Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 03 сарын 18 өдөр

Дугаар  2025/ШЦТ/82

 

  2025          03         18                                               2025/ШЦТ/82

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,

Улсын яллагч Х.Ууганбат

Шүүгдэгч *******, ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******, ******* нарт холбогдох эрүүгийн 2530000000030 дугаартай  хэргийг  2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч нарын биеийн байцаалтын талаар:

 

Монгол Улсын иргэн, 1995 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр Өвөрхангай аймгийн Хужирт суманд төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, тээврийн жолооч ажилтай, ам бүл 4, эцэг, эх, дүүгийн хамт Өвөрхангай аймгийн Хужирт сумын 5 дугаар баг, Шунхлай гуа 15 дугаар гудамж 2 тоотод оршин суух хаягтай одоогоор Улаанбаатар хотын Баянгол дүүргийн 21 дүгээр хороо ******* тоотод оршин суух хаягтай урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.

 

Монгол Улсын иргэн, 1992 оны 02 дугаар сарын 19-ний өдөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, тээврийн жолооч ажилтай, ам бүл 3, эцэг, эхийн хамт Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 10 дугаар баг ******* тоотод оршин суух хаягтай одоогоор Өвөрхангай аймгийн Баянгол сумын 6 дугаар баг Ширээ хорооллын ******* тоот, урьд өмнө нь ял шийтгүүлж байгаагүй, ******* регистрийн дугаартай, овогт .

 

Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:

 

Шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 17 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Бичигт” боомт дээр байх гэрт үл ялих зүйлээр шалтаглан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар биед нь халдаж нуруу зүүн гуя, баруун зүүн өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа гэв.

 

 

2530000000030  дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:

 

 Хохирогч : “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг  Бичигтийн боомтон дээр өөрийнхөө 33-26 сүэ дугаартай Потон маркийн тээврийн хэрэгслээр нүүрс тээвэр хийдэг юм. Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг Бичигтийн боомт гэх газарт нүүрс тээврийн ажил хийдэг юм. 2025 оны 01 дүгээр 01-ний орой 17 цагийн орчим найз Бек гэх залуутай Оргил нэртэй дэлгүүрээс нэг шил 0.5 литрийн Хараа нэртэй архи, шингэн сүү, цайтай аваад  дэлгүүрээс гарахад үүдэнд ахтай таараад манай руу явахаар болоод гэрт ирээд авчирсан архиа ууж байхад манай найз Бекийг нэг залуу нь казак гөлөг гээд байсан. Тэгээд ахтай орж ирсэн. Өндөр залуу нь намайг орон дээр сууж байхад миний баруун хөл рүү өшиглөөд намайг орон дарж  унагаагаад газар  миний баруун хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Тэгээд Бекийг ах нэг залуутай пийшингийн хойд талд газар ахтай ирсэн намхан залуу нь хажууд зогсож байсан. Тэгээд намайг орон дээрээс өндөр залуу нь татаад газар унах үед намхан залуу буюу Бадамдорж нь босолдоо чи гээд  миний зүүн гуя руу 2-3 удаа өшиглөсөн.  Тэгээд тэр гурав орой 22 цагийн орчимд явсан. Тэгээд Бек бид хоёр маргааш өглөө нь босоод бие өвдөөд байхаар нь урд талын гэр буудалд очиж нэг гэрт хоёр хоносон. Тухайн гэр буудлын хүмүүст учир явдлаа хэлээд өчигдөр орой хүнд зодуулчихсан, гэртээ түр байлгаач гэж учирлаж гуйгаад хоносон. Миний хоёр хөлийн гуя хөхөрч хавдсан.Мөн нурууны ар талд хөхөрч хавдсан байсан. Би тухайн хоёр залуутай уулзаж байгаагүй.Би тухайн хоёр залуугийн нэрийг мэдэхгүй. Тухайн үед болон цуг ирсэн хоёр залуу нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Маргааш өглөө нь босоод харахад Бекийн биед ил харагдах шарх сорви байгаагүй. Тухайн үед Бек бид хоёр тухайн хүмүүстэй маргалдаж муудаагүй. Харин тухайн залуус нь бид хоёрыг ямар шалтгааны улмаас зодсон талаар би сайн мэдэхгүй байна. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад гаргах санал хүсэлт гомдол байхгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 07-08 х),

 

Хохирогч  :  “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг  Бичигтийн боомтон найзынхаа машинаар нүүрс тээврийн ажил хийдэг юм. Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг Бичигтийн боомт гэх газарт нүүрс тээврийн ажил хийдэг юм. 2025 оны 01 дүгээр 01-ний орой 17 цагийн орчим найз Заяа гэх залуутай Оргил нэртэй дэлгүүрээс нэг шил архи 0.5 литрийн Хараа нэртэй архи, шингэн сүү, цайтай аваад  дэлгүүрээс гарахад үүдэнд ахтай таараад манай руу явахаар болоод манай гэрт ирсэн. Тухайн үед авчирсан архиа ууж байхад нь бид хоёрыг байнга цуг унтах юм, та хоёр бие биенээ бөгсөддөг юм уу гээд байхаар нь би та юу яриад байгаа юм бэ гэхэд бас юу яриад байгаа юм бэ гээд уурласан.Тэгэхэд нь та хоёрын хэн хэндээ өртэй юм бэ гэхэд бид хоёрын асуудал та нарт хамаагүй гэж бид хоёр хэлсэн. Тэгээд өндөр залуу нь та хоёр худлаа яриад байна гээд г орон дээр сууж байхад гараараа толгой руу нь цохиод орон дээр дарж унагаагаад дээрээс нь цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би гараад зугтах гэж байхад үүдэнд сууж байсан намхан залуу нь намайг гаргаагүй. Тэгээд би үүдэнд зогсож  байхад Өндөр залуу нь чи худлаа яриад байна гээд намайг ирээд өшиглөсөн. Тэгээд би зугтаагаад зуухны хойд талд очоод толгойгоо тэврээд хэвтээд ах нар амь авраач битгий зодооч гээд хэвтсэн. Тэгээд намхан миний хажууд зогсож байсан. Тэгээд ирсэн өндөр залуу г зодож байхад  би босоод болилдоо гэхэд миний хажууд байсан намхан залуу намайг чи босоод шөлтэй хоол хий гэхээр нь босоход пийшин дээр заазуур байхаар нь би гялс авч гараад гэрийн баруун тал руу шидсэн. Тэгсэн намхан залуу араас нь гарч ирээд намайг гэр рүү чирээд оруулсан. Тэгээд би буцаад пийшингийн хойно очоод хэвтсэн. Тэгсэн чинь орон дээрээс унах үед жижигхэн намхан залуу нь босолдоо гээд ийн зүүн гуя руу нь өшиглөөд байсан.Тэгж байгаад тэр хэд яваад өгөхөөр нь би ийн хажуугаар ороод унтсан. Тэгээд өглөө 09 цагийн үед сэрээд бид хоёр манай гэрийн урд талд байдаг гэр буудал руу хүмүүст нь өчигдөр орой 3-н залууд зодуулаад гэж хэлээд нэг гэрт хоёр хоносон. Тэгээд 2025 оны 01 сарын 03-ны өдөр бид хоёр гэр рүү очиход манай гэрийг цэвэрлэсэн байсан. Яг хэн цэвэрлэснийг мэдэхгүй байна. Тухайн гэрт бид хоёр л цуг амьдардаг юм. Миний зүүн талын хавирга хэсэгт хөндүүр, мөн баруун мөр хөндүүртэй байна. Өөр ямар нэгэн гэмтэл учраагүй. Би тухайн хоёр залуутай уулзаж байгаагүй. Би тухайн хоёр залуугийн нэрийг мэдэхгүй. Тухайн үед болон цуг ирсэн хоёр залуу нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Тухайн үед ямар гэмтэл учирсан талаар мэдээгүй. Харин маргааш нь гэр буудалд ороод хувцсыг нь тайлаад харахад хоёр хөлийнх булчингууд хавдаад хөхөрсөн байсан. Мөн зүүн бөөрний хажуу талд хөхөрсөн байсан. Тухайн үед бид хоёр тухайн хүмүүстэй маргалдаж муудаагүй. Харин тухайн залуус нь бид хоёрыг ямар шалтгааны улмаас зодсон талаар би сайн мэдэхгүй байна. Тухайн үед биед тэй цуг ирсэн хоёр залуу гэмтэл учруулсан. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад гаргах санал хүсэлт гомдол байхгүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 11-13 х),

 

Гэрч Л.гийн: “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутагт байх Бичигтийн боомтон дээр “Ченбери”  ХХК-д том тэрэгний жолооч хийдэг юм.2024 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Бичигтийн боомтон дээрх байх дэлгүүрийн урд талын зам дээр таараад юм ярьж байгаад нь та шинэ оноор манай гэрт ирээрэй гэж байсан. Тэгээд би 2024 оны 12 дугаар сарын 31-ны орой амжаагүй юм. Тэгээд маргааш нь 2025 оны 01 дүгээр сарын 01-ны өдөр гэртээ буюу Ченберригийн ажилчдын байранд  *******той нэг шил 0.75 литрийн архи хувааж уусан. Тэгээд 18 цагийн орчимд Оргил дэлгүүр рүү *******, Бадамдорж хоёртой орчхоод дэлгүүр гарч ирж байхад нэг казак залуутай цуг явж байсан. Тэгээд нь надтай уулзаад ахаа манай руу явъя гээд явсан. Тухайн үед казак залуу хоёр цагаан өнгийн машинтай явж байхаар нь би гурав араас Приус-20 той араас нь дагаад явсан. Тэгээд гэрийн гадаа ирээд гэр рүү ороод тэндээ бид нар авчирсан Хараа нэртэй 0.75 литрийн архийг ууж эхэлсэн. Тэгсэн нь гэрийнхээ үүдэнд суугаад байхаар нь би дээшээ гараад суулдаа гэхэд нь наадах чинь намайг дээрэлхээд байгаа юм гээд казак залуу руу заахаар нь би тухайн залууг чи яагаад хүн дээрэлхээд байгаа юм бэ гэхэд тухайн залуу нь би дээрэлхээгүй наадах чинь худлаа ярьж байгаа юм гэхэд нь наадах чинь миний мөнгийг авчхаад өгөхгүй байгаа юм гэсэн. Тэгэхээр нь би тухайн казак залууг чи мөнгийг нь авсан юм уу гэхэд үгүй, наадах чинь надад мөнгөний авлагатай гэж байсан. Тэгэхээр нь би тэр хоёрыг та хоёр байнга цуг унтдаг юм байна, нэг нэгнийгээ бөгсөддөг юм уу гэхэд тухайн казак залуу нь та юу яриад байгаа юм бэ гэж уурлаж байсан. Тэгээд Рэгзэндаш нь чи яагаад худлаа хэлээд байгаа юм бэ баруун хөл рүү өшиглөж байсан. Тэгээд тэр хэд хоорондоо маргалдаад байсан. Тэгээд нь орон дээрээс унаад газар унах үед ******* нь босолдоо гээд зүүн талынх гуя руу өшиглөөд байсан. Тэгээд бид хэд төд удалгүй тэдний гэрээс гараад явсан. Тухайн үед нарын биед учирсан гэмтэл байгаагүй. Тухайн үед гэр нь аккумлятор гэрэл залгасан тэр нь их бүдэг байсан. Тухайн үед бид нар бүгд архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан. Тухайн үед би , П.Рэгзэндорж ******* нар байсан. Өөр хүн байгаагүй.” гэх мэдүүлэг (хх-ийн 16-17 х),

 

 Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 070 дугаартай “...1. биед нуруу, зүүн гуя, баруун, зүүн өвдгөнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт, Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт (хх-ийн 34-36 х ),

 

Сүхбаатар аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 069 дугаартай: “...1. Е.Асалбекийн биед баруун мөр, суганд цус хуралт, зүүн хавирганд няцрал гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоогдохгүй. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулахгүй.” гэх шинжээчийн дүгнэлт, Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт (хх-ийн 44-46 х),

 

Яллагдагч *******ийн: “...Би 2024 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Улаанбаатар хотоос Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтод тээврийн жолоочоор ажиллахаар ирсэн байсан юм. 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр найз Рэгзэндаш, хуурай ах бид гурав нэг шил архи хувааж уусан байсан юм. Тэгээд үдээс хойш бид гурав “Бичигт” боомт дээр байх хүнсний дэлгүүр орох үед ах танхил гэх залуутай таарсан. гэх залуу нь Бек гэх казак залуутай хамт явж байсан. Тэгсэн ахыг манай гэрт очъё гээд бид гурвыг урьсан. Тэгээд бүгдээрээ дэлгүүрээс гараад гэх залуугийн гэрт нь очсон. нь тухайн дэлгүүрээс 0.75 литрийн нэг шил архи авчихсан байсан. ийн гэрт нь очоод бүгдээрээ хоорондоо танилцаад нөгөө авсан архийг нь хувааж уусан. Архи ууж байхад Бек, хоёр хоорондоо мөнгө ярьж маргалдаж эхэлсэн. нь ахад хандаж “би Бекээс мөнгө авах ёстой юм, миний мөнгийг өгөхгүй байгаа юм” гэж хэлж байсан. Тэгсэн Бек нь аас мөнгө авах ёстой гээд хоорондоо маргалдаад байсан. Энэ үед манай найз Рэгзэндаш “та хоёрын хэн нь үнэн яриад байгаа юм бэ” гээд өшиглөөд орноос татаж унагаасан. Тэгэхээр нь би газар унахаар нь “бос” гээд зүүн гуя руу нь хоёр удаа өшиглөсөн. Тэгсэн Бек нь гэрээс гараад явах гэхээр нь би араас нь гарч “гэр рүүгээ ор” гээд Бекийг татаж гэрт оруулсан. Бек гэрт ороод пийшингийн хойно 4 хөллөж хэвтчихээд муухай орилоод байсан. Тэгээд удалгүй ах, Рэгзэндаш бид 3 архиа ууж дуусгачхаад ийн гэрээс гараад явсан. ...Би Бек гэх казак залуугийн биед халдаж цохиж зодсон асуудал байхгүй. Гэрээс гараад явахад нь араас нь гарч гэр рүү нь татаж оруулсан. Рэгзэндаш ч гэсэн Бек гэх залууд огт гар хүрээгүй. ..., Бек хоёрын мөнгөний маргааны асуудал дээрээс болж Рэгзэндаш бид хоёр цохиж зодсон. Түүнээс өөр шалтгаан байхгүй. , Бек гэх хоёр залууг огт таньдаггүй байсан. Тухайн өдөр ийн гэрт нь очиж анх танилцсан. ..., Бек нар нь миний биед халдаж зодолдсон асуудал байхгүй. Надад учирсан гэмтэл шарх байхгүй. ...Тиймээ би хамт бүлэглэж биед нь халдаж зодсон буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хх-ийн 68-70 х),

 

Яллагдагч *******ийн: “...Би 2024 оны 5 дугаар сард Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтод Хятадын “Чинбэри” гэх нүүрс тээврийн компанид нүүрс тээврийн жолоочоор ажиллаж байсан юм. 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр найз *******, хуурай ах нарын хамт бид 3 кемп дээр 1 шил архи хувааж уусан. Тэгээд бид 3 орой 18 цагийн орчим шиг санаж байна. “Оргил” нэртэй хүнсний дэлгүүр орох үед ах гэх таньдаг дүүтэйгээ таарсан. нь гэх казак залуутай хоёулаа явж байсан. Тэгсэн гэх залуу ах, Бадамдорж бид 3-ыг гэртээ урьсан. Бид 5 дэлгүүрээс гараад шууд гэх залуугийн гэрт нь очсон. Гэрт хүн байгаагүй, бид 5 танилцаад ийн дэлгүүрээс авсан нэг шил архийг хувааж уусан. Тэгсэн нь нөгөө казак   гэх залуутай мөнгөнөөс болж маргалдаж эхэлсэн. Би согтсон байсан учир , гэх хоёрыг хэн нь үнэн яриад байгаа юм бэ гэж уурлаад гэрийнхээ зүүн орон дээр сууж байхад нь баруун хөл рүү нь өшиглөөд нэг алгадаад орноос нь татаж унагасан. Тэгсэн хажуунаа ******* “бос” гээд хэд өшиглөсөн. ах тухайн үед ******* бид хоёрыг “боль” гээд салгасан. Тэгсэн гэрээс гараад зугтаасан чинь араас нь ******* гараад ийг оруулж ирсэн. Тэгээд архи ч дуусч байсан ах, ******* бид 3 ийнхаас гараад явсан. , хоёр гэртээ үлдсэн. Бид гурав дахиж ийнх руу очоогүй. ...Би , гэх хүмүүсийг таньдаггүй байсан. Тухайн өдөр анх танилцсан. , нар нь согтчихоод нэг нэгнээсээ мөнгө нэхээд хэрэлдэж маргалдаад байхаар нь миний уур хүрээд нь цохиж зодсон. Өөр шалтгаан байхгүй. Би өөрөө тухайн үед бас нэлээн согтсон байсан болохоор биеэ барьж дийлэхгүй уурлаад зодсон байсан. ...Буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна.” гэх мэдүүлэг (хх ийн 83-85-р хуудас)

 

Сэтгэцэд учирсан  хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 112 х /

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 88 х/

 

Шүүгдэгч *******ийн эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 91 х/

 

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 103 х/

 

Шүүгдэгч *******ийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 104 х/

 

Шүүгдэгч *******ийн иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 95 х/

 

Шүүгдэгч *******ийн оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 104 х/ зэрэг болно.

 

 

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.

Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

 Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч *******, ******* нар нь бүлэглэн бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 17 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Бичигт” боомт дээр байх гэрт түүнтэй үл ялих зүйлээр шалтаглан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар биед нь халдаж нуруу зүүн гуя, баруун зүүн өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал тогтоогдлоо.

 

Дээрх үйл баримт нь яллах болон өмгөөлөх талуудын шүүх хуралдаанаар шинжлэн судалж, хэлэлцүүлсэн дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч : “...Тэгээд ахтай орж ирсэн. Өндөр залуу нь намайг орон дээр сууж байхад миний баруун хөл рүү өшиглөөд намайг  дарж  унагаагаад газар миний баруун хөл рүү 2-3 удаа өшиглөсөн. Намайг орон дээрээс өндөр залуу нь татаад газар унагах үед намхан залуу буюу Бадамдорж нь босолдоо чи гээд  миний зүүн гуя руу 2-3 удаа өшиглөсөн.  Тэгээд тэр гурав орой 22 цагийн орчимд явсан...Харин тухайн залуус нь бид хоёрыг ямар шалтгааны улмаас зодсон талаар би сайн мэдэхгүй байна. Би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Надад гаргах санал хүсэлт гомдол байхгүй.” гэх,

Хохирогч  :  “...Тэгээд  өндөр залуу нь та хоёр худлаа яриад байна гээд г орон дээр сууж байхад гараараа толгой руу нь цохиод орон дээр дарж унагаагаад дээрээс нь цохиод эхэлсэн. Тэгэхээр нь би гараад зугтах гэж байхад үүдэнд сууж байсан намхан залуу нь намайг гаргаагүй. Тэгээд би үүдэнд зогсож  байхад өндөр залуу нь чи худлаа яриад байна гээд намайг ирээд өшиглөсөн. Тэгээд би зугтаагаад зуухны хойд талд очоод толгойгоо тэврээд хэвтээд ах нар амь авраач битгий зодооч гээд хэвтсэн. Тэгээд намхан миний хажууд зогсож байсан. Тэгээд ирсэн өндөр залуу г зодож байхад  би босоод болилдоо гэхэд миний хажууд байсан намхан залуу намайг чи босоод шөлтэй хоол хий гэхээр нь босоход пийшин дээр заазуур байхаар нь би гялс авч гараад гэрийн баруун тал руу шидсэн. Тэгсэн намхан залуу араас нь гарч ирээд намайг гэр рүү чирээд оруулсан. Тэгээд би буцаад пийшингийн хойно очоод хэвтсэн. Тэгсэн чинь орон дээрээс унах үед жижигхэн намхан залуу нь босолдоо гээд ийн зүүн гуя руу нь өшиглөөд байсан.Тэгж байгаад тэр хэд яваад өгөхөөр нь би ийн хажуугаар ороод унтсан...” гэх

Гэрч Л.гийн: “...Тэгээд Рэгзэндаш нь чи яагаад худлаа хэлээд байгаа юм бэ гээд баруун хөл рүү өшиглөж байсан. Тэгээд тэр хэд хоорондоо маргалдаад байсан. Тэгээд нь орон дээрээс унаад газар унах үед ******* нь босолдоо гээд зүүн талынх гуя руу өшиглөөд байсан. Тэгээд бид хэд төд удалгүй тэдний гэрээс гараад явсан. Тухайн үед нарын биед учирсан гэмтэл байгаагүй...” гэх,

 Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 70 дугаартай “...1. биед нуруу, зүүн гуя, баруун, зүүн өвдгөнд цус хуралт, зөөлөн эдийн гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт, Эрдэнэцагаан сумын эрүүл мэндийн төвийн их эмчийн тодорхойлолт)

Яллагдагч *******ийн: “... нь ахад хандаж “би Бекээс мөнгө авах ёстой юм, миний мөнгийг өгөхгүй байгаа юм” гэж хэлж байсан. Тэгсэн Бек нь аас мөнгө авах ёстой гээд хоорондоо маргалдаад байсан. Энэ үед манай найз Рэгзэндаш “та хоёрын хэн нь үнэн яриад байгаа юм бэ” гээд өшиглөөд орноос татаж унагаасан. Тэгэхээр нь би газар унахаар нь “бос” гээд зүүн гуя руу нь хоёр удаа өшиглөсөн. Тэгсэн Бек нь гэрээс гараад явах гэхээр нь би араас нь гарч “гэр рүүгээ ор” гээд Бекийг татаж гэрт оруулсан. Бек гэрт ороод пийшингийн хойно 4 хөллөж хэвтчихээд муухай орилоод байсан. Тэгээд удалгүй ах, Рэгзэндаш бид 3 архиа ууж дуусгачхаад ийн гэрээс гараад явсан..” гэх,

Яллагдагч *******ийн: “...Би согтсон байсан учир , гэх хоёрыг хэн нь үнэн яриад байгаа юм бэ гэж уурлаад гэрийнхээ зүүн орон дээр сууж байхад нь баруун хөл рүү нь өшиглөөд нэг алгадаад орноос нь татаж унагасан. Тэгсэн хажуугаас ******* “бос” гээд хэд өшиглөсөн. ах тухайн үед ******* бид хоёрыг “боль” гээд салгасан....Буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч, гэмшиж байна” гэх мэдүүлгүүд,  сэтгэцэд учирсан  хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч *******, ******* нар нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.

 

    1.2. Талуудын гаргасан дүгнэлт

 

Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь *******той бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ буюу 2025 оны 01 дүгээр сарын 01-ний өдөр 17 цагийн орчимд Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 1 дүгээр багийн нутаг “Бичигт” боомт дээр байх гэрт үл ялих зүйлээр шалтаглан, хувийн таарамжгүй харилцаа үүсгэн, маргалдаж улмаар биед нь халдаж нуруу зүүн гуя, баруун зүүн өвдгөнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн байна. 

Иймд *******, ******* нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна...” гэх дүгнэлтийг гаргав.

 

 

    1.3. Хууль зүйн дүгнэлт

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2  дахь  хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэн   хүний эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу шүүгдэгч нар нь бүлэглэн “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.

 

Шүүгдэгч *******, ******* нар нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.

 

Шүүгдэгч нар нь бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрсдийн гаргаж буй үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдыг зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа  үл ялих зүйлээр шалтаглан бүлэглэн  хохирогч г  зодож эрүүл мэндэд нь биед нуруу, зүүн гуя, баруун, зүүн өвдгөнд цус хуралт  бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

 

Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч *******, ******* нар нь өөрсдийнх нь  үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

 

Дээрхээс нэгтгэн дүгнэвэл, шүүгдэгч *******, ******* нарыг  “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу  бүлэглэн хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

 

 

    Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 

    2.1. Талуудын гаргасан санал,

 

Улсын яллагчаас:...шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх саналтай байна. Шүүгдэгч ******* нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх... саналыг гаргав.

 

    2.2. Эрүүгийн хариуцлага

 

   Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.

 

Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.

Шүүгдэгч нарын хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, бусад баримтаар тогтоогдсон ажил хөдөлмөр эрхэлж байгаа зэрэг нь баримтаар тогтоогдож байна.

 

Шүүгдэгч *******, ******* нарт ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Шүүгдэгч *******, ******* нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******, ******* нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар   800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгийн торгох ялаар тус тус шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.

 

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нарын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.

 

    

2.3  Хохирол, хор уршгийн талаар

 

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.

Шүүгдэгч  *******, ******* нарын үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба нь  гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн нь түүний цагдаагийн газарт өгсөн мэдүүлэг, тус шүүхийн утсаар ярьсан тэмдэглэл буюу мэдэгдэх хуудас зэргээр, мөн хохирогч эрүүл мэндэд учирсан хохирлын улмаас эрүүл мэндийн даатгалын сангаас 154,580 төгрөгийн зардал гарсныг шүүгдэгч *******, ******* нар нь нөхөн төлсөн болох нь Төрийн банкны зарлагын баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.

2.4. Бусад асуудлаар

Шүүгдэгч *******, ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдъя.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

                

1. Шүүгдэгч ******* овогт *******, овогт нарыг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус  тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нарыг  800 ( найман зуу ) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000  (найман зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******, ******* нарт оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******, ******* нар нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч *******, ******* нарт авсан хувийн баталгаа гаргах  таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6. Шүүгдэгч *******, ******* нар нь  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хохирогч  гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн, Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 154,580 төгрөгийг нөхөн төлсөн болохыг тус тус дурдсугай.

                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                            

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.

 

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                      Н.БАЯРБААТАР