Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2022 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 159/ШШ2022/0040

 

                                                                                              

 

 

 

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

                                                                                     

Сэлэнгэ аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Л.Одбаатар би, Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Ариунзаяагийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний  өдрийн 197 дугаар дүгнэлттэй, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргалд холбогдох “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0047559 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай шаардлага бүхий дүгнэлттэй зөрчил шалган шийдвэрлэх захиргааны хэрэгт хариуцагчаас 2022 оны 11 дүгээр сарын 09-ний өдөр гаргасан тайлбарыг хянаад,

ТОДОРХОЙЛОХ нь:

            Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргал шүүхэд бичгээр гаргасан тайлбартаа: “... Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Ариунзаяагийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний  өдрийн “Эрх бүхий албан тушаалтны шийтгэл оногдуулсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай 197 дугаар прокурорын дүгнэлттэй уншиж танилцлаа. Прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0047559 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгоход татгалзах зүйлгүй болно” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Ариунзаяа нь хялбаршуулсан журмаар шалган шийдвэрлэсэн материалыг судалгааны хүрээнд хянаад, зөрчилд холбогдогч Н.Жаргалсайханы Сэлэнгэ аймгийн Хушаат сумын нутаг дэвсгэрт эрх бүхий байгууллагын зохих зөвшөөрөлгүйгээр хуурай шинэс мод бэлтгэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Зөвшөөрөлгүйгээр ой мод бэлтгэсэн ...” үндэслэлээр эрүүгийн харицлага хүлээлгэхээр заасан байх тул Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0047559 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгохоор дүгнэлт бичиж захиргааны хэргийн шүүхэд ханджээ.

Хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргал прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа 2022 оны 10 дугаар сарын 09-ний өдөр бичгээр гаргасан тайлбартаа илэрхийлсэн бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1.1-д хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх эрхтэй,  67 дугаар зүйлийн 67.1-д “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасны дагуу Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0047559 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгох прокурорын дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Түүнчлэн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т “Энэ хуулийн 66-68 дугаар зүйлд заасны дагуу шийдвэрлэсэн шүүгчийн захирамж, шүүхийн тогтоолд гомдол гаргах эрхгүй бөгөөд шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлнэ.” гэж зааснаар хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай шүүгчийн захирамжид хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч гомдол гаргах эрхгүй, шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелэгдэхийг тайлбарлаж, шүүгчийн захирамжийн үр дагавар тайлбарласан баримтад гарын үсэг зуруулсан болно.

           Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

            1.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт заасныг баримтлан Сэлэнгэ аймгийн Прокурорын газрын ахлах прокурор А.Ариунзаяагийн “Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагчийн 2022 оны 01 дүгээр сарын 18-ны өдрийн 0047559 дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах” тухай дүгнэлтийг хариуцагч Сэлэнгэ аймгийн Хушаат сумын Байгаль орчны хяналтын улсын байцаагч Б.Наранжаргал хүлээн зөвшөөрснийг баталж, зөрчил хянан шийдвэрлэх захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.     

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай.  

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-д заасны дагуу хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурьдсугай.

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            Л.ОДБААТАР