Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/86

 

 

 

 

 

 

                   2025/ШЦТ/86 

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Б.Т

Шүүгдэгч: Г.У

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Хажидсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Монгол овогт Гийн Ут холбогдох эрүүгийн 2512000000031 тоот хэргийг хянан хэлэлцэв.  

 

   Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1987 оны 11 сарын 22-ны өдөр Архангай аймгийн Б суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Архангай аймгийн Б сум, Т багийн Д гэх газар оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Монгол овогт  Гийн У/РД:АЭ............../

 

                             Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Г.У нь ганцаараа, галын түлээний мод бэлтгэх, тээвэрлэх эрхийн бичиггүйгээр, 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Б сумын Т багийн Г гэх газраас шинэс төрлийн ургаа мод 1 ширхэг,  шинэс төрлийн унанги 10 модыг хууль бусаар бэлтгэн,  жижиг оврын ачааны автомашинаар тээвэрлэн,  292,444 төгрөгийн экологи-эдийн засгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтыг шинжлэн судлав.

 

           *Эрүүгийн 2512000000031 тоот хэргээс мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 

           *Иргэний нэхэмжлэгч Н.Бийн өгсөн:

           “...Байгал орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 65-66 дугаар тал/,

       

           *Гэрч Х.Мын өгсөн:

           “...Би хэзээ бэлтгэсэн талаар сайн мэдэхгүй байна. 2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б сумын байгаль хамгаалагч Д.Аийн хамт Б сумын Т баг, Б багуудын нутгаар хяналт шалгалт хийж явахад Т багийн Д гэх газар галын түлээний мод бэлтгэж, хураасан байсан. Тэгээд бид нар хэн бэлтгэсэн талаар нь судалж үзэхэд Г.У гэх хүн бэлтгэсэн талаар мэдсэн. Б сумын Т багийн иргэн Г.У гэх хүн надаас мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж аваагүй. Т багийн Г гэх газар ямар нэгэн тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй. Иргэн эрхийн бичиггүй мод бэлтгэж болохгүй. Ойн санд нэвтэрч мод бэлтгэхээс өмнө мод бэлтгэх эрхийн бичиг заавал авсан байх ёстой байдаг. Иргэн ойд галын түлээний мод бэлтгэхдээ ойн цэвэрлэгээний зориулалтаар, босоо мод унагаахгүй, гишүү, унанги модноос бэлтгэнэ...” гэх мэдүүлэг/хх-ийн 47-48 дугаар тал/,

 

           *Гэрч Д.Аийн өгсөн:

           “...Б сумын Т багийн иргэн Г.У гэх хүн надаас мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж аваагүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 51-52 дугаар тал/,

 

          *Яллагдагч Г.Уын өгсөн:

         ”...Тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Зүйлчлэлтэй маргах зүйл байхгүй. Би өөрийнхөө эзэмшлийн .......... улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслээр зөөж гэрийнхээ гадна авчирч буулгасан. Би тухайн тээврийн хэрэгслийг 2019 онд Төв аймгаас найзаараа дамжуулж танихгүй хүнээс худалдан аваад нэр шилжүүлээгүй юм. Одоо тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлж авах гэхээр худалдаж аваад олон жил болчихсон болохоор худалдан авсан хүнтэй холбогдож чадахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг/хх-ийн 86-87 дугаар тал/,

 

            Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Бямбасүрэнгийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн АРХ0325/068 дугаартай: “...сибирь шинэс байна. Шинжлэгдэж буй мод нь 12.9% чийгтэй хуурай мод байна. Шинжлэгдэж буй модыг шинж байдлаар нь хэзээ бэлтгэсэн эсэхийг тогтоох боломжгүй. Шинжлэгдэж буй модны 8, 11, 22, 24, 38, 49 гэж дугаарласан босоо модноос бэлтгэсэн гэх 6 ширхэг мод нь 0,694 м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 76,173 төгрөг байна. Шинжлэгдэж буй модны 1-7, 9-10, 11-21, 21-23, 25- 37, 39-48, 50 гэж дугаарласан унанги модноос бэлтгэсэн гэх 44 ширхэг мод нь 1,9704м3 байх ба экологи эдийн засгийн үнэлгээ 216,271 төгрөг байна” гэх дүгнэлт,

            

           *Хөрөнгийн үнэлгээний Мэргэнгүн аудит ХХК-ийн үнэлгээчин А.Б...ын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай:

          ”...хөрөө-60.000 төгрөг, мод-228.300 төгрөг, машин-1.200.000 төгрөг...” гэх дүгнэлт/хх-ийн 75-76 дугаар тал/,

 

           *Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд/хх-ийн 21-26 дугаар тал/,

 

            *Ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 92 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судалсан болно.

 

 Гэм буруугийн талаар: 

 Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Г.У нь 2024 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Архангай аймгийн Б сумын Т багийн Г гэх зохих зөвшөөрөлгүйгээр шинэс төрлийн ургаа мод 1 ширхэг, шинэс төрлийн унанги 10 ширхэг мод хууль бусаар бэлтгэн, гарал үүслийн гэрчилгээгүйгээр .......... улсын дугаартай “Мазда” маркийн жижиг оврын ачааны автомашинаар тээвэрлэн байгаль орчинд 292,444 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт шүүх хуралдаанаар шинжлэн судалсан болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг агуулж байна.

 

 Дээрх гэмт хэргийг шүүгдэгч Г.У үйлдсэн гэм буруутай болох нь иргэний нэхэмжлэгч Н.Бийн “...Байгал орчинд учирсан хохирлыг хуульд заасан орон нутгийн дансанд тушааж хохирол барагдуулчихвал ямар нэгэн санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг, гэрч Г.Гантөгсийн”...байгаль хамгаалагч Х.М, Д.А гэх хүмүүс Т багийн Д гэх газар тус багийн иргэн Б.Б гэх хүн эрхийн бичиггүй галын түлээний мод бэлтгэсэн байна гэхээр нь би холбогдох албан тушаалтанд мэдэгдсэн...” гэх мэдүүлэг, гэрч Х.Мын “...2024 оны 12 дугаар сарын 25-ны өдөр Б сумын байгаль хамгаалагч Д.Аийн хамт Б сумын Т баг, Б багуудын нутгаар хяналт шалгалт хийж явахад Т багийн Д гэх газар галын түлээний мод бэлтгэж, хураасан байсан. Тэгээд бид нар хэн бэлтгэсэн талаар нь судалж үзэхэд Г.У гэх хүн бэлтгэсэн талаар мэдсэн. Т багийн Г гэх газар ямар нэгэн тусгай хамгаалалттай газар нутагт хамаардаггүй...” гэх мэдүүлэг, гэрч Д.Аийн “...Б сумын Т багийн иргэн Г.У гэх хүн надаас мод бэлтгэх эрхийн бичиг бичүүлж аваагүй...” гэх мэдүүлэг, яллагдагч Г.Уын”...Би өөрийнхөө эзэмшлийн .......... улсын дугаартай Мазда маркийн тээврийн хэрэгслээр зөөж гэрийнхээ гадна авчирч буулгасан. Би тухайн тээврийн хэрэгслийг 2019 онд Төв аймгаас найзаараа дамжуулж танихгүй хүнээс худалдан аваад нэр шилжүүлээгүй юм. Одоо тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлж авах гэхээр худалдаж аваад олон жил болчихсон болохоор худалдан авсан хүнтэй холбогдож чадахгүй байгаа юм...” гэх мэдүүлэг, Архангай аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээч Б.Б..гийн 2025 оны 01 сарын 29-ний өдрийн АРХ0325/068 дугаартай дүгнэлт, Хөрөнгийн үнэлгээний Мэргэнгүн аудит ХХК-ийн үнэлгээчин А.Б..ын 2025 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 08 дугаартай дүгнэлт, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч Г.Уын зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойгоос мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангаж байна.

 

Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Уын зохих зөвшөөрөлгүй,  хууль бусаар мод бэлтгэж, тээвэрлэсэн үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд шүүх түүнийг хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлыг тогтоосон, хэргийг  шийдвэрлэх боломжтой байна гэж дүгнэв. Иймд шүүгдэгч Г.Уыг зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Гэмт хэргийн улмаас байгаль орчинд 292.444 төгрөгийн хохирол учирсан болохыг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 4 дэх хэсгийн 1-д ойн санд учирсан хохирлыг экологи эдийн засгийн үнэлгээг гурав дахин нэмэгдүүлсэн хэмжээгээр тогтооно гэж заасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг /292.444*3=877,332/найман зуун далан долоон мянга гурван зуун гучин хоёр/ төгрөгөөр тогтоож, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Иргэн, аж ахуйн нэгж, байгууллага нь байгаль орчин болон байгалийн нөөцөд хохирол учруулсан бол нөхөн төлбөр төлөх бөгөөд нөхөн төлбөрийг Засгийн газрын тусгай сангийн тухай хуулийн 7 дугаар зүйлд зааснаар Байгаль орчин, уур амьсгалын санд оруулна...”  гэж заасан тул шүүгдэгчээс 877,332/найман зуун далан долоон мянга гурван зуун гучин хоёр/ төгрөг гаргуулан Байгаль орчин, уур амьсгалын тусгай санд оруулахаар шийдвэрлэв.

 

Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх,  гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан, шүүгдэгч Г.У нь гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн түүнд эрүүгийн хуулийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн болон хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байгааг дурдан, торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.

 

Шүүхээс шүүгдэгч Г.Уын зохих зөвшөөрөлгүйгээр, хууль бусаар ойд мод бэлтгэж, тээвэрлэсэн гэмт хэрэгт гэм буруутайд тооцсон, Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлого гэж.....гэмт хэрэг үйлдэж шууд, болон шууд бусаар олсон эдийн хөрөнгө, түүнээс олсон ашиг, орлого, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийг ойлгоно...” гэж заасан бөгөөд мөн зүйлийн 3 дахь хэсэгт хураан авсан хөрөнгө орлогыг бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна...”, 4 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, уналга...” ыг гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна гэж заасан байна. Шүүгдэгч Г.Уын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.200.000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий .......... улсын дугаартай Мазда маркийн автомашин нь түүний эзэмшлийнх болох нь шүүгдэгчийн мэдүүлгээр тогтоогдож байх тул уг автомашиныг хураан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 877,332/найман зуун далан долоон мянга гурван зуун гучин хоёр/ төгрөгийг төлүүлэн, үлдэх 322,668/гурван зуун хорин хоёр мянга зургаан зуун жаран найм/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 228.300/хоёр зуун хорин найман мянга гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий 2,6644 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60.000/жаран мянга/  төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгохоор шийдвэрлэв.

 

Шүүгдэгчийн орлого олох боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих болохыг мэдэгдэж, шүүгдэгч Г.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.

   

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч Монгол овогт Гийн Уыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан зохих зөвшөөрөлгүй, хууль бусаар ойд мод бэлтгэж, гэрэл үүслийн гэрчилгээгүйгээр тээвэрлэсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.Уыг 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь шүүхээс оногдуулсан 800/найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800.000/найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4/дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Г.У нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15/арван тав/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1/нэг/ хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Байгаль орчныг хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 49 дүгээр зүйлийн 49.4.1-д  зааснаар шүүгдэгч Г.Уаас 877,332/найман зуун далан долоон мянга гурван зуун гучин хоёр/ төгрөг гаргуулан Байгаль орчин уур амьсгалын санд оруулсугай.

 

6. Эрүүгийн хуулийн ерөнхий 7.5 дугаар зүйлийн 1, 2, 3 дахь хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц прокурорын 2025 оны 02 дугаар сарын 18-ны  өдрийн 04 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоолыг хүчингүй болгож, шүүгдэгч Г.Уын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан 1.200.000/нэг сая хоёр зуун мянга/ төгрөгийн үнэлгээ бүхий .......... улсын дугаартай Мазда маркийн автомашиныг хураан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 877,332/найман зуун далан долоон мянга гурван зуун гучин хоёр/ төгрөгийг төлүүлэн, үлдэх 322,668/гурван зуун хорин хоёр мянга зургаан зуун жаран найм/ төгрөг, хэрэгт битүүмжлэгдсэн 228.300/хоёр зуун хорин найман мянга гурван зуу/ төгрөгийн үнэ бүхий 2,6644 метр куб мод, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 60.000/жаран мянга/  төгрөгийн үнэ бүхий цахилгаан хөрөөг тус тус улсын орлого болгосугай.

 

7. Шүүгдэгч Г.У нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

           9. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Г.Ут авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР