| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Базаррагчаагийн Гончигсумлаа |
| Хэргийн индекс | 308/2025/0105/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/99 |
| Огноо | 2025-04-09 |
| Зүйл хэсэг | 23.1.1, |
| Улсын яллагч | Д.З |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 2025/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Д аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Гончигсумлаа даргалж
Нарийн бичгийн дарга Г.Х
Улсын яллагчаар хяналтын прокурор Д.З
Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Д.З яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ********* дугаартай хэргийг 20** оны 03 сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *** оны 11 дүгээр сарын 12-ны өдөр Д аймгийн С суманд төрсөн, эрэгтэй, ** настай, бүрэн дунд боловсролтой, авто засварчин мэргэжилтэй, малчин, ам бүл 5, эцэг, эх, дүү нарын хамт Д аймгийн С сумын * дугаар баг Х х оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Б овогт Э Б /РД:************/,
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Э.Б нь 20** оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шөнийн 03 цагийн орчимд Д аймгийн С сумын * дугаар баг онцгой байдлын байрны орчимд цагдаагийн албан хаагч Д.М-ийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүр хэсэгт нь гараараа цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав. Үүнд:
Хохирогч Д.Мийн "...Би 20** оны 01 дүгээр сарын 14-өөс 15-ны өдрийн шилжих шөнө... Онцгой байдлын байрны хойд гудамжинд хүн агсам согтуу тавиад байна гэхээр нь... Ч.Т, цагдаагийн дэд ахлагч Б.Ү нарын хамт очиход 4-өөс 5 хүн хүү согтуу хүн агсам согтуу тавиад байж байсан. Тухайн хүн дээр би очоод "Амрыг эрье. Цагдаагийн дэд ахлагч Д.М байна" гэж хэлээд "Та бусдын амгалан байдлыг алдагдуулаад байна. Агсам согтуу тавихаа болино уу" гэж хэлэхэд... тухайн хүмүүсийг зодох гээд дайрахаар нь би цагдаагийн дэд ахлагч Ч.Т хамт агсам тавиад байгаа хүнийг барьж аваад "Та анхааруулж цагдаагийн тавьсан шаардлагыг эсэргүүцэж болохгүй" талаар тайлбарлаж өгөхөд бид нарыг "Ална шүү пизда нар аа" гээд дахиад нөгөө хүмүүсийг зодох гээд дайраад байхаар нь тухайн хүний гарт тусгай мэх ашиглан 2 гарыг өчиж ард нь бариад "Одоо зүгээр үү" гэж хэлээд гарын өчгийг тавиад "Машинд суу" гэхэд тухайн хүн нь машинд суухгүй "Намайг барахгүй шүү. Би явлаа" гэхээр нь би "Юу яриад байгаа юм бэ? Машинд суу" гэхэд бид нарын шаардлагыг эсэргүүцээд баруун гараараа миний баруун шанаа хэсэгт 1 удаа хүчтэй цохихоор нь би тусгай мэх ашиглан тухайн хүний гарыг өчиж машинд суулгаад цагдаа дээр авч ирсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 6-8 дахь тал),
Гэрч Б.Ү "...Э.Б нь машинд суухгүй "Намайг барахгүй шүү. Би явлаа" гэхээр нь Д.М "Юу яриад байгаа юм бэ? Машинд суу" гэхэд Д.Мийн тавьсан шаардлагыг эсэргүүцээд баруун гараараа Д.Мийн баруун шанаа хэсэгт 1 удаа хүчтэй цохихоор нь бид нар Э.Бд тусгай мэх ашиглан тухайн хүний гарыг өчиж машинд суулгаад цагдаа дээр авч ирсэн..." гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 15-16 дахь тал),
Жижүүр, харуул, постод 24 цагаар үүрэг гүйцэтгэх алба хаагчдын нэрс (хавтаст хэргийн 12 дахь тал),
Жижүүр, харуул, постод 24 цагаар үүрэг гүйцэтгэх алба хаагчдын 20** оны 08 дугаар сарын 26-ны өдрийн ажиллах хуваарь (хавтаст хэргийн 10-11 дэх тал),
Д.Мийн цалин хөлсийг тогтоох тухай Д аймгийн Цагдаагийн газрын 20** оны 11 дүгээр сарын 25-ны өдрийн *** дугаартай тушаал (хавтаст хэргийн 33 дахь тал),
Д.Мийн албан тушаалын тодорхойлолт (хавтаст хэргийн 34-37 дахь тал),
Д аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн 20** оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ****** дугаартай "1.Д.Мийн биед баруун хацраар бага зэрэг эмзэглэлтэй, нүүрний зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Учирсан гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 28-р тал/ зэрэг бичгийн нотлох баримтуудыг тус тус шинжлэн судлав.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 20** оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шөнийн 03 цагийн орчимд Д аймгийн С сумын * дугаар баг онцгой байдлын байрны орчимд цагдаагийн албан хаагч Д.Мийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүр хэсэгт нь гараараа цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан хохирогч Д.Мийн мэдүүлэг /хх-ийн 6-8 дахь тал/, гэрч Б.Ү мэдүүлэг /хх-ийн 15-16 дахь тал/, Жижүүр, харуул, постод 24 цагаар үүрэг гүйцэтгэх алба хаагчдын нэрс /хх-ийн 12 дахь тал/, жижүүр, харуул, эргүүл, постод 24 цагаар үүрэг гүйцэтгэх алба хаагчдын 20** оны 08 дугаар сарын 26-ны өдөр ажиллах хуваарь /хх-ийн 10-11 дахь тал/, Д аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 20** оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн ***** дугаартай шинжээчийн дүгнэлт /хх-ийн 39-р тал/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Э.Б нь 20** оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шөнийн 03 цагийн орчимд Д аймгийн С сумын * дугаар баг онцгой байдлын байрны орчимд цагдаагийн албан хаагч Д.Мийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүр хэсэгт нь гараараа цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн болох нь тогтоогдсон тул түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн” гэмт хэргийн объектив, субектив шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Шүүгдэгчээс өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.
Иймд шүүгдэгч Э.Бийг 20** оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн шөнийн 03 цагийн орчимд Д аймгийн С сумын 6 дугаар баг онцгой байдлын байрны орчимд цагдаагийн албан хаагч Д.Мийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан нүүр хэсэгт нь гараараа цохиж хүч хэрэглэн эсэргүүцсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч ял шийтгэл оногдуулахдаа гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн болон прокурор, өмгөөлөгчийн санал, үйлдсэн гэмт хэргийн шинж, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршиг, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдэхэд оролцсон оролцоо зэргийг харгалзан шүүгдэгч Э.Б-ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь зүйтэй гэж үзлээ.
Бусад асуудлыг талаар
Энэ хэрэгт эд мөрийн хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Б овогт Э Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б-д 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг шүүгдэгч 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг тус дурдсугай.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Д аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.ГОНЧИГСУМЛАА