Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/91

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                              

Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж

Нарийн бичгийн дарга Г.Х

Улсын яллагчаар хяналтын прокурор Ц.Ц

         Шүүгдэгч Б.М

         Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Э нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Ц.Ц-с яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ***************** дугаартай хэргийг 2025 оны 04 сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, **** оны **** дүгээр сарын ***-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдийн хамт Д аймгийн С сумын * дугаар баг * дүгээр ** айлын *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Б М /РД:*************/,

Холбогдсон хэргийн талаар

Шүүгдэгч Б.М нь 20** оны 12 дугаар сарын 28-ны өдөр Д аймгийн С сумын * дүгээр баг спорт заалны хойд талын засмал зам дээр цагдаагийн алба хаагч Б.Б-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газарт нь цохиж хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч Б.М-ын мэдүүлсэн “...мөрдөн байцаалтын явцад бүх зүйлээ үнэн ярьсан тул одоо нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг,

Шүүгдэгч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн “Би 20** оны 12 сарын 39-ны өдөр С сумын * дүгээр багийн нутаг дэвсгэрт байх хуучин спорт заалны гадаа найзтайгаа уулзах гээд очоод найзын эхнэр машинтай шүргэлцсэн байхаар нь цагдаагаас нь лавлаж асуугаад жаахан маргаан үүсээд намайг гараараа түлхэхээр нь буцаагаад гараа савах үед нүүр хэсэгт нь цохиод цагдаа дээр ирсэн...” гэх мэдүүлэг,

Хохирогчийн Б.Б мэдүүлсэн: “…Цагдаагийн газрын томилгооны дагуу 20** оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 9 цаг 00 минутаас 12 дугаар сарын 29-ний өдрийн 09 цаг 00 минут хүртэл Замын цагдаагийн тасгийн зохицуулагчаар томилгооны дагуу 12 дугаар сарын 28-ны өдрийн өглөө 9 цаг 00 минутад томилгоотой танилцан үүрэг чиглэл авч, томилгоо дээр гарын үсгээ зурж баталгаажуулан томилгооны дагуу ажиллаж байхад 12 дугаар сарын 28-ны өдрийн 14 цаг 50 минутад Д аймгийн С сумын * дүгээр баг хуучин спорт заалны хойд тал * дүгээр ** айлын урд талын автомашин зогсоол дээр хоёр автомашин хоорондоо мөргөлдсөн дуудлага өгсний дагуу дуудлага мэдээлэл өгсөн газарт очиход ганцаараа очиж ажиллахад ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явах гэж байхдаа эсрэг урсгалаас ирж байсан машины урд талын гуперыг мөргөн хоёр талын замын урсгалыг хаасан хоёр талын урсгалын машинууд гарч чадахгүй зогссон байсан. Тухайн зам тээврийн осол гаргасан хоёр машины жолоочтой уулзан юунаас болж болж зам тээврийн осол гарсан талаарх шалтгааныг асууж тодруулж байхад 1 дүгээр 60 айлын автомашины зогсоол дээр зүгээр зогсож байсан машинаас нэг эрэгтэй хаалгаа онгойлгоод юу болсон юм бол гэж асуухаар нь зам тээврийн осол болсон байна хэргийн газрын үзлэг хийх гэж байна гэсэн чинь гармаар байна гэж орилохоор нь осол болсон газрын хэргийн газрын үзлэг хийсний дараа зам тээврийн осол гаргасан хоёр машиныг хөдөлгөх боломжтой гэсэн чинь тэр чинь надаа ямар хамаатай юм "пязда" минь гэж хэлээд приус-20 маркийн мөнгөлөг саарал өнгийн /машины улсын дугаарыг санахгүй байна/ машины жолоочийн хажуу талын урд суудлаас бууж ирэн над руу дөхөж ирээд энэ зам тээврийн осолд миний хамааралтай үгүй нь чамд ямар хамаатай юм "пязда" минь гэхээр нь та хамааралгүй юм бол цаашаа болж бай гэж хэлсэн чинь над руу тулж ирж тамхи татаад тамхины утаагаа нүүр рүү үлээхээр нь хамааралгүй юм бол цаашаа болж бай гэж хэлээд тухайн эрэгтэйгийн цээж хэсэг рүү зүүн гараараа түлхсэн чинь цагдаа миний биед зөвшөөрөлгүй халдаа гэж орилон миний баруун энгэрт байсан гар станцыг авч шидэхээр нь гар станцаа газраас авч Ш-10 руу хөдөлгөөнт эргүүл явуулчих нэг хүн шаардлага эсэргүүцээд байна гэж мэдэгдсэн чинь тухайн эрэгтэй цагдаагаа дууд нэг цагдаа намайг барахгүй нэлээд хэдэн цагдаа намайг барна шүү гэж хэлж хэлэх хэлэхгүй үгээр намайг хараан доромжилж над руу тулж ирж салаавч гарган мөргөчих гээд байхаар нь зүүн гараараа нөгөө хүний куртикнээс нь барин зүүн гараараа цээж хэсэг нь тулан зай авч барин зогсож байсан чинь цагдаагийн машины сигнал дугарахаар нь зүүн тийш эргээд харах хооронд тухайн хүн миний нүүрэн хэсгийн баруун тал руу цохисон. Миний нүдний шил газарт унахаар нь газраас нүдний шилээ авсан чинь хөдөлгөөнт эргүүлийн цагдаа нар тухайн хүнийг машиндаа суулгасан. Намайг тухайн эрэгтэй хүнд цохиулах үед зам тээврийн осол гаргасан машины жолооч нар хажууд байсан болохоор юу болсныг харсан байгаа. Би М гэх хүнийг өмнө нь харж байгаагүй. М гэх хүн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсан. Намайг М гэх хүн "чам шиг пясдааг өмнө нь харж байгаагүй юм" гэх мэт хэлэх хэлэхгүй үгээр харааж, над руу салаавч гаргаж байгаад, намайг мэдээгүй байхад миний нүүрэн хэсэгт нэг удаа цохисон. Миний толгой өвдөж байна, баруун талын шанаа хавдсан, үүдэн шүд болон үүдэн шүдний баруун талын нэг шүд хугарсан... Миний зүгээс одоо нэхэмжлэх зүйл байхгүй....." гэх мэдүүлэг /хх-ийн 16- 17, 83-р тал/,

Гэрч Б.Э-н "...Цахилгаан Мөнхөө гэж дууддаг эрэгтэй хүн бууж ирээд замын цагдаатай маргалдаж байгаад цагдаатай зууралдаж, цагдаагийн ажилтныг цохих шиг болсон..." гэх мэдүүлэг /хх-ийн 19-р тал/,

Гэрч М.Н-н "... Би 20** оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 12 цаг 00 минутаас оройн 17 цаг 00 минут хүртэл томилгооны дагуу Д аймгийн Цагдаагийн газрын Нийтийн хэв журам хамгаалах, олон аюулгүй байдал хангах тасгийн эргүүлийн цагдаагийн ээлжтэй байсан. Ээлжтэй байх хугацаанд 20** оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 15 цагийн орчимд станцаар 113 Д аймгийн С сумын хуучин спорт заалны хойно хүрээд ирээрэй шаардлага эсэргүүцээд байна гэж ЗЦТ-ын зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б нэвтрэлт өгсний дагуу эргүүлийн цагдаа, цагдаагийн ахлагч Э, эргүүлийн цагдаа, цагдаагийн дэд ахлагч Тодхүү нарын хамт очих замд спорт заалны уулзвар руу машинтай эргэж байх үед ЗЦТ-ын зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б нь дунд зэргийн нуруутай эрэгтэй хүнтэй зууралдаад хуучин спорт заалны автомашины зогсоолын зүүн үзүүрийн буланд зогсож байсан чинь ЗЦТ-ын зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б-гийн нүүрэг хэсэгт гараараа чинь ЗЦТ-ын зохицуулагч, цагдаагийн дэслэгч Б-гийн нүдний шил нь газарт унаж байгаа нь надад харагдахаар нь нэг удаа хүчтэй цохисон машинаас цагдаа, цагдаагийн дэд ахлагч Тодхүүг гялс буугаарай дэслэгч Б цохиулчихлаа гэж хэлээд машинаас бууж Б-г цохисон хүний араас очиж барьж цагдаагийн дэд ахлагч Т хамт машиндаа дунд зэргийн нуруутай бор царайтай эрэгтэйг суулган Д аймгийн цагдаагийн газарт авчирсан чинь тухайн эрэгтэй нь намайг мэдэх үү, Цахилгаан М гэдэг хүн байна гэж агсраад байсан.." гэх мэдүүлэг /хх-ийн 21-р тал/,

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-26-/,

Д аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 82 дугаартай "1.Б.Б-гийн биед баруун дээд 1,2 дугаар шүдний паалангийн эмтрэл, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.

Гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.М нь 20** оны 12 дугаар сарын 28-ны өдөр Д аймгийн С сумын 1 дүгээр баг спорт заалны хойд талын засмал зам дээр цагдаагийн алба хаагч Б.Б-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газарт нь цохиж хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан Д аймгийн Цагдаагийн газрын жижүүр, харуул, эргүүл, постод үүрэг гүйцэтгэх алба хаагчдын 20** оны 12 дугаар сарын 28-ны өдөр ажиллах хуваарь /хх-ийн 3-6-р тал, хохирогч Б.Б-гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 16-17, 83-р тал/, гэрч Б.Эрдэнэцэцэг, М.Н-д нарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 19, 21-р тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 25-26-р тал/, Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдрийн 82 дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

Шүүгдэгч Б.М нь 20** оны 12 дугаар сарын 28-ны өдөр Д аймгийн С сумын * дүгээр баг спорт заалны хойд талын засмал зам дээр цагдаагийн алба хаагч Б.Бг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газарт нь цохиж хүч хэрэглэж эсэргүүцсэн болох нь тогтоогдсон тул түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэргийн объектив, субектив шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.

Шүүгдэгчээс өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.

Шүүгдэгчийн үйлдэл нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс үргэлжилсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг төгссөн цаг хугацаагаар тооцсон бөгөөд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж дүгнэсэн болно.

            Иймд шүүгдэгч Б.М-ыг 20** оны 12 дугаар сарын 28-ны өдөр Д аймгийн С сумын * дүгээр баг спорт заалны хойд талын засмал зам дээр цагдаагийн алба хаагч Б.Б-г албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүрэн тус газарт нь цохиж хүч хэрэглэж эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болон прокурор, өмгөөлөгчийн санал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч Б.М-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.

Д аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 4 сарын 24-ний өдрийн 20**/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д заасан оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад мэдэгдэж байх үүрэг хүлээлгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т зааснаар насанд хүрээгүй хохирогч М.Ц-тэй харилцахыг хориглох албадлагын арга хэмжээ авчсан.

Шүүгдэгч Б.М нь тэнсэн хугацаанд дээрх гэмт хэргийг үйлдсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 04 сарын 24-ний өдрийн 20**/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.М-ыг 1 жилийн хорих ялаар шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.М-н эдлэх ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сараар тогтоох үндэслэлтэй.

Бусад асуудлыг талаар

Шүүгдэгч нь цагдан  хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцогдож ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус  дурдах нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Б овогт Б М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-ыг 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Д аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 20** оны 04 сарын 24-ний өдрийн 20**/ШЦТ/** дугаартай шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 2 дугаар заалтыг хүчингүй болгож, шүүгдэгч Б.М-ыг 1 жилийн хорих ялаар шийтгэсүгэй.

         4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Б.Мөнхбарын эдлэх ялыг нэмж нэгтгэн нийт 1 жил 6 сараар тогтоосугай.

         5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.М-д оногдуулсан хугацаатай хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

 6.Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт хураагдан ирсэн эд мөрийн баримтгүй болохыг дурдсугай.

 7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдах хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.  

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Д аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Б.ГОНЧИГСУМЛАА