийн дагуу шилжсэн тул Б-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай дугаартай “Эд хөрөнгө битүүмжлэх тухай” тогтоолыг хүчингүй болгов.
38. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогыг, эсхүл бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор гэмт хэргийн улмаас учруулсан хохиролтой тэнцэх хэмжээний хөрөнгө, орлогыг гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийн хувьд ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулна.”, 3 дахь хэсэгт “Хураан авсан хөрөнгө, орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна. Гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлогын хэмжээ нь хохирлоос илүү гарсан тохиолдолд улсын төсөвт шилжүүлнэ.” гэж тус тус заасан байна.
39. Хуулийн дээрх зохицуулалтыг журамлан шүүгдэгч Д.Бийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл болох 84-** БӨТ улсын дугаартай, “Toyota vitz” загварын тээврийн хэрэгслийн үнэлгээг эрүүгийн 2 дахь хавтаст хэргийн 26-30 талд авагдсан шинжээч “А Б” ХХК-ны 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн БӨА-24-**** дугаартай дүгнэлтээр 2,000,000 төгрөгөөр үнэлсэн байдлыг хүлээн авч, уг тээврийн хэрэгслийн үнэ болох 2,000,000 төгрөгийг шүүгдэгч Д.Бийн хувьд ногдох хөрөнгө орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлэхээр шийдвэрлэв.
40. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж түүний эдлэх хорих ялыг 2025 оны 2 дугаар сарын 28-ний өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.13 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Ш овогт Дийн Бийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад заасан “Хулгайлах” гэмт хэргийг хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байр, тусгайлан хамгаалсан байранд нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин механизм ашиглаж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4 дэх заалтад зааснаар шүүгдэгч Д.Бийг 1 жил 7 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бт оногдуулсан 1 жил 7 сарын хорих ялыг эрэгтэйчүүдийн нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Бийн цагдан хоригдсон 125 хоногийг түүний эдлэх хорих ялаас хасаж тооцсугай.
5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Д.Б нь хохирогч А.Г, Р.З, Д.Ж, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч А.Сжан, иргэний нэхэмжлэгч Х.С нарт учрууулсан гэмт хэргийн хохирол, хор уршгийг төлж барагдуулсан болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч Д.Бээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт нь шүүхэд шилжиж ирээгүй зэргийг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.4 дэх заалтад заасныг баримтлан Б-Ө аймгийн Прокурорын газрын хяналтын прокурорын 2024 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 05 дугаартай, иргэн М.Дийн эзэмшлийн 84-** БӨТ улсын дугаартай “Toyota vitz” загварын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоолыг хүчингүй болгож, хэргийн хамт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СД 2 ширхэгийг эрүүгийн 241300**30059 дугаартай хэргийг хадгалах хугацаанд хэргийн хамт хадгалсугай.
8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Д.Бийн гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан иргэн М.Дийн эзэмшлийн 84-** БӨТ улсын дугаартай “Toyota vitz” загварын тээврийн хэрэгслийн үнэ болох 2,000,000 төгрөгийг шүүгдэгч Д.Бийн ногдох хөрөнгө, орлогоос албадан гаргуулж улсын төсөвт шилжүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба, шүүгдэгч Д.Бт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр нь үлдээж, түүний эдлэх хорих ялыг 2025 оны 2 дугаар сарын 28-ний өдрөөс эхлэн тоолсугай.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах журмаар Б-Ө аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсхүл эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл хугацаанд шүүгдэгч Д.Бт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Х.Т