Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 10 өдөр

Дугаар 2025/ШЦТ/77

 

 

 

   2025            03         10                                             2025/ШЦТ/77

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Ганжууржав,

Улсын яллагч Х.Ууганбат

Хохирогч, ******* /цахимаар/  *******

Хохирогч *******ийн өмгөөлөгч Т.Хүдэр

Гэрч

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Жамъяндоржоос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2430002790322 дугаартай  хэргийг  2025 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1978 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, дулааны инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 8, эх, эхнэр, 5 хүүхдийн хамт,Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 6 дугаар баг Дөрвөлж гудамжны 2-211 тоотод оршин суух хаягтай, одоогоор Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороо "*******" хотхоны ******* тоотод оршин сууж байгаа, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд өмнө

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 2020/ШЦТ/233 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн /РД: *******/   ******* овогт .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 12-ны шөнийн 04 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг "Фандоги" зоогийн газрын гадна тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцад тэднийг салгахаар очсон *******гийн толгойн үснээс зулгааж доош даран нүүрэн тус газар нь өвдөглөж цохиж зодон эрүүл мэндэд нь хамрын таславч мурийлт, хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинг таур хотхоны 127 дугаар байрны В1 давхарт харуулын өрөөн дотор хохирогч *******той эхнэр хүүхэд дээрэлхсэн байна хэмээн маргаж түүний нүүр хэсэгт цохих үйлдлээр биед баруун чамархайн хуйх, зүүн дээд, доод зовхи баруун хөхлөг сэртэн, баруун чихний дунд дэлбэн, баруун шанаа, хамрын нуруу, эрүү, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Би *******, ******* нарт гэмтэл учруулсан үнэн. Хохирогч *******гийн ээж нь нэрээ хэлэлгүй утсаар залгаж намайг загнаж байгаад утсаа салгасан. Би утасны дугаараар нь хайхад миний танил болох байсан. Би залгаад Энхбаяр ахын охин мөн үү гэхэд мөн байна гэсэн. Би  болсон зүйлийн талаар яриад буруутай нь танай хүүхдийн хамрыг янзалж өгье гэж хэлсэн. Орой нь мөрдөн байцаагч И.Сосор гэж хүн залгахад болсон зүйлийн талаар ярьсан. Тухайн хүүхдүүдийг судлахад волейбол, сагс тоглодог хүүхдүүд байсан. Би сагс, волейболыг их дэмждэг. Би волейболын багш , , нартай яриад танай шавь нар баарны гадаа ийм  асуудал үүсгэсэн байна. Шавь нараа дуудаад өг, би уулзмаар байна гэж хэлсэн. багш нь гэх залууг дагуулж ирсэн. нь надаас уучлалт гуйсан.

2024 оны 11 дүгээр сарын эхээр байх, би гэртээ байсан. Миний эхнэр, хүүхдүүд цэцэрлэгт хүрээлэнгээс хөдөллөө гээд залгасан. Алга болохоор нь би утас руу нь залгахад утас нь холбогдохгүй байсан. Гэнэт гаднаас эхнэр 4 охиноо дагуулчихсан, хүү нохойгоо тэвэрчихсэн айсан байдалтай орж ирсэн. Болсон зүйлийн талаар асуухад манай машины зогсоол дээр хүн машин аа тавьсан байсан. Залгах гэхээр утас байхгүй учир 20 орчим минут хүлээсэн. Гарч ирээд бид нарыг доромжлоод, надад гар хүрсэн. Зогсоол дээрээ машин аа тавь, машиныг чинь эвдэнэ, та нарыг ална гээд байсан гэж хэлсэн. Би гараад харуулын камерыг шүүх гэхэд харуулын хүн өмнө нь наад хүн чинь тэргэнцэртэй хүнийг босгож ирээд зодох гэж байсан их айхтар хэл амтай хүн гэж хэлсэн. Камерын бичлэгийг харахад 3 удаа машинтай эргэн ирж миний эхнэр хүүхдүүдийг дарамталж байсан. Би 5 охинтой айлын ганц хүү нь байгаа. Миний хувьд ээж, эхнэр, эмэгтэй эгч, дүү нарынхаа дунд байдаг ганц эр хүн нь байгаа юм. ******* нь тухайн байрандаа амьдардаггүй юм шиг байна лээ. СӨХ-ийн даргаас нь утасны дугаарыг нь асуухад *******ийн утасны дугаарыг өгөх боломжгүй. Наад хүн чинь хуульч хүн, энд ирэхдээ нийтийн эзэмшилд машин аа тавиад дандаа хэрүүл үүсгэдэг. Бид нар утасны дугаарыг нь өгөхгүй гэж хэлсэн. Би фейсбүүк хаягаараа тухайн байрны оршин суугчдын групп дээр камер дээрх  бүх бичлэгийн тавиад энэ хүнийг таньж мэдэх хүн байна уу?, эхнэр хүүхдийг минь зодчихлоо, энэ залуу харж байвал надтай холбогдоно уу? гэж бичсэн. Гэтэл нэг залуу таны бичлэгийг харлаа, энэ залуу компани дээрээ асуудал үүсгэчхээд алга болсон гээд өөрийнх нь дугаар, компанийн даргынх дугаарыг надад өгсөн. Бичлэг ээ захирал руу нь явуулаад өгнө үү гэж хэлсэн. Миний хүүхдүүд сэтгэл санааны дарамтад байсан. Хүүхэд унтахдаа аав аа гэж босож ирээд байсан. Би ширүүн зантай ч эмэгтэй хүнд гар хүрдэггүй. *******той анх уулзах даа чи эхнэртэй  юу, эмэгтэй хүүхэдтэй юу? гэж асууж байсан. Би уг нь цагдаад өгөхгүйгээр нэг байранд байгаа хүмүүс тул учир аа олчих байх гэж бодсон. Намайг утас руу нь залгахад хохино, эрэгтэй хүн байсан бол би алах байсан гэж хэлсэн. Одоо байгаа газар чинь очиж уулзъя гэхэд чи ажилгүй хөдөөний гуйлгачин, би өөрөө завтай болохоор очно гэж хэлсэн. Нэг хоногийн дараа 18 цагийн үед байрын гадаа ирчихлээ гээд залгасан. Намайг гарч очиход ижил цэнхэр өнгийн куртиктэй хоёр залуу байсан. Би юутай байна гэж мэндлэхэд халаасандаа гараа хийчхээд дуугараагүй. Би камер аа шүүе гээд нарийн хаалгаар ороход намайг мөрлөсөн. Би миний эхнэр хүүхдийг зодчихоод уучлалт гуйсангүй гээд уурлаад, бид хоёр хоорондоо маргалдаад бие биеэ нэг удаа цохсон. Гэтэл нэг  залуу  орж ирээд намайг боогоод цохисон гэв.

 

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн шөнө би 3 цагийн үед гэдэг найзынхаа аав болох гэдэг хүнтэй Улаанбаатар хотоос ирсэн. Миний утас эвдэрсэн байсан болохоор шөнө ээж рүү залгаж чадаагүй. Гэрийн хаалгаа тогшсон боловч ээж хаалгаа тайлаагүй. Тэгээд тоглоомын талбай дээр Бат-эрдэнэ гэдэг ахын утсаар яриад Батукатай гэх найзтайгаа Даймонд хотхоны  биллъярдны газарт уулзахаар болсон.  Бид 2 уулзаад гэртээ хонохоор явах замдаа "Фандоги" зоогийн газрын үүдээр гарсан. Би тэр үед "Фандоги" зоогийн газрын үүдэнд архи уугаагүй. Тухайн үеийн зодоонд ороогүй. Хоёр хүн зодолдож байхад нь салгах гээд очсон. Тухайн үед намайг цохиж хамар хугарсан. Батука найз намайг эмнэлэг рүү явъя гэсэн. Тухайн үедээ би цагдаад мэдэгдчихээд эмнэлэг явсан. Цагдаа нь ирээд өөр хүн аваад явсан. Маргааш өглөө би цагдаагийн газар очиж Ганжавхлан гэдэг цагдаатай уулзаж мэдүүлэг өгөх гэсэн боловч намайг гэмтлийн зэрэг тогтоогоогүй байна. Маргааш чи гэмтлийн зэрэг тогтоолгоод гомдол гарга гэж хэлсэн. Би архи уугаагүй гэдгээ хэлсэн. Сэтгэл санааны хохирлоо нэхэмжилнэ. Надад үнэхээр хэцүү байгаа. Би “Эмжж” гэх хамгийн сайн эмнэлэгт очсон. Хамрын таславч мурийлттай, амьсгалын зам хаагдсан гэсэн. Амьсгалын зам чөлөөлөх, хамрын таславч тэгшлэх хагалгаандаа ороогүй байгаа. Хохирлоо нэхэмжилнэ гэв.

 

Хохирогч ******* шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Шүүгдэгчийн ярьж байгаа эхнэр, хүүхэдтэй холбоотой маргаан нь зөрчлийн хэрэг үүсэж, шүүхээс шийдвэрлэсэн байгаа. Шүүгдэгчийн ярьж байгаа зүйлд нэг ч үнэн зүйл байхгүй байна. ******* нь би энэ мууг 100,000 төгрөгөөр торгуулахгүй өөрөө хашраана гээд санаатай үйлдсэн гэмт хэрэг байгаа. *******ийг утсаар ярихаар нь завгүй байна аа камер шүүгээд учраа олъё гэж хэлсэн. Би камерын өрөөнд ороод суухад ******* нь миний араас үгийн зөрөөгүй 10 орчим удаа цохисон. Тэгээд би цагдаагийн байгууллагад дуудлага өгөх танил цагдаад дуудлага өглөө гэж хэлж байсан. Цагдаа нар ирчхээд байхад хүн салгаагүй бол би энийг алах байсан юм гэж хэлж байсан. Шүүгдэгчийн одоо ярьж байгаа нь гэм буруугаа ухаарсан шинж байхгүй байна. Тухай үед эмнэлэг дээр очоод үзүүлээд гэмтлийн зэрэг ээ тогтоолгосон. Би дүүргийн эмнэлэг дээр эмчилгээ хийлгэсэн. 14 хоног хөдөлмөрийн чадвараа алдсан. Би мөрдөн байцаагчид эмчилгээний зардалтай холбоотой 500,000 төгрөгийн баримтыг өгсөн. Хэргийн материалтай танилцахад уг баримт байхгүй байсан. Өөрт учирсан хохирлоо гаргуулах саналтай байна гэв.

 

Гэрч шүүх хуралдаанд гаргасан мэдүүлэгтээ: Улаанбаатар хотоос манай найз ирээд найзуудтайгаа биллиард тоглоод, пиво ууж байгаад гарахад үүдэнд хэсэг хүмүүс муудаад байсан. Дотор 2 хүн тооцоогоо хийх гээд үлдсэн. Бид хэдийг гарч байхад ******* ах гэрээсээ гарч ирсэн. Би ******* ахтай мэндлээд, юм яриад зогсож байхад гэх залуу ирээд та хоёрын хэнийг нь цохих вэ? гэж хэлсэн ээ ******* ахыг цохисон.  ******* ах зөрүүлээд заамдалцаад зогсож байтал найзууд нь бархиралдаж ирээд ******* ах руу дайрсан. ******* ахыг алгадах нь нүдний шил нь унасан байсан. Шилийг нь авах хооронд гурван залуу дайрсан. Би тэр хэдийг очоод салгахад ******* гэх залуу нүүрээ дарцан сууж байсан. Тэгээд би ахыг салгаад гэр рүү оруулах гээд аваад явахад араас гэх залуу ална гээд байсан. Мэдүүлгээ уншиж байхад ******* гэх залууг үсдэж өвдөглөөд, цохисон гэж бичсэн байсан. Би яагаад ингээд бичигдсэн юм бэ? гэхэд ******* ах торгуулаад салчихна. Ингэж бичиж байж бусад гэрчийн мэдүүлэг таарч байгаа гэж хэлсэн гэв.    

 

2430002970322 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

 Хохирогч *******гийн өгсөн “...Би оюутан ангийн найзуудтайгаа аялж байгаад 2024 оны 07 дугаар сарын 11-ний үдийн хойно хотоос Сүхбаатар аймаг руу явсан бөгөөд тус аймгийн төвд 2024 оны 12 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 03 цаг өнгөрч байхад ирсэн бөгөөд шууд гэртээ очоод гэрийнхээ хаалгыг тогшиход хаалга тайлж өгөхгүй байхаар нь хотоос хамт ирсэн найз /Батука/-ын утас руу залгаад хаана байгаа талаар асуухад Даймонд хотхоны гадаа байна гэхээр нь тус газар руу явж очоод Батукатай уулзаад бид хоёр хамт Батукагийн гэрт унтахаар явцгаасан. Батукагийн гэр нь Цайртын байранд байдаг учраас Даймонд хотхоны гаднаас Цайртын байр руу явж байхад буюу Оломп хотхоны ертөнцийн зүгээр зүүн талд, хуучнаар Баянмолцог, одоогийн “Фандоги”-н гадаа хэдэн хүмүүс маргалдаж муудаж байгаа харагдсан. Тухайн маргалдаж муудаж байсан хүмүүсийн голд манай танил ахын үеийн ах, зүс таних ******* нарын хүмүүс хоорондоо маргалдаж муудсан бөгөөд ******* нь ахын нүүр рүү гараараа цохихыг хараад би шууд тухайн хүмүүс рүү очоод салгахад ******* нь ямар нэгэн шалтаг, шалтгаан хэлэлгүй шууд миний үснээс зулгааж доошоо дарж байгаад нүүр рүү өвдөглөхөд хамраас цус гарсан бөгөөд “Фандоги” пабын хүн нь *******ийг цааш нь аваад салгасан. Тэгэхээр нь би найз Батукагийн хамт нэгдсэн эмнэлэг дээр очоод үзүүлэх гэхэд улсын баяр наадам болж байгаатай холбогдуулан эмч нар нь амарчихсан гээд үзэх эмч байхгүй, өглөө эрт хүрээд ир гэхээр нь найз Батукагийн гэрт очиж унтсан. Өглөө нь буюу 2024 оны 07 дугаар сарын 12-ны өглөөний 07 цагийн үед шиг санаж байна, ээж ын фейсбүүк чат руу чат бичиж өөрийгөө аймагт ирсэн, найз Батукагийн гэрт байна, ******* гэх хүнд цохиж зодуулсны улмаас хамар хугарчихлаа гэсэн утгатай чат бичихэд ээж миний утас руу залгаад бид хоёр уулзаад буцаад аймгийн нэгдсэн эмнэлэгт өглөөний 09 цаг өнгөрч байхад очиход бас л эмч нар нь ирээгүй байсан бөгөөд удалгүй эмч ирээд миний хамрын рентген зураг авахад хамар хугарсан гэдэг нь батлагдсан. ******* гэх хүнийг манай ээж надаас таньдаг гээд тухайн хүнтэй ярьж байсан бөгөөд ******* нь миний одоо болон цаашид гарах эмчилгээний зардлыг барагдуулж өгнө гэсэн учраас тухайн үедээ цагдаагийн байгууллагад хандаагүй. Улаанбаатар хотод очоод ЭМЖЖ эмнэлэгт үзүүлэхэд хамрын дэлбээ гэсэн байхаа тэр яс нь цааш чихэгдсэн гэсэн онош гарсан тул тус чихээсийг эхний ээлжид гаргуулаад байна. Тэгээд 3 сарын дараа хагалгаанд ороход бараг 4 сая төгрөг хэрэгтэй гэсэн бөгөөд ээж ******* гэх хүнтэй уг асуудлыг хэлэхэд тухайн хүн өөр эмнэлэгт очиж үзүүлж баахан зардал гаргах гэлээ гээд уурлаж миний эмчилгээний зардлыг барагдуулахгүй гэж байсан.Иймд би цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна... Миний бодлоор ******* гэх хүн гэх хүнийг цохиж зодож байхад нь голоор нь орсон учраас уур хүрээд миний үснээс зулгааж байгаад нүүр рүү өвдөглөж зодсон...Би ямар ч гэмтэлгүй байж байгаад ******* гэх хүнд зодуулж хамраа хугалуулаад байна...******* нь миний үснээс зулгааж байгаад нүүр рүү аль талын хөлөөрөө өвдөглөсөн гэдгийг нь мэдэхгүй байна, ямар ч байсан үснээс зулгааж байгаад доошоо дараад нүүр рүү өвдөглөхөд хамар так гээд дуугарч хамраас цус гарч нүд харанхуйлаад явчихсан. Тухайн үед хамар хавдсан учраас хавдар нь 2 талын нүд рүү орж хоёр нүд хөхөрсөн...Тухайн үед би огт архи уугаагүй байсан. Намайг цохиж зодуулж байхад найз Бат-Оргил буюу Батука миний хажууд хараад зогсож байсан байсан. Уг асуудлын талаар маш сайн мэднэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 14-16-р хуудас/

 

 Гэрч Э.ын өгсөн “… Манай дунд хүү ******* нь Улаанбаатар хотод Шинжлэх ухаан технологийн их сургуулийн уул уурхайн ашиглалтын ангийн 3 дамжааны сурагч байгаа юм. Хүү ******* нь зуны амралтаараа оюунтан ангийнхаа хүүхдүүдтэй амарч зугаалж байгаад 2024 оны 07 дугаар сарын 11-ний үдийн хойно Улаанбаатараас Сүхбаатар аймаг руу ирж байгаагаа мэдэгдсэн. 2024 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 04 цагийн үед шиг санаж байна, гэртээ ганцаараа унтаж байхад хүн гэрийн хаалга тогших шиг болохоор нь босоод гэрийн хаалга нээх хооронд гэрийн хаалга тогшиж байсан хүн явахаар нь буцаад унтсан. Тухайн өдрийн маргааш өглөө нь буюу 2024 оны 07 дугаар сарын 12-ны өглөөний 07 цагийн үед над руу дунд хүү ******* нь шөнө бараг үүрлээд аймагт ирээд гэрийн хаалга тогшоод хаалга тайлахгүй байхаар нь найзындаа хонохоор явах замдаа найзтайгаа хамт биллиард тоглоод буцаад гэр рүү явахдаа хуучнаар Баянмолцог зоогийн газар, одоогийн “Фандоги”-ны пабын үүдэнд хүмүүс маргалдаж муудаад байхаар нь тус газарт очоод маргалдаж муудаж байсан хүмүүсийг салгахад гэх хүн миний үснээс зулгааж доошоо дарж байгаад нүүр рүү өвдөглөж хамар гэмтээсэн утгатай чат бичихээр нь хүүгийн утас руу залгаж хаана байгаа талаар асууж байгаад хүүтэйгээ уулзсан. Хүү *******гээс яг ямар шалтгааны улмаас гэх хүнд зодуулсан талаар асуухад гэрийн хаалга тогшоод нээхгүй болохоор найз Батука /бүтэн нэрийг нь мэдэхгүй байна/-тай уулзаад бид хоёр Даймонд хотхоны биллиард тоглож байгаад Батукагийн гэр рүү явах замд буюу Баруун-Урт сумын 3 дугаар баг хуучнаар Баянмолцог, одоогийн “Фандоги”-ны пабын үүдэнд хэсэг бүлэг хүмүүс хоорондоо маргалдаж муудаад зодолдох гэж байсан, тэр зодолдох гэж байсан хүмүүсийн нэг нь миний хувьд таньдаг хүн байсан учраас тухайн хүмүүсийг салгах гээд очиход зүс таних ******* гэх хүний шууд миний үснээс зулгааж байгаад доош дараад нүүр рүү өвдөглөхөд “Фандоги”-ны пабын хүн нь бид хоёрыг салгасан. Тухайн үед шууд хамар хавдаж хамраас цус гарсан тухайгаа хэлээд шууд аймгийн нэгдсэн эмнэлгийн яаралтай тусламжид очоод хамраа үзүүлсэн тухайгаа хэлсэн. 2024 оны 07 дугаар сарын 12-ны өдөр улсын баяр наадам болж буйтай холбогдуулан баяр наадмын амралтын өдөр байсан тул хүүг маань үзэх эмч байхгүй байсан бөгөөд эмч нар дуудагдан ирээд хүүгийн хамрын рентген зургийг авхуулахад хамар нь хугарсан гэж байсан…Миний хувьд гомдолтой, хүүгийнхээ хамрыг бүтэн янзлуулах  хүсэлтэй байна. Миний хувьд ******* гэх хүнтэй утсаар ярьхад тухайн хүн тэгээд цагдаагийн байгууллагадаа хандаач, би танай хүүхдийг зодсон гээд шүүхээр орохын бол үсрээл 450,000 төгрөгөөр торгуулаад салсан гээд намайг өчнөөн доромжлоод байгаа…” гэх мэдүүлэг, /хх-ийн 46-48-р хуудас/

 

 Гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн “… Уг асуудал хэдэн сарын өмнө нь болсон учраас өөрийнхөө санаж байгаа асуудлын талаар хэлэхэд 2024 оны 07 дугаар сарын 11-нээс 12-нд шилжих шөнийн 01 цаг өнгөрч байхад би гэр бүлийн найзуудын хамт Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Фандоги”-д ороод биллиард тоглонгоо пиво ууцгааж байгаад тус газраас гарахад шөнийн 03 цаг өнгөрч байсан. Тус газрын гадаа Фандогид байсан хэдэн хүмүүс маргалдаж муудаж байхад танил ах ******* нь ирээд намайг юу гэж явж байгаа талаар асууж бид хоёр тус газрын гадаа тамхи татаж байхад бид хоёр дээр тус газрын гадаа маргалдаж муудаж байсан хүмүүсийн нэг танихгүй \надаас хэдэн насаар дүү гэмээр\ согтуу залуу ирээд бид хоёрыг та хоёрын хэнийг нь алгадах уу гэснээ шууд ******* ахыг алгадсан. Тэгэхэд ******* ах тухайн залууг заамдаж аваад цохиход зөрүүлээд цохиход хамт явж байсан юм уу, эсвэл салгахаар ирсэн юм уу гэдгийг нь бол мэдэхгүй байна, ямар ч байсан 2 залуу ирээд ахыг заамдаад авахаар нь анх ахад цохиулсан хүнийг нь тухайн хүмүүсээс салгах явцад ******* ах сүүлд ирсэн 2 залуугийн нэг залуугийн үснээс нь зулгааж нүүр рүү өвдөглөхөөр нь “Фандоги” ажиллуулдаг залуу бид хоёр ******* ахыг аваад цааш болгосон харин нөгөө залууг хамт явж байсан хүмүүс нь цааш болгоод тухайн зодоон тарсан. Миний хувьд анх ахыг алгадаж цохисон, сүүлд нь өөрөө цохиулсан залууг танихгүй, мөн ******* ах тухайн залууг цохиж тэр хоёр хоорондоо зодолдсон бөгөөд тэр хоёр бие биеийнхээ биед гэмтэл учруулахаар зодолдсон зүйл байхгүй. Харин сүүлд салгахаар юм уу, эсвэл ахыг цохиж зодохоор ирсэн 2 залуугийн нэг залуугийн үснээс зулгааж байгаад нүүр рүү өвдөглөсөн. Тухайн үед ийм л асуудал болсон... ******* ахыг цохиж зодсон залуу нь ******* ахад нэг удаа нүүр рүүгээ цохиулсны улмаас биед нь учирсан ямар ч гэмтэл байхгүй. Мөн ******* ах тухайн хүнд цохиж зодуулсны улмаас биед нь учирсан гэмтэл байхгүй. Тэгээд ч ******* ах тухайн үед өөр ямар ч хүнд цохиж зодуулсан асуудал байхгүй...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-22-р хуудас/

 

 Гэрч өгсөн “…Би Улаанбаатар хотоос найз хамт 2024 оны 07 дугаар сарын 11-ний өдрийн үдээс хойш Сүхбаатар аймаг руу тэр шөнөдөө буюу 11-ээс 12-нд шилжих шөнийн 03 цагийн орчимд Сүхбаатар аймагт ирсэн. Тэгээд би гэрлүүгээ алхаад явж байхад манай найз над руу залгаад намайг хаана байгаа юм гэхээр нь би эмнэлгийн ард явж байна  гэхэд “ээж хаалгаа тайлахгүй байна” гэсэн тэгээд бид хоёр уулзаад манайд очиж унтахаар болоод манай руу алхаж явтал Олимп хотхоны зүүн талд хүмүүс хоорондоо маргаж муудалцаад байж байсан тэгээд хартал тэр хүмүүсийн голд манай сургуулийг 2017 онд төгссөн гэх танил ах нэг хүнтэй муудаад зогсож байсан. Тэгтэл манай найз дундуур нь ороод салгах гэтэл манай найз г ахтай муудаж байсан нэг ах шууд үсдээд дарах шиг болсон тэгээд манай найз босоод иртэл хамар нь мурийчихсан намайг энэ ах өвдгөчихлөө гэж байсан... Нэг настайвтар нүдний шилтэй ах харагдаж байсан, сүүлд нь гэх хүн болохыг нь мэдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 32-33-р хуудас/

 

Гэрч өгсөн “…Би Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын төвд “Фандоги” гэх зоогийн газрыг 2023 оны 08 дугаар сараас 2024 оны 09 дүгээр сарыг хүртэлх хугацаанд ажиллуулж байгаад больсон. Фандоги нь зоогийн газар, биллиардтай бөгөөд шөнийн 04 цаг хүртэл ажилладаг байсан. Энэ жилийн улсын баярын өдөр буюу 2024 оны 07 дугаар сарын 11-ээс 12-нд шилжих шөнийн 03 цаг нэлээн өнгөрч байхад манайхаар хэдэн хүмүүс үйлчлүүлж байхад гаднаас ******* ах бага зэргийн халамцуу орж ирээд намайг ийм газар ажиллуулж байгаа юм уу, ах нь жаахан сонирхоод сууя гэхээр нь манайх хаах гэж байна дараа орж ирээрэй гэхэд тухайн хүн гараад явсны дараа үйлчлүүлж байсан хүмүүсийг гаргаад хаалга цоожилсон. Тэр үед Фандоги-н гадаа ******* ах гэх залуутай маргалдаж муудаж байгаад ******* нь ийн нүүр рүү цохиход ******* нь тухайн хүмүүсийн голоор орж салгахад ******* ах *******гийн үснээс зулгааж нүүр рүү өвдөглөхөөр нь гүйж очоод ******* ахыг цааш болгосон. Тэр үед ******* ахад үснээсээ зулгаалгуулж байгаад нүүр рүүгээ өвлүүлсэн *******гийн хамраас цус гарч хамар нь хавдсан бөгөөд *******тэй хамт явж байсан залуу *******г дагуулаад эмнэлэг рүү явсан, тухайн хүмүүсийг явсны дараа тус газрын гадаа байсан хүмүүсийг гэр гэр рүү явуулсан.Удалгүй ******* ахад зодуулсан ******* нь найзынхаа хамт ирэхээр нь яагаад эмнэлэгт үзүүлээгүй юм бэ гээд асуухад эмч нар байхгүй байна гэхээр нь өглөө эрхтэн шиг очоод үзүүлээрэй гээд би тус газраас явсан... ******* нь ******* ахад зодуулсны улмаас хамраас нь цус гарсан, хамар нь бага зэргийн мурийсан харагдаж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 35-37-р хуудас/

 

 Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 300 дугаартай “...1. *******гийн биед хамрын таславч мурийлт, хамар ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 65-66-р хуудас/

 

Хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийн нотлох баримтууд:

 

Хохирогч *******ийн өгсөн “...Өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний утасны дугаар руу 96518888 дугаарын утаснаас нэг эрэгтэй хүн залгаад "би танайд чамайг зодох гээд 2 хоног очлоо, би чамайг хаана амьдардаг талаар олж мэд чамайг зодох талаар чинь бас мэдсэн, чи муу барилгын материал зардаг новш байна лээ, чи миний эхнэр хүүхдийг дээрэлхсэн байна, би чамайг амьтан болгоно" гэж хэлсэн. Би тухайн эрэгтэй хүнд "чи хүүхдээ уучлалт гуйлгачих, би уучлалт гуйя" гэж хэлсэн. Тэгээд би тухайн эрэгтэй хүнтэй уулзаж байгаад камерын бичлэг үзэж юу болсон талаар тайлбарлаж өгөх зорилгоор Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинг таур хотхоны 127 дугаар байрны 51 давхрын автомашины зогсоолын харуулын байр дээр 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цаг 53 минутад ирээд тухайн эрэгтэй хүн рүү залгаж "би ирчихлээ” гэж хэлсэн. Тэгтэл харуулын байранд би хяналтын камерын дэлгэц рүү хараад зогсож байтал тухайн эрэгтэй хүн миний араас түлхэж орж ирээд, миний араас толгой хэсэг рүү олон удаа цохисон, миний нүүр рүү нүд хэсэг рүү, олон удаа цохисон. Харин надтай хамт явж байсан миний үеэл дүү болох Бямбааг дуудаж тусламж гуйсан. Тэгээд Бямба ирээд бид хоёрыг салгаад тухайн эрэгтэй хүний эхнэр нь бичлэг хийж эхэлсэн. Тэгээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн болно...Би тухайн эрэгтэй хүнийг танихгүй. Анх удаагаа уулзаж, тааралдсан болно. Харин манай хотхоны фейсбүүк группт миний зурагтай болон бичлэгтэй постыг байршуулсан байсан. Тухайн байршуулсан фейсбүүк хаяг нь Radnaabazar Ganhuyag гэж байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 148-150-р хуудас/

 

Гэрч Х.Намнансүрэнгийн өгсөн “...Тэгсэн нөгөө эмэгтэй хүнтэй ирсэн залуу нь камер шүүх гэж байснаа чи ер нь камер шүүж яадаг юм гэж хэлээд хоорондоо маргалдаад хэрэлдээд түлхэлцээд байсан чинь гаднаас нэг залуу гүйж орж ирээд нөгөө хоёр залууг салгаад аваад гарсан өөр зүйл болоогүй...яг хоорондоо цохилцож байхыг нь би хараагүй яагаад гэвэл би цаашаа хараад хяналтын камер хараад сууж байсан тэгсэн ард хэрэлдээд байх шиг байсан тэгээд эргээд хартал бас нэг залуу гаднаас орж ирээд тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 157-158-р хуудас/

 

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14588 дугаартай “...1. *******ийн биед баруун чамархайн хуйх, зүүн дээд, доод зовхи, баруун хөхлөг сэртэн, баруун чихний дунд дэлбэн, баруун шанаа, хамрын нуруу, эрүү, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, /хх-ийн 171-172-р хуудас/

 

*******д яаралттай тусламж үзүүлсэн  /хх-ийн 52-56 х/

 

Сэтгэцэд учирсан  хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 80-82 х /

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 104 х/

 

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 75 х/

 

Шүүгдэгч *******ийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 117 х/

 

Хохирогч *******д хохирол төлсөн мөнгөн шилжүүлгийн баримт зэрэг болно.

 

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

 

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

 

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 12-ны шөнийн 04 цагийн орчим Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар баг "Фандоги" зоогийн газрын гадна Б. тэй тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдах явцад тэднийг салгахаар очсон *******гийн толгойн үснээс зулгааж доош даран нүүрэн тус газар нь өвдөглөж цохиж зодон эрүүл мэндэд нь хамрын таславч мурийлт, хамар ясны хугарал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан,

мөн 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Нийслэлийн Хан-Уул дүүргийн 17 хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинг таур хотхоны 127 дугаар байрны В1 давхарт харуулын өрөөн дотор хохирогч *******той эхнэр хүүхэд дээрэлхсэн байна хэмээн маргаж түүний нүүр хэсэгт цохих үйлдлээр биед баруун чамархайн хуйх, зүүн дээд, доод зовхи баруун хөхлөг сэртэн, баруун чихний дунд дэлбэн, баруун шанаа, хамрын нуруу, эрүү, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримтууд буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч *******гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан үйлдэл нь

 

Хохирогч *******гийн өгсөн “...би Даймонд хотхоны гаднаас Цайртын байр руу явж байхад буюу Оломп хотхоны ертөнцийн зүгээр зүүн талд, хуучнаар Баянмолцог, одоогийн “Фандоги”-н гадаа хэдэн хүмүүс маргалдаж муудаж байгаа харагдсан. Тухайн маргалдаж муудаж байсан хүмүүсийн голд манай танил ахын үеийн ах, зүс таних ******* нарын хүмүүс хоорондоо маргалдаж муудсан бөгөөд ******* нь ахын нүүр рүү гараараа цохихыг хараад би шууд тухайн хүмүүс рүү очоод салгахад ******* нь ямар нэгэн шалтаг, шалтгаан хэлэлгүй шууд миний үснээс зулгааж доошоо дарж байгаад нүүр рүү өвдөглөхөд хамраас цус гарсан бөгөөд “Фандоги” пабын хүн нь *******ийг цааш нь аваад салгасан. Тэгэхээр нь би найз Батукагийн хамт нэгдсэн эмнэлэг дээр очоод үзүүлэх гэхэд улсын баяр наадам болж байгаатай холбогдуулан эмч нар нь амарчихсан гээд үзэх эмч байхгүй, өглөө эрт хүрээд ир гэхээр нь найз Батукагийн гэрт очиж унтсан...” гэх мэдүүлэг,

 Гэрч Э.ын өгсөн “…Тухайн өдрийн маргааш өглөө нь буюу 2024 оны 07 дугаар сарын 12-ны өглөөний 07 цагийн үед над руу дунд хүү ******* нь шөнө бараг үүрлээд аймагт ирээд гэрийн хаалга тогшоод хаалга тайлахгүй байхаар нь найзындаа хонохоор явах замдаа найзтайгаа хамт биллиард тоглоод буцаад гэр рүү явахдаа хуучнаар Баянмолцог зоогийн газар, одоогийн “Фандоги”-ны пабын үүдэнд хүмүүс маргалдаж муудаад байхаар нь тус газарт очоод маргалдаж муудаж байсан хүмүүсийг салгахад гэх хүн миний үснээс зулгааж доошоо дарж байгаад нүүр рүү өвдөглөж хамар гэмтээсэн утгатай чат бичихээр нь хүүгийн утас руу залгаж хаана байгаа талаар асууж байгаад хүүтэйгээ уулзсан…” гэх,

 Гэрч Б.Бат-Эрдэнийн өгсөн “…Тус газрын гадаа Фандогид байсан хэдэн хүмүүс маргалдаж муудаж байхад танил ах ******* нь ирээд намайг юу гэж явж байгаа талаар асууж бид хоёр тус газрын гадаа тамхи татаж байхад бид хоёр дээр тус газрын гадаа маргалдаж муудаж байсан хүмүүсийн нэг танихгүй \надаас хэдэн насаар дүү гэмээр\ согтуу залуу ирээд бид хоёрыг та хоёрын хэнийг нь алгадах уу гэснээ шууд ******* ахыг алгадсан. Тэгэхэд ******* ах тухайн залууг заамдаж аваад цохиход зөрүүлээд цохиход хамт явж байсан юм уу, эсвэл салгахаар ирсэн юм уу гэдгийг нь бол мэдэхгүй байна, ямар ч байсан 2 залуу ирээд ахыг заамдаад авахаар нь анх ахад цохиулсан хүнийг нь тухайн хүмүүсээс салгах явцад ******* ах сүүлд ирсэн 2 залуугийн нэг залуугийн үснээс нь зулгааж нүүр рүү өвдөглөхөөр нь “Фандоги” ажиллуулдаг залуу бид хоёр ******* ахыг аваад цааш болгосон харин нөгөө залууг хамт явж байсан хүмүүс нь цааш болгоод тухайн зодоон тарсан...” гэх,

 Гэрч өгсөн “… бид хоёр манай руу алхаж явтал Олимп хотхоны зүүн талд хүмүүс хоорондоо маргаж муудалцаад байж байсан тэгээд хартал тэр хүмүүсийн голд манай сургуулийг 2017 онд төгссөн гэх танил ах нэг хүнтэй муудаад зогсож байсан. Тэгтэл манай найз дундуур нь ороод салгах гэтэл манай найз г ахтай муудаж байсан нэг ах шууд үсдээд дарах шиг болсон тэгээд манай найз босоод иртэл хамар нь мурийчихсан намайг энэ ах өвдгөчихлөө гэж байсан...” гэх,

Гэрч өгсөн “…гаднаас ******* ах бага зэргийн халамцуу орж ирээд намайг ийм газар ажиллуулж байгаа юм уу, ах нь жаахан сонирхоод сууя гэхээр нь манайх хаах гэж байна дараа орж ирээрэй гэхэд тухайн хүн гараад явсны дараа үйлчлүүлж байсан хүмүүсийг гаргаад хаалга цоожилсон. Тэр үед Фандоги-н гадаа ******* ах гэх залуутай маргалдаж муудаж байгаад ******* нь ийн нүүр рүү цохиход ******* нь тухайн хүмүүсийн голоор орж салгахад ******* ах *******гийн үснээс зулгааж нүүр рүү өвдөглөхөөр нь гүйж очоод ******* ахыг цааш болгосон...” гэх мэдүүлгүүд,

 Сүхбаатар аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 300 дугаартай “...1. *******гийн биед хамрын таславч мурийлт, хамар ясны хугарал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт зэргээр,

 

Хохирогч *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь:

Хохирогч *******ийн өгсөн “...Өнөөдөр буюу 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр миний утасны дугаар руу 96518888 дугаарын утаснаас нэг эрэгтэй хүн залгаад "би танайд чамайг зодох гээд 2 хоног очлоо, би чамайг хаана амьдардаг талаар олж мэд чамайг зодох талаар чинь бас мэдсэн, чи муу барилгын материал зардаг новш байна лээ, чи миний эхнэр хүүхдийг дээрэлхсэн байна, би чамайг амьтан болгоно" гэж хэлсэн. Би тухайн эрэгтэй хүнд "чи хүүхдээ уучлалт гуйлгачих, би уучлалт гуйя" гэж хэлсэн. Тэгээд би тухайн эрэгтэй хүнтэй уулзаж байгаад камерын бичлэг үзэж юу болсон талаар тайлбарлаж өгөх зорилгоор Хан-Уул дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кинг таур хотхоны 127 дугаар байрны 51 давхрын автомашины зогсоолын харуулын байр дээр 2024 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 17 цаг 53 минутад ирээд тухайн эрэгтэй хүн рүү залгаж "би ирчихлээ” гэж хэлсэн. Тэгтэл харуулын байранд би хяналтын камерын дэлгэц рүү хараад зогсож байтал тухайн эрэгтэй хүн миний араас түлхэж орж ирээд, миний араас толгой хэсэг рүү олон удаа цохисон, миний нүүр рүү нүд хэсэг рүү, олон удаа цохисон. Харин надтай хамт явж байсан миний үеэл дүү болох Бямбааг дуудаж тусламж гуйсан. Тэгээд Бямба ирээд бид хоёрыг салгаад тухайн эрэгтэй хүний эхнэр нь бичлэг хийж эхэлсэн. Тэгээд би Цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн болно.....” гэх,

Гэрч Х.Намнансүрэнгийн өгсөн “...Тэгсэн нөгөө эмэгтэй хүнтэй ирсэн залуу нь камер шүүх гэж байснаа чи ер нь камер шүүж яадаг юм гэж хэлээд хоорондоо маргалдаад хэрэлдээд түлхэлцээд байсан чинь гаднаас нэг залуу гүйж орж ирээд нөгөө хоёр залууг салгаад аваад гарсан өөр зүйл болоогүй...яг хоорондоо цохилцож байхыг нь би хараагүй яагаад гэвэл би цаашаа хараад хяналтын камер хараад сууж байсан тэгсэн ард хэрэлдээд байх шиг байсан тэгээд эргээд хартал бас нэг залуу гаднаас орж ирээд тэр хоёрыг салгасан...” гэх мэдүүлгүүд

Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2024 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 14588 дугаартай “...1. *******ийн биед баруун чамархайн хуйх, зүүн дээд, доод зовхи, баруун хөхлөг сэртэн, баруун чихний дунд дэлбэн, баруун шанаа, хамрын нуруу, эрүү, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 4. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэх шинжээчийн дүгнэлт, Сэтгэцэд учирсан  хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, хавтаст хэрэгт бэхжүүлсэн, түүнчлэн шүүх хуралдааны хэлэлцүүлгийн үед талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудаар шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, хор уршигт зориуд хүргэсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй гэж үзэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч *******ийн үйлдсэн гэмт хэрэг нь хэрэгт авагдсан болон гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хуралдааны хэлэлцүүлгээр шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна....” гэх дүгнэлтийг,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгээс: “...Шүүгдэгч ******* 2024 оны 07 сарын 12-ны шөнө хохирогч *******гийн биед хөнгөн хохирол учруулсан. 2024 оны 11 сарын 04-ний өдөр Улаанбаатар хотод *******ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол туст тус учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. Хэргийн зүйлчлэлийн талаар маргахгүй. Хохирлын хувьд эрүүл мэндийн даатгалын санд учирсан 247,546 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын зүгээс хохиролтой холбоотой баримт шүүхэд ирүүлээгүй байна. Сэтгэл санааны хохирлыг шүүхээс тогтоосон хэмжээнд төлөхийг хүлээн  зөвшөөрч байна. Гэхдээ сэтгэл санааны хохирлыг 5 дахин нэмэгдүүлсэн буюу 3,300,000 төгрөгөөр тус тус тогтоож өгнө үү .... гэх дүгнэлтийг,

 

Хохирогч *******ийн өмгөөлөгч Т.Хүдэрээс: “...******* нь *******т зодуулсны улмаас хөнгөн зэргийн гэмтэл учирсан. Үүнтэй холбоотой эмчилгээний зардлаа Хан-Уул дүүрэг болон Сүхбаатар аймгийн цагдаад гаргаж өгсөн. Гэтэл миний өгсөн нотлох баримт байхгүй байна. Аль шатандаа алга болсон юм бол гэдэг байдлаар мэдүүлэг өгч байна. Эмчилгээний зардал 400,000-500,000 төгрөгийг нэхэмжилнэ гэж байна. Нэгэнт баримт байхгүй тогтоол дээрээ иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээж өгнө үү. Шүүгдэгч нь *******ийн биед хөнгөн гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрсөн учир ямар нэгэн маргаан байхгүй. *******ийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг 7 дахин нэмэгдүүлснээр гаргаж өгнө үү... гэх дүгнэлтийг тус тус гаргав

 

Хохирогч *******гээс: Би өөрийн зардлаар хамартаа хагалаа хийлгээд, дараа нь баримтаар нэхэмжилнэ гэх саналыг,  

 

Хохирогч *******оос: Шүүгдэгч нь гэм буруугаа сайн ухаарахгүй байх шиг байна. Эмчилгээний зардал болон сэтгэл санааны хохирлоо нэхэмжилж байна  гэх саналыг,

 

Шүүгдэгч *******аас:  Энэ хоёр хүний биед хөнгөн гэмтэл учруулсан аа хүлээн зөвшөөрч байна. Хохирогч нарын буруугаас хөнгөн гэмтэл учирсан гэх саналыг тус тус гаргав. .

 

 

    1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь  хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хоёр буюу түүнээс олон хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа хохирогч М.Ариунхүсэнгийн нүүрэн тус газарт өвдөглөж зодон эрүүл мэндэд нь хамрын таславч мурийлт хамар ясны хугарал  бүхий хөнгөн хохирол,

мөн хохирогч *******той эхнэр хүүхэд дээрэлхсэн гэх шалтгаанаар маргаж  түүний нүүрэн тус газарт гараараа цохиж эрүүл мэндэд нь чамархайн хуйх, зүүн дээд, доод зовхи баруун хөхлөг сэртэн, баруун чихний дунд дэлбэн, баруун шанаа, хамрын нуруу, эрүү, баруун шуу, зүүн гуянд цус хуралт, баруун чамархайн хуйханд зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******ийг “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас:...шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах саналтай. Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгө байхгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болно. Шүүгдэгчийг баривчлаагүй, цагдан хориогүй учир эдлэх ялд оруулан тооцуулах саналгүй. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны шүүгдэгчээс гаргуулах зардал байхгүй. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэх гэсэн дүгнэлтийг гаргаж байна... дүгнэлтийг ,

 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Энхцэцэгээс:... Шүүгдэгчийн хувьд гэм буруугийн талаар маргаагүй. Анхнаасаа мөрдөн байцаалтын шатан тухайн үйлдлүүдийг хийснээ хүлээн зөвшөөрдөг. Шүүгдэгчид ял оногдуулахад хэд хэдэн хөнгөрүүлэх нөхцөл байна. Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар “хохирогчийн хууль бус, зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” бол хөнгөрүүлнэ гэж заасан. Өөрөөр хэлбэл , ******* нар ямар ч хамааралгүй ******* руу дайрч хэрүүл, маргаан өдөөсөн. Үүний улмаас ******* өөрийгөө хамгаалах, эсэргүүцэх үйлдэлд хийснээрээ *******гийн биед хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай тооцогдож байгаа. Хоригч *******ийн хувьд мөн зүй бус үйлдэл нөлөөлсөн. Өөрөөр хэлбэл ******* нь хүч чадал дорой нялх балчих хүүхдүүд, эмэгтэйчүүдийг дээрэлхэж хэл амаар доромжилж, хэрүүл маргаан үүсгэсэн. Үүний улмаас эцэг хүн үр, хүүхэд, эхнэрээ хамгаалсан байдаг. ******* нь энэ  үйлдлийнхээ улмаас шүүхээс захиргааны шийтгэл хүлээсэн байдаг.

Иймд *******ийг 720 цагийн нийтэд тустай ажил хийлгэхгүйгээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан торгох ялыг оногдуулах, торгох ял оногдуулахдаа доод хэмжээ буюу 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийн торгох ял оногдуулж өгнө үү гэв...гэх дүгнэлтийг,

 

Хохирогч *******ийн өмгөөлөгч Т.Хүдэрээс “...Өмгөөлөгчийн зүгээс зорчих эрх хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Шүүгдэгч, хохирогч нарын хооронд үл ойлголцсон асуудал болсон нь тодорхой байгаа. ******* нь Хан-Уул дүүрэгт шалгагдаж байх явцдаа мөрдөн байцаагчид хохиролтой холбоотой баримтаа гаргаж өгсөн байдаг. Гэтэл энэ хэрэг харьяаллаар Сүхбаатар аймаг шилжиж ирсэн. Хохиролтой холбоотой баримт нь алга болсон асуудал байгаа. Бид 400,000-500,000 төгрөгийн хохирол гарсан болохоо илэрхийлээд, шийтгэлд тогтоолд дурдаж өгнө үү гэсэн. Хавтаст хэргийн 170-171  хуудсанд *******ийн биед олон удаагийн үйлчлэлээр хөнгөн зэргийн гэмтэл гарсан. Сэтгэцэд учирсан гэм хорын хохирол хоёрдугаар зэрэглэлээр тогтоогдсон. Шүүхээс хохирогч нотлох баримт гаргаж өгөөгүй гэдэг үндэслэлээр *******ийн сэтгэл санаанд гэмтэл учраагүй гэдэг байдлаар гэм хорын хохирлыг гаргахгүй гэсэн хэт нэг талыг барьсан шийдвэр гаргалаа гэж үзэж байна... гэх дүгнэлтийг  тус тус гаргав.

 

Хохирогч *******оос: Гэмтлийн зэрэг тогтоогдчихоод байхад сэтгэцэд учирсан хохирлыг гаргуулахгүй байгаад гайхаж байна. Хэт нэг талыг барьсан шийдвэр гаргаж байна. Удаа дараа хүн зодсон хүнийг 450,000 төгрөгөөр торгох нь зөв юм уу, шүүхээс үнэн зөв шийдвэрийг гаргаж өгнө үү гэж хүсэж байна гэх саналыг,

 

Шүүгдэгч *******аас: Хохирогч буруутай үйл ажиллагааны улмаас шүүгдэгчийн ширээнд сууж байгаадаа хохирогч шиг шогинд ороод байна. Хохирогч *******д хандаж хэлэхэд залуу хүн байж дахин ийм үйлдэл бүү гаргаарай. Мөнгө олох санаа зорилгодоо хүрч чадах шиг боллоо. Прокурор ******* ямар буруутай юм бэ? гэж байна. Намайг тэй муудаж байхад ******* зодох гэж ирсэн гэдгийг хэлмээр байна. Хохирогч ******* нь Хан-Уул дүүрэгт  танилтай юм байна лээ. Би *******ийн хувийн байдал, шүүх шинжилгээний бүрэлдэхүүн томилуулах гээд чадаагүй. Манай, эхнэр, хүүхэдтэй маргалдсан асуудал 01 дүгээр сард шийдэгдсэн байгаа. Би тухайн үед нь гомдол өгүүлээгүй байсан гэв. Хохирогчийн нарын буруутай үйл ажиллагааны улмаас сэтгэл санаан хохирол төлж, шүүх дээр яллагдагч болж байгаа даа маш их харамсаж байна. Одоо бодоход хүмүүс зодох гээд дайрахад нь уучлаарай дүү би утсаар цагдаа дуудчихъя гэж хэлэх ёстой байсан байна. Би Монгол Улсад нууцлалтай эмчилгээ хийлгэж байгаа. Одоо миний эмчилгээний цаг хоцорсон байна. Би цаг, минуттай 24 цагийн эмчилгээ хийлгэж байгаа. Намайг эмнэлгээс явуулахгүй гэхэд нь амралт өдрөөр гараад ирсэн байгаа. Иймд үнэн зөвөөр нь шийдвэрлэж өгнө үү гэх  саналыг тус тус гаргав.

 

 

    2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг  хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг гарсан нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ийн хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

    

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

 

Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч *******, ******* нарын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба хохирогч *******д эмчилгээний зардалд 600,000 төгрөгийг нөхөн төлсөн ба хохирогч ******* нь эмчилгээний зардал нэхэмжилсэн баримт ирүүлээгүй байх тул хохирогч нар нь  тухайн гэмт хэргийн улмаас өөрт эдийн болон эдийн бус хохирол, хор уршиг учирсан гэж үзвэл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шийдвэрлүүлэх эрхтэй юм.

 

Монгол Улсын Их Хурлаас 2022 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Шүүх шинжилгээний тухай хуулийн шинэчилсэн найруулгыг батлахдаа гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан сэтгэцийн хор уршгийг үнэлэх, мөнгөн хэлбэрээр арилгуулахтай холбоотой зохицуулалтыг шинээр хуульчилж, Монгол Улсын шүүхийн тухай хуульд нэмэлт заалт оруулж, Монгол Улсын дээд шүүхийн нийт шүүгчийн 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан байна.

 

Сэтгэцэд учирсан хор уршиг гэдэгт гэмт хэргийн хохирогч гэмтлийн улмаас мэдэрч буй өвдөлт, зовуурь, шаналал, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болох, нийгмийн байр сууриа алдах, бусадтай хэвийн харилцах чадваргүй болох, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудсаны улмаас сэтгэцийн эмгэгтэй болохыг ойлгоно.

 

Дээрх жишиг аргачлалын 3.6-д Шинжилгээний байгууллага Шүүх шинжилгээний тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан эрүүгийн гэмт хэргээс Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан гэмт хэргийн хохирогчид учирсан хор уршгийг “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл”-ийг хүснэгтээр тогтоож, уг хүснэгтийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэхээр заасан тул холбогдох нөхөн төлбөрийг тухайн зэрэглэлийг харгалзан шийдвэрлэнэ гэжээ.

 

 Дээрх жишиг аргачлалын 3.8-д Шүүх нөхөн төлбөрийн хэмжээг тогтоохдоо дээрх журмаар баталсан сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл, тухайлсан гэмт хэрэгт хамаарах хүснэгт, шинжээчийн дүгнэлтийг үндэслэн гэмт хэргийн хүнд, хөнгөн, хүндрүүлэх нөхцөл байдал, учруулсан гэм хор, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал, бие махбодын гэмтлээс болж учирсан өвдөлт, шаналал, хохирогчид учирсан сөрөг үр дагавар, хохирогчийн нас, хохирогчийн гэм буруутай байдал, гэм хор учруулагчийн гэм буруу, гэм буруугаа гэмшиж байгаа байдал, төлбөрийн чадвар, багадаа гэмтэл авсан хүний хохирлын тооцоо нь өндөр настай хүний хохирлын тооцооноос илүү байх, гэр бүлийн гишүүн нь хохирогчтой байнга хамт эсвэл дотно байсан эсэх зэрэг хохирлын хэмжээнд нөлөөлж болох бүх нөхцөл байдлуудыг харгалзан үзэж, доод болон дээд хэмжээний дотор нөхөн төлбөрийг олгох эсэхийг шийдвэрлэнэ гэж заажээ.

 

Хөнгөн хохирлын улмаас хохирогчид үүссэн сэтгэцийн эмгэг нь “Хүний сэтгэцэд учирсан хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ын хоёрдугаар зэрэглэлд хамаарах уг нөхөн төлбөр тооцох жишиг аргачлалыг харгалзан хохирогч *******ийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоожээ.

 

Хохирогч ******* болон түүний өмгөөлөгч Т.Хүдэр нар нь сэтгэцэд учирсан хор уршгийг нэхэмжилнэ гэх боловч тэрээр тухайн гэмт хэргийн гэмтлийн улмаас ямар хэмжээний өвдөлт, зовуурь, шаналал, авсан, түүнчлэн гэмт хэргийн улмаас амьдралын баяр баясалгүй болсон, нийгмийн байр сууриа алдсан, бусадтай хэвийн харилцах чадваргүй болсон, хувийн зан байдал нь сөргөөр өөрчлөгдөх зэргээр амьдралын чанар муудаж сэтгэцийн эмгэгтэй болсон эсэх талаар хэрэгт огт мэдүүлээгүй, үүнтэй холбоотой нотлох баримтыг хэрэгт болон шүүхэд ирүүлээгүй байна.

Хохирогч нь гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлыг эрүүгийн хэрэгт хамтатган шийдвэрлүүлэхээр иргэний нэхэмжлэл гаргах эрхтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд иргэний нэхэмжлэл гаргаагүй боловч гэмт хэргийн улмаас эд хөрөнгийн хохирол учирсан гэж үзвэл шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасны дагуу цаашид иргэний хэрэг хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэлээ хангуулах эрхтэй болохыг зааж шийдвэрлэх зохицуулалттай ба энэ нь хохирогч, иргэний нэхэмжлэгчийн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг нэхэмжлэх, нөхөн төлүүлэх хүсэлт гаргах эрхийг хамгаалах зохицуулалтад хамаарах юм.

Монгол улсын Дээд шүүхийн Нийт шүүгчдийн хуралдааны 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаартай тогтоолоор “Хүний сэтгэцэд учирсан хор 11 уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлал”-ыг баталсан бөгөөд Хууль зүй, дотоод хэргийн сайдын 2023 оны 07 дугаар сарын 31-ний өдрийн А/268, А/275 дугаар хамтарсан тушаалын 2 дугаар хавсралтад авагдсан “Тухайлсан гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг тогтоох хүснэгт”-д зааснаар хохирогч *******гийн сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэлийг “хоёрдугаар зэрэг” гэж тогтоосныг хохирогч хүлээн зөвшөөрч, маргаагүй ба дээрх хүснэгтээр хор уршгийн зэрэглэлийг тогтоосон нь хуульд нийцсэн гэж шүүх үзлээ.

Тус аргачлалын “хоёрдугаар зэрэглэл”-д “Хохирогчийн биед учирсан хөнгөн гэмтлийн улмаас хохирогчид сэтгэцийн эмгэг” хор уршиг учирсан бол Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлснээс 12,99 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хүртэл нөхөн төлбөр олгохоор тогтоожээ.

 Иймд Иргэний хуулийн 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт “Энэ хуулийн 230.2-т заасан сэтгэцэд учруулсан гэм хорыг мөнгөн хэлбэрээр арилгах үүргийг гэм хор учруулсан этгээд хүлээнэ.”, 230 дугаар зүйлийн 230.2 дахь хэсэгт “Сэтгэцэд учирсан хор уршгийг мөнгөн хэлбэрээр арилгах бөгөөд бусад эдийн бус гэм хорыг гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд мөнгөн хэлбэрээр арилгана.” гэж зааснаар шүүгдэгч *******аас хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 3,300,000 /гурван сая гурван зуун мянга/  төгрөгийг гаргуулж хохирогч *******д олгохоор шийдвэрлэлээ.

 Ингэхдээ тухайн хэрэг гарсан цаг хугацаанд буюу 2024 оны 07 дугаар сард мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу  660.000 төгрөгөөр тооцож хохирогчид олгох нь зүйтэй байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1 дэх хэсэгт “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлэх”-ээр хуульчилжээ.

Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь энэ хэрэгт прокурорыг тус хэлтсийг төлөөлж оролцуулахаар хүсэлт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй ба дээрх хуулийн зохицуулалтаар гэмт хэргийн улмаас Эрүүл мэндийн даатгалын байгууллагад учирсан хохирлыг буруутай этгээд хариуцан нөхөн төлөх үүрэгтэй юм.

 Хохирогч ******* нь дээрх гэмтлийн улмаас тус аймгийн эмнэлгийн анхны тусламж үйлчилгээ авч эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 247,546 төгрөгийг зарцуулсан болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдрийн 23/161 дугаартай албан бичиг, зардлын түүх зэргээр нотлогдох тул шүүгдэгч *******аас 247,546 төгрөгийг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

2.4. Бусад асуудлаар

 

Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Бат-Эрдэнэ” “Ганзориг” гэх бичигтэй цагаан өнгийн 2 ширхэг сиди-г” хэрэгт хавсаргахыг тус тус дурдъя.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч ******* овогт ийг  хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хоёр хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ийг 1000 ( мянга ) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1000,000 (нэг сая) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас сэтгэцэд учирсан гэм хорын хохиролд 3,300,000 /гурван сая гурван зуу мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч, *******д тус тус олгосугай.

7. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1, Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******аас хохирогч *******гийн эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсний төлбөр 247,546  төгрөг гаргуулж Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч *******, ******* нар нь тухайн гэмтлийн улмаас өөрт учирсан эд хөрөнгийн хохирол буюу эмчилгээний болон бусад зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн цаашид иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар тус тус шийдвэрлүүлэх эрхтэйг дурдсугай.

9. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, хохирогч *******д 600,000 төгрөг төлсөн,  эд мөрийн баримтаар зүйлгүйг тус тус дурдсугай.                     

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР