Архангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/89

 

 

 

 

 

 

                             2025/ШЦТ/89   

 

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Архангай аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч П.Гандолгор даргалж

Улсын яллагч: Т.А

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Э.Ц  

Шүүгдэгч: Х.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Архангай аймгийн Прокурорын газраас Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Б овогт Хын Бд холбогдох эрүүгийн 2512000850043 тоот хэргийг хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 2000 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Х аймгийн Мөрөн суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, хувийн малаа малладаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Х аймгийн Т сумын 3 дугаар баг, Х гэх газарт оршин суух хаягтай, урьд ял шийтгүүл эдэлж  байгаагүй, Б овогт Хын Б/РД:РЛ............/

                                        

Холбогдсон хэргийн талаар:

 

Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Хавтаст хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар Х.Б нь 2024 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 28-нд шилжих шөнө Архангай аймгийн Ц сумын Ч багийн Сийн булан гэх газраас хохирогч О.Эгийн 1 тооны монгол шүдлэн үхрийг хулгайлан 700,000 төгрөгийн хохирол учруулсан гэх үйл баримт тогтоогдож байх бөгөөд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хэрэг мөн байна. 

 

            Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

            Шүүгдэгч Х.Б нь дээрх  гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь  хохирогч О.Эгийн”...Би 2024 оны 10 дугаар сарын 27-ноос 28-нд шинжих шөнө өөрийн үхрүүдээ Архангай аймгийн Ц сумын Ч багын Сийн булан гэх газар буюу манай гэрийн гадна талд бөөгнүүлэн үлдээсэн. Тэгээд би 10 өнгөрч байхад гэртээ орж ирээд унтсан. Тэгээд маргааш өглөө 08 цагийн үед босоод ирсэн үхрүүд байгаагүй. Тэр өдөр би өөрийн үхрүүдээ хайж яваад манай гэрээс баруун тийш Идэр гол гараад. Идэр голоосоо 3 км зайтай Ц гэх газраас олсон. Тэгсэн үхэр дутуу байсан. Тэгээд 10 дугаар сарын 29-ны өдөр дутуу байсан 2 үхрээ хайж яваад хязаалан үхрээ .... сумын Ц ар гэх газраас олсон. Нөгөө Шүдлэн үхрээ олоогүй. Тэгээд цагдаад хандсан. Би Х аймгийн Т сумын Мухар хужирын гэх газар байдаг Х.Бг сэжиглэж байна. Тухайн өдөр манай нутгийн иргэн Э.А гэх залуу манай гэрээс 200 метрийн зайтай харанхуй болж байхад Х.Б гэрийн зүг явж байхыг харсан гэж хэлсэн. Би тэгээд Х.Бг сэжиглэж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 6-8 дугаар тал/, хохирогч О.Эгийн дахин өгсөн “...Надад санал гомдол байхгүй. Би өөрийн хулгайд алдан Монголын хүрэн шүдлэн үхрийнхээ оронд соёолон адуу болон 500,000 төгрөг өгсөн. Миний хохирол барагдсан тул надад санал хүсэлт байхгүй...” гэх мэдүүлэг/хх-ийн 21 дүгээр тал/, хохирогч О.Эгийн дахин өгсөн“...Би сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг, гэрч Э.Аын“...Би Х аймгийн Т сумын Т багийн гэх газар намаржин байхад 10 дугаар сарын 27-28-ны шилжих шөнө манай гэрийн гадуур морьтой хүн явж харагдсан. Тухайн үед харанхуй болж байсан учир би таниагүй...” гэх мэдүүлэг,/хх-ийн 11-13 дугаар тал/, гэрч М.Мягмарсүрэнгийн“...Би 11 дүгээр сарын эхээр Т сумын Т 3 баг Хужир булан гэдэг газар гэртэй ирсэн чинь Х.Б надад би Архангай аймгийн Ц сумын иргэн О.Эрдэнэсүрэн гэдэг хүний 1 тооны үхрийг бэлчээрээс нь тууж ирээд гэртэй авчраад нядалсан. Би өөрөө О.Э..тэй очиж уулзаад авч нядалсан үхрийнхээ хохирлыг барагдуулсан 500,000 төгрөг болон 1 тооны адуу цохиж өгөөд ирлээ гэж ярьсан...” гэх мэдүүлэг/хх-ийн 47-48 дугаар тал/, яллагдагч Х.Бгийн“...Би тогтоол болон зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч байна. Би өөрийн хийсэн үйлдлийг хүлээн зөвшөөрч байна надад ямар нэгэн маргах зүйл байхгүй. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хуулийн дагуу арга хэмжээ тооцуулахад ямар нэг гомдол санал байхгүй Миний үйлдэл тохирч байна." гэх мэдүүлэг /хх-ийн 67-68 дугаар тал/, 2025 оны 01 дүгээр сарын 23-ны өдрийн шинжээч А.Бвын 03 дугаартай “Монголын шүдлэн үхрийн үнэлгээ 2024 оны 10 сарын зах зээлийн хашаар 700,000 /долон зуун мянган/ төгрөг байна.” гэх дүгнэлт зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

             Шүүгдэгч Х.Б нь бусдын 1 тооны үхэр буюу бод малыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мал хулгайлах гэмт хэргийг шинжийг хангаж байх бөгөөд шүүгдэгч өөрийн үйлдэл хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсч үйлдсэн, гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр, шунахайн сэдэлттэй хэргийг үйлдсэн гэж үзлээ.

             Архангай аймгийн прокурорын газраас шүүгдэгч Х.Бг бусдын малыг хулгайлсан үйлдэлд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдсэн нь үндэслэлтэй, зүйлчлэл тохирсон, хавтаст хэрэгт авагдсан болон талуудын хүсэлтээр шүүх хуралдаанаар шинжлэн судалсан дээрх нотлох баримт нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, эдгээр баримтууд нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, хэргийг шийдвэрлэх боломжтой байна гэж  шүүх дүгнэв.

 

              Шүүгдэгч нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд өмгөөлөгчийн хамт оролцсон, хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдохгүй байгаа болно.

             Иймд шүүгдэгч Х.Бг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

             Хохирогч О.Эд 700.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч Х.Б нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, хохирогч хохирлоо авсан нэхэмжлэх зүйлгүй талаар мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн тул энэ тогтоолоор шүүгдэгчээс гаргуулах хохирол төлбөргүй гэж дүгнэв. 

 

  Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

 

  Шүүгдэгч болон түүний өмгөөлөгч гэм буруугийн талаар маргаж мэтгэлцээгүй бөгөөд шүүхээс шүүгдэгчид ээрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршиг, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэхээр хуульчилсан бөгөөд шүүгдэгч Х.Б нь өөрийн гэм буруу болон прокурорын сонсгосон ял, эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн үндэслэлээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлд заасны дагуу хэргийг  хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн,  шүүгдэгч нь дээрх гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээг хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж, түүнийг бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Х.Бд Эрүүгийн хуульд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн оногдуулах нөхцөл байдал тогтоогдохгүй байх бөгөөд  анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэмт хэргийн улмаас учруулсан хохирол төлбөрийг төлж барагдуулсан зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, прокурорын сонгосон эрүүгийн хариуцлагын арга хэмжээ нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч эрүүгийн хариуцлагын үр дагаврын хүлээн зөвшөөрсөн байх тул прокурорын саналын хүрээнд хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж, тэнссэн хугацаанд оршин суугаа газраа өөрчлөх зорчин явахдаа хяналт тавьж буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч, тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн албадлагын арга хэмжээг зөрчсөн тохиолдолд хуульд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарлаж, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэв.

Шүүгдэгч Х.Б нь Х аймгийн Т суманд байнга оршин суудаг байх тул түүнд хяналт тавьж ажиллахыг Х аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй байна.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1, 5, 7, 8 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.8, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 37.1, 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

           1. Шүүгдэгч Б овогт Хын Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын малыг хулгайлсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

           2. Монгол улсын Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бд хорих ял оногдуулахгүйгээр 8/найм/ сарын хугацаагаар тэнссүгэй.

                                                                                                                                                                    3.  Эрүүгийн  хуулийн  ерөнхий  ангийн  7.3  дугаар  зүйлийн  2.5  дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Б нь тэнссэн хугацаанд оршин суух газраа өөрчлөн зорчин явахдаа хяналт тавьж байгаа буй эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.

 

           4. Эрүүгийн  хуулийн ерөнхий ангийн 7.1  дүгээр  зүйлийн  4, 5  дахь  хэсэгт  зааснаар шүүгдэгч Х.Б нь тэнссэн хугацаанд санаатай гэмт хэрэг үйлдсэн, шүүхээс хүлээлгэсэн үүргийг зөрчсөн тохиолдолд тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг тайлбарласугай.  

 

           5. Шүүгдэгч Х.Бд хяналт тавьж ажиллахыг Х аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

           6. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдсугай.

 

           7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй бөгөөд шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч нар шийтгэх тогтоолыг гардуулсан, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсэнээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэсэн үндэслэлээр Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Гомдол гаргах эрх бүхий этгээд давж заалдах журмаар гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд шүүгдэгч Х.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                       П.ГАНДОЛГОР