| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Нэргүй Баярбаатар |
| Хэргийн индекс | 315/2025/0054/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/83 |
| Огноо | 2025-03-18 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Х.Ууганбат |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 03 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/83
2025 03 18 2025/ШЦТ/83
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярбаатар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхжаргал,
Улсын яллагч Х.Ууганбат
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Х.Ууганбатаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 2530000730042 дугаартай хэргийг 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:
Монгол Улсын иргэн, 1992 оны 12 дугаар сарын 01-ний өдөр Говь-Алтай аймгийн Есөнбулаг суманд төрсөн, 33 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэй гудамж 5-15 тоотод оршин суух хаягтай боловч одоогоор Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг ******* оршин суудаг, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******.
Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:
Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Биллион” гэх шөнийн цэнгээний газарт 2025 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 01 цагийн орчимд тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн биед нь халдаж баруун талын 12 дугаар хавирганд хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хавтаст хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хуралдаанд мэдүүлэхдээ: Манай эхнэр хохирогч ******* эхнэр хоёр төрсөн эгч дүүсийн хүүхдүүд юм. Нямхүү агсан тавиад бүр болохгүй байсан. Би уулзаж уучлалт гуйсан гэв.
2530000730042 дугаартай эрүүгийн хэргийн баримтаас:
Хохирогч Б.*******: “...Би 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнийн 23 цагийн үед Баруун-Урт сумын 3 дугаар багт байх Биллион баарны 2 давхарт байх караокед 4 найзтайгаа болон эхнэртэйгээ хамт орсон. Тэгээд бид нар тухайн караокед нэг шил архи хувааж ууцгаасан. Тэгээд нэг давхарт нь байх баар руу ороод ширээнд суугаад дахиад нэг шил архи ууцгаасан. Тухайн баарны манай эхнэрийн хүргэн ах нь болох *******тай тааралдсан. Тэгээд ******* бид хоёр хоорондоо үл ялих зүйлээс болж ам зөрж маргалдсан. Тэгэхэд ******* нь намайг түлхэж газарт унагаагаад миний дээрээс өшиглөж байсныг санаж байна. ...Тухайн асуудлаас болж миний сэтгэл санаанд ямар нэг хор уршиг учраагүй болохоор би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 11-12 х/,
Гэрч : “...Тухайн өдрийн 23 цагийн үед манай нөхөр , найзууд болох , , , бид нар эхлээд Биллион баарны хоёр давхарт байх караокед орж нэг шил архи уух зууртаа дуулж сууж байгаад доод талд нь байх баар руу орсон. Тэгээд тухайн бааранд бид нар нэг архи уух зууртаа бүжиглэсэн. Тэгээд би бие засах өрөөр рүү орчхоод буцаад гараад ирэхэд манай нөхөр , хүргэн ах ******* хоёр хоорондоо зодолдсон байдалтай хоорондоо зууралдаад зогсож байсан. Тэгээд ******* нь манай нөхөр г газарт унагаачихсан хоорондоо зууралдаж байгаа харагдсан. Тэгээд салцгаагаад бид нар явцгаасан. ...Манай нөхөр нь тухайн үед *******аас өөр хүнтэй муудалцаж маргалдаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 15-16 х/,
Гэрч Т.гийн: “...2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнийн 23 цагийн миний төрсөн өдрийг тэмдэглэхээр манай нөхөр , найзууд болох , , Нямхүү, Бямбажав бид нар Баруун-Урт сумын 3 дугаар багт байх Биллион баарны хоёр давхарт байр караокед ороод 1 цаг орчим болоод доод талд нь байх баар руу орсон. Тэгээд бид нар бүжиглэж байгаад бие засах өрөө рүү орчхоод гараад ирэхэд Бямбажав ойролцоо байсан ширээн дээр очоод хүнтэй юм ярьж байхад Нямхүү араас нь очоод ******* гэх танихгүй хүнтэй муудалцаад хоорондоо түлхэлцэж байгаа харагдсан. Тэгээд ******* нь Нямхүүг газарт унагаагаад салахгүй хоорондоо зууралдаад байхаар нь бид нар очиж салгасан. ...Тухайн асуудал болох үед нь ******* гэх хүнээс өөр хүнтэй муудалцаж маргалдаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20 х/,
Гэрч Б.ийн: “...2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнийн 23 цагийн үед найз Т.гийн төрсөн өдрийг тэмдэглэхээр манай нөхөр , найзууд болох . Т., Нямхүү, Бямбажав бид нар Баруун-Урт сумын 3 дугаар багт байх Биллион баарны хоёр давхарт байр караокед ороод 1 цаг орчим болоод доод талд нь байх баар руу орсон. Тэгэхэд гаднаас манай нөхрийн найз ******* нь гаднаас найзуудтайгаа орж ирж байсан. Тэгэхэд бид нартай хамт явж байсан Бямбажав тухайн хүмүүс рүү очоод юм ярьж байхад араас нь араас нь очоод *******тай ам зөрж маргалдаад муудалцаад хоорондоо түлхэлцэж байгаа харагдсан. Тэгэхэд нь ******* нь Нямхүүг дашаад газарт унагааж байгаа харагдсан. Тэгэхэд хажууд нь байсан салгасан. Тэгээд бид нар тухайн газраас явцгаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24 х/,
Гэрч С.ийн: “...Тухайн өдөр манай эхнэр Т.гийн төрсөн өдөр тохиож байсан юм. Тэгээд тэмдэглэхээр эхнэр Т. бид хоёр найзууд болох Нямхүү, , , Бямбажав нартай хамт тухайн өдрийн 23 цагийн үед эхлээд Биллион баарны хоёр давхарт байх караокед орж нэг шил архи уух зууртаа дуулж сууж байгаад доод талд нь байх баар руу орсон. Тэгээд бид нар нэг архи уух зууртаа бүжиглэсэн. Тэгээд ******* эхнэр Бямбажав нь ойролцоо ширээнд сууж байсан хүмүүс рүү очсон. Тэгэхэд араас нь Нямхүү очоод тухайн ширээнд сууж байсан *******тай хоорондоо юм ярьж байснаа нэг мэдэхэд маргалдаж байгаа харагдсан. Би тухайн үед цааш болсон асуудлыг сайн ажиглаж хараагүй болохоор мэдэхгүй байна. Тэгээд бид нар тухайн газраас явцгаасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28 х/,
Гэрч : “...Тухайн өдрийн 23 цагийн үед манай нөхөр *******, найзууд болох , Энхзаяа нартай хамт Баруун-Урт сумын 3 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “Биллион” бааранд орсон юм. Тэгээд ширээнд сууцгааж байтал манай үеэл дүү Б.Бямбажав бид нар дээр ирээд мэндлээд байж байтал нөхөр нь болох араас нь ирээд манай нөхөр *******ыг “Чи муу хүүхдийнхээ 1 насны ойг тэмдэглэхдээ хэлсэнгүй” гэж уурлаад дайрч давшлаад байсан. Тэгэхэд нь манай найз нь г тайвшруулах гэхэд үгэнд орохгүй байсан. Тэгээд нь дахин дахин дайрч давшлаад байхаар нь манай нөхөр ******* цааш түлхэж ганц хоёр удаа унагааж байгаа харагдсан. Тэгээд манай нөхөр *******. найзууд болох , Энхзаяа бид нар тухайн баарнаас явцгаасан. ...Манай хүргэн дүү нь тухайн үед манай нөхөр ******* бид нарыг ирэхээс өмнө өөр хүмүүстэй муудалцсан эсэхийг мэдээгүй. Харин тэй хамт явж байсан гэх залуу хэлэхдээ "та нарыг орж ирэхээс өмнө хэдэн залуучуудтай муудалцах гээд бид нар хориод суулгаад байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 31-32 х/,
Гэрч тэй: “...******* миний бие Энхзаяа манай эхнэр бид 4 бааранд орсон. Ороод 2 минут орчим ширээн дээр 4 лээ суусан тэгээд байж байтал ******* эхнэр Бямбажав ирж мэнд ус мэдээд явсны дараа Нямхүү ирж *******тай маргаан үүсгэж ******* луу дайрч давшлаад байсан. Тэгээд тэр хоёрын маргааныг 2-3 удаа тасалж авч гараад уулзаж хамаатан садан хүмүүс ингэж болохгүй гэж хэлсэн тэгээд л баарнаасаа гарч такси дуудаад харьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 35-36 х/,
Гэрч : “...******* манай нөхөр Энхзаяа миний бие бид 4 бааранд орсон. Ороод 2 минут орчим ширээн дээр 4 лээ суусан тэгээд байж байтал ******* эхнэр Бямбажав ирж мэнд ус мэдээд явсны дараа Нямхүү ирж *******тай маргаан үүсгэж ******* луу дайрч давшлаад байсан. Тэгээд тэр хоёрын маргааныг 2-3 удаа тасалж авч гараад уулзаж хамаатан садан хүмүүс ингэж болохгүй гэж хэлсэн тэгээд л баарнаасаа гарч такси дуудаад харьсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 39-40 х/,
Гэрч Г.ын: “...2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр манай найз Т.гийн төрсөн өдөр болоод тэмдэглэхээр манай эхнэр Б., Т., С., Б.Бямбажав, бид нар тухайн шөнийн 23 цагийн үед Биллион баарны хоёр давхарт байх караокед орж нэг шил архи уух зууртаа дуулж сууж байгаад 00 цагийн үед доод талд нь байх баар руу орсон. Тэгэхэд ойролцоо байсан танихгүй дөрвөн залуутай ам зөрч маргалдах гээд байхаар нь бид нар салгаад ширээнд суусан. Тэгэхэд гаднаас ******* орж ирж байгаа харагдсан. Тэгэхэд нь манай найз Б.Бямбажав өөрийнх нь хамаатай болохоор мэндэлье гээд очиж байсан. Тэгэхэд араас нь очоод *******тай ам зөрөлдөж маргалдаад байсан. Тэгэхээр нь би салгах гэхэд надад дийлдэхгүй байсан. Тэгээд ******* хоёр хоорондоо зууралдаад газарт унаад, дээр, доороо гараад өнхрөөд байсан. Тэгээд босоод ирэхээр нь бид нар салгасан. Тэгээд г тухайн үед *******тай хамт явж байсан гэх нэртэй хүн гадагш аваад гарсан гэж хэлж байсан. Тэгээд удалгүй буцаж орж ирээд *******тай үзнэ, зодолдоно гэж дайрч давшлаад байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 43-45 х/,
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 086 дугаартай “...1. Б.******* биед баруун талын 12 дугаар хавирганд хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 51-52 х/,
Яллагдагч *******ын: “...2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө манай эхнэр , найзууд болох , Энхзаяа нартай хамт Баруун-Урт сумын 7 дугаар багт байх “Nice” караокед сууж байгаад эхнэрүүд бааранд орьё гээд байхаар нь бүгдээрээ Баруун-Урт сумын 3 дугаар багт байх Биллион баар руу очсон. Тэгээд бид нар тухайн бааранд дөнгөж ороод 4 ширхэг лаазтай пиво захиалчхаад ширээнд сууж байсан. Тэгээд би тухайн баарны текэн дээр нь очоод тооцоо хийх гээд зогсож байхад манай эхнэрийн үеэл дүү Б.Бямбажав нь надтай тааралдахаар нь би дагуулаад ширээ рүүгээ очсон. Тэгээд Бямбажав бид нартай мэндлээд, юм яриад сууж байтал нөхөр нь болох нь нэлээд согтсон байдалтай араас нь ирээд “Хүүхдийнхээ ойг хэлсэнгүй” гээд надад үг хаяад, маргаан үүсгэх гээд өдөөд байхаар нь би учирлаж хэлээд явуулах гэсэн боловч явахгүй намайг цохих гэж дайрч давшилсан. Тэгэхээр нь би гарыг нь барьж аваад зууралдаад шалан дээр унацгаасан. Бид хоёр хоорондоо зууралдах үедээ би Б.******* дээр гарах гэж г дээгүүрээ авч шидээд дээр нь гарсан. Тэгтэл , тэй хамт явж байсан найзууд нь салгасан. Тэгэхэд нь дахин дахин ирээд надтай зодолдох гээд дайрч давшлаад байхаар нь би аргаа бараад тухайн газраас явсан. ... нь намайг цохих гэхэд нь би гараараа хамгаалаад бид хоёр шалан дээр унаад дээр доороо ороод зууралдсан. Тэгэхээс миний биед халдаж зодсон асуудал гаргаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 75-76 х/
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт /хх-ийн 55 х /
Шүүгдэгч *******ын эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 77 х/
Шүүгдэгч *******ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 80 х/
Шүүгдэгч *******ын оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 81 х/ зэрэг болно.
Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв.
Мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн бодит байдал буюу болж өнгөрсөн үйл явдлыг хуульд заасан арга хэрэгслээр боломжит хэмжээнд сэргээн тогтоосон, хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий тогтоол гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:
Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Биллион” гэх шөнийн цэнгээний газарт 2025 оны 01 дүгээр сарын 10-ны шөнө 01 цагийн орчимд тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн биед нь халдаж баруун талын 12 дугаар хавирганд хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал нь
Хохирогч Б.*******:... Тэгээд ******* бид хоёр хоорондоо үл ялих зүйлээс болж ам зөрж маргалдсан. Тэгэхэд ******* нь намайг түлхэж газарт унагаагаад миний дээрээс өшиглөж байсныг санаж байна. ...Тухайн асуудлаас болж миний сэтгэл санаанд ямар нэг хор уршиг учраагүй болохоор би сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. ...надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх,
Гэрч : “.... Тэгээд би бие засах өрөө рүү орчхоод буцаад гараад ирэхэд манай нөхөр , хүргэн ах ******* хоёр хоорондоо зодолдсон байдалтай хоорондоо зууралдаад зогсож байсан. Тэгээд ******* нь манай нөхөр г газарт унагаачихсан хоорондоо зууралдаж байгаа харагдсан...гэх,
Гэрч Т.гийн: “...Тэгээд бид нар бүжиглэж байгаад бие засах өрөө рүү орчхоод гараад ирэхэд Бямбажав ойролцоо байсан ширээн дээр очоод хүнтэй юм ярьж байхад Нямхүү араас нь очоод ******* гэх танихгүй хүнтэй муудалцаад хоорондоо түлхэлцэж байгаа харагдсан. Тэгээд ******* нь Нямхүүг газарт унагаагаад салахгүй хоорондоо зууралдаад байхаар нь бид нар очиж салгасан...гэх,
Гэрч Б.ийн: “...Тэгэхэд гаднаас манай нөхрийн найз ******* нь гаднаас найзуудтайгаа орж ирж байсан. Тэгэхэд бид нартай хамт явж байсан Бямбажав тухайн хүмүүс рүү очоод юм ярьж байхад араас нь араас нь очоод *******тай ам зөрж маргалдаад муудалцаад хоорондоо түлхэлцэж байгаа харагдсан. Тэгэхэд нь ******* нь Нямхүүг дашаад газарт унагааж байгаа харагдсан...гэх,
Гэрч С.ийн: “...Тэгэхэд араас нь Нямхүү очоод тухайн ширээнд сууж байсан *******тай хоорондоо юм ярьж байснаа нэг мэдэхэд маргалдаж байгаа харагдсан. Би тухайн үед цааш болсон асуудлыг сайн ажиглаж хараагүй болохоор мэдэхгүй байна. Тэгээд бид нар тухайн газраас явцгаасан.” гэх
Гэрч : “...Тэгээд ширээнд сууцгааж байтал манай үеэл дүү Б.Бямбажав бид нар дээр ирээд мэндлээд байж байтал нөхөр нь болох араас нь ирээд манай нөхөр *******ыг “Чи муу хүүхдийнхээ 1 насны ойг тэмдэглэхдээ хэлсэнгүй” гэж уурлаад дайрч давшлаад байсан. Тэгэхэд нь манай найз нь г тайвшруулах гэхэд үгэнд орохгүй байсан. Тэгээд нь дахин дахин дайрч давшлаад байхаар нь манай нөхөр ******* цааш түлхэж ганц хоёр удаа унагааж байгаа харагдсан...” гэх,
Гэрч Э.ы: “...Нямхүү ирж *******тай маргаан үүсгэж ******* луу дайрч давшлаад байсан. Тэгээд тэр хоёрын маргааныг 2-3 удаа тасалж авч гараад уулзаж хамаатан садан хүмүүс ингэж болохгүй гэж хэлсэн тэгээд л баарнаасаа гарч такси дуудаад харьсан.” гэх
Гэрч Г.ын: “...Тэгэхэд араас нь очоод *******тай ам зөрөлдөж маргалдаад байсан. Тэгэхээр нь би салгах гэхэд надад дийлдэхгүй байсан. Тэгээд ******* хоёр хоорондоо зууралдаад газарт унаад, дээр, доороо гараад өнхрөөд байсан. Тэгээд босоод ирэхээр нь бид нар салгасан... гэх,
Яллагдагч *******ын: ...Тэгээд Бямбажав бид нартай мэндлээд, юм яриад сууж байтал нөхөр нь болох нь нэлээд согтсон байдалтай араас нь ирээд “Хүүхдийнхээ ойг хэлсэнгүй” гээд надад үг хаяад, маргаан үүсгэх гээд өдөөд байхаар нь би учирлаж хэлээд явуулах гэсэн боловч явахгүй намайг цохих гэж дайрч давшилсан. Тэгэхээр нь би гарыг нь барьж аваад зууралдаад шалан дээр унацгаасан. Бид хоёр хоорондоо зууралдах үедээ би Б.******* дээр гарах гэж г дээгүүрээ авч шидээд дээр нь гарсан...” гэх мэдүүлгүүд
Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 086 дугаартай “...1. Б.******* биед баруун талын 12 дугаар хавирганд хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. 2. Дээрх гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн нэгээс дээш удаагийн удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой. 3. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. 4. Цаашид ерөнхий хөдөлмөр чадвар алдалт тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна.” гэх шинжээчийн дүгнэлт
Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосныг хүлээн зөвшөөрсөн маягт зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч ******* нь шүүхийн хэлэлцүүлэгт гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар маргаагүй болно.
1.2. Талуудын гаргасан дүгнэлт
Улсын яллагчаас: “...Шүүгдэгч ******* нь Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Биллион” гэх шөнийн цэнгээний газарт 2025 оны 01 дүгээр сарын 09-нөөс 10-нд шилжих шөнө 01 цагийн орчимд тэй үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар хувийн таарамжгүй харилцаа үүсгэн биед нь халдаж баруун талын 12 дугаар хавирганд хугарал, зүүн дээд доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна. Шүүгдэгч ******* нь дээрх гэмт хэргийг үйлдсэн болох нь мөрдөн шалгах ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларч, шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судлагдсан Хохирогч Б.******* мэдүүлэг, гэрч Б.Бямбажав, Т., Б., С., Б., Э., Б.Энхзаяа, Г. нарын мэдүүлэг, Сүхбаатар аймгийн Шүүхийн шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 086 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтууд, өнөөдрийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр тогтоогдож байна. Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох саналтай байна ...” гэх дүгнэлтийг гаргав.
1.3. Хууль зүйн дүгнэлт
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн үндсэн шинж нь гэмт этгээд бусдын эрүүл мэндэд Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журамд заасан хөнгөн зэргийн гэмтлийг санаатайгаар учруулсан идэвхтэй үйлдэл байдаг бөгөөд нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангасан байна. Энэ гэмт хэрэг нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
Шүүгдэгч ******* нь гэмт хэргийг гэм буруугийн шууд санаатай хэлбэрээр үйлджээ. Энэ гэмт хэрэг гарахад нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харьцааны, ёс суртахууны хэм хэмжээг үл тоомсорлосон нөхцөл байдал шалтгаалсан гэж үзнэ.
Тэрээр бусдын эрх, эрх чөлөөнд хууль бусаар халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйг буюу бусдын биед халдаж зодоход гэмтэл учирч болохыг ухамсарлаж мэдсээр атлаа согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч тэй маргалдаж түүнийг газарт унагаж биед халдаж зодон эрүүл мэндэд нь биед баруун талын 12 дугаар хавирганд хугарал, зүүн дээд, доод зовхинд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.
Хууль зүйн хувьд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулиар хамгаалагдсан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг байх ба шүүгдэгч ******* нь өөрийн үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.
Дээрхээс нэгтгэн дүгнэвэл шүүгдэгч *******ыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын гаргасан санал,
Улсын яллагчаас: ...шүүгдэгч *******т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, торгох ялыг 90 хоногийн дотор хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг шүүх харгалзан үзнэ” гэж заасан нөхцөл байдлыг үндэслэх учиртай.
Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлуудыг хамааруулан ойлгоно.
Шүүгдэгчийн хувийн байдлын талаар хавтаст хэрэгт авагдсан эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдсон байдал, үйлдсэн хэргээ мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүх хуралдаанд мэдүүлж байгаа байдал, мөн ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал зэрэг нь баримтаар тогтоогдож байна.
Шүүгдэгч *******т ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч *******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан шүүх шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгийн торгох ял шийтгэх нь гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учирсан хохирлын хэр хэмжээ, шүүгдэгчийн гэм бурууд тохирсон бөгөөд эрүүгийн хариуцлагын нийгэмшүүлэх зорилгод бүрэн нийцнэ.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ын хөрөнгө, цалин хөлс, орлого олох бусад боломжийг харгалзан оногдуулсан торгох ялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоож, торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдэв.
2.3 Хохирол, хор уршгийн талаар
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж заажээ.
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч Б.******* эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан ба нь уг хохирлын улмаас эмнэлгийн тусламж үйлчилгээ аваагүй, эрүүл мэндийн даатгалын сангаас зардал гаргуулаагүй болох нь Сүхбаатар аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 2025.01.24-ний өдрийн 23/14 дугаартай албан тоотоор, хохирогч нь гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн нь түүний цагдаагийн газарт өгсөн мэдүүлэг, тус шүүхийн утсаар ярьсан тэмдэглэл буюу мэдэгдэх хуудас зэргээр тогтоогдож байх тул *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзнэ.
2.4. Бусад асуудлаар
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалтай холбоотой баримт ирээгүй, шүүхийн шатанд шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдъя.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх зааснаар шүүгдэгч *******ыг 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******т оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч *******т таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй болохыг дурдсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний хувийн бичиг баримт авагдаагүй, хохирогч гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тайлбарласугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар энэ тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Н.БАЯРБААТАР