Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/88

 

 

 

 

 

                                         2025/ШЦТ/88  

 

 

 

                   МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

А аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Т

Шүүгдэгчийн өмгөөлөгч: С.П, В.У     

Шүүгдэгч: А.Б  

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар А аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж Н овогт Аийн Бд холбогдох эрүүгийн 2309000001242 тоот хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1979 оны 09 сарын 16-ны өдөр А аймгийн Өндөр-Улаан суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш, автомеханик мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, эхнэр, хүүхдүүдийн хамт А аймгийн Т сум, ..................... тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Н овогт Аийн Б/РД:АД................/.

 

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч А.Б нь Монгол Улсын Б их сургуулийн Д..............ийн сургуулийг техник урлалын багш мэргэжлээр төгсөөгүй байж 2007 онд төгссөн гэх ............... дугаартай “Б БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2007 оны 09 сарын 01-ний өдрөөс А аймгийн Т сумын Ерөнхий Б сургуулийн Д..............аар ажилд орохдоо ашигласан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

          

            *Эрүүгийн 2309000001242 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

          *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мын өгсөн:

          “...А аймгийн бүх ерөнхий Б сургууль болон сургуулийн өмнөх Б багш нарын бүх дипломын хуулбарыг авч нэгтгэн боловсрол шинжлэх ухааны яам руу хүргүүлж байсан. Миний зүгээс болон А аймгийн Б газрын зүгээс энэ хэрэгт хууль бус буюу хуурамч диплом ашиглан төрийн албанд буюу сургуульд багшаар ажиллаж төрөөс цалин авсан А.Б гэх хүний авсан цалин мөнгийг нэхэмжлэх болно. Энэ хэргийг түргэн шуурхай шийдвэрлүүлэх хүсэлттэй байна...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 212-213 дугаар тал/

 

           *Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мын дахин өгсөн:

           “...А.Б гэх хүн нь А аймгийн Т сумын ерөнхий Б сургуульд технологийн багшаар ажилласан байсан энэ хүн нь тухайн хугацаанд Т сумын ерөнхий Б сургуулийн сурагчдад технологийн хичээл сургалтыг зааж сургасан тухайн үед суралцаж байсан хүүхдүүдээс хэн нэгэн хүүхэд энэ багшаас болж хохирсон зүйл байхгүй, ер нь бол энэ хүн ажлаа хийгээд сар, улирал, хагас бүтэн жилээр ажлаа дүгнүүлэн хөдөлмөрийн гэрээнд заагдсан ёсоор цалин хөлсөө авсан байна. Ийм учраас төр энэ хүнээс аливаа хохирол нэхэмжлэх нь эргэлзээтэй гэж дүгнэсэн. Энэ хүн ажил хийж цалин авсан. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь А.Б нь ажил эрхэлж цалин авсан учраас тухайн мөнгийг нэхэмжлэх нь буруу байх гэж дүгнэсэн...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 88-89 дүгээр тал/

 

           *БШУЯамны хяналт шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Ч.Эгийн өгсөн:

“...Боловсрол шинжлэх ухааны яамны сайд Л.Эгийн 2021 оны 12 дугаар сард гаргасан тушаалын дагуу ажлын хэсэг байгуулагдаж дээд боловсрол, ерөнхий Б сургуулийн өмнөх боловсрол, мэргэжлийн хяналтын байгууллага, Б  ерөнхий газраас тус тус хүмүүс гарсан ажлын хэсэгт орж ажилласан. Ерөнхийдөө шалгалт 2021 оны 12 дугаар сарын сүүлээр эхэлсэн ба эхний ээлжид шалгалтын бэлтгэл ажлыг хангах 2 сарын хугацаа шаардагдсан ба түүнд Б мэдээллийн системд байгаа багш нарын мэдээллийг татаж авах багш нарын дипломыг PDF файлаар татаж авах, архивын ерөнхий газраас мэдээлэл гаргуулж авах зэрэг мэдээлэл цуглуулах ажилд маш их хугацаа орсон Тухайн хяналт, шалгалтыг явуулах туршлагатай мэргэжилтэн шаардлагатай байсан тул мэргэжлийн хяналтын байцаагч, Б ерөнхий газраас мэргэжилтэн татан оролцуулж тушаалд өөрчлөлт оруулж уг ажлыг эхэлсэн. Мөн ажлын хэсгээ дотор нь 2 болгож хуваасан ба хувь хүний нууцлалтай хэсэг дээр бол мэргэжлийн хяналтын байцаагч, Б ерөнхий газрын мэргэжилтэн, манай газрын ахлах шинжээч нарыг оруулж тэдгээр хүмүүстэй нууцлалын баталгаа гаргуулж шалгалтын үндсэн ажлыг дээр хүмүүс 2022 оны 03 сараас эхэлж 08 дугаар сарыг дуустал хийж гүйцэтгэсэн харин бусад ажлын хэсэгт орсон хүмүүс нь бол дээрх хүмүүсийг ажиллах нөхцөл хангаж мэдээллийг цэгцлэх, цуглуулах хэлбэрээр ажилласан. Дээрх шалгалтын үр дүнгийн тайланд бусад шалгалтаар тогтоогдсон дэлгэрэнгүй мэдээллийг тусгасан байгаа.  Би яг системийг хэзээнээс эхлэн ашигласныг бол сайн мэдэхгүй байна гэхдээ манай байгууллагад ESIS, HEMIS гэсэн үндсэн 2 программ ашиглагддаг.  Тухайн HEMIS программд бүх их, дээд сургуулиуд төгсөгчдийн мэдээллийг оруулдаг ба түүнийг Б ерөнхий газар баталгаажуулдаг байсан харин ESIS программд Монгол Улсын хэмжээнд байгаа багш оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй мэдээлэл байдаг. ESIS  систем нь Монгол Улсын хэмжээнд байгаа багш. оюутан, сургууль, сурагчдын дэлгэрэнгүй бүхий л мэдээлэл багтдаг юм Дээд Б удирдлага мэдээллийн систем гэдэг нь HEMIS программ буюу их дээд сургууль төгсөгчдийн дипломын мэдээлэл. Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн, тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй. Хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар мэргэжлийн индекс буруу /мэргэжлийн нэршил/, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа. Эдгээр 4-өөс 5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн.

Их дээд сургуулиудын хүчингүй болгосон дипломын дугаар ашигласан бүртгэлгүй дипломын дугаар ашигласан, Их дээд сургуулийн нэр эерүүтэй төгсөгчдийн диплом алдаатай бичиглэл хийсэн, дипломын дугаарыг зөрүүлэн олгосон /өөр сургуулийн дипломын дугаар/. Архивын бүрдэлд өгөөгүй дугаар давхардуулан олгосон зэрэг зөрчлүүд байсан. Тэгж ойлгож болохгүй, Дээрх зөрчлүүдийн аль нэг гарсан бөгөөд түүнийг
нь бид нарын шалгалтдаа ашигласан 4-5 баримт бичиг тулгаж зөрчилтэй гарч байгаа илтэд хуурамч байж болзошгүй зөрчилтэй дипломуудыг нэрс гаргасан
явуулсан. Дипломтой багш л сургуульд багшлах ёстой. Улсын хэмжээний цэцэрлэг, сургуулийн багш, удирдах ажилтнуудын дипломыг өөрсдөөс нь хуулбар байдлаар гаргуулж аваад түүнийгээ архивын материал, системийн бүртгэл, төгсөгчдийн дипломын бүртгэл, захирлын тушаалууд зэрэг мэдээллийг тулгаж байж зөрчлийг гаргаж ирж байгаа. Тухайн шалгалтыг ажлын хэсгийн бүрэлдэхүүн нь дан хуулбар материал
дээр үндэслэн хийсэн бөгөөд шалгалтын явцад зөрчилтэй гэж цагдаагийн
байгууллагад шилжүүлсэн иргэдийн дипломтой холбоотой цугларсан баримтуудыг одоо миний бие хадгалж байгаа. Түүнийг байгууллага хоорондын бичгээр болон
тухайн улсын байцаагчаар дамжуулж хүлээлгэн өгч болно. Тухайн материалуудтай
холбоотой тайлбарыг ажлын хэсэгт орсон мэргэжлийн хяналтын байцаагч нараас нарийн тодруулсан дээр байх гэж бодож байна.
..” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 63-65 дугаар тал/

 

*Гэрч А.Тийн өгсөн:

“...Яг системийн хувьд бол би сайн мэдэхгүй үүнийг бол яамны мэргэжилтэн Доржхуягаас дэлгэрэнгүй тодруулсан нь дээр харин миний хувьд бол өөрийн ажил үүргийн дагуу дипломын хуурамч мөн эсэх болон үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт, ESIS программд дипломын дугаараар хайлт тус тус хийсэн. Зарим багш нарын хуурамч дипломыг системд бүртгүүлж баталгаажуулсан зөрчил бол илэрсэн. ESIS систем бол багш нарын Б баримт бичгийн бүртгэл мэдээллийн систем, Дээд Б удирдлага мэдээллийн систем гэдэг нь өөрөө Монгол Улсад их, дээд сургууль төгссөн хүмүүсийн дипломын дугаар бүхий бүртгэлийн систем, Их дээд сургууль төгсөгчдийн мэдээний /PDF/ ДБ маягт гэдэг нь төгсөгчдөд диплом олгосон тайлан буюу жил бүр их, дээд сургуулиуд нь яаманд тайлагнаж хүргүүлсэн PDF өргөтгөлтэй файл юм. Зөрчилтэй диплом бүхий багш нарын төгссөн эсэхийг тухайн сургуулиудаас нь тодруулж лавлагаа аваагүй. Зөвхөн дээрх бүртгэл. мэдээллүүдээс шүүлт хийх замаар зөрчилтэй дипломыг тодруулсан. Би энэ талаар бол сайн мэдэхгүй байна. Бодлого боловсруулж гаргадаг эрх бүхий байгууллага буюу Боловсрол шинжлэх ухааны яамнаас тодруулах нь зүйтэй байх. Энэ асуултад дээр хариулсан байгаа. ESIS бүртгэл хийгдсэн эсэх, Үндэсний архивын газрын лавлагаанаас хайлт хийх, Дээд Б удирдлага, мэдээллийн системээс дипломын дугаараар хайлт хийх, Төгсөгчдийн статистик мэдээний баримт бичиг буюу ДБ маягтаас хайлт хийх зэргээр шүүж илрүүлсэн. Ерөнхийдөө зөрчлөө 5 ангилсан бөгөөд 1.1, 1.2, 1.3, 1 4, 1.5 гэх маягаар бичилт хийсэн байгаа ангилсан кодыг уншихдаа, 1.1 Дипломын дугаар давхацсан. Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай уйл ажиллагаанаас Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 72-74 дүгээр тал/

 

*Гэрч М.Бийн өгсөн:

“...А.Б нь А аймгийн Т сумын ЕБС-д 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж одоог хүртэл тасралтгүй ажиллаж байгаа. 2007 онд сургуулийн захирал В.Б гэдэг хүн ажиллаж байсан. Тухайн үед ажилд авсан тушаал шийдвэр архивт байхгүй байна. 2007 оны тушаал шийдвэрүүд архивт ерөөсөө байхгүй байна. Аль эртнээс 2007 оны тушаал олдохгүй байсан. Тухайн үед бичиг хэрэг хийж байсан багшаар хүртэл ухуулж хайлгаж үзсэн олдохгүй байна. Тэгээд би А.Бын нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарлаад аваад ирсэн. Би тухайн үед захирал биш багш хийж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Уг нь эчнээгээр төгссөн гээд шинэ Монгол улсын Б их сургууль гэсэн диплом тухайн үед үзүүлж байсан санагдаж байна. Тухайн баримт бичгийг өмнө шалгаж байгаагүй. Би А.Бын дипломын зөрчлийн талаар юу ч мэдээгүй байсан. Өнөөдөр цагдаагаас ярихад л мэдсэн. БСШУЯ-аас явуулсан шалгалтад А.Б нь хамрагдсан. Яамнаас багш нарын дипломыг явуул гэсний дагуу би А.Бын дипломын хуулбарыг явуулсан. А.Б нь сургуульд 10 гаруй жил ажиллаж байгаа сайн багш байгаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 117-118 дугаар тал/

 

*Яллагдагч А.Бын өгсөн:

“…Би 2006 оны 10 дугаар сард А аймгийн Т сумын Ерөнхий Б сургуульд технологийн цагийн багшаар ажиллаж байгаад 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр үндсэн багшаар томилогдож ажиллаад одоог хүртэл ажиллаж байна. Анх ажилд орохдоо ямар нэгэн материал бүрдүүлж өгөөгүй технологийн багш мэргэжлээр эчнээгээр суралцаж байгаа гэж танилцуулаад орж байсан. 2007 оны хавар 06 дугаар сарын үед миний бакалаврын диплом гараад сургуулийн захиргаанд өгч байсан. Тухайн сургуульд орохдоо тусгай дунд боловсролтой, авто механик мэргэжилтэй байсан. Би суралцаж байсан нь үнэн, анх би 2004 оны намар 11 дүгээр сарын үед элсэн ороод 2007 онд төгссөн, манай анги 3 хүүхэдтэй байсан манай ангийн багш Батдорж гээд эрэгтэй багш байсан. Би төгсөхдөө диплом хамгаалах шалгалтад ороогүй материалаа Батдорж багшид өгчихсөн, тэгээд удалгүй миний диплом гарсан. Тэгээд намайг суралцаагүй гэж хариу ирүүлсэн байх. Би ямар нэгэн мөнгө өгч хийлгэж авсан зүйл байхгүй. Батдорж багшаас авсан. Сургалтын төлбөр нэг жилд 300 гаруй манган төгрөг өгч байсан санагдаж байна. Гантулга гэж ямар багш байдаг талаар би мэдэхгүй, харин Батдорж багш нас барсан гэж сонссон. Би нийт 2 анги төгссөн, улсад 17 жил ажиллаж байна. Б тэргүүний ажилтан, Яамны жуух бичиг, аймгийн Засаг даргын жуух бичиг, сургуулийн ажил мэргэжлийн аварга 2 удаа, 5 жилийн тэтгэмж 2 удаа нийт 4 сая гаруй төгрөг авсан өөр зүйл байхгүй. Би тухайн дипломыг хуурамч гэдгийг огт мэдээгүй цагдаагийн байгууллагад шалгагдаад л мэдэж авлаа...” гэх мэдүүлэг/1-р хх-ийн 136-138 дугаар тал/

 

*Яллагдагч А.Бын дахин өгсөн:

“...Би өөрийн гэм буруу дээрээ маргахгүй, буруугаа хүлээн зөвшөөрч байгаа...” гэх мэдүүлэг/2-р хх-ийн 92 дугаар тал/

 

*Боловсрол, шинжлэх ухааны яам, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын “Ерөнхий Б сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны Б баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулга” /1-р хх-н 11-59 дүгээр тал/,

*Яллагдагч А.Б 2007 оны 09 сарын 01-ний өдөр А аймгийн Т сумын Ерөнхий Б сургуульд багшаар томилогдсон талаарх нотлох баримт буюу Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/1-р хх-ийн 108-114 дүгээр тал/

 

*Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бийн 2023 оны 05 сарын 03-ны өдрийн 2202005352205 дугаартай, эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай тогтоол /1-р хх-н 123-126 дугаар тал/

 

*Сүхбаатар дүүргийн прокурорын газрын хяналтын прокурор Н.Бийн “Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай” 2023 оны 06 сарын 02-ны өдрийн 2309000001242 дугаартай тогтоол /хх-н 143-144 дүгээр тал/

 

*Дамно үнэлгээ” ХХК-ний 2024 оны 08 сарын 31-ний өдрийн АЦ-24-153 дугаартай, А.Бын багшлах хугацааны гарт олгогдсон цалингийн талаарх дүгнэлт/1-р хх-ийн 222-223 дугаар тал/

 

  *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 162 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно

 

Эдгээр нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, нотлох баримтын хэмжээнд эрх зүйн дүгнэлт хийж шүүгдэгч А.Бд холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх боломжтой байна.

 

  Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар А.Б нь Монгол Улсын Б их сургуулийн Д..............ийн сургуулийг техник урлалын багш мэргэжлээр төгсөөгүй байж 2007 онд төгссөн гэх ............... дугаартай “Б БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2007 оны 09 сарын 01-ний өдрөөс А аймгийн Т сумын Ерөнхий Б сургуулийн Д..............аар ажилд орохдоо ашигласан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг мөн байна.

 

Шүүгдэгчийн гэм буруугийн талаар

Шүүгдэгч А.Б нь Монгол Улсын Б их сургуулийн Д..............ийн сургуулийг техник урлалын багш мэргэжлээр төгсөөгүй байж 2007 онд төгссөн гэх ............... дугаартай “Б БАКАЛАВР” зэргийн дипломыг хуурамч болохыг мэдсээр байж 2007 оны 09 сарын 01-ний өдрөөс А аймгийн Т сумын Ерөнхий Б сургуулийн Д..............аар ажилд орохдоо ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Мын          “...А аймгийн бүх ерөнхий Б сургууль болон сургуулийн өмнөх Б багш нарын бүх дипломын хуулбарыг авч нэгтгэн боловсрол шинжлэх ухааны яам руу хүргүүлж байсан. ...төр энэ хүнээс аливаа хохирол нэхэмжлэх нь эргэлзээтэй гэж дүгнэсэн. Энэ хүн ажил хийж цалин авсан. Миний зүгээс ямар нэгэн гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Учир нь А.Б нь ажил эрхэлж цалин авсан учраас тухайн мөнгийг нэхэмжлэх нь буруу байх гэж дүгнэсэн...” гэх мэдүүлэг, гэрч Ч.Эгийн”...Ерөнхийдөө шалгалтаар системд бүртгэлгүй, дугаар давхардсан гэх зөрчлүүд гарч байсан гэхдээ шалгалтын явцад бол цагдаагийн байгууллагад шилжүүлсэн хүмүүсийн мэдээлэл нь 4-5 өөр баримт бичиг дээр үндэслэн зөрчилтэй диплом баталгаажсан мэдээллийг үндэслэж хүргүүлсэн, тэрнээс биш 1-2 эх үүсвэр дээр зөрчилтэй мэдээллийг цагдаагийн байгууллагад хүргүүлээгүй. Хувь хүнээс санаатайгаар хуурамчаар үйлдсэн байж болзошгүй дипломын тамга, тэмдэг, гарын үсэг, дипломын дугаар мэргэжлийн индекс буруу /мэргэжлийн нэршил/, өөр хүний овог, нэр, регистрийн дугаар ашигласан зэрэг маш олон зөрчлүүдийг ойлгож байгаа. Эдгээр 4-өөс 5 баримт бичгийг тулгаж тогтоогдсон дипломуудыг хуурамч байж болзошгүй гэж үзээд бидний зүгээс зөрчилтэй дипломын тоонд оруулж цагдаагийн байгууллагад шалгуулахаар хүргүүлсэн...” гэх мэдүүлэг, гэрч А.Тийн“...Ерөнхийдөө зөрчлөө 5 ангилсан бөгөөд 1.1, 1.2, 1.3, 1 4, 1.5 гэх маягаар бичилт хийсэн байгаа ангилсан кодыг уншихдаа, 1.1 Дипломын дугаар давхацсан. Бусдын дипломын дугаарыг ашигласан, 1.2 Дипломын дугаар огт байхгүй буюу тийм дугаар тухайн жилд олгогдоогүй илтэд хуурамчаар үйлдсэн, 1.3 Тухайн сургуулийн буруутай үйл ажиллагаанаас /Сургуулиуд өөрсдөө төгсөгчдийн дипломын дугаарыг давхцуулж олгосон/, 1.4 Дээд шатны байгууллагын буруутай уйл ажиллагаанаас Яамнаас тухайн жилд олгогдсон дипломын дугаарыг сургуулиудад давхцуулан олгосон, 1.5 Дараагийн шатанд зөрчилтэй диплом ашиглан суралцсан зэрэг зөрчлүүд илэрснийг тус тус ангилсан...” гэх мэдүүлэг, гэрч М.Бийн“...А.Б нь А аймгийн Т сумын ЕБС-д 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхэлж одоог хүртэл тасралтгүй ажиллаж байгаа. 2007 онд сургуулийн захирал В.Б гэдэг хүн ажиллаж байсан. Тухайн үед ажилд авсан тушаал шийдвэр архивт байхгүй байна. 2007 оны тушаал шийдвэрүүд архивт ерөөсөө байхгүй байна. Аль эртнээс 2007 оны тушаал олдохгүй байсан. Тухайн үед бичиг хэрэг хийж байсан багшаар хүртэл ухуулж хайлгаж үзсэн олдохгүй байна. Тэгээд би А.Бын нийгмийн даатгалын дэвтрийг хуулбарлаад аваад ирсэн. Би тухайн үед захирал биш багш хийж байсан болохоор сайн мэдэхгүй байна. Уг нь эчнээгээр төгссөн гээд шинэ Монгол улсын Б их сургууль гэсэн диплом тухайн үед үзүүлж байсан санагдаж байна. Тухайн баримт бичгийг өмнө шалгаж байгаагүй. Би А.Бын дипломын зөрчлийн талаар юу ч мэдээгүй байсан. Өнөөдөр цагдаагаас ярихад л мэдсэн. БСШУЯ-аас явуулсан шалгалтад А.Б нь хамрагдсан. Яамнаас багш нарын дипломыг явуул гэсний дагуу би А.Бын дипломын хуулбарыг явуулсан. А.Б нь сургуульд 10 гаруй жил ажиллаж байгаа сайн багш байгаа...” гэх мэдүүлэг, Боловсрол, шинжлэх ухааны яам, Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын “Ерөнхий Б сургууль, цэцэрлэгүүдийн багш, удирдах ажилтны Б баримт бичигт хяналт-шинжилгээ хийсэн тухай танилцуулга, Яллагдагч А.Б 2007 оны 09 сарын 01-ний өдөр А аймгийн Т сумын Ерөнхий Б сургуульд багшаар томилогдсон талаарх нотлох баримт буюу Нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар/, өөрийн гэм бурууг хүлээн мэдүүлсэн яллагдагч А.Бын  мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

 А аймгийн прокурорын газраас шүүгдэгч А.Бын бичиг баримтыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан,  хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч А.Б ыг Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан  бичиг баримтыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд, мөн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тус тус тооцно гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт хуульчилсан, шүүгдэгч А.Б нь 2007 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс А аймгийн Т сумын Ерөнхий боловсролын сургуульд ажиллаж эхэлсэн гэх тайлбарыг гаргасан бөгөөд түүний хөдөлмөр эрхэлж олсон хугацааны цалин хөлсний талаарх баримт, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг тогтоосон шинжээчийн дүгнэлт зэрэг нь нотлох баримтын шаардлага хангахгүй байх ба хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн, мөн шүүхэд хохирол төлбөр нэхэмжлэхгүй талаар бичгээр хүсэлт ирүүлсэн, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагч хохирогч байгууллагын төлөөлөгч хохирол нэхэмжлэхгүй гэсэн байр суурьтай байгаа тул шүүгдэгчийн энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй болохыг дурдуулах саналыг шүүх хуралдаанд гаргасан тул шүүгдэгч А.Быг энэ тогтоолоор бусдад төлөх хохирол төлбөргүй гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй, шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт  хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульд заасан, шүүгдэгч А.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн болон хөнгөрүүлэн оногдуулах нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.

Шүүгдэгч А.Бд торгох ял оногдуулах саналыг улсын яллагч өмгөөлөгч нар шүүх хуралдаад гаргасан. Шүүхээс шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор уршгийн шинж, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан түүнд хоёр мянга таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж, оногдуулсан торгох ялыг 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв.  

 

Шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон  битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол улсын Б их сургуулийн ............... дугаартай “Б бакалавр” зэргийн диплом 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв. 

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Н овогт Аийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бичиг баримтыг хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсугай.

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Быг 2.500/хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь шүүхээс оногдуулсан 2.500/хоёр мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.500.000/хоёр сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 5/тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч А.Б нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан Монгол улсын Б их сургуулийн ............... дугаартай “Б бакалавр” зэргийн диплом 1/нэг/ ширхэгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Шүүгдэгч А.Б нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор А аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай. 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч А.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр тогтоосугай.

 

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                 П.ГАНДОЛГОР