Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/83

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

           Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Билгүүн,

Улсын яллагч Ц.Эрдэнэбат,

Шүүгдэгч ********, түүний өмгөөлөгч Г.Дорждулам нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

 

Өвөрхангай аймгийн Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ********ид холбогдох 2526000000051 дугаартай эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, ******* оны ******дугаар сарын ****-ны өдөр Өвөрхангай аймгийн ************** суманд төрсөн, ******** настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, малчин, ам бүл 2, ************аймгийн ************дугаар багийн ************ гэх газар оршин суух, урьд ял шийтгэлгүй, ******** /РД:*******************/

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч ******** нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр *********** а**********сумын 8 дугаар багийн нутаг д” хорооллын шороон замд согтуугаар улсын дугааргүй ************* маркийн тээврийн жолоодож замын хөдөлгөөнд оролцсон” гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

            Шүүгдэгч ******** шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Архи уугаад ийм хэрэгт холбогдчихлоо. Хүн гуйгаад байхаар нь яваад өгсөн шал дэмий зүйл боллоо. Миний буруу” гэв.   

 

Гэрч **************** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 31-ний орой 17 цаг 30 минутын үед Өвөрхангай аймаг *********** сум 8 дугаар багийн нутаг дэвсгэр буюу ********** хорооллын шороон зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа улсын дугааргүй ********** маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч ******** жолоо барьж явсан. Архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул согтуурал тандагч багажаар үлээлгэхэд улаан гэрэл асаж байсан. Тухайн иргэн ********ийг Цагдаагийн байранд авчирч ******** багаж үлээлгэхэд 1,47 хувьтай гарсан. Гэрэл зургаар бэхжүүлж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/,

 

Гэрч ************* мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн *********** сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр буюу “Онги” хорооллын шороон зам дээр Тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Бямбадоржийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дохио өгч, улаан гэрэл асаж байсан тул цагдаагийн тасгийн байранд авчирч 6820 багажаар үлээлгэхэд 1,47 хувьтай гарсан. ******** ганцаараа явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/,

 

Гэрч ************ мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Шийлэгдорж нь манай аавын дүүгийн хүүхэд байгаа юм. 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ********ийн жолоодож явсан Мустанг-5 маркийн мотоцикл өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. 2022 онд Өвөрхангай аймгийн Уянга сумаас хуучин Мустанг-5 маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгсэл 800,000 төгрөгөөр авч байсан. Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/,

 

Согтуурлыг багажаар шалгасан “...******** нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр улсын дугааргүй Мустанг-5 маркын тээврийн хэрэгсэл жолоодсон, 6820 багаж ашиглан шалгахад 1.47% тоон үзүүлэлт илэрсэн...” гэх Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03, 04 дүгээр хуудас/,

 

********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2931 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 25-29 дүгээр хуудас/,

 

        Шүүгдэгч ********ийн хувийн байдлыг тодорхойлсон Өвөрхангай аймгийн ********* сумын 5 дугаар багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 18 дуагар хуудас/, Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 20 дугаар хуудас/,

 

        Шүүгдэгч ********ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 23 дугаар хуудас/ зэрэг болно.

 

           1. Шүүгдэгч ********ийн гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

Улсын яллагч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******** нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаа дуусгавар болоогүй байхад дахин 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр согтуугаар Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Онги” хорооллын шороон зам дээр улсын дугааргүй “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон болох нь хэрэгт авагдсан нотлох баримтууд буюу гэрч ************************ нарын мэдүүлэг, согтуурал шалгасан тэмдэглэл, Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2024/ЗШ/2931 дугаартай шийтгэвэр зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Иймд шүүгдэгч ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчийн гэм буруугийн талаар: “...Шүүгдэгч ******** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодож 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаа дуусгавар болоогүй байхад дахин 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр согтуугаар Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр “Онги” хорооллын шороон зам дээр улсын дугааргүй “Мустанг-5” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон. Энэ үедээ 1.47 хувийн согтолттой байсныг эрх бүхий албан тушаалтан илрүүлсэн байна. ...Шүүгдэгч болон өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлтэй маргаан байхгүй, шүүгдэгч нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Иймд шүүгдэгч ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах саналтай байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргасан.

 

Шүүгдэгч ********ид холбогдох эрүүгийн хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокуророос шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд шийдвэрлэх боломжтой байна.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

Шүүгдэгч ******** нь урьд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчил гаргаж, 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, тухайн эрх хассан шийтгэлийн хугацаа дуусгавар болоогүй байх үед дахин 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ жолоодон замын хөдөлгөөнд оролцсон үйл баримт тогтоогдсон бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

            Шүүгдэгч ********  нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан:

 

Гэрч **************** “...Өвөрхангай аймаг Уянга сум 8 дугаар багийн нутаг дэвсгэр буюу Онги хорооллын шороон зам дээр эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад жолооч ******** жолоо барьж явсан. Архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан тул согтуурал тандагч багажаар үлээлгэхэд улаан гэрэл асаж байсан. Тухайн иргэн ********ийг Цагдаагийн байранд авчирч 6820 багаж үлээлгэхэд 1,47 хувьтай гарсан. Гэрэл зургаар бэхжүүлж авсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 10 дугаар хуудас/, гэрч ************************* “...Би 2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр Өвөрхангай аймгийн Уянга сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэр буюу “Онги” хорооллын шороон зам дээр Тасгийн цагдаа, цагдаагийн ахлах ахлагч Э.Бямбадоржийн хамт эргүүлийн үүрэг гүйцэтгэх хугацаандаа улсын дугааргүй Мустанг-5 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн дохио өгч, улаан гэрэл асаж байсан тул цагдаагийн тасгийн байранд авчирч 6820 багажаар үлээлгэхэд 1,47 хувьтай гарсан. ******** ганцаараа явж байсан” гэсэн мэдүүлэг /хх-ийн 12 дугаар хуудас/, Гэрч ****************** “...2025 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр ********ийн жолоодож явсан Мустанг-5 маркийн мотоцикл өөрийнх нь эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. ...Тээврийн хэрэгсэл жолоодох эрхийн үнэмлэхгүй ” гэсэн мэдүүлэг /хх-ийн 14 дүгээр хуудас/, Согтуурлыг багажаар шалгасан “...******** нь 2024 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр улсын дугааргүй Мустанг-5 маркын тээврийн хэрэгсэл жолоодсон, 6820 багаж ашиглан шалгахад 1.47% тоон үзүүлэлт илэрсэн...” гэх Согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгасан талаарх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 03, 04 дүгээр хуудас/, ********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жилийн хугацаагаар хассан Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 2931 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 25-29 дүгээр хуудас/ зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон, мөрдөн шалгах ажиллагаанд хийгдвэл зохих ажиллагаа бүрэн хийгдсэн байна.

 

            Шүүгдэгч ******** нь мөрдөн шалгах ажиллагаанд болон шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч мэдүүлэг өгсөн бөгөөд түүний мэдүүлэг нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар давхар нотлогдож байх тул нотлох баримтаар үнэлсэн болно.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн субъектийг: “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно гэж тайлбарласан ба согтуурсан мансуурсан байдалтай тээврийн хэрэгсэл жолоодож зөрчлийн болон эрүүгийн хэрэгт шийтгэл хүлээж  улмаар эрхээ хасуулсны улмаас эрх хасах шийтгэл нь хугацааны хувьд тоологдож байгаа этгээдийг ойлгохоор байна. 

 

Иймд шүүгдэгч ********ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох зүйтэй байна гэж шүүх дүгнэлээ.

 

2. Гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршгийн талаар: 

 

Шүүгдэгч ******** нь бусдад төлөх төлбөргүй байна.

 

3. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

 

            Улсын яллагч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж, нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 6 сарын хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч ******** нь анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ гэмшиж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хавтас хэрэгт шүүгдэгчийн малын А дансны хуулбар авагдсан байгаа. Шүүгдэгч нь тодорхой тооны малтай, малын хажуугаар уурхайд ажилладаг зэрэг нөхцөл байдлыг харгалзан ял оногдуулах нь зүйтэй байна. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,700,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүхэд гаргаж байна” гэсэн дүгнэлтийг тус тус гаргав.

 

Шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, зэргийг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

Шүүхээс шүүгдэгч ********ид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуу/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна гэж үзлээ.

             

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ид оногдуулсан хоёр мянган долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуун мянган/  төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж,

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолж,

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч ********ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,

 

 Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг,

 

Шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдаж,

 

   Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол, мөн давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж  тус тус шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.3, 2.4, 36.7 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2, 36.8 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэг, 36.10 дугаар зүйлийн 1, 36.13,  38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

            1. Шүүгдэгч ********ийг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан тээврийн хэрэгсэл жолоодсон   гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.                   

           

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********ийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасаж, хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ********ид оногдуулсан хоёр мянга долоон зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 2,700,000 /хоёр сая долоон зуу мянга/ төгрөгөөр торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******** нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдсүгэй.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ********ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг жил зургаан сарын хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг түүнд ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

6. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 180  дугаар зүйлийн 180.1, 186 дугаар зүйлийн 186.1. 189 дүгээр зүйлийн 189.1-д зааснаар шүүгдэгч ********ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын биелэлтэнд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

 7. Шүүгдэгч ******** нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эд зүйлгүй, бичиг баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.5, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ********ид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                  М.МАНДАХБАЯР